Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Л.Галбадрах,

Хохирогч ********,

Гэрч ********,

Шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********гийн ********т холбогдох  2326003620143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, *** настай, регистрийн дугаар ********, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт гэх газар байнга оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот *******дүүргийн *********** дугаар хорооны **** дугаар байрны ***** тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******** овгийн ********гийн ********.

 

           Үйлдсэн хэргийн талаар:

 

            Шүүгдэгч ******** нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт Зүүн-Улаан гэх газар оршин суух иргэн ********гийн гэрт хэрүүл маргаан үүсгэж,  ********гийн зүүн чихийг хазах, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнгийн шарх, бүтцийн алдагдал, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хугацаанд ********гийн гэрийн эд зүйлийг эвдэлж 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

          Хохирогч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө ********, ******** хоёр унтаж байхад хаалга эвдээд орж ирсэн. Тэгэхэд манай авгай гэрэл асаасан, би босоогүй байсан. ******** орж ирээд намайг шууд цохиж авсан. Тэгээд би босоод бариад авъя гэсэн чинь миний чихнээс хазсан. Тэгээд би өмд цамцаа өмсөөд хөл нүцгэн гараад явсан. Тэгээд гараад явахад ******** шууд манай гэрийн эд зүйлсийг эвдлээд эхэлсэн. Тэгээд ******** гэдэг хүн чөдөр барьж аваад ********ыг чөдрөөр нүдсэн. Би гэрт ороход миний амийг авраач гээд ******** гуйгаад байхаар нь ******** гэдэг хүнээс салгаад гэр рүү нь авч явсан. Гэрт нь ********ын эгч, ах, хүргэн гээд бүгдээрээ байсан. Би тэр хүмүүсийг бүгдийг нь гэртээ авч ирсэн. ********ын гэр рүү явж байхад ******** ална гээд ******** руу дайраад байсан. Би тэгэхэд нь салгасан. Тэгээд гэртээ ах дүү нарыг нь бүгдийг нь авч ирээд ямар байдалтай байсныг нь бүгдийг нь харуулсан. Тэгээд эргээд хүргээд өгье гэхэд ******** ******** намайг алах гээд зангүй байна гээд манайд хоносон. Тэгээд би маргааш нь цагдаа дуудсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдгийг ойлгож байгаа. Энэ хүн ганц намайг цохиж зодоогүй. Тэр хагарсан шилэн дээр нь би хөлөөрөө гишгээд сар гаран зовсон. Үүнийг огт хэлээгүй. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 420,000 төгрөг авсан.” гэв.

 

Гэрч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...******** бид хоёр шөнө амарч байхад шөнө 12 цагийн алдад ********, ******** 2 орж ирсэн. ******** ********ыг оруулж ирчихээд өөрөө гараад явчихсан. Тэгээд ******** шууд ********г нүдсэн. Тэгэхээр нь би жоохон хүүхдээ дагуулаад зугтаасан. Хамаг байдаг юм хэмхчээд, нураагаад орилоод байсан. Тэгээд чимээгүй болчихоор нь ороход ******** ********ыг дарж аваад нүдэж байсан. ******** цустайгаа холилдоод хэвтэж байсан. Би болиоч та нар гэж орилсон. Би айгаад ерөөсөө орж ирж чадахгүй байсан. ********ыг ******** цохиж, хүлж номхруулсан. Би өөрөө бүтэн тархи толгойгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн. Би өргөдөл бичээд өгөхөөр байсан бол бичиж өгөхөөр байсан. Харанхуй шөнө би өрөөсөн гуталтай нуруун дээр бараг хонохоо алдаад ирж байсан.” гэв.

 

           1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Хохирогч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ эхнэр ********, хүүхэд Түвшинтөр нарын хамт амраад байж байсан. Тэгтэл шөнийн 00 цаг өнгөрч байхад гаднаас ******** хаалга шууд эвдээд ороод ирсэн. Тухайн үед согтуу, архи уучихсан байсан. Тэгээд намайг орон дээр унтаж байхад намайг хатуу юмаар цохисон. Би босоод өндийх хооронд надтай ноцолдоод миний зүүн талын чихийг хазаж тасалсан. Би тухайн үед цагдаад хандаагүй. Надтай хамт эхнэр ******** хамт байсан. Өөр хүн байгаагүй. ********той хамт ******** гэх залуу явж байсан. Намайг ******** зодоогүй. Тэр хоёр хоёулаа согтуу явж байсан. Тэгээд би эмнэлгийн байгууллагаар явж байгаад өнөөдөр цагдаад өргөдөл өгч байна. ******** ахтай ямар нэгэн өс хонзон, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Би ямар шалтгааны улмаас намайг зодсоныг нь мэдэхгүй байна. ******** ахыг хүмүүс сэтгэцийн өвчтэй гэж ярьдаг. Архи уудаг. Би хамт архи, дарс хэрэглэж байгаагүй. Манай нутгийн хүн гэдгээр нь танина. Би өмнө огт хэрүүл маргаан хийж байгаагүй. ******** ахыг хамт явж байсан ******** гэх залуу манай гэрт өшиглөж, нүүр ам руу нь цохиж, чөдөр, ташуураар хувцсыг нь тайлж зодсон. ******** ах салгаарай гэж бид нараас гуйсан. Тэгээд эхнэр ******** бид хоёр салгасан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Гаднаас манайд ирэхдээ хоёулаа согтуу орж ирсэн. ******** ахыг би нүцгэн хөлөөрөө нуруу хэсэгт нь хоёр өшиглөсөн. Намайг зодоод чих тас хазчихаар нь уурандаа өшиглөсөн. Тархи толгой бас хагалсан байсан. Миний биеийн байдал одоо гайгүй, хааяа толгой өвдөж байгаа. Гэрийн эд зүйлсийг эвдэлсэн, биед халдсан болохоор гомдолтой байна. ******** бол надад гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),

 

Хохирогч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...******** манай гэрт ирэхдээ нүүрэндээ ямар нэгэн ил харагдах шарх сорвигүй ирсэн. Шөнө гэрийн хаалга шууд эвдээд ороод ирсэн. Тэгээд намайг баахан цохиж зодох хооронд ******** орж ирээд ********ыг морины чөдрөөр толгой нуруу хэсэг рүү нь маш олон удаа цохисон. ********ыг ******** их айхтар зодсон. Сүүлд ******** ********ыг салгаад өгөөч гэж надаас гуйсан. Тухайн үед салгаж болиулсан. ********ыг зодсоны дараа ********ын нүүр хэсэг нь хавдаж, бие нь хөхөрсөн байсан. ********ын биед ******** гэмтэл учруулсан. Би болон манай эхнэр ******** харсан. Тухайн үед өөр хүн байгаагүй. ******** миний чихийг хазсан, намайг шууд цохиод унагасан. Тэгээд би босоод бариад авсан чинь миний чихийг тас хазчихсан.  ...******** гэгч зуухыг авч шидсэн чинь хөл нь гулзайсан. Бурхны гуу авч шидээд шил нь хагарсан. Гуу нь тэр чигээрээ эвдэрсэн. Шавар шаазан 10 ширхэг аяга, гэрийн хаалга цуурганыхаа хажуугаар цуурсан. Аяга шанага хийдэг модон сав, бурхны гууны доор байдаг авдрын таг хугарсан. ******** бол эд зүйл эвдээгүй. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Зуухыг 2-3 жилийн өмнө 200,000-300,000 төгрөгөөр авч байсан одоо ашиглах боломжгүй болсон. Бурханы гуу модон 2 жилийн өмнө  200,000 төгрөгөөр авч байсан. Аягануудыг ширхгийг нь 4,000 төгрөгөөр авч байсан, нийлээд 40,000 төгрөг. 1 жилийн өмнө 5 ханатын модон хаалга 700,000 төгрөгөөр авч байсан. Модон авдрыг 4-5 жилийн өмнө 300,000 төгрөгөөр авч байсан. Аяга таваг хийдэг модон савыг 2 жилийн өмнө 200,000 төгрөгөөр авч байсан.  Эвдлүүлсэн эд зүйлсээ янзлуулчихвал гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26, 28 хуудас),

 

Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнө би нөхөр хүүхдийн хамт гэртээ амарч байсан. Тэгтэл шөнийн 00 цагийн үед гаднаас хүн хаалга эвдээд ороод ирсэн. Тэгээд хартал ******** шууд манай нөхрийг хэвтэж байхад нь зодсон. Тархинаас нь цус гарсан. Манай нөхөр биеэ хамгаалаад ********ыг шалдан хөлөөрөө нуруу хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд бид нар гэрээс гарсан. Тухайн үед ******** согтуу байсан. Нөхрийн зүүн талын чихийг хазчихсан. ******** ********тай хамт явж байсан. Тэгээд ******** гаднаас орж ирээд салгасан. ******** ахыг сэтгэцийн өвчтэй гэж хүмүүс ярьдаг. Тухайн үед зуухыг нэг гараараа өргөөд, авдар, хаалга, үүд бүх зүйлийг эвдэлсэн. ******** орж ирээд ********ыг зодож номхруулсан. Тэгээгүй бол бид нарыг бүгдийг нь алах гэж байсан. Өөр зүйлийн талаар би мэдэхгүй байна. ...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Намайг зодоогүй. ******** ах манай гэрт ямар шалтгаанаар ирснийг мэдэхгүй. Урьд өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан зодоон гэх мэтийн зүйл болж байгаагүй. 2012 оны үед байх манай гэрийг Портероор дайрч байсан. Тэр үед нь сэтгэцийн өвчтэй гээд бид нар цагдаад мэдэгдээгүй. Нутаг усны бүх хүмүүс ********оос айдаг. Гэрийн эвдэлсэн эд зүйлсээ нэхэмжилнэ, нөхрийн биед халдаж чихийг нь хазсан, тасархайг нь ******** идчихсэн байх олдоогүй. Толгойг нь 2 газарт хагалсан байсан. ******** зогсоогоогүй бол алуулах байсан байх.  Манай гэрийн төмөр зуух, тогооны сав, 10 ширхэг цайны аяга, бурхны гуу, 5 ханатай монгол гэрийн модон хаалга, модон авдрын таг зэрэг зүйлс эвдэрсэн. Хувцасны шүүгээ эвдрээгүй. 2 шаазан бурхан эвдрээгүй, шаазан аяга гэснийг тэгж бичсэн байж болох юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-36, 43 хуудас),

 

Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******** ах манай гэрийг нурааж, эд зүйлсийн эмх цэгцийг алдагдуулсан байсан. Тэгээд би ******** ахыг хайж яваад Шарга морьт гэдэг газар олж ирсэн. Тэгээд ******** ах орой нь ******** гэх ахын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж, ******** ахыг зодож, чихийг нь хазаж цустай нь хольсон байсан. Би гаднаас явж ороод салгасан. ******** ах сэтгэцийн өвчтэй галзуураад байхаар нь би 2-3 удаа цохиж байж номхотгосон. Оюунаа эгч тухайн үед яг харж байсан. Би ******** ахтай хамт очоогүй, хамт архи дарс хэрэглээгүй. Би ******** ахынд очиход ийм зүйл болсон байсан. Би өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн айлд ямар шалтгаанаар очсоныг мэдэхгүй. Урьд нь ******** ахын гэрийг машинаараа дайрч байсан гэсэн. Ер нь л өс хонзонтой юм шиг санагдсан. Би ******** ахын хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Өөрөөр зодоогүй. ******** ахын биед бэртэл гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-41 хуудас),

 

Шинжээч эмч М.Одгэрэлийн өгсөн “...Үзүүлэгч ********ыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн өрөөнд өөрийн биеэр дээрээс доош чиглэлтэй бүтэн биеийн үзлэг хийсэн. Үзлэгээр хамар, дээд урууланд шарх гэмтэл байсан. Эдгээр гэмтлийн өнгө, шинж чанар эдгэрэлтийн байдлыг үзэхэд үзлэг хийхээс 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан учраас тэгж дүгнэлт гаргасан. ...Тогтоолд тусгагдсан 2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнө бусдад зодуулсан гэх хэрэг нь үзүүлэхээс 2 сарын өмнө болсон тул дээрх хамар, дээд урууланд шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 149 хуудас),

 Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 60-61 хуудас),

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 66-67 хуудас),

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №28 дугаартай дүгнэлт (хх-ийн 79-80 хуудас),

Шүүгдэгч ********ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх (хх-ийн 85-105 хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №37 дугаартай “...Нийт үнэлгээ 420,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээний тооцоолол, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 110-115 хуудас),

           Шүүгдэгч ********ын  хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 06/126 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 141, 143-144, 146 хуудас) зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгч ******** нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт Зүүн-Улаан гэх газар оршин суух иргэн ********гийн гэрт согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, хохирогч ********гийн нүүр, толгой хэсэгт гараараа цохих, зүүн чихийг хазах зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнгийн шарх, бүтцийн алдагдал, зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хугацаанд ********гийн гэрийн эд зүйл гэрийн бурхны гуу, модон авдрын таг, пийшин зэргийг шидэх,  гэрийн хаалга, гал тогооны эргэнэг зэргийг цохиж эвдэлсний улмаас 420,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байна.

 

          Шүүгдэгч ******** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч ********гийн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө ********, ******** хоёр унтаж байхад хаалга эвдээд орж ирсэн. Тэгэхэд манай авгай гэрэл асаасан, би босоогүй байсан. ******** орж ирээд намайг шууд цохиж авсан. Тэгээд би босоод бариад авъя гэсэн чинь миний чихнээс хазсан. Тэгээд би өмд цамцаа өмсөөд хөл нүцгэн гараад явсан. Тэгээд гараад явахад ******** шууд манай гэрийн эд зүйлсийг эвдлээд эхэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдгийг ойлгож байгаа. Энэ хүн ганц намайг цохиж зодоогүй. Тэр хагарсан шилэн дээр нь би хөлөөрөө гишгээд сар гаран би зовсон. Үүнийг огт хэлээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч ********ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...******** бид хоёр шөнө амарч байхад шөнө 12 цагийн алдад ********, ******** 2 орж ирсэн. ******** ********ыг оруулж ирчихээд өөрөө гараад явчихсан. Тэгээд ******** шууд ********г нүдсэн. Тэгэхээр нь би жоохон хүүхдээ дагуулаад зугтаасан. Хамаг байдаг юм хэмхчээд, нураагаад орилоод байсан. Тэгээд чимээгүй болчихоор нь ороход ******** ********ыг дарж аваад нүдэж байсан. ******** цустайгаа холилдоод хэвтэж байсан. Би болиоч та нар гэж орилсон. Би айгаад ерөөсөө орж ирж чадахгүй байсан. ********ыг ******** цохиж, хүлж номхруулсан. ...Бурхны гууны шил хагарсан, урд авдрын таг авч шидээд тэр нь дундуураа хуваагдсан. Тогооны савны шил, аяга, зуух, хаалга эвдэлсэн. Энэ хүн өөрөө ухаан мэдрэлгүй авч шидээд л байсан. Намайг орж ирэхэд зуух галтайгаа шатаж байсан. Тэгээд тэнд ундаа байсныг би асгаж унтраасан. Аяга, хагарах юм болгон л хагарч эвдэрсэн. Хаалга түгжээтэй байсан болохоор татаад эвдэлчихсэн.” гэсэн мэдүүлэг,

 

           Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч ********гийн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад гаднаас ******** хаалга шууд эвдээд ороод ирсэн. Тухайн үед согтуу, архи уучихсан байсан. Тэгээд намайг орон дээр унтаж байхад намайг хатуу юмаар цохисон. Би босоод өндийх хооронд надтай ноцолдоод миний зүүн талын чихийг хазаж тасалсан. ...******** ахтай ямар нэгэн өс хонзон, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Би ямар шалтгааны улмаас намайг зодсоныг нь мэдэхгүй байна. Намайг зодоод чих тас хазчихаар нь уурандаа ******** ахыг нүцгэн хөлөөрөө нуруу хэсэгт нь хоёр өшиглөсөн. Тархи толгой бас хагалсан байсан. Гэрийн эд зүйлсийг эвдэлсэн, биед халдсан болохоор гомдолтой байна. ...******** зуухыг авч шидсэн. Хөл нь гулзайсан. Бурхны гуу авч шидээд шил нь хагарсан. Гуу нь тэр чигээрээ эвдэрсэн. Шавар шаазан 10 ширхэг аяга, гэрийн хаалга цуурганыхаа хажуугаар цуурсан. Аяга шанага хийдэг модон сав, бурхны гууны доор байдаг авдрын таг хугарсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23, 26, 28 хуудас),

 

Гэрч ********ийн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнө би нөхөр хүүхдийн хамт гэртээ амарч байсан. Тэгтэл шөнийн 00 цагийн үед гаднаас хүн хаалга эвдээд ороод ирсэн. Тэгээд хартал ******** шууд манай нөхрийг хэвтэж байхад нь зодсон. Тархинаас нь цус гарсан. Манай нөхөр биеэ хамгаалаад ********ыг шалдан хөлөөрөө нуруу хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд бид нар гэрээс гарсан. Тухайн үед ******** согтуу байсан. Нөхрийн зүүн талын чихийг хазчихсан. ******** ********тай хамт явж байсан. Тэгээд ******** гаднаас орж ирээд салгасан. ******** ахыг сэтгэцийн өвчтэй гэж хүмүүс ярьдаг. Тухайн үед зуухыг нэг гараараа өргөөд, авдар, хаалга, үүд бүх зүйлийг эвдэлсэн. ...Гэрийн эвдэлсэн эд зүйлсээ нэхэмжилнэ, нөхрийн биед халдаж чихийг нь хазсан, тасархайг нь ******** идчихсэн байх, олдоогүй. Толгойг нь 2 газарт хагалсан байсан. Манай гэрийн төмөр зуух, тогооны сав, 10 ширхэг цайны аяга, бурхны гуу, 5 ханатай монгол гэрийн модон хаалга, модон авдрын таг зэрэг зүйлс эвдэрсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-36, 43),

Гэрч ********ын “...Тэгээд ******** ах орой нь ******** гэх ахын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж, ******** ахыг зодож, чихийг нь хазаж цустай нь хольсон байсан. Би гаднаас явж ороод салгасан. ******** ах сэтгэцийн өвчтэй галзуураад байхаар нь би 2-3 удаа цохиж байж номхотгосон. Оюунаа эгч тухайн үед яг харж байсан. Би ******** ахынд очиход ийм зүйл болсон байсан. Би ******** ахын хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Өөрөөр зодоогүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-41 хуудас),

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 580 дугаартай “...1.Үзүүлэгч ********гийн биед зүүн чихний дэлбэнгийн шарх, бүтцийн алдагдал, зүүн хөмсөгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 60-61 хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №37 дугаартай “...Нийт үнэлгээ: 420,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээний тооцоолол, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 110-115 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүгдэгч ******** нь үнэн зөв мэдүүлэг өгөх, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №28 дугаартай “******** нь солиорлын шинж бүхий сэтгэл хөөрөл бүхий хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэгтэй байна. Уг эмгэг нь 2012 онд оношлогдсон, олдмол сэтгэцийн эмгэгтэй байна. ******** нь үнэн зөв мэдүүлэг өгөх,  хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлтээр (хх-ийн 79-80 хуудас) тогтоогдож байна. 

           Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ********ын хохирогч ********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

          Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ********т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Улсын яллагч Л.Галбадрахын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүгдэгч ******** нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт Зүүн-Улаан гэх газар оршин суух иргэн ********гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн ********гийн чихийг хазаж, нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хугацаанд ********гийн гэрийн эд зүйлийг эвдэлж 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч ********т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

           

Шүүгдэгч ******** нь шүүх хуралдаанд “********, ******** хоёр намайг зодсон” гэж,  мөн мөрдөн шалгах ажиллагаанд  “...Би дотогш гэрт нь ороход ******** босож ирээд намайг цохиж эхэлсэн. Тэгээд бид хоёр ноцолдож эхэлсэн. ******** миний багалзуурыг шахаад байхаар нь би баруун талын чихийг нь хазсан. Тэгээд араас ******** орж ирээд намайг бас зодсон. ******** ******** хоёр намайг зодсон. Тухайн үед миний нүдийг хөхөртөл цохиж, уруул сэтэлж, бүх бие хөх няц болсон байсан. ******** намайг өшиглөсөн, дэвссэн, элэг рүү өшиглөсөн. ******** намайг ташуураар шавхарч зодоод байсан.” гэж (хх-ийн 32-33 хуудас) тус тус мэдүүлсэн.

 

 Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********, гэрч ********, ******** нарын мэдүүлгээр 2023 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ******** нь ********ыг зодсон үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч түүний үйлдлийн улмаас ********ын эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь Өвөрхангай аймаг дахь  Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 46 дугаартай “...1. ********ын биед хамар, дээд урууланд шарх, баруун зүүн бугалга, баруун хөх, зүүн шуунд сорви гэмтлүүд тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хамар дээд урууланд шарх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацааны дараа үүсгэгдсэн байх боломжтой. Баруун зүүн бугалга, баруун хөх, зүүн шуунд сорви гэмтлүүдийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

4. Хамар дээд урууланд шарх гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн бугалга, баруун хөх, зүүн шуунд сорви гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Шинжээч эмч М.Одгэрэлийн өгсөн “...Үзүүлэгч ********ыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн өрөөнд өөрийн биеэр дээрээс доош чиглэлтэй бүтэн биеийн үзлэг хийсэн. Үзлэгээр хамар, дээд урууланд шарх гэмтэл байсан. Эдгээр гэмтлийн өнгө, шинж чанар эдгэрэлтийн байдлыг үзэхэд үзлэг хийхээс 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх байх боломжтой шинэ гэмтлүүд байсан учраас тэгж дүгнэлт гаргасан. ...Тогтоолд тусгагдсан 2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнө бусдад зодуулсан гэх хэрэг нь үзүүлэхээс 2 сарын өмнө болсон тул дээрх хамар, дээд урууланд шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгүй.” гэсэн (хх-ийн 149 хуудас) мэдүүлэг зэргээр тогтоогдсон болохыг дурдаж байна.

 

     3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 Улсын яллагч Л.Галбадрахын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар  “...Хохирогчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох тухай саналыг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх талаар хүсэлт гаргасан учир энэ нэхэмжлэлээ Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь хохирогчид 420,000 төгрөгийг төлсөн учир хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч нь энэ хэрэгтэй холбогдуулж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ гэсэн боловч сэтгэцийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, хохирогч нь дээрх нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байгаа учраас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Хохирогч ******** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна. Эд зүйл эвдэлсний 420,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн. 

 

           Шүүгдэгч ******** нь хохирогч ********д хохиролд 420,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч ********гийн мэдүүлэг, түүний  дансны хуулга зэргээр нотлогдож байна.

                              

          Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн  Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/  заасан  гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан бөгөөд хохирогч ******** нь мөрдөн шалгах ажиллагаанд “ Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдээгүй байна.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иймд хохирогч ********гийн гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч ********ыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

     4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 420,000 төгрөгийг төлсөн байна. Харин түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн мал аж ахуйг гэр бүлээрээ эрхэлдэг болох хувийн байдлыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзлээ. Иймд шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, дээрх оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч ******** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргасан учир үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна. Шүүгдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон ба дээрх цагдан хоригдсон хугацааг түүний нийт эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. ...Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн тухайд оршин суух хаягийн тухайд нэг бол Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт үндсэн оршин суух хаягтай гэж, нэг бол Өвөрхангай аймгийн Уянга суманд оршин суудаг  гэж хариулдаг. Оршин суугаа хаяг нь эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна гэж үзэж байна. Мөн мал аж ахуй эрхэлж байгаа хүний хувьд нүүдлийн байдлаар амьдрах, малаа бэлчээрлүүлэх нөхцөл байдал байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзээд торгох ялын саналыг гаргасан.” гэсэн дүгнэлтийг,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид 420,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна. Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд нь тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэж өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцож өгнө үү гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.            

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар  хуульчилсан.

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг  нэг мянга хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая хоёр зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч ******** нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл найм хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/520 дугаартай “Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/542 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

        Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын цагдан хоригдсон найм хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож (8 хоног х 15 нэгж=120 нэгж), нэг зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу нэг зуун хорин мянган төгрөгийг түүний эдлэх нэг мянга хоёр тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая хоёр зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас хасаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

                    

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч ******** овгийн ********гийн ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч ******** овгийн ********гийн ********ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

 

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг  нэг мянга хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая хоёр зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ********ын цагдан хоригдсон найм хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (8 хоног х 15 нэгж=120 нэгж)   тооцож, нэг зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу нэг зуун хорин мянган төгрөгийг түүний эдлэх ял болох нэг мянга хоёр тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая хоёр зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч ******** нь хохирогч ********д 420,000 төгрөг төлсөн,  хохирогч ******** нь нэхэмжлэх зүйлгүй,  гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********гийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ