Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин, 

Улсын яллагч Б.Мандалмаа,

          Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** овгийн **** ******д холбогдох 2426000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд ****** оны *** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, эрэгтэй, **** настай, регистрийн дугаар ******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ****** сумын 2 дугаар багийн “**********” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, **** овгийн **** ******.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай

аймгийн ****** сумын 3 дугаар багийн “******” гэх газар өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч ******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгой тус газар нь үнсний хутгуураар цохисны улмаас эрүүл мэндэд нь зулай, баруун чамархайн хуйх, шилбэнд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хохирогч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би ****** болон түүний эхнэр ****** нарын хамт ****** сумын төвөөс хөдөө 3 дугаар багийн “******” гэх газар хаваржиж байгаа хөдөө гэр лүү нь хамт явсан. Тэгээд ******ынд очоод сумын төвийн дэлгүүрээс авсан 1 шил 0,75 граммтай “Хараа” гэх нэртэй архи 2 ширхэг, том 2,5 литртэй “Нийслэл” гэх нэртэй пиво бид 3 нийлж уусан. Тэгээд бид 3 бүгдээрээ нилээд согтсон байсан. Орой болж байсан болохоор ******ын эхнэр ****** нь хурга, ишгээ эхэд нь тавьж өгөх гээд гарсан хойгуур нь ****** бид 2 хоорондоо маргалдсан байсан. Тэгээд би хэсэг ухаан алдсан бололтой сэргээд харахад миний хажууд үнсний хутгуур хэвтэж байсан. Толгойноос их цус гарсан. Тухайн үед маш их согтуу байсан болохоор ихэнх болсон явдлыг одоогоор санахгүй байна. Толгойны цусаа юмаар ороож тогтоогоод байж байхад хажуу айлын Тогтуун ах орж ирж харчихаад гараад явсан. Тэгээд ****** сум руу эмнэлэг дуудсан гэсэн. 22 цаг өнгөрөөгөөд бид нар бүгд унтсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад ****** сумын эмнэлгээс Хишигтогтох эмч ирээд намайг эмнэлэг рүү авч яваад толгойд 10 гаруй оёдол тавьж эм тариа хийгээд яаралтай тусламж үзүүлж эмчилсэн. Тухайн үед их согтсон байсан учраас юунаас болж маргалдсанаа би санахгүй байна. ****** бид 2 найз нөхдийн сайхан харьцаатай ах дүү шиг л байдаг, хоорондоо эв түнжин сайтай, урьд өмнө нь маргалдаж байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон болон маргаантай зүйл байхгүй. Надад учирсан гэмтлээс шалтгаалж миний сэтгэцэд болон сэтгэл санаанд ямар ч хор уршиг учраагүй. Надад ******ас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),

 

Гэрч ******ы мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 06-ны орой манай айлын ****** гэртээ ****** болон эхнэр ****** нарын хамт байсан. Би гадуур малаа хариулж яваад 22 цаг өнгөрч байхад малаа хотлуулаад ******ынд ороход ****** толгойгоо юмаар боосон, толгойноос нь цус гарсан байдалтай сууж байсан. Тэгээд би ******ийн биеийг эмнэлэгт үзүүлье гээд ****** сумын эмнэлэгт өөрийн гар утсаар дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас),

 

Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуудлагын эмчээр ажиллаж байтал 20 цаг өнгөрч байхад Тогтуун гэдэг хүн 3 дугаар багаас “манай айлын гэрт хүн зодуулсан, толгойноос нь цус гараад байна” гэсэн дуудлагыг өгсний дагуу дуудлагаар очсон. Намайг очиход шөнийн 00 цаг 30 минут болж байсан. Тэгээд ******ынд ороход тэр айлын хүмүүс болон ****** нар нь унтаж байсан. Би ******ийг сэрээгээд биеийг нь үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Үзлэгээр толгойн баруун дээд хэсэг, чамархайн дээд хэсэгт хоёр хэсэг газар зүсэгдсэн шархтай, цус нь тогтсон, цус нь нөжрөөд үстэйгээ зууралдсан байсан. Тэгээд би гуйж байгаад сумын эмнэлэгт авчраад толгойн шархыг нь цэвэрлэж байх үед түр зуур ухаан алдсан. Тэгээд цус тогтоох, өвдөлт намдаах, шингэн сэлбэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийсэн. Удалгүй сэргэсэн. Тэгээд амин үзүүлэлтийг үзэж даралт хэвийн болсон тул яаралтай 18 оёдол тавьж боолт хийгээд яаралтай тусламжийн өрөөндөө хэвтүүлсэн. Би эмнэлэгт ирээд “юунаас болоод ийм болчих воо” гэхэд “би ямаа самнах гэж хөдөөгүүр явж байгаад ******ын гэрт ирээд хоорондоо маргалдаад ****** намайг үнсний хутгуураар цохисон” гэж хэлсэн.” Гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 хуудас),

 

 Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч,

цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 365 дугаартай “...1. Үзүүлэгч ******ийн биед зулайн, баруун чамархайн хуйх, шилбэнд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн шуунд гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 33-35 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч **** овгийн **** **** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

 

Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгчээр Г.****** нь Үзүүлэгч ****** ****** нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын эрүүл мэндийн төвд ойрын дуудлага 121942 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 69,949 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр амбулаториор хийгдэх мэс ажилбар 45,239 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 236,680 төгрөгийн зардал гарсан тул Эрүүл мэндийн ерөнхий газрын 100900020080 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын хүн эмнэлэгт үзүүлж

тусламж үйлчилгээ авсан талаар мэдүүлсэн, харин Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлж, тусламж үйлчилгээ авсан талаар мэдүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж хуульчилсан.

 

Хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай Өвөрхангай аймгийн Прокурорын газарт ирүүлсэн “Өвөрхангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн ****** ******г иргэний нэхэмжлэгчээр томилж байна” гэсэн иргэний нэхэмжлэгч томилох тухай албан бичигт Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдгийг дарсан нь дээр дурдсан хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч Г.******гийн нэхэмжилсэн 236,860 төгрөгийн

нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн **** **** таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж бариулгүй үнсний хутгуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь

хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овгийн **** **** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн **** **** таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

         

4. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.******гийн нэхэмжилсэн 236,680 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин эрхтэй болохыг дурдсугай.

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үнсний хутгуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦЭЦЭГЭЭ