Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00271

 

2022 оны 01 сарын 13 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00271                            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, Их сургуулийн гудамж, ...-р байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр .., Б... овогтой Б...ын Х...,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Дунд гол-2 өөрийн байр, “С...” ТӨҮГ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилласан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Х...,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П..., Л.Б...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгч Г.Б...ийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.                                                                                                         

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х... нь “С” ТӨҮГ-т холбогдуулан Хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээҮүнд:

-Миний бие 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Сэргээгдэх эрчим хүчний төвийн Техник хяналтын хэлтсийн хяналтын инженерээр томилогдсон бөгөөд 3 сарын хугацаагаар буюу дадлагын журмаар гэрээ хийгдсэн. Миний мэргэшсэн мэргэжил болох хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн сертификатыг үндэслэн ажилд томилсон. Ажиллах хугацаандаа эрхлэх албан тушаалаас өөр хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн ажлыг хийж давхар гүйцэтгэж байсан. Удирдлагуудын зүгээс намайг ажлаа хийхгүй байгаа талаар хандсан гэх боловч мэдээллийг тодруулахад тийм зүйл байгаагүй. Намайг 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч гэрээг цуцалсан. Нийгмийн даатгал болон цалин хөлсийг цаг хугацаандаа өгч байгаагүй. Иймд хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, 10 дугаар сарын цалин 430 000 гаруй төгрөг, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

-Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 10 дугаар сарын дутуу олгосон цалин гаргуулахаар шаарджээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Б.Х...г ажлаас чөлөөлсөн тушаал 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Б.Х... нь 3 сарын туршилтын хугацаанд ажилласан бөгөөд туршилтын хугацаа дуусахад асуудал гарсан учраас захирлын зөвлөл зөвлөлдөн тушаал гарсан. Манай байгууллага 2020 он гарснаас хойш санхүүгийн байдал хүндэрсэн бөгөөд Нийгмийн даатгалын газарт өр төлөх асуудлаар график байгуулан төлж байгаа. Х...ийн 3 сарын хугацааны нийгмийн даатгалын төлбөрийг төлнө. 10 дугаар сарын цалин аваагүй бол цалинг олгоно. Ажилд эргэж орохгүй гэсэн учраас бусад шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Б.Х...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/41 тоот гэрээ /хх 4/ нотлох баримтын шаардлага хангаагүйнийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх 63/,

хариуцагчаас Б.Х...тэй байгуулсан 2021 оны 8-р сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 13-18/, захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолт шинчлэн батлах тухай” Б/49 тоот тушаалхавсралт /хх 19-22/, “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/38 тоот тушаалдотоод журам /хх 23-44/, Хяналтын ахлах инженер М.Даваанямын захирлын зөвлөлийн хуралд оруулах санал /хх 45/, Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх 46-48/, жагсаалтын тайлан /хх 49-51/, “Б.Х...г ажилд томилох тухай захирлын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 тоот тушаал /хх 52/, ”Б.Х...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/41 тоот гэрээ /хх 53/, Б.Х...ийн цалингийн цэс /хх 55/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Б.Х... нь Хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 10 дугаар сарын олгоогүй цалин 473 718 төгрөгийн цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсонҮүнд:

өдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл болох албан үүрэгтээ хариуцлагагүй хандсанажлын цагийн таслалт гаргасан, хөдөлмөрийн гэрээний 6.2.3.2 дахь заалт буюу ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаамансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэнажлын байранд согтуугаар ирсэнбусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаахайлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсанэрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүйэсэргүүцсэнэсхүл гүйцэтгэхээс татгалзсан, 6.2.3.6 дахь заалт буюу  хариуцсан ажлын гүйцэтгэл хангаагүйажлын бүтээмж эрс муудсанажлын чанарыг сайжруулах талаар эрх бүхий албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлийг гаргаагүй талаар маргаж ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 10 дугаар сарын дутуу олгосон цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажиллах хугацаанд төлөөгүй тул нөхөн гаргуулахаар шаарджээ

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

-Б.Х... нь 2021 оны 10 дугаар сарын 15, 18, 26-ны өдөр ажил тасалсанхамт олонтойгоо зүй бус харьдагхарилцааны доголдолтой,  ажлын байрны тодорхойлолтод заасан инженерийн программ хангамжийн мэдлэггүйбаримт бичиг боловсруулах чадвар дутмагудирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчлийг гаргасан тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг цуцалсанБайгууллага 2020 оноос санхүүгийн хүндрэлд орсон бөгөөд Нийгмийн даатгалын газарт өр төлөх асуудлаар график байгуулан төлж байгаа. Хүрэлхүүгийн 3 сарын хугацааны нийгмийн даатгалын төлбөрийг төлнө. 10 дугаар сарын цалин аваагүй бол цалин мөн олгогдох ёстой гэж үзэж байна гэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.Х...тэй байгуулсан 2021 оны 8-р сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 13-18/, захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолт шинчлэн батлах тухай” Б/49 тоот тушаалхавсралт /хх 19-22/, “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/38 тоот тушаал, дотоод журам /хх 23-44/, Хяналтын ахлах инженер М.Даваанямын захирлын зөвлөлийн хуралд оруулах санал /хх 45/, Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх 46-48/, жагсаалтын тайлан /хх 49-51/, “Б.Х...г ажилд томилох тухай захирлын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 тоот тушаал /хх 52/, ”Б.Х...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/41 тоот гэрээ /хх 53/, Б.Х...ийн цалингийн цэс /хх 55/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх 63/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“С” ТӨҮГазрын захирлын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Б.Х...г 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс Сэргээгдэх эрчим хүчний техник хяналтын хэлтсийн Хяналтын инженерийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай томилжхөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Харин тус газрын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/41 тоот тушаалаар Б.Х...тэй байгуулсан туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

5.Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд “Хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагаасаа татгалзсанталууд энэ талаар маргаагүй байна.

 

Ажил олгогч 2021 оны 10 дугаар сарын цалинг ажилтан Б.Х...д дутуу олгосон нь цалингийн цэсээр тогтоогдсонолгоогүй 473 718 төгрөгийг олгохыг зөвшөөрсөнмаргаагүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй.

 

Хариуцагч нь ажилтны ажилласан хугацааны шимтгэлийг төлөөгүй нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор тус тус тогтоогдсонШимтгэлийг нөхөн төлөх талаар маргаагүй.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14 861 төгрөг гаргуулж улсын орлого болголоо

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                              ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х нь “С” ТӨҮГ-т  холбогдох Хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С” ТӨҮГ-аас 473 718 /дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун арван найм/ төгрөг гаргуулж Б.Х...д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.Х...ийн 2021 оны 8, 9, 10 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичил хийхийг “С” ТӨҮГ-т даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 14 861 /арван дөрвөн мянга найман зуун жаран нэг/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

         

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА