| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,
Ш¿¿ãäýã÷ ****** нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ****** ******д холбогдох 2426001340108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд ***** оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, **** настай, регистрийн дугаар ******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл ***, ********** хамт Өвөрхангай аймгийн ****** сумын **** дүгээр багийн **** дугаар гудамжны ****тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ****** ******.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 8 тоот хашааны гадна хохирогч ******ыг “хог ачиж өгсөнгүй” гэснээр шалтаглан нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, газар унагаж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би уг нь ******оос авлагатай юм. Тэгээд намайг нэхэхээр ерөөсөө өгөхгүй байгаа юм. Би ******ыг барьж аваад шавхраад унагасан. Өөр тэгж олон цохиогүй, ганц удаа л цохисон. ******ыг унагачихаад байж байхад авгай нь араас ирээд миний чих рүү цохисон. Тэгээд ****** над руу дайраад намайг 2-3 удаа шааж авсан. Тэгээд 2 дахь удаагаа ******ыг цохиход унаад өгсөн. Өөр зүйл болоогүй.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би ажлаа хийгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багаар хог ачиж явсан. Тэгээд тус сумын 4-р багийн 8-2 тоотод оршин суух ****** гэх айлын хог ачих гээд зогсож байсан. Намайг машиндаа сууж байтал ****** гэх хүн машины жолоочийн хаалга онгойлгоод гөлөг минь хог ач гэхээр нь би “чадахгүй, танай хогийг би ямар ачдаг биш” гэж хэлсэн чинь “буугаад ир пизда минь” гэхээр нь машинаас буугаад очсон чинь намайг заамдаж аваад миний баруун талын нүд хэсэгт 2 удаа гараараа цохиод намайг хавсарч унагаад нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай грушик ******, ангилалт хийдэг ****** нар салгасан чинь ****** намайг алчихъя гээд байхаар нь би машиндаа ороод цагдаад дуудлага өгсөн. ******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Миний тоглой өвдөөд дотор муухайраад нуруу гол хэсгээрээ хатгаад өвдөөд байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 хуудас),
Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...****** миний баруун нүд рүү болон хамрын баруун тал руу гараараа 2 удаа цохисон. Мөн бөгс рүү 2 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйлгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Эм тариа ойр зуурын эмчилгээ хийлгэсэн. 30,000 төгрөгийн зардал гарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 хуудас),
Гэрч Я.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хорооны хог ачаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ***** тоот айлын хогийг ачих гээд хашааны гадна нь очсон. Би машин дээр хог ачиж байхад жолооч ****** машинаас буугаад ирсэн. ****** гэх хүнтэй барилцаад авсан байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод ******ыг татаж салгасан. Тэгэхэд ****** босож ирээд байж байхад ****** ******ын нүүрэн тус газар нь цохисон. Өөр хэрүүл маргаан болоогүй. ****** архи уугаагүй эрүүл байсан. ****** жоохон халамцуу байсан. Намайг машин дээр хог ачиж байхад ****** ******ыг газар унагасан байсан. Салгасны дараа ******ын нүүрэн тус газар цохисон. ****** ****** нар нэгнийгээ замдсан байхад ****** салгах гээд ******ын араас татаж байсан. ****** ******ыг цохисон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 хуудас),
Гэрч Ш.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Арвайхээр сумын 4 дүгээр багт хогийн ангилал хийж явж байхад 8-2 тоотын хогийг ачаад хог ангилахыг хараад машиндаа сууж байсан чинь тэр айлын эзэн ****** гэх хүн хог ачиж байсан машины жолооч талын хаалга онгойлгоод жолооч ******ыг барьж аваад унагаагаад зодоод байхаар нь би очоод салгасан. ******ын баруун талын нүд улайгаад хамар хэсэг нь урагдсан байсан. Би ******той 2 жил гаран хамт ажиллаж байгаа юм. Өмнө нь хог ачиж байх үед ****** гэх хүн согтуу байхдаа дээрэлхээд байдаг тал байдаг байсан. Хэрүүл маргаан бол сонсоогүй. Хогний машин дээр очоод буулгаж ирээд зодоод унагаагаад өндийх гэхээр нь өшиглөөд байсан. ****** архи согтууруулах ундааны зүйл уучихсан байсан. ****** нь ******ын биед халдсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 13-14 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 28-32 хуудас) зэрэг авагдсан байна.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч ******ыг “хог ачиж өгсөнгүй” гэснээр шалтаглан нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, газар унагаж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч ******ын мэдүүлэг, гэрч Я.******ийн мэдүүлэг, гэрч Ш.******ийн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн зүгээс баримтаар 53,650 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба уг хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч ******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 8 тоот хашааны гадна хохирогч ******ыг “хог ачиж өгсөнгүй” гэснээр шалтаглан нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, газар унагаж, нуруу хэсэгт нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ****** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ******ын “...2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би ажлаа хийгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багаар хог ачиж явсан. Тэгээд тус сумын 4-р багийн 8-2 тоотод оршин суух ****** гэх айлын хог ачих гээд зогсож байсан. Намайг машиндаа сууж байтал ****** гэх хүн машины жолоочийн хаалга онгойлгоод “гөлөг минь хог ач” гэхээр нь би “чадахгүй, танай хогийг би ямар ачдаг биш” гэж хэлсэн чинь “буугаад ир пизда минь” гэхээр нь машинаас буугаад очсон чинь намайг заамдаж аваад миний баруун талын нүд хэсэгт 2 удаа гараараа цохиод намайг хавсарч унагаад нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай грушик ******, ангилалт хийдэг ****** нар салгасан чинь ****** намайг алчихъя гээд байхаар нь би машиндаа ороод цагдаад дуудлага өгсөн. ******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Миний толгой өвдөөд дотор муухайраад нуруу гол хэсгээрээ хатгаад өвдөөд байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6, 25-26 хуудас),
Гэрч Я.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хорооны хог ачаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 8-2 тоот айлын хогийг ачих гээд хашааны гадна нь очсон. Намайг машин дээр хог ачиж байхад ****** ******ыг газар унагасан байсан. Салгасны дараа ******ын нүүрэн тус газар цохисон. ****** ****** нар нэгнийгээ замдсан байхад ****** салгах гээд ******ын араас татаж байсан. ****** ******ыг цохисон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 хуудас),
Гэрч Ш.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Арвайхээр сумын 4 дүгээр багт хогийн ангилал хийж явж байхад 8-2 тоотын хогийг ачаад хог ангилахыг хараад машиндаа сууж байсан чинь тэр айлын эзэн ****** гэх хүн хог ачиж байсан машины жолооч талын хаалга онгойлгоод жолооч ******ыг барьж аваад унагаагаад зодоод байхаар нь би очоод салгасан. ******ын баруун талын нүд улайгаад хамар хэсэг нь урагдсан байсан. Би ******той 2 жил гаран хамт ажиллаж байгаа юм. Өмнө нь хог ачиж байх үед ****** гэх хүн согтуу байхдаа дээрэлхээд байдаг тал байдаг байсан. Хэрүүл маргаан бол сонсоогүй. Хогний машин дээр очоод буулгаж ирээд зодоод унагаагаад өндийх гэхээр нь өшиглөөд байсан. ****** нь ******ын биед халдсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай “...1. Үзүүлэгч ******ын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******ын хохирогч ******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч ******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...******ыг унагачихаад байж байхад авгай нь араас ирээд миний чих рүү цохисон. Тэгээд ****** над руу дайраад намайг 2-3 удаа шааж авсан.” Гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны шинжлэн судалсан хохирогч ******, гэрч Я.******, Ш.****** нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Хохирогч ****** нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “ Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Эм тарианы мөнгө болох 53,650 төгрөгийг нэхэмжилж байна. Уг эм тарианы мөнгийг авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг хохирлын 5 ширхэг баримтын хамт шүүхэд гаргасан.
Хэрэгт гаргаж өгсөн “Ирмүгэн бэки” гэх эмийн сангаас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27,600 төгрөгийн,2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 8950 төгрөгийн, 2024 он 03 дугаар сарын 22, 28-ны өдрийн 17,100 төгрөгийн эм авсан НӨАТ-ын 5 ширхэг баримт нь нотлох браимтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч ******аас 53,650 төгрөгийг гаргуулж хохирогч ******од олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь шүүх хуралдааныг завсарлуулж, хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар завсарлуулсан.
Шүүгдэгч ****** нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд 53,650 төгрөгийг төлж барагдуулсан, мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хохирогч ******ын шүүхэд ирүүлсэн 53,650 төгрөгийг хүлээн авсан. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч ****** нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон. Шүүгдэгч ******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид 53,650 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч ******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн ****** ******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******од 53,650 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ