Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

 Улсын яллагч Ц.Нэргүй,

           Хохирогч ******,

 Шинжээч эмч М.Одгэрэл,

           Гэрч ******, ******, ******,

 Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******ын ******д холбогдох 2426000000060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ********* оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, регистрийн дугаар *********, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *********** аймаг дахь “*********** ажилтай, ам бүл 1, ****** аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******** тоотод оршин суух хаягтай, одоо ******* сумын ******** суманд байгууллагын кэмпид түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ******ын ******.

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

          Шүүгдэгч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны орцон дотор хохирогч ******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө найз охин болох ******ын гэрт найз ******ын хамт байсан. Орой хаалга тогшиход найз охин ****** хаалга онгойлгосон. Тэгээд айл андуурсан байна гэж надад хэлээд би 00 орох явцад ******, ****** хоёр орцонд дуу чимээ гаргаад байхаар нь би гарсан. Надтай хамт ****** цуг гарсан. Бид хоёрын араас ****** гарсан. Би ****** дээр очоод харанхуй шөнө болж байхад ямар учиртай хүн бэ? гэж асуусан. Энэ хоёр залуу хоёулаа согтуу байсан. Би бас тодорхой хэмжээгээр пиво уусан байсан. Тэгээд би явах шаардлага тавьсан. Би ******ыг цохисон үйлдэл байхгүй. Харин ****** намайг зодоод, шатаар бууж явахдаа ****** аа үү гэж орилсон. Сүүлд би найз охиноосоо сонсоход зодуулчихаад юун залуучууд юм бэ ****** аа гэж асуухад тэрийг энэ залуу сонсоод ******ын нэрийг цээжилж аваад тэр шатаар хэлж буусан явдал нь бид хоёрын дунд маргаан үүсгэж би гараад явсан асуудал байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө ****** гэх найзтайгаа цуг байж байхад манай найз согтуу хүн ороод ирлээ гээд Хархорин өргөөгийн 5 давхарт хүрээд ир гэсэн. Тэгээд ирэхэд 5 давхарт нэг л цонх гэрэлтэй байсан. Тэгээд ороод хаалгыг нь чагнаад үзтэл дуу чимээ гараад байхаар нь мөн байх гэж бодсон. Тэгээд хаалгыг нь тогштол нэг эмэгтэй гарч ирэхээр нь ****** байна уу? гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэгээд айл андуурсан байна, уучлаарай гээд ****** руу чат бичээд аль орц юм бэ? гэж асуугаад сууж байсан. Тэгсэн чинь 2 залуу гарч ирээд юун хүмүүс вэ? эхнэр дээр ирлээ чацганууд гээд намайг цамцаар боогоод байсан. Тэгээд миний шүд рүү цохиод шүд сонин болчихоор нь зөрүүлээд цохисон. Тэгээд унасан байхаар нь 2-3 удаа алгадсан. Тэр үед эхнэр нь гарч ирээд аваад орсон. Тэгээд бид хоёр ****** гэх найзтайгаа уулзчихаад гэртээ харьцгаасан. Миний шүдний гэмтлийг ****** үүсгэсэн. Өмнө нь надад шүдний гэмтэл байгаагүй. 08 дугаар сараас хойш шүдээ 4-5 удаа эмчлүүлсэн. Жоохон юм идэхээр л хугарчихаад байгаа. Шүдээ л нэхэмжилмээр байна. Мөнгөн дүнгээр 2,000,000-3,000,000 төгрөг. Би өмнө нь ******ы гэрт очиж байгаагүй. Тухайн үед дуу чимээ гарсан хаалгыг тогшсон. Шүүхийн гаражийн гадна гарч ирээд тамхи татаад хоёулаа сонин юмнаас болж маргалдлаа гээд гар бариад эвлэрээд байж байсан. Тэрнээс биш тийм зүйл огт яриагүй. Тэр үед ****** байсан. Хүн хүргэж өгсөн гэсэн байх. Тэгээд тамхи татчихаад явсан. Би шүд хийлгэсэн гээд шүд рүүгээ заах нь заасан. Шүд хийлгэсэн гэж л ярьсан. Би тухайн үед шүдээ ломбодуулсан байсан. Хэрэгт авагдсан шүдний зураг нь тухайн явдлын маргааш нь өдөр сэрээд утсаараа авсан. Он сар өдөр цагтайгаа байгаа. Тухайн үед шүднээс цус гараагүй, уруул жоохон язарсан байсан. Бусдаар гайгүй байсан. Миний шүд хугарчихлаа гэж ******д хэлж байсан. Бусад хүмүүст болохоор адилхан эр хүмүүс гээд тоохгүй орхисон. Тэгээд намайг цагдаа дээр дуудсан. Намайг шүүх эмнэлэг рүү яв гэж ерөөсөө хэлээгүй. Тэгээд 30-ны өдөр очиж үзүүлсэн. ******д яриагүй. Зүгээр хажуу талын орцонд чинь маргалдаад гэж л ярьсан. Шүдээ хаана хийлгэхээс хамаарч хэдэн төгрөг нэхэмжлэхээ шийднэ. Сүүлд харахад имплант шүд 3,000,000 төгрөг гэж байсан. Өөр гомдол санал байхгүй.” гэв.

 

Гэрч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед ******тэй үерхэж байсан. Одоо бол хамааралгүй болсон. ******ыг танихгүй. Шөнө унтаж байхад гэрийн хаалга тогшсон. Манайх 5 давхар цөөхөн айл байдаг. 2 айл нь эзгүй байдаг. Манай гэр байнгын хүнтэй байдаг. Тухайн үед манайд ******, одоо гадаа байгаа манай найз бид 3 хамт байсан. Шөнө унтах гэж байхад хаалга тогшсон. Тэгээд хаалга тайлтал ****** билүү ****** билүү тийм хүн асуухад нь биш ээ гээд хаалгаа хаасан. Тэгээд би явчих байх гэж бодсон чинь орцонд чанга инээлдээд, ноцолдоод байгаа юм шиг байсан. Тэгээд ****** гараад ийм айл байхгүй, одоо яв гээд хэлсэн. ******, ****** хоёр тухайн үед согтуу байсан. Тэгээд нөгөө хайсан айлынхаа хүнтэй яриад явахгүй байсан. Тэгээд ******г цохиод авсан. ****** ******ыг цохиж, гар хүрсэн зүйл байхгүй. ****** өөрөө эхэлж цохиж газар унагасан. ******г гэрээс чинь гарснаас хойш манай гэрийн хаалга онгорхой байсан. Онгорхой байсан болохоор тэнд болсон үйл явдал харагдана. Манайх шатаар гараад зүүн эргээд 2 дахь айл нь учраас дээшээ шатаар зургаан давхар руу гарах хэсэг нь харагддаг. Гал унтраадаг хоолойны тэнд ******г цохиж унагаасан. Тэр үйл явдал хаалга онгорхой байсан учраас харагдсан. Манай ажил дээр ирж дүгнэлттэй танилцсан. Тэгээд шүүхийн гаражийн үүдэнд мөрдөгч ******, би, ******, шүүхийн цагдаа байсан ****** нар ******тай хамт байсан. ****** би чамайг цохиж гэмтээгээгүй. Би гэм хийгээгүй учраас энэ хэргийг дуустал нь явна. Би гэм хийгээгүй байж ял авах юм бол давж заалдаад эзнийг нь олтол явна гэж хэлсэн. Тэгэхэд ****** миний шүд өмнө нь эмтэрсэн байсан гэж ярьсан. Энийг тэнд байсан бүх хүмүүс сайн санаж байгаа. Намайг гэрээс гарахад ******, ****** хоёр дээшээ гардаг шатан дээр суучихсан байсан. Би ******н араас 1 минутын зайтай л гарсан байх. ****** ******ыг яв, хэн юм бэ? гээд мөр хэсэг рүү нь хүрсэн. Нүүр рүү нь огт хүрээгүй.” гэв.

 

Гэрч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...******, ****** хоёр хамт байна гэхээр нь орой гэрт нь очоод юм яриад сууж байхад хаалгыг нь энэ залуу тогшсон. Тэгээд гараад харахад байхгүй байсан. Дараагийн удаа тогшоод харахад энэ залуу байсан. Тэгээд хөөе чи яаж байгаа юм бэ? гээд ****** гараад гүйчихээр нь араас нь хамт гарсан чинь ******г зодоод байсан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэсэн чинь миний толгой руу цохиод авсан. Тэгээд хамт явж байсан залуу нь ахаа та байж бай, энэ хоёр учраа олог гээд миний гарыг бариад хөдөлгөхгүй байсан. Тэгээд энэ хоёр хоорондоо зодолдоод тийм зүйл болсон. ****** жоохон юм уучихсан хүн цохихтой манатай л байсан. ****** ******ыг цохиогүй байхаа. Тухайн үйл явдал болох үед гэрийн хаалга хаалттай байсан. Би ******н араас 1-2 минутын зайтай гарсан. Намайг гарахад хоорондоо маргалдаж байсан. Тэгээд энэ хоёр барилцаад авахаар нь би дундуур нь ороод салгах гэсэн чинь намайг цохиод авсан. Намайг гарахад ****** ****** хоёр зодоон хийгээд маргалдаад байсан. ...Би ******н араас 1 минутын зайтай гарч ирсэн хүн шүү дээ. ****** 2-3 минутын зайтай миний араас гарч ирсэн. ...Намайг гарч ирэхэд маргалдаж байсан. Тэгээд намайг цохисны дараа зодолдсон. ” гэв.

 

Гэрч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...******ыг сайн танихгүй. ******г танина. ******тэй хамт цагдаагийн газарт ажиллаж байсан. Би тухайн өдөр хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Би шүүхийн дэг сахиулагчаар гарч байгаад шүүхээс саатуулагдсан хүмүүсийг саатуулах байранд хүргэж өгөөд явж байсан. Хүмүүсээ хүргэж өгчихөөд буцаад гарч ирэх үед ****** ******тай хамт шүүхийн арын гаражийн үүдэнд энэ залуутай уулзаад зогсож байсан. Тэгээд би ******эс тамхи авч татах хооронд энэ хоёр яриа үүсгэж байсан. Чиний наад шүд чинь яасан юм бэ? гэхэд ****** би урьд нь цохиулсан ч билүү тиймэрхүү зүйл яриад байсан. Тэгээд би тамхиа татчихаад яваад өгсөн. Тухайн үед тийм л зүйл болсон. Би тэр яриаг нь л сонссон. Тэгээд би тэндээс яваад өгсөн. Шүд рүүгээ заагаад өмнө нь тоглож байгаад билүү, зодоон хийгээд билүү тиймэрхүү зүйл яриад байсан. Би энэ хоёрыг зодоон хийснийг мэдээгүй байсан учраас нэг их ойшоогоогүй яваад өгсөн.” гэв.

 

Шинжээч эмч М.Одгэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үзүүлэгч ******ын духанд сорви, шүдэнд эмтрэл гэсэн 2 гэмтэл тогтоогдсон. Нэг удаагийн үйлчлэлээр нэг л гэмтэл үүсэх боломжтой. Тухайн үзүүлэгчийн биед 2 буюу түүнээс дээш гэмтэл байгаа учраас олон удаагийн үйлчлэл гэж гарсан байгаа. 08 дугаар сарын 30-ны өдөр намайг үзэхэд тухайн шүдний зөөлөн эд, уруулын дотор зөөлөн эдэд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Зөвхөн хагас дугуй, мохоо хэлбэрийг шүдний нэг л эмтэрсэн хугарал байсан учраас тухайн гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, хуучин гэмтэл гэж үзсэн. Шүд өөрөө бат бөх эрхтэн. Гэхдээ хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хугарал гэмтэл үүсдэг. Тухайн шүдний бүтэц өөрөө алдагдсан байгаа учраас эмтэрсэн хугарал гэж үзнэ. Энэ нь шүдний бүтцийг нь алдагдуулж байгаа. Шүд нь өөрөө буйландаа ёзоор гэж эрхтэнтэй байдаг. Тухайн ёзоор нь гэмтэл авсан даруйдаа сулрах, ёзоорын хэсгээрээ хугарах олон зовуурьтай байдаг. Намайг үзэхэд энэ нь ямар нэгэн хөдөлгөөнгүй, буйл нь цус хуралтгүй байсан учраас хуучин гэмтэл гэж үзсэн. Шүдний шинэ хугарал нь хурц, арзгар эрмэгтэй байдаг. Амьдралын явцад юм уу шүдээрээ юм зажилж идэх тохиолдолд шинэ хугарал нь бүдгэрч мохоо болдог. Дүгнэлт дээрээ хугарал гэдгийг бичилтийн алдаа гаргаж орхисон байна. Гэхдээ хэмжээнээсээ хамаараад эмтрэл хугарал гэж цуг явна. Энэ дүгнэлтийг гаргахдаа өөрийн үзлэг, рентген шинжилгээний хариу зэргийг үндэслээд гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримталж гаргасан. ...Тухайн хэрэг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө гэхээр 21 хоногийн дараа үзэж дүгнэлт гаргасан. Дүгнэлт хэсэг дээрээ дээрх гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж бичсэн. Энэ нь хуучин гэмтэл гэсэн үгтэй утга адил учраас хуучин гэмтэл гэж яриад байгаа юм. ... Хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Үүнд унах, цохих, бүдрэх бүгд орно. Энэ гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн цохилтын хүчний хурдатгалаас хамаарна. ******ын хувьд 4 долоо хоногоос доош хугацаагаар гэж үзээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Энэ нь буцаж нөхөх, эмчилгээ хийлгээд хэвийн болох боломжтой.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би Өвөрхангай аймагт амралтын газрын барилга дээр ажиллаж байсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны орой найз ******тэй уулзаад байж байтал нэлээд орой цагийн сайн санахгүй байна, оюутан ангийн найз ****** facebook чатаар над руу “манай гэрт согтуу хүн орж ирчихээд гарахгүй байна, гаргаад өгөөч” гэхээр нь ****** бид хоёр шууд гэрт нь очсон. Манай найз “Хархорин өргөө” хотхоны 5 давхар гэсэн. Тэгэхээр нь тэр байрны гадаа очтол 5 давхарт нэг л цонх гэрэлтэй байхаар нь энэ л байх гэж бодоод шууд тэр орцоор ороод 5 давхарт гараад тухайн гэрэл нь асаалттай дуу чимээ гарч байсан хаалгыг цохитол нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд би “сайн байна уу? ****** байна уу?” гэж асуутал тэр эмэгтэй “тийм хүн байхгүй” гэхээр нь би “уучлаарай, айл андуурчихжээ” гэчихээд ****** руу чатаар аль орц юм бэ? гээд бичээд сууж байтал нөгөө хаалганаас ****** гэх залуу нэг согтуу залуутай гарч ирсэн. (би сүүлд нэрийг нь мэдэж авсан) тэгээд “чи хэн бэ? Шөнө орой хаалга нүдээд, манай эхнэрийн юу юм бэ?” гэхээр нь би “уучлаарай ахаа, айл андуурчихжээ” гэтэл “манай эхнэр дээр ирсэн юм уу? Би нөхөр нь байна” гээд намайг эхнэртэйгээ хардсан. Би “танихгүй ш дээ, айл андуурчихлаа.” гэж хэлээд сууж байтал миний толгой дээр гараараа дараад “хөөе чацаг минь” гээд миний цамцнаас татаж босгохоор нь би “зүгээр байгаарай. Айл андуурчихлаа гэж хэлж байхад чинь” гэтэл тэр хоёр нийлээд миний цамцны захаар намайг боогоод байсан. Тэгсэн ****** нөгөө найзыг нь салгаад холдуултал ****** намайг шууд баруун гараараа миний шүд рүү нэг удаа цохисон. Тэгсэн миний шүд нэг л эвгүй болчихсон. Би тэгэхээр нь уурлаад ******н зүүн шанаа руу нэг цохитол ****** ухаан алдаад уначихсан. Тэгээд би “айл андуурчихлаа гээд байгаа юм биш үү” гээд хэд хэд алгадтал гайгүй байсан. Харин нөгөө найз нь гэр лүүгээ орчихсон. Тэгээд анх хаалга тайлсан хүүхэн гарч ирээд “юу болоод байгаа юм бэ?” гэхээр нь “айл андуурчихлаа гэдгээ хэлж байхад та нар яагаад байгаа юм бэ” гээд ******г тэр эмэгтэйтэй үлдээчихээд ****** бид хоёр нөгөө орц руу ороод ******тай уулзахад нөгөө согтуу  нь явчихсан байсан. Харин хэд хоногийн дараа ****** бид хоёр хоолны газар хоол идээд байж байтал цагдаагаас залгаад дуудсан. ...2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ****** цохиж учруулсан. Тухайн үед би эмнэлгийн тусламж аваагүй. Бүүр сүүлд таньдаг эмчдээ үзүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),

 

Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний шүдний эмтрэл гэмтэл нь тухайн хэрэг болох үед ******д цохиулснаас болж үүссэн гэмтэл. Тэрнээс өмнө нь шүдээ гэмтээсэн зүйл байхгүй. Миний хувьд тухайн үед цохиулж шүдээ гэмтээгээгүй байсан бол юу гэж хүнийг гүтгээд миний шүдийг гэмтээсэн гэж хэлхэв дээ. Надад энэ ****** ахтай ямар нэг өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би болсон асуудлыг өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр мэдүүлээд явж байна. Цагаан сарын дараа ****** нь өмгөөлөгчийнхөө хамтаар намайг дуудаж уулзаад ах нь “ажилтайгаа үлдмээр байна. Чи мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэхээр нь би “миний өмнө өгсөн мэдүүлгүүд бүгд адилхан. Тийм учраас боломжгүй шүү дээ” гэж хэлсэн. Миний гар утсанд шүд маань хугараад тухайн хэрэг болсны маргааш нь авсан зураг байгаа. Би энэ зургаа хэрэгт хавсаргуулна. Мөн манай ээж ******тай ******н ярьсан ярианы бичлэг нь байгаа. Би энэ бичлэгийг хатуу дискэнд буулгаж хэрэгт хавсаргуулна. Надад өөр ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),

 

          Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай найз ****** ээлжийн амралтаа авчихсан гэхээр нь тэдний гэрт очиж уулзсан. Би болон манай найз ******, түүний найз охин ****** бид гурав кино үзээд сууж байсан.  02 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь найзын найз охин ****** хаалгаа тайлтал өөр хүний нэр хэлээд инээгээд байсан. ****** хаалга хаасны дараа би нойл руу орчихсон хойно ****** найз маань гараад явчихсан байсан. Тэгээд би араас нь гартал ******г зодчихсон ухаан алдсан байсан. Халзан толгойтой залуу, нэг жижиг залуу байсан. Манай найзыг газар унагачихсан зодоод байсан. Тэгээд би салгах гэтэл нөгөө жижиг залуу нь намайг хориод байсан. Энэ хоёр учраа олог ээ ахаа гэж хэлсэн.Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Амралтаа авчихсан гээд бага зэрэг уучихсан байсан. Тухайн үеийг харсан. Манай найз ******н нүүр нэл цус болсон байсан. Цус нь тогтохгүй футболкоор нь арччихсан. Цустай футболк нь байгаа” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 хуудас),

          Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...******ын гэрт ******, ****** бид гурав хамт байсан. Унтах гээд ороо засаж байсан чинь гэрийн хаалга хүн цохисон. ****** очоод онгойлгосон чинь хүн байхгүй байна гээд буцаад ирсэн. Удалгүй дахиад хаалга цохисон. ****** хаалга онгойлгоод гарсан чинь хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байх шиг байхаар нь ****** бид хоёр араас нь гарсан чинь байрны коридор хэсэгт гарсан чинь ******г хоёр танихгүй залуу газар унагасан, нүүрнээс нь цус гарсан хэвтэж байсан. Дээрээс нь гараа ****** цохиод байсан. Би салгасан чинь хамт явж байсан ****** гэх залуу миний хоёр гарыг барьчихаад тавихгүй байсан. Тэгсэн чинь ****** миний толгойны ар дагз руу цохиод авсан. Тэгээд ****** дундуур нь ороод тухайн зодооныг салгасан. ...Би гэрээс гарахдаа гэрийн хаалга хаагаагүй. ******, ****** нар муудалцаж байх үед ****** хамт байсан. ****** гэрээс гарснаас хойш ****** бид хоёр удалгүй буюу 1 минут орчмын дараа гарсан.  ****** миний хажууд бол цохиж зодоогүй. ...****** хаалга онгойлгоод яагаад харанхуй шөнө хүн амраахгүй хаалга үүд цохиод байгаа юм бэ гэж хэлж байгаа бололтой байсан. Тэгээд зодоон хийгээд байх шиг болохоор нь бид хоёр араас нь гараад дуусах хүртэл хажууд нь байсан. Тухайн хэрүүл маргаан зодоон цохион байрны коридор хэсэгт болсон. Би гэрээс гарч ороогүй, тухайн үйл явдлыг хараад байрны коридор хэсэгт хамт байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 167-168 хуудас),

           Гэрч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө найз ******тай хамт Хархорин өргөө байр руу айлд очих гээд явж байсан. Тэгээд очих айлын орцыг андуурч ороод айлын хаалга нүдсэн. Очих ёстой айл маань Хархорин өргөө гэх байрны өөдөөс нь харсан байрны таван давхарт- байсан. Айлын хаалга андуураад ****** байна уу? гэж асуухад нэг эгч гарч ирснээ “тийм хүн байхгүй” гээд хаалгаа хаасан. Тэгээд айл андуурсан юм байх гэж бодоод орцны шатан дээр нөгөө очих айлын ****** руу чат бичээд сууж байтал тогшсон хаалганаас нэг залуу гарч ирээд “манай эхнэр дээр ирдэг хэн бэ, бацаанууд минь” гэж хэлсэн. “Үгүй ээ ахаа, эхнэр дээр чинь ирээгүй, айл андуурсан байна” гэж хэлсэн. Тэгтэл ямар ч юм яриулахгүй уурлаад манай найз ******ын нүүр рүү нь нэг удаа цохисон. Манай найз нүүр рүү нь зөрүүлж нэг удаа цохисон. Тэгээд нөгөө ах газарт унасан. Газарт унасан байх үед нь дээрээс нь нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Тэр ахтай бас нэг хүн гарч ирсэн. Хамт байсан гэх ах нь буцаад гэр лүүгээ гүйгээд орчихсон. Би газарт унасан ахыг босгоод “одоо гэртээ ороо ахаа” гэж хэлэхэд эхнэр нь гарч ирээд аваад орсон. ****** бид хоёр хүн тус бүрийн нэг нэг лаазтай Сэнгүр гэх пиво уусан. Зодуулсан гэх ахтай хамт гарч ирсэн залуу болон бид хоёр тухайн зодоонд оролцоогүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 хуудас),

           Гэрч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн гэрийн хаалга цохисон чинь гэрээс нэг махлагдуу эгч хаалга нээсэн. ****** ****** байна уу гэж асуусан чинь тийм хүн байхгүй гэж хариулсан. Тэгээд хаалга хаагаад орсон. Тэгээд бид хоёр айл андуурсан байна гээд хоорондоо ярилцаад байрны шатан дээр сууж байсан чинь нөгөө андуураад хаалга цохисон айлаас танихгүй хоёр залуу гарч ирээд миний эхнэр дээр хэн юм бэ гэж хэлээд ******ыг нэг залуу нь нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэр залууг ****** гэдэг гэсэн. Тэгсэн чинь ****** зөрүүлээд цохисон чинь ****** газар уначихсан чинь ****** цээж рүү нь өшиглөөд авахаар нь би болиулсан. Тухайн асуудал болсны дараа гэрээс эхлээд хаалга онгойлгож өгсөн эмэгтэй гарч ирээд ******г гэртээ аваад орсон. Тэгээд бид хоёр гараад гэр лүүгээ явсан. ******тэй хамт ирсэн залуу хажууд зогсож байсан. Хэрүүл маргаан болоод дууссаны дараа ******н эхнэр нь гээд нэг эмэгтэй гарч ирээд аваад орсон. Гэрийн хаалга нь хаалттай байсан. Тэр хоёрыг муудалцаж байх үед ****** гэх хүн гэртээ байсан. Тухайн асуудал болсноос хойш удалгүй гарч ирсэн. Тэр асуудал 1, 2 минутын хугацаанд болсон асуудал байгаа юм. ****** гэрээс гарч ирэх үедээ ******ын нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Дахиж цохиж зодсон зүйл байхгүй. Би хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Хэрүүл маргаан хийгээгүй, эхнэр нь гараад ирэх үед наад хүнээ аваад ор гэж хэлсэн. ******тэй хамт гарч ирсэн ****** тэр хоёрыг муудалцаад цохилцох үед гэр лүүгээ орчихсон. Бодвол эхнэрийг нь дуудсан байх гэж би бодож байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 169-172 хуудас),

          Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Арвайхээр сумын 13-р багийн 903 дугаар байрны 5 давхар 22 тоотод байх гэртээ ****** болон түүний найз ****** нарын хамт амрах гээд байж байтал шөнө 03-04 цагийн үед хаалга тогшсон. Би хаалга тайлтал ****** билүү, Туул билүү тийм хүний нэр хэлээд тэр айл мөн үү гээд асуусан. Тэгэхээр нь “тийм айл байхгүй. Манай орцонд гурван л айл байдаг. Хоёр айл нь эзэнгүй байна” гэж хэлээд хаалгаа хаасан. Орцон дотор утсаар яриад шуугилдаад байхаар нь ****** гарсан. “Яагаад ингээд шуугилдаад байгаа юм бэ? Тийм айл байхгүй гэж хэлж байна шүү дээ” гэхэд тэр хоёр залуу согтуу байсан. Одоо яв гэж хэлэхэд нөгөө хоёр залуу хэрүүл хийгээд ****** нөгөө хоёр залуугаас “******ыг таньдаг юм уу” гэж хэлээд зодоон хийж эхэлсэн. Эхлээд халзан толгойтой залуу нь ******г гараараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд ****** шалан дээр доош харж унасан. Унасан байхад нь гараараа хэд хэдэн удаа цохисон. ******н дух хэсгээс цус гарч орцны шалан дээр цус болсон байсан. Тэгээд ****** гэх найз нь салгах гээд очоод чих рүүгээ цохиулаад гэр лүү гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би ******г загнаад “нэгийгээ алууллаа гараач” гэж хэлсэн. Тэгээд ****** гараад би араас нь гараад салгах гэтэл нөгөө хоёр залуугийн нэг нь “эмэгтэй хүнд гар хүрмээргүй байна. Цаашаа байгаарай” гэж хэлсэн. Тэгээд л араас нөгөө хоёр залуу гараад явсан. ****** бид хоёр үерхдэг. ****** буцаж орж ирж надтай энэ хоёрыг таньдаг юм уу гэж хэрүүл хийчихээд гараад явсан.  Миний харснаар ****** ****** гэх залууг цохиж харагдаагүй. Би тухайн үед хамт байсан учраас гэмтлийг нь сайн мэдэж байгаа. Хөмсөг дээд хэсэгт 2 оёдол, баруун нүдний зовхинд 1 оёдол, толгойн дагз хэсэгт хавдсан, босч явахаар толгой эргэж явж чадахгүй байсан. ****** өдөр нь айраг уусан байсан, найз ****** гэх залуу ирснээс хойш 2 лааз пиво уусан байсан. Согтсон зүйл байхгүй байсан. Тэр 2 залуу согтсон байсан. Та хоёр уучихсан байна ш дээ гэхэд угаасаа уусан байна гэж хэлсэн. ******г зодох үедээ манай аавыг таних уу гээд зодоод байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 хуудас),

 

             Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед манай найз залуу ****** намайг хаалга онгойлгоод тэр 2 залууд тийм айл байхгүй гэж хэлээд хаалгаа хаагаад орсны дараа нөгөө 2 залуу явахгүй манай байрны орцонд чимээ гаргаад байхаар нь ****** гэрээс гарсан. Гарахдаа хаалгаа онгорхой орхиод гэрийн үүдэнд нөгөө 2 залууг яв гэж хэлээд ****** гэх залуугийн хацар хэсэг рүү гараараа түлхсэн. Тэр үед ****** гэх залуу нь гараараа ******г цохисон чинь газарт ухаан алдаад уначихсан. Газарт унасных нь дараа бас толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би ******ыг хаалга онгорхой байсан учраас дуудсан гараад ирэхээр нь найзыг чинь аллаа шүү дээ энэ 2 залуу гэхэд ****** нөгөө 2 залууг боль гэж хэлсэн чинь ****** нь ******ыг чих хэсэг рүү нэг удаа цохисон. ****** ухаан ороод газар толгойгоо бариад суугаад байсан. Зодоон болж байхад ****** нь нөгөө ******т хандаж чи цагдаа зодоод байна гэхэд ****** нь манай аавыг мэдэх үү, цагдаа байх нь хамаагүй гэж хэлсэн. Энэ үед би гэр лүүгээ орж утсаа аваад цагдаа дуудах гэсэн боловч ****** яахын гэж хэлээд цагдаа дуудуулаагүй. Тэгээд нөгөө 2 залууг гараад явсны дараа ******, ****** нар араас нь гарсан боловч нөгөө 2 залуу байгаагүй. ...****** ******ыг тухайн үед зодож цохиогүй. Анх ****** гэрээс түрүүлээд гарсан, би яг ард нь явж байсан учраас араас нь гарсан юм. ...****** гэх залуу энэ зодоонд оролцоогүй, салгах гээд л байсан. ****** бол ******, ****** нарыг маргалдаад байхад нөгөө залууг боль гэхэд ****** нь ******ыг чих хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...****** нь өмнө нь миний шүд хугарчихсан байсан гэж хэлснийг ****** сонссон. Тийм учраас ******аас мэдүүлэг авахуулмаар байна. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга ******, Уянга сумын тасгийн дарга ****** нар нь манай найз залуу ******г чи хохирогчтойгоо ярь, 15 pro max гэдэг утас авч өг, өөртэй нь яриад ах нь ажилтайгаа үлдмээр байна гээд гуй, ярь гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 119-122 хуудас),

           Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлсэн “...Би сая мэдүүлэг өгөхдөө ******ыг ****** нэг удаа чих хэсэг рүү нь цохисон талаар мэдүүлсэн. Тэгсэн ******тай утсаар ярихад намайг ****** биш найз ****** нь цохисон гэж хэлсэн. Тийм учраас би өмнөх мэдүүлэгтээ нэмж хэлж байна. ...Мөн та өөрөө манай найз залуу ******д ******ын ээжтэй нь уулзаад ярь, өөрийгөө буруу юм хийгээгүй гэдэг талаас нь уулз гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 123 хуудас),

           Гэрч Ч.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он сарыг нь бол санахгүй байна. Манай хүү шүдээ хугалуулсан өдрийнхөө өмнөх орой найзтайгаа уулзана гээд гэрээсээ гарсан. Тэгээд маргааш өглөө нь харахад урд үүдэн шүднийх нь нэг нь хугарсан байсан. Яасан талаар асуухад манай нэг найз намайг дуудсан юм. Манай найзынх 5 давхарт байдаг. Тухайн байрны 5 давхарт гараад байж байсан чинь нэг хаалганд хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь тэр хаалгыг нүдсэн чинь дотроос нь нэг эмэгтэй хүн гарч ирээд айл андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд очих гэж байсан айлаа асуугаад шатан дээр нь сууж байсан чинь хаалгыг нь нүдсэн айлаас 1 эрэгтэй хүн гарч ирээд манай эхнэр дээр ирлээ гэж хэлээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод шүдээ хугалсан гэж хэлсэн. Энэ үйл явдал болохоос өмнө бол манай хүү ****** шүдээ хугалж байгаагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 хуудас),

          Гэрч Г.******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр л байх би гэртээ байж байхад танихгүй хүн агсам тавиад байхаар нь ****** луу утсаар залгаад “манай гэрийн хаалгыг хүн тогшоод агсам тавиад байна. Чи ирээд гаргаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд нэлээд хугацааны дараа над руу утсаар залгаад танай гэрийн хаягийг  андуурчихлаа гэж хэлээд манай гэрийг надаар заалгаад ирсэн. Ирэх үед нь нөгөө агсам тавиад байсан хүн яваад өгсөн байсан. ****** манай гэрт ирэхдээ найз ******ийн хамтаар ирсэн. Ирээд шатан дээр уулзчихаад яваад өгсөн. Ирсэн үедээ танай гэрийг андуурч өөр байрны 5 давхарт гарч айл тогшоод хүнтэй муудалцсан гэж хэлж байсан. ******, ****** нар над дээр ирээд айл андуураад хүнтэй муудалцсан талаараа бол хэлсэн. Тэрнээс ****** шүд гэмтсэн талаар ямар нэг зүйл хэлж яриагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 хуудас),

            Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу тухайн өдрөө буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны 11 цаг 32 минутад магадлуулагч Алтангэрэл овогтой ******ын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг өөрийн биеэр хийсэн. Үзлэгээр ******ын биед баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл, духанд сорви гэмтлүүд тогтоогдсон. Тухайн үед магадлуулагч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүрс оношилгооны хариу авч ирсэн. ...Магадлуулагч ******ын биед учирсан баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд учирсан сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байсан. Цаг хугацааг нарийвчлан тогтоох шинж тэмдгүүд арилсан байсан бөгөөд нотолсон эмнэлгийн бичиг баримт байгаагүй. Үзлэг хийх үед магадлуулагч ******ын эмтэрсэн шүдний ойр орчмын эдэд /буйл, уруулд/ гэмтэл тогтоогдоогүй. Мохоо хүчин зүйл гэдэг нь хавтгай, гөлгөр, хязгаарлагдсан гадаргуутай хатуу биетүүдийг хэлнэ. Олон удаагийн гэдэг нь 2 буюу түүнээс дээш үйлдлийг ойлгоно. Уг гэмтэл нь цохих, унах, өшиглөх, мөргөх зэрэг тохиолдлуудад үүсэх боломжтой. Нарийн тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30 хуудас),

            Гэрч ******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******г танина. Намайг Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн даргаар томилогдож очиход Уянга сумын хэсгийн төлөөлөгчөөр Орхон аймгаас шилжиж ирээд ажиллаж байсан. Хамт ажилладаг байсан болон хариуцсан тасгийн дарга гэдэг утгаар мэднэ. Тэрнээс ямар нэг садан төрлийн харилцаа холбоо бол байхгүй. ...Би ******г гэмт хэрэгт холбогдсон талаар мэдсэн. ****** нь 2023 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаандаа бусадтай маргалдаж зөрчлөөр шалгагдаж байгаад маргалдсан иргэнд нь гэмтэл гараад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа талаар өөрөөс нь сонссон. Надад өөрөө хэлэхдээ би согтуу байхдаа зодуулсан. Тэрнээс би тэр ****** гэх залууг зодоогүй. Энэ залуугийн шүд нь урьд нь гэмтэлтэй байсан юм шиг байна лээ гэж хэлэхээр нь би тэгвэл наад асуудлаа аав, ээжээс нь тодруулж болдоггүй юм уу, ээж нь чамтай холбогддог гээ биз дээ, ээжтэй нь уулзаад сайн тодруулаад асуу, наад хүнтэйгээ учраа олоод ажил төрлөө хиймээр байна гэж хэлсэн. Өөрөөр бол ямар нэг байдлаар хэрэгт нь нөлөөлсөн зүйл бол байхгүй. ...Би ******д хандаж хохирогч ******т мөнгө төгрөг өгөх болон гар утас авч өгөх талаар зөвлөсөн зүйл байхгүй. ...******н ээж ****** гэх хүнтэй би ******г хэрэгт шалгагдаж байх явцад бол утсаар яриагүй. Харин ****** өөрөө надад хэлэхдээ би ээждээ холбогдсон хэргийнхээ талаар хэлсэн байгаа талаар хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124-127 хуудас),

          Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** нь Өвөрхангай аймгийн сум дундын цагдаагийн тасагт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Хамт нэг байгууллагад ажиллаж байсан учраас танина. Ямар нэг харилцаа холбоо бол байхгүй. ******г хэрэгт холбогдсон талаар сүүлд мэдсэн. Би ******тэй маргалдаж зодолдсон гэх тэр залууг нь танихгүй. Зүс л мэднэ. ...Би он сарыг нь бол сайн санахгүй байна. Намайг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа тухайн өдөр шүүхээс баривчлах шийтгэл авсан хүнийг очиж авч баривчлах байранд хүргэж өгөөд баривчлах байрнаас гарахад ******, найз хүүхэн ****** болон нэг залуугийн хамтаар зогсож байсан. Тэгэхээр нь би очоод ******эс нэг тамхи аваад татаад зогсож байсан чинь ****** нөгөө залуутайгаа зодооны талаар юм яриад байсан. Тэр үед би ******г зодсон залуу байна гэж нөгөө залууг бодсон. Тэгсэн ****** нөгөө залуугаас чиний наад шүд чинь яг яасан гээд байгаа юм гэж асуухад нөгөө залуу шүд рүүгээ заагаад урд нь зодоон хийж байгаад хугалсан гэж хэлж байсан. Тэгээд би тамхиа татаж дуусгаад яваад өгсөн. Тэр залуу дөрвөлжин толгойтой, шар царайтай 20 гаран настай том биетэй залуу байсан. Тухайн үед бол би тэр залуугийн нэрийг нь мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 128-131 хуудас),

           Гэрч Ц.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** нь намайг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхад 2022 оны сүүлээр Орхон аймгийн Цагдаагийн газраас манай аймгийн Уянга сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. ...****** нь би найз охиныхоо гэрт байж байгаад найз охины хаалга тогшихоор нь гарч уулзаж байгаад муудалцаад зодуулсан гэж өргөдөл барьчихсан явж байхаар нь чи наад асуудал дээрээ нухацтай хандаарай, дараа нь харилцан зодоон болоод өөрөө хүнд байдалд оров гэж анхааруулж хэлэхэд тийм асуудал байхгүй, би зодуулсан гэж хэлээд өөрөө өргөдлөө өгч шалгуулсан. ...Алба хаагчтай холбоотой асуудал учраас миний бие нэгдүгээрт хариуцсан даргын хувьд, хоёрдугаарт ах хүний хувьд ******д хандаж үнэхээр хохирогч чинь гомдолтой гээд байдаг бол уулзаад болох талаас нь үзээч гэж хэлж байсан. Тэрнээс ямар нэг мөнгө төгрөг, эд зүйл өгөх талаар зааж зөвлөөгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 132-135 хуудас)

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 29-30 хуудас),

         Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаартай “...1. Үзүүлэгч ******ын биед баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл, духанд сорви  гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 24-26 хуудас),

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаартай “...1. ******ын биед үүссэн баруун дээд 1-р шүд /11-р шүд/-ний эмтрэл, духанд сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

          2. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

          3. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 116 хуудас),

            Шүүгдэгч ******н гэрч Ч.******тай утсаар ярьсан ярианы бичлэг,

           Шүүгдэгч ******н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 49-50, 52 хуудас/ зэрэг болно.

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны орцонд эр эмийн хардалтын улмаас хохирогч ******тай маргалдан нүүр тус газарт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь нь 11 дүгээр шүдний эмтрэл бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч ******, гэрч ******, гэрч ******, гэрч ******, гэрч Ч.******, гэрч Г.******, шинжээч эмч М.Одгэрэл нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 463 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 132 дугаартай дүгнэлт, утасны ярианы бичлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Цаашид гарах хохирол төлбөртэй холбоотой асуудлыг баримтаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэгдүгээрт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн асуудал дээр маргаантай байгаа. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрөөтэй байдаг. Үүний дагуу гэрч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргаж гэрч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн харж, үзсэн зүйлийн талаар хууль сануулсан баримттай танилцаж мэдүүлэг өгсөн. Тухайн асуудлаар гэрч нар ****** ******тай маргалдсан. ****** ******ыг цохиж зодоогүй. ****** харин ******г цохиж ухаан алдуулж унагасан гэх зүйл яригдаж байна. Мөн хохирогч ****** нь шинжээч эмчид үзүүлэхдээ ******тэй уулзсан гэдэг. Уулзахдаа шүдээ өмнө нь хугалж байсан гэсэн зүйл ярьсан учраас үүний дагуу гэрч ******, ****** нараас мэдүүлэг авахуулсан. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч нар мэдүүлсэн. Шинжээчээс мөн хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой шүд бүхлээрээ  хөдлөх боломжтой юу? гэдэг асуултад шүд хөдөлсөн байх боломжтой, хөдлөхгүй байх боломжгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Мөн хохирогчийн хэрэгт хавсаргаж өгсөн зураг байгаа. Уг зурагт шүдний эмтрэл гэмтэл байгаа. Гэхдээ тухайн зургийг авах үед буюу 08 дугаар сарын 09-ний өдөр ийм байсан гэж байгаа боловч 08 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө шүд бүтэн байдалтай байсан гэдгийг нотлох баримт гэж үзэхгүй. Мөн тухайн зурагт ямар нэгэн байдлаар уруулд шарх гэмтэл үүсээгүй байдаг. Хохирогч нь сая хэлэхдээ миний дээд уруулд шарх гэмтэл үүссэн байсан гэж мэдүүлсэн. Мөн шинжээч эмч тухайн гэмтлийг авах үед уруул салсархаг бүтэцтэй учраас уруулд ямар нэгэн байдлаар гэмтэл учирсан байх ёстой гэж тайлбарласан. Ийм эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч ******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ****** гэм буруугийн талаар “...****** гэдэг залуу шүүх шинжилгээний дараа ч биш, тэрний дараагаас ээж, аав нь над руу ярьсан. Над руу бас янз бүрийн хүмүүсээр яриулсан. Ээж нь тухайн үед манай хүүхэд оюутан болж байгаа, наад хүүхэд чинь ийм асуудалд орчихвол хэцүү байна, яах уу? гэж ярьж байсан. Би энэ талаар гомдлын шатан дээр байхад ******т хэлж байсан. Ахын дүү гэм буруугаа өөрөө даагаарай. Чи наад шүдээ намайг тэгсэн гэх юм бол асуудал өөрөөр эргэдэг юм шүү. Би цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагч хийж байсан хүний хувьд ах нь чамд хэлье. Би чамайг цохиж зодсон асуудал байвал би хэзээ ч гомдол гаргаж явахгүй. Чи яг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд ахдаа хэлэх юм бол энэ асуудлыг ингээд дуусгая. Би эр хүний хуйх гаргая. Чи яаж мэдүүлэг өгнө үү тэгээд явчих гэж хэлж байсан. ****** намайг зодсон хэрэг дээрээ албадан ажил хийх ял авахдаа ****** цагдаагийн байгууллагад ажилладаг учраас шүүхэд нөлөөлсөн байна, ингэсэн байна гэж ярьсан байдаг. Тэгэхээр нь би хүсэлтээ өгөөд ажлаасаа гараад адилхан иргэн болоод энэ асуудлыг шийдье гэсэн. Юм үнэн байх байлгүй дээ. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.         

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын коридорт хохирогч ******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний шүд рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл бүхий” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч ****** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

 

          Хохирогч ******ын “...Тухайн үед буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө ****** гэх найзтайгаа цуг байж байхад манай найз согтуу хүн ороод ирлээ гээд Хархорин өргөөгийн 5 давхарт хүрээд ир гэсэн. Тэгээд ирэхэд 5 давхарт нэг л цонх гэрэлтэй байсан. Тэгээд ороод хаалгыг нь чагнаад үзтэл дуу чимээ гараад байхаар нь мөн байх гэж бодсон. Тэгээд хаалгыг нь тогштол нэг эмэгтэй гарч ирэхээр нь ****** байна уу? гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэгээд айл андуурсан байна, уучлаарай гээд ****** руу чат бичээд аль орц юм бэ? гэж асуугаад сууж байсан. Тэгсэн чинь 2 залуу гарч ирээд юун хүмүүс вэ? эхнэр дээр ирлээ чацганууд гээд намайг цамцаар боогоод байсан. Тэгээд миний шүд рүү цохиод шүд сонин болчихоор нь зөрүүлээд цохисон. Тэгээд унасан байхаар нь 2-3 удаа алгадсан. Тэр үед эхнэр нь гарч ирээд аваад орсон. Тэгээд бид хоёр ****** гэх найзтайгаа уулзчихаад гэртээ харьцгаасан. Миний шүдний гэмтлийг ****** үүсгэсэн. Өмнө нь надад шүдний гэмтэл байгаагүй. 08 дугаар сараас хойш шүдээ 4-5 удаа эмчлүүлсэн. Жоохон юм идэхээр нь хугарчихаад байгаа. Шүдээ л нэхэмжилмээр байна. Мөнгөн дүнгээр 2,000,000-3,000,000 төгрөг. Би өмнө нь ******ы гэрт очиж байгаагүй. Тухайн үед дуу чимээ гарсан хаалгыг тогшсон. Шүүхийн гражийн гадна гарч ирээд тамхи татаад хоёулаа сонин юмнаас болж маргалдлаа гээд гар бариад эвлэрээд байж байсан. Тэрнээс биш тийм зүйл огт яриагүй гэв. Тэр үед ****** байсан. Хүн хүргэж өгсөн гэсэн байх. Тэгээд тамхи татчихаад явсан. Би шүд хийлгэсэн гээд шүд рүүгээ заах нь заасан. Шүд хийлгэсэн гэж л ярьсан. Би тухайн үед шүдээ ломбодуулсан байсан. Хэрэгт авагдсан шүдний зураг нь тухайн явдлын маргааш нь өдөр сэрээд утсаараа авсан. Он сар өдөр цагтайгаа байгаа. Тухайн үед шүднээс цус гараагүй, уруул жоохон язарсан байсан. Бусдаар гайгүй байсан. Хавдах үйл явдал болоогүй. Миний шүд хугарчихлаа гэж ******д хэлж байсан. Бусад хүмүүст болохоор адилхан эр хүмүүс гээд тоохгүй орхисон. Тэгээд намайг цагдаа дээр дуудсан. Намайг шүүх эмнэлэг рүү яв гэж ерөөсөө хэлээгүй. Тэгээд 30-ны өдөр очиж үзүүлсэн. ******д яриагүй. Зүгээр хажуу талын орцонд чинь маргалдаад гэж л ярьсан.” гэсэн мэдүүлэг,

         Шинжээч эмч М.Одгэрэлийн “...Үзүүлэгч ******ын духанд сорви, шүдэнд эмтрэл гэсэн 2 гэмтэл тогтоогдсон. Нэг удаагийн үйлчлэлээр нэг л гэмтэл үүсэх боломжтой. Тухайн үзүүлэгчийн биед 2 буюу түүнээс дээш гэмтэл байгаа учраас олон удаагийн үйлчлэл гэж гарсан байгаа. 08 дугаар сарын 30-ны өдөр намайг үзэхэд тухайн шүдний зөөлөн эд, уруулын дотор зөөлөн эдэд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Зөвхөн хагас дугуй, мохоо хэлбэрийг шүдний нэг л эмтэрсэн хугарал байсан учраас тухайн гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, хуучин гэмтэл гэж үзсэн. Шүд өөрөө бат бөх эрхтэн. Гэхдээ хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хугарал гэмтэл үүсдэг. Тухайн шүдний бүтэц өөрөө алдагдсан байгаа учраас эмтэрсэн хугарал гэж үзнэ. Энэ нь шүдний бүтцийг нь алдагдуулж байгаа. Шүд нь өөрөө буйландаа ёзоор гэж эрхтэнтэй байдаг. Тухайн ёзоор нь гэмтэл авсан даруйдаа сулрах, ёзоорын хэсгээрээ хугарах олон зовуурьтай байдаг. Намайг үзэхэд энэ нь ямар нэгэн хөдөлгөөнгүй, буйл нь цус хуралтгүй байсан учраас хуучин гэмтэл гэж үзсэн. Шүдний шинэ хугарал нь хурц, арзгар ирмэгтэй байдаг. Амьдралын явцад юм уу, шүдээрээ юм зажилж идэх тохиолдолд шинэ хугарал нь бүдгэрч мохоо болдог. Энэ дүгнэлтийг гаргахдаа өөрийн үзлэг, рентген шинжилгээний хариу зэргийг үндэслээд гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримталж гаргасан.” гэсэн мэдүүлэг,

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******ын “...Тухайн үед би Өвөрхангай аймагт амралтын газрын барилга дээр ажиллаж байсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны орой найз ******тэй уулзаад байж байтал нэлээд орой, цагийн сайн санахгүй байна, оюутан ангийн найз ****** facebook чатаар над руу “манай гэрт согтуу хүн орж ирчихээд гарахгүй байна, гаргаад өгөөч” гэхээр нь ****** бид хоёр шууд гэрт нь очсон. Манай найз “Хархорин өргөө” хотхоны 5 давхар гэсэн. Тэгэхээр нь тэр байрны гадаа очтол 5 давхарт нэг л цонх гэрэлтэй байхаар нь энэ л байх гэж бодоод шууд тэр орцоор ороод 5 давхарт гараад тухайн гэрэл нь асаалттай дуу чимээ гарч байсан хаалгыг цохитол нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд би “сайн байна уу? ****** байна уу?” гэж асуутал тэр эмэгтэй “тийм хүн байхгүй” гэхээр нь би “уучлаарай, айл андуурчихжээ” гэчихээд ****** руу чатаар аль орц юм бэ? гээд бичээд сууж байтал нөгөө хаалганаас ****** гэх залуу нэг согтуу залуутай гарч ирсэн (би сүүлд нэрийг нь мэдэж авсан). Тэгээд “чи хэн бэ? Шөнө орой хаалга нүдээд, манай эхнэрийн юу юм бэ?” гэхээр нь би “уучлаарай ахаа, айл андуурчихжээ” гэтэл “манай эхнэр дээр ирсэн юм уу? Би нөхөр нь байна” гээд намайг эхнэртэйгээ хардсан. Би “танихгүй ш дээ, айл андуурчихлаа” гэж хэлээд сууж байтал миний толгой дээр гараараа дараад “хөөе чацаг минь” гээд миний цамцнаас татаж босгохоор нь би “зүгээр байгаарай. Айл андуурчихлаа гэж хэлж байхад чинь” гэтэл тэр хоёр нийлээд миний цамцны захаар намайг боогоод байсан. Тэгсэн ****** нөгөө найзыг нь салгаад холдуултал ****** намайг шууд баруун гараараа миний шүд рүү нэг удаа цохисон. Тэгсэн миний шүд нэг л эвгүй болчихсон. Би тэгэхээр нь уурлаад ******н зүүн шанаа руу нэг цохитол ****** ухаан алдаад уначихсан. Тэгээд би “айл андуурчихлаа гээд байгаа юм биш үү” гээд хэд хэд алгадтал гайгүй байсан. Харин нөгөө найз нь гэр лүүгээ орчихсон. Тэгээд анх хаалга тайлсан хүүхэн гарч ирээд “юу болоод байгаа юм бэ?” гэхээр нь “айл андуурчихлаа гэдгээ хэлж байхад та нар яагаад байгаа юм бэ” гээд ******г тэр эмэгтэйтэй үлдээчихээд ****** бид хоёр нөгөө орц руу ороод ******тай уулзахад нөгөө согтуу  нь явчихсан байсан. Харин хэд хоногийн дараа ****** бид хоёр хоолны газар хоол идээд байж байтал цагдаагаас залгаад дуудсан. ...2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ****** цохиж учруулсан. Тухайн үед би эмнэлгийн тусламж аваагүй. Бүүр сүүлд таньдаг эмчдээ үзүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),

 

         Хохирогч ******ын “...Миний шүдний эмтрэл гэмтэл нь тухайн хэрэг болох үед ******д цохиулснаас болж үүссэн гэмтэл. Тэрнээс өмнө нь шүдээ гэмтээсэн зүйл байхгүй. Миний хувьд тухайн үед цохиулж шүдээ гэмтээгээгүй байсан бол юу гэж хүнийг гүтгээд миний шүдийг гэмтээсэн гэж хэлхэв дээ. Надад энэ ****** ахтай ямар нэг өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би болсон асуудлыг өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр мэдүүлээд явж байна. Цагаан сарын дараа ****** нь өмгөөлөгчийнхөө хамтаар намайг дуудаж уулзаад ах нь “ажилтайгаа үлдмээр байна. Чи мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэхээр нь би “миний өмнө өгсөн мэдүүлгүүд бүгд адилхан. Тийм учраас боломжгүй шүү дээ” гэж хэлсэн. Миний гар утсанд шүд маань хугараад тухайн хэрэг болсны маргааш нь авсан зураг байгаа. Би энэ зургаа хэрэгт хавсаргуулна. Мөн манай ээж ******тай ******н ярьсан ярианы бичлэг нь байгаа. Би энэ бичлэгийг хатуу дискэнд буулгаж хэрэгт хавсаргуулна. Надад өөр ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),

           Гэрч ******ийн “...Тэгээд айл андуурсан юм байх гэж бодоод орцны шатан дээр нөгөө очих айлын ****** руу чат бичээд сууж байтал тогшсон хаалганаас нэг залуу гарч ирээд “манай эхнэр дээр ирдэг хэн бэ, бацаанууд минь” гэж хэлсэн. “Үгүй ээ ахаа, эхнэр дээр чинь ирээгүй, айл андуурсан байна” гэж хэлсэн. Тэгтэл ямар ч юм яриулахгүй уурлаад манай найз ******ын нүүр рүү нь нэг удаа цохисон. Манай найз нүүр рүү нь зөрүүлж нэг удаа цохисон. Тэгсэн чинь ****** зөрүүлээд цохисон чинь ****** газар уначихсан чинь ****** цээж рүү нь өшиглөөд авахаар нь би болиулсан. Газарт унасан байх үед нь дээрээс нь нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Тэр ахтай бас нэг хүн гарч ирсэн. Хамт байсан гэх ах нь буцаад гэр лүүгээ гүйгээд орчихсон. Би газарт унасан ахыг босгоод “одоо гэртээ ороо ахаа” гэж хэлэхэд эхнэр нь гарч ирээд аваад орсон. ... Тухайн асуудал болсны дараа гэрээс эхлээд хаалга онгойлгож өгсөн эмэгтэй гарч ирээд ******г гэртээ аваад орсон. Тэгээд бид хоёр гараад гэр лүүгээ явсан. Тэр хоёрыг муудалцаж байх үед ****** гэх хүн гэртээ байсан. Тухайн асуудал болсноос хойш удалгүй гарч ирсэн. Тэр асуудал 1, 2 минутын хугацаанд болсон асуудал байгаа юм. ****** гэрээс гарч ирэх үедээ ******ын нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Дахиж цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16, 169-172 хуудас),

            Гэрч Ч.******ын “...Би он сарыг нь бол санахгүй байна. Манай хүү шүдээ хугалуулсан өдрийнхөө өмнөх орой найзтайгаа уулзана гээд гэрээсээ гарсан. Тэгээд маргааш өглөө нь харахад урд үүдэн шүднийх нь нэг нь хугарсан байсан. Яасан талаар асуухад манай нэг найз намайг дуудсан юм. Манай найзынх 5 давхарт байдаг. Тухайн байрны 5 давхарт гараад байж байсан чинь нэг хаалганд хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь тэр хаалгыг нүдсэн чинь дотроос нь нэг эмэгтэй хүн гарч ирээд айл андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд очих гэж байсан айлаа асуугаад шатан дээр нь сууж байсан чинь хаалгыг нь нүдсэн айлаас 1 эрэгтэй хүн гарч ирээд манай эхнэр дээр ирлээ гэж хэлээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод шүдээ хугалсан гэж хэлсэн. Энэ үйл явдал болохоос өмнө бол манай хүү ****** шүдээ хугалж байгаагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 хуудас),

 

          Гэрч Г.******ы “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр л байх би гэртээ байж байхад танихгүй хүн агсам тавиад байхаар нь ****** луу утсаар залгаад “манай гэрийн хаалгыг хүн тогшоод агсам тавиад байна. Чи ирээд гаргаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд нэлээд хугацааны дараа над руу утсаар залгаад танай гэрийн хаягийг  андуурчихлаа гэж хэлээд манай гэрийг надаар заалгаад ирсэн. Ирэх үед нь нөгөө агсам тавиад байсан хүн яваад өгсөн байсан. ****** манай гэрт ирэхдээ найз ******ийн хамтаар ирсэн. Ирээд шатан дээр уулзчихаад яваад өгсөн. Ирсэн үедээ танай гэрийг андуурч өөр байрны 5 давхарт гарч айл тогшоод хүнтэй муудалцсан гэж хэлж байсан. ******, ****** нар над дээр ирээд айл андуураад хүнтэй муудалцсан талаараа бол хэлсэн. Тэрнээс ****** шүд гэмтсэн талаар ямар нэг зүйл хэлж яриагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 хуудас),

            Шинжээч эмч М.Одгэрэлийн “... Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу тухайн өдрөө буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны 11 цаг 32 минутад магадлуулагч Алтангэрэл овогтой ******ын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг өөрийн биеэр хийсэн. Үзлэгээр ******ын биед баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл, духанд сорви гэмтлүүд тогтоогдсон. Тухайн үед магадлуулагч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүрс оношилгооны хариу авч ирсэн. ...Магадлуулагч ******ын биед учирсан баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд учирсан сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байсан. Цаг хугацааг нарийвчлан тогтоох шинж тэмдгүүд арилсан байсан бөгөөд нотолсон эмнэлгийн бичиг баримт байгаагүй. Үзлэг хийх үед магадлуулагч ******ын эмтэрсэн шүдний ойр орчмын эдэд /буйл, уруулд/ гэмтэл тогтоогдоогүй. Мохоо хүчин зүйл гэдэг нь хавтгай, гөлгөр, хязгаарлагдсан гадаргуутай хатуу биетүүдийг хэлнэ. Олон удаагийн гэдэг нь 2 буюу түүнээс дээш үйлдлийг ойлгоно. Уг гэмтэл нь цохих, унах, өшиглөх, мөргөх зэрэг тохиолдлуудад үүсэх боломжтой. Нарийн тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30 хуудас),

            Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаартай “...1. Үзүүлэгч ******ын биед баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл, духанд сорви  гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

          4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 24-26 хуудас)  2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 29-30 хуудас),

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаартай “...1. ******ын биед үүссэн баруун дээд 1-р шүд /11-р шүд/-ний эмтрэл, духанд сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

        2. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

        3. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 116 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Гэрч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд "...****** хаалга хаасны дараа би нойл руу орчихсон хойно ****** найз маань гараад явчихсан байсан. Тэгээд би араас нь гартал ******г зодчихсон ухаан алдсан байсан.” гэж (хх-ийн 14 хуудас),

          2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дахин “...****** хаалга онгойлгоод гарсан чинь хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байх шиг байхаар нь ****** бид хоёр араас нь гарсан чинь байрны коридор хэсэгт гарсан чинь ******г хоёр танихгүй залуу газар унагасан, нүүрнээс нь цус гарсан хэвтэж байсан.  Дээрээс нь ****** цохиод байсан. ...******, ****** нар муудалцаж байх үед ****** хамт байсан. ****** гэрээс гарснаас хойш ****** бид хоёр удалгүй буюу 1 минут орчмын дараа гарсан.  Зодоон хийгээд байх шиг болохоор нь бид хоёр араас нь гараад дуусах хүртэл хажууд нь байсан.” гэж (хх-ийн 167-168 хуудас),

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...****** гараад гүйчихээр нь араас нь хамт гарсан чинь ******г зодоод байсан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэсэн чинь миний толгой руу цохиод авсан. ...Намайг гарахад ******, ****** хоёр зодолдож байсан.  ...Хоёулаа маргалдаж байсан. Тэгээд маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгасан чинь энэ залуу намайг цохисон. Тэгээд энэ хоёр хоорондоо зодолдсон. ...Би ******н араас 1-2 минутын зайтай гарсан. ...****** 2-3 минутын зайтай миний араас гарч ирсэн. Намайг гарахад ****** газар унаагүй байсан.” гэж,

 

            Гэрч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “...****** нөгөө хоёр залуугаас “******ыг таньдаг юм уу” гэж хэлээд зодоон хийж эхэлсэн. Эхлээд халзан толгойтой залуу нь ******г гараараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд ****** шалан дээр доош харж унасан. Унасан байхад нь гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Миний харснаар ****** ****** гэх залууг цохиж харагдаагүй.” гэж (хх-ийн 17 хуудас),

 

             2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин “...****** гэрээс гарахдаа хаалгаа онгорхой орхиод гэрийн үүдэнд нөгөө 2 залууг яв гэж хэлээд ****** гэх залуугийн хацар хэсэг рүү гараараа түлхсэн. Тэр үед ****** гэх залуу нь гараараа ******г цохисон чинь газарт ухаан алдаад уначихсан. Газарт унасных нь дараа бас толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би ******ыг хаалга онгорхой байсан учраас дуудсан. Гараад ирэхээр нь найзыг чинь аллаа шүү дээ, энэ 2 залуу гэхэд ****** нөгөө 2 залууг боль гэж хэлсэн чинь ****** нь ******ыг чих хэсэг рүү нэг удаа цохисон. Анх ****** гэрээс түрүүлээд гарсан, би яг ард нь явж байсан учраас араас нь гарсан юм.” гэж (хх-ийн 119-122 хуудас),

           2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин “...Би сая мэдүүлэг өгөхдөө ******ыг ****** нэг удаа чих хэсэг рүү нь цохисон талаар мэдүүлсэн. Тэгсэн ******тай утсаар ярихад намайг ****** биш найз ****** нь цохисон гэж хэлсэн. Тийм учраас би өмнөх мэдүүлэгтээ нэмж хэлж байна.” гэж (хх-ийн 123 хуудас),

  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...****** гараад ийм айл байхгүй, одоо яв гээд хэлсэн. Тэгээд ******г цохиод авсан. ****** ******ыг цохиж, гар хүрсэн зүйл байхгүй. ****** өөрөө эхэлж цохиж газар унагасан. Би ******н араас 1 минутын зайтай л гарсан байх. ...****** ******ыг яв, хэн юм бэ? гээд мөр хэсэг рүү нь хүрсэн. Нүүр рүү нь огт хүрээгүй.” гэж тус тус зөрүүтэй мэдүүлж байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

 Мөн гэрч ****** мөрдөн шалгах ажиллагаанд “...****** нөгөө залуугаас чиний наад шүд чинь яг яасан гээд байгаа юм гэж асуухад нөгөө залуу шүд рүүгээ заагаад урд нь зодоон хийж байгаад хугалсан гэж хэлж байсан.” гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Хүмүүсээ хүргэж өгчихөөд буцаад гарч ирэх үед ****** ******тай хамт шүүхийн арын гаражийн үүдэнд энэ залуутай уулзаад зогсож байсан. Тэгээд би ******эс тамхи авч татах хооронд энэ хоёр яриа үүсгэж байсан. Чиний наад шүд чинь яасан юм бэ? гэхэд ****** би урьд нь цохиулсан ч билүү тиймэрхүү зүйл яриад байсан. Би тэр яриаг нь л сонссон.” гэж,

 

             Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагаанд “...****** нь өмнө нь миний шүд хугарчихсан байсан гэж хэлснийг ****** сонссон.” гэж (хх-ийн 119-122 хуудас), шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...шүүхийн гаражийн үүдэнд мөрдөгч ******, би, ******, шүүхийн цагдаа байсан ****** нар ******тай хамт байсан. ****** би чамайг цохиж гэмтээгээгүй. Би гэм хийгээгүй учраас энэ хэргийг дуустал нь явна. Би гэм хийгээгүй байж ял авах юм бол давж заалдаад эзнийг нь олтол явна гэж хэлсэн. Тэгэхэд ****** миний шүд өмнө нь эмтэрсэн байсан гэж ярьсан.” гэж тус тус мэдүүлдэг боловч тэдний мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул үнэлэх боломжгүй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ****** нь хохирогч ******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

           Шүүгдэгч ******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч ******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******, гэрч ******, Ч.******, Г.******, шинжээч эмч М.Одгэрэл нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 463 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул тус дүгнэлт нь үндэслэлгүй байна.

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Хохирогч ****** нь гомдол саналгүй гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******ын нэхэмжилсэн шүд хийлгэх зардал болох 2-3 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

           

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч ******н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршиг, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, түүний хувийн байдал болох хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн насных, хохирогч нь гомдолгүй, баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Учир нь шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох хувийн байдлыг харгалзан үзэж бусад ял болох нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн болно.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ****** нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй гэсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага нэгжээр торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүх шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ын ******г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****** нь  гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн утасны яриа бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******ын нэхэмжилсэн шүд хийлгэх зардал болох 2-3 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овгийн ******ын ******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ын ******г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****** нь  гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн утасны яриа бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******ын нэхэмжилсэн шүд хийлгэх зардал болох 2-3 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ