Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 39

 

 

В. нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар цагаатгах тогтоолтой В., М.Болдбаатар, Х.нарт холбогдох эрүүгийн 2037000400026 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Улаанбаатар хот, ******* ******* ******* ******* ******* *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

             Монгол улсын иргэн 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн******* сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /

            Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн******* сумын багт оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Ховд аймгийн******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Ү Болдбаатар РД:ПА75060211/

             Шүүгдэгч Х.нь М.Болдбаатар, В. нартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажууур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу, нүддэг, уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн******* сумын Байтаг багийн нутаг “Будүүн” гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,

            Шүүгдэгч М.Болдбаатар нь Х.Гантулга, В. нартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажууур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу, нүддэг, уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн******* сумын Байтаг багийн нутаг “Будүүн” гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,

            Шүүгдэгч В. нь Х.Гантулга, М.Болдбаатар нартай  хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажууур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу, нүддэг, уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн******* сумын Байтаг багийн нутаг “Будүүн” гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн******* сум дахь сум дундын шүүх “ Ховд аймгийн******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В., М.Болдбаатар, Х.нарт холбогдох эрүүгийн 2037000400026 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В., М.Болдбаатар, Х.нарыг цагаатгаж, Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хэргийн учир битүүмжлэн ирүүлсэн улсын дугаартай УАЗ-3*******14 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсанаар тухайн гэмт хэрэг төгссөнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж, тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлсэн буюу гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлүүдийг урьдчилан бэлтгэж хийсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд бэлэн болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад ямар нотлох баримтанд тулгуурлан ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт бэлтгэх гэмт хэргийн шинжгүйг үгүйсгэж байгаагаа ойлгомжтой тодорхой дүгнэж бичиж чадаагүй байна. Яллагдагч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нь иргэний нэхэмжлэгч Г.Батгэрэл, гэрчүүд болох , , , , нарын мэдүүлгүүд, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Х.нь М.Болдбаатар, В. нартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэг уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн******* сумын Байтаг багийн нутаг “ Бүдүүн “ гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,

            М.Болдбаатар нь Х.Гантулга, В. нартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэг уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн******* сумын Байтаг багийн нутаг “Бүдүүн “ гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,

            В. нь Х.Гантулга, М.Болдбаатартай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож,  улмаар цахилгаан мотор, мулдак, паажуур, хүрз, жоотуу, илжгэн чих, чулуу нүддэг уур, нүдүүр зэргийг хайж олж, 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн******* сумын Байтаг багийн нутаг “ Бүдүүн “ гэх газарт аваачиж эд зүйлсээ буулган гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогдсоныг анхан шатны шүүхээс  Х.Гантулга, М.Болдбаатар, В. нарын дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, В., М.Болдбаатар, Х.нарыг цагаатгаж шийдвэрлэснийг хууль зүйн үдэслэлтэй байна гэж үзлээ.    

Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалвал:  В., Х.Гантулга, М.Болдбаатар нар нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглалт явуулсаныг нотлох баримтаар бүрэн  нотлож чадаагүй байна.

 Өөрөөр хэлбэл В., Х.Гантулга, М,Болдбаатар нарын хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажилагаа явуулж байсныг харсан хохирогч, гэрч нар байхгүй, мөн газрийн хэвлийд халдаж, байгаль орчинд  хэдий хэмжээний, ямар хохирол,  учруулсан болохыг нотлох баримтаар тогтоогдоогүй энэ талаарх хэргийн үйл баримтыг тогтоож чадаагүй байна.

            Анхан шатны шүүхээс В., Х.Гантулга, М.Болдбаатар нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь  хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Алтанцэцэг нь эсэргүүцэлдээ :  “ . . . шүүх  Эрүүгийн  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн “ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хуульзүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.  Ховд аймгийн******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04 –ний өдрийн 35 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

                                                                      

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

                                              ШҮҮГЧИД                                          М.НЯМБАЯР

                                                                                                         Б.ДАМБА