Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/153

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

 Улсын яллагч А.Алтангэрэл,

           Хохирогч ******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

 Шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******ын ******т хол******ох 2426001310102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд **** оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, регистрийн дугаар ******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ****** сумын ***** 4 дүгээр багийн ****** гэх газар оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 5 хоногийн хугацаагаар тогтоосон, ****** овгийн ******ын ******.

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр баг "******" гэх газар хохирогч ******ын зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, суга, чихний ар хөхлөгт ил шарх, бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хол******жээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд нь түлш түүгээд явж байхад намайг 2 удаа айлгасан. Тэгэхээр нь би зугтаад гэртээ ирсэн. Тэгээд би сүүлд нь айлгах гээд түрийнээсээ хутга гаргаж ирээд далайсан чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хутгаа хугалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1,400,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.” гэв.

 

           Хохирогч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би адуу харж байгаад эдний ах ******ын гэрт нь очсон. Тэгээд би цай уучихаад бие засах гээд гарахад ****** миний хажууд гүйж ирээд чамайг алаад хаячих уу? гэхээр нь би ямар гэм хийсэн юм бэ? гэхэд намайг хутгалчихсан. Би гараа бариад сууж байхад намайг унагаж дээр гарч суугаад хоолой дээр хутга тулгасан. Тэгээд би хүн хутгалчихлаа гээд орилоход манай ах, эдний ах хоёр гарч ирээд салгасан. Миний  зүүн гарын бугалганд хутгалсан. Эндээсээ хавирга хэсэг рүү хутга нь орсон байсан. Гар нэвт гараад хавирга руу орсон. Эхлээд над руу хутга бариад дайрахаар нь би хамгаалахад халтираад чих рүү хатгасан. Хохиролд 1,300,000 төгрөг авсан. Сая наашаа ирэх гэж байхад замын зардлын мөнгө гээд 100,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Миний гар байс гээд л өвдөөд байгаа учраас цаашдаа ахиж үзүүлж харуулах байх. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн өнгөрч байхад адуугаа хайж яваад Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн нутаг ****** гэх газар нутагладаг ****** гэх айлаар ороод цай уугаад сууж байхад ******ын гэрийн гадаа хүн чанга, чанга дуугараад байсан. Би гарч бие засах гээд гэрээс гараад урагшаа алхаж байтал ****** гэрээсээ алхаж над дээр ирээд “алаад хаячихна шүү” гэсэн. Тэгэхээр нь “би чамд ямар гэм хийсэн юм” гэсэн чинь гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд миний чихний ар руу чиглүүлээд хутгаар чичихээр нь өөдөөс нь зүүн гарын бугалгаараа хамгаалсан чинь хутга нь шууд миний зүүн гарын бугалга руу нэвт орчихсон. Тэгээд би гараа бариад доошоо суусан чинь намайг түлхэж унагаад дээр суугаад “чамайг алчих уу” гээд надаас асуугаад байсан. Би “намайг хутгалчихлаа” гэсэн чинь гэрээс ******, ****** нар гарч ирээд ******ыг салгаад намайг босгосон. ****** гэр рүүгээ алхаад явчихсан. Би ******ын гэрт орж цээж хувцсаа тайлаад цусаа тогтоох арга хэмжээ аваад сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Намайг сумын эмнэлэг дээр авч ирж хутгалуулсан газар оёо тавьсан. Тухайн үед би болон ****** согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний зүүн гарын бугалганы булчин хэсэгт доороосоо дээш чиглэлтэй нэвт хутгаар зүссэн шарх, зүүн суга орчимд зүсэгдсэн шарх, зүүн чихний ард зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл авсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй. ...Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ****** нь 2-3 жилийн өмнө манай Манханы арын хондон дээрээс хөр шуудайлж аваад мотоциклтой явж байхаар нь араас нь давхисан чинь зугтаагаад намайг гүйцээд очсон чинь хажуугаар орж чигээрээ давхиад “чаддаг юм бол манайд хүрээд ир” гээд байсан юм. Түүнээс хойш ******ыг 2023 оны 10 сарын үед манай эзэмшлийн Манханы арын хондон дээрээс хөр шуудайлаад зогсож байхаар нь “чи яагаад манай хөрнөөс аваад байгаа юм” гэсэн чинь “би өөрийнхөө онгилсон хөрийг авч байна” гээд байсан. ...Хутгаа яаж барьсныг нь мэдээгүй, ямар ч гэсэн дээрээсээ доошоо чиглэлтэй хутгалсан юм. Би ******тай хутгалуулснаа хойш 2 удаа уулзсан. Тэгэхэд “би ах нараа айлгаад байдаг юм, тэгээд чамайг хутга гаргаад ирэхээр айгаад зугтаах юм бодсон чинь зогсоод байхаар нь хутгалсан” гэж яриад байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27, 31-32 хуудас),

 

          Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр малаа эргүүлж яваад ******ын гэрт очсон.  ...Манай дүү ****** тэдний гэрт ирчихсэн байсан. Намайг ороод цай уугаад байж байтал манай дүү ****** ******ын гэрээс гараад явснаа удалгүй “намайг хутгалчихлаа, энийг аваарай” гээд орилохоор нь гэрээс гараад хартал ****** газар унасан, дээр нь ****** гэдэг залуу хутга барьчихсан сууж байхаар нь би ******ыг татаад хажуу тийш нь болгоод хутгыг нь салгах гээд ноцолдсон чинь барьж байсан хутга нь хугарч унаад ****** гэдэг залуу гэр рүүгээ явсан. Манай дүү ******ын зүүн гарын бугалга хэсгээс нь цус гараад байхаар нь хувцсыг нь тайлаад цусыг нь тогтоохоор бооход булчинг нь нэвт хутгалсан байсан. Тэгээд сумын төв рүү хүн рүү яриад “эмнэлэг, цагдаа дууд” гэж хэлсэн. ******ыг ******т хутгалуулах үед гэрийн гадаа ****** гээд манай эгчийн банди нь явж байсан. ****** эрүүл байсан. ******ыг ямар байсныг нь мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 хуудас),

          Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед ****** адуугаа харж яваа гээд эгчийнхээ хүүхэд болох ******тай хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд ****** манай банди Б.Баттогтохтой хамт гэрээс гарч яваад буцаад гэрт орж ирэхэд нь ****** манай гэрээс тэр хоёртой зөрж гарсан. Удалгүй ****** “намайг хутгалчихлаа” гэхээр нь гэрээсээ гараад харсан чинь ****** гэр рүүгээ алхаад явж байгаа харагдсан. Харин ****** манай гэрийн урд зүүн гарын бугалгаа баруун гараараа дарчихсан “намайг ****** хутгалчихлаа” гээд сууж байсан. Хажууд нь ******ын ах ****** хамт зогсож байсан. Би дүү ******аасаа “чи яагаад ******ыг хутгалж байгаа юм бэ” гэсэн чинь “би айлгах санаатай хутга далайсан чинь хутгалчихлаа” гэж ярьсан. ****** нь манай ээжтэй хоёулаа амьдардаг. Ээж сумын төвд манай хүүхдүүдийг хараад, ****** ганцаараа голдуу амьдардаг. Архи уудаггүй, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, айлаар нэг их ордоггүй, гэртээ малаа хариулаад л байж байдаг даруухан хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** ахын гэрийн гадаа ирсэн чинь ****** ах, ****** гэдэг ахтай зууралдаад газар хэвтэж байсан. Тэгсэн ****** ах “энэ намайг хутгалчихлаа, аваарай” гээд орилсон чинь ****** ах ******ын гэрээс гарч ирээд тэр хоёрыг салгасан. Салсных нь дараа ****** ахын зүүн гарын булчин хэсгээс цус гоожоод тэрийг нь бид нар тогтоох гэж боолт хийгээд эмчид дуудлага өгсөн. Би яг нүдээрээ хараагүй, хутгалуулсан байхад нь хажууд нь очиж харсан. ****** нь эвхэгддэггүй, бор шаргал өнгийн модон бариултай хутгаар хутгалсан байна лээ. Тэр хутганы бариул сүүлд нь хугарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 хуудас),

                                   

           Насанд хүрээгүй гэрч ****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт ******, манай найз ******тай хамт мотоциклтой ирсэн. Тэгээд би ****** гэх найзтайгаа хамт гэрийнхээ зүүн урд тал руу очиж бие засаад буцаад гэр рүүгээ явж байхад ****** ах гэрийнхээ гадаа зогсож байгаа харагдсан. Тэгээд бид хоёрыг манай гэр рүү ороход ****** ах манай гэрийн урд зогсож байсан. Бид хоёр гэрт ороод удаагүй хүн хутгалчихлаа гэхээр нь гэрээсээ гарсан чинь манай гэрийн урд талд ****** ах зүүн гараа баруун гараараа барьчихсан, зүүн гарын бугалга хэсгээс нь цус гарсан хэвтэж байсан. ****** ах орой нь надад хэлэхдээ “******ыг хутгалчихаад айгаад хутгаараа газар шаагаад албаар хугалсан гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 хуудас),

 

             Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээ авч 71,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус эмнэлэгт эмийн үйлчилгээ авч 167,250 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус эмнэлэгт амбулаторийн хяналтын үзлэг үйлчилгээ авч 16,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэг 16,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ****** сумын эрүүл мэндийн төвд алсын дуудлага үйлчилгээ авч 495,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд нийт 766,750 төгрөгийн зардал гарсан тул Эрүүл мэндийн ерөнхий газрын 1009000020080 дугаарын дансанд төвлөрүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 107 хуудас),

            Шүүгдэгч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны ,03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын нутаг 4 дүгээр баг ****** гэх газарт 13 цаг өнгөрч байх үед хажуу айл болох ****** гэх айлд ****** ирсэн. ****** нь өмнө нь намайг түлш түүж байхад 2 удаа гэнэт цочоож байсан. Тэгэхээр нь би дараа нь чамайг айлганаа гээд бодчихсон байсан юм. Тэгээд ирэхээр нь би түрийнээсээ хутга гаргаж ирээд далайтал ****** чи миний гар луу хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл би ******ын зүүн гарын булчингийн ар хэсэгт нь хутгаараа дүрчихсэн байсан. Тэгээд би хутгаа сугалж аваад газарт зоосон. Тэгээд би ******ын гарынх нь цусыг тогтоохоор сууж байтал хүмүүс гарч ирээд гэр лүү орцгоосон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Айлгах зорилгоор хутгалсан. Гэм буруугаа хүлээж байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 89-90 хуудас),

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-8 хуудас),

             2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

            Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******аас хутга  хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 9-13 хуудас),

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-48 хуудас),

            Өвөрхангай аймгийн ****** сумын эмч Х.Бямбасүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хохирогч ******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 49 хуудас) зэрэг болно.

            Хэрэгт шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа,  мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллогын баримт (хх-ийн 93, 95-100 хуудас) авагдсан байна.

 1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр баг "******" гэх газарт хохирогч ******ын зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, суганд, чихний ар хөхлөгт ил шарх, бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлтэй хол******уулж тусгайлан гаргах санал байхгүй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролд 1,300,000 төгрөг авсан, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд ирж очих замын зардалд 100,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг төлөгдсөн учраас одоо баримтаар нэхэмжлэх төлбөр байхгүй. Харин хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч ******т хол******ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач хол******олтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.         

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн "******" гэх газар байх өөрийн гэрийн гадна хохирогч ******ын зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд  “зүүн бугалга, суга, чихний ар хөхлөгт ил шарх, бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч ******ын “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад адуугаа хайж яваад Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн ****** гэх газар нутагладаг ****** гэх айлын гадаа бие засах гээд урагшаа алхаж байтал ****** над дээр ирээд “алаад хаячихна шүү” гэсэн. Тэгэхээр нь “би чамд ямар гэм хийсэн юм” гэсэн чинь гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд миний чихний ар руу чиглүүлээд хутгаар чичихээр нь өөдөөс нь зүүн гарын бугалгаараа хамгаалсан чинь хутга нь шууд миний зүүн гарын бугалга руу нэвт орчихсон. Намайг гараа бариад доошоо суусан чинь түлхэж унагаад дээр суугаад “чамайг алчих уу” гээд надаас асуугаад байсан. Би “намайг хутгалчихлаа” гэсэн чинь гэрээс ******, ****** нар гарч ирээд ******ыг салгаад намайг босгосон. Би ******ын гэрт орж цээж хувцсаа тайлаад цусаа тогтоох арга хэмжээ аваад сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлэг хэсэг хугацааны дараа ирээд намайг сумын эмнэлэг дээр авч ирж хутгалуулсан газар оёо тавьсан. Тухайн үед би болон ****** согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй. ...****** нь 2-3 жилийн өмнө манай Манханы арын хондон дээрээс хөр шуудайлж аваад мотоциклтой явж байхаар нь араас нь давхисан чинь зугтаагаад намайг гүйцээд очсон чинь хажуугаар орж чигээрээ давхиад “чаддаг юм бол манайд хүрээд ир” гээд байсан юм. Түүнээс хойш ******ыг 2023 оны 10 сарын үед манай эзэмшлийн Манханы арын хондон дээрээс хөр шуудайлаад зогсож байхаар нь “чи яагаад манай хөрнөөс аваад байгаа юм” гэсэн чинь “би өөрийнхөө онгилсон хөрийг авч байна” гээд байсан. ...Хутгаа яаж барьсныг нь мэдээгүй, ямар ч гэсэн дээрээсээ доошоо чиглэлтэй хутгалсан юм. Би ******тай хутгалуулснаа хойш 2 удаа уулзсан. Тэгэхэд “би ах нараа айлгаад байдаг юм, тэгээд чамайг хутга гаргаад ирэхээр айгаад зугтаах юм бодсон чинь зогсоод байхаар нь хутгалсан” гэж яриад байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27, 31-32 хуудас),

         Гэрч ******ын "...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр малаа эргүүлж яваад ******ын гэрт очсон. ...Манай дүү ****** тэдний гэрт ирчихсэн байсан. Намайг ороод цай уугаад байж байтал манай дүү ******, ******ын гэрээс гараад явснаа удалгүй “намайг хутгалчихлаа, энийг аваарай” гээд орилохоор нь гэрээс гараад хартал ****** газар унасан дээр нь ****** гэдэг залуу хутга барьчихсан сууж байхаар нь би ******ыг татаад хажуу тийш нь болгоод хутгыг нь салгах гээд ноцолдсон чинь барьж байсан хутга нь хугарч унаад ****** гэдэг залуу гэр рүүгээ явсан. Манай дүү ******ын зүүн гарын бугалга хэсгээс нь цус гараад байхаар нь хувцсыг нь тайлаад цусыг нь тогтоохоор бооход булчинг нь нэвт хутгалсан байсан. Тэгээд сумын төв рүү хүн рүү яриад “эмнэлэг, цагдаа дууд” гэж хэлсэн. ****** эрүүл байсан. ******ыг ямар байсныг нь мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 хуудас),

          Гэрч ******ын "...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед ****** адуугаа харж яваа гээд эгчийнхээ хүүхэд болох ******тай хамт манай гэрт орж ирсэн. ****** манай гэрээс гараад удалгүй “намайг хутгалчихлаа” гэхээр нь гэрээс гараад харсан чинь ****** гэр рүүгээ алхаад явж байгаа харагдсан. Харин ****** манай гэрийн урд зүүн гарын бугалгаа баруун гараараа дарчихсан “намайг ****** хутгалчихлаа” гээд сууж байсан. Хажууд нь ******ын ах ****** хамт зогсож байсан. Би дүү ******аасаа “чи яагаад ******ыг хутгалж байгаа юм бэ” гэсэн чинь “би айлгах санаатай хутга далайсан чинь хутгалчихлаа” гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч ******ын “...****** ахын гэрийн гадаа ирсэн чинь ****** ах, ****** гэдэг ахтай зууралдаад газар хэвтэж байсан. ****** ах “энэ намайг хутгалчихлаа, аваарай” гээд орилсон чинь ****** ах ******ын гэрээс гарч ирээд тэр хоёрыг салгасан. Салсных нь дараа ****** ахын зүүн гарын булчин хэсгээс цус гоожоод тэрийг нь бид нар тогтоох гэж боолт хийгээд эмчид дуудлага өгсөн. ****** нь эвхэгддэггүй бор шаргал өнгийн модон бариултай хутгаар хутгалсан байна лээ. Тэр хутганы бариул сүүлд нь хугарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 хуудас),

           Насанд хүрээгүй гэрч ****** “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад манай гэрт ******, манай найз ******тай хамт мотоциклтой ирсэн. Тэгээд би ****** гэх найзтайгаа хамт гэрийнхээ зүүн урд тал руу очиж бие засаад буцаад гэр рүүгээ явж байхад ****** ах гэрийнхээ гадаа зогсож байгаа харагдсан. ****** ах манай гэрийн урд зогсож байсан. Бид хоёр гэрт ороод удаагүй хүн хутгалчихлаа гэхээр нь гэрээсээ гарсан чинь манай гэрийн урд талд ****** ах зүүн гараа баруун гараараа барьчихсан, зүүн гарын бугалга хэсгээс нь цус гарсан хэвтэж байсан. ****** ах орой нь надад хэлэхдээ ******ыг хутгалчихаад айгаад хутгаараа газар шаагаад албаар хугалсан гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 хуудас),

            Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаартай “...1. Үзүүлэгч ******ын биед зүүн бугалга, суганд, чихний ар хөхлөгт ил шарх, бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүгэгдсэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 46-48 хуудас),

           Өвөрхангай аймгийн ****** сумын их эмч Х.Бямбасүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хохирогч ******ын биед үзлэг хийсэн “...Зүүн гарын бугалганд хутгалуулсан шархтай. Шархнаас цус гарна. Урт 1.5 см, 2 жижиг ил нэвтэрсэн гүнзгий шархтай.  Шарханд нийт 6 ширхэг оёдол тавьсан. Зүүн бугалга нилэнхүйдээ хавдартай.” гэсэн тэмдэглэл (хх-ийн 49 хуудас),

          2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-8 хуудас),

           Мөрдөгчийн ******аас “модон бариултай, бариулын урд хэсгээр утсаар ороосон, ажлын хэсэг нь хугарсан, хугархай ажлын хэсэг нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан, дундуураа мурийсан 1 ширхэг хутгайг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 9-13 хуудас),

          Шүүгдэгч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт хол******сон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач хол******олтой.

 

           Шүүгдэгч ******ын хохирогч ******ын зүүн гарын бугалга  хэсэгт 1 удаа хутгалсан үйлдэл  нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай шалтгаант холбоотой байна.

 

           Шүүгдэгч ****** нь хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалсан хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

           Шүүгдэгч ******т хол******ох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Шүүгдэгч ****** нь хохирогч ******т 1,400,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 766,750 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан ******ын эзэмшлийн Хаан банкны ****** тоот дугаарын дансны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуулга, хохирогч ******ын “хохиролд 1,400,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн.” мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Эрүүл мэндийн даатгалын сан 766,750 төгрөг” гэсэн шилжүүлгийн баримт  зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ****** нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

           Хохирогч ****** нь шүүх хуралдаанд “Миний гар байс гээд л өвдөөд байгаа учраас цаашдаа ахиж үзүүлж харуулах байх. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн тул  энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

           

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирол хор уршгийг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.  Шүүгдэгчээс хохирол төлбөрт нийт 1,436,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 766,750 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй, баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хугархай хутга 1 ширхэг хураагдаж ирснийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт байхгүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

           Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас ял шийтгэлийн хувьд тусгайлан гаргах санал байхгүй, улсын яллагчтай санал нэг байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүх шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.

 

            Шүүгдэгч ****** нь ам бүл 2, ээжийн хамт мал маллаж амьдардаг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллогын баримт зэргээр тогтоогдож байх тул түүнд хуульд заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

          Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хугархай хутга 1 ширхгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овгийн ******ын ******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ын ******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******т 1,400,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 766,750 төгрөг тус тус төлсөн,  хохирогч ****** нь гомдолтой, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч ****** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хугархай хутга 1 ширхгийг  устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ