Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.аар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, халх, настай, , боловсролгүй, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа аймгийн сумын баг хаягаар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ИО7*******15 регистрийн дугаартай ******* овогт ******* .

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн сумын Зүр багийн дугаар хэсэг 20 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэвлийн тус газар хутгаар хутгалж хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.       

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед аймгийн сумын Зүр баг дугаар хэсэг 20 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэвлийн тус газарт хутгалж улмаар хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Тийм учраас шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн. Нэмж төлөх хохирол байхгүй. Тийм учраас шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд 1,9,320 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс *******ын үйлдлийн улмаас учирсан нь 1,082,000 төгрөг бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг шүүгдэгч төлсөн байна. Иймд шүүгдэгчийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. ...Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж үзэж байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга авч өгнө үү. Шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Битүүмжилсэн хөрөнгөгүй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, фудволк 1 ширхэг, дээл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг өмгөөлөн оролцож байна. Шүүгдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэвлийн тус газарт хутгалж улмаар хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй. Зүйлчлэл нь тохирсон. Тийм учраас улсын яллагчийн саналыг дэмжиж байна. ...Уг хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Улсын яллагчийн хөнгөрүүлэх саналыг дэмжиж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, хохирогчид төлөх хохирлыг төлсөн. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлд заасныг журамласан прокурорын саналыг дэмжиж байна. Улсын яллагч шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. Миний тухайд хуульд заасны дагуу 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Насны байдал, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү. Дэглэм болон эд мөрийн баримтыг шийдвэрлэх санал гаргасан улсын яллагчийн саналыг дэмжиж байна…” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Хөнгөн шийдүүлэх арга хэмжээг авч өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бусдын эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Би Ангиа гээд дууддаг нэр нь байхаа тэднийд хоноод өглөө ******* цагийн үед босоод дээлийг нь өмсөөд гарсан. Тэгээд ахын үүдэнд очоод ахтай цуг дэлгүүрийн үүдэнд очоод Хараа нэртэй 0.75 литрийн архи авхуулаад, Баянтэс яваад өгсөн. Би архиа аваад ахынд ороод суухад ах, , ах нар байхаар нь би архиа гаргаад ууж дуусгаад 11 цаг өнгөрч байхад тэндээс гараад шууд ахынд очсон. Тэдний урд хаалга онгойдоггүй болохоор арын хаалгаар орсон, тэднийх эсгий гэрт байдаг. Намайг очиход гэрийн хаалга нь онгорхой байхаар нь шууд яваад орсон, би гэрт нь ороход ах зүүн талын орон дээрээ унтаж байсан, ороод ирэхэд сэрээд над руу хараад босоод орон дээрээ суусан би баруун талын авдрын урд байсан цэнхэр модон сандал дээр суусан, тэгээд юу байна, юу хийж байгаа юм өдөр унтаж байхдаа яадгийн босохгүй гэсэн чинь хөнжлийнхөө цаанаас хүрэн бор иштэй хутга бариад чамайг ална пизда минь гээд босоод ирсэн, би бүүр гайхаад сууж байсан сандал дээрээсээ босоод зогстол ирээд хутгаараа дүрчих шиг болсон. Би за болъё гээд тэндээс шууд гараад мотоциклтой гэр рүүгээ явсан, гэртээ ороход манай охин байсан, би өмсөж байсан дээлээ тайлаад харсан чинь цоорчихсон, цамц нойтон болчихсон байсан. Охин та яасан юм бэ? цус гараад байна гэж байсан. Би тэр үед бас жаахан шоконд орсон байсан ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд эхнэр, ээж, цагдаа нар ирчихсэн байсан, тэгээд эмч нар ирээд тэгээд л эмнэлэгт ирсэн... Надад энэ х холбоотой гаргаж өгөх баримт, нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй. ******* ах надад дансаар 1,500,000 төгрөг шилжүүлж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,

-Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Би 4 хоног архи гадуур ууж байгаад 2023 оны дүгээр сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад ахынд ганцаараа очсон. Намайг тэднийд ороход ах орондоо ороод хэвтэж байсан, би тэднийд ороод унтлаа ах гээд баруун талын орон дээр гараад хувцастайгаа хэвтээд өгсөн. Өглөө ******* цаг болж байхад сэрээд гадаа гарч бие засаад буцаж ороод ам цангаад уух юм хайсан байхгүй байсан, тэгээд би хажуу талын ахынд ороод аяга хүйтэн хар цай уугаад буцаж ахынд ороод гадаа хүйтэн байсан болохоор улаан өнгөтэй дээлийг нь өмсөөд тэднийхээс 08 цаг өнгөрч байхад гараад эгчийнд очиход ах Баянтэс явлаа гэсэн надад мөнгө өгөх ёстой байсан болохоор тэр мөнгөө нэхэх үед ахад нь мөнгө одоо алга чи дэлгүүрээс архи авчих ах нь хэлээд өгье гэхээр нь за гээд тэндээс гараад дэлгүүр ороход хаалттай байсан болохоор хүлээгээд байж байхад ах өөрөө хүрээд ирсэн, дэлгүүрийн хүнд хэлэхэд дөнгөж нээгээд байна орлого ороогүй байгаа учир ядаж орлого орохоор хүрээд ирээч гэж хэлэхэд ах яваад өгсөн, би гадуур жаахан явж байгаад буцаж ирээд дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад очиход Эрдэнэбаатарын эхнэр , , ах нар байсан тэндээс би ахыг аваад шууд гэрт ирсэн. Бид 2 гэрт нь ирээд хашаанд нь байдаг ахыг дуудаад бид 3 ууж байхад гаднаас ах ороод ирсэн. Тэгээд бид 4 нэг шилтэй архи хувааж уусан, уугаад бараг дуусах гэж байхад нөгөө 3 тасраад унаад өгөхөөр нь үлдсэн 2 хуруу хүрэхгүй архи байхаар аваад гадаа байгаа хогийн саванд хийчхээд 12 цагийн үед тэндээс гараад баруун тийшээ ахынд очихоор шууд явсан. Би ахынд ороход зүүн талын орон дээрээ буруу хараад унтаж байхаар нь очоод татсан чинь сэрэхгүй байхаар хүүш яасан их унтдаг пизда вэ гээд 3 дахь удаагаа татахад ах юу гэнээ пизда минь гээд эргэж хараад над руу баруун гартаа барьсан байсан хутгаа гэдэс рүү дүрчихсэн. Тухайн үед анзаарах сөхөө байгаагүй яаж байна аа дүрчхэж байгаа юм уу гээд гараараа тэмтэрч үзэхэд нойтон болоод явахаар нь шууд гараад гэр рүүгээ явсан, би явахдаа мотоциклтой явсан замдаа огт зогсоогүй хүнтэй ч таарч уулзаагүй шууд хашааны хойно байдаг хаалга дээр ирээд гэртээ ороход манай том охин байсан. Би өмсөж явсан дээлээ тайлахад цус гарч байсан тэгээд л айгаад ухаан бага зэрэг шокт ороод ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлэг ирчихсэн намайг эмнэлэг аваад явсан, эмнэлэгт ирээд ухаан бас сайн орохгүй зарим нэг юмаа санахгүй байсан.Би өмнө ямар нэгэн хүмүүстэй маргалдсан, муудалцсан зүйл огт байхгүй, тухайн өдөр 3 хөгшин хүнтэй уусан тэр хэдтэй ямар юмаараа муудалцах вэ дээ, сайхан юм ярьж суугаад л уугаад гарсан. Би ахтай өнгөрсөн хавар Мазаалай толгой гэх газар үхрийн хашаа барьсан юм тэрний дээврийг хийж чадаагүй үлдээсэн байсныг хэзээ модонд явж дуусгах вэ? гэж ярих санаатай очсон. Унтаж байсан хөнжлөөсөө босож ирэхдээ улаан хүрэн иштэй хутгаа баруун гартаа бариад босоод ирсэн байсан. Гартаа барьсан хутгаараа нэг удаа л намайг хутгалсан ахиж хутгалаагүй би ч гараас нь хутгыг нь салгах гэж оролдоогүй шууд гараад гэр рүүгээ явсан. Бид 2 хамт уусан зүйл байхгүй харин би очихдоо 1 шил архийг 3 хүнтэй хувааж уусан. ах угаасаа намайг очоод дуудаад сэрэхэд согтуу байсан хэнтэй хаана юу уусан байсныг нь бол мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 45-4-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн хооронд аймгийн Эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлгүүдээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна... Энэ хэрэгт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.9.320 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

-Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны дүгээр сарын 30-ны орой 21-22 хооронд гэртээ ганцаараа байж байхад гаднаас орж ирээд ах би унтлаа шүү ядраад байна гээд баруун талын орон дээр гараад хэвтээд өгсөн, би тухайн үед унтах гээд орон дээр хэвтэж байсан болохоор босоод ын дээрээс хөнжлөөр хучиж өгсөн. согтуу байх шиг байсан, би өөрөө гэртээ орой ганцаараа жаахан архи уучихсан нэлээн халчихсан байсан болохоор хэр зэрэг согтуу байсныг нь бол мэдэхгүй, тэгээд би эргээд орондоо ороод унтаад өгсөн. Өглөө яг цаг хэд болж байсныг мэдэхгүй ойролцоогоор 08 цагийн орчим байхаа босоод гарч шээж ирээд ах гадаа хүйтэн байна шүү гээд миний улаан өнгөтэй дээлийг ногоон бүсээр бүслээд манайхаас гарсан тэрнээс хойш бол би таараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,

-Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хамт архи ууж сууж байхад ямар нэгэн хүнтэй муудалцсан талаар юу ч яриагүй, бие хаа нь ч зүв зүгээр байсан. Гарахдаа бидэнд хаашаа явах гэж байгаа огт хэлээгүй гараад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хуудас/,

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай хамаатны айл гэрийн найр хийх гэж байсан болохоор би тэнд туслах гээд өглөө эрт 0 цагийн үед очиж туслахаар гэрээс гарахад манайд 3 хүүхэд үлдсэн юм...Би өглөө айлд очиж найрын ажилд туслаад байж байхад 12 цаг өнгөрч байхад охин утасдаад аав хүнд хутгалуулсан гээд цус нь гоожсон орж ирлээ гэсэн. Би тэгэхээр нь шууд гэртээ ирэхэд гадуураа өмссөн дээлээ тайлчихсан дээгүүрээ хар өнгийн ноосон малгайтай цамцтай байсан. Гэдэснээс нь гоожсон цусыг нь охин арчаад цэвэрлэсэн байсан. Нөхөр баруун гараараа шархаа дараад доошоо хараад хэвтэж байсан. Би орж ирээд шархыг нь харахад цус зай засваргүй гоожихгүй болохоор нь гайгүй ч юм болов уу гээд ээжийг нь, дүү утсаар дуудаад тэр 2 ирэхээр нь цагдаагийн дугаарыг аваад дуудлага өгсөн. Цагдаа ч удаагүй ирээд шууд эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлгийн хүмүүс ирээд үзээд эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийсэн. Тэгээд аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Аймгаас эмч нар маргааш өглөөний 0 цагт ирээд үзлэг хийгээд 12 цаг өнгөрөөгөөд аймгийн эмнэлэгт хагалгаа хийлгэнэ гээд хувийн жижиг машинтай явсан. Хамт миний аав, би, хадам аав, хүргэн ах нар хамт явсан. Аймгийн эмнэлэгт очиж үзүүлэхэд 9 см орчим хэвлийн баруун талд хутгалсан гэж байсан. Хагалгаа хийнэ гэж байгаад ЭХО-д харахаар цоорсон, рентгенд харахаар цоороогүй гээд байсан, тэгээд зөвлөлдөж байгаад эмч нар бидэнд тайлбарлахдаа гэдэсний нимгэн хальс нь жижиг цооролттой, 12 нугалаа гэдэс рүү ороогүй байна, өөрөө тарган, гэдэстэй хүн болохоор наад талын өөхөн давхарга нь гэмтсэн байна гэсэн. Аймгийн эмнэлэгт 2023.10.02-ны өдрөөс 2023.10.0-ны өдөр хүртэл хэвтээд эмнэлгээс гарч сумандаа ирсэн... Эмнэлэг дээр байж байхад цагдаа юу болсон талаар үнэн зөвөөр хэл гэхэд ынд очиж уулзахад намайг хутгалсан гэж хэлж байсан. Сүүлд аймгийн эмнэлэг дээр ирээд хэвтэн эмчлүүлж байхад би юу болсон талаар тодруулахад ах намайг хутгалсан бид 2 хоорондоо муудалцсан зүйл огт байхгүй тэр үед ах согтуу байсан намайг өөр хүнтэй андуурч хутгалсан байх би ороход унтаж байсан гэрт нь өөр хүн байгаагүй би унтаж байхаар нь дуудаж сэрээхэд чамайг ална шүү гээд орон дотроосоо хутга гаргаж ирээд нэг удаа хутгалсан гэж надад хэлсэн өөр зүйлийг бол би мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4-р хуудас/,

 -Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэх айлд найрт оролцох гээд гэртээ байж байхад гаднаас яг хэдэн цаг болж байсныг бол мэдэхгүй байна , ах нар гаднаас орж ирээд 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи байсан байхаа гаргаж ирээд ууж эхэлсэн...Архиа ууж дуусгаад гараад явахаар нь би амбаартаа орж найрт өмсөх хувцсаа гаргаж гэртээ орж ирэхэд // гараад явсан байсан. Би ахыг орж унт гэхэд за гээд гэртээ ороод унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

 -Насанд хүрээгүй гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Намайг гэртээ байж байхад аав ганцаараа гаднаас орж ирсэн. Хамт ямар нэгэн хүнтэй яваагүй өөрийнхөө мотоциклтойгоо хашааны хаалгаар орж ирээд гэрийн үүдэнд мотоциклоо орхиод орж ирсэн, би хашаа руу орж ирэх үед нь гадаа хашаан дотроо зогсож байсан юм. Аав хашаан дотроо орж ирээд мотоциклоо унтраагаад гэрийн үүдэн дээр гэр лүү орохгүй зогсоод байхаар нь яваад очиход аав архи уусан байсан. Тэгэхээр нь би аав та ороод унт гээд гэр лүү дагуулаад ороход аав нь хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Өмсөж явсан дээл нь гадна талдаа цус болсон зүйл харагдахгүй болохоор нь гайгүй юм байх гэж бодсон. Тэгээд дээлийг нь би тайлахад дотроо өмсөж явсан цамц нь жижигхэн урагдсан тэр хэсэгт нь цус болсон байсан. Би том өрөөнд том гудас дэвсээтэй байсан болохоор түүн дээр хэвтүүлээд хувцсыг тайлаад харахад хэвлий хэсгээр нь цус гоожиж байсан. Би шууд ээж рүү залгаад аав гаднаас ороод ирсэн цус алдаад байна гэж хэлээд тэгээд салфетик авч цусыг арчиж цэвэрлэж байхад 5-10 минут орчим болсон байх гаднаас ороод ирсэн. Аав цагдаа дуудаад яах гээд байгаа юм гээд байсан ээж цагдаа руу залгаад хүнд хутгалуулсан юм шиг байна надад хэлэхгүй байна гэж хэлээд удахгүй цагдаа орж ирээд тэгээд эмнэлэгт дуудлага өгч эмч нар ирээд тэгээд эмнэлэг аваад явсан тийм л зүйл болсон...Аав гадна талаараа улаан хүрэн өнгийн дээл, дотроо малгайтай хар цамц, хөх алаг футволк өмссөн байсан. Доогуураа хар хөх өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн суманд хагалгааны баг очоод гэх хүний биеийн байдлыг үзсэн. Анх үзэх үед гэх хүний биед учирсан шархыг сумын эмнэлэг анхны цэгцэлт хийж оёдол тавьсан байсан. Хагалгааны баг үзэхэд амин үзүүлэлт тогтвортой, хэвлийн гялтан цочролгүй, хэвлийд хүйсийн баруун доод хэсэгт хутгалагдсан шархтай байсан.Шархыг шалгаж үзэхэд 2 см орчим өргөн, 12 см орчим гүн хутгалагдсан шархтай байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/,

- аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000000101 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар ангийн фудволк, улаан өнгийн монгол дээл, саарал өнгийн малгайтай цамц зэрэгт 2 см урттай нэвтэрч гарсан гэмтэл байна. 2. Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. 3. Зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно. 4. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүсэх боломжтой. 5. Өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-102-р хуудас/,

- аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00000037 дугаартай:   биед гэмтэл учирсан байна. биед хэвлийн урд доод талд хутгалагдсан хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх учирсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. Уг гэмтэл нь хутгаар үүссэн байна. Хохирогчийн биед үүссэн хэвлийн доод урд хэсэгт хутгалагдсан шарх нь 2см өргөн 7см гүнтэй урдаас арагш чиглэлтэй байх боломжтой байна. Хохирогчийн гар хүрэх газар шарх нь байгаа тул өөрийн гараар гэмтэл учруулж  болно. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь өөрийн болон бусдын гараар аль алинд үүсэх боломжтой тул нарийн тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. биед хэвлийн урд доод талд хутгалагдсан хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-108-р хуудас/,

 -Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай: “...од хэвлийн хөндийг нэвтэрсэн хэвлийн өмнөд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх үүсжээ. Гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  Гэмтэл нь хутгаар үүсгэгдсэн байж болно. Хэргийн материалаар хутга мэсний чиглэл тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг хүн өөрөө өөртөө учруулах боломжтой Гэмтлийг өөрөө өөртөө болон бусдын гараар үүсгэгдсэн эсэхийг дээрх  шархны хувьд тогтоох боломжгүй, аль ч үед үүсгэгдэж болно. Гэмтэл авах үед хохирогч хэвтээ босоо суугаа аль ч байрлалд байсан байж болно. Гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. хэвлийн хөндийг нэвтэрсэн хэвлийн өмнөд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх нь учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-11-р хуудас/,

 -Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаартай: “... од хэвлийн хөндийг нэвтэрсэн хэвлийн өмнөд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтэл нь хутгаар үүсгэгдсэн байж болно. Хэргийн материалаас үзэхэд шархны чиглэл нь урдаас арагш чиглэлтэй байх ба бусад чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй (баруунаас зүүн, дээрээс доош гэх мэт). Хэвлийн хөндийг нэвтэрсэн хэвлийн өмнөд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д (2.2.1) заасан "амь насанд аюултай эсэх" гэсэн шалгуур шинжид хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-д "Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараах гэмтлүүд хамаарна" гэсний дагуу 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-125-р хуудас/,

- аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 17/44 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн -49-р хуудас/,

- аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/538 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 159-18-р хуудас/,

-*******ын үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 1,82,000 төгрөгийн хохирол учирсан талаарх тооцоолол /хх-ийн 158-р хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эмчийн тодорхойлолт, өвчний түүхийн хуулбар,

-*******ын хувийн байдалд холбогдох болон хохирол төлсөн талаарх баримтууд зэрэг болно.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар  шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн сумын Зүр багийн дугаар хэсгийн 20 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэвлийн тус газарт хутгаар хутгалж хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Мөн түүнчлэн уг үйл баримт нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, өвчний түүхийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

******* нь хүнийг хутгалах үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд  халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай  байгаа бөгөөд тэрээр  ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул *******ын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчлэхээр хуульчилсан ба ******* нь хохирогч биед зэвсэг хэрэглэж шууд санаатай үйлдлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд  шүүгдэгч *******ын хохирогч ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Ийнхүү дүгнэлт хийхдээ шүүх нь шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч *******: “...Бусдын эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Д.ын үйлдлийн улмаас хохирогч од 240,700 төгрөгийн шууд бус хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх боловч шүүгдэгч нь хохирогчид 1,500,000 төгрөгийг сайн дураараа төлж, хохирлыг барагдуулсан болох нь:

-Хохирогч “...Одоо миний бие эмчилгээ хийлгээд бие гайгүй болж байгаа. нь эмчилгээний зардал гэж нийт 1,500,000 төгрөг өгсөн. Миний бие одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах үр дагаврыг бүрэн өөрөө хариуцах учир санал хүсэлт гомдолгүй, хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн тайлбар,

-Хохирогч хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан: “...Хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн саналаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1,082,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******т хуулийн уг зохицуулалтын дагуу хорих ял оногдуулах нь үндэслэлтэй юм.

Шүүх шүүгдэгч *******т хорих ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүнийг гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна түүний нас, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан  мансуурсан  байдалтай байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл  хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж, шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн байдлыг ч тал бүрээс нь харгалзан үзсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Энэ хүний насны байдал, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү...” гэсэн санал гаргасан байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх саналыг гаргасан байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.4-т: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх бусад нөхцөл байдлуудыг харгалзан  шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхээр тогтов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба түүнд шүүхээс хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Түүнчлэн шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, футволк 1 ширхэг, дээл 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь ганцаараа амьдардаг болох нь түүний биеийн байцаалт, аймгийн сумын засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ шийтгэх тогтоолоор түүнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир түүний  эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох нь зүйтэй юм.  

Иймээс шүүгдэгчийн эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохыг аймгийн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэхээр тогтов .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3., 3.7 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар ангийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 3 /гурав/ жил, /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ жил, /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5.  Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүйг тэмдэглэсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, футволк 1 ширхэг, дээл 1 ширхгийг устгасугай.

7. Шүүгдэгч *******ын эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохыг аймгийн сумын Засаг даргад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                       Б.УРТНАСАН

 

                    ШҮҮГЧИД                                         Б.ӨЛЗИЙХИШИГ

 

                                                                           П.ДОРЖБАЛ