| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүгдэгч ********* , түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт ********* гийн *********д холбогдох 2426000000085 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, ****** настай, ********* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, Улаанбаатар хот ******* дүүргийн ***** дугаар хороо, ********* дугаар гудамж ******** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ********* овогт ********* гийн ********* регистрийн дугаар /*************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Хархорин Өргөө” хорооллын гадаа зогсоолд байрлуулсан хохирогч *********ийн эзэмшлийн асаалттай байсан ******** улсын дугаартай “Тоёота allion” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
- 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин” худалдааны төвийн зогсоолд байрлуулсан хохирогч ***********ын эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын авто машиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар түүний автомашиныг эвдэж түүнд 175,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах “Очир” маркетын гадна зогсоолд байрлуулсан хохирогч ******** гийн эзэмшлийн асаалттай байсан ******** улсын дугаартай “Honda insight” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хохирогч ********** ын эзэмшлийн “Залаа” нэртэй зочид буудлын ***** тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, 350,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ЛСД телевизор, телевизорын сувгийн хүлээн авах, хөнжлийн цагаан өнгийн даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу. Би ахиж ийм гэм буруутай үйлдэл дахиж давтаж хийхгүй. Би Өвөрхангай аймгийн ********* суманд ээжтэйгээ байдаг. Ээж маань өндөр настай, даралт нь байнга ихэсдэг. Би ээждээ их санаа зовж байна. Миний ялыг хөнгөлж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч *********ийн автомашиныг авч явсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /1хх-ийн 2 дугаар хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-10 дугаар хуудас/,
Хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цаг 30 минутын үед миний танилын ах болох ******** нь ********** дугаарын утаснаас залгаж ах нь байрныхаа гадаа ирсэн байна гэхээр нь би тэр ахыг хөл муутай болохоор нь оруулж өгье гэж бодоод Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Хархорин Өргөө”-гийн гадаа очоод гражны үүдэнд машинаа асаалттай орхиод ах болох ******** гэх хүний гэрт ороход ******** ах гэртээ ороод суучихсан байсан. Тэгээд би буцаад 5-10 минут болоод тэднийхээс гарсан. Гараад ирэхэд машин алга болсон байсан. Ойр орчим зогсоол, зам зэргээр хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед миний машины түлхүүр надад өөрт байсан. Миний машины түлхүүр смарт болохоор машин асаалттай үед аваад явчихаж болдог юм. Цагаан өнгийн “Тоёота allion” загварын машин байгаа. 2018 онд орж ирж байсан. Миний машинд эвдрэл гэмтэл байхгүй байна. Машины голын хайрцганд байсан иргэний үнэмлэх алга болсон байна, бусад зүйл бүрэн байна. Би иргэний үнэмлэхээ олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ны орой цагдаагийн байгууллагад машинаа хулгайд алдчихлаа гээд дуудлага өгөөд байж байтал 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цаг 30 минутын үед цагдаагийн дэслэгч ******** нь таны тээврийн хэрэгслийг олчихлоо Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Дайргын гол” гэх газарт байна гэж хэлсэн. Би тус газар яваад очиход цагдаа нар үзлэг хийгээд байж байсан. Намайг очиход миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, цасанд суулгасан, 1 ширхэг шалавч, хэтэвчийг гаргаж хаясан байдалтай байсан. Тэр үед миний иргэний үнэмлэх алга байсан. Сүүлд нь цагдаагаас залгаж иргэний үнэмлэхийг чинь олсон прокуророос очоод аваарай гэж залгасан. Тэгээд би прокурорын үүдэнд суудаг ахаас очиж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 17-21 дүгээр хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /1хх-ийн *** дугаар хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр “Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/38 дугаартай”...Тоёота аллион” загварын суудлын автомашиныг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр би оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 21 цаг 40 минутад машин алдсан гэх дуудлага ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн “Дайргын гол” гэх газраас цасанд суусан байдалтай олдсон байсныг Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч ******** мэдэгдсэн. Тэгж мэдэгдсэн даруй би яваад очиход тус тээврийн хэрэгсэл цасанд суусан байдалтай, унтарсан байсан. Мөн гадна талд нь шалавчийг нь нэг хэтэвчтэй гаргаж хаясан байдалтай байсан. Очиход тээврийн хэрэгслийн жолооч байгаагүй тул би Арвайхээр сумын 11 дүгээр багаар жолоочийг эрэн сурвалжилж ажилласан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын *** -ны өдрийн 27 дугаартай”...1. Хэргийн газраас бэхжүүлж авсан “6” гэж дугаарласан гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин “7,8” гэж дугаарласан гутлын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан гутлын улны мөр нь ерөнхий шинж тэмдэг болох хээний зураглал, хувийн онцлог шинж тэмдэг болох өсгий өлмийн элэгдэл, харьцуулалт, тэгш хэмийн зүсэлт, өнцөглөсөн зүсэлт, давхцуулалт зэрэг шинж тэмдгүүдээрээ харьцуулах шинжилгээнд ирүүлсэн ********* ын гэх хар өнгийн савхин гутлын зүүн хөлийн өмсгөлтэй тохирч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 64-71дугаар хуудас/,
Хохирогч ***********ын автомашиныг авч явсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /1хх-ийн 84 дүгээр хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 86-89 дугаар хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч” /1хх-ийн 90 дүгээр хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “********* ын согтолтын зэргийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл” /1хх-ийн 91 дүгээр хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “ Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл” /1хх-ийн 93-99 дүгээр хуудас/,
Хохирогч ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 10 минутын орчим Арвайхээр сумын 5 дугаар баг захын арын “Арвин” худалдааны төвийн зогсоолд өөрийн Ланд круйзер загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж очоод ертөнцийн зүгээр зүүн тийш нь харуулж зогсоож орхиод, буугаад захын ард “Ундрам” дэлгүүр лүү орсон. Тэнд 10 минут орчим болоод гараад ирсэн чинь миний машин “Түмэн наст” худалдааны төвийн хашааг баруун талаас нь мөргөөд зогсчихсон, унтраачихсан байсан. Хаалгыг онгойлготол дотор нь хүн байхгүй 1 дүгээр араандаа байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр хүн унаж байсан гээд хөх дээлтэй хүнийг заасан. Тэр хүн “Арвин” худалдааны төв рүү орчихоод “Шунхлай” клонкийн тийш алхаж байсан. Би араас нь гүйж очтол, миний түлхүүрийг гартаа барьчихсан байсан. Үстэй дээл нөмгөн дотортой өмссөн, дотроо хар куртиктэй хүн байсан. Тэгээд би хөөе чи яаж байгаа юм бэ? чи юм мөргөчихсөн байна шүү дээ гэсэн чинь, май энэ түлхүүрээ ав гээд согтуу байсан. Би дагуулаад машин дээрээ очсон. Тэгээд утсаар цагдаа дуудсан. Тэгсэн намайг 1 архи аваад өгчих гээд байсан. Цагдаа ирээд ********* гэдэг хүн байна гээд байсан. Өдөр бас 12 цагийн үед намайг зах дотор явахад хар куртиктэй согтуу явж байсан хүн байсан. Тэр ********* гэдэг хүн чи ингээд машин юм мөргүүлээд хаячихсан байна гэсэн чинь “чи харин азтай юм даа юм мөргүүлээд тогтсон байна” гээд байсан. Би зогсоолд унтраасан байсан. Түлхүүрээ уг нь орхидоггүй юм, сая харин орхичихсон байна. Миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би одоогоос 10 хоног орчмын өмнө ******** гэх хүнээс 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан нэр дээрээ шилжүүлэх гээд чадаагүй байгаа. Миний машины урд гупер эвдэрсэн, улсын дугаар нь хунирч эвдэрсэн байна. Машиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 102 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай”...Тоёота Ланд круйзер тээврийн хэрэгсэл 14,000,000 /Арван дөрвөн сая/ төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 175,000 /нэг зуун далан таван мянга/-н төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 104-107 дугаар хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 27-ний өдөр хохирогч ***********оор автомашиныг унаж явсан гэх хүнийг “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” /1хх-ийн 154-155 дугаар хуудас/,
Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр ахлагч ******** ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 20 цаг өнгөрч байхад жижүүрээс үл таних хүн машин унаад хашаа мөргөсөн гэх дуудлага ирээд, очиход “Түмэннаст” төвийн баруун талын хашааг ******** улсын дугаартай автомашин мөргөөд зогссон байсан. Хажууд нь жолооч нь унаж явсан хүнийг нь барьчихсан гээд зогсож байсан. Тэр барьж байсан хүн нэхий дээлтэй өмнө нь бас асаалттай байсан машин унаж байсан гээд хайж байсан Баянгол сумын ********* гэх хүн байсан. Тэгээд бүрэлдэхүүн ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Тухайн автомашины эзэн нь энэ хүн барьж яваад хайс мөргөсөн гээд барьчихсан байсан. ********* нь нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 157 дугаар хуудас/,
Гэрч ********** ын өгсөн “...Тэр орой нь мэдсэн цагдаа нар ирсэн гэж байсан маргааш нь харахад хайс нь хазайсан байсан. Түмэннаст худалдааны төвийг би ажиллуулдаг юм хувь хүнээр, миний нэрээр явдаг. Тухайн хазайсан хайсыг нь тэгшилсэн байгаа, надад нэхэмжлээд байх юм байхгүй үнэлгээ гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 159 дүгээр хуудас/,
Хохирогч ******** гийн автомашиныг авч явсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” / 1хх-ийн 165 дүгээр хуудас/,
Хохирогч ******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр цайны цагаараа явж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р багт байх “Очир” маркетын гадна машинаа асаалттай орхиод орсон юм. Тэгээд би тухайн дэлгүүр лүү ороод юм аваад байж байтал, гаднаас миний таньдаг хүн орж ирээд ******** машины эзэн нь байна уу, тэр машиныг нэг хүн унаад хөдөлж байна гэсэн. Би яараад гартал тухайн хүн миний машиныг бүтэн хөдөлгөөд замын уулзвар луу орох гэж байгаад траншейны нүхэнд дугуй нь тээглээд хий эргээд зогссон. Тэгэхээр нь би гүйж очоод машиныхаа хаалгыг онгойлгоод түлхүүрээ сугалаад авчихсан. Тэгээд би ахаа та чинь яаж байгаа юм бэ гэхэд нөгөө хүн буухгүй сууж байгаад та нар ингээд машинаа асаалттай орхиод байвал би авна гэсэн. Тэгээд тэр хүнийг миний машинд сууж байхад нь би зургийн дарсан. Тэгээд тэр хүнийг буухгүй болохоор нь цагдаа дуудлаа гэж хэлэхэд буугаад зугтаачихсан. Тухайн хүнд миний машиныг эзэмших эрх байхгүй. Миний машин “Honda insight” гэх хар өнгийн машин байгаа. Би машинаа авчихсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168 дугаар хуудас/,
Гэрч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Харин тэр машиныг хөдлөөд явах үед манай дэлгүүрт орж ирээд юм авч байсан нэг эмэгтэй хүн миний машиныг унаад явчихлаа гээд гараад явсан. Тэгээд 5-10 минутын дараа нөгөө эмэгтэй орж ирээд авсан юмныхаа тооцоог хийгээд явсан. Тэгээд тэр хүн миний машиныг хүн унаж яваад засмал зам руу орох гэж байхад нь зогсоогоод машинаа авлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 170 дугаар хуудас/,
Гэрч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр Өвөрхангай аймгийн 9-р багт байх “Очир” маркет руу тамхи авахаар орсон. Намайг явж байтал дэлгүүрийн гадна асаалттай байсан “Honda insight” загварын машинд хүн суучихлаа эзэн нь байна уу гэсэн. Тэр үед дэлгүүрт байсан хүмүүс тоохгүй байсан. Тэгээд байж байтал нэг эмэгтэй хүн яараад гараад ирэхээр нь тэр машин чиний машин мөн үү нэг эрэгтэй хүн суучихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй шууд машин руугаа гүйгээд явсан. Тухайн эрэгтэй хүн гонзгойдуу царайтай бордуу эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлгээний 2/31 дугаартай “… 2017 онд импортлогдсон “Honda insight” загварын суудлын автомашиныг үнэлвэл 5,000,000 төгрөг...” гэсэн тайлан, гэрэл зураг /1хх-ийн 174-177 дугаар хуудас/,
2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр хохирогч ******** гаас ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан гэх ********* ын 2 ширхэг зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 180-183 дугаар хуудас/,
Хохирогч ********** ын зочид буудлын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /1хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”…Би хувиараа “Залаа” нэртэй буудлыг ажиллуулдаг юм. ...2024 оны 03 дугаар сарын 17-18-нд ********** жижүүрээр гараад өглөө буухад телевизор хулгайд алдчихлаа гэж над руу залгахаар нь камер шүүж үзэхэд бараан хувцастай эрэгтэй хүн хөнжлийн углаа даавуунд юм хийгээд аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд ********** эгч цагдаад хандан өргөдөл өгсөн. Зочид буудлын ***** тоот өрөөнөөс JPE гэсэн бичиглэлтэй 32 инчийн хар өнгийн ЛСД телевизор, телевизорын хар өнгийн саарал товчлууртай удирдлага, мөн улаан, шар, цагаан залгууртай жижиг хар телевизорын хүлээн авах, хөнжлийн цагаан углаа даавуу зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би алдагдсан эд зүйлээ бүрэн олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2024 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд жижүүрээр гарч үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн буудлын ***** тоот өрөөнд байсан 32 инчийн LPE загварын ЛСД телевизор болон хөнжлийн цагаан даавуу хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж байна. Би Мөнхсоёлоор камер шүүлгэхэд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 02 цаг 50 минутын орчим хар куртик улаан ноосон малгайтай 40-50 орчим насны эрэгтэй хүн телевизорыг хөнжлийн даавуунд хийгээд үүрээд явж байгаа бичлэг байна лээ. Тухайн хүнийг асууж сураглахад Сант сумын гаралтай ********* гэдэг хүн гээд хүмүүс тэгж байна лээ ********* гэх хүн нь тухайн үед буудлын өрөө авсан зүйл байхгүй, харин 18 цагийн орчим цэвэрлэгээ хийж байхад тухайн ********* гэх хүн орж ирээд цэцэгтэй 2 ширхэг ваар аваад гарах гэж байхаар нь яах гэж байгаа юм тавь гээд тавиулаад хөөгөөд гаргасан. Тухайн буудлаас эд зүйл алдах үед би ядраад унтаад өгсөн байсан, өглөө ээлж өгөх гээд эд зүйлээ бүртгээд буудлаас юм алдагдсан талаараа мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 9, 13 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” шатахуун түгээх станцад ажил дээрээ байх хугацаанд 40-50 орчим насны хар хувцастай туранхай өндөр хүн телевизор авах уу? гээд бариад ирэхээр нь авахгүй гэхэд дүү авчих гээд гуйгаад байхаар нь би тухайн телевизорыг 140.000 төгрөгөөр удирдлагатай нь хамт авсан. Тухайн телевизор нь 32 инчийн гэмээр хар өнгийн JPE гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн товчлууртай хар өнгийн удирдлагатай байсан. Би тухайн телевизор авсан хүнээ харвал сайн танина. Би цагдаагийн байгууллагад хураалгасан телевизороо худалдан авсан гэх 140,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43 дугаар хуудас/,
Яллагдагч ********* аас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “хар өнгийн утастай цагаан, улаан, шар өнгийн оролттой залгуур 1 ширхэг, 16 см/5 харьцаатай 2 см өндөртэй HDTV гэх бичиглэлтэй телевизорын хүлээн авах 1 ширхгийг” хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 114-116 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ********** аас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “хар өнгийн дэлгэцийн доод хэсэгт JPE гэсэн бичиглэлтэй, дэлгэцийн баруун дээд хэсэгт зурагдсан сэвтэй ЛСД телевизор, хар өнгийн саарал товчлууртай телевизорын удирдлага” зэргийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
2024 оны 03 дугаар сарын *** -ны өдөр “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 25-27 дугаар хуудас/,
2024 оны 03 дугаар сарын *** -ны өдөр хохирогч ********** д “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 03 дугаар сарын *** -ны өдрийн 3/43 дугаартай”... “1 ширхэг JPE загварын 32 инчийн ЛСД телевизор хуучин 250,000 төгрөг, 1 ширхэг телевизорын сувгийн хүлээн авах хуучин 80,000, 1 ширхэг хөнжлийн цагаан өнгийн хэрэглэл хуучин 20,000 төгрөг нийт 350,000 / гурван зуун тавин мянга/-н төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 33-36 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********* ын хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 117/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-116 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********* ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-121 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Хархорин Өргөө” хорооллын гадаа зогсоолд байрлуулсан хохирогч *********ийн эзэмшлийн асаалттай байсан ******** улсын дугаартай “Тоёота allion” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин худалдаа”-ны төвийн зогсоолд байрлуулсан хохирогч ***********ын эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын авто машиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар түүний автомашиныг эвдэж түүнд 175,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах “Очир” маркетын гадна зогсоолд байрлуулсан хохирогч ******** гийн эзэмшлийн асаалттай байсан ******** улсын дугаартай “Honda insight” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн түүний 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хохирогч ********** ын эзэмшлийн “Залаа” нэртэй зочид буудлын ** тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, 350,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн LCD телевизор, телевизорын сувгийн хүлээн авах, хөнжлийн цагаан өнгийн даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ********* нь үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох зочид буудалд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Хархорин Өргөө” хорооллын гадаа зогсоолд байрлуулсан хохирогч *********ийн эзэмшлийн асаалттай байсан ******** улсын дугаартай “Тоёота allion” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин худалдаа”-ны төвийн зогсоолд байрлуулсан хохирогч ***********ын эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын авто машиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар түүний автомашиныг эвдэж түүнд 175,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах “Очир” маркетын гадна зогсоолд байрлуулсан хохирогч ******** гийн эзэмшлийн асаалттай байсан ******** улсын дугаартай “Honda insight” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн түүний 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хохирогч ********** ын эзэмшлийн “Залаа” нэртэй зочид буудлын ****** тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, 350,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн LCD телевизор, телевизорын сувгийн хүлээн авах, хөнжлийн цагаан өнгийн даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн. Дээрх үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч нь дээрх үйлдлээ мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрч ихээр харамсан байгаа. Мөн хохирлын тухайд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас үүнийг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ********* д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Яллагдагч ********* нь хохирогч *********ийн эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота allion” загварын авто машиныг, хохирогч ***********ын эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын авто машиныг, хохирогч ******** гийн эзэмшлийн ******** улсын дугаартай “Honda insight” загварын авто машиныг тус тус завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ********** ын эзэмшлийн “Залаа” нэртэй зочид буудлын *** тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, 350,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч ********* овогт ********* гийн ********* нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *********ийн ”...2024 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цаг 30 минутын үед миний танилын ах болох ******** нь ********** дугаарын утаснаас залгаж ах нь байрныхаа гадаа ирсэн байна гэхээр нь би тэр ахыг хөл муутай болохоор нь оруулж өгье гэж бодоод Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Хархорин Өргөөгийн” гадаа очоод гражны үүдэнд машинаа асаалттай орхиод ах болох ******** гэх хүний гэрт ороход ******** ах нь гэртээ ороод суучихсан байсан. Тэгээд би буцаад 5-10 минут болоод тэднийхээс гарсан гараад ирэхэд машин минь алга болсон байсан ойр орчим зогсоол, зам зэргээр хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед миний машины түлхүүр надад өөр байсан миний машины түлхүүр смарт болохоор машин асаалттай үед аваад явчихаж болдог юм. ...2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цаг 30 минутын үед цагдаагийн дэслэгч ******** нь таны тээврийн хэрэгслийг олчихлоо Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Дайргын гол” гэх газарт байна гэж хэлсэн. ...Тэр үед миний иргэний үнэмлэх алга байсан. Сүүлд нь цагдаагаас залгаж иргэний үнэмлэхийг чинь олсон прокуророос очоод аваарай гэж залгасан. Тэгээд би прокурорын үүдэнд суудаг ахаас очиж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15, 42-43 дугаар хуудас/, хохирогч ***********ын ”...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 10 минутын орчим Арвайхээр сумын 5 дугаар баг захын арын “Арвин худалдаа”-ны төвийн зогсоолд өөрийн Ланд круйзер загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж очоод ертөнцийн зүгээр зүүн тийш нь харуулж зогсоож орхиод буугаад захын ард “Ундрам” дэлгүүр лүү орсон тэнд 10 минут орчим болоод гараад ирсэн чинь миний машин “Түмэннаст” худалдааны төвийн хашааг баруун талаас нь мөргөөд зогсчихсон унтраачихсан байсан хаалгыг онгойлготол дотор нь хүн байхгүй 1 дүгээр араандаа байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр хүн унаж байсан гээд хөх дээлтэй хүнийг заасан юм тэр хүн “Арвин” худалдааны төв рүү орчихоод Шунхлай клонкийн тийш алхаж байсан би араас нь гүйж очтол миний түлхүүрийг гартаа барьчихсан байсан. ...Тэгээд би хөөе чи яаж байгаа юм бэ? чи юм мөргөчихсөн байна шүү дээ гэсэн чинь май энэ түлхүүрээ ав гээд согтуу байсан. ...Цагдаа ирээд ********* гэдэг хүн байна гээд байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 102 дугаар хуудас/, хохирогч ******** гийн ”...Би 2024 оны 02 дугаар сарын *** -ны өдөр цайны цагаараа явж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р багт байх Очир маркетын гадна машинаа асаалттай орхиод орсон юм. Тэгээд би тухайн дэлгүүр лүү ороод юм аваад байж байтал гаднаас миний таньдаг хүн орж ирээд ******** машины эзэн нь байна уу, тэр машиныг нэг хүн унаад хөдөлж байна гэсэн. Ингээд би яараад гартал тухайн хүн миний машиныг бүтэн хөдөлгөөд замын уулзвар луу орох гэж байгаад траншейны нүхэнд дугуй нь тээглээд хий эргээд зогссон. Тэгэхээр нь би гүйж очоод машиныхаа хаалгыг онгойлгоод түлхүүрээ сугалаад авчихсан. Тэгээд би ахаа та чинь яаж байгаа юм бэ гэхэд нөгөө хүн буухгүй сууж байгаад та нар ингээд машинаа асаалттай орхиод байвал би авна гэсэн. Тэгээд тэр хүнийг миний машинд сууж байхад нь би зургийн дарсан. Тэгээд тэр хүнийг буухгүй болохоор нь цагдаа дуудлаа гэж хэлэхэд буугаад зугтаачихсан. ...Миний машин “Honda insight” гэх хар өнгийн машин байгаа. Би машинаа авчихсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168 дугаар хуудас/, Хохирогч ********** ын”…Би хувиараа “Залаа” нэртэй буудлыг ажиллуулдаг юм. ...2024 оны 03 дугаар сарын 17-18-нд ******** жижүүрээр гараад өглөө буухад телевизор хулгайд алдчихлаа гэж над руу залгахаар нь камер шүүж үзэхэд бараан хувцастай эрэгтэй хүн хөнжлийн углаа даавуунд юм хийгээд аваад гарч байгаа бичлэг байсан тэгээд ******** эгч цагдаад хандан өргөдөл өгсөн. Зочид буудлын *** тоот өрөөнөөс JPE гэсэн бичиглэлтэй 32 инчийн хар өнгийн ЛСД телевизор, телевизорын хар өнгийн саарал товчлууртай удирдлага, мөн улаан, шар, цагаан залгууртай жижиг хар телевизорын хүлээн авах, хөнжлийн цагаан углаа даавуу зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би алдагдсан эд зүйлээ бүрэн олж авч хохиролгүй болмоор байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7 дугаар хуудас, Гэрч ********** ийн ”...2024 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд жижүүрээр гарч үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн буудлын *** 2 тоот өрөөнд байсан 32 инчийн LPE загварын ЛСД телевизор болон хөнжлийн цагаан даавуу хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж байна. Би Мөнхсоёлоор камер шүүлгэхэд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 02 цаг 50 минутын орчим хар куртик улаан ноосон малгайтай 40-50 орчим насны эрэгтэй хүн телевизорыг хөнжлийн даавуунд хийгээд үүрээд явж байгаа бичлэг байна лээ. Тухайн хүнийг асууж сураглахад Сант сумын гаралтай ********* гэдэг хүн гээд хүмүүс тэгж байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 9, 13 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч ********** ийн ”...Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” шатахуун түгээх станцад ажил дээрээ байх хугацаанд 40-50 орчим насны хар хувцастай туранхай өндөр хүн телевизор авах уу? гээд бариад ирэхээр нь авахгүй гэхэд дүү авчих гээд гуйгаад байхаар нь би тухайн телевизорыг 140.000 төгрөгөөр удирдлагатай нь хамт авсан. Тухайн телевизор нь 32 инчийн гэмээр хар өнгийн JPE гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн товчлууртай хар өнгийн удирдлагатай байсан. Би тухайн телевизор авсан хүнээ харвал сайн танина. Би цагдаагийн байгууллагад хураалгасан телевизороо худалдан авсан гэх 140,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43 дугаар хуудас/, яллагдагч ********* аас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “хар өнгийн утастай цагаан, улаан, шар өнгийн оролттой залгуур 1 ширхэг, 16 см/5 харьцаатай 2 см өндөртэй HDTV гэх бичиглэлтэй телевизорын хүлээн авах 1 ширхгийг” хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 114-116 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч ********** аас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “хар өнгийн дэлгэцийн доод хэсэгт JPE гэсэн бичиглэлтэй, дэлгэцийн баруун дээд хэсэгт зурагдсан сэвтэй ЛСД телевизор, хар өнгийн саарал товчлууртай телевизорын удирдлага” зэргийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-19 дүгээр хуудас/, 2024 оны 03 дугаар сарын *** -ны өдөр “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 25-27 дугаар хуудас/, 2024 оны 03 дугаар сарын *** -ны өдөр хохирогч ********** д “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-30 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 03 дугаар сарын *** -ны өдрийн 3/43 дугаартай”... “1 ширхэг JPE загварын 32 инчийн ЛСД телевизор хуучин 250,000 төгрөг, 1 ширхэг телевизорын сувгийн хүлээн авах хуучин 80,000, 1 ширхэг хөнжлийн цагаан өнгийн хэрэглэл хуучин 20,000 төгрөг нийт 350,000 / гурван зуун тавин мянга/-н төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 33-36 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний тайлан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Л.*********ын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ********* ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч *********, ***********, ******** , ********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр тог тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ********* хохирогч нарт төлөх төлбөргүй байна үзэх үндэслэлтэй.
Харин шүүгдэгч ********* нь иргэний нэхэмжлэгч ******** д 140,000 төгрөг төлөөгүй, түүнийг төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********* аас 140,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******** д олгох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ********* ын хувьд бага хэмжээний буюу 140,000 төгрөгийн хохиролтой, үүнийгээ төлөх боломжгүй учир цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ харамсан гэмшиж байгаа. Мөн хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өндөр настай ээжтэйгээ хоёулаа амьдардаг, мал аж ахуйд нь тусалдаг. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн шинж чанарт тохирсон байх ёстой учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ********* нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 233/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч ********* ын урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүх, шүүгдэгч ********* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг хохирогч нарт нөхөн төлж арилгасан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ********* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хүнд ял болох нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил гурван сарын хугацаагаар тогтоож,
Шүүгдэгч ********* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********* нь хохирогч *********, ***********, ******** , ********** нарт төлөх төлбөргүй, хохирогч *********, ***********, ******** , ********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Х.Лувсандагвын нэхэмжилсэн 140,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар шүүгдэгч ********* аас 140.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******** д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин ******** болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч ********* нь 36 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/492 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ын цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин ******** болтол шүүгдэгч ********* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин ******** болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********* гийн *********ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ********* овогт ********* гийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ********* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хүнд ял болох нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох хоёр сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил гурван сарын хугацаагаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* д оногдуулсан нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ын цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч ********* нь хохирогч *********, ***********, ******** , ********** нарт төлөх төлбөргүй, хохирогч *********, ***********, ******** , ********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Х.Лувсандагвын нэхэмжилсэн 140,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар шүүгдэгч ********* аас 140.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******** д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин ******** болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин ******** болтол шүүгдэгч ********* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР