| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* , , , ам бүл , нөхөр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багт байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овгийн , регистрийн дугаар ИБ91**************04.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг Хонхорын буудал гэх газарт гэрийн гадаа гэрийн хуучин цагаан бүрээс шатааж буюу галд шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч 38 га талбай шатаж байгаль орчинд их хэмжээний буюу 193,*******4,42 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг Хонхорын буудал гэх газарт гэрийн гадаа гэрийн хуучин цагаан бүрээс шатааж галд шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч 38 га талбай шатаж байгаль орчинд их хэмжээний хохирол 193,*******4,2 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хамааралтай хуульд заасан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэж дүгнэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Үүний салбар хууль болох Эрүүгийн хуульд тусгаж өгсөн байдаг. Эрүүгийн хуульд дээрх баялгийг хамгаалж өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаль орчныг хамгаалах талаар зохицуулж өгсөн байдаг. Үүнд галд шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний ам нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол холбогдох ял шийтгэлийг оногдуулах үндэслэл болно гэж хуульчилж өгсөн. Энэ гэмт хэргийн онцлог нь галд шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас байгаль экологид болон олон хүний амь нас, их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Хэргийн материалд цугларсан баримт болон эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хэргийн улмаас байгаль экологид, хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг шууд хохиролд тооцно. Шинжээчийн дүгнэлтээр 193,*******4,2 төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнийг хуульд зааснаар 3 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 79,3,27 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Түймэр унтраахад ажилласан албан хаагч, хоол хүнс бусад зүйл ,471,000 төгрөгийн хохирол учирсан гэж иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр уг хохирлыг барагдуулсан байгаа. Мөн 3,280,000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг сумын засаг даргын тамгын газарт өгсөн байдаг. Энэ нь нийт учирсан шууд бус хохирлын 20,0*******,220 төгрөгт ороогүй. Шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн малаас сайн дураараа өгсөн байгаа. Шууд бус хохирол 20,0*******,220 төгрөгөөс ,471,200 төгрөгийг төлсөн. Үлдэх 14,62,220 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байгаа. Сумын нөөц хөрөнгө болон сум орон нутгийн иргэдээс түймрийг унтраахад иргэдийн дэмжлэг туслалцаа өгсөн байдаг. Ийм учраас үлдэж байгаа хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байгаа. Тийм учраас шүүгдэгч хохирлыг төлсөн гэж үзэж байгаа. Харин нөхөн төлбөрийн 79,3,27 төгрөгийг төлөөгүй байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлнө гэсэн гэж ойлголоо. ...Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас шууд бус хохирол учирсан. Үүнийг төлсөн. Байгаль экологид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа. Энэ гэмт хэргийн хувьд сонгох санкц байхгүй. Зөвхөн 1- жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас шууд бус хохирол гарсан. Шүүгдэгч төлсөн. Тийм учраас бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Шүүгдэгчээс 79,3,27 төгрөгийн хувь буюу 28,977,663 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 390 хуудас материалыг ******* сумын ЗДТГ буцаан олгуулах, гэрийн дутуу шатсан цагаан даавууг устгуулах саналтай байна. Шүүгдэгч *******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ын эзэмшлийн тодорхой хэмжээний малыг битүүмжилсэн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тухайн битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг өмгөөлөн оролцож байна. Шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Гэмшиж байгаа. Энэ нь болгоомжгүй гэмт хэрэг байна. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн ,471,200 төгрөгийг төлсөн. Үлдэх хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байгаа. Сумын ард иргэд, тухайн үеийн Улсын их хурлын гишүүн Баярсайхан хандив өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 193,*******4,2 төгрөг хохирол учирсан байдаг. Прокурор хуульд зааснаар 3 дахин үржүүлж төлнө гэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 10.1, 14.2-т заасан байдаг. 14.2-т санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан байгаа. Амьдралд 193 сая төгрөг төлөхөд хүндрэлтэй. Үүнийг хуульд зааснаар багасгаж шийдүүлэх боломжтой. Хавтаст хэргийн *******4-******* дугаар хуудсанд авагдсан баримтаар байгаль дэлхий эргээд сэргэсэн. Гэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, төлнө гээд зогсож байна. Төлөх боломжгүй. Шүүгдэгч нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өнгөрсөн жил зуднаар мал нь багассан. Хохирлыг 1 хувь хүртэл багасгаж болдог учраас багасгаж шийдүүлэх саналтай байна. Тухайн гал түймэр гарахад хоол унд болон мал, идээгээрээ тусалсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлж өгнө үү. ...Шүүхээс *******ыг гэм буруутайд тооцож, хохирлын хэмжээг 28,977,663 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1- жилийн хугацаагаар хорих ялтай. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой. Шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй. Түүний хувийн байдал газар нутгийн хувьд хол газар амьдардаг. Сар болгон ирж хяналтад ордог. Энэ нь хүндрэлтэй. Тийм учраас 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Байгаль орчин уур амьсгалын санд оруулах 28 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд төлүүлэхээр тусгаж өгвөл амин зуулгад нь нөлөөлөхгүй гэж үзэж байна. Тийм учраас дүгнэлтээ дэмжиж оролцож байна...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд хэлсэн үгэндээ: “...Санамсаргүй, болгоомжгүй байдлаасаа болж гал түймэр тавьсандаа гэмшиж, харамсаж байгаа. Хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн *******-р хуудас/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 20-23-р хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч “...Тухайн ой хээрийн түймэр 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* сумын багийн нутаг ам гэх газраас анх гарч багийн нутаг дэвсгэр лүү ороод тодорхой хэмжээний ой хээрийн талбайг хамарч шатаад унтарсан. ...Түймэрт өртсөн газар нутгууд ойн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй. Дээрх ойн түймэрт өртсөн багийн нутаг дэвсгэрт урьд өмнө буюу 2000 оны эхэн үед ОХУ-ын Тыва улсын хилээр гал орж ирээд унтарч байсан гэж сонсож байсан. Тэгээд буцаад нөхөн сэргэсэн байх...Тухайн түймрийг унтраах ажилд сумын гамшиг эрсдэлийн нөөц сангаас 10 сая төгрөгийг зарцуулсан. Дээрх түймрийг унтраах ажилд ******* сумын тойргийн 6 сум, Увс аймгийн Баруунтуруун сумын Онцгой байдлын анги, ******* аймгийн Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, *******, Тэс сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа, Тэс сумын хилийн цэргийн анги гээд нэлээдгүй их хүн хүчний дэмжлэг туслалцааг авч ажилласан. Дээрх хүн хүч, техник хэрэгсэл, хоол хүнсний зардлыг ******* сумын Засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгсөн байгаа. Түймэр унтраах ажилд болон түймрийн үед *******ын нөхөр зүгээс 12 бог мал, 1 үхэр, 3 гэр барьж өгсөн. Мөн уналгын 6 морь гаргаж дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгаа. Суманд түймэр унтраах ажилд бензин шатахуун, хоол, хүнс, техник хэрэгсэл, багаж хэрэгслийн гээд 20 гаран сая төгрөгийн зардал гарсан. Шатахууны 10 гаран сая төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дахин өгсөн “...Тухайн түймрийг унтраах ажилд ******* сумын эмнэлгээс 11, цаг уурын өртөөнөөс 4, хүүхдийн цэцэрлэгээс 16, Соёлын төвөөс , Засаг даргын тамгын газраас 28, цагдаагийн алба хаагч 4, Ерөнхий боловсролын сургуулиас 62, Дүйцүүлэх цэргүүдээс 32, нийт 162 алба хаагч ажилласан. Тухайн ажилласан алба хаагчдын томилолтын зардалд 27,216,000 төгрөг гарсан боловч улсын онцгой комиссоос ямар нэгэн төсөв шийдэж өгөөгүй учир олгогдоогүй. Шатахууны зардалд 14,62,020 төгрөг, хоол хүнсэнд ,471,200 төгрөгийн зардал гарсан. Нийтдээ бодит 20,0*******,200 төгрөгийн зардал гарсан. Түймэр унтраах ажилд зарцуулсан хоол хүнс, шатахууны зардлыг сумын засаг даргын тамгын газраас төлж барагдуулсан байгаа. Сумын уугуул болон нутгийн иргэдээс 4 сая гаран төгрөг, 10 гаран тооны бог мал зэргийг сайн дурын үндсэн дээр тухайн үед багийн засаг дарга бэлгэд өгсөн байсан. Тухайн үед багийн засаг дарга зүгээс мал, бэлэн мөнгийг хариуцан хүлээн авч түймэр унтраах ажилд өөрөө зарцуулсан. Яг хэдэн төгрөгийг юунд яаж зарцуулсныг би хэлж мэдэхгүй байна. УИХ-ын гишүүн зүгээс 1 сая төгрөгийн шатахуун талон, бэлэн 1,000,000 төгрөг, Сумдын соёлын ажилчдаас 400,000 төгрөгийг өгснийг тухайн үед хоол хүнс, шатахуун, түймэр унтраах ажилд зарцуулсан. Мөнх багийн иргэн гэр бүлээс 1 үхэр, 12 тооны бог малыг өгснийг багийн Засаг дарга хүлээн авсан. Улсын онцгой комиссоос санхүүжилт шийдэж өгөөгүй түймэр унтраах ажилд оролцсон хүмүүст томилолтын зардал олгогдоогүй. Түймэр унтраах ажилд шатахууны зардалд орон нутгийн хөгжлийн сангийн гамшиг эрсдэлийн сангаас 13,948,000 төгрөгийг зарцуулсан. Хоол хүнсэнд Засаг даргын тамгын газрын төсвөөс ,471,200 төгрөгийг зарцуулсан. Миний хувьд хоол хүнс болон бусад зардлын ,471,200 төгрөгийг нэхэмжилнэ. ******* суманд 2022 онд гамшиг эрсдэлийн санд угаасаа 20 сая төгрөгийн төсвийг суулгасан байсан учир түймэр унтраах ажилд тухайн төсвөөс зориулалтын дагуу шатахуунд зарцуулсан тул нэхэмжлэхгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаль орчинд учруулсан экологи эдийн эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Тухайн үед шатахууны 614,020 төгрөгийн өр байсныг УИХ-ын гишүүн зүгээс хандивласан 1 сая төгрөгөөс төлж барагдуулсан. Одоо хоол хүнс, шатахууны өр байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,
. Гэрч “...Би ******* аймгийн Тэс сумын Хилийн цэргийн 0277-р ангид цэргийн алба хааж байна. Миний бие ******* сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн харуулын байранд үүрэг гүйцэтгэж байна. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд хилийн харуулын байрны ойролцоо нутагладаг гэх хүн өдөр 13 цаг 4 минутад манай харуулын байрны гадна мотоциклтой ирээд байлдагч уулзаад хогноос гал гарчихлаа хурдан суугаарай гэж хэлсэн. Тэгсэн байлдагч тэр гэх хүний мотоциклын араар суугаад явсан. Харин би байлдагч , араас дагаж яваарай гэж хэлээд гүйлгэсэн. Би өөрөө харуулын байрны утсаар хилийн застав руу утсаар залгаад гал гарсан талаар мэдээ дамжуулсан. Тэгээд би мэдээгээ дамжуулчхаад байлдагч , хоёрын араас гал унтраах дэвүүр, шүүр зэргийг аваад очтол булгийн хажууд байдаг ганц гэрийн хойд талд гал гарчихсан борог өвснүүд шатаад ил гал гарч байсан. Тухайн газарт , бид гурваас гадна 2 *******, 3 эрэгтэй хүн байсан бөгөөд галыг унтрааж дийлэхгүй хилийн холбооны торыг гал даваад явчихсан юм тухайн үед гадаа салхи ихтэй гал салхиа дагаад хойд зүг рүү тархсан тэгээд би харуулын байраа эзэнгүй орхисон байсан учир тэнд байсан танихгүй нэг ахын мотоциклоор хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-0-р хуудас/,
6. Гэрч Б.гийн “...Манай ахлах байлдагч 2022 оны 09 дүгээр сарын 08-нд 13 цаг 4 минутын орчимд станцаар надад гал гарлаа хурдан буугаад ир гэхээр нь хяналтын цэгээс харуулын байран дээр ирсэн. Намайг ирэхэд манай харуулын байрны хашааны үүдэнд танихгүй мотоциклтой хүн ирсэн байсан. Тэр мотоциклтой ирсэн байсан настай ах шууд манай охин юм шатааж байгаад гал алдлаа туслаач гэхээр нь би тэр ахын мотоциклын араас суугаад гал гарсан газар очсон намайг тэр газарт очиход булгийн хажууд байдаг ганц айлын ар талд гал гарч байсан. Тэгээд би тэнд гал унтраах ажилд тусалсан. Намайг гал унтрааж байхад миний араас ахлах байлдагч , байлдагч нар ирсэн. Бид нар тэр айлын ар хэсэгт гарсан галыг унтраах гээд чадаагүй. Тухайн үед салхи ихтэй байсан учир гал салхиа дагаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү маш хурдтай тархсан. Гал унтраах ажилд хилийн харуулын байрны ойролцоо нутагладаг өвөө, эмээ хоёр, тэдний бэр нь бололтой нэг танихгүй *******, сүүлд нь мотоциклтой танихгүй 2 хүн очсон байсан. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гал гарсан газар анх очиход утаа ихтэй гал гарч байсан. Тухайн гал гэрийн ойролцоогоос анх гарсан байсан. Манай харуулын байранд 2022 оны 09 дүгээр сарын 08-нд гал гарсан талаар мэдээлэл өгсөн мотоциклтой ах надад манай охин юм шатааж байгаад гал алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр булгийн хажууд байсан ганц гэрийн ******* юм шатаасан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-3-р хуудас/,
7.Гэрч Ц.ын “...Манай хилийн харуулын байрны ойролцоо нутагладаг гэх хүн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг 4 минутын орчимд харуулын байрны хашааны үүдэнд ирээд би тухайн хүнтэй очоод уулзтал тэр хүн надад манай охин гэрийн гадна хог шатааж байгаад гал алдчихлаа туслаарай гэж хэлсэн. Тэр үед байлдагч тэр гэдэг хүнтэй хамт мотоциклоор явсан. Харин би гийн араас явган гүйгээд очтол булгийн ойролцоо байдаг гэдэг айлын гэрийн хойд талд гал гараад газрын хөрсөн дээр шаталт явагдаж байсан. Тухайн үед тэр айлын эхнэр нь надад дээл авчирч өгөөд би гал унтраах ажилд оролцсон. Бид нарыг гал унтрааж байхад хүчтэй салхи, шуурга гараад гал улам ихсээд хойд зүгт тархаад уулын мод руу орсон. Бид нар галыг унтраах гэсэн боловч унтрааж дийлээгүй юм...Хилийн харуулын байранд өчигдөр гэдэг хүн анх ирэхдээ манай охин гэрийн гадаа хог шатааж байгаад гал алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр гэх айлын эхнэрийг би хог шатааж байгаад гал алдсан юм болов уу гэж бодсон юм...Манай хилийн харуулын байрны ойролцоо , гэх айлууд байдаг өөр ямар нэгэн айл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн -р хуудас/,
8. Гэрч О.ы “...Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хониндоо яваад гэр лүүгээ ирж байтал миний төрсөн хүү ын гэрийн хойд талд утаа гараад байхаар нь очтол гэрийн ард гал гарч байсан юм. Тэгээд хүүгийнхээ гадна очиход гал гараад нэлээн газар авчихсан салхитай салхины чигээ дагаад хойд зүг рүү гал тархаж байсан. Тэгээд би хүүгийнхээ гаднаас мотоциклоо унаад харуулын байран дээр очоод гал гараад байна туслаарай гэж хэлээд нэг цэрэг миний мотоциклын араар суугаад би буцаад гал гарч байсан газар очоод галыг унтраах гэж хамт оролцсон. Тэгсэн миний араас дахин хоёр цэрэг ирээд хамт гал унтраах гээд чадаагүй юм. Гал унтрааж байхад эхнэртэйгээ ирсэн юмаа. Тэгээд бид нар галыг унтрааж чадалгүй уулын мод руу оруулчихсан юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед хүүгийндээ очтол манай бэр ******* надад би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрийн цагаан бүрээсийг үнс асгадаг газарт шатааж байгаад гал алдчихлаа одоо яанаа гэж надад хэлсэн юм. Тэгээд би өөрийн бэр ыг гал алдаад энэ гал түймрийг тавьчихсаныг мэдсэн юм. Манай бэр гэртээ өөрийнхөө 6 настай хүүхдийн хамт хоёулхнаа байсан нөхөр нь Улаанбаатар хотод байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
9. Гэрч “...Манайх ******* сумын багийн нутаг Цуурай ам гэх газарт өөрийн хүүхэд Э.тай саахалт нутаглаж байгаа юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч байхад өөрийн хүүхэд гэрийн цаад талд бөөн утаа гараад байхыг хараад наанаас нь яваад очтол манай хүүгийн гэрийн зүүн хойд талд гал гараад борог өвснүүд шатаж байсан юм. Тэгээд манай нөхөр О., ******* бид 3 галыг унтраах гээд чадахгүй байж байтал манай нөхөр О. хилийн харуулын байранд очиж хэлье гээд мотоциклтойгоо яваад нэг цэрэг залууг авчирсан. Мөн удаагүй дахиад 2 цэрэг ирээд галыг унтраах гээд чадалгүй салхи гараад уулын мод руу галыг алдсан юм. Манай бэр надад 2022.09.08-ны өдөр хэлэхдээ үнс асгадаг газраа муу гэрийн цагаан бүрээс аваачиж тавьсан юм. Тэгсэн гал гарчихлаа гэж хэлсэн юм. Би хувьдаа бодохдоо үнсэн дээр хаясан цагаан бүрээс цогшоод гал болоод шатчихав уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
10. Гэрч О.гийн “...Манай хажуу талын айлын хүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Цуурай аманд түймэр гарч байна гэж О. ах хэллээ гэж анх надад хэлсэн юм. Тэгээд би өөрийнхөө мотоциклоор эхнэр , нарын хамт цуурай ам гэх газарт очиход манай авга дүү ын гэрийн зүүн хойд талд гал түймэр гараад өвснүүд шатаж байсан. Тэгээд бид гурав галыг унтраах гэж зөндөө ажилласан боловч салхи гараад дийлдэхгүй цар хүрээгээ улам тэлж байсан. Тэгээд гал яах ийхийн зуургүй эрчээ аваад уулын мод руу орохоор нь тэнд байсан танихгүй нэг цэргийг аваад мотоциклоороо харуулын байран дээр хүргэж өгөөд буцаад очтол гал түймэр хэзээний цар хүрээгээ тэлээд явчихсан ямар ч унтраах аргагүй болчихсон байсан юм. Тухайн гал түймэр манай авга дүү гэрийн цаад талаас гарсан байсан юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гал гарсан газарт анх очиход О., *******, нар хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
11. Гэрч “...Намайг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд гэртээ хэвтэж байтал миний 89*******027 дугаар луу цуурай гэх газраас О. ах залгаад манай хүү гэрийн дээд талаас гал гарлаа миний дүү д хэлээрэй гэж анх хэлсэн. Тэгээд би Э. ахад түүний эхнэр бид 3 мотоциклоор гал гарсан гэх газарт 14 цаг өнгөрч байхад очсон. Бид нарыг анх очиход гэрийн цаад талаас гал гараад 100 орчимд метр газар газрын хөрсний өвс шатаж байсан. Тэгээд бид 3 тэр галыг юмаар цохиж нилээн унтрааж байтал хүчтэй салхи гараад маш түргэн хугацаанд гал дэгдээд уулын энгэр хэсэг рүү гараад мод руу гал орчихсон юм. Тэгээд тэр галыг ямар ч унтраах боломжгүй болоод ой хээрийн түймэр гарсан юм...Тухайн үед ******* ярихдаа тухайн галыг гэрийн ойролцоогоос гарсан. Үнс асгадаг газраас гарсан гэж ярьсан...Тухайн гал гарсан газар ынх ганц гэр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,
12. Гэрч “...Манайх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* сумын багийн нутаг “Хонхорын буудал” гэх газарт ганц гэр нутаглаж байсан юм. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 06, 07-ны үед Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан хойгуур манай нутаглаж байсан газрын тэнд ой, хээрийн түймэр гарч олон хоног үргэлжилсэн юм. Би ой, хээрийн түймэр гарсан гэдгийг тэр үед сонсоод Улаанбаатар хотоос 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* суманд очиж түймэр унтраах ажилд нутгийн иргэдийн хамт оролцож байсан юм. Манай эхнэр ******* надад өөрөө хэлэхдээ би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрийнхээ гадаа үнс, хог асгадаг газарт муусайн ойр орчмын хог, гэрийн хуучин цагаан бүрээсний даавуу зэргийг шатааж ил задгай гал түлж байгаад гал алдаад түймэр гаргасан гэж хэлсэн юм. Намайг хотоос ирэхэд манай гэрийг буулгаж нүүлгээд зөөсөн байсан би тэр үеэр гэр байсан газрын хажуугаар явахад манай гэр байсан газрын ойролцоогоос гал гарч өвснүүд шатаад тэгээд уулын модруугаа ороод ой, хээрийн түймэр болж үргэлжилсэн байсан. Манай гэрийн ойролцоо үнс асгадаг газарт борог өвс ихтэй манай нутагт өнгөрсөн зун бороо айхтар ороогүй жаахан гандуу хуурайшилтай байсан юм. Манай эхнэрийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрийн гадаа үнс, хог асгадаг газарт эд зүйл шатааж ил гал гаргах үед гадаа салхитай байсан гэж манай эхнэр надад хэлсэн. Манай эхнэр ******* ил задгай гал түлж гал алдсанаас болж ой, хээрийн түймэр гарч цагдаагийн байгууллагад шалгагдах болоод байгаа юм. Тухайн газар манай гэрийн зүүн хойд талд ойролцоогоор 30 гаран метр зайд байдаг байсан юм. Манай эхнэр *******ыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрийн ойролцоо хог шатаах үед манай бага хүү манай эхнэр хоёр гэртээ хоёулхнаа байсан гэсэн. Тэр үед гаднаас манай гэрт хэн нэгэн хүн байгаагүй гэж манай эхнэр ******* надад сүүлд нь хэлсэн. Манай эхнэр ерөнхийдөө цэвэрч нямбай орчны хогоо цэвэрлэдэг хүн байгаа юм. Манай тухайн үед Хонхорын буудал гэх газарт буугаад 1 сар гаран болж байсан юм. Манайхыг тухайн газарт бууснаас хойш 09 сарын 08-ны өдрөөс өмнө миний мэдэхийн 1 удаа манай эхнэр үнс, хог асгадаг газарт хог шатааж ил задгай гал түлж байсан. Тэр үед ямар нэгэн гал түймэр гарсан зүйл байхгүй. Тухайн түймэр их хэмжээний газар нутаг талбайг хамарсан түймэр гарсан. Миний хувьд түймэр унтраах ажилд 10-аад хоног өөрийн биеэр ажилласан. Түймэр унтраах ажилд манайх гэрээсээ 10 гаран тооны бог мал, 1 тооны үхэр зэргийг өгч түймэр унтраахад ажилласан хүмүүсийн хоол ундны зардалд хувь нэмрээ оруулсан юм. Манай эхнэрт холбогдох хэргийг нааштайгаар шийдэж өгөхийг хэлэх байна. Түймэр унтраах ажилд гарсан зардлыг чадах хэмжээгээрээ төлнө...Манай эхнэр ******* ил задгай гал түлсэн санамсар болгоомжгүй үйлдлээс энэ ой, хээрийн түймэр гарсан байна. Манай эхнэрийн хувьд өөрийн буруугаа ******* ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,
13. Гэрч “...Түймэр унтраах ажилд шатахууны зардалд аймаг, сум нийлээд 26 сая гаран төгрөгийн зардал гарсан байсан. Түймэрт ажилласан хүмүүсийн хоол хүнсний зардалд 10.271.200 орчим төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,
14. Гэрч “...Би 2022 онд ******* аймгийн ******* суманд хэсгийн цагдаагаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* сумын багийн нутагт ой, хээрийн түймэр гарсан байна гэж сумын Засаг даргын тамгын газрын дарга надад хэлээд тэгээд би Тосонцэнгэл сум дахь Сум ын цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага мэдээллийг өгсөн. Тэгээд Тосонцэнгэл сумаас экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан ажлын хэсэг ******* суманд 2022 оны 09 сарын 08-ны шөнө ирээд түймэр гарсан газарт ажиллаж байсан...Би 2022 оны 09 сарын 08-ны сумын засаг даргын тамгын газраас түймэр гарсан газар луу явсан хүмүүсийн хамт ой, хээрийн түймэр гарсан гэх газарт анх очиход ******* сумын иргэн ы гэх айлын гэрийн хажуугаас түймэр анх гарсан нөхцөл байдал илт харагдаж байсан. Тухайн түймэр анх багийн нутгаас гарс эхлээд багийн нутаг руу орж байсан юм. Ер нь бол тухайн ой, хээрийн түймэр ******* сумын , багийн нутаг дэвсгэрийг хамарч гарсан. Түймэр гарах үед тэр Э. гэх хүний эхнэр гэдэг ******* бага насны хүүхдийн хамт гэртээ хоёулхнаа байсан гэсэн. Тэр түймэр анх Э. гэх айлын гэрийн хажуугаас гарсан байсныг тэр үед хилийн харуулын байрны цэргүүд очиж унтраах гээд чадаагүй гэж би тэр өдөр сонсож байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/,
1. Гэрч “...манайд ирүүлсэн албан бичиг нь хээрийн түйрийн зардал болох 139 сая төгрөгийн зардлыг гаргуулахаар ирүүлсэн байсныг “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1. хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасны дагуу Улсын онцгой комиссын шийдвэр гарч уг зардлыг олгох боломжгүй тул албан бичгийг хаасан байдаг юм. Иймд ******* аймгийн ******* суманд гарсан хээрийн түймэртэй холбоотой ямар нэгэн зардал олгоогүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,
16. Гэрч “...******* сумын багийн нутагт Жараалаг гэх газар байдаг. Сумын төвөөс ойролцоогоор 0 гаруй км зайтай газар бий. Нутгийн иргэдийн хэлж заншсанаар Цуурай ам гэдэг том ам руу өгсөхөөр зүүн гар талын амын Жараалаг гэдэг. Манай нутгийн иргэд өөр нэршлээр нэрлэдэггүй Жараалаг гэж хэлж заншсан. Тухайн газарт О., тэдний хүү Э. нарынх байсан. гээд гуайн дүү нарынх байсан. Мөн хилийн цэргийн 0277-р ангийн харуулын байр байдаг. Жараалаг гэдэг газар нь Цуурай ам гэдэг том амны нэг салбар амыг хэлж байгаа юм. Жараалаг гэх газартай ойролцоо урд тал нь Ямаан даваа, Хайчийн даваа, Цуурай эх, Цагаан гол, Хясаа, Урт ам, Хонхорын буудал, Цуурхай гэх газрууд байдаг...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8-р хуудас/,
17. Гэрч “...******* аймгийн ******* сумын багийн нутагт Жараалаг гэх газар байдаг. Сумын төвөөс ойролцоогоор 0 гаруй км зайтай газар бий. Нутгийн иргэдийн хэлж заншсанаар Цуурай ам гэдэг том ам руу өгсөхөөр зүүн гар талын амын Жараалаг гэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/,
*******. ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-98-р хуудас/,
19. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн ******* салбарын хөрөнгийн үнэлгээчин 2023 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110-р хуудас/,
20. Байгаль орчны зөвлөх ХХК-ын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1*******-123-р хуудас/,
21. Шинжээч “...Миний зүгээс ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сард гарсан ой, хээрийн түймрийн голомтод 9 хоног ажилласан. Тосонцэнгэл сум дахь Сум ын цагдаагийн хэлтсээс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ой, хээрийн түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор шинжээч томилох тогтоолыг ирүүлж миний зүгээс №******* дугаартай дүгнэлтийг Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг үндэслэж түймрийн хэргийн холбогдох материалтай танилцаж тухайн дүгнэлтийг гаргасан. Тухайн ой хээрийн түймэр ил задгай гадаа үнс нурам, хог асгадаг газарт ил задгай гал түлсэн байсан. Тэгээд галыг ******* унтраалгүй орхиж газрын хөрсний хуурай борог өвснүүд шатаад ойн сан руу гал орж, хээрийн түймэр болж шатлагын талбай ихэссэн байсан. Дээрх ой хээрийн түймэр иргэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байсан. Түүнээс хөндлөнгийн хүчин зүйл буюу аянга цахилгаан байгалийн ямар нэгэн үзэгдлээс болоогүй. Миний зүгээс хэргийн газрын үзлэгт биечлэн оролцсон. Зориуд гал тавьж түймэр гаргасан зүйл огт байхгүй. Тухайн ой, хээрийн түймэр анх гарахдаа иргэн хүний болгоомжгүй ил задгай гал түлсэн үйлдлээс болж гарсан түймэр байсан. Түймэр анх гарсан голомт ******* сумын багийн нутаг “Хонхорын буудал” гэх газарт байсан айлын гэрийн гадаа үнс, нурам, хог асгадаг газраас гал анх гарсан болох нь тогтоогдсон. Миний зүгээс хэргийн газрын үзлэгт оролцсон бөгөөд угаасаа тэр хог шатаасан газраас анх гал алдсан болох нь тодорхой байсан. Тухайн газарт ил задгай эд зүйл шатаагаад галаа ******* унтраалгүй орхисноос болж тухайн газрын ойролцоох өнжмөл борог өвснүүд шатаж эхлээд салхинд шаталтын талбай ихсэж ой мод руу гал орж ой, хээрийн түймэр болсон байсан. Хэргийн газрын үзлэгт айлын гэрийн ойролцоо хог шатаасан газарт цагаан өнгийн дутуу шатсан гэрийн цагаан бүрээс болов уу гэмээр эд зүйл байсан тухайн эд зүйл дутуу шатаж гал түймрийн голомт байх магадлалтай гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-р хуудас/,
22. Шинжээч “...Би байгаль орчны үнэлгээний чиглэлээр 24 дэх жилдээ ажиллаж байна. Энэ нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийн хохирол тогтоох мөрдөгчийн тогтоолын дагуу дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг 2*******3 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн Засгийн газрын 106 дугаар тогтоолоор батлагдсан “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-ын дагуу хохирлыг тооцож гарсан, талбайн хэмжилтийг бол 2023 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн сансрын зургаас харж гаргасан. ...Талбайн хэмжээг тогтоохдоо “Sentinel” хиймэл дагуулын зургийг ашиглан “ARC GIS” газрын зургийн программ дээр шатсан талбайн захыг тойруулан зурж талбайн хэмжээг тус программаар тооцуулан гаргасан. Эдгээр хиймэл дагуул болон программ нь Байгаль орчны аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөгдсөн мөн Байгаль орчны салбарын чиглэлээр ажиллаж ажиллаж байгаа бүх хүмүүс ашиглаж байгаа дэлхий нийтээр хэрэглэж байгаа программ юм...Хохирлын эцсийн дүн нь манай гарсан дүгнэлтээс зөрүүтэй гарсан учир тус актыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байсан. Хохирлын дүн зөрүүтэй гарсан шалтгаан нь шатсан талбайн хэмжээг акт дээр нарийн тогтоогоогүй байсан. ...Аливаа хээрийн түймэр гарсны дараа жилийн хавар нь аль ч бүс нутагт бэлчээрийн ургамал нь түймэр гараагүй газраасаа илүү сайн ургадаг үүний шалтгаан нь элдэв хатсан хуучин хагд өвснүүд нь ******* шатаж хөрс ялзмагаар баяжигдаж илүү сайн ургадаг юм...Бэлчээрт хохирол учраагүй гэж үзэж болохгүй, учирсан хохирол нь түр хугацааны хохирол байдаг. Яагаад гэвэл дараа жилийн хавар нь шатсан бэлчээрийн өвс, ургамал нь дахиад ургачихдаг юм. ...Түймэрт өртсөн газар нутгийг “Sentinel” хиймэл дагуулын зургийг ашиглан “ARC GIS” газрын зургийн программ дээр шатсан талбайн захыг тойруулан зурж талбайн хэмжээг тус программаар тооцуулан гаргасан. Түймэр гарч эхэлсэн цэг нь түймэрт өртсөн талбайн хэмжээнд оруулсан тооцсон байгаа. Шаардлагатай гэвэл газар усны нэрийг газар ангиллын мэдээллийн нэгдсэн сангаас харж болно, дүгнэлтэд гарын нэршлүүд нэр бүрчлэн тусгагдаагүй ч түймэрт өртсөн газрын хэмжээ ******* тусгагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1*******-134-р хуудас/,
23. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай магадалгаа /хх-ийн 13-137-р хуудас/,
24. Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг Хонхорын буудал гэх газарт гэрийн гадаа гэрийн хуучин цагаан бүрээс шатааж буюу галд шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч шинэсэн ой 124 га, бургасан ой 121 га, сөөг, торлог ой 9 га, ой 13 га, бэлчээр 3699 га, бүгд 38 га талбай шатсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталгаажуулсан.
Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол , хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас ой хээрийн түймэр гарч хохирол, хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол , хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, байгаль орчин, ой, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин хараа хяналтгүй, ил задгай гал түлсэн үйлдлээрээ обьектив шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзлээ.
Иймээс шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 2 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр тавих гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан шууд бус хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Иймд прокурор,шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосноор шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохируулан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Байгал орчны зөвлөх ХХК-ий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас 38 га талбай ой, бэлчээр шатсан байх ба экологи эдийн засгийн үнэлгээ нь 193,*******4,42 төгрөгөөр тогтоогдсон байна.
Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, дахь хэсгүүдэд “Ойн санд болон газарт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсныг үндэслэн шүүгдэгч *******ыг ******* аймгийн ******* сумын ой, газрын санд 79,3,27 төгрөгийн шууд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт ,471,200 төгрөгийн шууд бус хохирол учирсныг шүүгдэгч нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Хэрэгт авагдсан экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон Нуман алтай ХХК-ний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд уг түймэрт шатсан талбай нь цаашид сэргэн ургах чадвартай буюу хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө ******* сэргээдэг болох талаар дүгнэлт хийжээ.
Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж хуульчилсан.
Энэ зохицуулалтыг “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм хорын хувьд хэрэглэхгүй байх”-аар зааснаас үзвэл, шүүхээс гэм хорыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулан үзэхийг шаардсан гэж ойлгож болохоор байна. Түүнчлэн тухайн этгээд хэдийгээр гэм буруутай байсан ч түүний эд хөрөнгийн байдлыг харгалзаж байхыг хуулиар шаардсан байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, санамсар болгоомжгүй байдлаас учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд тухайн гэм буруутай хүн эдийн засгийн хувьд сүйрэлд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгосон байна.
Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд, дээрх эрх зүйн боломжийг хаасан, үгүйсгэсэн, өөрөөр зохицуулсан тусгай зохицуулалт байхгүй учраас, Иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчилнэ.
Иймд шүүгдэгч *******ыг урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, нөхөр, хүүхдийн хамт мал маллан, малынхаа ашиг шимээр амьжиргаагаа залгуулдаг, цөөн тооны малтай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал, байгаль экологид учирсан бодит хохирол зэргийг тал бүрээс нь нэг бүрчлэн хянан үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, дахь , 4 дэх хэсгийн 4.1, 4. дахь заалтад тус тус зааснаар байгаль орчинд учруулсан 79,3,27 төгрөгийн шууд хохирлыг багасган, дээрх хохирлын хувь болох 28,977,663 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бодитой, үндэслэлтэй байх зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ хуучин гэрийн бүрээс ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн байх бөгөөд цаашид ашиглах боломжгүй тул устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн *******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан шууд бус хохиролд холбогдох 390 хуудас санхүүгийн баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт буцаан олгохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгчээс шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол гаргуулахаар шийдвэрлэж буй учир шүүгдэгч *******ын хувьд оногдох эд хөрөнгө болох зөв талын гуяндаа сартай 8 тоо тамгатай хүрэн зүсмийн нас гүйцсэн адуу 1, мөн тамгатай бор зүсмийн хязаалан гүү 1, мөн тамгатай бор зүсмийн хязаалан насны морь 1, зүүн чих нь цуурхай, баруун чих нь ганзага имтэй хүрэн зүсмийн бүдүүн үнээ 1, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй хар зүсмийн бүдүүн үнээ 1, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй хар зүсмийн эр шүдлэн үхэр 1, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй бүдүүн эр ямаа 10 ширхэг, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй бүдүүн эм ямаа 20 ширхэг, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй хязаалан хонь 7ширхэг, мөн имтэй төлөг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр тавих гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.-т зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 14 дүгээр зүйлийн 14.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.1, 4., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч *******аас 28,977,663 /хорин найман сая есөн зуун далан долоон мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг 2027 оны 10 дугаар сарын 23-ны дотор хэсэгчлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас ******* аймгийн ******* сумын Засаг Даргын Тамгын газарт 3,280,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл өгснийг болон энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх шууд бус хохирол төлбөргүйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 390 хуудас санхүүгийн баримтыг ******* аймгийн ******* сумын Засаг Даргын Тамгын газарт буцаан олгож, цагаан өнгийн даавуун материалыг устгаж, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгө болох зөв талын гуяндаа сартай 8 тоо тамгатай хүрэн зүсмийн нас гүйцсэн адуу 1, мөн тамгатай бор зүсмийн хязаалан гүү 1, мөн тамгатай бор зүсмийн хязаалан насны морь 1, зүүн чих нь цуурхай, баруун чих нь ганзага имтэй хүрэн зүсмийн бүдүүн үнээ 1, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй хар зүсмийн бүдүүн үнээ 1, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй хар зүсмийн эр шүдлэн үхэр 1, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй бүдүүн эр ямаа 10 ширхэг, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй бүдүүн эм ямаа 20 ширхэг, зүүн чих нь цуурхай баруун чих нь ганзага имтэй хязаалан хонь 7 ширхэг, мөн имтэй төлөг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН