Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт **********н **********т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-**, ****** нарын хамт Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн **** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, *********** овогт **********н *********** /РД: **********/.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч *********** нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч ***********г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө үүрийн 04 цагт би Өвөрхангай аймгийн *********** сумын ***-р багийн ****-р байрны *** тоотод хадмынхаа гэрт найз охин *********** , найз *********** нарын хамт байж байхад хаалга чанга тогшоод байхаар нь найз охин ***********  хаалга онгойлготол 21-25 орчим насны 2 залуу байж байсан. Тэгээд ямар учиртай хүмүүс болох талаар асуутал айл андуурсан байна гэж хэлсэн. Удалгүй орцонд чанга чимээ гаргаад байхаар нь ямар зорилготой хүмүүс яваад байгаа талаар харахад хоёр залуу нэг халзан толгойтой залуу шатан дээр сууж байсан. Нөгөө залуу нь хажууд нь зогсоогоороо байсан. Хоёулаа согтуу байсан. Тэгээд тэр хоёр залуутай маргалдаж босоод ирэхээр нь халзан толгойтой залуугийн хацар руу нь гараараа түлхсэн. Тэгтэл зөрүүлээд намайг цохисон. Намайг нэлээн зодсон. Манай найз *********** наад залуу чинь цагдаа гэж хэлээд салгах гэтэл халзан толгойтой залуугийн нөгөө залуу нь манай найзыг хорьсон. Тухайн үед би цохиулснаасаа болоод ухаан алдсан юм шиг болоод муужирсан юм шиг байна лээ. Би яг хэдэн удаа цохиулснаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз охин *********** болон *********** гэх найз маань сайн харсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

 

          Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай найз *********** ээлжийн амралтаа авчихсан гэхээр нь тэдний гэрт очиж уулзсан. Би болон манай найз *********** , түүний найз охин *********** бид гурав кино үзээд сууж байсан.  02 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь найзын найз охин *********** хаалгаа тайлтал өөр хүний нэр хэлээд инээгээд байсан. *********** хаалга хаасны дараа би нойл руу орчихсон хойно *********** найз маань гараад явчихсан байсан. Тэгээд би араас нь гартал ***********г зодчихсон ухаан алдсан байсан. Халзан толгойтой залуу, нэг жижиг залуу байсан. Манай найзыг газар унагаачихсан зодоод байсан. Тэгээд би салгах гэтэл нөгөө жижиг залуу нь намайг хориод байсан. Энэ хоёр учраа олог ээ ахаа гэж хэлсэн. Тухайн үеийг харсан. Манай найз ***********н нүүр нэл цус болсон байсан. Цус нь тогтохгүй байхаар нь футболкоор нь арчсан. Цустай футболк нь байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

          Гэрч ********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө найз **********тай хамт Хархорин өргөө байр луу айлд очих гээд явж байсан. Тэгээд очих айлын орцыг андуурч ороод айлын хаалга нүдсэн. Очих ёстой айл маань Хархорин өргөө гэх байрны өөдөөс нь харсан байрны таван давхарт- байсан. Айлын хаалга андуураад Тунгаа байна уу? гэж асуухад нэг эгч гарч ирснээ тийм хүн байхгүй гээд хаалгаа хаасан. Тэгээд айл андуурсан юм байх гэж бодоод орцны шатан дээр нөгөө очих айлын Тунгаа руу чат бичээд сууж байтал тогшсон хаалганаас нэг залуу гарч ирээд “манай эхнэр дээр ирдэг хэн бэ бацаанууд минь” гэж хэлсэн. “Үгүй ээ ахаа, эхнэр дээр чинь ирээгүй, айл андуурсан байна” гэж хэлсэн. Тэгтэл ямар ч юм яриулахгүй уурлаад манай найз ***********г нүүр рүү нь нэг удаа цохисон. Манай найз нүүр рүү нь зөрүүлж нэг удаа цохисон. Тэгээд нөгөө ах газарт унасан. Газарт унасан байх үед нь дээрээс нь нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Тэр ахтай бас нэг хүн гарч ирсэн. Хамт байсан гэх ах нь буцаад гэр лүүгээ гүйгээд орчихсон. Би газарт унасан ахыг босгоод “одоо гэртээ ороо ахаа” гэж хэлэхэд эхнэр нь гарч ирээд аваад орсон. *********** бид хоёр хүн тус бүрийн нэг нэг лаазтай Сэнгүр гэх пиво уусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

          Гэрч *********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө *********** сумын 13-р багийн 903 дугаар байрны 5 давхар 22 тоотод байх гэртээ *********** болон түүний найз *********** нарын хамт амрах гээд байж байтал шөнө 03-04 цагийн үед хаалга тогшсон. Би хаалга тайлтал Тунгаа билүү, Туул билүү тийм хүний нэр хэлээд тэр айл мөн үү гээд асуусан. Тэгэхээр нь “тийм айл байхгүй. Манай орцонд гурван л айл байдаг. Хоёр айл нь эзэнгүй байна” гэж хэлээд хаалгаа хаасан. Орцонд утсаар яриад шуугилдаад байхаар нь *********** гарсан. “Яагаад шуугилдаад байгаа юм бэ? Тийм айл байхгүй гэж хэлж байна шүү дээ” гэхэд тэр хоёр залуу согтуу байсан. Одоо яв гэж хэлэхэд нөгөө хоёр залуу хэрүүл хийгээд *********** нөгөө хоёр залуугаас “********г таньдаг юм уу” гэж хэлээд зодоон хийж эхэлсэн. Эхлээд халзан толгойтой залуу нь эхлээд *********г гараараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд *********** шалан дээр доош харж унасан. Унасан байхад нь гараараа хэд хэдэн удаа цохисон. ***********н дух хэсгээс цус гарч орцны шалан дээр цус болсон байсан. Тэгээд *********** гэх найз нь салгах гээд очоод чих рүүгээ цохиулаад гэр лүү гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би *********г загнаад “нэгийгээ алууллаа гараач” гэж хэлсэн. Тэгээд *********** гараад би араас нь гараад салгах гэтэл нөгөө хоёр залуугийн нэг нь “эмэгтэй хүнд гар хүрмээргүй байна. Цаашаа байгаарай” гэж хэлсэн. Тэгээд л араас нөгөө хоёр залуу гараад явсан. *********** бид хоёр үерхдэг. *********** буцаж орж ирж надтай энэ хоёрыг таньдаг юм уу гэж хэрүүл хийчихээд гараад явсан. Тухайн үед хамт байсан учраас гэмтлийг нь сайн мэдэж байгаа. Хөмсөг дээд хэсэгт 2 оёдол, баруун нүдний зовхинд 1 оёдол, толгойн дагз хэсэгт хавдсан. Босч явахаар толгой эргэж явж чадахгүй байсан. *********** өдөр нь айраг уусан байсан. Найз *********** гэх залуу ирснээс хойш 2 лааз пиво уусан байсан. Согтсон зүйл байхгүй байсан. Тэр 2 залуу согтсон байсан. Та хоёр уучихсан байна шүү дээ гэхэд угаасаа уусан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 

             Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би он сарыг нь бол санахгүй байна. Манай хүү шүдээ хугалуулсан өдрийнхөө өмнөх орой найзтайгаа уулзана гээд гэрээсээ гарсан. Тэгээд маргааш өглөө нь харахад урд үүдэн шүднийх нь нэг нь хугарсан байсан. Асуухад манай нэг найз намайг дуудсан юм. Манай найзынх 5 давхарт байдаг. Тухайн байрны 5 давхарт гараад байж байсан чинь нэг хаалганд хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь тэр хаалгыг нүдсэн чинь дотроос нь нэг эмэгтэй хүн гарч ирээд айл андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд очих гэж байсан айлаа асуугаад шатан дээр нь сууж байсан чинь хаалгыг нь нүдсэн айлаас 1 эрэгтэй хүн гарч ирээд манай эхнэр дээр ирлээ гэж хэлээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод шүдээ хугалсан гэж хэлсэн. Энэ үйл явдал болохоос өмнө бол манай хүү *********** шүдээ хугалж байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

            Гэрч **********ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би он сарыг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр л байх би гэртээ байж байхад танихгүй хүн агсам тавиад байхаар нь *********** луу утсаар залгаад “манай гэрийн хаалгыг хүн тогшоод агсам тавиад байна. Чи ирээд гаргаад өгөөч” гэж хэлсэн. *********** хаягийг нь андуурчихлаа гэж хэлээд манай гэрийг надаар заалгаад ирсэн. Ирэх үед нь нөгөө агсам тавиад байсан хүн яваад өгсөн байсан. *********** манай гэрт ирэхдээ найз *********н хамтаар ирсэн. Ирээд шатан дээр уулзчихаад яваад өгсөн. Ирсэн үедээ танай гэрийг андуурч өөр байрны 5 давхарт гарч айл тогшоод хүнтэй муудалцсан гэж хэлж байсан. Над дээр ирээд айл андуураад хүнтэй муудалцсан талаараа бол хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *********н 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай:... Үзүүлэгч ***********н биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, хэсэгт цус хуралт /хаван хавдар/, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой тул тус тус гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 хуудас/,

 

              2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 29-30 хуудас/,

 

             Шүүгдэгч ************н хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 55 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-58 хуудас/,

 

            Хохирогч ***********н “Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт,

 

2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 102-103 хуудас/,

 

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 121-123 хуудас/ зэрэг болно.

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь 2023 оны 8 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч *********** тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ***********н мэдүүлэг гэрч ***********н мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, гэрч *********** ын мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, гэрч *********ы мэдүүлэг, шинжээч М.Одгэрэлийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***********н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, мөн гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн. Иймд шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч *********** нь:... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүний биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч ***********г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

              Шүүгдэгч *********** нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч ***********г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***********н 2023 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө үүрийн 04 цагт би Өвөрхангай аймгийн *********** сумын 13-р багийн 903-р байрны 22 тоотод хадмынхаа гэрт найз охин *********** , найз *********** нарын хамт байж байхад хаалга чанга тогшоод байхаар нь найз охин ***********  хаалга онгойлготол 21-25 орчим насны 2 залуу байж байсан. Тэгээд ямар учиртай хүмүүс болох талаар асуутал айл андуурсан байна гэж хэлсэн. Удалгүй орцонд чанга чимээ гаргаад байхаар нь ямар зорилготой хүмүүс яваад байгаа талаар харахад хоёр залуу байсан. Нэг халзан толгойтой залуу шатан дээр сууж байсан. Нөгөө залуу нь хажууд нь зогсоогоороо байсан. Хоёулаа согтуу байсан. Тэгээд тэр хоёр залуутай маргалдаж босоод ирэхээр нь халзан толгойтой залуугийн хацар руу нь гараараа түлхсэн. Тэгтэл зөрүүлээд намайг цохисон. Намайг нэлээн зодсон. Тухайн үед би цохиулснаасаа болоод ухаан алдсан юм шиг болоод муужирсан юм шиг байна лээ. Би яг хэдэн удаа цохиулснаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз охин *********** болон *********** гэх найз маань сайн харсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, гэрч ***********н манай найз *********** ээлжийн амралтаа авчихсан гэхээр нь тэдний гэрт очиж уулзсан. Би болон манай найз *********** , түүний найз охин *********** бид гурав кино үзээд сууж байсан.  02 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь найзын найз охин *********** хаалгаа тайлтал өөр хүний нэр хэлээд инээгээд байсан. *********** хаалга хаасны дараа би нойл руу орчихсон хойно *********** найз маань гараад явчихсан байсан. Тэгээд би араас нь гартал ***********г зодчихсон, ухаан алдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/ гэрч ***********н 2023 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө найз **********тай хамт Хархорин өргөө байр луу айлд очих гээд явж байсан. Тэгээд очих айлын орцыг андуурч ороод айлын хаалга нүдсэн. Тэгээд айл андуурсан юм байх гэж бодоод орцны шатан дээр нөгөө очих айлын Тунгаа руу чат бичээд сууж байтал тогшсон хаалганаас нэг залуу гарч ирээд “манай эхнэр дээр ирдэг хэн бэ бацаанууд минь” гэж хэлсэн. “Үгүй ээ ахаа, эхнэр дээр чинь ирээгүй, айл андуурсан байна” гэж хэлсэн. Тэгтэл ямар ч юм яриулахгүй уурлаад манай найз ***********г нүүр рүү нь нэг удаа цохисон. Манай найз нүүр рүү нь зөрүүлж нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/, гэрч *********** ын 2023 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө *********** сумын 13-р багийн 903 дугаар байрны 5 давхар 22 тоотод байх гэртээ *********** болон түүний найз *********** нарын хамт амрах гээд байж байтал шөнө 03-04 цагийн үед хаалга тогшсон. Би хаалга тайлтал “Тунгаа билүү, Туул билүү, тийм хүний нэр хэлээд тэр айл мөн үү” гээд асуусан. Тэгэхээр нь “тийм айл байхгүй. Манай орцонд гурван л айл байдаг. Хоёр айл нь эзэнгүй байна” гэж хэлээд хаалгаа хаасан. Орцонд утсаар яриад шуугилдаад байхаар нь *********** гарсан. Одоо яв гэж хэлэхэд нөгөө хоёр залуу хэрүүл хийгээд *********** нөгөө хоёр залуугаас “*********г таньдаг юм уу” гэж хэлээд зодоон хийж эхэлсэн. Эхлээд халзан толгойтой залуу нь эхлээд **********г гараараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд *********** шалан дээр доош харж унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/, гэрч ***********н 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр л байх, би гэртээ байж байхад танихгүй хүн агсам тавиад байхаар нь *********** луу утсаар залгаад манай гэрийн хаалгыг хүн тогшоод агсам тавиад байна. Чи ирээд гаргаад өгөөч гэж хэлсэн. *********** хаягийг нь андуурчихлаа гэж хэлээд манай гэрийг надаар заалгаад ирсэн. Ирэх үед нь нөгөө агсам тавиад байсан хүн яваад өгсөн байсан. *********** манай гэрт ирэхдээ найз Тэргэлийн хамтаар ирсэн. Ирэх үедээ танай гэрийг андуурч өөр байрны 5 давхарт гарч айл тогшоод хүнтэй муудалцсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 хуудас/, хохирогч ***********н надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********н “надад гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *********** нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч ***********г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овогт **********н ***********г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ***********н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********н биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, хэсэгт цус хуралт /хаван хавдар/, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтлүүд учирсан.

 

            Хохирогч *********** нь “Гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч ***********г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           

             3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Харин шүүгдэгч *********** нь урьд өмнө хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж шүүхээс тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан. Шүүхээс ингэж шийдвэрлэж байсан боловч шүүгдэгч *********** нь өөртөө дүгнэлт хийхгүй, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэнд хувийн байдлыг харгалзан дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн зүгээс баримтаар ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ***********н хувийн байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ажил, хөдөлмөр эрхэлдэг талаараа тодорхойлолт авчирсан байна. Тийм учраас санхүүгийн эх үүсвэрээ өөрөө олдгийг харгалзаад Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн санал гаргасан учир ялын саналаа дэмжиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

           Шүүгдэгч *********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа ухамсарлаж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч ***********н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт **********н ***********г  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***********г өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********т мэдэгдэж,

 

Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь  гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт **********н ***********г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт **********н ***********г  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********т мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь  гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ