Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

    Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,

    Ш¿¿ãäýã÷ Б.Д, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

   Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ы *****д холбогдох 2426002390219 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны  09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ***-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ****** сумын 1 дүгээр багийн Уртын **** тоотод оршин суух,  урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ***** овгийн *****ы *****.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 154 дүгээр гудамжны 8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *****ын үснээс нь зулгаах, нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд  “цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч *****ын зөрчил шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өглөө нөхөр *****тай хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Арвайхээр суманд мэдүүлэг өгөхөөр ирсэн. Тэгтэл манай нөхөр ***** өглөөнөөс авахуулаад архи уусан. Тэгээд өнөөдөр цагдаа дээр ирж мэдүүлэг өгч чадаагүй. Тэгээд би нөхрийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 154 дүгээр гудамжны 08 тоотод байх айлд ирсэн. Тэгээд би ар талд нь байх айлд ороод цай уугаад сууж байтал манай нөхөр Б.Д орж ирээд үснээс зулгаагаад гэрээс гаргасан. Тэгээд миний дух хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд урд айлаас ***** эгч намайг салгаад цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр 2016 оноос хойш хамт амьдрах болсон. Дундаасаа 1 хүүхэдтэй. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.  Миний духны гол хэсэгт булцруу үүсэж хавдсан. Толгой хатгаж өвдөж байна. Намайг алмасаа, огтор шулмас гээд элдэв дээдээр дуудаад байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 5-6 хуудас),

 

Хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас цагдаагаас нөхөр бид хоёрыг хүрээд ир гэж залгасан. Ирэх үед ажил тарчихсан байсан. Тэгээд маргааш хүрээд ир гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 154-08 тоотод байх ***** гэх айлд очсон. ***** ахын гэрт ***** ах сууж байсан. Тэр хүнтэй манай нөхөр ***** гараад явсан. Шөнө 21 цаг өнгөрч байх үед манай нөхөр ***** ганцаараа согтуу ирсэн. Тэгээд намайг айлд цай уугаад сууж байсан чинь гэнэт миний нүд рүү гараараа цохисон. Гэрт байсан ***** айгаад гараад явсан чинь манай нөхөр намайг алмасаа шулмасаа гээд орилоод байхаар нь би цагдаа дуудсан. Тухайн үед миний зүүн талын нүд хөхрөөд дух бас хавдсан байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд гэртээ зодож байсан. Тэрнээс урьд зодож байгаагүй. ***** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Эрүүл байхдаа юм хэлдэггүй. Архи уусан үедээ догшин авир гаргаад байдаг. Эрүүл болсон хойно нь чи тэглээ гэхээр би тэгээгүй гээд байдаг. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-31 хуудас),

 

           Гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би гэртээ хүухдийн хамт байж байхад 15 цагийн үед Зүүнбаян-Улаан сумаас *****, ***** нар ирсэн. ***** манай нөхрийн ах *****тэй архи уугаад байсан. ***** ах 17 цагийн үед манайхаас явсан. Тэгээд *****, ***** нар маргалдаад хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ тэврээд гараад явсан. 19 цагийн үед гэртээ орж ирсэн чинь ***** намайг ***** зодсон гээд нүд нь хөхөрсөн цагдаа дуудсан гээд байж байсан. Удалгүй цагдаа ирээд *****, ***** нарыг аваад явсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг гэрт байхад зодоогүй, гэрээс гараад явсны дараа зодсон байх.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 хуудас),

           Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Үзүүлэгч *****ын биед 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 55 миунтад Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүх эмнэлгийн үзлэгийн өрөөнд бүтэн биеийн үзлэгийг дээрээс доош чиглэлтэй хийсэн. Үзлэгээр цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Мөн гавал яс болон хүзүүний эгц хажуу байрлалын рентген шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариунд өөрчлөлт илрээгүй байсан. Дээрх гэмтлүүд нь өнгө, шинж чанар, шимэгдэлтийн байдлаас үзэхэд дээрх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2024 оны 05 дугаар сарын 24-ний үзлэгээр баруун гарын шууны гадна дунд хэсэгт 2,5х1см хүрэн улаан өнгийн тав бүхий шархтай, баруун бугалганы гадна дунд хэсэгт 1,5х1,5см, 1х1см бүдэг, зүүн гуяны дотор дунд хэсэгт 5х2см, шилбэний дотор дээд хэсэгт 5х2,1см хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгт 0,5х0,5 см хүрэн улаан тав үүссэн зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгээр цээжний зүүн дээд хэсэгт 0,5х0,2см улаан хүрэн өнгийн шархтай, ахар сүүлний гол хэсэгт 0,5х0,2см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун бугалганы гадна дунд хэсэгт 4х1см, зүүн гуяны гадна доод хэсэгт 1,5х1см, 3х2см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, духны зүүн дээд хэсэгт 1х1см, зүүн нүдний дээд, доод зовхинд захаараа шар туяатай хүрэн улаан өнгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх хоёр дүгнэлтэд гарсан гэмтлүүдийн байрлал, хэмжээ, хэлбэр, өнгө тогтоцууд өөр өөр байгаа учир хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүссэн шинэ гэмтлүүд байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-37 хуудас),

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 452 дугаартай “...*****ын биед цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 19-21 хуудас),

          Шүүгдэгч ***** хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мал тэжээвэр амьтан, хашаа худгийн 2023 оны тооллогын баримт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын16-ны өдрийн 0176 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар (хх-ийн 55-59, 61-70, 74-75 хуудас) зэрэг болно.

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 154-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *****ын үснээс нь зулгаан гэрээс гаргаж, нүүрэн тус газар нь 3 удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ***** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 154-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *****ын үснээс нь зулгаан гэрээс гаргаж, нүүрэн тус газар нь 3 удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмтлүүд нь шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэлд хамаарч байна. Хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас шүүгдэгч Б.***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргахгүй гэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.         

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 154 дүгээр гудамжны 8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *****ын үснээс нь зулгааж, нүүр рүү нь гараараа 3 удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд   “цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Б.Д нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч *****ын "...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас цагдаагаас нөхөр бид хоёрыг хүрээд ир гэж залгасан. Ирэх үед ажил тарчихсан байсан. Тэгээд маргааш хүрээд ир гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 154-08 тоотод байх ***** гэх айлд очсон. ***** ахын гэрт ***** ах сууж бйсан. Тэр хүнтэй манай нөхөр ***** гараад явсан. Шөнө 21 цаг өнгөрч байх үед манай нөхөр ***** ганцаараа согтуу ирсэн. Тэгээд намайг айлд цай уугаад сууж байсан чинь гэнэт миний нүд рүү гараараа цохисон. Гэрт байсан ***** айгаад гараад явсан чинь манай нөхөр намайг алмасаа шулмасаа гээд орилоод байхаар нь би цагдаа дуудсан. Тухайн үед миний зүүн талын нүд хөхрөөд дух бас хавдсан байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд гэртээ зодож байсан. Тэрнээс урьд зодож байгаагүй.***** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Эрүүл байхдаа юм хэлдэггүй. Архи уусан үедээ догшин авир гаргаад байдаг. Эрүүл болсон хойно нь чи тэглээ гэхээр би тэгээгүй гээд байдаг. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй.” Гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-31 хуудас),

 

           Гэрч *****гийн "...Би гэртээ хүүхдийн хамт байж байхад 15 цагийн үед Зүүнбаян-Улаан сумаас *****, ***** нар ирсэн. ***** манай нөхрийн ах *****тэй архи уугаад байсан. ***** ах 17 цагийн үед манайхаас явсан. Тэгээд *****, ***** нар маргалдаад хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ тэврээд гараад явсан. 19 цагийн үед гэртээ орж ирсэн чинь ***** намайг ***** зодсон гээд нүд нь хөхөрсөн цагдаа дуудсан гээд байж байсан. Удалгүй цагдаа ирээд *****, ***** нарыг аваад явсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг гэрт байхад зодоогүй, гэрээс гараад явсны дараа зодсон байх.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 хуудас),

           Шинжээч эмч М.Одгэрэлийн "...Үзүүлэгч *****ын биед 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 55 миунтад Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүх эмнэлгийн үзлэгийн өрөөнд бүтэн биеийн үзлэгийг дээрээс доош чиглэлтэй хийсэн. Үзлэгээр цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Мөн гавал яс болон хүзүүний эгц хажуу байрлалын рентген шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариунд өөрчлөлт илрээгүй байсан. Дээрх гэмтлүүд нь өнгө, шинж чанар, шимэгдэлтийн байдлаас үзэхэд дээрх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2024 оны 05 дугаар сарын 24-ний үзлэгээр баруун гарын шууны гадна дунд хэсэгт 2,5х1см хүрэн улаан өнгийн тав бүхий шархтай, баруун бугалганы гадна дунд хэсэгт 1,5х1,5см, 1х1см бүдэг, зүүн гуяны дотор дунд хэсэгт 5х2см, шилбэний дотор дээд хэсэгт 5х2,1см хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгт 0,5х0,5 см хүрэн улаан тав үүссэн зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгээр цээжний зүүн дээд хэсэгт 0,5х0,2см улаан хүрэн өнгийн шархтай, ахар сүүлний гол хэсэгт 0,5х0,2см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун бугалганы гадна дунд хэсэгт 4х1см, зүүн гуяны гадна доод хэсэгт 1,5х1см, 3х2см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, духны зүүн дээд хэсэгт 1х1см, зүүн нүдний дээд, доод зовхинд захаараа шар туяатай хүрэн улаан өнгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх хоёр дүгнэлтэд гарсан гэмтлүүдийн байрлал, хэмжээ, хэлбэр, өнгө тогтоцууд өөр өөр байгаа учир хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүссэн шинэ гэмтлүүд байсан.” гэсэн мэдүүлэг” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-37 хуудас),

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 452 дугаартай “...*****ын биед цээжинд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд ньмохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 19-21 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ***** хохирогч *****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

           Шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.

           

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, баримт бичиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн зүгээс хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах дүгнэлт гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэлэлцэх хохирол төлбөргүй байгаа учраас түүнд торгуулийн ял оногдуулах саналтай байна Зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой орон зайд цагийн цэнэгтэй байлгах зэрэг шаардлага өндөртэй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс нэгэнт алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээд аав ээжтэйгээ мал маллаад хөдөө амьдрах шийдэлд хүрсэн байгаа учраас торгуулийн ял зохимжтой байна гэсэн байр суурьтай байна.”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

            Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *****ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг торгох ялыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол зэргээр нотлогдож байна.

 

            Шүүх шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***** таван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***** шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

            Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

          

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч ***** овгийн *****ы ***** хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ы ***** таван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч Б.Дд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ***** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦЭЦЭГЭЭ