Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00756

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр                                Дугаар 183/ШШ2022/00756                                   Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т.С /РД:000000/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Б,

Хариуцагч: Т.С

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Т.С танилцаж, 2009.04.03-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний том хүү Т.Б 2009.05.10-нд, бага хүү Б.Ч 2014.12.19-нд төрсөн. Бид 2016 онд зан харилцаа бусад таарамжгүй байдлын улмаас салаад өдий хүртэл тус тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, би тэтгэлэг төлөх нэхэмжлэл гаргаж байна. Бидний том хүү Т.Б Т.С аав Т овоглодог бөгөөд энэ бидний хүүхэд тул тэтгэлэг төлнө гэв.    

 

2. Хариуцагч Т.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б 2008 онд гэр бүл болсон. 2009 онд хүү Билгүүдэй, 2014 онд хүү Чй нар төрсөн. Бат-Эрдэнэ 2013 онд Солонгос улсад ажлын гэрээгээр яваад 2016 онд ирснээс хойш өдий хүртэл тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, гэрлэгчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Т.Б, Б.Ч нарын төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн тодорхойлолт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 00072 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ц.Бат-Эрдэнэ гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Т.Солонгод холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч Т.Солонго нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Ц.Бат-Эрдэнэ, Т.Солонго нар 2008 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 2009 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Т.Билгүүдэй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Чилгүүдэй нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

4. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрэхээс татгалзсан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчдийн хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Ц.Бат-Эрдэнэ, Т.Солонго нарын гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж дүгнэв.

 

5. Гэрлэгчдийн хүүхдүүд болох Т.Билгүүдэй, Ч.Чилгүүдэй нар нь эх Т.Солонготой хамт амьдарч байгаа, тэднийг эхийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу Т.Билгүүдэй, Б.Чилгүүдэй нар эх Т.Солонгын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Мөн гэрлэгчдийн том хүү Т.Билгүүдэйг төрөхөд эх Т.Солонгын эцэг Төрмандахаар овоглосон хэдий ч тэдний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлгийг эцэг Ц.Бат-Эрдэнэ төлнө гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг тогтоохоор хуульчилсан байх тул 2009 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.Билгүүдэй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Чилгүүдэй нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

7. Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

8. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Дов овогт Цогтн Ба /РД:МЬ84121318/, Л овогт Т Со /РД:ХД84041603/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.Билй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Чи нарыг эх Т.Солонгын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2009 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.Билгүүдэй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Чилгүүдэй нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Б тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Батбилэгт даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Солонгоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бат-Э олгосугай.

 

8.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО