Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Б.Ууганбаяр,

хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч , Ч.,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102003440120 дугаартай 10 хавтаст хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер мэргэжилтэй, “******* *******” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 24 дүгээр  хороо, *******-*******гийн “” -ны од оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ШД/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” -ийн “” зоогийн газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

-Мөн “ ” -ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчиж,

-Зоогийн газрын үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын төлөвлөгөөг сар жилийн давтамжтайгаар боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авах, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч ажиллагсдын хэрэгцээ шаардлагад нийцсэн амт чанартай, халуун хоол ундаагаар түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, ажилсагсдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд тус ын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелны амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн УБС улсын дугаартай “Тоуоta Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “******* ” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “ зоог” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “ ” зочид буудалд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “******* ” цэцэрлэгт 12.605.805.37 төгрөгийн давуу байдал бий болгож, “ ” -д 12.605.805.37 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Миний бие 1991 онд 18 нас хүрээгүй байхдаа тухайн үеийн худалдаа бэлтгэлийн яамны харьяа, яамны томилолтоор станцад очиж 31 жил ажилласан. Ажиллахдаа тогооч, ахлах тогооч, ээлжийн ахлах тогооч, ерөнхий тогооч, дарга хүртэл ажилласан, улсаас гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Нийтийн хоолны салбартаа анхдагч байж MNS:ISO:22000, K39, 9001, 14001 гэх 4,5 стандартыг зэрэг хэрэгжүүлсэн. Шилдэг менежменттэй, байгууллагынхаа шилдэг нэгж болж байсан, шилдэг хамт олныг удирдаж байсан. Би улсад 31 жил ажиллахдаа бүх шатны ажил хийж байсан. Хамгийн сүүлд захиралтай 2018 оноос хамтарч ажиллахаар болсон. 2018 онд захирал улс төрийн томилгоогоор манай станцад ажиллаж эхэлсэн. захирал хамгийн анх манай гуанзыг аж ахуйн тооцоонд алдагдалтай ажилладаг юм байна, цаашдаа танай гуанзыг түрээсэлнэ гэсэн шаардлагыг тавьж байсан. Миний хувьд тэтгэвэрт гарах дөхсөн, 48 хүнийг удирдаж ажиллахдаа эдгээр ажилчдаа гудамжинд гаргахгүй, ажилтай байлгахын тулд баталгаатай орон тоон дээр станцынхаа харьяа байх хүсэлтийг удаа дараа тавьж байсан. захиралтай удирдлагын багийн хувьд ажил төрлийн холбоогоор уулздаг байсан. Энэ үед надад  захирал ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан. Үүнд уучлаарай захирал аа гэх асуудлыг 2-3 удаа дараа хэлж байсан. Үүнийг манай байгууллагын ажилчид гэрчилдэг. Станц өөрөө 1600 орчим хүний дотоод чаттай. захирлын хувийн саналыг хүлээж аваагүй, мөн хамтарч ажиллах саналыг хүлээж аваагүйн улмаас манай хоолны газарт удаа дараа шалгалт оруулж байсан. 3 жилийн хугацаанд хяналтын албаны санхүүгийн дотоод аудитаар 5 удаа, сангийн яамны эрсдэлийн удирдлагын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар 1 удаа, эрчим хүчний яамны санхүүгийн шалгалтыг 2 удаа, төлөөлөн удирдуулах зөвлөлийн санхүүгийн аудитын шалгалтыг 1 удаа, дотоод аудитор ийг 2 удаа гээд нийтдээ  12 удаагийн  шалгалт оруулсан. Ажлын байрны дарамт үүсгэж, ажлаа тайван хийх боломж байхгүй, намайг шахаж байсан. Ковид эхэлсэн үед анхны тушаалаар ковидын шинж тэмдэгтэй хүн ажиллуулсан гэх шалтгаанаар сануулах арга хэмжээг надад авсан. Уг сануулах арга хэмжээг би хүлээн зөвшөөрөөгүй, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Тэр үед миний шийдвэрийг зөв байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл захиралд хэлэхэд шүүхэд ханд гэж надад хэлсэн. Би Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Ч. хуулийн зөвлөх бид хоёр хамт орсон. Ковидын нөхцөл байдал маш хүнд байсан. Тэр үед ковидын бүтээгдэхүүн маск, нэг бүрийн хамгаалах хэрэгслүүд гээд маш их зүйлийг тарааж өгсөн. Агуулахын үлдэгдэл бууруулах чанартай, чанаргүй бараа хүчээр ав гэж манай гуанзад өгчхөөд тооллого хийсэн. Тооллого хийхэд 30,000,000 төгрөгийн барааны илүүдэлтэй байна гэж дахин сануулах арга хэмжээ авсан. Ингээд 2 дахь удаагийн сануулга арга хэмжээг авсан. бол манай ангийн охин, миний хамгийн сайн найз юм. Би манай ажилд орооч гэж санал тавьж ажилд оруулж байсан юм. Гэтэл нэг баярын арга хэмжээний үеэр   маш их согтож, надад  агсам тавьсан. бид хоёр маргалдсан, би түүний үсийг зулгаасан. Ингээд үснээс нь зулгаасан хэргээр гомдол мэдүүлж би торгох арга хэмжээ авхуулсан. Ажлын бус цагаар ийн үснээс нь зулгаасан гэх шалтгаанаар би ажилгүй болсон. 48 хүнийг удирддаг болохоор хариуцлагатай ажиллахын тулд аялал зугаалга, амралтад явуулах, дотоодын уралдаан тэмцээнд оруулах гэх мэт арга хэмжээг авч ажиллаж байсан. Тухайн үед намайг ковидын үед ажиллуулсан цалингаа өгөөгүй гэж мэдүүлсэн байсан. Би 13,000,000 сая төгрөгийг ажилчдын цалин болгож өгсөн. Бүх ажилчдадаа өдөр тутамд 50,000 төгрөг өгдөг байсан. наадмаар хуушуур хийлгэхгүй гэж хэлээд шөнө явсан байсан. Энэ асуудлаар станцын ёс зүйн хороонд өгч намайг ажлаас халуулсан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 хүнийг 2,2 удаа мэдүүлэг авсан. Тэр үед би удаа дараа хэлж муудалцсан. Станцын 48 хүнийг дуудаж мэдүүлэг аваад өгөөч гэж удаа дараа хүсэлт боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Ковидын үед станц гадны хүнийг нэвтрүүлэхгүй, онцгой дэглэмтэй ажиллаж байсан, шаардлагатай тохиолдолд ерөнхий инженер буюу штабын даргын зөвшөөрлөөр нэвтэрч ордог байсан.  Станцын ажилтнуудын ар гэрт ажил явдал гарах зарим  нөхцөлд байгууллагын гуанзанд төлбөрийг нь аваад хоол унд бэлтгэх, хийх асуудал бол гардаг.  Ийм асуудлаар - захиалсан хоолоо авах гэсэн даахгүй байсан болохоор намайг дөхүүлж өгөөч гэж хэлэхэд би хоол ачааг нь аваачиж өгсөн. Гэрчүүд өгсөн зургууд бол станц дээр өдөр болгон миний эсрэг хийгддэг ажиллагаануудын нэг бөгөөд намайг гүтгэсэн. Цагаан сарынхаа буузны махыг дарга нар бүгдээрээ захиалж авдаг. Тефтель, котлет, гуляш гээд эдгээр бүгд станц дээр ажилтнууд иддэг хоол юм. Би тэр үед засгийн газрын тогтоол шийдвэрээр 5 удаагийн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласан. Бид нарт QR код суулгаж хянадаг байсан. Долоо хоногийн 2 өдөр нь би станц дээр ажилладаг байсан. Нэг сард илүү онцгой дэглэмтэй, улаан бүсэд орсон үед өдөр болгон 3 удаа zoom хуралд ордог байсан. Ковидын үед гэрээсээ ажиллаж байсан хүнийг өдөр болгон мах авч байсан гэдэг. 1 дүгээр сард ажлын 20 хоног байсан. Би гэрээсээ 7 хоног, станц дээр 13 хоног, 2 дугаар сард ажлын 22 хоног байсан. Үүнээс би гэрээсээ 10 хоног, станц дээр 11 хоног ажилласан, бусад өдрүүдэд гэртээ байсан гэсэн үг юм. Гэрээрээ өдөрт zoom хуралд ордог байсан. Би өдөр болгон ажиллаагүй. 1,300 тонн мах маш их мах юм. 6 үхрээр бодоход өдөрт би 150 килограмм мах авч гарна гэсэн үг. Тэр үед хүмүүс гарахдаа байгууллагын рентгенд харуулж орж гардаг. Ковидын үед 2 хаалгаар дамжиж гардаг. Намайг шалгахгүй гардаг бол манай байгууллагын 20 даргыг яагаад шалгадаггүй байсан юм бэ станцын машин байнга шалгадаг. Шинэчилсэн санхүүгийн программтай болсноор өдөр болгон худалдаалсан мэдээ татдаг. Станцад өдөрт 500 хүн ажилд ирлээ гэхэд 300 хүний мэдээг би 9 цаг 30 минутад авдаг. Урд өдрийнхөө багцаагаар хоол хийдэг. 1 дүгээр сард 12 хоног 2 дугаар сард 10 хоног ажилласан. захирал хуучин дулааны ад ерөнхий инженерээр ажиллаж байсан. захирал Дотоодын цэргийн 05 дугаар ангийнхныг бүрэн бүрэлдэхүүнээр нь авч ирсэн. Бүгд түүний нутгийн хүмүүс байсан. Станцын гэрээгээр  уг ангийн алба хаагчид өдөр болгон үнэгүй хоол иддэг. захиралтай нүүр нүүрээ харж шүүхийн танхимд мэтгэлцэхийг хүсэж байсан. Би амиа тулсан үед ч станцаасаа хулгай хийхгүй. Би таваг хоолны төлөө алба хаагчдаа өөрийгөө гутаан доромжлохгүй. Станцаас мах авах шаардлага байхгүй. Гэрч миний эсрэг мэдүүлэг өгсөн, миний ажлыг авсан. Ажлаас халагдсаны маргааш түүнд станцад хэзээ ч байхгүй 6 сарын чөлөөг т өгсөн байсан. Булгаа гэх эмэгтэй цай зөөгч охин нярав болсон байсан. Өнөөдөр намайг ийм байдалд хүргэхийн тулд эдгээр хүмүүст албан тушаал өгсөн. Зөвхөн миний эсрэг мэдүүлэх өгүүлэхийн тулд удаа дараалан хүсэлт өгч байсан. Гуанз хэн ч хоол захиалах боломжтой, бэлэн мөнгөөр санхүүд тушааж болдог, хоолны хөнгөлөлтийн кассын машин хөнгөлөлтөөр тушааж болдог, картаар мөнгөө тушаасан үед хоол иддэг байсан. 139,000, 133,000, 403,000 төгрөгийг картаар орсон гүйлгээгээр кассад тушааж байсан. Гэтэл тушаасан гэх нотлох баримт байхгүй хөөгдсөн. Би одоо ч хүртэл хувцсаа авч чадаагүй байна. 1500 хүнтэй дотоод группэд 1000 гаруй ажилчид миний бичсэн зурваст лайк дарсан. Намайг гүтгэж байна, би гэмт хэрэг үйлдээгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагыг төлөөлж мэдүүлэхдээ “Би станцад анх 2020 оны 03 дугаар сард санхүү бүртгэлтийн хэлтсийн хяналт шалгалтын мэргэжилтнээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулж анх зоог цайны газарт хяналт шалгалтыг хийсэн. 2020 оны 09 дүгээр сард дотоод аудитораар томилогдож ажил үүргээ гүйцэтгэж явсан. 2021 оны 4 дүгээр сард захирал дуудаад зоог цайны газарт их хэмжээний махны дутагдал гарсан тооцоог нь нягталж шалга гэж үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын хүрээнд зоог цайны газрын 12 дугаар сарын 31-ний тоологдсон тооллогын бүртгэл, 2021 оны 1, 2, 3 дугаар сард үйлдвэрлэн борлуулсан хоолны мэдээ, технологийн картын дагуу зарцуулах материал, тоо хэмжээ, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тоологдсон махны тооллого зэргийг анхан шатны баримтууд болгон авч хяналт шалгалт хийсэн. Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн тооцоогоор 1 тонн 464 килограмм мах дутсан гэсэн тооцоо гаргасан байсан. Миний хийсэн давтан тооцоогоор 1 тонн 292 килограмм мах дутсан гэж гаргасан. Хорогдлоо тооцохдоо нягтлан буруу, дутуу тооцсон байсныг зөв тооцон оруулсан. Түүнийг захиралд хэлсэн. ингээд энэ асуудал үүссэн. Энэ асуудалтай холбоотой тухайн үед эрчим зоогийн газрын ахлах тогооч д ажлын хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн байдаг. тухайн үед шүүхэд үндэслэлгүй халсан гэсэн шалтгаанаар гомдол гаргаж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлээ хангуулж шийдвэрлэсэн. Үүний дараа байгууллагын зүгээс оос төлбөрийг гаргуулах шийдвэр гаргаж эхэлсэн. 500,000 төгрөгөөр 8 сарын турш нийтдээ 4,000,000 төгрөг төлөхөөр цалингаас суутгуулаад явж байсан. Ингээд суутгуулаад явж байхад энэ хэрэг авлигатай тэмцэх газар шалгагдаж эхэлсэн. Миний бие нэхэмжлэгчээр оролцсон. Удирдлагын зүгээс мах дутсан асуудал ганцхан той холбоотой биш хэрэг шийдэгдтэл анхааралдаа авъя гэдэг байр суурийг гаргасан. 2022 оны намар би буруу ажиллаж байсан байна, энэ махны дутагдалтай миний хариуцлагатай холбоотой юм байна, би махаар нь төлье, миний 4,000,000 төгрөгийг өгчих, би 4,000,000 төгрөг дээрээ мөнгө нэмж байгаад мах авч байгууллагыг хохиролгүй болгож өгье гэж өргөдөл бичиж удирдлагад танилцуулсан байдаг. Удирдлагын зүгээс ы хүсэлтийг түр түдгэлзүүлье гэж шийдвэрлэсэн. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр махны үлдэгдэл төлбөр гээд 9,000,000 төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлж хийсэн. Нэгэнт дээр үүссэн өр авлага дарагдсан учир санхүүгээс тооцоо нийлсэн актаар өр төлбөр байхгүй гэдгийг баталгаажуулсан. Одоо энэ махны дутагдалтай холбоотой ямар нэгэн өр авлага компанийн санхүүгийн тайланд байхгүй.” гэв.

Хоёр: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;

******* нь “ ” -ийн “” зоогийн газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд ын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас өөрийн эзэмшлийн УБС улсын дугаартай “Тоуоta Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “******* ” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “ зоог” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, “******* ” цэцэрлэг-Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “ ” зочид буудалд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөрийн үүсгэн байгуулсан “******* ” цэцэрлэгт 12.605.805.37 төгрөгийн давуу байдал бий болгож, “ ” -д 12.605.805.37 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

2.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.ий өгсөн: “2004 оноос одоог хүртэл “ ” -д тоос бэлтгэлийн засварчин, өргөх зөөх механизмын засварчин, засварын мастер, 2016 оноос одоог хүртэл Нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. Одоо тухайлан “ Зоог” цайны газраас цайны газрын тоног төхөөрөмж засварлуулахаар станцын хашаанаас гаргах тухай зөвшөөрөл бүхий цохолт хийж өгсөн талаараа сайн санахгүй байна. 2019 оны намар “ Зоог” цайны газарт засварын ажил хийгдэж цайны газрын тоног төхөөрөмжүүдийг гаргаж байсныг санаж байна, тэр үед станцын ажилчдын хоолыг нэг давхартаа хийгээд нэг удаагийн хоолны саванд хийж станцын ажилчдад өгч байсан. Ер нь “ зоог” цайны газрын хоол үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг засварлахаар засварчин ирлээ станцын хашаа руу оруулах, гаргах зөвшөөрөл надаас авдаг. Мөн тоног төхөөрөмжүүдийг засуулах шаардлагатай байна станцын хашаанаас гаргах зөвшөөрөл хэрэгтэй байна гээд зөвшөөрөл надаас авдаг. Тухайлан 2019 оны намар зөвшөөрөл өгсөн эсэхээ санахгүй байна, хэрэв би “” зоог цайны газрын тоног төхөөрөмжийг засварлуулах тухай зөвшөөрөл өгсөн бол Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бүртгэл дээр байх ёстой. Тухайн зөвшөөрөл нь хэдэн хувь үйлдэгдэж орж ирсэн эсэхээс шалтгаалах байх гэж бодож байна, 1 хувь орж ирсэн бол тухайн зөвшөөрөл нь Дотоодын цэргийн харуул дээр бүртгэгдсэн байх ёстой, 2 хувь байвал нэг хувь нь манай дээр үлдэх ёстой. Энэ талаар бүртгэл, хувь байгаа эсэхийг харж үзэж байгаад хэлье. Ер нь станцын “” зоог цайны газрын дарга ******* станцын ажилчдын хоолны мах, хоол үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг хулгайгаар гаргаад байна гэсэн мэдээлэл “ ” -ийн удирдлагуудад ирж /цайны газрын ажилчдаас болон бусад эх сурвалжаас/ байсан. Энэ талаар “” зоог цайны газрын дарга *******д “та станцын ажилчдын хоолны махнаас авч явдаг гэх наад асуудлаа болиорой” гэдэг асуудал хэлж, ярьж байсан. Тэгэхэд ******* дарга “за би дахиж ийм асуудал гаргахгүй” гэсэн юм байна.  Тэгсэн хэдий ч “” зоог цайны газраас станцын ажилчдын хоолны мах, махан бүтээгдэхүүн хулгайгаар гараад байна гэсэн мэдээлэл станцын удирдлагуудад ирж байсан тул 2021 онд гэнэтийн шалгалт хийж махны тооллого хийхэд 1,200 кг мах дутсан юм. Би ******* даргын ямар тээврийн хэрэгслээр хэдэн кг мах авч гарсан гэх асуудлын талаар өөрийн нүдээр хараагүй болохоор УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн гаргасан уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Улсын онц чухал объектыг Дотоодын цэргийн 05 дугаар анги 24 цагийн турш харж манадаг. Энэ утгаараа манай “ " , Дотоодын цэргийн 05 дугаар анги жил бүр гэрээ байгуулан ажилладаг. Энэ гэрээнд харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нарын хоолыг станцын “” зоог цайны газраас өдөрт нэг удаа үнэгүй өгнө гэсэн зохицуулалттай байдаг юм. Станцын ажилчдын амнаас ам дамжсан ярианаас сонсоход ******* дарга Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулын ажилчдад өдрийн 3 хоол өгөхөд станцын хашаагаар юм асуудалгүй гаргана шүү дээ гэж хэлж байсан гэсэн. “” зоог цайны газрын дарга ******* нь өөрийн үе тэнгийн болон станцын цех, хэлтсийн дарга, станцын удирдлагуудтай харьцахдаа сайхан ааштай, зан харьцааны хувьд хэлж муулах зүйл байхгүй. Харин станцын ажилчдын амнаас ам дамжсан ярианаас ******* дарга “” зоог цайны газрын ажилчидтай муухай, дээрэнгүй, хүнлэг бус харьцдаг гэж сонсож байсан.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 68-70 дахь тал)

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.ы өгсөн: “...Би 2003 оноос одоог хүртэл “ ” -ийн “” зоог цайны газарт ээлжийн кассаар ажиллаж байна. Би 2020 оны 08-р сард ээлжийн амралтаа авсан, амарч байх хугацаанд ******* дарга станцын ажилчдын хоолны махнаас авч яваад байна гэсэн яриа ажилчдын дунд гарч байсан. Би өөрөө ээлжинд буюу шөнийн ээлжинд ажиллаж байгаа станцын ажилчдын хоолны касс дээр ажилладаг болохоор ******* даргын станцын ажилчдын хоолны махнаас машиндаа ачиж авч явж байгааг өөрийн нүдээр харж байгаагүй. Харин шөнө ээлжинд гарахаар ажил дээрээ ирэхээр хагас боловсруулсан буюу бэлдсэн котлет, бөөрөнхий мах, шницель зэрэг хоолны махыг бэлдсэн байдаг байсан. Тэгээд энэ юун мах бэлдэж байгаа юм, энэ махны хэзээний хоолны менюд орох юм гэж хамт ажиллаж байгаа ажилчдаас асуухаар ******* даргын ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолны мах байгаа юм гэдэг байсан. Ер нь “” зоог цайны газрын ажилчдын дунд ******* дарга станцын ажилчдын хоолны махнаас байнга авч явдаг, авч явсан махаараа ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоол үйлдвэрлэж нийлүүлж байгаа гэдэг яриа гарсан байсан. “ зоог” цайны газарт махны дутагдал гарсантай холбоотойгоор дотоод аудитор шалгалт хийсэн, энэ үед ******* дарга махны дутагдлаа “” зоог цайны газрын ажилчдын нэр дээр бичүүлнэ гээд бүх ажилчдын нэр дээр бөөрөнхий мах 10 кг гэдэг ч юм уу, котлетын мах 20 кг гэдэг юм уу, шницелийн мах 15 кг гэдэг юм уу бичсэн. Ингэж бичихээр манай цайны газрын ажилчдын нэр дээр автоматаар хоол идсэн гээд мөнгө нэмэгдээд карт дээр нь гараад ирсэн. Тэр үед дотоод аудит хийж байсан хүн тухайн үед яахаараа зөвхөн “” зоог цайны газрын ажилчид 200,000-300,000 төгрөгийн хоол идээд байдаг, бусад цэх хэлтсийн ажилчид 70,000-90,000 төгрөгийн хоол иддэг билээ яагаад ийм харьцангуй асуудал гардаг юм гэж байсан. Тухайн үед ажилчдын нэр дээр бичсэн их хэмжээний махны асуудлыг дотоод аудитор худлаа байна гэж үзэж байсан. Үүний дараа 2021 оны 05 дугаар сард ажилчдын хурал болоход ******* дарга станцын ажилчдын хоолны махнаас авч явахдаа төлбөр мөнгийг нь өгч байсан гэж хэлж байна лээ. Үнэхээр мөнгийг нь өгч байсан эсэхийг нь санхүүгийн хүмүүс мэдэх байх гэж бодож байна. ******* дарга төмөр дахь “” төвийн цайны газарт ковидын тусгаарлалтад “ ” зочид буудалд байрлаж байгаа хүмүүсийн хоолыг үйлдвэрлэн нийлүүлдэг байсан. Энэ “” төвийн цайны газарт “” зоог цайны газрын ажилчдаа хөл хорионы үеэр амарч байгааг нь хуваарь гарган ээлжээр ажиллуулан хоол үйлдвэрлүүлдэг байсан, миний хувьд 2020 оны 12 дугаар сард билүү 2021 оны 01-р сард билүү хөл хорионы үеэр нэг удаа “” төвийн цайны газарт очиж ажиллаж байсан. Намайг “” төвд нэг удаа ажиллахад ******* даргын зүгээс цалин хөлс гэж мөнгө өгч байгаагүй. Намайг нэг удаа очиж ажиллахад хоолны махаа бэлдсэн байсан, би тухайн өдөр ахлах тогооч ын хамт шпагетти хийсэн санагдаж байна тэгэхэд хоолны мах нь бэлэн байсан болохоор яг хаанаас авсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. ******* дарга ер нь өөрийнхөөрөө байдаг хүн, зоог цайны газраас махны дутагдал гарсантай холбоотойгоор ажилчдаа элдэв нэгээр хэлж дарамталдаг болсон.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 31-33 дахь тал)

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.гийн дахин өгсөн: “******* нь ажлаас мах байнга зөөвөрлөөд байсан учраас би дараа нь асуудал үүсэхэд хэрэг болно гээд түүний бэлдүүлээд гаргадаг байсан махны тоо, хэмжээг нь тухайн үедээ 12 хуудастай, тооны дэвтэр дээр тэмдэглээд гэрийнхээ стенк дээр хадгалж байсан. ******* өдөр нь ажлаас авч гарлаа гэхэд би орой нь гэртээ очиж тухайн дэвтэр дээрээ өдөр гаргасан махыг нь тэмдэглэдэг байсан. Тэр дэвтэр дээр хичнээн хэмжээний мах, бусад эд зүйлийн талаар бичсэн байсныг одоо цээжээр хэлж мэдэхгүй. Тэр дэвтэрт тусгаарлалтад байгаа иргэдэд өгөх хоолонд зориулж ******* даргын бэлтгүүлээд авч гараад байгаа мах, гурил зэргийг тэмдэглэж байсан. Одоо санахад дэвтрийн эхний 2 нүүрэнд л юм тэмдэглэсэн шиг санаж байна. ******* даргын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж эхлэхээр нь нөгөө тэмдэглэж байсан дэвтрээ гэртээ хайсан боловч олоогүй. Дараа нь гэртээ засвар хийж, гэрийнхээ тавилгыг хөдөлгөхдөө хүртэл хайсан боловч олдоогүй. *******га ядаад аав, ээжид хүртэл танай гэрт 12 хуудастай, урд талын 2 хуудсанд мах, бараа зэргийг бичсэн, ямар нэг хаяггүй дэвтрийг манай хүүхдүүд авчраагүй биз гэж хүртэл асууж сурагласан гэвч олдоогүй. ******* даргын авч яваад байгаа махыг дэвтэр дээр тэмдэглэж байсан нь үнэн. Манай ажлын газраас надаас өөр ингэж тэмдэглэл бичиж байсан хүн байхгүй байх. Харин сүүлд асуудал үүсэхээр нь би ажлынхаа газрын тогооч , нарт хүртэл би *******гийн авч яваад байгаа махыг тэмдэглэсэн дэвтэр байгаа гэж хэлж байсан. Ер нь бол би энэ цайны газарт орж ирээд 10 дахь жилдээ ажиллаж байна. ******* дарга намайг ажилд авсан нь үнэн, намайг авсанд ч баярладаг. Би анх ажилд ороод ямар мундаг дарга вэ гэж боддог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд буюу ковид өвчний тусгаарлалтын үед тогооч бид нарыг өөрийн хувийн цэцэрлэг болон “” төв дээр хоол үйлдвэрлүүлж түүнийгээ цааш нийлүүлж байгаа нь хэт хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж байгаад нь би дургүй хүрдэг байсан. Заримдаа хоолны материалаа хүртэл ажлаас аваад байгаад нь дургүй байсан. Ийм ажил хийлгэснээ бид нарт фондын мөнгө цуглуулж байна гэж ярьдаг байсан. Түүнээс би энэ хүнтэй ямар нэг асуудалтай, өш хонзонтой болоод ингэж яриад, энэ талаар нь дэвтэрт хүртэл бичиж тэмдэглээгүй, харин ямар нэг зүйл шударга байгаасай, үнэн байгаасай гэж хүсэж болсон зүйлийг үнэнээр нь ярьж байна.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 05-06 дахь тал)

2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.н өгсөн: “Би *******г танина. 2004-2005 онд ******* д “Саrter” нэртэй рестораныг ажиллуулж байхад нь зөөгчөөр ажиллаж байгаад үйл ажиллагаа нь зогсохоор нь тогоочийн сургалтад суугаад 2006 онд “ дүгээр ” -ийн “” зоог цайны газарт тогоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. *******тай төрөл садан болон ойр дотно ямар нэг холбоо харилцаа байхгүй, зөвхөн ажил хэргийн л холбоотой байсан. Би цайны газрын хоолыг бэлтгэх, хийх, порцлох гээд бүх ажилд нь оролцдог. Яагаад гэвэл нэг ээлжинд гурвуулаа гардаг учраас ээлжлээд аль алиныг нь хийгээд таардаг. Энэ асуудал нь бараг 2 жилийн өмнө болсон учраас би одоо он, сар, өдрийг нь нарийн санахгүй байна. Ер нь тухайн үед би 7 хоногийн 2 өдөр нь шөнийн цагаар, 2 өдөр нь өдрийн цагаар ээлжид гарч “” зоог цайны газартаа ажилладаг байсан. Харин 7 хоногийн үлдсэн бусад өдрүүдэд ихэнхэд нь ******* даргын “” төвд очиж хоол үйлдвэрлэж ажиллаж байсан, мөн “******* *******” цэцэрлэг дээр ч гэсэн ганц нэг удаа очиж хоол хийж, миний хийсэн хоол “ ” зочид буудал руу хүргэгддэг байсан. Яг хэзээ очиж хоол хийсэн гэдгийг санахгүй байна, таны асууж байгаа 2021 оны 01 дүгээр улиралд ажилласан шиг санаж байна. Ингэж очихдоо бүх төрлийн хоол хийж байсан, миний санаж байгаагаар цуйван, гуляш, будаатай хуурга, бифштекс, котлет, жигнэсэн бөөрөнхий мах, тефтель зэрэг хоолыг хийж байсан. Эхлээд 300 орчим хүний хоолыг хийж байсан сүүлдээ багассан, доод тал нь 50-60 хүний хоолыг хийж байсан. Би “” төв дээр ажиллахаар очиход урьд өдөр нь маргааш хийх хоолыг бэлтгэсэн байдаг байсан. Тэгээд бэлтгэсэн материалаар нь тухайн хоолыг хийдэг байсан. Намайг хоол хийж байхад гараар бичсэн меню байсан шиг санаж байна. Заримдаа хоолны материалаас шалтгаалж хоолны нэр төрлийг өөрчилж байсан. Зарим тохиолдолд манай станцын 10, 20 литрийн хоолны савтай болгосон хоол, зарим үед цагаан өнгөтэй 50, 100 төгрөгийн гялгар торонд хийсэн хоолны бэлтгэсэн мах зэргийг “” төв дээр авчирч хоол хийлгүүлж байсан, миний санаж байгаагаар жолооч хааяа авчирч байсан, заримдаа ******* нь өөрийн дугаартай авто машинаар авчирч байсан. Тухайн “” төв болон цэцэрлэг дээр манай цайны газрын тогооч, туслах нар ээлжлээд ирж ажилладаг байсан, яг тэр энэ ажиллаж байсан гээд нэр хэлэх боломжгүй байна. Хийсэн хоолыг цэргийн хувцастай билүү хүмүүс зочид буудал руу зөөвөрлөдөг байсан. Би 2018 онд байрны урьдчилгаанд 10 сая төгрөгийг зээлээд өгч чадаагүй байсан, тиймээс намайг тухайн газарт ажлын бус цагаар ажиллуулсны хөлс мөнгийг надаас авах өрөндөө суутгаж байсан. Хэдэн хүнд хоол хийж байснаас шалтгаалж өдрийн 50-150 мянган төгрөгийн хөлсийг тооцоод хасаж байсан. Би яг өөрөө бэлэн мөнгө авч байгаагүй өртэй учраас суутгуулдаг байсан. Ер нь бол цайны газрын ажилчдаас ******* даргыг хоолны мах ажил дээр бэлтгүүлээд авч яваад байгаа гэдгийг сонсож байсан. Харин надаар хоолны махыг бэлтгүүлж бол байгаагүй, учир нь би 7 хоногт өдрөөр 2 удаа, шөнийн цагаар 2 удаа  гарахаар яг өөрт оногдсон ажлаа хийгээд таардаг байсан. Миний сонссоноор өдрийн ээлжтэй тогооч нараар тэр махаа бэлтгүүлдэг байсан юм шиг байна лээ.” гэсэн мэдүүлэг (8-р хавтаст хэргийн 248-249 дэх тал)

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.гийн өгсөн: Би “Дулааны 4 дүгээр ” -аас “******* *******” цэцэрлэг, “” төвүүдэд хоолны савтай, хайрцагтай зүйлүүдийг *******гийн надад өгсөн үүргийн дагуу хүргэж өгч байсан, шууд сар өдрөөр нь санахгүй ч гэсэн таны асуусан 2021 оны 01 дүгээр улиралд хүргэж өгч байсан. Би өөрийн барьдаг “foton” загварын УБС улсын дугаартай авто машины тэвш дээр “” зоог цайны газраас цэргийн ногоон, никель цагаан төмөр савтай зүйлүүд, мөн цаасан хайрцагтай, заримдаа цагаан тортой зүйлийг ачаад “******* *******” цэцэрлэг, “” төвүүдэд хүргэж өгч байсан. Тухайн сав дотор яг юу байгааг би мэдэхгүй, би ойлгохдоо буяны хоол юм уу гэж бодож байсан. Би “станцын хашаанаас гарах зөвшөөрлийн бичиг нь яасан бэ” гэхэд ******* дарга “10 дугаар постын харуулуудад өгсөн байгаа гэдэг, заримдаа тэд нарт хэлчихсэн байгаа” гэж хэлдэг байсан. Ингээд 10 дугаар постын харуул дээр ирэхэд машин тэвш дээрх ачааг хараад заримдаа гаргачихдаг, зарим үед зөвшөөрлийн бичгийг харуул шаарддаг байсан, би тэгэхээр нь ******* дарга руу энэ тухай хэлэхэд тэрээр за байж бай би хэлчихье гэж хэлээд 20-30 минутын дараа намайг постоор гадагш гаргачихдаг байсан. Ер нь дан ганц станцаас эд зүйлийг тухайн газруудад аваачдаггүй, заримдаа Барс хүнсний зах, тариа гурилын үйлдвэрээс ногоо, гурил зэргийг ачиж цэцэрлэг, эсхүл “” төв рүү хүргэдэг, зарим үед цэцэрлэг, “” төвийн хооронд, заримдаа гэрээсээ, айлаас хүртэл түмпэн сав, эд зүйлийг *******гийн хэлснээр хүргэж өгч байсан. Би станцаас хүргэж өгч байгаа савтай болон цаасан хайрцагтай, тортой зүйлүүд юу гэдгийг задалж хараагүй учраас мэдэхгүй, надад гарах зөвшөөрлийн бичгийг өгч байгаагүй, мөн өөрөө ачаан дээр гарч үзэж шалгаад байгаагүй учир мэддэггүй байсан. Станцын цайны газраас ачигч нар ачаад, харин хүргэж өгөх газарт нь ирээд *******гийн надад өгсөн утсаар ярихад хүн гарч ирээд авдаг байсан. Би станцаас “******* *******” цэцэрлэг, “” төвүүдэд нийт хэчнээн удаа дээр хэлсэн зүйлүүдийг зөөж байсан гэдгээ нарийн хэлж чадахгүй байна, миний багцаагаар 10 орчим удаа  хүргэж өгсөн байх. Мөн дөрвөлжин цагаан хуванцар савыг хүртэл станцаас тэр газруудад хүргэж өгч байсан.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 02-03 дахь тал)

2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.ийн өгсөн: “Энэ асуудал нь бараг 2 жилийн өмнө болсон учраас одоо сар өдрийг нь нарийн хэлж чадахгүй байна. Ямар ч байсан таны асууж байгаа 2021 оны 01 дүгээр улирал байсан. Би нэг удаа ******* даргын ажиллуулдаг ын “” төвийн 1 давхарт байрлах кафе шиг газарт очиж тусгаарлалтад байгаа иргэдэд өгөх өдөр, оройн хоолыг нь хийж өгч байсан. Ингэхдээ өдрийн хоолонд юу хийж өгснөө санахгүй байна, харин оройн хоолонд сүмсэнд жигнэсэн бөөрөнхий мах гэсэн хоолыг хийж өгсөн. Тэгэхдээ болгож хөлдөөсөн жигнэсэн махыг жигнүүр дээр тавьж халаалгаж, мөн хоолны хачир болох агшаасан будаа, байцааны салат зэргийг надаар хийлгүүлж байсан. Ингээд болсон хоолыг цэргийн ногоон зэрэг нэлээн олон хоолны саванд хийлгүүлээд хүмүүсээр зөөлгүүлж байсан. Тэр зөөж байсан хүмүүсийг нь би танихгүй, одоо санахад 2 эрэгтэй хүн байсан. “” төв дээр би нэг удаа хоол хийхэд ажлаасаа бол ганцаараа байсан. Харин тэр газарт нь нэг эмэгтэй тогооч байсан, нэрийг нь Нараа гэж байсан шиг санаад байна. Энэ бөөрөнхий мах нь бодвол ажил дээр бэлтгүүлээд авчирсан мах байх. Намайг өдөр, оройн хоол хийхээр очиход Нараа гэж тогооч нь тэнд оччихсон тусгаарлалтад байгаа иргэдэд өглөөний цайнд нь кааш хийж өгсөн гэж байсан. Тухайн үед багцаагаар 100-аад хүний хоолыг хийж өгсөн санагдаад байна. Тэр хоолыг хаана байгаа хэчнээн хүнд хүргэж өгснийг би мэдэхгүй байна. Үүний дараа 2021 оны 1 дүгээр улиралд цагаан сар болохын өмнөхөн ******* ******* цэцэрлэг дээр “” цайны газрын тогооч, туслах ажилтан нарын хамт очиж нэг удаа бараг 80 орчим кг махаар бууз чимхэж хөлдөөсөн. Манай ажлаас тухайн үед тогооч байсан, харин бусад хүмүүсийг нь нарийн санахгүй байна. тогооч Сэлэнгэ, Гантөмөр нар байсан шиг санагдаад байна. Тэр буузны мах нь гараар татаж бэлтгэсэн мах байсан, түүнийг хаанаас бэлдүүлж авчирсныг би мэдээгүй... ” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 08-09 дэх тал)

2.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.ы өгсөн: “Би 1993 оны 3-р сараас одоог хүртэл ын “” зоогийн газарт ахлах тогоочоор, тогоочоор ажиллаж байна. Манай “” зоогийн ажилчдаас ээлжийн амралттай, Ковид-19 өвчний хөл хорионы үед ээлжинд гарч байсан энэ үеэр манай ажилчдаас “******* ” цэцэрлэгт ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Би ийм ажил хийж байгаагүй. Би ажлаасаа халагдсан 1 сар ажилгүй байх хугацаандаа буюу 2021 оны 6 дугаар сарын дундуур амралтын хоёр өдөр ******* даргын түрээсэлж байсан төмөр дахь “” цайны газарт ажиллаж байсан. Үүнээс өөрөөр уг газарт ажиллаж байгаагүй. Яг энэ асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай цайны газар үйлдвэрийн ажилчдын тооноос шалтгаалан ажилчдынхаа хоолны материалыг төлөвлөгөө гарган авдаг. Ингээд төлөвлөсөн ажилчдынхаа тоогоор хоол үйлдвэрлээд гаргаж байхад Ковид-19 цар тахалт өвчний улмаас Улсын онцгой комиссоос төрийн байгууллагууд ажилчдынхаа 30%-иар ажиллуул, 50%-иар ажиллуул гэсэн шийдвэр гарч манай байгууллага ажилчдынхаа 30%-ийг ажиллуулж байсан. Энэ асуудалтай холбоотойгоор манай “” зоогийн газарт бараа материалын дутагдал гарч байсан. ын дотоод аудитор манай зоогийн газарт хяналт шалгалт 2021 оны эхээр хийсэн санагдаж байна. Шалгалтаар 13 сая төгрөгийн махны дутагдал гарсан байна, энэ дутагдлыг ахлах тогоочид хариуцуулах нь зөв гээд намайг гэнэт ажлаас халсан юм. Ажлаас халж байгаа асуудлыг буюу дотоод аудиторын шалгалтын материалыг уншиж танилцахад гэж хүнтэй холбоотой асуудал огт байхгүй байсан тул би ажлаас үндэслэлгүй халагдсан асуудалд Захиргааны хэргийн шүүхээр явж байгаа. Захиргааны хэргийн шүүх дээрх асуудал шийдэгдэх хүртэл би ажилгүй баймааргүй байсан тул ажилдаа орох хүсэлт тавьсан, ажилд орохыг хүсэж байгаа бол та сар бүр өөрийн цалингаасаа 500,000 төгрөг төлж махны дутагдлын 13,000,000 төгрөгийг төл гэсэн шаардлага тавьж барьцаалсан тул би хүсэлтийг хүлээн авч анх ажилд шинээр орж байгаа хүн шиг тогоочоор ажилд 2021 оны 6 дугаар сарын 20-нд орсон. Би ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл 500,000 төгрөгийг сар бүрийн цалин дээрээсээ төлж байна, энэ асуудал миний амьдралд үнэхээр хүнд байгаа. “” зоогийн газарт мах дутагдсан асуудлыг шинээр ажилд орсон *******иунжаргал гэдэг хүн буруу бодсоноос махны дутагдал гарсан болов уу гэж бодож байгаа. Дотоод аудиторын шалгалтыг үндэслэн махны дутагдал гаргасан гэж 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан, 2021 оны 6 дугаар сарын 20-нд анх ажилд орж байгаа юм шиг тогоочоор ажилд орсон байгаа.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 186-188 дахь тал)

2.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ы өгсөн: “Ер нь “” зоогийн газрын эрхлэгчээр ажиллаж байгаа ******* нь 2019, 2020 онуудын цагаан сарын баяраар ажилчдаараа буузны мах татуулаад өөрийн УБС улсын дугаартай автомашиндаа ачигч нараар ачуулан, Алтай хотхонд байх өөрийн хувийн “******* ” цэцэрлэгт аваачаад “” зоогийн газрын ажилчдаа 2 хувааж байгаад бууз хийлгэдэг байсан. 2020 оны зунаас 2021 оны хавар хүртэл Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр гадаад улсаас ирсэн хүмүүс “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг “******* ” зоогийн газарт хийж нийлүүлдэг байсан. Ингэхдээ зоогийн газраас ын ажилчдын хоолны махнаас өөрийн машинаараа авч яван, тэр махаараа хоол хийж “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг хийдэг байсан гэж ойлгож болно. “” зоогийн газраас ажилчдаараа мах /котлет, бууз, шөлтэй хоолны бөөрөнхий мах/ бэлдүүлээд өөрийн УБС улсын дугаартай автомашинд ачигч нараар ачуулаад авч яван “******* ” цэцэрлэгт аваачиж хоол хийлгэдэг. “” зоогийн газрын ажилчдыг амралтын өдөр гэлтгүй ажиллах хуваарь гаргаж ажиллуулахаар нь би хэл ам хийсэн чинь тэр хэл амтай хүнийг битгий ажиллуул гэж намайг хэлсэн байна лээ. Ер нь ******* даргын хууль бус үйлдлүүдийг ил хэлэхээр нь хэлсэн бид нарыг байнга хавчаад, гадуурхаад байдаг болсон юм. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, амралтын өдөр тогооч нар ирж цагдаа нарын хоол хийж пакеталж савлуулсан гэж сонссон. Энэ талаар өөрөө яг хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. ын дарга нарын машин шууд ордог, Дотоодын 05-р цэргийн ангийн алба хаагч нар дарга нарын машин гэхээр шалгалгүйгээр гаргадаг тохиолдол байдаг. Ер нь дарга нарын машиныг байнга нарийн шалгаад байдаггүй юм байна лээ. ******* даргын хууль бус асуудлыг манай “” зоогийн газрын бүх алба хаагч нар мэднэ, гэхдээ энэ асуудлыг ил гаргаж хэлдэг хүн нь цөөхөн хүмүүс байгаа юм. Манай “” зоогийн газарт ажилладаг хүмүүсээс ******* даргын /хүргэн, бэрийн хамаатан/ техникч -, тогооч , зөөгч сарнай,, тогооч , тогооч , касс , угаагч , угаагч билэг гэх мэт хүмүүс байдаг.  Найз нөхдүүд нь тогооч , тогооч , тогооч Ч., тогооч , тогооч -, тогооч , тогооч сайхан, зохион байгуулагч , тогооч Оюунтуяа гэх мэт хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс хэзээ ч ******* даргын хууль бус үйлдлүүдийн талаар огт юм хэлэхгүй байх гэж бодож байна. ******* даргын хууль бус асуудлын талаар хэлсэн , , , бид нарын хүмүүс ил хэлээд адлагдаад байгаа юм. Уг хүний хувьд тийм айхтар муу, муухай хүн биш. Ажилчдынхаа төлөө сайн явдаг, олон жил дарга хийж байгаа хүн байгаа юм. Сүүлийн үед шунал нь ихдээд байгууллагын алба хаагч нарын хоолны мах хулгайлаад бид нараар хоол хийлгээд байхаар нь ил хэлсний төлөө адлагдаад, одоо намайг чи үйлийн үрээ эдлэндээ гэдэг болсон. Би ******* даргад хандаж би буруу зүйл хийгээгүй шүү дээ гэдэг юм. Тэгээд аргаа бараад, тэвчихээ байгаад ажлаасаа гардаг юм билүү гэж бодож байтал өөр хэлтэст ажлын орон тоо гараад шилжээд байгаа юм. Өөр хэлтэст шилжсэн ч гэсэн ******* дарга миний араас олон янзын юм яриад байгаа.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 190-192 дахь тал)

2.9 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ы дахин өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “” зоог цайны газрын нийт алба хаагч нарын хурал дээр ******* даргын хууль бус үйлдлийн талаар хэлсний төлөө өнөөдрийг хүртэл ******* гэдэг хүнд элдэв нэрээр хэлүүлэн явж байгаа. “” зоог цайны газрын даргаар ажиллаж байсан ******* гэж хүний хууль бус гүтгэлэг арай хэтэрч байна. “” зоог цайны газрын даргаар ажиллаж байсан ******* гэдэг хүний хууль бус асуудлын талаар би танай байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл ******* гэдэг хүн манай нөхөр Б.Төвшин рүү утсаар ярьж намайг гэр бүлээс гадуур харьцаатай байсан, станцын бараг бүх дарга нартай унтаж хэвтэж байсан, ажлынхаа залуучуудын холбооны хүнтэй хувийн харилцаатай байсан, бэлгийн ын тэмбүү өвчтэй байсан гэх мэтээр миний нэр хүндэд халдсан хууль бус үг үйлдэл хийх нь хэрээс хэтэрч байна. Би ******* даргыг хувь хүнийхээ хувьд хүндэлж явдаг тэглээ гээд ******* даргын станцын ажилчдын хоолны махнаас хулгайлж байсан, ажлын байран дээрээ архидан согтуурдаг байсан гэх мэт асуудлынх нь талаар түүний нөхөр Бөхбат гэдэг хүн рүү хэзээ ч утсаар ярьж байгаагүй, ярих ч үгүй. Гэтэл ******* гэдэг хүн миний амьдралыг үгүй хийж, гэр бүлээс минь салгаж намайг чадах гэж байгаа юм шиг хачин хачин юм манай нөхөр рүү утсаар ярьсан байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс одоог хүртэл “” зоог цайны газрын хүнсний нярвын ажлыг хийж байгаа. Намайг энэ ажлыг хийснээс өмнө “” зоог цайны газрын мах өмнө нь байнга дутагддаг байсан тайлан мэдээ байдаг. Гэтэл намайг энэ ажлыг хийснээс хойш манай “” зоог цайны газар махны дутагдал гарах нь битгий хэл мах илүүддэг болоод байгаа юм. Өмнө “” зоог цайны газрын хоолны бараа материалын тооллого сар бүрийн сүүлд хийгддэг байсан бөгөөд тэр үеэр илүү гарсан /хөлдөөж хүнсний скочоор боосон/ махнуудыг хоол зүйчийн өрөөнд оруулан нууж байгаад тооллого дуусахаар нь гаргаж ирэн хөлдөөгчид хийж байгаад тэндээсээ ******* дарга зөөж гаргадаг байсан юм байна лээ. Надад энэ ******* даргад өс хонзон санаж явдаг, муу санаж явдаг ямар нэгэн асуудал байхгүй. Миний төрсөн эгч маань 2020 онд нас барсан, ******* дарга нас барсан эгчийг  маань өөрийнхөө хууль бус асуудалд дурдаад яах вэ дээ. ******* даргын намайг гүтгэсэн, худлаа ярьж байгаа асуудлын талаар би өөрийнхөө нөхрийн амнаас сонссон болохоор одоо юу хэлэх вэ дээ. ******* дарга манай нөхөрт бэлгийн ын халдварт тэмбүү өвчтэй байсан гэж хэлсэн байна лээ, би үнэхээр халдварт өвчтэй байсан бол намайг станцад тэр дундаа “ зоог” цайны газарт зөөгчөөр яаж ажиллуулах вэ дээ. Эмэгтэй хүний нэр хүндэд арай дэндүү халдаж, доромжилж байгаад гомдолтой байгаа. Би эхээс 11-лээ, миний хувьд сургуулийн сургалтын төлбөр төлөхөд үнэхээр хүнд байдаг байсан. Зарим жил ах эгч нар нийлж сургалтын төлбөр төлдөг, зарим жил нэг жил нас барсан эгч маань сургалтын төлбөр төлж байсан. Тэгээд 4-р курс төгсөх жилээ би бааранд зөөгчөөр ажилладаг, өглөө 08 цагт хичээлдээ ирдэг сүүлдээ хичээлдээ явж чадахаа байгаад ядаргаанд ороод жилийн чөлөө авч байсан удаа байгаа. Тэгээд 2008 онд Их засаг сургуулийг нярав, нябо мэргэжлээр төгсөж байсан. Миний сургуулиа төгсөх гэж жилийн чөлөө авч байсан асуудлыг ******* дарга намайг хуурамч дипломтой гэж худлаа ярьж байгаа юм. “ ” -ийн хүлээн авалт, хүчний салбарын хүлээн авалт зэрэгт ******* даргатай байнга хамт явж өдөржин зогсож ажлаа хийж дуусгаад ******* даргын машиныг нь бариад согтуу тасарсан ******* даргыгаа гэрт нь оруулж өгөөд өөрөө гэр рүүгээ шөнө орой гэлтгүй такси бариад явж байсан удаа зөндөө байгаа. Ингэж олон удаа илүү цагаар ажиллаж байхад ******* дарга надад нэг ч мөнгө өгч байгаагүй дээ. ******* даргын хэлснээр хувийн буяны ажил, хүүхдийн үсний дайх, хурим найранд, албаны эрчим хүчний салбарын хүлээн авалт, намын хүлээн авалт зэрэгт маш олон удаа явсныг ******* дарга мартаагүй бол хэлэх ёстой. Тэгж олон удаа ийш тийшээ явж байхдаа нэг удаа ******* даргын нүүрийг улайлгах зүйл хийж байгаагүй, нэг удаа ******* даргаас мөнгө гуйж үзээгүй, нэг удаа намайг шагнаад өгөөч гэж гуйж үзээгүй дээ. Тэгтэл намайг элдэв нэгээр хэлж нөхөрт маань муу хэлсэн байна лээ, үүнд үнэхээр гомдож байна. 2019 оны 10-р сард шиг санаж байна манай “” зоог цайны газарт бүтэн засвар хийсэн юм, ингэж засвар хийхэд “” зоог цайны газраас нэг удаагийн хоолны саванд үйлдвэрлэсэн хоолоо хийж станцын ажилчдад өгч байсан. Энэ үед “” зоог цайны газрын 1-р хоолны тогоо, бусад хоолны тоног төхөөрөмж зэргийг “Тулга төхөөрөмж” ХХК-нд аваачин засуулах гэж байна, харуулаар гарах бичиг дээр цохолт хийлгээд ир гээд намайг Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал рүү бичиг явуулж байсан. Би тэр бичгийг нь авч очиж захирлаар цохолт хийлгээд ******* даргад өгч, захирлын цохолт хийсэн 1 хувь бичгийг харуулд үзүүлэн станцын хашаагаар ******* дарга аваад гарч байсан. Би тухайн үед өөрийн гар утсан дээр даргын цохолтын зургийг авч байсан, тэр зураг нь миний утсан дээр байж магадгүй, үзээд хэлье. Станцын хашаагаар “Тулга Төхөөрөмж” ХХК-д засуулна гэж авч гарсан хоолны тогоо, бусад тоног төхөөрөмжүүд “” зоог цайны газарт дахиж ирээгүй шүү дээ. “” зоог цайны газарт 1-р хоолны тогоо 3-4 ширхэг байдаг,  бусад хоолны тоног төхөөрөмжүүд заавал 3-4 ширхэг байдаг учир 1-р хоолны тогооноос 1 ширхгийг гаргах, бусад хоолны тоног төхөөрөмжөөс 1 ширхгийг гаргахад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэгээд актлагдсан хоолны тоног төхөөрөмжүүдийг станцын төмрийн хаягдал хаядаг хогны цэг дээрээс олон жилийн өмнөх зэвэрсэн хоолны тоног төхөөрөмжийн зургийг аваад актлагдсан гээд материал бүрдүүлээд өгчихдөг юм байна лээ. 2021 оны шинэ жилээр станцын нийт ажилчдын шинэ жилийн баяр дээр “” зоог цайны газрын ажилчдаас бүжиг бүжиглэсэн юм. Тэр бүжгийг бэлдэх гээд бэлдэх газар олдохгүй “******* ” цэцэрлэг дээр очиж бүжиг бэлдсэн юм, тэгсэн цэцэрлэг дээр байгаа бараг бүх зүйлс “” зоог цайны газрын аяга, таваг, халбага, сэрээ, хутга гэх мэт бүгдийг нь шахуу таньж байгаа жишээний. Станцын хашаагаар хоолны материалыг хэрхэн яаж гаргахаа ******* дарга мэднэ шүү дээ. Түрүүн би дээр хэлсэн станцын ажилчдын мах нийлүүлдэг компани махны хорогдол боддог юм. Ингэж бодсон махны хорогдлыг тэр компанийн няравтай яриад махны хорогдлоо цэцэрлэг дээрээ буулгадаг байсан. Саяхан нэг өглөө 100 литр сүү буулгасан компанийн нярав нь сүүгээ манай сүүний сав руу сүү савлаж байгаад одоо болно болно гэсэн, тэгэхээр нь 100 литр сүү нь бүгд хийгээгүй байна шүү дээ гэхэд үлдсэн сүүг нь цэцэрлэг дээр буулгана гэх жишээний. Энэ жилийн цагаан сараар “ зоог” цайны газарт хэвийн боов хийлгэхгүй гэсэн шаардлагыг станцын удирдлагууд хэлсэн байсан. Тэгэхэд ******* дарга шөнө орой нууцаар хийсэн хэвийн боовоо станцын хашаанаас гаргахдаа “Сүү” ХК-ийн буулгасан сүү, тарганы цэнхэр өнгийн дөрвөлжин саван дотор хэвийн боовоо хийгээд наанаас нь сүү, тарганы саваар халхлаад станцын хашаагаар гаргадаг. Тэгээд түгээгчийн араас нь утсаар яриад цэцэрлэг дээрээ буулгуулах жишээтэй.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 72-75 дахь тал)

2.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.ын өгсөн: “Би “” зоогийн газарт ачигчаар ажилд орсон үеэс дарга *******г тус зоогийн газраас жижиг тортой хоолны зүйл авч гардаг талаар бага сага мэддэг болсон. Энэ талаар хамт ажилладаг алба хаагч нар амнаас ам дамжин дарга *******гийн асуудлын талаар ярьдаг байсан. “” зоогийн газраас торонд хийж авч гардаг мах, махан бүтээгдэхүүн, хоолны материалаа төмөр дахь өөрийн “******* *******” цэцэрлэг, “” цайны газар руу авч явдаг гэдгийг нь мэдэх юм. Ковидын хөл хорионы үеэр алба хаагч нар хуваарийн дагуу ажиллаж байхад би ганц хоёр удаа дахь “” цайны газар нь буузны мах хүргэж өгч л байсан. Ковид-19 халдварт өвчин гарч хөл хорио тогтоож байсантай холбоотойгоор дарга ******* эгч төмөр ын Ган зочид буудлын баруун талд “” төвийн нэг давхарт цайны газар түрээсэлж байгаа тэндээ хоол хийж, хийсэн хоолоо “ ” зочид буудалд ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоол нийлүүлж байгаатай холбоотойгоор “” зоогийн газраас татсан үхэр, хонины мах, котлет хийхээр бэлдсэн мах, бөөрөнхий шөлтэй хоол хийхээр бэлдсэн бөөрөнхий мах, буузны мах зэргийг хоол хийх зориулалтын хоолны саванд бид нараар хийлгээд өөрийнхөө УБС улсын дугаартай машинд ачуулдаг байсан. Ингэж машиндаа ачуулж байсан цаг хугацааг нь сар өдрөөр нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ зураг дээр байгаа хүн би мөн, тухайн үед 2021 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхэн байсан санагдаж байна, тухайн үед котлетын хэвлэсэн махыг хайрцган дотор хийлгээд, хоол хийх зориулалттай бор өнгийн, цэнхэр өнгийн савнуудад соустай бөөрөнхий /болсон халуунаараа/ мах байсан санагдаж байна. Ер нь энэ зургийг хараад тийм ийм мах байсан гэдгийг санаж байгаагаас гадна ердийн үед зөөлгөсөн мах зөндөө байдаг байсан. Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үед “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоол нийлүүлэх ажил хийж байгаа гээд “” зоогийн газраас мах, махан бүтээгдэхүүн зөөлгөж байсан нь үнэн. Миний хувьд дээшээ хоолны газар руу ордоггүй, хааяа ачаа бараа зөөж оруулахад ордог байсан, голдуу доор ирсэн ачаа барааг буулгах, зөөх ажилтай байдаг байсан. Дарга *******г дуудаад энийг машинд ачаадах гэхээр нь дээшээ гараад савлаж байгаа савтай махыг хараад тийм мах ачсан, ийм махан бүтээгдэхүүн ачигдсан гэдгийг мэдэхээс тэр бор саванд тэдэн кг мах байсан гэдгийг нь хэлж мэдэхгүй. Захиалгын хоол гэж хэлээд аваад гарчихдаг байсан ш дээ. Дарга *******гийн “” зоогийн газраас мах, махан бүтээгдэхүүнийг савлан авч явдаг талаар алба хаагч нар бүгд мэднэ, харин хэлж чадах нь хэн хэн бол гэхээс бүгд мэднэ. Тэр тусмаа хэдэн эрчүүд мэдэж байгаа. “” зоогийн газарт зөөгчөөр ажилладаг гэдэг эмэгтэй “” зоогийн газрын дарга *******гийн хууль бус асуудлуудын талаар мэддэг, энэ оны 05-р сард ажлаасаа гарна энэ тэр гээд бөөн юм болж байсан.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 197-200 дахь тал)

2.11 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.ийн өгсөн: “ зоог цайны газарт -ийн дотоод аудитор шалгалт явуулсан, энэ шалгалтаар ахлах тогоочоор ажиллаж байсан Д. гэж хүнд 1,2 тонн мах дутаасан асуудал гарч -ийн удирдлагаас Д.ыг ажлаас нь халсан юм.  Д.ыг ажлаас халж, намайг ахлах тогоочоор томилсон энэ өдрөөс эхлэн миний амьдралын хар өдөр эхэлсэн. Яагаад гэхээр “” зоог цайны газрын дарга ******* нь Д.той найз нөхдийн холбоо, харилцаатай байдаг. Найзынх нь ажлыг намайг авлаа гэж уурлаад, нөгөөтээгүүр ******* даргын ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр өдөр болгон ын ажилчдын хоолны махнаас зөөж явдаг асуудал нь илчлэгдэх гээд надад одоог хүртэл уурлаж, ажлын байрны дарамт байнга учруулдаг. Саяхан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “” зоог цайны газрын эрэгтэй, эмэгтэй ажилчид эмэгтэйчүүдийн байр, эрэгтэйчүүдийн баяраа тэмдэглэж хамт олноороо суусан юм. Тэгэхэд ******* дарга намайг дарамталж, алба хаагч нараа та нар намайг байнга матдаг тэр хүмүүс зайлаарай гэж агсан согтуу тавьсан бөгөөд энэ үеэрээ надад уурлаж миний үснээс зулгааж зодсон байгаа. Ер нь манай дарга ******* гэж хүний ааш, шунал хоёр нь хэтрээд “” зоог цайны газарт ажиллаж байгаа хэдэн тогооч, туслах тогооч, бэлтгэгч, ачигч нарыг байнга загнаж, байнга дарамталдаг болоод байгаа юм. 2021 оны эхээр ковид 19 халдварт өвчний хөл хорионы үеэр ******* дарга ын ажилчдад хоол үйлдвэрлэн хийж өгөх махнаас өдөр бүр өөрийнхөө машинд бэлдсэн махнууд ачиж авч явдаг нь үнэн шүү дээ. Энэ талаар манай хамт олон бүгд мэдэж байгаа. Дарга ******* нь надад хандаж надаар мах хэзээ ч бэлдүүлдэггүй яагаад гэхээр би болохгүй гээд үнэнийг нь хэлнэ гээд айдаг байсан байх. Энэ утгаараа тогооч, бэлтгэгч нараар тийм хоолны мах тэдэн кг-ийг бэлд гээд бэлдүүлээд ачигч нараар машиндаа зөөлгүүлдэг байсан юм байна лээ. Тогоочоор ажилладаг гэдэг залуу ******* даргын ямар хоолны, хэдэн кг махыг хэзээ авч явсан талаар бүртгэсэн тэмдэглэлийн дэвтэр байгаа гэж хэлж байсан. гийн дэвтэр дээрээс ******* даргын авч явсан махны тоо хэмжээ гарах байх. Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр эхэндээ станцын ажилчдад хийх хоолны материалаар хоол хийгээд тэрийгээ зөөдөг байсан, сүүлдээ мах хулгайлан авч гараад тэрийгээ өөрийн Богд ар хороолол дахь “******* ” цэцэрлэг дээр эсхүл ын “Грийс” төвийн цайны газар дээр аваачин хоол хийдэг болсон. Ингэж хоол хийхдээ ээлжийн амралттай байгаа тогооч нарыг ямар ч цалин хөлсгүйгээр ажиллуулдаг байсан. Ковид-19 халдварт өвчний хоол хийдэг болсон цагаас хойш ахлах тогоочоор ажиллаж байсан Д. нь хоолны материал дутлаа, тийм ч материал дутлаа, ийм ч материал дутлаа гээд байхаар нь 7 хоног бүрийн нийт алба хаагч нарын хурал дээр би Д.д хандаж байнга хоолны материал дутлаа гээд байхын Ковид-19 халдварт өвчний хөл хорионы хоолны материалаа тооцсон юм уу гээд хэлсэн юм. Тэгээд хурал тараад ажлын байран дээрээ ирэхэд ******* дарга намайг өрөөндөө дуудаж оруулаад ээ чи хүчний зохицуулах хорооны салбар руу яваарай гэж хэлээд ер нь тэрнээс хойш байнга дарамталдаг болсон юм. ыг харж байгаа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч нар манай “” зоог цайны газраас хоол иддэг. Энэ утгаараа ******* даргын машиныг Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч нар шалгана гэж юу байхав дээ.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 208-211 дэх тал)

2.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.ийн өгсөн: “” зоог цайны газрын тогооч нарын дээр нь ахлах тогооч, ахлах тогоочийн дээр нь ******* дарга байдаг байсан. Би “” зоог цайны газарт тогоочоор ажилладаг хэдий ч ******* даргын өгсөн үүргийн дагуу, ахлах тогооч Д.ы өгсөн үүргийн дагуу ажилладаг байсан. Станцын ажилчдын хоол меню нь урд өдрөө бид нарт ирдэг бөгөөд миний хувьд голдуу мах, махан бүтээгдэхүүний бэлдэх, татах ажил дээр байдаг байсан. Тэгээд станцын ажилчдын хоолны меню харж хоолны махыг бэлдэж байх хооронд дарга *******гаас 150 хүний шөлтэй хоолны бөөрөнхий мах бэлдээрэй, 200 хүний хавтгай шницелийн мах бэлдээрэй, 250 хүний гуляшны мах бэлдээрэй, 180 хүний жигнэсэн махны мах бэлдээрэй, 300 хүний нарийн махан хуурганы мах бэлдээрэй гэдэг, даргын хэлсэн үүргийн дагуу тухайн мах махан бүтээгдэхүүний махыг бэлдээд орой нь хөлдөөгчид хийж хонуулаад маргааш өглөө нь хайрцаг саванд хийгээд, хоолны төмөр саванд хийгээд ******* даргын машины ард нь тавьж өгөөд явуулдаг байсан. Өөрөөр хэлбэл ******* дарга “ ” -ийн ажилчдын хоолны меню дээрх хоолны мах махан бүтээгдэхүүнээс өөр хоолны махыг надаар бэлдүүлж, хөлдөөгчид хонуулж, хайрцаг саванд хийж бэлдүүлээд аваад явдаг байсан гэж ойлгож болно. ******* дарга нь ингэж мах, махан бүтээгдэхүүнийг бэлдүүлэхдээ голдуу эрэгтэй тогооч нараар бэлдүүлж, хайрцаг саванд хийлгэж бэлдүүлээд машиныхаа ард тавиулдаг байсан. Сүүлд ******* дарга ажлаасаа чөлөөлөгдөх эсэх асуудал яригдаж байхад өөрөө бид нарт хандаж та нар намайг зүгээр мах авч гардаг байсан гэж бодоод байх шиг байна, би мах махан бүтээгдэхүүний мөнгийг нь төлөөд гардаг байсан гээд үнэн, худал нь мэдэгдэхгүй цаас гаргаад байсан. ******* дарга “Дулааны 4 дүгээр ” -ийн “” зоог цайны газраас авч явсан махаа төмөр дахь “” төв дээр авчирдаг байсан. Заримдаа “” зоог цайны газар дээр махаа бэлдэж амжихгүй болохоор “” төв дээр аваачин махаа бэлддэг гэсэн. Нэг удаа 2021 оны хавар намайг “” төв дээр дуудаж өндөгтэй, бифештекс хоолны мах бэлдүүлж байсан санагдаж байна. Миний хувьд ******* даргын “” төв дээр нэг удаа очиж 2-р хоолны мах бэлдэж өгөөд явж байсан. “ ” нь 1500 орчим ажилчинтай, 1500 хүний хоолны мах бэлдэх гэж өдрийн 100 гаруй кг махыг бэлддэг, энэ махыг заримдаа ганцаараа, заримдаа 1-2 тогоочийн хамт татаж бэлддэг. Би тогооч гийн хамт голдуу татдаг байсан. Мах шулаачийн шулсан мах над дээр орж ирээд тэрийг нь татаж бэлддэг байсан гэж ойлгож болно. ******* даргын мах, махан бүтээгдэхүүн бэлдүүлж татуулахад заримдаа ажил гайгүй байгаа эрэгтэй тогооч нар орж надад хань болдог, заримдаа орж ирэн мах татдаг байсан. бид 2 хоорондоо ******* даргын станцын ажилчдын хоолны махнаас байнга хулгайлан авч гардаг талаар ярилцдаг байсан бөгөөд нэг өдөр надад хэлэхдээ ******* даргын авч гарч байгаа махны бүртгэлийн бүртгэж байгаа гээд 12 хуудастай дэвтэр гаргаж ирээд бид нараар татуулаад авч гарч байгаа махны бүртгэл үзүүлж байсан. Энэ бүртгэлтэй холбоотой асуудлыг өөрөө мэдэж байгаа байх. ******* дарга наадам, цагаан сар, шинэ жилийн баяраар станцын ажилчдын хоолыг хийх тогооч нар хүрэлцэхгүй байхад өөрийн “******* *******” цэцэрлэг дээр аваачин цагаан сарын хэвийн боов, бууз хийлгэдэг, наадмаар төв цэнгэлдэх дээр хуушуур хийлгээд зогсоодог байсан. Тэгээд орсон мөнгө нь фонд руу орж байна гэх нэрээр алга болчихдог, энэ асуудалд ажилчид ******* даргад дургүй байдаг юм. Тэрнээс дарга хүн ажлын шаардлагаар ажилчнаа загнах, уурлах асуудал байдаг шүү дээ.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 92-95 дахь тал)

2.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.*******иунжаргалын өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлын 302 дугаартай тушаалаар хоол үйлдвэрлэлийн технологийн карт мөрдөн ажиллах тушаал гарсан. Хоол хийх материалын орц норм хэмжээг тогтоосон. Энэ тушаалыг хэрэгжүүлэхийг ******* даргад, хяналт тавих үүргийг санхүү бүртгэлийн хэлтэст даалгасан. Энэ журмаа баримтлан хоол үйлдвэрлэгдэнэ, санхүүгийн алба хяналтаа тавьж байна. Журам байсаар байхад зоог цайны газрын тогооч нар орц норм хэтрүүлэн хоол үйлдвэрлэж бараа материал дутаасан тухай асуудал үүссэн. 2021 онд хяналт шалгалт хийхэд 1 дүгээр сард 506 кг мах, 2 дугаар сард 786 кг мах дутсан тооцоолол гарсан. 11,8 сая төгрөгийн үнэ бүхий 1292 кг дутсан. Байгууллагын дотоод аудитор дахин нягтлан үзээд тухайн тооцоолол зөв болохыг баталгаажуулсан. Хүнсний агуулахад үлдэх ёстой мах байхгүй байсан юм. тогоочийн хувьд цар тахал болсон, ажилтан нарын ажлын цагт өөрчлөлт орсон, ажилтан нар хоолоо идчихээд бүртгүүлээгүй, илүү гарсан хоолыг үнээр зарсан гэсэн тайлбар хийсэн. Ямар ч үндэслэлгүй тайлбар. Манай ажилтан нар цайны газарт орлоо үнэмлэхээ цахимаар посс машинд уншуулаад бүртгэгдэж байгаа. Ямар ч бүртгэл хийхгүй орхигдох боломжгүй. 2023 оны 09 дүгээр сар хүртэл цалингаасаа сар бүр 500,000 төгрөг суутгуулан махны үнэ төлөх хүсэлтийг тогооч гаргасан. Тухайн хүнийг ажлаас нь чөлөөлж шинэ тогооч ажилд авсан. Тэгтэл орц норм баримтлаад явахад ямар ч дутагдал гарахгүй, харин ч хэмнэлт гараад байна. Мах дутагдах бус хэмнэгдэх боломжтой орц норм баримтлаад дутагдал гаргасан асуудлыг ойлгохгүй байна. Ажлын байрнаас хоол үйлдвэрлээд аваад гарсан эсэх талаар мэдэхгүй байна. Би 11 сараас ажил хариуцсан болохоор сайн мэдэхгүй байна. дарга томилогдон ирээд хоолны газарт тодорхой арга хэмжээ авах болсон гэх дам яриа сонсож байсан. Мах хэмнэгдээд ирлээ гэж би мэдүүлсэн. Махаа бага хийгээд байгаа юм биш, хорогдол өндөр байгаа учраас хэмнэлт гараад байгаа юм. Хуучин үйлдвэрийн хоолны газар ресторан гэсэн статустай байсан. Тухайн статусын хувьд хорогдол өндөр бүр 60 хувь байдаг юм билээ. Одоо цайны газар гэсэн статустай болоод хорогдол бага хэмжээгээр тооцож байгаа хэдий ч мах, бусад хоолны орцноос хэмнэлт гарах болсон. Манай компанитай гэрээ байгуулсан, гэрээний дагуу хоол нийлүүлсэн асуудал байхгүй. Би мэдэхгүй асуудал байна. гэж компанитай гэрээ байгуулж хүнсний дэлгүүрийн талбай түрээсээр ашиглуулж байсан санагдаж байна. Баримтууд харахгүй бол мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 175 дахь тал)

2.14 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ү.ийн өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Дулааны 4 дүгээр ” -ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тус нь 1500 гаруй ажилчидтай, ажилчдын хоолыг “” зоог цайны газар хийдэг, тус цайны газар нь хүчний зохицуулах хороон дээр “” кафе гэдэг салбартай тэндээ гурван хүн ажилладаг юм. Намайг ажил авсны дараагаас “” зоог цайны газрын захирал ******* гэж хүн ажилчдын хоолны махнаас хулгайлж авдаг, цайны газрын ажилчидтай ёс зүйгүй харьцдаг гэсэн ам дамжсан яриа байнга гардаг байсан. Би ажил авсны дараа ******* гэж хүнтэй уулзахдаа ажилчдын дунд янз бүрийн явган яриа гараад байна, хэрэв тийм асуудал байдаг бол болиорой гэж сануулж байсан. цайны газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хоолны орц норм дээр хяналт тавиулахаар гэдэг хүнийг гаднаас авчран тус цайны газрын хоолны орц норм, хоол үйлдвэрлэх асуудалд хяналт тавиулсан. Тэгэхэд ******* нь хэл ам хийж халуун хоол хийхэд дутагдал гардаг энэ тэр гэж яриад байхаар нь 2020 оны 7 дугаар сарын эхээр ШУТИС-ийн багш нарыг авчран хоол үйлдвэрлэлтийн технологийн картыг шинэчлэн батлуулж “” зоог цайны газрын хоол үйлдвэрлэлтэд ашиглаж байгаа технологийн картыг 2020 оны 7 дугаар сарын сүүлээс шинэчлэн хоол үйлдвэрлэлтийн технологийн картыг шинэчлэн батлуулж одоог хүртэл үйл ажиллагаандаа мөрдөн ажиллуулж байгаа. Үүний дараа “” цайны газрын хоолны орц, норм, хоол үйлдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байсан ийн ажил өөрчлөгдөн дотоод аудитор болсон, түүний оронд Г.*******иунжаргал гэдэг эмэгтэй болсон юм. Тэгээд 2021 оны эхээр ковид 19 халдварт өвчний хөл хорионы үеэр хүчний зохицуулах хороон дээр “” кафе дээр өдөр шөнөгүй хоол хийгээд байна гэсэн мэдээлэл ажилчдаас ирээд байсан тул Г.*******иунжаргалыг дуудан “” зоог цайны газрын махны тооллого хийлгэсэн юм, тэгсэн 1400 кг хонь үхрийн мах дутсан асуудал гарсан тул дотоод аудитор ийг шалгах үүрэг өгч, тушаал гарган ажиллуулсан байгаа. Дотоод аудиторын шалгалтаар 2021 оны нэгдүгээр улиралд 3,356.40 кг /1,660.5 + 14,680.0 -12,699.5 - 284.6/ мах тоолуулахаар байна. Харин тооллогоор 2,063.78 кг мах тоолуулж 1,292.62 кг махны дутагдал гарсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон гэж надад танилцуулсан. “” зоог цайны газраас дутсан 1,292.62 кг махны дутагдлын төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.4-т заасны дагуу тодорхойлж, буруутай этгээдүүдээр төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгох шаардлагатай байгаа гэж танилцуулга дээр дурдсан байсан. Дотоод аудиторын шалгалтын материалыг үндэслэн “” зоог цайны газрын дарга *******д хариуцлага тооцох гэхэд ажлын байрны тодорхойлолт дээр хоол үйлдвэрлэгдэхэд ашиглах бараа материалыг ахлах тогооч хариуцахаар тусгасан байсан. Тэгээд ахлах тогоочоор ажиллаж байсан гэж хүнд хариуцлага тооцсон. Хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийн хугацаанд хэдэн кг үхэр хонины мах зөөвөрлөсөн эсэх талаар манай дотоод аудитор шалгасан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ер нь “” зоог цайны газарт хоол үйлдвэрлэх бараа материал зөөдөг улаан машин байдаг юм, уг машинаар байнга мах, хоол үйлдвэрлэх бараа материал зөөж байсан гэж тус цайны газрын ажилчид хэлж ярьдаг. Мөн алба хаагч нараас ******* дарга ажилчидтайгаа байнга ёс зүйгүй харьцдаг, ажилчдаа байнга дарамталдаг гэж хэл ам гардаг.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 202-204 дэх тал)

2.15 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ү.ийн дахин өгсөн: “Би “ ” -ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш “ зоог” цайны газрын тогооч ажилтай Т. гэдэг залууг мэддэггүй, танихгүй байсан. Харин “” зоог цайны газарт махны дутагдал гараад байна гэдэг асуудал яригдаж эхэлсэн цагаас энэ Т. гэдэг хүнийг таних болсон. Түүнээс өмнө Т. гэдэг хүнийг огт танихгүй, ямар ч холбоо харилцаа байхгүй. Тогооч Т. гэдэг залууг Дорнод аймгийнх гэдгийг мэдэхгүй, би өөрөө Дорнод аймгийн Дулааны ад 1988-2006 он хүртэл ажиллаж байсан нь үнэн, гэхдээ энэ Т. гэдэг залууг таньдаггүй байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “ ” -ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон, энэ 2018 оны 12 дугаар сард гэвэл би ажлаа аваад станцын үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн, станцын тэргүүн дэд захирал, цех, алба, хэлтсийн дарга нарыг дөнгөж таньж байсан үе байна. Намайг ажил авсны дараагаас ******* дарга 11-12 цагийн үед манай өрөөний үүдэнд ирээд зогсчихдог байсан, би ажил ихтэй байна яах гэсэн юм гэж асуулгахаар гүйцэтгэх захирал Ү.тай уулзах гэсэн юм гэдэг. Тэгэхээр нь би чамайг хариуцсан хангамжийн дарга гэж байгаа, нийгмийн асуудал хариуцсан захирал гэж байгаа тэд нарын хамт орж ирээд ажлын асуудлаа ярьж болно гэхээр үгүй, зөвхөн тантай ганцаараа уулзмаар байна гэдэг байсан. Тэгээд яах гэсэн юм гээд асуухад станцын 1500-1600 ажилчдын хоолны асуудлыг гүйцэтгэх захирал Ү. та бид хоёр шийдэх ёстой гэсэн утгагүй зүйл ярьдаг байсан. Би ******* даргын яриад байгаа асуудлыг нь хүлээж авдаггүй байсан юм. Энэ утгаараа би ******* даргатай ажлын байрандаа архи ууж архидан согтуурч байсан асуудал байхгүй, бэлгийн дарамт үзүүлж байсан асуудал байхгүй. Одоо энэ ******* гэдэг хүн намайг бэлгийн дарамт үзүүлж байсан гээд сошиалаар миний нэр хүндэд халдаж байгаа. Би 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл ******* даргатай ажлын өрөөнд ширээний ард сууж байгаад уулзаж байгаагүй. Харин дотоод аудитор “” зоог цайны газрын 2021 оны эхний улирлын мах, махан бүтээгдэхүүний дутагдалд тооллого хийж 1,2 тонн махны дутагдал гарч, эд хариуцагч Д.ыг ажлаас халсан. Үүний дараа ******* дарга манай өрөөнд архи уусан, уйлсан байдалтай орж ирээд надтай уулзаж байсан. Ингэхдээ хоёулаа алалцвал алалцъя, Д.ыг ажилд нь буцааж ав гэсэн шаардлага тавихаар нь архи уусан эмэгтэй хүнтэй маргаад яахав гэж бодоод аль болох тайвшруулах аястай зүйл хэлээд өрөөнөөс гаргасан, ингэхдээ Д.ыг ажилд нь авъя гэж хэлээд маргааш Д.ыг ажилд авсан, гэтэл Д.ыг ажилд авсны маргааш нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. “” зоог цайны газраас махны дутагдал гарч Д. гэдэг хүнийг ажлаас халсны дараа Д. гэж хүний оронд ажиллах хүнийг олоорой гэсэн үүргийг нийгмийн асуудал хариуцсан захирал нарт хэлсэн. Үүний дагуу надад 2-3 хүний анкет авчирч, тухайн хүмүүсийн анкет дотроос ажлын дадлага туршлага, эзэмшсэн мэргэжил зэргийг харгалзан үзээд Х. гэдэг хүнийг томилж ажиллуул гэсэн үүргийг Захиргаа удирдлагын хэлтсийн даргад өгч байсан. Түүнээс Х. гэдэг хүнийг өрөөндөө дуудаж уулзаж, ямар нэгэн харилцаанд орсон асуудал огт байхгүй. Тогооч Т. нь “” зоог цайны газрын дарга *******гийн эсрэг мэдүүлэг өгснийхөө төлөө тухайн цайны газарт ажиллаж боломжгүй байна, надад нэг жилийн чөлөө өгөөч гэсэн өргөдөл надад өгсөн байсан. Би тогооч ыг ажлаас чөлөөлсөн бөгөөд түүний ажлын байр хадгалагдаж үлдээгүй. Нэг жилийн дараа Т. ажилдаа буцаж оръё гэсэн хүсэлт гаргалаа гэхэд түүний ажлын байр хадгалагдаж үлдээгүй учир ажилд орох боломжгүй юм. Энэ утгаараа би тогооч Т.д хууль, дотоод журам зөрчиж давуу байдал бий болгосон асуудал байхгүй… Манай “ ” -ийн баланс дээр “” зоог цайны газар 1,5 тэрбум төгрөгийн алдагдалтай явдаг. Энэ алдагдлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “” зоог цайны газрыг хувьчлах зөвлөгөө 2019 онд өгч байсан. Тухайн үед “” зоог цайны газраас мах, махан бүтээгдэхүүн хулгайлж байгаа эсэхийг мэдээгүй байсан учир миний зүгээс “” зоог цайны газрыг хувьчилбал яасан юм гэж ажил дээр ярьж байсан. Тухайн үед манай зөвлөхүүдээс “” зоог цайны газрыг хувьчилбал хоолны чанар муудна, хоолны үнэ өснө, станцын ажилчдын ажиллах эрч хүч сулрах вий дээ гэсэн болгоомжлол гарсан. Энэ хувьчлалын асуудал яригдах болсон үеэс ******* дарга өөрөө “” зоог цайны газраа хувьчилж авна гэсэн яриа гаргасан байсан. Миний хувьд станцын захирлын асуудлаас “” зоог цайны газар гарвал амар байна.” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 53-56 дахь тал)

2.16 “ ” -ийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/839 дугаартай “2021 оны 01 дүгээр улиралд “” зоог цайны газрын дарга асан ******* нь хоол, хоолны бэлдэцийг тусгайлан захиалж, төлбөрийг төлж аваагүй болно. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 8 кг 156000 төгрөгийн бөөрөнхий мах авсан. Уг бөөрөнхий махыг өөрийн хоолны картад уншуулан бүртгүүлж авсан бөгөөд компанийн ажилчдын хоолны хөнгөлөлт эдлэх байдлаар төлбөрийн 40%-ийг цалингаас суутгуулж төлсөн байна. Хавсралтаар хоолны картаар уншигдсан мэдээллийг хүргүүлэв.” гэсэн албан бичиг (6-р хавтаст хэргийн 204 дэх тал)

2.17 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч Б.ийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай мөрдөгчийн магадалгаа: “... ” -ийн “ зоог” цайны газрын даргаар ажиллаж байсан ******* нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 кг мах, 2021 оны 02 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Энэ нь “ ” -ийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцаж эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээнэ”, 5.6-д “Компанийн эд хөрөнгийг өөрөө хувьдаа ашиглан шамшигдуулахгүйн зэрэгцээ бусдын дутагдал, зөрчлийг илрүүлэн ажил олгогчид цаг алдалгүй мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн байна...” гэсэн магадалгаа (6-р хавтаст хэргийн 112-116 дахь тал)

2.18 “” зоог  цайны газрын 2021 оны 1 дүгээр улиралд хүлээн авсан махны дэлгэрэнгүй тооцоо (6-р хавтаст хэргийн 117 дахь тал)

2.19 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай магадалгаа үндэслэлтэй байна. “ ” -ийн “” зоог цайны газар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,660 кг мах тоолуулсан байна. 2021 оны 1, 2, 3 дугаар сард 14,680 кг махны орлого авсан, 12,952 кг мах зарцуулж 2021 оны 03 дугаар сарын 31-нд 2,126 кг мах тоолуулсан байна. Тооллогын зөрүүгээр 2021 оны 01 дүгээр сард 494.670 кг (2769.520-2274.850) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 4,678,636.84 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 777.945 (32182.230-2404.280) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7,927,168,53 төгрөг, нийт 1272.615 кг мах буюу 12,605,805,37 төгрөгийг дутагдуулсан байна. 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд “ ” -ийн “ зоог” цайны газрын даргаар *******, цайны газрыг хариуцсан нягтлан бодогчоор Г.*******иунжаргал, хүнс хариуцсан нярваар Б. нар ажиллаж байсан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоогдсон 1272.615 кг мах буюу 12,605,805,37 төгрөгийг дутагдал нь “ ” -ийн “” зоог цайны газарт учирсан хохирол бөгөөд дутагдлыг хэн хариуцах талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдаагүй тул дутагдлыг хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт,  хавсралтууд (9-р хавтаст хэргийн 66-83 дахь тал)

2.20 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ийн өгсөн: “Дулааны 4 дүгээр ” нь нийт 1500 орчим ажилтантай бөгөөд “” зоог цайны газар нь ажилтнуудад эрүүл, чанартай халуун хоол, цай, ундаагаар үйлчилж, хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах зорилготой. Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/17 тоот “Орон тоо, мэргэжлийн зэргийн төлөвлөгөө, бүтэц батлах тухай” тушаалаар “” зоог цайны газар нь дарга 1, ахлах тогооч 3, ээлжийн ахлах тогооч 5, тогооч 17 болон бусад ажилтан 12 буюу нийт 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. “” зоог цайны газрын дарга нь тус газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, чанарын баталгаатай тэнцвэртэй хоол, хүнсээр ажиллагсдад үйлчлэх ажлыг биечлэн удирдан зохион байгуулах үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг байна. Харин “” зоог цайны газрын ахлах тогооч нар нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагааг түргэн шуурхай төлөвлөн зохион байгуулж, биечлэн удирдах, чанарын баталгаатай эрүүл хоол хүнс үйлдвэрлэхэд хяналт тавихаас гадна үйлдвэрлэх хоолны төлөвлөгөөт цэсийг боловсруулж батлуулах, хэрэглэгдэх бараа материал, түүхий эдийн захиалга гаргаж өгөх, хүлээн авах, хүлээлгэн өгөх, хүнсний бараа материалын болон худалдаалсан хоолны сар, жилийн мэдээ тайланг Санхүү бүртгэлийн хэлтэст гаргаж өгөх үндсэн чиг үүргийг гүйцэтгэн ажилладаг. Санхүү бүртгэлийн хэлтсийн “” зоог хариуцсан нягтлан бодогч Г.*******иунжаргалын тооцоогоор 2021 оны 01-р улиралд “” зоог цайны газрын ахлах тогоочоос 1,4 тонн /үхэр, хонь/ мах дутсан асуудал үүссэн. Уг асуудлыг -ийн удирдлагын зүгээс шалгах үүрэг чиглэл өгсөн. “Дулаан 4 дүгээр ” -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/302 тоот “Хоол үйлдвэрлэлийн технологийн картыг мөрдөж ажиллах тухай” тушаалаар шинэчлэгдэн батлагдсан технологийн картын дагуу хоол үйлдвэрлэж байгаа бөгөөд 2021 оны 1-р улиралд зарцуулсан хонь болон үхрийн махны тооцоололд давтан тооцоолол хийсэн. Дотоод аудитыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг эрх зүйн баримтуудыг эх үүсвэр болгон ашигласан. 2021 оны 1-р удиралд “” зоог цайны газрын ахлах тогоочийн хүлээн авсан хонь, үхрийн махны орлого болон зарцуулалтад давтан тооцоолол хийж, махны үлдэгдлийг тооллогын үлдэгдэлтэй харьцуулан шалгасан. Шалгалтаар 2020 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдөр “” зоог цайны газрын төв салбарт 1,660.50 кг махны үлдэгдэлтэй байсан байна. Хүнсний нярваас 2021 оны 01 дүгээр сард 5,450.00 кг мах, 2 дугаар сард 4,800.00 кг, 3 дугаар сард 4,430.00 кг мах буюу нийт 14,680.00 кг мах авсан нь анхан шатны баримтаар нотлогдсон. 2021 оны 1-р сард үхэр болон хонины махаар хийгддэг 25,861 порц хоол үйлдвэрлэсэн бөгөөд орц нормын дагуу 4,254.88 кг мах, 2 дугаар сард 22,320 порц хоол үйлдвэрлэж, 3,815.7 кг мах, 3 дугаар сард 28,678 порц хоол үйлдвэрлэж, 4,632.72 кг мах буюу нийт 76,844 порц үхэр болон хонины махаар хийгдэх хоол худалдан борлуулсан бөгөөд 12,699.50 кг махыг технологийн картын дагуу зарцуулахаар байсан. Мөн 2021 оны 01 сард 75 кг мах, 02 сард 91.7 кг мах, 117.9 кг мах буюу нийт 284.6 кг махыг 0400 кодтой хонины сүүл рүү хөрвүүлж тооцсон. Өөрөөр хэлбэл махны зарцуулалт дээр хонины сүүл гэж орлуулсан байсан. Дээрх тооцооллуудыг нэгтгэвэл 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3,356.40 кг /1,660.5 + 14,680.0 - 12,699.5 - 284.6/ мах тоолуулахаар байна. Харин тооллогоор 2,063.78 кг мах тоолуулж 1,292.62 кг махны дутагдал гарсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон.  2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “ зоог” цайны газрын төв салбарын агуулахын үлдэгдлээс дутсан 1,292.62 кг махны дутагдал нь тус газрын дарга, ахлах тогооч нар болон хариуцсан Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн хоорондын ажлын уялдаа алдагдаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудаа тухай бүр хийж гүйцэтгээгүйгээс үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл “” зоог цайны газрын ахлах тогооч нь хоол үйлдвэрлэлтэд зарцуулсан махны зарцуулалтын гүйцэтгэлийг технологийн картын дагуу зарцуулаагүй. Мөн агуулахын үлдэгдлээ тогтмол шалгаж, шаардлагатай махны хэрэгцээгээ тодорхойлж чадаагүй байна. Төлөвлөгөөт хоолны цэсийн дагуу тухайн өдөрт үйлдвэрлэх хоолыг урьдчилан тооцож шаардлагатай материалыг халуун боловсруулалтад оруулдаг бөгөөд хоол үйлдвэрлэлтийн порцны хэмжээг борлогдсон хоолны порцтой харьцуулж, хэрэв хэт их зөрүү үүсвэл шалтгааныг тодорхойлж, холбогдох эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан хариуцсан нягтлан бодогчдоо уг баримтыг өгч, материалын тооцоог хийлгэж байгаагүй байсан. “” зоог цайны газраас 2021 оны 1-р улирлын байдлаар дутсан 1,292.62 кг махны дутагдлын төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.4-т заасны дагуу тодорхойлж, буруутай этгээдүүдээр төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгох шаардлагатай байгаа. 1,292,62 кг махны 13.029.414,75 мөнгө. Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу дотоод аудит хийсэн шалгалтын материал, шалгалтын дүгнэлтийг “ зоог” цайны газрын дарга ******* хүлээн зөвшөөрдөг юм. Ингэхдээ Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр алба хаагч нарт картаа уншуулахгүйгээр хоол идэж байсантай холбоотойгоор хоолны дутагдал үүссэн гэж үндэслэлгүй тайлбар хийж байсан. Би 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “ ” -д санхүүгийн шинжилгээний мэргэжилтнээр ажилд орж байсан. Намайг ажилд ороход байгууллагын удирдлагаас “” зоог цайны газрын хоолны материалыг хэрхэн яаж хийхийг зөв зарчимд нь оруулаадах гэж байсан. Би 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 08-р сар хүртэл “” зоог цайны газрыг хариуцсан нягтлан бодогчийн хамт үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан. 08-р сараас дотоод аудиторын ажлыг хийж байгаа. 2019 онд дотоод аудит “” зоог цайны газарт шалгалт хийгдсэн байсан бөгөөд уг шалгалтаар тус цайны газрын хоол үйлдвэрлэлийн тоо 500 гаруй нэр төрлийн хоол, хоолны орц материал нь их байсан талаар дурдсан байсан. Шалгалтаар “” зоог цайны газрын хоол үйлдвэрлэлтэд ашиглаж байгаа технологийн картыг шинэчлэх талаар үүрэг чиглэл өгөгдсөн байсан. Намайг санхүүгийн шинжилгээнд мэргэжилтнээр ажилд ороход хоолны технологийн карт байсан боловч хөтлөн мөрдөж ажилддаггүй байсан бөгөөд ажилд орох үеэс “” зоог цайны газрын хоол үйлдвэрлэлтэд ашиглаж байгаа технологийн картыг шинэчлэх асуудал яригдаж 2020 оны 7 сараас эхлэн ШУТИС-тай хамтран хоол үйлдвэрлэлтийн технологийн картыг шинэчлэн батлуулж одоог хүртэл үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаа. “” зоог цайны газрын дарга ******* гэж хүн хэдэн кг үхэр хонины мах хэдий хугацаанд зөөвөрлөсөн эсэх талаар манай дотоод аудиторын зүгээс шалгалт хийсэн асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 165-169 дэх тал)

2.21 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ийн өгсөн: “Намайг “” зоог цайны газрын 2021 оны эхний улирлын байдлаар мах махан бүтээгдэхүүний дутагдалд тооллого хийж дотоод аудит хийх хугацаанд тус зоогийн газрын дарга *******гийн нэр дээр мах махан бүтээгдэхүүний мөнгийг төлсөн талаарх баримт байгаагүй. Харин танай байгууллагаас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06/5194 дугаар албан бичгийн дагуу *******гийн хоолны карт дээр бичигдсэн мах, махан бүтээгдэхүүн, хоолыг шалгаж үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бөөрөнхий мах 4 кг-аар, 4 кг-аар 2 удаа нийт 8 кг буюу 156,000 төгрөгийн бөөрөнхий махыг өөрийнхөө картаар бичүүлсэн байсан. Тэгэхээр ******* даргын картад  уншигдсан 8 кг 156,000 төгрөгийн бөөрөнхий мах миний дотоод аудит хийхэд илэрсэн 1,292.62 кг махны дутагдалд ороогүй гэж ойлгож болно. Намайг “” зоог” цайны газрын 2021 оны 1-р улирлын хоол үйлдвэрлэлд зарцуулагдсан мах, махан бүтээгдэхүүний тооцоог шалгаж байх үед ковидын халдвар авсан, хавьтал болсны улмаас ажилчид ирээгүй гэх шалтгаанаар хоол устгасан гэсэн санхүүгийн баримт байгаагүй. Станцын ажилчдын тухайн өдөр ажиллах хүний тоог урд өдөр нь “” зоог цайны газарт мэдэгдэж түүний дагуу хоол үйлдвэрлэгддэг, гэхдээ үйлдвэрлэгдсэн хоолноос ковидын халдвар авсан, ковидын 1, 2-р хавьтал болсон гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй ажилчдын хоолыг устгасан гэж акт баримт материал байгаагүй гэж ойлгож болно. Хэрэв байсан бол тухайн асуудал нь дотоод аудит хийх явцад гарч ирнэ. Намайг “” зоог цайны газрын 2021 оны 1-р улирлын хоол үйлдвэрлэлд зарцуулагдсан мах, махан бүтээгдэхүүний зарцуулалтад дотоод аудит хийж байхад тус цайны газрын ажилчдаас тэр нь тэдэн кг мах, махан бүтээгдэхүүн орсон хоол идсэн, тэрийгээ бичүүлээгүй байна гэсэн ямар ч баримт материал байгаагүй, тийм яриа байгаагүй. Харин намайг дотоод аудит хийж тайлангаа гаргасны дараа “” зоог цайны газрын дарга ******* нь ажилчдаараа гарын үсэг зуруулсан мах, махан бүтээгдэхүүний дутагдлыг ажилчид нь хариуцах ёстой гэсэн бичиг барьсан явж байна гэж сонсож байсан.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 23-25 дахь тал)

2.22 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ийн дахин өгсөн: “Манай байгууллагын “” зоог цайны газарт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эд хөрөнгийн тооллого явагдсан. Тэгтэл махны машин 1 ширхэг, гурил элдэгч хэрчигч машин 1 ширхэг, 1 дүгээр хоолны тогоо 2 ширхэг тус тус дутсан. Энэ дутагдлыг тухайн үед эд хариуцаж байсан ахлах тогооч оос асуухад энэ хөрөнгүүдийг акталсан, манай бүртгэлээс хасаагүй байна гэж хэлээд ашиглалтаас хассан актыг гаргаж өгсөн. Тэр актад дурдагдсан тоног төхөөрөмжүүд нь ижил нэртэй, өөр хөрөнгүүд байсан, тухайн үедээ гаргаж өгсөн актын дагуу хөрөнгүүдийг бүртгэлээс хассан байсан. Тэгээд үүний учрыг олохоор сураглахад нэг махны машин, нэгдүгээр хоолны тогоо нэг ширхэг тогоог “Тулга төхөөрөмж” ХХК-нд засуулахаар өгсөн байсан гэж сүүлд ахлах тогооч хэлсэн. Үүний дагуу “Тулга төхөөрөмж” ХХК-ийн засварын цех болох манай станцын урд талд байх хашаанд Санхүү бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Цэрэнхүү, ахлах тогооч , үндсэн хөрөнгийн нярав Баярмаа, миний бие очиж үзэхэд дээрх хоёр хөрөнгө байсан. Махны машиныг нь задлаад хаячихсан, 1 дүгээр хоолны тогоо нь байсан. Тухайн компанийн засварчин нь 1 дүгээр хоолны сэлбэг нь ирж байгаа, махны машиныг засварлах боломжгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Үүнээс хойш 2 өдрийн дараа “Тулга төхөөрөмж” ХХК-аас дээрх хоёр тоног төхөөрөмжийг манай байгууллагад авчирч өгсөн. Сэлбэг нь ирэхээр буцаагаад засварлаж өгнө гэсэн. Тухайн тоног төхөөрөмжийг хэзээ танай засварын газарт авчирч өгсөн бэ гэхээр ковид-19 өвчин гарахаас өмнө авчирч өгсөн гэсэн тайлбарыг хэлж байсан. Гурил элдэгч, хэрчигч нь 2021 оны 7 дугаар сард “” зоог цайны газрын агуулахыг суллахад дээрх тоног төхөөрөмжийг үндсэн хөрөнгийг нярав руу ачаад явуулсан юм билээ, энэ нь сүүлд учир нь олдож байна. Тэгэхээр манай гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/683 дугаартай албан бичигт дурдагдсан хөрөнгөөс 1 дүгээр хоолны, КПЭ-160 маркийн, 160 литрийн багтаамжтай тогоо 1 ширхэг хаана байгаа нь мэдэгдэхгүй дутагдаад байгаа юм, мөн тухайн хөрөнгийг паспорт, бичиг баримт байхгүй учраас ямар сери дугаартай хөрөнгө байсныг танай байгууллагад тодорхойлж өгөх боломжгүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 28-29 дэх тал)

2.23  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.ын өгсөн:  “Би 2002 онд ДЦС-4 -д тогоочоор ажилд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай -ийн хувьд 1500 орчим ажилтан албан хаагчтай. Манай “” зоог цайны газрын хувьд станцын ажилтан албан хаагчдын хоолыг өдөр тутам хийж үйлчилдэг. Хоногт ойролцоогоор 300 орчим кг махыг ажилтан албан хаагчдын хоол хүнсэнд хэрэглэдэг. Цар тахал ковид гарсантай холбогдуулан манай цайны газрын ажилчид ажлын 3 хоногт ажиллаж 2 хоногт нь гэрээсээ ажилладаг байсан. Биднийг гэрээсээ ажиллах 2 хоногт “” төвийн цайны газарт ажиллуулж, хоол хийлгэн, хоолыг онцгой байдлын газрын албан хаагчид баруун 4 ын хойд талд байрлах “ ” зочид буудалд тусгаарлагдсан иргэдэд хүргэж өгдөг байсан. Миний хувьд “” төвийн цайны газарт 5, 6 удаа очиж хоол хийж ажилласан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 21-ний орчим “ ” зочид буудалд тусгаарлагдсан иргэдээс 30 гаруй хүнээс ковид илэрсэн гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаас мэдэж, ахлах тогооч д хэлэхэд эрсдэлтэй учраас “” төвийн цайны газарт дахин ажиллахгүй гэдгээ хэлсэн...Бид нарыг төвийн цайны газарт ажиллаж байх үед манай ДЦС-4 -ийн хоолны газрын дарга ******* станц руу өөрийн эзэмшлийн УБО улсын дугаартай үзмэн ягаан өнгийн “Toyota Highlander” маркийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн цайны газраас албан хаагчдын хоолны махыг савлаж зөөдөг байсан. Үүнийг би өөрийн гар утсанд зургийг нь авч баримтжуулсан. Тэгээд удаагүй байж байтал санхүүгийн тайлангаар 11.0 сая төгрөгийн мах дутаж, манай цайны газарт акт тавигдсан. Бид хуваарийн дагуу гэртээ амрах ёстой байсан. Гэтэл хоолны газрын дарга ******* бид нарыг гэрээсээ ажиллах ёстой хоёр хоногт “” төв дээр дур мэдэн ажиллуулж байсан. Зан харилцааны хувьд ******* нь олон ааштай. *******гийн хувьд манай станцад 30 гаруй жил ажиллаж байна…” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 177-180 дахь тал)

2.24  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.ын дахин өгсөн:  “Би энэ зургийг өөрийн “Samsung A51” загварын гар утсаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр авсан зураг байгаа. Ер нь манай “” зоог цайны газрын дарга ******* 7 хоногийн 5 дахь өдөр нь өөрийнхөө энэ улаан хүрэн өнгийн УБС улсын дугаартай машинаар “ ” -ийн 1500 ажилчдад хийж өгөх хоолны махнаас зориулалтын хоолны саванд хийгээд бид нараар зөөлгөж авч явдаг байсан. Миний гар утсаараа авсан УБС улсын дугаартай автомашины арын багаажинд ачиж байгаа зураг нь нэг л удаагийн ачаад гарах гэж байх үеийн зураг шүү дээ. Мөн танд өмнө гаргаж өгсөн котлетын бэлдэж хөлдөөсөн мах, гуляшны бэлдэж амталсан мах, тефтелны амталж бөөрөнхий мах, шницелийн амталж хөлдөөсөн бэлдсэн мах, ногоотой шөлний бөөрөнхий бэлдэж амталсан мах, гараар татсан буузны мах зэргийг би нэг өдөр бүгдийг нь гар утсан дээрээ аваагүй, тухай хоолны мах бэлдэж байх өдөр нь гар утсан дээрээ хулгайгаар дардаг байсан, дараагийн өдөр нь өөр хоолны мах бэлдэж байхад нь бас хулгайгаар гар утсан дээрээ зураг авдаг байсан. Манай дарга *******г танай байгууллагаас шалгах болсноос хойш өдөр бүр бид нарыг элдэв /гахай, нохойгоор/ нэрээр дуудаж доромжилж, дарамталдаг болсон. Манай “” зоог цайны газрын ажилчид дотроо telegram-н чат ашиглан хоорондоо чат бичдэг юм. Тухайн өдөр нь 20221 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой “” зоог цайны газрын ажилчид хоорондоо чаталж байгаад маргалдсан бөгөөд би тухайн үед ******* даргын үнэнийг нь чат дээр “бүгдээс нь асуу зориг хүрвэл өдөрт 50-60 кг мах гаргаж байгааг юу гэх вэ гэж бичсэн юм тэгсэн нь уур нь хүрээд “битгий хуц” гэж уурлаад байсан бөгөөд бичсэн чатуудыг эхнээс нь устгаад байхаар нь би өөрийнхөө гар утсан дээр скрийн шот хийгээд авчихсан юм. 2021 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сард буюу Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр “ ” -ийн ажилчдын хоолны махнаас зөөгөөд ын “” төвийн цайны азарт аваачин ажилчдаараа бид нараар хоол хийлгэдэг байсан. Telegram-н чат дээр ******* дарга “Нийт ажиллагсдын анхааралд зоогийн газрын фонд одоогоор тэг заасан байгаа. Иймээс Ковид-19-өөс шалтгаалан 21 хоногийн тусгаарлалтад байгаа өглөө, өдөр, орой тогтсон цагт хооллох катеринг үйлчилгээ авсан байгаа тул ээлжийн амралттай болон амралтын өдрүүдэд ажилтнуудыг нэмэлтээр ажиллуулах тул заасан хугацаанд хувийн ажлаа зохицуулан ажиллана уу” гэж бичээд Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр бид нар ******* дарга “” төв дээр авчраад бид нарт нэг ч төгрөг өгөлгүйгээр хоол хийлгэдэг байсан гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 182-184 дэх тал)

2.25  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.гийн өгсөн: “...Ингээд өмнө нь ажлын шугамаар таних “ ” -ийн “” зоог цайны газрын дарга ******* руу залгаж танайх энэ “ ” зочид буудалд чартарын нислэгээр ирж тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоол нийлүүлэх боломжтой юу гэсэн санал тавьсан, тэгэхэд ******* дарга хэсэг хугацааны дараа хариу өгөхдөө станцын гал тогоонд хоол хийгээд нийлүүлэх гэхэд арай хол байна, манай “******* ” цэцэрлэг ажиллахгүй байгаа юм чинь, уг цэцэрлэг дээр хоол үйлдвэрлэн нийлүүлбэл арай ойрхон юм байна гэсэн санал хэлж байсан. Ингээд улсын онцгой комиссын шуурхай штабаас ******* даргын “******* ” цэцэрлэг рүү албан бичиг явуулж, уг албан бичгийн дагуу нэг эмэгтэй хүн ирж холбогдох хүмүүстэй уулзаж байсан, дараа нь гэрээ байгуулж байсан байх...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 48-51 дэх тал)

2.26 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.гийн өгсөн: “Мэргэжлийн хяналтын байгууллага нь тусгаарлалтад байгаа иргэдийн хоол хүнс, буудлын аюулгүй, халдвар халдвар хамгааллын дэглэмд хяналт тавин ажиллаж байсан. Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, иргэдийг тусгаарлалтыг зохион байгуулж байгаа нийт 16 буудлын үйл ажиллагаанд манай хэлтсээс хяналт тавин ажилласан. Миний хувьд “ ” зочид буудлыг хариуцан ажиллаж байсан. “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа иргэдэд хоол үйлдвэрлэж нийлүүлэх ажлыг “******* *******” цэцэрлэг гүйцэтгэж байсан, энэ цэцэрлэг нь хэзээнээс эхлэн хэдий хугацаанд нийлүүлж байсныг би сайн санахгүй байна, миний санаж байгаагаар нэг их удаан хугацаанд нийлүүлээгүй шиг санаж байна. “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа иргэдэд хорио цээрийн дэглэмийн үед нийт 3 аж ахуйн нэгжээс хоол нийлүүлж байсан, тэдгээрийн нэг нь “******* *******” цэцэрлэг байсан. Эхлээд буюу 2020 онд Улсын Онцгой комиссоос батлагдсан меню цэсийн дагуу үйлдвэрлэж нийлүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан, тиймээс ч энэ онд батлагдсан цэсийн дагуу хоол нийлүүлэгдэж байсан. Гэтэл ковид өвчний улмаас хил гааль хаалттайгаас болж хүнсний хомсдолд орж эхэлсэн, ингээд 2021 оны эхнээс онцгой комиссоос батлагдсан цэсийг зөвхөн жишиг меню болгож тухайн хоолнуудын илчлэгтэй дүйцэхүйц амт чанартай хоолыг нийлүүлж болно гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс 2021 оны 1 дүгээр улиралд “ ” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдэд онцгой комиссоос баталсан хоолны цэс дэх хоолыг зарим үед арай өөрчилж хоолыг нийлүүлэх тохиолдол гарч байсан, гэхдээ энэ меню дээрх хоолыг бүгдийг өөрчлөөгүй...Би “ ” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдэд хоол нийлүүлж байсан. “******* *******” цэцэрлэгийн хоолоо үйлдвэрлэж байсан БГД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг ын цагдаагийн хэлтсийн тэр орчимд /яг хаана гэдгийг санахгүй байна/ байрлах түрээсэлсэн нэг ресторанд нь 2020 оны сүүлээр 8-9 дүгээр сарын орчимд нэг удаа, түүний дараа 2021 оны эхээр буюу 1 дүгээр сарын орчимд нэг удаа тус тус газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцаж, хяналт шалгалтыг хийж байсан...” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 41-42 дахь тал)

2.27 Гэрч Т.ын “Galaxy А-51” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5-р хавтаст хэргийн 114-115 дахь тал),

2.28 Гэрч Т.ын хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн бичмэл нотлох баримт, гэрэл зургийн үзүүлэлт (5-р хавтаст хэргийн 116-148 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав: Ажил албан тушаал, албан үүргийн тухайд.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.гийн өгсөн: “ Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл тус -д хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.  Дулааны 4 дүгээр ” -ийн “” зоог цайны газрын дарга ******* нь компанийн эрх бүхий албан тушаалтанд ордог. Яагаад гэхээр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-д “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж заасан. “ ” -ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар хурлын тогтоолоор батлагдсан компанийн дүрэм гарсан. Компанийн дүрмийн 9.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, Дэд захирал, Ерөнхий нягтлан бодогч, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, албадын дарга нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байгаа. Мөн “Дулааны 4 дүгээр ” -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар “хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар Авлигатай тэмцэх газарт Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаар нь гаргасан. Тушаалын 1.8-д “Алба, хэлтэс, цех, нэгжийн дарга нар” гэж заасан ба энд “” зоог цайны газрын дарга Ч.******* хамаарна. Тушаалын хавсралтад Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнуудын нэрсийн 22 дугаарт ******* дарга орсон байгаа. “Дулааны 4 дүгээр " -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах”, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан байдаг. “” зоог цайны газрын дарга ******* нь “Дулааны 4 дүгээр ” -ийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог компанийн эрх бүхий албан тушаалтан мөн. Яагаад гэхээр “Дулааны 4 дүгээр ” нь 1493 ажилтантай, энэ ажилчид нь өдөр шөнийн ээлжээр тасралтгүйгээр ажилладаг. Энэ 1493 ажилчдын өдөр шөнийн хоолыг “” зоог цайны газар хийдэг, ажилчдын хоолны материалыг тендерт оролцсон аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан худалдах, худалдан авах ажиллагаа хийхэд “” зоог цайны газрын дарга ******* “Дулааны 4 дүгээр ” -ийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулдаг. ******* даргын байгуулсан гэрээг “Дулааны 4 дүгээр ” -ийн гүйцэтгэх захирал Ү баталдаг. Энэ утгаараа “ Зоог” цайны газрын дарга ******* нь “Дулааны 4 дүгээр ” -ийг төлөөлөн гадагшаа чиглэсэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурж оролцдог.  ******* даргатай адил “Дулааны 4 дүгээр ” -ийн турбин цехийн дарга, Зуухан цехийн дарга, Судалгаа хөгжлийн албаны дарга, Нийгэм ахуйн хэлтсийн дарга, Авто аж ахуйн дарга гэх мэт дарга нар тухайн алба, хэлтэс, цехээ төлөөлж гадагшаа чиглэсэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурдаг, энэ зурсан гэрээг “Дулааны 4 дүгээр ” -ийн гүйцэтгэх захирал баталдаг. Нэгж, цех, алба, хэлтсийн дарга нь ажилчидтайгаа “Дулааны 4 дүгээр ” -ийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг юм.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 11-13 дахь тал)

“Дулааны 4 дүгээр ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/43 дугаартай тушаалаар *******г зоогийн газрын даргын албан тушаалд томилогдсон байна. 

 “Дулааны 4 дүгээр ” -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай ” А/02 дугаартай тушаалын: “...1.8 Алба, хэлтэс, цех, нэгжийн дарга нар, ...нэрсийн жагсаалт ...22 дугаарт ******* зоог цайны газрын дарга...” нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон байна. (6-р хавтаст хэргийн 08-09 дэх тал)

Ажлын байрны тодорхойлолт “...Нэгжийн нэр “” зоогийн газар, Албан тушаалын нэр: Дарга, ...ажил олгогчийн өмнө хүлээх хариуцлага 12.2 Эрхээ хэтрүүлэн урвуулан ашиглаж өөрийн буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учруулсан, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан болон нуун дарагдуулсан нь баримтаар тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ба шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ...” (5-р хавтаст хэргийн 237-244 дэх тал)

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж хуульчлан тогтоожээ.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж,

“ ” -ийн Хувьцаа эзэмшигчдийн  хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “ ” -ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, дэд захирал, Ерөнхий нягтлан бодогч, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, албадын дарга нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.”  гэж,

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус заасан.

Иймд “ ” -ийн “ зоог”-ийн газрын дарга ажилтай ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ.

Дөрөв: Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, 12.605.805 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “ДЦС-4” -д олгуулах” гэсэн, 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдохгүй байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******г цагаатгаж, хэргийг  прокурорт буцааж өгнө үү.” гэсэн,

-мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий тус тусын тайлбар санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Шүүгдэгч *******гийн гэм буруутайг “” зоогийн газрын ажилчдын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: гэрч Н. “.... ” -ийн удирдлагуудад ирж /цайны газрын ажилчдаас болон бусад эх сурвалжаас/ байсан. Энэ талаар “ зоог” цайны газрын дарга *******д “та станцын ажилчдын хоолны махнаас авч явдаг гэх наад асуудлаа болиорой” гэдэг асуудал хэлж, ярьж байсан. Тэгэхэд ******* дарга за би дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн юм байна.  Тэгсэн хэдий ч “ зоог” цайны газраас станцын ажилчдын хоолны мах, махан бүтээгдэхүүн хулгайгаар гараад байна гэсэн мэдээлэл станцын удирдлагуудад ирж байсан тул 2021 онд гэнэтийн шалгалт хийж махны тооллого хийхэд 1,200 кг мах дутсан юм.” гэсэн (6-р хавтаст хэргийн 68-70 дахь тал), гэрч Ц. “...Харин шөнө ээлжид гарахаар ажил дээрээ ирэхээр хагас боловсруулсан буюу бэлдсэн котлет, бөөрөнхий мах, шницель зэрэг хоолны махыг бэлдсэн байдаг байсан. Тэгээд энэ юун мах бэлдэж байгаа юм, энэ махны хэзээний хоолны менюд орох юм гэж хамт ажиллаж байгаа ажилчдаас асуухаар ******* даргын ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолны мах байгаа юм гэдэг байсан...” гэсэн (6-р хавтаст хэргийн 31-33 дахь тал), гэрч Д. “...Харин 7 хоногийн үлдсэн бусад өдрүүдэд ихэнхэд нь ******* даргын “” төвд очиж хоол үйлдвэрлэж ажиллаж байсан, мөн “******* *******” цэцэрлэг дээр ч гэсэн ганц нэг удаа очиж хоол хийж, миний хийсэн хоол “ ” зочид буудал руу хүргэгддэг байсан...” гэсэн (8-р хавтаст хэргийн 248-249 дэх тал), гэрч Б. “...Би “станцын хашаанаас гарах зөвшөөрлийн бичиг нь яасан бэ” гэхэд ******* дарга “10 дугаар постын харуулуудад өгсөн байгаа гэдэг, заримдаа тэд нарт хэлчихсэн байгаа” гэж хэлдэг байсан. Ингээд 10 дугаар постын харуул дээр ирэхэд машин тэвш дээрх ачааг хараад заримдаа гаргачихдаг, зарим үед зөвшөөрлийн бичгийг харуул шаарддаг байсан,...Би станцаас “******* *******” цэцэрлэг, “” төвүүдэд нийт хэчнээн удаа дээр хэлсэн зүйлүүдийг зөөж байсан гэдгээ нарийн хэлж чадахгүй байна, миний багцаагаар 10 орчим удаа  хүргэж өгсөн байх. Мөн дөрвөлжин цагаан хуванцар савыг хүртэл станцаас тэр газруудад хүргэж өгч байсан...” гэсэн (9-р хавтаст хэргийн 02-03 дахь тал), гэрч Д. “…Ковид-19 өвчний хөл хорионы үед ээлжинд гарч байсан энэ үеэр манай ажилчдаас ******* цэцэрлэгт ажиллаж байсныг үгүйсгэхгүй...” гэсэн (5-р хавтаст хэргийн 186-188 дахь тал), гэрч Б. “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг “******* ” зоогийн газарт хийж нийлүүлдэг байсан. Ингэхдээ зоогийн газраас ын ажилчдын хоолны махнаас өөрийн машинаараа авч яван, тэр махаараа хоол хийж “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг хийдэг байсан...” гэсэн (5-р хавтаст хэргийн 190-192 дахь тал), гэрч Г. “ зоогийн газраас торонд хийж авч гардаг мах, махан бүтээгдэхүүн, хоолны материалаа төмөр дахь өөрийн “******* *******” цэцэрлэг, “” цайны газар луу авч явдаг гэдгийг нь мэдэх юм... зоогийн газраас татсан үхэр, хонины мах, котлет хийхээр бэлдсэн мах, бөөрөнхий шөлтэй хоол хийхээр бэлдсэн бөөрөнхий мах, буузны мах зэргийг хоол хийх зориулалтын хоолны саванд бид нараар хийлгээд өөрийнхөө УБС улсын дугаартай машинд ачуулдаг байсан...” гэсэн (5-р хавтаст хэргийн 197-200 дахь тал), гэрч Х. “...******* дарга ын ажилчдад хоол үйлдвэрлэн хийж өгөх махнаас өдөр бүр өөрийнхөө машинд бэлдсэн махнууд ачиж авч явдаг нь үнэн...” гэсэн (5-р хавтаст хэргийн 208-211 дэх тал), гэрч Д.ийн “...******* даргын “” төв дээр нэг удаа очиж 2-р хоолны мах бэлдэж өгөөд явж байсан...” гэсэн (6-р хавтаст хэргийн 92-95 дахь тал), гэрч Т.ын “” төвийн цайны газарт ажиллуулж, хоол хийлгэн, хоолыг онцгой байдлын газрын албан хаагчид баруун 4 ын хойд талд байрлах “ ” зочид буудалд тусгаарлагдсан иргэдэд хүргэж өгдөг байсан. Миний хувьд “” төвийн цайны газарт 5, 6 удаа очиж хоол хийж ажилласан... ******* станц руу өөрийн эзэмшлийн УБО улсын дугаартай үзмэн ягаан өнгийн “Toyota Highlander” маркийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн цайны газраас албан хаагчдын хоолны махыг савлаж зөөдөг байсан...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 177-180 дахь тал) зэрэг мэдүүлгүүдээр ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодит байдлаас зөрүүгүй мэдүүлсэн төдийгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн баримтаар ын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас ******* нь авч “******* *******” цэцэрлэг рүү зөөвөрлөж, тусгаарлалтад байгаа иргэдэд хоол нийлүүлж өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон.

Түүнчлэн эдийн засгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай дүгнэлтийн хавсралтуудад тодорхой нэг бүрчлэн задлан шинжилж эдийн засгийн шинжилгээний онцлог баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдлыг хэргийн бодит байдалтай тулгуурлан дүгнэсэн, хөрөнгийн дутагдал хэмжээг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой тодорхойлж шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоожээ.

Харин “” зоогийн газрын харуул хамгаалалтын ажилтнуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч С.тогтохын өгсөн: “Би өмнө “Дулааны III ”-ын шалган нэвтрүүлэх байранд харуулаар ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс “ ” -ийн объектод харуулаар өнөөдрийг хүртэл хуваарилагдан үүрэг гүйцэтгэж байна. “ ” руу зөвхөн тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг хэсгийг шалган нэвтрүүлэх 10 дугаар цэг гэж нэрлэдэг. Тус цэгт үүрэг гүйцэтгэхэд нэвтрэн орж байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажилладаг үндсэн чиг үүрэгтэй. ******* гэж хүнийг би “ ” -ийн шалган нэвтрүүлэх байранд харуулаар томилогдон үүрэг гүйцэтгэдэг болсон цагаас хойш таньж мэддэг болсон, сайн танихгүй, ажил үүргээ хэрэгжүүлэхдээ таньдаг болсон. Энэ хүнтэй төрөл садан, ойр дотно ямар нэг холбоо байхгүй. Ер нь бол шалган нэвтрүүлэх постоор орж, гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн ачаа, тээшийг харуулч бид нар гарч шалгадаг. Овор ихтэй ачаа бараа авсан тохиолдолд эхлээд гар утсаараа зургийг нь дараад, холбогдох баримт бичгийг нь үндэслэн нэвтрүүлдэг. Мөн нэвтрүүлсэн машин, түүний ачаа тээшний талаар “Тээврийн хэрэгслийн бүртгэл” гэсэн нэртэй дэвтрийн хүснэгтэлсэн бүртгэл дээр тэмдэглэл хөтөлдөг. зоог цайны газрын дарга ******* нь өөрийн “Highlander” маркийн, улаан хүрэн өнгөтэй машинтайгаа шалган нэвтрүүлэх постоор орж гардаг байсан. Миний ээлж дээр ******* нь хашаанаас өөрийн хувийн машинтайгаа гарахад нь шалгахад нэг удаа машиныхаа арын ачааны хэсэгт цэнхэр өнгийн хуванцар савыг багцаагаар литрийн хэмжээтэй гэх ачиж гарсан, сав дотор нь юу байсныг шалгаагүй. Мөн нэг удаа гарахад нь шалгахад 2 ширхэг цагаан өнгийн торонд /50-ын тор/ хайрсан бин, мантуу зэрэг бэлэн болсон хоолны зүйл, нөгөө торонд нь пакет савлагаатай хоолтой гарсан. Энэ гарсан хугацаа нь яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг би одоо санахгүй байна. *******г ийм ачаатай гарсан талаар тухайн үедээ бүртгэлийн дэвтэртээ бичээгүй байх. Учир нь станцын өмчлөлтэй тоног төхөөрөмж, бараа материал хашаанаас гарч байгаа тохиолдолд ерөнхий инженерийн зөвшөөрөлтэй гаргадаг, харин багажтайгаар машин техник засвар үйлчилгээнд гарч байгаа тохиолдолд зөвшөөрлийг тухайн хариуцсан цех, нэгжийн дарга өгчихдөг учраас тэр болгоныг дэвтэрт бүртгээд байдаггүй юм. ******* нь өөрөө нэгжийн дарга учир тухайн ууттай болон савтай хоолны зүйлийг авч гарахад тэмдэглэлд бүртгээгүй юм. *******г өөр бусад тохиолдолд савтай хоолны бэлтгэсэн мах ачиж гарсантай би таараагүй, намайг шалгахад тийм зүйл таарч байгаагүй. Постын үүдэнд дээшээ өргөгддөг машины хаалт байдаг, тэр хаалтыг алсаас удирддаг чип ******* даргад байдаг. Тэгэхээр ******* нь намайг ээлжтэй өдөр 00 орсон үед, эсхүл өөр ажилтай байхад постоор шалгуулахгүй, хаалтыг нь онгойлгоод орж, гарсан байж болно. Ер нь ажлын ачааллаас шалтгаалаад станцын удирдах албан тушаалтнуудын машиныг тэр болгон, орж гарах бүрд нь шалгаж чадахгүй, тэд нар шалгуулахгүй гарчихдаг. Харин гадны, бусад ачаа бараа оруулж байгаа машинуудыг бол заавал шалгаад оруулж гаргадаг байсан. Мөн жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс дараа жилийн 4 дүгээр сарын 01-нийг хүртэл станц дотор дулаан граж руу ажилчид машинаа тавих гээд өдөртөө багцаагаар 100 гаруй машин постоор орж гардаг, энэ нь ажлын ачааллыг маш их нэмдэг учир тэр болгонд хүрч шалгаж чаддаггүй. Би таны хэлсэн энэ өдрүүдэд хуваарийн дагуу постод үүрэг гүйцэтгэсэн байх. Харин энэ өдрүүдэд ******* нь өөрийн хувийн машинтайгаа постоор нэвтэрсэн эсэх, станцын хашаанаас гарахдаа мах болон бэлтгэсэн махан бүтээгдэхүүн авч гарсан эсэхийг би шалгаагүй учир мэдэхгүй байна. Би ******* даргыг 2021 оны 1 дүгээр улиралд хувийн машинтайгаа орж гарахад нь хэд хэдэн удаа шалгаж байсан, яг хэдний өдөр, нийт хэчнээн удаа гэдгийг бол хэлж чадахгүй. Тэр үед ийм зүйл ачсан нь таарч байгаагүй, харин намайг постын байранд байхгүй, эсхүл өөр ажилтай байх үед өөрийн хаалт нээдэг чипээрээ онгойлгоод гарсан байж болно. Мөн ******* дарга нь цагаан өнгийн “Prius 30” маркийн машин унадаг байсан, тэр машинтайгаа ч гэсэн хашаа руу орж, гардаг байсан. ******* даргыг станцын хашаагаар орж гарахад шалгахгүй байх талаар удирдлагаас үүрэг байгаагүй. Мөн намайг мэдүүлэг өгөхөөр ирэхэд надад хэн нэгнээс нөлөөлсөн зүйл байхгүй. Миний санаж байгаагаар ******* нь ачаа тээшийг нь шалгах гэхэд цааргалж татгалзсан эсхүл шалгуулахаас зайлсхийсэн тохиолдол гарч байгаагүй.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Гэрч Э.-ийн өгсөн: “Би өмнө “Дулааны III ”-ын шалган нэвтрүүлэх байранд 2012-2019 оныг хүртэл 7 жил харуулаар ажилласан, харин “ ”-д 2020 оноос өнөөдрийг хүртэл харуулчаар ажиллаж байна. Харуулын үндсэн ажил үүрэг нь тухайн хариуцсан постоор нэвтэрч буй машин техник, бараа материалд хяналт тавьж ажилладаг. Би ******* гэж хүнийг “ ” -ийн нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэж эхэлсэн цаг буюу 2020 оноос хойш таньж мэддэг болсон. Энэ хүнтэй төрөл садан, ойр дотно ямар нэг холбоо харилцаа байхгүй. Ер нь “ ” -д надтай ойр дотно харьцаатай, эсхүл төрөл садангийн холбоотой хүн байхгүй. “ ” -ийн шалган нэвтрүүлэх хэсгийг харуулын 10 дугаар цэг гэж нэрлэдэг. ******* нь өөрийн хувийн “Highlander” маркийн, улсын дугаартай /арын серийг санахгүй байна гэх/ авто машинаараа шалган нэвтрүүлэх байраар нэвтэрдэг байсан. Мөн миний санаж байгаагаар цагаан өнгийн “Prius-30” маркийн машинтай шалган нэвтрүүлэх байраар нэвтэрдэг байсан. Ер нь станцын эрх бүхий албан тушаалтнууд өөрийн хувийн машинтайгаа дотогш нэвтрэн орох болгонд нь шалгаж оруулахыг хичээдэг, гэхдээ энэ нь тухайн ээлжид гарч байгаа хүнээсээ бас их шалтгаална, би бол машинуудыг орох болгонд шалгадаг байсан. Тэгэхээр *******гийн машиныг ч гэсэн шалгадаг байсан. Орсон машинууд 10 дугаар постын ертөнцийн зүгээр зүүн талд байх авто зогсоол дээр машинаа тавьдаг байсан. ******* ч гэсэн тэнд тавьдаг байсан, хааяа хойд талд байх цайны газар руугаа машинтайгаа явчихдаг байсан. Манай салбарын захирагчаас нэг удаа станцын дотор талын авто зогсоол дээр зогсоод буцаж гарч байгаа машинуудыг заавал шалгаад яах вэ тэгсхийгээд гаргаж байхгүй юу гэсэн чиглэл өгч байсан учраас авто зогсоол дээр тавиад гарч байгаа машиныг шалгаад байдаггүй байсан. Тиймээс *******г станцын хашаанаас буцаж гарахад тэр болгон шалгаад байдаггүй байсан. Мөн ******* нь шалган нэвтрүүлэх постын машины хаалтыг зайнаас удирдаж онгойлгодог чиптэй байсан учир өөрөө чипээр онгойлгоод гадагш гарчихдаг байсан. Ийм чип станцын цех, хэлтсийн дарга нарт байдаг байсан. Тэгэхээр станцын цех, хэлтэс, албаны дарга нарыг гарахад нь шалгаад байдаггүй байсан юм. Уг нь бол шалгах журамтай ч гэсэн амьдрал дээр тэр болгонд гүйж гараад машиныг нь ухаж, шалгаад байдаггүй байсан. Мөн гарч орж байгаа машиныг бүртгэдэг “Тээврийн хэрэгслийн бүртгэл” гэсэн нэртэй дэвтэрт бүртгэлийг хөтөлдөг байсан, тэр дэвтэрт авто машины орсон, гарсан цагийг бүртгэхгүй, харин шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх эрхтэй тээврийн хэрэгслийн марк, дугаар нь жагсаалтаараа байдаг учир түүнийх харалдаа ард талд нь зөвлөж чеклээд явдаг байсан. Ер нь бол өдөрт 50 машин орж гарлаа гэхэд бүгдийг нь бүртгэж амждаггүй, чаддаггүй байсан. Мөн харуулын байраа орхиж бие засахаар явсны дараа чиптэй машинууд өөрсдөө онгойлгоод орж гарсан тохиолдолд тэрийг мэдэх боломжгүй, нөхөж бүртгэдэггүй байсан. Харин станцын хашаа руу нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүн буулгах машин нь ерөнхий инженерийн зөвшөөрөлтэй бичгээр нэвтэрдэг, тэр машинуудыг ороход нь шалгаад зургийг дарж бэхжүүлдэг, мөн хашаанаас гарахад нь ачаа, тэвшийг нь онгойлгоод зургийг нь дараад гаргадаг байсан. Энэ бүртгэл, хяналтыг бол яг бүртгэж явдаг.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 18-20 дахь тал)

Гэрч Ж.ын өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын сард Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ер нь бол тухайн 10 дугаар цэгт бид нар манай постоор нэвтрэн орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн ачаа, тээш, бараа материалыг шалгах, бүртгэх үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Би *******г танина. Учир нь манай “Дулааны 4 дүгээр " -ийн шалган нэвтрүүлэх 10 дугаар цэгээр ******* нь өдөр тутам нэвтэрдэг учир харьдаг байсан. Тэр утгаараа энэ хүнийг танина, энэ хүнтэй төрөл садангийн болон ойр дотно харилцаа холбоо байхгүй. Ер нь тухайн постоор тээврийн хэрэгслийн ачаа тээш, барааг үзэж шалгаад оруулж гаргадаг, хэрэв ачаа бараа, эд зүйл ачаад гарч байгаа бол станцын ерөнхий инженер юм уу гүйцэтгэх захирал ийн гарын үсэг бүхий “Гарах зөвшөөрлийн хуудас” гэсэн бичигтэй байх ёстой. Хэрэв ийм бичиг зөвшөөрөлгүй бол хашаанаас гаргахгүй.  ******* нь таны асуусан шиг өөрийн хувийн “Toyota Highlander” загварын УБС улсын дугаартай авто машинаар дотогш нэвтрэн орж, буцаж гардаг байсан. Ингэж орох, гарахад нь би үүрэг гүйцэтгэж байгаа үедээ машиныг нь шалгахыг л боддог, тухайн үед надад өөр ажил давхцаагүй бол шалгадаг байсан. Манай хяналтын 10 дугаар цэгээр станцын дандаа цех, албаны дарга нар, удирдлагууд тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтэрдэг, цөөн тохиолдолд станцын ажилчид зөвшөөрөлтэйгөөр нэвтэрдэг, тиймээс ажилчид манай постоор тогтмол нэвтрээд байдаггүй. Манай шалган нэвтрүүлэх байрны ертөнцийн зүгээр хойд талд нь авто зогсоол байдаг, тэр зогсоол дээр дандаа дарга нарын машин зогсдог, ******* дарга ч гэсэн тэр зогсоолд машинаа тавьдаг, хэрэв энэ зогсоолд зогсож байгаад буцаад гарч байгаа тохиолдолд машин, түүний ачаа тээшийг нь шалгаад байдаггүй. Харин машинтайгаа станцын хашаа дотор цаашаа гүн рүү орох, цех хэлтэс рүүгээ очоод буцаад гарах тохиолдолд нь би постын байранд байгаа үедээ заавал шалгадаг. ******* нь ажилдаа өөрийн хувийн машинтайгаа ирэх бүртээ дотогш нэвтэрч ордог, хашааны гадна машинаа үлдээгээд дотогш явган ордоггүй. Ер нь бол цех, албаны дарга нарыг орж гарах болгонд нь бүртгэж, тухайн дэвтэрт тэмдэглээд байдаггүй. Харин гадна дотны тээврийн хэрэгслүүд бараа материалтай гарч байгаа тохиолдолд л бичиж тэмдэглэдэг. ******* нь манай постын тээврийн хэрэгслийн хаалтыг алсаас удирддаг карт буюу чиптэй, зарим тохиолдолд бид нарыг ажилтай үед, эсхүл өөр машин техник шалгаж байх үед өөрийн чипээр хаалтыг онгойлгоод ороод гарчих боломжтой. Тэгэхээр *******г постоор орж гарах бүрд нь байнга шалгаж чаддаггүй гэсэн үг. Би одоо яг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “ ” -ийн 10 дугаар цэгийн постод үүрэг гүйцэтгэсэн гэдгээ санахгүй байна. Манай ангиас намайг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр тус постод 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэсэн гэсэн хуваарийг танай байгууллагад гаргаж өгсөн бол би тэр өдөр ээлжид гарсан. Тухайн өдөр ******* нь өөрийн хувийн машинтайгаа постоор орж: гарсан эсэхийг одоо санахгүй байна. Мөн ******* нь намайг ээлжтэй байхад, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр савтай хоолны материал, бэлтгэсэн мах зэрэг ачаа, тээшийг ачиж постоор гарч байсан талаар санаанд орж ирэхгүй байна. Энэ талаар нарийн санахгүй байна гэсэн үг. Хэрэв миний ээлжинд хоолны махыг өөрийн машиндаа ачаад гарсан бол надад шалгуулахгүйгээр, өөрийн чипээр хаалтыг онгойлгоод гарсан байж таарна. ******* нь манай постын тээврийн хэрэгслийн хаалтыг алсаас удирддаг карт буюу чиптэй, зарим тохиолдолд бид нарыг ажилтай үед, эсхүл өөр машин техник шалгаж байх үед өөрийн чипээр хаалтыг онгойлгоод ороод гарчих боломжтой. Тэгэхээр *******г постоор орж гарах бүрд нь байнга шалгаж чадаагүй гэсэн үг...” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 22-24 дэх тал) нь  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан.

Эдгээр харуул хамгаалалтын ажилтнуудын мэдүүлгүүд нь шүүгдэгч *******г “” зоогийн газрын ажилтнуудын хоолны махнаас авч гарсныг үзэж хараагүй, мэдээгүй ч түүний хууль бус үйлдлийг нотолсон гэрч Н., Ц., Д., Б., Д., Б., Г., Х., Д., Т. нарын мэдүүлгийг үгүйсгэх болон шүүхийн шийдвэрт нөлөө болохуйц эргэлзээ төрөхүйц нотлох баримт болохгүй юм.

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дулааны 4 дүгээр ” -ийн “” зоогийн газрын даргаар 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6 хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, , -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр хавсралтаар баталсан Төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэснийг тус тус зөрчиж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд ын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас өөрийн эзэмшлийн УБС улсын дугаартай “Тоуоta Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “******* ” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “” зоог цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, өөрийн хамааралтай “******* ” цэцэрлэгийн Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “ инн” зочид буудалд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “******* ” цэцэрлэгт 12.605.805,37 төгрөгийн давуу байдал бий болгосон нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Тухайлбал, шүүгдэгч ******* нь “Дулааны 4 дүгээр ” -ийн “” зоогийн газрын даргын хувьд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “ ” зочид буудалд халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн иргэдэд хоол нийлүүлэх зорилгоор 494.670 кг мах буюу 4,678,636.84 төгрөгийн, 777.945 мах буюу 7,927,168,53 төгрөгийн, нийт 1272.615 кг мах буюу 12.605.805,37 төгрөгийн үнэ бүхий ын ажилчдын хоолонд бэлдсэн махыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд өөрийн өгсөн үүрэг даалгаврыг шууд хэрэгжүүлж болох цайны газрын кассчин Ц., тогооч Г., Д., Д., Х., Д., хүнс хариуцсан нярав Б., ачигч Г. нараар дамжуулан бэлтгэх, зөөвөрлүүлэх, ажлын бус цагаар ажилуулах зэргээр албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглан өөрийн үүсгэн байгуулсан “******* ” цэцэрлэгээр дамжуулан өөртөө 12.605.805,37 төгрөгийн давуу байдал бий болгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх аар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно.

Шүүгдэгч ******* нь “Дулааны 4 дүгээр ” -ийн “” зоогийн газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын ажилчдын хоолонд бэлдсэн 12.605.805,37 төгрөгийн махыг дур мэдэн хоол нийлүүлэх зорилгоор “******* ” цэцэрлэгээр дамжуулан завшсан буюу өөртөө давуу байдал олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын санал хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүхээс, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар хянан хэлэлцээд;

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зүйл, хэсгээс үзэхэд шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэргийн цаг хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон байх ба тул Эрүүгийн хуулийн тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээнүүд хоорондоо зарчим, агуулгын хувьд ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд хууль буцаан хэрэглэх зохицуулалтын дагуу хэм хэмжээний өрсөлдөөнийг харгалзан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болж байна.

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орохоос өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтуудыг хэрэглэх нь шүүгдэгч *******гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлав.

Тав: Хохирол хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч ******* нь “Дулааны 4 дүгээр ” -ийн “” зоогийн газрын даргаар байхдаа байгууллагын ажилчдын хоолонд бэлдсэн 12.605.805,37 төгрөгийн махны дутагдал үүсгэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэний улмаас “ ” -д 12.605.805,37 төгрөгийн хохирол учруулжээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 12.605.805,37 төгрөгийг гаргуулж “Дулааны 4 дүгээр ” -нд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гаас 12.605.805,37 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн тул зоогийн газрын ахлах тогооч Д.оос төлөгдсөн төлбөрийг тухайн үнийн дүнгээр “Дулааны 4 дүгээр ” -иас гаргуулж өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирол төлөх завсарлага авах хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдааныг завсарлуулсан дээрхи хугацаанд шүүгдэгч *******гаас хохиролд 12.605.805 төгрөгийг хохирогч Дулааны 4 дүгээр ын Хаан банкны дугаарын дансанд шилжүүлсэн  баримт 1 хуудсыг гаргаж хэрэгт хавсаргуулсан тул *******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгээс “...Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн шалтгаантай хэвтэн эмчлүүлэх заалттай зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  5,400,000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх мөн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж өгнө үү...” гэсэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатаас “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж,  торгуулийн ялыг 5.400.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эрүүл мэндийн шалтгаантай гэх хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Долоо: Бусад асуудлын талаар.

Хэрэгт хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ