Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/00865

 


 

2022 оны 03 сарын 30 өдөр                          Дугаар 183/ШШ2022/00865                             Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, Их тойруугийн гудамж, Атөв, 00 тоот хаягт байрлах, На ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, үгээр хороо, 2-3 гудамж, 000 тоот хаягт оршин суух,  овогт Арн У /РД:0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоотод оршин суух, О овогт С Ү /РД:000000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,653,162.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нано Капитал ББСБ нь А.Уянга, С.Үйлсбадрах нартай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ002004109 тоот зээлийн, №ФД002004109 тоот Фидуцийн гэрээ байгуулан сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 12,400,000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар Тоуоta prius-20 маркийн 04-74 УАК улсын дугаартай автомашиныг барьцаалан олгосон. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2013 оны 12 дугаарсарын 13-ны өдрийн Монгол банкны баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу хийж, 2020 оны 05 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн сар бүр баталсан хуваарийн дагуу төлөхөөр байсан ч 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэл нийт 3,299,943.93 төгрөгний зээлийн төлөлт хийж түүнээс хойш хуваарьт зээлийн төлөлтөө хийгээгүй одоог хүргэсэн байна. Зээлдэгч А.Уянга нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ковид-19 вирусын нөхцөл байдлаас болоод орлого зогссон тул зэзлийн төлөлтийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч, зээлийн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан ч зээлийн төлөлтөө цаг хугацаанд нь хийгээгүйгээр барахгүй өөрийн нөхөр болох Г.Отгонбаатарт фидуцын гэрээгээр аавсан тээврийн хэрэгслээ шилжүүлэн Г.Отгонбаатар нь согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол гаргаж, автомашинаа түр саатуулах байр /журмын хашаа/-нд хийсэн гэж манай байгууллагад 2021 оны 5-р сарын 12-нд мэдэгдсэн тул тус байгууллагаас зээлдэгч А.Уянга болон хамтран зээлдэгч нартай утсаар холбогдож, авто аваар гаргасантай холбоотой зардлууд, тээврийн хэрэгслийн журмын хашааны зардлыг гаргахыг шаардсан боловч төлбөрийи чадваргүй гэсэн тул холбогдох зардлыг тус байгууллагаас гаргаж, ФД002004109 тоот фидуцын гэрээний 2.3.1, 2.3.2, 2.4.2, 2.4.3 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэн тээврийн хэрэгслийг хураан авч, авто машины үнэлгээны байгууллагаар үнэлүүлэн 6,800,000 төгрөгөөр зарж борлуулан дараах зардлыг гаргасан байна. Согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны торгууль 404,748 төгрөг, Авто машины үнэлгээ хийлгэсэн төлбөр -80,000 төгрөг, Шатахууны төлбөр-20,000 төгрөг, нийт 504,748 төгрөгний байгууллагаас гаргасан тухай зээлдэгчид мэдэгдэж, авто машин худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүүний төлбөрт 6,295,252 төгрөгийг төлүүлсэн. Цаашид А.Уянга, С.Үйлсбадрах нартай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ002004109 тоот гэрээний 6.2-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч А.Уянга, С.Үйлсбадрах нараас зээлийн үлдэгдэл 8,114,048.40 төгрөг, зээлийн хүү 1,633,924.81 төгрөг, бусад төлбөр 905,189 төгрөг нийт 10,653,162.21 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

 

Зохигчид 2022 оны 03 дугаар 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Нано капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа би хариуцагч С.Үйлсбадрах болон 10,653,162.21 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 153,162.21 төгрөгөөс татгалзаж, 10,500,000 төгрөг дээр эвлэрсэн болно. Тус банкны зээлдэгч А.Уянгаас зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл болох 10,500,000 төгрөгийн мөнгөн дүнг дараах байдлаар төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд: 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 250,000 төгрөгөөр нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж барагдуулахаар харилцан тохиролцов...” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК нь А.Уянга, С.Үйлсбадрах нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,653,162.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК нь хамтран хариуцагч С.Үйлсбадрах болон нэхэмжлэлийн шаардлага болох 10,653,162.21 төгрөгийн 153,162.21 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 10,500,000 төгрөгийг хариуцагч А.Уянга нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын бүрийн 25-ны өдөр 250,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,400.60 төгрөгийн 92,700.30 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 92,700.30 төгрөгийг хариуцагч А.Уянгаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нанокапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Уянга, С.Үйлсбадрах нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,653,162.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК нь хамтран хариуцагч С.Үйлсбадрах болон нэхэмжлэлийн шаардлага болох 10,653,162.21 төгрөгийн 153,162.21 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 10,500,000 төгрөгийг хариуцагч А.Уянга нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын бүрийн 25-ны өдөр 250,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,400.60 төгрөгийн 92,700.30 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 92,700.30 төгрөгийг хариуцагч А.Уянгаас гаргуулж, нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК-д олгосугай.

      

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

                                          ШҮҮГЧ                             Г.СОЛОНГО