Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/00739

 

 

2022 оны 03 сарын 22 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/00739                                  Улаанбаатар хот

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Алту ББСБ ХХК /РД:000000ийн нэхэмжлэлтэй,

         

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 000 тоотод оршин суух, Буурлынхан овогт Га Э /РД:000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, ,000 тоотод оршин суух,х  овогт ТөОюй /РД:Ж00000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15.999.409 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Хосбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Алтангуу ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтан гуу ББСБ болон Г.Энхманлай, Г.Оюундалай нарын хооронд 2019 оны 09-р сарын 05-ны өдөр №ЗГ-2019/27 тоот Зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2 ширхэг автомашин барьцаалан олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус зээлийн 2021 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл сунгаж №ЗГ2019/27-1 тоот Зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй байх 2021 оны 11 сарын 17-ны өдрийн байдлаар Зээлийн үндсэн төлбөрт 9,171,925.46 төгрөг, Зээлийн хүүд 6,516,363.06 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүд 311,120.36 төгрөг Нийт 15,999,409 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан 0550 УБЧ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэсэн, Арлын №WP1AA29P96LA25045 дугаартай, Porshe Cayenne маркийн суудлын автомашин болон 7999 УНГ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэсэн, Арлын №TRUZZZ8NZY1055105 дугаартай, AUDI ТТ0 маркийн суудлын автомашинаар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №ЗГ-2019/27 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №ФДГ-2019/27 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ2019/27-1, №ЗГ2019-27 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн тооцоолол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Алтангуу ББСБ ХХК нь Г.Энхманлай, Т.Оюундалай нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.999.409 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Шүүх хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхманлайд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгсөн, тэрээр 2022 оны 03 дугаар сарын 03-ны дотор шүүхэд хариу тайлбар гаргах байсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

 

5. Хариуцагч Г.Энхманлай, Т.Оюундалай нар нь Алтангуу ББСБ ХХК-аас зээл авсан болох нь  2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №ЗГ-2019/27 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №ФДГ-2019/27 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ2019/27-1 дугаар №ЗГ2019-27 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 8-13 дугаар тал/

 

6. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу тэдний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Иймд хариуцагч Г.Энхманлай, Т.Оюундалай нар нь  шүүхэд хариу тайлбар ирүүлэх хуулийн хугацаандаа ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 15.999.409 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгч Алтангуу ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Энхманлай, Т.Оюундалай нараас 15,999,409 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Алтангуу ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар 0550 УБЧ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэсэн, Арлын №WP1AA29P96LA25045 дугаартай, Porshe Cayenne маркийн суудлын автомашин, 7999 УНГ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэсэн, Арлын №TRUZZZ8NZY1055105 дугаартай, AUDI ТТ0 маркийн суудлын автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Алтангуу ББСБ ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхманлай, Т.Оюундалай нараас 308.148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алтангуу ББСБ ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО