Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/182

 

    

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** , ********** , ********** , ********** , ********** ,  ********** нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн **********  суманд төрсөн, ****  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өвөрхангай аймгийн **********  сумын **-р багт оршин суух хаягтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, **********    овогт **********н   ********** , регистрийн дугаар: /*********/,

 

Монгол Улсын иргэн, **** оны /**** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн **********             суманд           төрсөн,          ****      настай, ******, дээд боловсролтой. Автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өвөрхангай аймгийн ********* сумын **-р багийн **-*** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ********  овогт *********н   **********    , регистрийн дугаар: /********/,

 

Монгол Улсын иргэн, **** оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн **********             суманд           төрсөн ****    настай, ********, ***** боловсролтой, ************* мэргэжилтэй, **********  сумын эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, Өвөрхангай аймгийн ************ сумын ****-р багийн ******** тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, аав, ээж, эгч дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ********** овогт **********н ********** , регистрийн дугаар: /********/,

 

Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн **********   суманд           төрсөн, *********        настай, ***********, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, **************** ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ****-р багийн ********* тоотод түр оршин суух, Өвөрхангай аймгийн ********* сумын ***-р багийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********** овогт **********н ********** , регистрийн дугаар: /**********/,

 

Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, ******** боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын *********р багийн ********** тоотод түр оршин суух, Улаанбаатар хотын ********* дүүргийн **********-р хороо ******-р хороолол, ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********* овогт *********н *********** , регистрийн дугаар: /********/,

 

Монгол Улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, **************р ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ***********-р багийн ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********** овогт **********н ********** , регистрийн дугаар: /**********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, Э.********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн Б.********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, ********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн ********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдаж зодож, ********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн ********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , ********** нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар түүний биед халдан зодож, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , ********** нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ********** нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** , ********** , **********  нар  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэцгээв.

 

Хохирогч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний нүд хөхөрсөн, хамар шалбарсан, хацар хөхрөлттэй болсон. Би **********    д хоёр найзынх нь хамт зодуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...**********  ахын дэлгүүрийн худалдагч хийдэг хүн манай эгчийн найз байгаа юм. Тэр хүнтэй мэнд мэдээд зогсож байхад буруугаар ойлгоод ийм зүйл болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...**********  гэдэг залуу бааранд сууж байхад ирж хэрүүл өдөөд араас нь дагаж гараад ийм зүйл болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

 Хохирогч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз ********** , **********  нарын хамт "********** " баар луу 20****  оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчимд орсон. ********** , **********  бид гурав 0,5 литрийн хэмжээтэй “Жак данелс" гэх нэртэй виски аваад шоотоор хүний хоёр, хоёрыг уусан. Манай эхнэр, манай дэлгүүрийн худалдагч хоёр намайг авах гэж ирсэн. Манай дэлгүүрийн худалдагч Осоржинтой юм ярьж байсан бор, туранхай залуу хэрүүл өдөөд бид гурвыг гараад ир гээд байсан. Тэгээд би найз ********** ын хамт баарнаас гараад тухайн залуутай яагаад гараад ир гээд байгаа юм гэсэн чинь чи юундаа томроод байгаа юм бэ гээд байхаар нь буцаад баар луу орсон. Манай найз **********  баарны гадаа тамхи татаад үлдсэн. Тэгээд манай найз **********  буцаж орж ирэхгүй байхаар нь гарсан чинь баарны гадаа зодуулсан хэвтэж байсан. Тэгээд хэн зодсон талаар баарны гадаа байсан хүмүүсээс асуусан чинь **********     гээд залууг зодсон гэж заасан. Тэгэхээр нь тухайн залуу дээр очоод яагаад манай найзыг зодож байгаа юм бэ гээд ********** ийг 1 удаа гараа зангидаад цээж рүү нь цохисон. Тэгтэл **********  гэх залуутай хамт явж байсан найзууд нь хэдэн талаас орж ирээд зодож байгаад тараад зугтаахаар нь цагдаад дуудлага өгсөн. Зодсон гэх 3 залууг хараад танина” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, 

 

Хохирогч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20****  оны 05 дугаар сарын 15-ны 01 цагийн үед найз ********** , **********  нарын хамт ********* сумын 5 дугаар багт байрлах “********** ” баар орсон. Тэгээд “********** ” баар ороод 0,75 литрийн хэмжээтэй “Эдэн” нэртэй архийг найз ********** , **********  нарын хамт хувааж уусан. Баарнаас гараад ирсэн чинь манай найз ********** , **********  ахтай маргалдаад зогсож байхаар нь очоод юу болсон талаар асуухад хажуу талд нь зогсож байсан **********  гэх залуу наад залуу чинь манай худалдагчтай юм яриад зогсож байсан гэж хэлсэн чинь **********  ах найз чинь надад томроод байна гээд миний зүүн шанаа руу гараа зангидаад 1 удаа цохисон. Тэгээд **********  ахтай юм яриад зогсож байхад манай найзыг зоддог хэн бэ гээд ***********  ах **********  гээд найзынхаа хамт гарч ирээд ***********  ах миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Би манараад газар сууж байхад манай найзыг зоддог хэн бэ гээд орилоод харилцан зодоон болсон. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Намайг ********** , **********  хоёр миний зүүн шанаа руу гараа зангидаад нэг, нэг удаа цохисон. **********  гэх залуу намайг унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугар хуудас/, 

 

Хохирогч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 20****  оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчимд найз *********** , ********** нарын хамт ********* сумын 5 дугаар багт байрлах “********** ” баар орсон. Тэгээд “********** ” баар ороод 0.5 литрийн хэмжээтэй “Жак данелс” аваад ********** , ********** бид 3 шоотоор хоёр, хоёрыг уусан. Тэгээд баарны гадаа юм ярьж байгаад баар луу ороод ширээн дээр сууж байхад **********     нь найзынхаа хамт ирээд намайг гараад уулзъя гэхээр нь би найз ********** ын хамт баарнаас гарсан. Тэгээд би ********** ийг дагаад зам хөндлөн гарсан чинь **********     намайг нүүр лүү нэг удаа цохичхоод зугтсан. Тэгээд араас нь хөөгөөд баарны гадаа маргалдсан чинь **********    ийн найз гээд махлаг залуу намайг цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан, нэг мэдсэн чинь ********** сэрээсэн. Би цусаа тогтоох гээд доошоо тонгойгоод суусан чинь замын эсрэг тал руу харахад бөөгнөрсөн зодоон болж байсан, очих гэсэн чинь манай дүү баарны гадаа таараад машиндаа суулгасан удалгүй цагдаа нар ирсэн. Намайг зодсон гэх хүмүүсээс **********    ийг танина, бусад хүмүүсийг нь танихгүй. **********     болон **********    ийн найз болох ********** , **********  гээд залуу байсан. Баруун нүд хавдаж хөхөрсөн мөн зүүн талын шанаа зулгарч хацар хөхөрсөн. Зүүн гарын тохой шалбарсан...********** ыг **********     болон түүний найзууд болох хүмүүс зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, 

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 20****  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 384 дугаартай ”...Б.********** ын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, хамар ясны хуучин хугарал, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, хамар ясны хуучин хугарал гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, хамар ясны хуучин хугарал гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 20****  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаартай ”...********** ын биед хамар ясны хуучин хугарал, баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай, шанаа, хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай, шанаа, хацарт зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хуучин хугарал гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 20****  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаартай ”...********** ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** , 46-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-170/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-168 хуудас/, Шүүгдэгч ********** ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-162 хуудас/, Шүүгдэгч ********** ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ********** ийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-159/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-161 хуудас/, Шүүгдэгч ********** ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********* сумын 8 дугаар багийн Засаг даргын 20****  оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 321 дугаартай тодорхойлолт /хх-155/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-158 хуудас/, Шүүгдэгч ********** ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79 дүгээр хуудас/, 

 

Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********* сумын 8 дугаар багийн Засаг даргын 20****  оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 320 дугаартай тодорхойлолт /хх-151/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-153 хуудас/, шүүгдэгч ********** ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********* сумын 11 дүгээр багийн Засаг даргын 20****  оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай тодорхойлолт /хх-147/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-199 хуудас/, шүүгдэгч Б.********** ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, Э.********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн Б.********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, Э.********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн Б.********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдаж зодож, Э.********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн Б.********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , ********** нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар түүний биед халдан зодож, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **********  нь ********** , ********** нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ********** нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн. Иймд шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** , ********** , ********** нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч **********  өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч **********  өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч **********  өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч **********  өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч **********  өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, Э.********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн Б.********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, Э.********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн Б.********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч **********  нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** , ********** нартай хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдаж зодож, Э.********** ын биед “Баруун нүдний салстад цус харвалт, дээд зовхи, хамарт шарх, дээд, доод зовхи, хамар, зүүн суга, баруун, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархай шанаа, хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мөн Б.********** ын биед “тархи доргилт, толгойн зулай, зүүн чамархайн хуйх, баруун шуунд шарх, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн тохой, өвдөг, шилбэ, баруун тахим, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч **********  нь ********** , ********** нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар түүний биед халдан зодож, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч **********  нь ********** , ********** нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар тэдний биед халдан зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ********** нь ********** , **********  нартай бүлэглэн 20****  оны 05 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********** ” баарны гадаа хохирогч ********** тэй хэрүүл, маргаан үүсгэж улмаар түүний биед халдан зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн жавьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, **** ,46-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нар нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                          

Хохирогч ********** ын “...Би найз ********** , **********  нарын хамт "********** " баар луу 20****  оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчимд орсон. ********** , **********  бид гурав 0,5 литрийн хэмжээтэй “Жак данелс" гэх нэртэй виски аваад шоотоор хүний хоёр, хоёрыг уусан. Манай эхнэр манай дэлгүүрийн худалдагч хоёр намайг авах гэж ирсэн. Манай дэлгүүрийн худалдагч Осоржинтой юм ярьж байсан бор, туранхай залуу хэрүүл өдөөд бид гурвыг гараад ир гээд байсан. Тэгээд би найз ********** ын хамт баарнаас гараад тухайн залуутай яагаад гараад ир гээд байгаа юм гэсэн чинь чи юундаа томроод байгаа юм бэ гээд байхаар нь буцаад баар луу орсон. Манай найз **********  баарны гадаа тамхи татаад үлдсэн. Тэгээд манай найз **********  буцаж орж ирэхгүй байхаар нь гарсан чинь баарны гадаа зодуулсан хэвтэж байсан. Тэгээд хэн зодсон талаар баарны гадаа байсан хүмүүсээс асуусан чинь **********     гээд залууг зодсон гэж заасан. Тэгэхээр нь тухайн залуу дээр очоод яагаад манай найзыг зодож байгаа юм бэ гээд ********** ийг 1 удаа гараа зангидаад цээж рүү нь цохисон. Тэгтэл **********  гэх залуутай хамт явж байсан найзууд нь хэдэн талаас орж ирээд зодож байгаад тараад зугтаахаар нь цагдаад дуудлага өгсөн. Зодсон гэх 3 залууг хараад танина” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,  хохирогч ********** ийн “...20****  оны 05 дугаар сарын 15-ны 01 цагийн үед найз ********** , **********  нарын хамт ********* сумын 5 дугаар багт байрлах “********** ” баар орсон. ...Баарнаас гараад ирсэн чинь манай найз ********** , **********  ахтай маргалдаад зогсож байхаар нь очоод юу болсон талаар асуухад хажуу талд нь зогсож байсан **********  гэх залуу наад залуу чинь манай худалдагчтай юм яриад зогсож байсан гэж хэлсэн чинь **********  ах найз чинь надад томроод байна гээд миний зүүн шанаа руу гараа зангидаад 1 удаа цохисон. Тэгээд **********  ахтай юм яриад зогсож байхад манай найзыг зоддог хэн бэ гээд ***********  ах **********  гээд найзынхаа хамт гарч ирээд ***********  ах миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Би манараад газар сууж байхад манай найзыг зоддог хэн бэ гээд орилоод харилцан зодоон болсон. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Намайг ********** , **********  хоёр миний зүүн шанаа руу гараа зангидаад нэг, нэг удаа цохисон. **********  гэх залуу намайг унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугар хуудас/,  хохирогч ********** ын “...Би 20****  оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчимд найз *********** , ********** нарын хамт ********* сумын 5 дугаар багт байрлах “********** ” баар орсон. ...**********     нь найзынхаа хамт ирээд намайг гараад уулзъя гэхээр нь би найз ********** ын хамт баарнаас гарсан. Тэгээд би ********** ийг дагаад зам хөндлөн гарсан чинь **********     намайг нүүр лүү нэг удаа цохичхоод зугтсан. Тэгээд араас нь хөөгөөд баарны гадаа маргалдсан чинь **********    ийн найз гээд махлаг залуу намайг цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан, нэг мэдсэн чинь ********** сэрээсэн. Би цусаа тогтоох гээд доошоо тонгойгоод суусан чинь замын эсрэг тал руу харахад бөөгнөрсөн зодоон болж байсан. Очих гэсэн чинь манай дүү баарны гадаа таараад машиндаа суулгасан удалгүй цагдаа нар ирсэн. Намайг зодсон гэх хүмүүсээс **********    ийг танина, бусад хүмүүсийг нь танихгүй. **********     болон **********    ийн найз болох ********** , **********  гээд залуу байсан. Баруун нүд хавдаж хөхөрсөн мөн зүүн талын шанаа зулгарч хацар хөхөрсөн. Зүүн гарын тохой шалбарсан...********** ыг **********     болон түүний найзууд болох хүмүүс зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Б.********** ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 20****  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 20-22 дугаар хуудас/, хохирогч ********** ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 20****  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, хохирогч ********** ийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 20****  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч  ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд  бусдад төлөх төлбөргүй, хохирогч  ********** , ********** , ********** нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Мөн хохирогч ********** , ********** , ********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдуулж дүгнэлт гаргуулж нэхэмжлэхгүй гэсэн учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч **********  нь Улаанбаатар хотод барилгын ажил хийдэг, тогтмол цалин орлоготой, шүүгдэгч **********  нь автомашины засварын ажил хийдэг, тогтмол орлоготой, шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн **********  сумын Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, тогтмол цалин хөлс олдог, шүүгдэгч **********  нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Хангайн бүсийн салбарт ээлжийн монтёр ажилтай, тогтмол цалин хөлстэй, шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн ********* суманд засварчин хийдэг, тогтмол цалинтай, шүүгдэгч ********** нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Хангайн бүсийн салбарт ээлжийн монтёр ажилтай, тогтмол цалин хөлс, орлоготой учраас тэдэнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн үинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарыг нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , **********  нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц ********** , ********** , ********** , ********** . ********** , **********  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч **********    овогт **********н     ********** , ********  овогт *********н   **********    , ********** овогт **********н ********** , ********** овогт **********н ********** , ********* овогт *********н *********** , *********** овогт **********н **********  нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********    овогт **********н     ********** , ********  овогт *********н   **********    , ********** овогт **********н ********** , ********** овогт **********н ********** , ********* овогт *********н *********** , *********** овогт **********н **********  нарыг тус тус 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , **********  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ********** , ********** , **********  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** . ********** , ********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР