Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 38

 

 

Ц. нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Н. түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, яллагдагч Ц.ын өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 213 дугаар шүүгчийн захирамжтай Ц. нарт холбогдох эрүүгийн 19360032205 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны ******* дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 53 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* ******* *******  ******* ******* ******* ******* од оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 337а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1721 ******* зүйлийн 2-т зааснаар 16,500,000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 3 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 14 ******* зүйлийг журамлан тусгай ангийн 1751 ******* зүйлийн 2-т зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд нь багтаан 3 жил 6 сар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны эрүүгийн шүүхийн 2000 оны 9 ******* сарын 26-ны өдрийн 5******* дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 2, 3, 11 дэх заалтуудад өөрчлөлтүүдийг оруулж хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* , ,

            Монгол улсын иргэн, 1975 оны ******* сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* баг ******* ******* од оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 ******* зүйлийн 99.2-т зааснаар 0 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ,

            Яллагдагч Ц. нь 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Н.той бүлэглэн иргэн ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт мөн 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Н.той бүлэглэн Хаан банкинд байрших иргэн ы эзэмшлийн виза картыг иргэн ыг зодож хүч хэрэглэн авч уг виза картыг ашиглан Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дөргөн агваш” хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уншуулан 152000 төгрөгийн бараа, 200000 төгрөгийг бэлнээр тус тус авч дээрэмдэх гэмт хэрэгт,

            Яллагдагч Н. нь нь 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.тай бүлэглэн иргэн ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт мөн 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.тай бүлэглэн Хаан банкинд байрших иргэн ы эзэмшлийн виза картыг иргэн ыг зодож хүч хэрэглэн авч уг виза картыг ашиглан Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дөргөн агваш” хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уншуулан 152000 төгрөгийн бараа, 200000 төгрөгийг бэлнээр тус тус авч дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Ц., Н. нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Ц. нь хохирогч тай төрөл, садангийн холбоотой эсэх мөн нь Ц.ыг улаан Дамиран хаана үрч явна, ууцан юмуу улаан дээрээ нэмээд улаачихсан юмуу гэж хэлснийг тогтоосноор яллагдагч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх болон яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолсон гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь чухал шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Ганзориг гэх хүн нь хэрэг учрал болсон газарт байгаагүй ба хэрэг учрал болох үед хохирогч , яллагдагч Ц., Н. нар байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасан байх ба шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн биш, тодорхойгүй гэж үзсэн тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой юм.

Түүнчлэн шинжээч нэмэлт шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа элэгний гэмтлийн талаар дүгнэлтдээ тусгасан байх үүнтэй холбоотойгоор шинжээчээс мэдүүлэг тайлбар авах шаардлагатай бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар галт зэвсгийн мэдээллийн сангаас галт зэвсэг хэний нэр дээр бүртгэлтэйг лавласан байх ба хууль ёсны эзэмшигч нь мөн эсэхийг тогтоох зорилгоор гэрчүүдээс мэдүүлэг авсан байхад уг мэдүүлгийг үнэлээгүй нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Ц.ын өмгөөлөгч Ж.Энхжаргал прокурорын эсэргүүцэлтэй танилцаад  гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтуудыг хэрэгт цуглуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 ******* зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Хохирогч ы мэдүүлэг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээс эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байтал шинжээч Д.Тогтохоос мэдүүлэг аваагүй байна. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч Ц., Н. нар нийлж хүч хэрэглэсэн эсэх, хүч хэрэглэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж оролцогч тус бүрийн үйлдэл, оролцоо, нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна үндэслэл муутай гарсан. Нотолбол зохих бүх асуудлыг нотолсон. Шүүгчийн захирамжид дурдсан 4 үндэслэл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулах шаардлага байхгүй гэв.

Яллагдагч Н. түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль зөрчөөгүй. Жижиг процессын алдааг засаад явах боломжтой. Хууль зүйн гаргалгааны хувьд зөв дүгнэсэн.

 Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Ц. нь 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Н.той бүлэглэн иргэн ыг зодож, ы эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг,

Мөн Ц. нь 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Н.той бүлэглэн ХААН банкинд байрших иргэн ы эзэмшлийн дансны виза картыг иргэн ыг зодож хүч хэрэглэн авч уг виза картыг ашиглан Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дөргөн агваш “ хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уншуулан 152000 төгрөгийн бараа, 200000 төгрөгийг бэлнээр тус тус авч дээрэмдэх гэмт хэргийг,

Н. нь 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.тай бүлэглэн иргэн ыг зодож,  ы эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг,

Мөн Н. нь 29 оны 11 ******* сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.тай бүлэглэн ХААН банкинд байрших иргэн ы эзэмшлийн дансны виза картыг  ыг зодож хүч хэрэглэн авч уг виза картыг ашиглан Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “ Дөргөн агваш “ хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уншуулан 152000 төгрөгийн бараа, 200000 төгрөгийг бэлнээр  авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус  үйлдсэнд холбогджээ.

            Ховд аймгийн  прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд нь  нь  яллагдагч Ц.ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр,

Яллагдагч Н.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Ц., Н. нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр  хянан хэлэлцэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Учир нь: 

1.Т. нь / Дамиран /  хохирогчтой  хамаатан садангийн холбоотой эсэх, урьд өмнө таарамжгүй харилцаатай, үүнээс улбаатай өш хонзон санасан зүйл байсан эсэх, тухайн хэрэг учрал болох үед хохирогч зүй бус үйлдэл гаргасан эсэх, нь Ц.ыг улаан Дамиран хаана хүрч явна, ууцан юмуу? улаан дээрээ нэмээд улайчихсан юмуу гээд маргалдаж барилцаж авсан гэж  мэдүүлж байх тул энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэжээ.

Т. нь хохирогчтой хамаатан садангийн холбоотой эсэх, урьд өмнө таарамжгүй харилцаатай байсан эсэх хэрэг учрал болох үед хохирогч зүй бус үйлдэл гаргасан зэргийг шалган тогтоох нь хэрэгт ач холбогдол багатай бөгөөд хохирогч нь “ . . . Ц.ыг улаан Дамиран хаана хүрч  явна, ууцан юмуу улаан дээрээ нэмээд улайчихсан юмуу гэж хэлсэн байсан ч ингэж хэлсэний төлөө хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулах, эд хөрөнгийг нь дээрэмдэх ёсгүй бөгөөд үүнийг эрүүгийн хуулиар хамгаалсан байдаг тул зөрчвөл гэмт хэрэг болно.

Иймд дээр дурдьсан зүйлийг шалгах нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй юм.

2.н.Ганзоригоос болсон үйл явдлын талаар гэрчийн мэдүүлэг авах гэжээ.

н.Ганзориг нь хэрэг учрал болсон газарт байгаагүй ба хэрэг учрал болох үед хохирогч , яллагдагч Ц., Н. нар байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Иймд н.Ганзоригийг гэрчээр асуух шаардлагагүй юм.

3. “ . . . Шинжээч эмч Д.Тогтохын 8*******тай дүгнэлтэд хохирогчийн элэг, тохой нь гэмтсэн гэх гэмтэл дурдагдаагүй байх тул ы элэг,тохойд гэмтэл учирсан эсэх хэрэв учирсан бол хаана, ямар хэмжээтэй гэмтэл учирсан, ямар гэмтэлд хамрах зэргийг нэмэлт шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шинжээчээс тайлбар, мэдүүлэг авах”  гэжээ.

Түүнчлэн шинжээч нэмэлт шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа элэгний гэмтлийн талаар дүгнэлтдээ тусгасан байх үүнтэй холбоотойгоор шинжээчээс мэдүүлэг тайлбар авах шаардлагатай бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах боломжтой юм. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогч нарын өмгөөлөгч нар  хохирогч ы гэмтлийн талаар маргаагүй бөгөөд харин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, уг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгөхийг тайлбартаа дурьдсан болно.

4.Хохирогч нь REMINGTON MODEL 700 маркийн бууг худалдаж авсан гэж мэдүүлдэг ч галт зэвсэгийн мэдээллийн сангаас дээрх буу нь хэний нэр дээр бүртгэлтэйг  лавлаж, хууль ёсны  эзэмшигч мөн эсэхийг тогтоох гэжээ.

Хохирогч дээрх бууг хэнээс авсан талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд /1-р хх-н 1*******х / мөн дээрх бууг М.Баярсайхан нь Д.Одсүрэнд худалдсан тухай гэрээ болон бууны бүртгэлийн сери, өгсөн, авсан хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбар, бууны татвар төлж байсан  тэмдэглэл  зэрэг баримтууд байна. / 1-р хх-н 110-111х /

Иймд энэ буу нь хэний эзэмшлийн буу болох нь тодорхой байна.

5.Ц. нь үйлдлээрээ Н.той нийлж хохирогчид хүч хэрэглэсэн эсэх, зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгаж, оролцогч тус бүрийн үйлдэл, оролцоо, нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг мөрдөн  шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэжээ.

Хохирогч нь  мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ . . . Баагий гэх залуу юм хэлэлгүй заамдан барьж аваад духруу 2 удаа мөргөхөд, Дамиран машиныхаа багажнаас жоотуу гаргаж ирээд бөгсрүү цохитол жоотууны төмөр нь / толгой нь / сугарч унаад модоор нь / ишээр /  нуруу, дал, гуяруу  70-80 удаа цохисон байх.  Баагий гэх залуу нь хөлийг чинь хугалчихая гэж хэлээд хөлийн ул, хөлрүү -40 удаа цохисон. “ . . .Цаашаа 4-5 км яваад зогсоод машинаас буулгаад юм хэлэлгүй газар унагаагаад 2 талаас өшиглөөд, дэвсэж байсан “ . . .”  бахаа ханатал зодно  гэж хэлээд Баагий, Дамиран хоёр ээлжлээд цохиод газар унахаар өшиглөөд байсан “  гэх мэдүүлэг / 1-р хх-н 83-85х / мөн хохирогчоор өгсөн мэдүүлэг / 1-р хх-н 76-77х /  болон баримт хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-н 63х /, хохирогч ы биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зургууд / 1-р хх-н 62-71х / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд байгаа учир  тэдгээрийн уг хэрэгт оролцсон үйлдэл, оролцоо зэргийг  дахин шалгуулахаар прокурорт буцаах шаардлагагүй юм.

Иймд шүүгчийн захирамжинд дурдсан үндэслэлүүдээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан учир хэргийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Мөн анхан шатны шүүх  хэргийг прокурорт буцаахдаа “ Шийтгэх тогтоол “ гэсэн албан бланк дээр бичсэн мөн хохирогч ы нэрийг Т.Батсайхан гэж / 2-р хх-н 174х / буруу бичсэн зэрэг бичиг техникийн алдаанууд гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/213 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц., Н. нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол яллагдагч Ц., Н. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             

           

                                                           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

                                                  ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

                                                                                                          Б.ДАМБА