| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0119/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,
Ø¿¿ãäýã÷ Ц.Б, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä хаалттай õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овгийн *****ын *****эд холбогдох 2426001450124 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, эрэгтэй, **** настай, регистрийн дугаар *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******** байдаг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ******** сумын **** дүгээр багийн ***** дугаар гудамжны ***** тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн *****ын *****.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 461 дүгээр байрны 15 тоотод оршин суух *****ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр *****ыг “хүүхдээ өмөөрлөө” гэж үснээс нь татаж сандлаас унагаах, шал мөргүүлэх, өвдгөөрөө толгой руу нь цохих, нуруу болон ташаа хэсгээс нь хазах зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “нуруу, баруун ташаанд шарх, дух, баруун мөр, бугалга, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн 461 дүгээр байрны 3 давхрын 15 тоотод өөрийн гэртээ бага хүү *****, салсан нөхөр Ц.Б нарын хамт байж байтал гэнэт ***** “чи хүүхдэдээ юм зааж өгөөд байна, танай хүүхэд яагаад намайг үзэхгүй байгаа юм” гээд намайг цохих гээд дайраад байхаар нь би “хүүхэд том болсон, өөрөө харж байгаа. Би ямар үг зааж өгч байгаа биш, чи ирэх болгондоо архи ууж агсам тавьж байгаа болохоор хүүхдүүд аяндаа тийм болж байгаа” гэсэн чинь цохих гээд байхаар нь хажуу талаас нь бостол гэнэт намайг үсдээд сандлаас унагаасан. Тэгээд дээрээс дараад шал мөргүүлээд, өвдгөөрөө толгой руу цохиод байхаар нь би бага хүүг миний утсыг аваад бичлэг хийчих гээд чанга хэлсэн чинь манай хүү утас аваад утсаар бичлэг хийсэн. Тэгээд Ц.Б бага хүүг “битгий бичлэг хийгээд бай” гэсэн чинь “та тэгвэл өөрөө болиоч” гэсэн чинь улам уурлаад миний баруун ташаа хэсгээс хазсан. Мөн нуруунаас хазсан. Тэгээд би бага хүүг цагдаад дуудлага өг гэсэн чинь манай хүү дугаар нь хэд юм гэтэл намайг зодохоо больсон. Би босож ирээд цагдаад дуудлага өгсөн. ...2009 оноос хойш хамт амьдарч гэрлэлтээ албан ёсоор батлуулж тухайн оны 12 сард том хүү *****, дараа нь 2015 онд бага хүү ***** төрсөн. Хамт амьдрах хугацаанд Ц.Б архи ууж агсам тавиад зодож нүдээд байсан тул би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Түүнээс хойш Ц.Б ***** сумын 1-р багийн 13-14 тоотод амьдрах болсон. Одоо хүүхдүүдтэйгээ уулзана гэж сар бүр ирдэг. Ирэх болгондоо архи уугаад агсам тавиад байна. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Хүүхдүүдийн биед халдсан зүйлгүй. Өчигдөр том хүүтэй маргаад би явахаасаа өмнө чамайг зодно гээд байсан. ...Өмнө нь биед бол халдаж байсан. Гэхдээ цагдаад хандаж байгаагүй, өнөөдөр л хандаж байна. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Арвайхээр сумын 5-р багийн **** дүгээр байрны 15 тоотод бага хүү *****ын хажууд намайг үсдэж унагаагаад нэг гараараа толгой дээр дараад нөгөө гараараа толгой руу цохиод зодож байсан. ...Миний баруун ташаа хэсэг зулгараад цус гарсан. Тэр өвдөж байна, мөн нурууны гол хэсэгт хазсан нь өвдөж байна. ...Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 хуудас),
Хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Салснаасаа хойш хамт амьдардаггүй байсан. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр салсан нөхөр Ц.Б нь Өвөрхангай аймгийн ***** суух 5-р багт байрлах ****-р байрны 15 тоотод манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоёр хүүхэдтэй уулзана гэж ирсэн. Ирээд хоёр хоносон. 03 дугаар сарын 16-ны өдөр би ажилдаа явчихаад ирэхэд гэрт салсан нөхөр Ц.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байж байсан. Урд өдөр нь том хүү Барсболдтой маргалдаад байсан. Хоол хийгээд өгчих гээд байхаар нь би бууз жигнээд байж байтал ***** хоёр хүүхдээ өмөөрлөө гээд надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгээд би хажуугаар нь гартал намайг бариад авсан. Тэгтэл миний баруун ташааны дээд хэсэгт, мөн нуруу хэсэгт тус бүр 1 хазсан. Тухайн үед ***** намайг барьж авахад би газарт уначихсан. Тэгээд дух болон баруун мөр, гараас татаад унагаасан. Тэгээд цус хуралт үүссэн байсан. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлж эм тариа бичүүлж авч байсан. ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бага хүү Өнөболд, ***** бид гурав байсан. *****ээс салаад 2 жил гаран болж байгаа. Энэ хугацаанд ***** нь хоёр хүүхэдтэйгээ уулзахаар ирдэг байсан. Ирэхдээ хэрүүл маргаан хийдэг байсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэг удаа үсдэж унагаагаад нэг удаа гараараа толгой дээр дараад нөгөө гараараа толгой руу цохиод байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед тархи толгойнд гэмтэл учраагүй. Зүгээр байсан. Өөр миний биед халдаж цохисон асуудал байхгүй. Бил хоёр холбоо харилцаатай байдаг, эвлэрсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35 хуудас),
Насанд хүрээгүй гэрч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хичээлээсээ тараад гэртээ ирсэн чинь аав ***** нэг найзтайгаа архи уугаад сууж байсан. Ээж ***** унтаж байсан. Аавын найз аавтай хамт архи хувааж уучихаад яваад өгсөн. Тэгээд аав ***** ээжийг дуудаад хоол хийгээд өг гэсэн. Ээж босоод бууз жигнээд байж байсан чинь аав ***** ээж Оюунмандалыг чи хүүхдээ өмөөрлөө гэсэн чинь ээж Оюунмандал чи өөрөө архи уугаад байхаар ингэж байгаа юм гэсэн чинь аав уурлаад ээжийн үснээс барьж аваад ээжийг газар унагаад ээжийн дээр нь гарч суучихаад зодоод байсан. Тэгээд ээж намайг гар утас аваад бичлэг хий гэсэн. Тэгээд би ээжийн гар утсыг аваад бичлэг хийсэн. Ээж тэгээд цагдаа дууд гэсэн чинь аав намайг цагдаа дуудвал ална шүү гэсэн. Тэгээд ээжийг зодохоо больсон. ...Ээжийг үснээс нь татаад газар унагаад зодож байхдаа ээжийн хажуу талаас хазсан. Ээж Оюунмандал нь аав *****ийг зодоогүй. ...Өмнө нь гэртээ согтуу агсам тавьж байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Аав ***** нь 2-3 хоног уудаггүй байсан. Бусад үед нь уудаг байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 249 дугаартай “...1. Үзүүлэгч *****ын биед нуруу, баруун ташаанд шарх, дух, баруун мөр, булгалга, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 13-14 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Б, хохирогч ***** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу салсан эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2022/00246 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлүүлэх тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ