Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2025/0005/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000869 дугаартай эрүүгийн хэргийг024 оны 12 дугаар сарын4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, , дунд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д оператор ажилтай, ам бүл , хамт******* аймгийн******* сумын баг дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд******* аймаг дахь сум дундын шүүхийн011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12 дахь хэсэгт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн013 оны 08 дугаар сарын8-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ял дээр уг тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жил 05 сар1 хоногийн хорих ялаар тогтоож,******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар өршөөл үзүүлэх тухай хуулийн.1-т зааснаар эдлэх ялаас сар хасагдсан,

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан Эрүүгийн хуулийн ангийн.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1 дэх заалтад зааснаар 12 жил 6 сар 07 хоногийн хорих ял болгон өөрчилсөн,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ024 оны 11 дүгээр сарын4-ний шөнө 03 цагийн үед******* аймгийн сумын дүгээр баг ****** дугаар хороолол дүгээр байрны ****** тоотод агсан согтуу тавьж маргалдан улмаар зүүн дал, зүүн бугалган тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн даланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000869 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал),

 

Хохирогч мөрдөн байцаалтад024 оны 11 дүгээр сарын8, 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би024 оны 11 дүгээр сарын4-ний шөнө 02 цагийн үед гадуур явж байтал болон******* нар залгаад ирээд авчих гэж ярьсан. Тэгээд би 03 цаг өнгөрч байхадын гэрээс очиж******* авсан. Тэгээд сумын дүгээр баг3 тоот руу явсан. Тэр үед******* согтсон байсан бөгөөд янз бүрийн юм яриад  над руу дайраад байхаар нь би нэг их тоогоогүй. Тэгээд явсаар байгаад гэрийн гадаа ирээд буулгаж байхад намайг цохиод авахаар нь би яагаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь над руу дайраад байхаар нь би хаячхаад яваад өгсөн. Тэгээд гэрт ороод ээжид танай******* над руу дайраад цохичихлоо гэхэд ээж цагдаа дуудаад өг. Битгий хэрэлд маргалд гэхээр нь би гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирэхэд******* орж ирээд агсан тавиад байгаа юм шиг чанга дуугараад орилоод байхаар нь би чимээгүй том өрөөнд сууж байсан. Гэтэл манай дүү арга эвийг нь олох гээд тайвшир ах гээд юм яриад сууж байгаад гараад явсан. Тэгээд******* коридорт үглээд юм яриад юу яриад байгаа нь мэдэгдэхгүй яваад байсан. Тэгсэн гэнэт араас юу болсныг мэдэхгүй час хийсэн. Тэгэхээр нь эргээд хартал******* гартаа хутга барьсан байсан.******* нь эхлээд миний зүүн дал хэсэгт хатгаад эргээд харахад зүүн гарын булчин хэсэгт хутгаар хатгасан. Тэгээд би зайгаа аваад холдсон. Ээж Нэргүй намайг цонхоор гараад яв гэхээр нь би гарч явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Миний биед зовуурилж байгаа зүйл одоо байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.******* ах бид хоёр ах дүү шиг харилцаатай байсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж, эм тариа хэрэгтэй зүйлийг авч өгч байсан. Тийм болохоор хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн хүснэгттэй танилцсан. Надад сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19,1 дэх тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны 11 дүгээр сарын4-ний өдөр мэдүүлсэн: “...Том өрөөнд ороход******* хутга барьчихсан зүүн суга орчмоо гараараа дарсан байсан бөгөөд зүүн суга орчмоос нь цус гарсан байдалтай, ээж уйлаад байж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны 11 дүгээр сарын4-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын3-ны өдрөөс4-нд шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан.024 оны 11 дүгээр сарын4-ний өдөр 04 цагийн үед******* аймгийн сумын дүгээр баг дүгээр байрны3 тоотод хүн хутгалуулчихлаа гэх дуудлагаар тухайн хаягт очиход 3, эмэгтэй байсан. Болсон асуудлын талаар асуухад хойд аав нь хүүхдээ хутгалчихсан гэж хэлж байсан ба тэр хүмүүс сандарсан байдалтай байсан. Уг айлын жижиг өрөөнд ороход нэг хүн модон бариултай хутга барьчихсан сууж байсан тул хутгыг нь түүний гараас салгаж аюулгүй болгон ундааны саванд хийж битүүмжилсэн. Тэр хүн намайг эсэргүүцсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн5 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны 11 дүгээр сарын7-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хамтран амьдрагч******* нь надтай хамт явж байгаад манай дүүгийнх рүү явсан. Би түрүүлээд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд амарч байхад манай хүү гаднаас орж ирсэн. Тэгээд ах намайг цохисон гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дууд нэлээн согтуу байна гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгээд дараа нь******* гаднаас согтуу орж ирээд гал тогоонд сууж байхаар нь би чи юу болоод хүүхэд цохиод байгаа юм гэхэд манай хүү та цаашаа орж амар гээд би том өрөөнд орсон. Тэгээд байж байтал том хүү гаднаас орж ирсэн. Тэгээд та сая яаж байгаа юм бэ. Намайг яагаад цохиж байгаа юм бэ гээд маргалдсан бөгөөд манай хүү гэнэт ёо намайг хутгалчихлаа шүү дээ гээд хэлэхээр нь би ухасхийгээд очиход******* хутга барьсан зогсож байсан. Тэгээд би хүүыг чи цонхоор гар гээд цонх руу заасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн7 дахь тал),

 

Шинжээч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Уг хутгыг хэргийн газраас хураан авах явцад гарын мөрийн хээ устсан байх боломжтой. Мөн тухайн хутганы бариулын модон гадаргуу хэсэгт мөр үүсэх тохиромжгүй гадаргуутай хутга байсан. Тэгээд ажлын хэсгээс хурууны хээ илрээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн9 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9 дугаартай: “... биед зүүн бугалга, зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. Учирсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

 

Хохирогч эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн баримтууд (хавтаст хэргийн 38-61 дэх тал),

 

*******ийн мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр, 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би замдаа явж байхдаа руу та нар өдий том болчхоод ээждээ туслаад дэм тус болооч гээд ах хүний хувьд юм яриад явж байсан. Тэгээд гэрийн гадаа ирэхэд урдаа хэг ёг гээд тоохгүй байгаад байхаар нь би машинаас буугаад нэг хоёр удаа цохисон. Тэгсэн гүйгээд гэртээ орсон. Тэгээд би удалгүй араас нь  ороход том өрөөнд байсан. Би гал тогоонд ороход ширээн дээр хутга байхаар нь жаахан айлгая гэж бодоод ширээн дээр байсан хутгыг аваад дээр очсон. Тэгээд чи хүн юм яриад байхад тоож байгаа шинжгүй байх юм гээд айлгах гээд хутгаа далайхад хөдөлж таараад хатгачихсан байсан. Тэгээд цаашаа гүйгээд цонхоор гараад явсан. Би ч буруу зүйл хийснээ ойлгоод буцаж эргээд жижиг өрөөнд орон дээр очоод суусан. Намайг сууж байхад цагдаа ирсэн. Би буруу зүйл хийснээ ойлгож байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72, 79 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч биед учирсан зүүн бугалга, зүүн даланд шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч нар нь  нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд сар бүр 275,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,.2 дугаар зүйлийн 1,,,.6,.7,.8 дугаар зүйлийн 1,,.10 дугаар зүйлийн,.13 дугаар зүйлийн 1,,,.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 275,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР