| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/221 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Б.Буяндалай,
Гэрч ********** ,
Шүүгдэгч ********** , түүний өмгөөлөгч Б.Батсайхан,
Шүүгдэгч **********, *********, *********, *********, ************ , тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н ********** ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн *********н *********** , *********** овгийн **********н ********** , ********** ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** нарт холбогдох ********** дугаартай дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, *****, ******** боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, тус аймгийн ********** сумын ******** ажилтай ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ********** дугаар баг ********** хороолол ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овгийн **********н ********** , регистрийн дугаар: /*******/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, *****, ******** боловсролтой, эдийн засагч, менежер мэргэжилтэй, ********** сумын ************ ажилтай ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар баг ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овгийн *********н *********** , регистрийн дугаар: /***********/,
Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, *****, ******** боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, ********** *******-нд хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтай, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар баг ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, *********** овгийн ********** ********** , регистрийн дугаар: /***********/,
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, ******, ****** боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, ********** сумын *********** ажилтай ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар баг ********, хороолол ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** ********** овгийн **********н ********** , регистрийн дугаар: /**********/,
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, *****, ******** боловсролтой, багш мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар баг *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** тойн овгийн **********н ********** , регистрийн дугаар: /************/,
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 44 настай, *****, ******** боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овгийн **********н ********** , регистрийн дугаар: /***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7. Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчин, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж ******************-************* дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга *********** , үнэлгээний хорооны гишүүд ********** , ********** , ********** , ********** нарын шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөн, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газарт "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарахаас өмнө өөрөө 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрч **********с 45.000.000 төгрөгөөр худалдан авсан, ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “********** ” ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж, үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас ********** ХХК-ийг ялагчаар шалгаруулсны дараа ********** ХХК-ийн төрийн банкны ********** тоот дансанд шилжүүлсэн 56.000.000 төгрөгөөс 50.250.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт ********** ХХК-нд 46.000.000 төгрөгийг шилжүүлж, “********** ” ХХК-нд буюу 1.000.000 төгрөгийн давуу байдал бий болгосон, үлдэгдэл 4.250.000 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны ********** тоот дансаар 500.000 төгрөг, өөрийн эхнэр **********н хаан банкны ********** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.750.000 төгрөгийг шилжүүлсэн авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч *********** , ********** , ********** , ********** , ********** нар нь нийтийн албан тушаалтан буюу ************ дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** ийн нөлөөнд автаж, түүний “тендерт оролцуулсан автомашиныг шалгаруулах” хүсэлтийг гүйцэлдүүлэх зоригоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, ********** ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан, ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “********** ” ХХК-ийн нэр дээр тендерийн материал бүрдүүлэн тендерт дахин оролцуулахад нь үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас “********** ” ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд зээлсэн мөнгөөр машиныг хувьдаа худалдаж авсан байсан. Үүнд төсвийн мөнгө байгаагүй. Миний хувьд үнэлгээний хороонд орж тендерийг шалгаруулах ажил үүргийн хуваарьтай хүн биш. Би үнэлгээний гишүүдэд ажил албан тушаалаараа болон ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, үгсэн хуйвалдсан зүйл хийгээгүй. Тендерт шалгарсан ********** улсын дугаартай машин одоогоороо төрийн үйлчилгээнд явж байгаа. Тийм учраас би төрийг хохиролд оруулаагүй гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд тендер Худалдан авах тухай хуулийн дагуу сумын Засаг даргын тамгын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах тендерийн ажлын хэсгийн ахлагчаар сумын Засаг даргын захирамжаар, ...********** , ********** , ********** , ********** бид 5 үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон. Би 2016 оноос эхлээд Засаг даргын тамгын газрын дарга гэх албан тушаалыг авснаас хойш суманд зохион байгуулагддаг үнэлгээний хорооны дарга, гишүүнээр байнга томилогдож ажилладаг байсан. Учир нь сумын Засаг даргын тамгын газарт худалдан авах ажиллагааны А3 эрх авсан цөөхөн албан хаагч байдаг. Тэр хүмүүс бүхий л худалдан авах ажиллагаа дээр Засаг даргын захирамжаар томилогдож ажилладаг. Энэ машин худалдан авах ажиллагаан дээр бид 5 мөн адил Засаг даргын захирамжаар томилогдсон. Төрийн албан хаагчийнхаа эрх, үүргийн хүрээнд сумын Засаг дарга томилж байгаа болохоор худалдан авах ажиллагаанд оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан тендерийн материал, бидний өгсөн мэдүүлэг байгаа. Бид өгсөн мэдүүлэгтээ бат зогсох буюу ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх зүйл байхгүй. Бид энэ машиныг хаана, хэнээс буюу ********** гэх хүн ирээд оруул гэсэн асуудлыг мэдэхгүй. “********** ” ХХК-наас орж ирсэн. Тендер сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаад тухайн үед хамгийн бага үнийн саналтай, техникийн тодорхойлолтод хамгийн ойр нийцсэн, машины хэрэгцээ их байсан, алсын отор нүүдэлтэй, малын халдварт өвчинтэй, мөн ковидын тахал тасраагүй суманд хөдлөх машингүй байсан. Гамшгаас хамгаалах ажиллагаанд зайлшгүй машин шаардлагатай байсан учраас тухайн ********** улсын дугаартай авто машиныг шалгаруулсан байдаг. Ингээд өрсөлдөгчийн гомдол мэдээллээс шалтгаалж анхны тендерийг хүчингүй болгоод дахин шалгаруулалт зарлахад ********** улсын дугаартай авто машиныг “********** ” ХХК-аас дахиад оруулаад ирсэн. Тухайн машин нь баримт бичиг бүгд бүрэн, техникийн тодорхойлолтод хамгийн ойр нийцсэн байсан учраас бага үнийн санал, давуу чанарыг харж шалгаруулж үнэлгээний хорооноос авах саналтай байна гэсэн дүгнэлтээ бичиж сумын Засаг даргад хүргүүлээд энэ үнэлгээний хорооны ажил дууссан. Үүнээс хойш болсон ажиллагаанд үнэлгээний хороодын гишүүд хамааралгүй, мэдэхгүй. Одоо тухайн ********** улсын дугаартай машин ******* гээд цэнхэр дугаартай төрийн албанд бүртгэлтэй байсан. Тухайн үед сумын ИТХ машин унах эрхгүй байсан ч өнгөрсөн 07 дугаар сараас эхлээд Улсын Их Хурлаар хуульд өөрчлөлт оруулаад сумын ИТХ-ын ажлын албаны машин нэршилтэй аймгийн өмчийн газарт улсын бүртгэлд бүртгэ гэсэн албан тоот илгээж төрийн данстай болгоод төрийн албанд бүртгэж ******* гэсэн улсын дугаартай ашиглагдаж байгаа. Тухайн машиныг худалдаж авснаас эхлээд сумын гамшгаас хамгаалах ажиллагаа, Засаг даргын тамгын газрын хурал, эрүүл мэнд, хүн малын өвчин зовлон гээд бүхий л үйл ажиллагаанд явж байгаа. Миний тооцооллоор 20,000-30,000 км явчихсан. Одоогоороо урсгал засвар үйлчилгээгээ хийгээд явж байгаа. Энэ машин одоогоороо цэнхэр дугаартай, төрийн үйл ажиллагаанд ашиглагдаад явж байгаа учраас бид төрийн төсвийн мөнгийг үрэх, ашиг хожих санаагүйгээр худалдаж авсан учраас төсвийн мөнгийг зориулалтын замаар ашиглаж, уг машиныг хуульд зааснаар шалгаруулж үнэлгээний хорооны ажил дууссан. Бид нарыг тухайн сумын ИТХ-ын даргын нөлөөнд автсан, хамтран хуйвалдсан гэж ял шийтгэл сонсгож байгаад миний хувьд болон гишүүдийн хувьд чин шударгаар ажилласан. Тэр төсвийн мөнгөнөөс 5, 10 төгрөг харж ажиллаагүй. Бид ном дүрмийн дагуу төрд тангараг өргөсөн жинхэнэ албан хаагчийн хувьд үүргээ гүйцэтгэж ажилласан” гэв.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний бие мөн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэгт орсон. Ингэхдээ төрийн албан хаагчийн үүргээ биелүүлж худалдан авах ажиллагааны хуульд заасны дагуу ажлаа хийсэн. Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэрээ гаргасан зүйл байхгүй. Мөн бусадтай үгсэн зөвшилцөж, тохиролцсон зүйл байхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний бие сумын Засаг даргын захирамжийн дагуу бусад гишүүдийн адил үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Сумын хэмжээнд А3 эрхтэй хүмүүс маш цөөхөн байдаг учраас татгалзах боломж хомс байдаг. Байгаа хэд нь оролцож байж л сумын худалдан авах ажиллагаа явагддаг учраас энэхүү ажиллагаанд оролцсон. Бидний зүгээс энэ тендерийг 4 удаа зарласан. Тендер зохион байгуулахад маш их хугацаа шаарддаг. Сум орон нутагт яах аргагүй унаа тэрэгний асуудал байсан. Бусад орж ирсэн машинууд тухайн машинаас үнэлгээний хувьд өндөр байсан. Хамгийн сайн үнэлэгдсэн машины үнийн саналыг хараад үнийн саналыг нь хараад ********** үнийн санал бага байсан учраас шалгаруулсан. Бусад зүйл дээр адил саналтай байна” гэв.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Сумын Засаг даргын захирамжаар энэ үнэлгээний хороонд орж ажилла гэж томилсон. Үүнийг дагуу үнэлгээний хороонд орж ажилласан.Үнэлгээний хороонд орж ажиллахад бид нарт нэмэлт цалин хөлс, урамшуулал огт байдаггүй. Өөрийнхөө үндсэн ажлаасаа гадна л тэр ажлыг Засаг даргын захирамжийн дагуу хийж гүйцэтгэдэг. Саяны хэлснээр манай сумынд худалдан авах ажиллагааны А3 эрхтэй хүмүүс цөөхөн байдаг. Бид 5 дээр нэмээд ганц, хоёрхон хүн л байдаг. Тухайн үед тийм байсан учраас захирамжийн дагуу үнэлгээний хороонд орж ажилласан байгаа” гэв.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тус машиныг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахаар Засаг даргын захирамжаар томилогдсон. Ингэхдээ тендер шалгаруулах хууль дүрмийн дагуу л тухайн тендерийг шалгаруулсан. Тэгж үгсэж дарамт шахалтад орсон зүйл байхгүй” гэв.
Гэрч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны наадмаас өмнө хурлын дарга ********** той хамт явж машин үзсэн. Тэр үед үз гэсэн машинуудыг нь үзсэн. Тэгээд ********** улсын дугаартай машиныг сүүлд нь авахаар тогтоод эргэж очиж авсан гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чулуунтогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын ИТХ-н 2022 оны санхүүгийн тайланд 2023 оны 02 дугаар сард Төрийн аудитын газраас аудит хийсэн..., ...үүнээс харахад төрийн байгууллагад 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөн харагдаж байна. Иймд уг 11.000.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 23-25 дугаар хуудас)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чулуунтогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоогоор манай байгууллагын худалдаж авсан тээврийн хэрсэлийн ашиглалт хэвийн байна. Төсөвлөсөн мөнгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан. 56,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл авахаар төсөвлөсөн байсан. Үүнээс Баянжинжид ХХК-д 56,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бодит байдал дээр тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр авсан байсан. Үлдсэн 11,000,000 төгрөгнөөс 5,600,000 төгрөгийг Баянжинчид ХХК нь татварт улсад төлсөн байсан. Хуулийн дагуу татвар төлөх ёстой. Төлсөн татвар нь эргээд улсын төсөвийг бүрдүүлж байгаа. Мөнгөн дүгнээр тооцож үзэх юм бол 5,400,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Хохиролд 4,250,000 төгрөг төлөгдсөн. Зөрүү мөнгө 1,150,000 төгрөг төлөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 93-95 дугаар хуудас/
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан. Би тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар Үнэгүй.mn сайтад байршуулсан. Намайг байхгүй байхад миний машиныг хүмүүс ирж үзсэн байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэг хүн ирээд миний ********** машиныг авъя гэсэн. Миний машиныг сумын Засаг даргын тамгын газар худалдан авч байгаа гэж тухайн хүн хэлж байсан. Би гэхдээ аль сумын Засаг даргын тамгын газар авч байгаа гэдгийг асуугаагүй юм байна. Би 45.000.000 төгрөгөөр зарсан. Миний хаан банкны 5360303156 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ********** гэх хүн 45.000.000 төгрөг шилжүүлсэн. Машин надаас худалдан авсан хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Би шилжүүлж авсан хүний нэрийг санахгүй байна. Миний машиныг нэр дээрээ шилжүүлж авч байгаа хүн нь цааш нь сумын тамгын газарт тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх юм байна гэж ойлгосон. Надтай бол ********** сумын ИТХ-н дарга болон Засаг даргын тамгын газрын дарга нар холбогдож байгаагүй. Харин миний тээврийн хэрэгслийг сумын Засаг даргын тамгын газар авч байгаа гэж надаас тээврийн хэрэгсэл шилжүүлж авч байгаа хүн бол хэлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би ********** ХХК-ийн захирал гэж явдаг. Хот хоорондын тээвэр хийдэг компани байгаа. ********** ХХК-ийн захирал ********** гэх хүнийг зүс таньдаг юм. ********** намайг гэх манай сумаас зарласан тендерт оролцоод өгөөч манай компани орон нутгийн компани болохоор болохгүй байх гэж байсан. Ингээд би зөвшөөрч тендерт оролцсон. Урд өмнө тендерт оролцож үзээгүй. Манай эхнэр ********** сум руу өгөх материалыг бэлдсэн. Би ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ********** сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөөгүй. ********** ХХК-ийн захирал нь машин бэлэн байгаа бид нар нийлүүлчихнэ гэж надад хэлж байсан. Төрийн банканд данс эзэмшиж байгаа. Дансны дугаарыг цээжээр санахгүй байна. Манай компани НӨАТ-г суутгаж авсан. Үлдсэн мөнгийг ********** ХХК-ийн захирлын хэлсэн данс руу шилжүүлж байсан. ********** ХХК-ийн нягтлан бодогчоор манай эхнэр Нарангэрэл ажилладаг. Манай эхнэр гүйлгээг хийж байсан. ********** гэх хүнийг танихгүй. Би **********н ********** гэх хүнийг танихгүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 38-38 дугаар хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би сайн мэдэхгүй. Манай дүү ********** нь миний данс руу мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн учраас уг мөнгө миний дансанд орсон. Би ямар учиртай мөнгө вэ гэдгийг нь мэдэхгүй. Би ********** ийг шилжүүл гэж өгсөн данс руу интернэт банк ашиглаж гүйлгээг хийсэн. Би нэг төгрөг ч аваагүй. 36.650.000 төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн. ********** нь манай хүргэн байгаа юм. Оюунцэцэгийн ********** гэж манай төрсөн эгчийн хүүхэд байгаа. Эрдэнэцэцэгтэй ********** нь гэр бүл болсон. ********** гэх хүнийг танихгүй. Би ********** гэх хүнийг танихгүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 42-43 дугаар/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** гэж хүн утсаар яриад Иргэдийн төлөөлөгчдийн хурал тендер зарлаад машин худалдаж авч байгаа юм. Би энд наадмын бэлтгэл гээд завгүй байна та очоод машиныг авчхаач гэж хэлээд гар утасны дугаар өгсөн. Би маргааш өдөр тухайн машины эзэнтэй утсаар холбогдоод ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж авсан. Үүнээс өмнө ирээд өөрсдөө тээврийн хэрэгслийг үзэж харсан гэж байсан. Намайг тээврийн хэрэгслийг ********** сумын Засаг даргын тамгын газар нэр дээр аваарай гэж хэлээд миний фейсбүүк хаягаар бичиг баримтын зураг ирүүлж байсан. Би тээврийн хэрэгслийг ********** сумын Засаг даргын тамгын газар дээр авна гэж хэлээд фейсбүүкээр ирүүлсэн баримт бичгийг авто тээврийн үндэсний төвийн ажилтанд үзүүлэхэд шилжүүлэх боломжгүй шат дамжлаг нь буруу байна гэж хэлсэн. Ингээд ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** нь уг тээврийн хэрэгслийг зарагдах гээд байгаа учраас хурдан авах хэрэгтэй байна та өөрийнхөө нэр дээр авчих дараа нь шилжүүлж авна гэж хэлсэн. Гэхдээ одоо болтол тээврийн хэрэгсэл миний нэр байгаа шилжүүлж авахгүй л байна. Тээврийн хэрэгсэл нь бол ********** суманд байгаа. ********** сумын 2022 оны наадам болохоос 3 хоногийг өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** ирээд надаас машинаа аваад явсан. Намайг бол тээврийн хэрэгсэл очоод авчих л гэж хэлсэн төлбөр тооцоог нь өөрсдөө хийсэн байх..." гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Өвөрхангай аймгийн ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэх хүний миний ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ирж үзэж байгаагүй. Харин 88002632 дугаартай гар утаснаас орон нутгаас холбогдож байна хүн явуулж тээврийн хэрэгслийг чинь үзнэ гэж байсан. Мөн намайг тээврийн хэрэгслийн зургаа явуулаач гэж байсан. Буянт хурд ХХК-ийн тендерийн материал дээрх тээврийн хэрэгслийн зургууд нь миний гар утсаар авч явуулж байсан зургууд мөн байна. Өвөрхангай аймгаас холбогдож байна гэж хэлж байсан санагдаж байна. Яагаад гэхээр би тухайн үед Архангай аймаг явах гэж байсан ингээд замдаа тээврийн хэрэгслээ үзүүлж болох юм гэж хэлж байсан. Гэхдээ тухайн хүн нь миний тээврийн хэрэгслийг ирж үзээгүй. Би ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гээд зар байршуулсан байсан. Миний ******** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэг гэмтэл байгаагүй. Би өөрөө ашиглаж хэрэглэж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ********** сумын төвд "********** " ХХК-аараа 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байна. Өөр ажил төрөл эрхэлдэггүй, улс төрийн сонгуульт ямар нэг алба хашиж байгаагүй. Манай компани 8 нэрийн барааны худалдааг ********** сумын төв дээр "********** " гэсэн нэртэй дэлгүүртээ явуулдаг. "********** " ХХК-ийн захирал нь миний бие, би 2005 онд анх үүсгэн байгуулсан. Манай компани 8 нэрийн бараа худалдахаас өөр үйл ажиллагаа явуулдаггүй. ********** нь надаас 10 гаран насаар дүү, тэр сургуульд байхдаа манай дэлгүүрийн барааг ачиж булгах грушикын ажлыг хийж өгдөг байсан. Энэ хүнтэй бусдаар ямар нэг холбоо харилцаа байхгүй. Харин *********** нь манай эхнэр **********н эцэг **********н төрсөн ах ********** гэж хүний охиных нь хүүхэд байгаа юм, би Н.*********** ийн ээжийнх нь нэрийг санахгүй байна, олон жилийн өмнө багад нь нас барсан гэдэг. Тэгэхээр манай эхнэртэй ах дүү нарын хүүхдүүд буюу үеэлүүд болдог. Тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** нь надад 2022 оны 6 дугаар сарын 25-ны орчимд надад "...манайх авто машин авахаар 2 тендер зарласан чинь хүн оролцохгүй байна, танай компаниар тендерт оролцъё, машин тэргээ бүгдийг нь авчихсан, та машин худалдаж байгаа хүний энэ данс руу 45,0 сая төгрөгийг шилжүүлээд өгчих бусад нь болсон, тэгээд би тань руу удахгүй мөнгийг нь шилжүүлнэ" гэхээр нь би зөвшөөрч ********** ийн хэлсэн Хаан банкны /дансны дугаар, эзэмшигчийг нь санахгүй байна гэх/данс руу 45,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Би тэр үедээ ********** т "би тендерт оролцож мэдэхгүй" гэдгээ хэлэхэд тэрээр "ах санаа зоволтгүй ээ, бүх юмыг нь бэлдсэн байгаа" гэж хэлсэн, тиймээс би өөрөө бол энэ тендерт оролцоогүй, манай компаниас бичиг баримтыг тэр үед нь бүрдүүлж авсан л байх, би одоо ямар ямар бичиг баримтыг ********** т бүрдүүлж өгсөн гэдгээ санахгүй байна. Тэгсэн 7 хоногийн дараа ********** нь "ахаа танай компанийг тендерт шалгаруулсангүй ээ, бүтэхээ больчихлоо, таны мөнгийг удахгүй өгнө" гэж хэлсэн. Гэтэл ********** нөгөө 45,0 сая төгрөгөө өгөхгүй нэлээн удсан. Би бараа материалаа татах гээд нэхсээр байгаад арай гэж 2022 оны 9, 10 дугаар сард мөнгөө цувуулж авч дуусгасан. ********** нь надад мөнгөө өгөхдөө нэг удаа 20,0 сая төгрөгөөр, бусдыг нь увуулж цувуулж өгсөөр 10 дугаар cap гэхэд өр дууссан. ********** надад "энэ хүнээс машин авч байгаа юм, та мөнгө шилжүүлчих" гэхээр нь л шилжүүлсэн. Тухайн үед машин зарж байгаа хүнийг хэн гэдгийг ч мэдээгүй. ********** надад хэлэхдээ хотоос машин авч байгаа гэж хэлсэн, би өмнө хариулахдаа хэлсэн миний таньдаг Эрдэнэцогт тэгвэл биш юм биш үү. ********** нь тендер зарлаад мөнгө нь орж ирэхгүй байна гэж надад тайлбарладаг байсан. Ингэж явсаар 45,0 сая төгрөгийг 2022 оны 9, 10 дугаар саруудад хувааж өгөөд дуусгасан, яг хэзээ, хэд хэдэн төгрөгөөр өгснийг харилцах данс харахгүй бол цээжээр хэлж мэдэхгүй байна. ********** энэ мөнгөө манай эхнэрийн ********** тоот данс руу л хийсэн байх ёстой. Миний санаж байгаагаар нэг гүйлгээ нь 20,0 сая төгрөгөөр орж ирсэн, бусдыг нь цувруулаад өгсөн. Тэр үедээ ********** нь хүнээс зээлээд энэ 20,0 сая төгрөгийг өглөө гэж хэлсэн санагдаж байна. ********** надаас авсан мөнгөө удаачихлаа гээд энэ 1 сая төгрөгийг хүү болгон нэмж өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 55-57-р хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** надад ********** гэх хүнээс мөнгө зээлээд юм авчихсан. ********** нь дэлгүүрийн бараа материал татах гээд мөнгө нэхээд байна гэсэн. Ингээд би ********** гэх хүнд мөнгө шилжүүлж байсан. ********** гэх хүнд хэдэн төгрөг өгсөн гэдгээ одоо яг санахгүй байна. Байнга хүмүүст мөнгө шилжүүлдэг болохоор санахгүй байна. **********д өгсөн мөнгийг Баянжинчид ХХК-аас надад буцааж өгсөн. Энэ гүйлгээ дээрх асуудалтай адил **********д өгсөн мөнгийг Баянжинчид ХХК болон ********** нар өгсөн юм аа. Ямар ч хүү алданг, шан харамж аваагүй. Цэвэр зээлсэн мөнгөө л буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 242-244 дүгээр хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тээврийн хэрэгслийг хэний эзэмшилд очсон вэ гэж асуухад Засаг даргын тамгын газрын мэдэлд авсан гэж хэлж байсан. Хэмнэлтийн тухай хуулиар сумын ИТХ-н дарга автомашингүй байхаар заасан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 247-248 дугаар хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** гэх хүнийг танина. Миний хамаатны эгч байгаа юм. ********** мөнгө шилжүүлэх гэсэн юм гээд миний дансыг авсан. Ингээд би дансаа өгсөн. Миний дансанд мөнгө орсон. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар би мэдэхгүй. Энэ мөнгийг 2 хүний данс руу шилжүүлсэн. Би хувьдаа хэрэглээгүй. Батзориг болон нөхөр ********** ийн данс руу мөнгийг хуваагаад шилжүүлсэн. Манай нөхөр мөнгийг шилжүүлчих гэсэн учраас би шилжүүлэг хийсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны ********** тоот харилцах данстай. ...Энэ мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** над руу мөнгө шилжүүлсэн. Манайхаас мөнгө аваад буцаагаад өгсөн. Манайхаас авсан мөнгөний талаар манай нөхөр ********** сайн мэднэ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримтын дагуу тендерийн баримт бичгийг боловсруулдаг. Санхүүгийн талаарх мэдээлэл борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн нотлох мэдээллүүд, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалд өр төлбөргүй лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариуцагчаар татагдаж байгаагүй талаарх лавлагаа, санхүүгийн тайлан, харилцагч банкнуудаас өр төлбөргүй лавлагаа зэрэг баримтыг тендерийн баримт бичгийн хамт ирүүлэхийг шаардаж байгаа..., Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагуудыг шаардана. ...Тендерт оролцогч аж ахуйн нэгжийн материал нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нийцээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно...” гэх мэдүүлэг /4хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ********** тоот харилцах данстай. Уг данс миний эзэмшилд байдаг боловч дэлгүүрийн орлого авдаг данс байгаа юм..., ...********** бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Манай дэлгүүрээс хүнс, бараа авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч ********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Яг тэр машиныг авна гэж бол тооцоолж очоогүй хэд хэдэн тээврийн хэрэгсэл үзсэн. ********** дарга үзэх автомашинаас өөрөө олж байсан. Үнэлгээний хорооны дарга гишүүд бол намайг машин үзээд ир гэж хэлж байгаагүй. Харин Иргэдийн хурлын дарга ********** машин үзээд ирье гэж хэлсэн. Бодвол цаагуураа хоорондоо ярилцсан байх гэж бодож байна. Би ойлгохдоо хурлын дарга ********** тамгын газрын даргатай хоорондоо ярилцаад намайг явуулсан гэж ойлгосон. Би явахдаа бол тамгын газрын даргад хэлж мэдэгдээд чөлөө зөвшөөрөл аваагүй..., ...Да хүрээ захаар явж машин болон үнийн судалгаа хийсэн. Авах машин нь он заасан байсан, мөн мөнгөндөө таарах үнэ, ханштай тээврийн хэрэгсэл судалж явсан..., ...Би яг үнэлгээний хуралд оролцож байгаагүй. Харин тамгын дарга *********** , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** нарт саарал Hilux дажгүй машин гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 51-52, 6хх-ийн 112-114 дүгээр хуудас/,
ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендерийн материалд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тухайн тендерийн материалын хуулбар /1хх-ийн 08-164, 4хх-ийн 55-185 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********** ,*********** , ********** ,********** , ********** , ********* нарыг ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтуудын хуулбар /1хх-ийн 165-2хх-ийн 10 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай актын хуулбар /2хх-ийн 26 дугаар хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаартай “...********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа хувийн хэргийн хуулбарыг 2023.05.03-ны байдлаар гаргав” гэсэн лавлагаа, хавсралт /2хх-н 123-135 дугаар хуудас/,
********** ХХК-ийн төрийн банкны ********** дугаартай дансны хуулга, **********н Хаан банкны ************ тоот дансны хуулга, **********н Хаан банкны ********* тоот дансны хуулга, **********н Хаан банкны ********** тоот дансны хуулга, ********** ийн хаан банкны ************, *********** тоот дансны хуулга, **********н Хаан банкны ******* тоот дансны хуулга, ********** ийн Хаан банкны ************ тоот дансны хуулга болон тухайн дансны хуулгуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, 2хх-ийн 137-179 дугаар хуудас/,
Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344Ш/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 134-141 дүгээр хуудас/,
********** сумын тендерийн үнэлгээний хорооны хурлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэлүүд /4хх-ийн 151-152, 181-182 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********** ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/21 дугаартай тодорхойлолт /3хх-ийн 105 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 183/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 175 хуудас/,
Шүүгдэгч *********** ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/50 дугаартай тодорхойлолт /3хх-ийн 113 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 201/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 176 хуудас/,
Шүүгдэгч ********** гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/20 дугаартай тодорхойлолт /3хх-ийн 109 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 145/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 179 хуудас/,
Шүүгдэгч ********* гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/52 дугаартай тодорхойлолт /3хх-ийн 123 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 153/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 177 хуудас/,
Шүүгдэгч ********** ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/51 дугаартай тодорхойлолт /3хх-ийн 116 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 130/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 178 хуудас/,
Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/53 дугаартай тодорхойлолт /3хх-ийн 120 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 139/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 180 хуудас/ зэрэг болно.
1.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ********** нь ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газрын-220527 дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга ********** , үнэлгээний хорооны гишүүд ********** , ********** , ********** , ********* нартай урьдчилан тохиролцож хамтран Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан Орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх гэсэн хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газрын-220527 дугаартай 56,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны шийдвэр гарахаас өмнө ********** сумын Засаг даргын тамгын газарт ********** улсын дугаартай Hillux маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн **********с 45,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-аар төлүүлж, худалдаж авсан. ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймаг үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-ний нэр дээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тендерийн маягт бүрдүүлэн 56,000,000 төгрөгөөр нийлүүлэх үнийн санал гаргуулж, Үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлж ялагчаар шалгарсан “********** ” ХХК-ний төрийн банкны ********** тоот дансанд шилжүүлсэн 56,000,000 төгрөгөөс 50,250,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт “********** ” ХХК-нд 46.000.000 төгрөгийг шилжүүлж “********** " ХХК-нд буюу бусдад 1,000,000 төгрөгийн давуу байдал бий болгосон” Үлдэгдэл 4.250.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны ********** тоот дансаар 500,000 төгрөг, өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр **********н хаан банкны ********** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3,750,000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон.
Шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** , *********** нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газрын-220527 дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** той урьдчилан тохиролцож хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн үүргийг хэрэгжүүлэхдээ, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг зөрчиж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** ийг ********** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгслийг тендер шалгаруулалтаас өмнө ********** сумын Засаг даргын тамгын газарт худалдан авсан болохыг мэдсээр байж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тендер сонгон шалгаруулалт зарлаж, тендерийг нээж ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийлүүлэхээр үнийн санал ирүүлсэн ********** ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** т 4,250,000 төгрөгийн давуу байдал, “********** ” ХХК-нд 1,000,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан гэрч **********, *********, **********, ***********, *********,***********, ********* нарын мэдүүлгүүд ,********** ХХК компанийн харилцах данс, **********н харилцах данс, **********н харилцах данс, **********н харилцах данс, шүүгдэгч ********** ийн харилцах данс, **********н харилцах дансны мэдээллүүд болон тухайн дансны мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. ...Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад зааснаар энд байгаа шүүгч нар бүгд нийтийн албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх субъектүүд мөн болох нь тодорхой харагдаж байна. ...********** анхнаасаа энэ тендерт ялалт байгуулж энэ машиныг Засаг даргын Тамгын газарт нийлүүлнэ гэсэн сэдэл санаа зорилготой байсан нь энэ мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Үүний дараа бусад шүүгдэгч нар буюу үнэлгээний хорооны гишүүд ямар үйлдэл, үйл ажиллагаа явуулсан байна вэ, ямар гэм буруутай үйлдэл байна вэ, яагаад гэмт хэрэг гэж үзээд байна вэ гэвэл эдгээр хүмүүсийн хийсэн үйлдэл дээрээс нь бас харагдаж байгаа юм. Энэ бол гэмт хэрэг. ********** бүх гишүүдтэй уулзаад энийг шалгаруул гэж хэлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байсан ч эдгээр хүмүүс үйлдлээрээ ********** ийн хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэх гэж байгаа, гүйцэлдүүлсэн болох нь харагдаж байгаа. Үнэлгээний хорооны 2 удаагийн хурал маш их анхаарал татаж байгаа. 07 дугаар сарын 01-ний өдрийн хурал, 07 дугаар сарын 4-ний өдрийн хурал. Тэр дээр огт болоогүй үйл явдлын талаар эдгээр шүүгдэгч нар, үнэлгээний хорооны гишүүд ярилцаж хурлын шийдвэр гаргасан байгаа. 07 дугаар сарын 1-ний өдөр ********** ийн тендерт оролцуулахаар худалдан авсан машин ********** сумд ирчихсэн, 06 дугаар сарын 28-ны өдөр жолооч **********тэй очоод аваад ирчихсэн байсан машиныг түүнээс ирснээс нь хойш 5 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 1-ний өдөр хурал хийхдээ эдгээр хүмүүс тэр машиныг очиж үзүүлье гэж хоорондоо ярилцаж байна. Үүний дараа 07 дугаар сарын 4-ний өдөр дахиад хурал хийгээд тэр шийдвэрийн дагуу 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Улаанбаатар хотод очоод 2, 3 машин үзээд ирсэн үйл явдал огт болоогүй байхад өмнө буюу 07 дугаар сарын 24, 25-ны үед анх машин авахаар явсан ********** , гэрч ********** нарын тэр үйл явдлыг тэр хурал дээр ярьж байгаа. 07 дугаар сарын 1-ний өдөр гарсан шийдвэрийн дагуу жолооч яваад ирж, явж очоод ийм ийм машин үзээд, энэ машиныг хамгийн сайн машин байсан байна гээд надад хэллээ гээд хурал дээр танилцуулж байна. Бусад гишүүд энийг санал нэгтэй дэмжиж байна. Тэгэхэд сум жижигхэн, цөөхөн хүн амтай, нэг байгууллагад хамт ажилладаг гэсэн үг, бид нар Тамгын газар дээр нэг газарт байрладаг гээд яриад байдаг. Тийм учраас бид нар бие биеийгээ танина гэдэг. Тэгсэн хэрнээ тэнд байсан жолоочийгоо хэзээ хот руу яваад хэзээ ирээд байгааг нь асуухаар мэдэхгүй гээд байдаг. Энэ нь боломжгүй зүйл. ********** 07 дугаар сарын 01-ний өдөр хаана байсан, 07 дугаар сарын 04-ний өдөр хаана байсан гэдгийг нэг албан тасалгаа, контор дотор байж байгаа хүмүүс мэдэхгүй байх ямар ч боломжгүй. Дээрээс нь 4, 5 хоногийн өмнө болсон үйл явдлыг хойно аваачиж болсон мэтээр хурал хийж тэмдэглэл үйлдэнэ гэдэг нь энэ эдгээр хүмүүс санаатайгаар ийм зүйлийг хийж байна гэж харж байгаа. ....Эдгээр хүмүүс энэ машиныг шалгаруулахын тулд тэр тендерийн үйл явцыг зохиомлоор бий болгож байна. Тэгэхээр би энэ хүмүүсийг буруутай байна гэж үзэж байгаа юм. Мөн тэр тендерийн шаардлагатай баримт бичгүүд энэ хэрэг дотор байхгүй. 2 удаа шалгарсан компанийн тендерийн жишиг баримт гэдэг хамгийн жишиг болох заавал байх ёстой баримтууд байгаа. Сангийн сайдын тушаалаар батлагдсан тэр баримтуудыг бүрэн авалгүйгээр хэдэн машины зураг аваад л тендерийн материал бүрдүүлж байгаа. Мөн дээрээс нь дахиад тэр тендерт оролцсон өөр нэг компани байгаа. Тэр компанийн машиныг бас очиж үзсэн мэтээр худлаа ярьдаг. Гэтэл нөгөө машины эзэмшигч нь өөрөө би үнэгүй.мн дээр зар тавьсан, 1 хүн үзье гэхэд би Архангайд явж байна, замд үзчих гэсэн чинь үзээгүй ээ, миний машиныг хэн ч ирж үзээгүй гээд байдаг. Гэтэл үзсэн тэр машин асахгүй байсан гээд мэдүүлэг өгөөд тэрийгээ хурал дээр яриад байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс зориуд энэ тендерийн баримт бичгийг зохиомлоор бүрдүүлж энэ тендерийг шалгаруулсан байна гэж харж байгаа. Тендерийн тухай хуульд бол бүгд тодорхой заагдсан байгаа шүү. Техникийн тодорхойлолт ямар баримт бичгийг хавсаргах вэ, ямар үнийн санал гаргах вэ? гэдгийг заасан байгаа. Гэтэл эдгээр хүмүүс буюу үнэлгээний хорооны гишүүд буюу энэ 5 шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас ашиг олох зорилго байгаагүй юм байна гэдгийг бас хэл хэлсэн байгаа. Угаасаа энэ гэмт хэргийн улмаас заавал ашиг олсон байхыг бол шаардахгүй. Хэн нэгэнд давуу байдал олгохыг л хэлнэ. Тэгэхээр ********** т давуу байдал олгох буюу ********** ийн машиныг шалгаруулахаар эдгээр хүмүүс хуулиар хүлээсэн бүрэн эрх, үүргээ урвуулан ашигласан л гэсэн үг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эдгээр хүмүүсийг гэм буруутайд тооцуулах санал гаргаж байгаа. Учир нь энэ талаар яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд тодорхой дурдсан байгаа. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар энэ хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох ялыг хасаад, дээрээс нь ялын хэмжээнүүдийг нь нэмчихсэн байхгүй юу. Тэгэхлээр одоо үйлчилж байгаа хуулиар биш, өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иймд шүүгдэгч ********** ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *********** , ********** , ********** , ********** , ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн хохирол, төлбөрийн тухайд бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байгаа. Бүрэлдэхүүнтэй шинжээч хамгийн сүүлд томилоод гарсан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ дээр өмнөх дүгнэлтүүд яагаад ийм зөрөөтэй гарсан талаар тухайн шинжээч тодорхой дурдаад үндэслэл бүхий бол дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн хүрээнд тухайн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийг зах зээлийн дундаж үнэ гэж үзээд за ингээд 56,000,000 төгрөг буюу төрөөс гарсан мөнгөнөөс хасаж энэ зөрүүг нь тооцох нь зөв байна. Ингээд үзэхлээр нийтдээ энэ үйл ажиллагаа, энэ гэмт хэргийн улмаас 8,500,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн. Харин 11,000,000 төгрөгийн асуудал яригдаад байгаа. Энэ 11,000,000 төгрөг нь одоо гэмт хэргийг үйлдэхэд ашигласан мөнгө байна гэж би дүгнэсэн. Яагаад гэвэл тэр 11,000,000 төгрөгийн 5,750,000 төгрөг нь НӨАТ-н баримтад буюу тэнд зүгээр байсан компанийг энэ гэмт хэрэгт татан оролцуулсан, гэмт хэргийг үйлдэхдээ ашиглаж тендерт оролцуулж тэрнийхээ зайлшгүй гарах зардал буюу тэр НӨАТ-г төлсөн. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ одоо 45,000,000 төгрөгөөр машин худалдаж авсан. Энэ машиныг худалдаж авахдаа хүнээс мөнгө зээлээд тэр мөнгөө буцааж өгөхдөө 1,000,000 төгрөг нэмж өгсөн. Харин ********** өөрөө эхнэрийнхээ дансаар дансанд мөнгө авсан.Нийтдээ 4,250,000 яг хувийн хэрэгцээндээ авсан. Тэгэхлээр энэ 11,000,000 төгрөг бол гэмт хэрэг үйлдэж олсон орлого байна. Тэгэхлээр энийг бас гаргуулна гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах ёстой. Тэгэхлээр 11,000,000 төгрөгийг ********** оос гаргуулаад эндээс яг төлчихсөн 4,250,000 төгрөгийг нь хасаад 6,750,000 төгрөгийг ********** оос гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулаад үлдсэн хэсгийг нь улсын орлого болгох нь зүйтэй. Бусад шүүгдэгч нарын тухайд яг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учруулаагүй. Тийм учраас бусад шүүгдэгчээс гаргуулах төлбөр байхгүй байна гэж үзлээ...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** ийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Прокурорын гэм буруугийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх, санал нийлэх боломжгүй байна. Шүүгдэгч ********** ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэр бүхий үнэлгээний хорооны 5 гишүүдтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэн бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэдэг байдлаар томьёолж буруутгаж байгаа юм. Энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үнэлгээний хорооны гишүүд хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу энэ тендерийн үйл ажиллагааг 4 удаа зохион байгуулсан. Зөвхөн эдгээр хүмүүс зохион байгуулаад дуусгачихдаг ажил биш. Үүний цаана Сангийн яам хяналт тавьж байдаг, Орон нутгийн өмчийн газар хяналт тавьж байдаг. Эдгээр хяналт доор үнэхээр үнэлгээний хорооны гишүүд ажлаа зохих ёсоор хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл төрийн худалдан авах ажиллагааг зохих ёсны дагуу гүйцэтгэсэн байтал ********** ийн машин авчирсан байсан үйлдэлтэй холбогдуулаад нэг байшинд суудаг нэг байгууллагад ажилладаг учраас нэгнийгээ дэмжчихлээ гэдэг байдлаар яллаж байна. Хэрэг дотор урьдчилан үгсэн тохиролцсон тохиролцоо, албан тушаалын байдлаа хэтрүүлэн хэрэглэсэн тухай тодорхой томьёолол, нотлох баримтууд, бүлэглээд ярилцаж тохироод хэдүүлээ яг энийг ингээд шийдье гэсэн нотлох баримтууд 6 хавтаст хэрэг дотор огт байхгүй. Прокурор эдгээр хүмүүсийг таамаг байдлаар хийсвэр төсөөллөөрөө урьдчилан үгсэн тохиролцоод бүлэглээд энэ асуудлын ард гарчихжээ гэдэг байдлаар удаа дараа яллах дүгнэлт дээр болон гэм буруугийн дүгнэлт дээр дурдаж байгаа нь харамсалтай байна. Бид нар хуульч хүн учраас нотлох баримтад тулгуурлаж, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас иш татаж ярих ёстой. ...********** ийн хувьд машиныг төсвийн мөнгөөр аваагүй. Эхнэрийнхээ дансанд тэдэн төгрөгөөр хийнэ үү, ********** ХХК-ийн захиралтай найз нөхдийн холбоогоор тэдэн төгрөгөөр нааш цааш нь шилжүүлнэ үү огт хамаагүй. 08 дугаар сарын 8-нд тендерийн хурлын тэмдэглэл, зөвлөмж гарсан байгаа. Тэрнээс өмнө 06 дугаар сарын сүүлчээр ********** энэ машиныг “**********” компанийн захирал **********с 45,000,000 төгрөг зээлээд аваад ирсэн. Зөвхөн энэ машин л яригдаж байгаа. Тэрнээс биш төсвийн мөнгийг ********** өөрийнхөө дансаар, эхнэрийнхээ дансаар аваад өөртөө мөнгө шилжүүлээд байсан юм байхгүй. Тендерт оролцогч компаниуд тодорхой төрийн худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцож байгаа боловч бизнесийн тодорхой ашиг сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл 45,000,000 төгрөгөөр авсан машинаа 56,000,000 төгрөгөөр ийш нь нийлүүлээд би өөрөө тендерт оролцогч компани байсан бол 11,000,000 төгрөгийн ашиг олж байна л гэж би ойлгоно. Тэгэх ч ёстой, тийм зарчмаар явна. Төр тэртээ тэргүй энэ үнэлгээний хорооны гишүүд 56,000,000 төгрөгөөр авах боломжтой гэдгийг нь зарлачихсан, шийдчихсэн. Тэгэхээр ганзагын наймаа гэдэг нь нэг газраас арай хямд үнээр аваад нөгөө газар арай үнэ өртөг шингээгээд зардаг шүү дээ. Үүнтэй л адилхан үйл ажиллагаа шүү дээ. 45,000,000 төгрөгөөр авсан машиныг 56,000,000 төгрөгөөр улсад нийлүүлсэн байна. Энэ нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг албан тушаалтай нь огт холбоогүй. ********** гэдэг хувь хүн тэр машиныг авчирчихсан. Энэ хүн өөрөө төрийн албан хаагч учраас төрийн худалдан авах ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй. Тийм учраас энэ компаниудыг санал болгоод энэ компаниудын нэрийн өмнөөс оролцуулсан гэж миний хувьд үзэж байна. Үнэлгээний хорооны гишүүд ********** т удаа дараа буюу тендерийн туршид ********** т тусалсан. ********** улсын дугаартай машиныг авахын төлөө улайрсан мэт л ойлгогдсон яллах дүгнэлт болон гэм буруугийн дүгнэлт явагдаад байна л даа. Энэ “********** ” компанийг урд нь шалгаруулаагүй. ********** т туслах гээд байсан бол “********** ” ХХК-ийг анхныхаар нь шалгаруулаад дэмжээд хэрэгжүүлээд яваагүй. ...Үнэлгээний хорооны гишүүн ********** энэ “********** ” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээрээ татгалзсан. Энэ байдлаараа эдгээр үнэлгээний хорооны гишүүд өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж байсан байна.Татгалзан гарах нөхцөл байдлуудыг анхаарсан байна. Хууль зөрчихгүйн тулд бас л эрмэлзсэн байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Үнэлгээний хороо нь бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага. ********** гэдэг хүн гуйгаад байхаар нэг зөвшөөрчихдөг юм биш. Засаг дарга гуйгаад байхаар нь ч бас зөвшөөрдөг зүйл биш. Эдгээр хүмүүс эрх хэмжээнийхээ хүрээнд олгогдсон хууль дүрмийн заалтын дагуу шийдвэрээ бие даан гаргана. Техникийн тодорхойлолт тендерийн нөхцөл, шалгуурт заагдсан нөхцөл байдлын хамгийн боломжит хувилбарыг сонгоно. Тэр дундаа эдгээр хүмүүсийн ярьж байгаагаар үнийн санал хамгийн бага байсан гэж байна. Тухайн үед энэ үнэлгээгээр яг ийм төрлийн машин 65,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан л байгаа. Магадгүй энэ машин 45,000,000 төгрөгөөр анх хувь хүнээс авсан гэж гэрч ярьж байна. Хувь хүмүүс зах зээлийн үнээс доогуур арилждаг байдал харагддаг. Өөрөөр хэлбэл машиныг магадгүй ченжээс авсан бол 56,000,000 төгрөгөөр авах байсан ч юм уу, 65,000,000 төгрөгөөр авах байсан ч юм уу бүү мэд. Гэрч ********** мэдүүлэгтээ ямар ч байсан энэ машиныг би ********** т авчраад өгсөн. Ямар журмаар, ямар зориулалтаар хэрэглэхийг нь мэдээгүй. ********** т авчир л гэсэн. ********** хувьдаа худалдаж аваад цааш нь худалдан борлуулах зорилготой байсан юм уу, өөрөө унаж эдлэх зорилготой байсан юм уу, магадгүй мөнгө төгрөгийн боломж бололцоо муу болоод ирэхээр энийгээ буцааж зарах ийм шаардлага үүссэн үү? гэдгийг ямар нэгэн байдлаар авч судалсан зүйл байхгүй. ...Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газрын-220527 тоот тендерийн энэ материалууд одоо хүчинтэй байгаа. Энэ ч утгаараа энэ машин төрийн өмчийн мэдэлд, төрийн албаны улсын дугаар зүүгдсэн төрийн ажил үйлчилгээнд оролцоод явж байгаа. Энэ машиныг одоо ч ашиглаж байгаа. Шийдвэр гарахаас өмнө энэ машиныг ********** худалдаж авсан байгаа. Энэ үнэлгээний хорооны гишүүдэд ямар ч хамаарал байхгүй. Би энэ машиныг аваад ирье, та нар энийг одоо дэмжээрэй гэдэг ч юм уу ийм зүйл байсан бол хэргийн материал дотор ингээд тогтоочихжээ гэсэн баримт энэ 6 хавтаст хэрэг дотор байхгүй. ...Тэгэхээр энэ урьдчилсан үйлчлэлд тохиролцсон, бүлэглэсэн гэдэг байдал тогтоогдохгүй байна. ...Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчийн үйл ажиллагааны баталгаа байна. Тэр үнэлгээний хорооны гишүүд ажлаа хийснийхээ төлөө энд сууж байна. Өөрөөр хэлбэл энэ үнэлгээний тендер нь хууль ёсны дагуу явагдсан байна. Явагдчихсан тендерийн материал үр дүн нь хүчинтэй хэвээрээ байгаа. ...Үнэлгээний хорооны гишүүдийн бие даасан байдал хангагдсан байх ёстой. Энэ шаардлагуудтай бол нийцэхгүй байна. Хурлын тэмдэглэлийн тухай прокурор бас дурдлаа. Энэ хурлын тэмдэглэлийг зохиомлоор хийчихсэн, энэ хүмүүс чинь яг оролцсон юм уу, үгүй юу гээд байна. Энэ хариуцлагатай хүмүүсийн гарын үсэг тэмдэг энэ хурлын тэмдэглэл дээр бичигдсэн, зурагдсан тэмдэглэлийг нь хөтөлсөн зүйлүүд хэргийн материал дотор бодитойгоор авагдчихсан. 4 дүгээр хавтаст хэргийн 170-аас 171 дүгээр хуудсанд байж байгаа. ...Төрийн аудитын газар, Төрийн өмчийн газар хэрвээ энэ тендер хууль бус байсан бол энэ тендерийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд энэ машиныг төрийн өмчдөө бүртгээд аудитаар шалгаж дүгнэлт оруулахгүй байсан. Аудитын дүгнэлтээр зөвхөн машины үнэлгээ дээр л асуудал яригдсан. Үнэлгээний зөрөө яригдсан болохоос биш тендерийн үр дүнгийн талаар яригдаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын байдал гэдэг нь эрх нөлөө гэж байна. Хурлын дарга юм чинь сумынхаа мэргэжилтнүүд, тамгын газрын дарга нарт нөлөөлсөн байх боломжтой гэсэн зүйлийг прокурор таамгаар яриад байна. Үүнтэй мөн санал нийлэхгүй ээ. Эрх нөлөө байгаа юм чинь энэ тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт нөлөөлсөн л байж таараа гэсэн утгатай зүйл хэлээд байх шиг байна. Үүнтэй санал нийлэх боломжгүй. ...Тендерийн худалдан авах ажиллагаа чинь дотроо зөвхөн зах зээлийн үнээс гадна нийлүүлэгч компани өөрөөр хэлбэл тендерт оролцогч компани тодорхой ашиг харж оролцож байгаа. Тэрнээс биш төрийн албанд хямдхан ч хамаагүй заръя гэдэг байдлаар юм уу тэгж хандахгүй. Урьд нь 2 удаа тендер зарлаад энэ тендерт нь санал ирээгүй гэж байгаа юм. Яагаад гэвэл орон нутагт зах зээлийн үнээс магадгүй доогуур үнэлгээтэй, бизнес, машины ченжүүдэд ашиг гарахааргүй, зах зээлийн үнээс доогуур байдаг юм уу, өөрийнхөө унаж яваа машиныг гэдэг юм уу оруулж ирсэн машинаа энэ санал болгоод байгаа хэмжээнд зарчих арай боломгүй учраас энэ тендерт оролцохгүй байгаа юм. Тэрнээс биш компани болгон тендерт оролцох сонирхолтой байдаг. Мэдээж ашигтай боломжтой байсан бол энд оролцох ёстой. Хохирол, хор уршгийн тухайд эрх зүйн байдлыг дордуулсан 3 үнэлгээ авагдсан байгаа. Энэний хамгийн бага үнэлгээ буюу 45,000,000 төгрөгөөр Лендс компанийн үнэлгээчин Оюундарийн тайлан буюу 45,000,000 төгрөгөөр үнэлсэн тайланг аудитын 56,000,000 төгрөгийн тендерийн үнэлгээтэй харьцуулаад 11,000,000 төгрөгийн хохиролтой гэж тооцсон байгаа нь учир дутагдалтай. Хамгийн сүүлд буюу 47,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ 6 дугаар хавтаст хэрэгт байгаа. Энэ үнэлгээтэй 56,000,000 төгрөгийг харьцуулахад арай өөр тоо гарна. Энэ 56,000,000 төгрөгөөс 47,500,000 төгрөгийн хасаад дээр нь НӨАТ-т 5,750,000 төгрөгийг төлсөн байна. 56,000,000 төгрөгөөс 47,500,000 төгрөгийг хасаад, мөн 5,750,000 төгрөгийг хасна. Аль ч компани оролцсон энэ НӨАТ-ийг төлөх ёстой. Тэгэхээр энд зохих төлбөр төлөгдсөн гэж үзэж байгаа юм. Тэгээд үүнээс одоо 1,500,000 төгрөг үлдсэн байж байгаа юм. Төлбөл зохих хохирол 1,500,000 төгрөг үлдсэн байна гэж үзэж байгаа Дээр нь ********** хувийнхаа дансаар хэрэглэж байсан гээд байгаа 4,250,000 төгрөгийг мөрдөгчийн шаардсаны дагуу мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн асуудал хэлэлцэхээс өмнө өмгөөлөгчөөр хангагдаагүй байх үедээ энэ хохирлыг төлсөн байдаг. Ингээд харахаар хохиролд төлөх төлбөргүй юм байна гэж харагдаж байгаа. Тийм учраас хэрэгт холбогдуулан эдгээр хүмүүсийг шалгасан боловч нотлох баримтаар урьдчилан үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдалд бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч **********, *********, *********, *********, ************ нарын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *********** , ********** , ********** , ********** , ********* нарын өмгөөлөгчөөр оролцож байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй гэсэн байр суурьнаас өнөөдрийн шүүх хуралдаанд дүгнэлтээ гаргана. ...2022 онд Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын Тамгын газрын Онцгой байдал, гамшгаас хамгаалах зориулалтаар автомашин худалдаж авах тендер зарлагдсаны дагуу Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын захирамжаар 5 гишүүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний комисс томилогдсон. Үнэлгээний комисст эдгээр 5 үнэлгээний хорооны гишүүд томилогдоод тендерийн материалын дагуу тендер шалгаруулалт зарласан. Энэ шалгаруулалтын процессын хувьд 3-аас 4 удаагийн материал хүлээж авч 2023 оны 08 дугаар сарын 8-нд тендер шалгаруулалтын эцсийн шалгаруулалтаар ********** улсын дугаартай Hilux маркийн автомашиныг шалгаруулж авсан байгаа. Ингэж шалгаруулж авахдаа үнэлгээний хорооны гишүүд маань Төрийн болон орон нутгийн өмч, өмчийг ажил үүрэг гүйцэтгэх, худалдан авах ажиллагааны хуулийнхаа дагуу тухайн гишүүний үүргээ биелүүлсэн, тендерийг хянаж үзээд, үнэлээд үнэлгээний дүгнэлтээ гаргаад гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид олгосон. ...Ийм учраас үүргийнхээ дагуу үнэлгээний хорооны гишүүд маань ажил үүргээ гүйцэтгээд үнэлгээний ажил дууссан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалаа урвуулан ашиглаж ,бүлэглэж, ашиг олох байдлыг мэдсээр байж бүлэглэж үйлдсэн гэсэн зүйл ангиар ял сонсож яллагдагчаар татсан. Гэтэл 6 хавтаст хэрэгт прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан 21 үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ямар байдлаар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа юм бэ гэхээр бие даасан шаардлагаар буюу гишүүний үүргийг хуулийнхаа дагуу үнэлгээний хорооны гишүүдийн хувьд үүргээ биелүүлж тухайн тендерийн материалыг хууль ёсоор гүйцэтгэсэн гэдэг нь 1-р хх-ийн 8-р хуудаснаас эхлээд 166 дугаар хуудасны хооронд тендерийн материал болон гишүүдийн эрх зүйн актууд бүгд авагдсан байгаа. Энэ материалууд дээр үнэлгээний хорооны гишүүд маань хууль ёсны дагуу эрх үүргээ биелүүлсэн. Яллагдагч нарын хувийн байдалтай холбогдуулаад тушаал болон үнэлгээний хорооны гишүүдийн дансны хуулгууд эрх зүйн байдалд холбогдох баримт бичгүүд хавтаст хэрэгт авагдсан. ...********** болон тендерийн шалгаруулалтын “********** ” ХХК-тай ямар хамааралтай байсан гэдэг эрх зүйн байдалд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж өгөөч гэсний үндсэн дээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд шүүгдэгч нарын хувийн байдлыг буюу харилцах дансны хуулгуудыг энэ хэрэгт хавсаргаж авсан. Энэ нь энэ хэргийн гол учир зангилааны нэг нотлох баримт гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Үнэлгээний хорооны комиссын дарга *********** ийн хувьд тухайн ажиллагаа хийгдсэнээс хойш авагдсан хувийн дансны хуулгуудаар нийтдээ 4 данс эзэмшдэг. Гэтэл “********** ” компаний захирал Шийлэгбатын хувьд тухайн үнэлгээний хорооны комисс, комиссын даргад нөлөөлөөд ямар нэгэн байдлаар харилцаа холбоо үүсгэж орлого зарлагын буюу бэлэн, бэлэн бус асуудал энэ мөрдөн байцаалтын ажиллагааны хувьд тогтоогдоогүй. Үүгээр Үнэлгээний комиссын хорооны даргын хувьд тухайн хэрэгт ямар нэгэн хөндлөнгийн зүгээс нөлөөлсөн гэдэг зүйлийг үгүйсгэх нотлох баримт энэ дансны хуулгануудаар харагддаг. Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны бусад гишүүд мөн адил. ********** 7 данс, ...********** 8 данс, ********** 5 данс, Д.********** 3 данс эзэмшдэг. Эдгээр баримтуудаар тухайн тендерт нөлөөлсөн ********** ийг ашиг олох зорилгыг мэдсээр байж гэдэг нь энэ нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт дурдагдсан прокурорын 21 үндэслэлийн нэг талын зүйлийг нь энэ нотлох баримтуудаар үгүйсгэж байгаа. ....Хохирогч Чулуунтогоо тухайн гэрээг манай байгууллага өөрөө хийж үр дүнг шилжүүлсэн. ...тендерт шалгарсан “********** ” компанид манайх үнэлгээний дагуу шилжүүлсэн. Гэхдээ төрийн аудитын дүгнэлтээр 11,000,000 төгрөгийн үнэлгээний зөрөө гарсан учраас энэ үнэлгээгээрээ хохирлоо нэхэмжилж авна гэсэн асуудал яригддаг. ...Төрийн аудитын үнэлгээний акт нь 11,000,000 төгрөгийн зөрөө гарсан учраас энийг “********** ” компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн байгаа. ...Прокурор яллах дүгнэлтэд хавсралтаар дурдагдсан хохирлын асуудал өнөөдөр 8,500,000 төгрөгийн хохирлын асуудал яригдаж байгаа. 11,000,000 төгрөгийн зөрөөний асуудал бол гэмт хэргээс олж авсан төлбөр байгаа юм гээд нэг ойлгомжгүй зүйлээр яллах дүгнэлт дээр хохирлын асуудлыг ярьж байгаа. ...Тухайн тээврийн хэрэгсэл Тамгын газарт ашиглагдаад үйл ажиллагаандаа явуулаад ...авто тээврийн үндэсний төв дээр бүртгэгдсэн цэнхэр дугаар буюу төрийн албаны үйл ажиллагаанд явуулж байгаа учраас энэ үнэлгээний хорооны комиссын хууль ёсны тендерийн ажиллагаа явагдсан юм гэдэг нь нотлогдож байгаа. ...Гэрч Эрдэнэцогт, Шийлэгбат, Эрдэнэцэцэг, Буянжаргал, Давааням, Энхмэнд, Пүрэвсүрэн, ********** , ********** нарын гэрчүүдийн мэдүүлгээр яллах дүгнэлт үйлдэх үндэслэлтэй байна гэсэн яллах дүгнэлт үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл Эрдэнэцогт гэдэг хүн ********** гэдэг машиныг “********** ” компанид худалдсан хүн байдаг. Энэ хүн “тухайн тээврийн хэрэгслийг хувь хүн ирж надаас авсан. 06 дугаар сарын 28-ны өдөр ирээд ********** улсын дугаартай машиныг авч явсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгт ********** сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал болон Засаг даргын Тамгын газрын дарга нар ерөөсөө холбогдож байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн. Ийм учраас энэ машиныг худалдаж авахад Үнэлгээний хорооны гишүүд ерөөсөө оролцоогүй гэдэг нь энэ гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Прокурор 06 дугаар сарын 28-ны өдөр машиныг авч ирснийг мэдсээр байж үнэлгээний хорооныхон нөлөөлөлд автсан байна гэсэн ийм дүгнэлт гаргасан. Гэтэл 06 дугаар сарын 28-нд ********** гэдэг хүний нэр дээр тээврийн хэрэгсэл шилжсэн болохоос Өвөрхангай аймгийн ********** сумын Тамгын газрын машин болоод ирсэн байна гэдэг нотлох баримт энэ биш. Энэ нь Эрдэнэцогтын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. ...********** ын мэдүүлгээр 06 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл шилжигдсэн. Яг ********** т ирсэн хугацаа нь 07 дугаар сарын 11-ний өдөр наадам болохоос 3 хоногийн өмнө машинаа ирж авсан юм гэдгийг гэрч ********** мэдүүлдэг. Ийм учраас Эрдэнэцогтын мэдүүлэг, ********** ын мэдүүлэг, ********** компанийн Шийлэгбатын мэдүүлэг зэргүүдээс харахад үнэлгээний хорооны комиссын гишүүд энэ үйл ажиллагаанд ороогүй, энэ үйл ажиллагаанд автаагүй гэдэг зүйл нь энэ нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Эрдэнэцэцэг, Энхмэнд, ********** нарын мэдүүлгийг прокурор бас үнэлгээний хорооны гишүүдийг яллах үндэслэлийн нэг хэлбэр гэж үзэж байгаа. Энэ нь үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөх зүйл биш. ...Харин гэрч ********** , ********** , ********** нарын мэдүүлэг байгаа. **********н хувьд үнэлгээний хорооны комисс ямар үйл ажиллагаатай үйл ажиллагаанд оролцож эрх үүрэг эдлэх ёстой вэ гэдэг тендер шалгаруулалтын журам болон аргачлалын талаар мэдүүлэг өгсөн. Үүгээр үнэлгээний комисс хууль ёсны дагуу явагдсан. Өөрөөр хэлбэл тухайн үедээ худалдан авах ажиллагаанд ямар ямар шаардлага биелүүлэх ёстой вэ? Тэр шаардлагынх нь дагуу үнэлгээний комисс биелүүлсэн байгаа. Үнэхээр тэр материал дутуу байгаад ирээгүй ч юм уу, ирэх ёстой баримт ирээгүй байгаа тохиолдолд татгалзах үндэслэл байдаг юм гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл энэ үнэлгээний хорооны комисс хууль бусаар буюу тэр тээврийн хэрэгслийг хууль ёсны байдлаар шалгаруулалтын ажиллагаа явагдсан гэдэг нь энэ гэрчийн мэдүүлэг харагддаг. **********н хувьд тухайн дансны хуулгатай холбогдуулаад гэрчээр мэдүүлэг авсан. Энэ нь Үндэсний үнэлгээний хорооны комисстой ямар нэгэн холбоотой зүйл ярихгүй зөвхөн ********** той холбоотой зүйлийг мэдүүлэхдээ дурдагдсан байдаг. ...Гэрч ********** гийн хувьд тухайн үйлдэл холбогдлыг үнэлгээний хорооны гишүүдээс ямар ч хамааралгүй зүйл байсан юм гэдгийг мэдүүлсэн. ...Говийн сум тодорхой хэмжээний буюу 2,500- 5,000 хүн амтай.Тийм учраас тухайн Засаг даргын Тамгын газарт болон тухайн сумд оршин сууж байгаа ард иргэдийн хувьд бол нэгнийг нь 5 хуруу шиг мэддэг. Ийм учраас Засаг даргын Тамгын газар, засаг дарга, иргэдийн хурлын дарга, тэнд ажиллаж байгаа бүх ажилчид заавал нэгнийгээ мэддэг, таньдаг. Нэгэндээ нөлөөлсөн байх, туслах ёстой энийг авчихсан гэдэг ийм дотоод итгэлээрээ үнэлж ерөөсөө болохгүй. ...********** ийн хувьд тухайн тендерт оролцсон компаниудад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. ...Тэрнээс биш ашиг олох гэж байгааг мэдсээр байж мэдэх ёстой гэдэг хуулийн шаардлагаараа үнэлгээний хорооны 5 гишүүнийг яллаж эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгож, яллагдагчаар татаж ял халдаах үндэслэл энүүгээр байхгүй байгаа юм гэдгийг бас дурдах нь зүйтэй. ...Энэ Тендерийн тухай хуульдаа өмнө нь орж ирсэн компанийг ахиж оруулахгүй байх хуулийн хориглосон зохицуулалт ерөөсөө байхгүй. Энэ үндэслэлээрээ үнэлгээний хорооны гишүүд орж ирсэн материалын дагуу техникийн тодорхойлолтод заагдсан тэр шаардлага нийцсэн буюу ********** гэдэг автомашиныг шалгаруулсан байдаг. Үүний дагуу цаана нь яагаад ********** ийн үйлдлийг прокурор мэдсэн байхыг шаардсан, мэдэж байх ёстой гэдэг дотоод итгэлээрээ үнэлгээний хорооны гишүүдийг яллаж байгаа нь энэ мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл ********** ийн үйлдлийг үнэлгээний хорооны гишүүд мэдэх шаардлага байхгүй. ...Үнэлгээний хорооны гишүүд хуулийн дагуу ажилласнаас өөрөөр хууль бусаар нөлөөлсөн, хэн нэгэн ямар нэгэн байдлаар авлига, албан тушаалын асуудлаар бэлэн болон бэлэн бус эдийн болон эдийн бус зүйлээр нөлөөлөхийг оролдсон зүйл ерөөсөө хавтаст хэрэгт авагдсан баримтаар байхгүй. Ийм учраас ********** ийн үйлдэл нэг өөр замаар явж байгаа. Үнэлгээний хорооны комиссын гишүүдийн үйл ажиллагаа нэг өөр замаар явж байгаа. Энэ хоёрын огтлолцлыг прокурор дотоод сэтгэлээрээ ашиг олох гэж байгааг мэдсээр байж гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсож, яллагдагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотлогдвол зохих байдал нотлогдоогүй учраас шүүгдэгч *********** , шүүгдэгч ********* , шүүгдэгч ********** , шүүгдэгч ********* , шүүгдэгч ********** нарын холбогдсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн1.1-д заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдлаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдэж өгнө үү. Хохирлын хувьд тодорхой хэмжээгээр Төрийн аудитын акт болон бусад нотлох баримтаар ямар хуулийн этгээд буюу одоо субъектээс гарах ёстой байсан гэдэг зүйлийг төрийн хохиролгүй болгох тэр хуулийн үндэслэлээрээ хохирлыг гаргаж шийдэх нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********** , *********** , ********** , ********** , ********** , ********** нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “аймаг сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, хот тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Төрийн захиргааны албан тушаалд дараах албан тушаал хамаарна”, 12.1.7-д ”Аймаг, сум нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх, албан тушаал”, 12.1.8-д хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах гүйцэтгэх албан тушаал гэж.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэгдэх үед шүүгдэгч ********** нь ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, шүүгдэгч ********** нь ********** сумын Засаг даргын тамгын газрын дарга, ********** нь ********** сумын Засаг даргын тамгын газарт Төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн, ********** нь ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд мэргэжилтэн, ********** нь ********** сумын 6 дугаар багийн Засаг дарга, ********** нь ********** сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай байсан нь энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байх бөгөөд энэ нь шүүгдэгч ********** ,.*********** , ********* , ********** , ********** , ********** нарыг ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтуудын хуулбар /1хх-ийн 165-аас 2хх-ийн 10 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** нь ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7. Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчин, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга *********** , үнэлгээний хорооны гишүүд ********** , ********** , ********** , ********** нарын шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөн, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газарт "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарахаас өмнө өөрөө 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрч **********с 45.000.000 төгрөгөөр худалдан авсан, ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “********** ” ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж, үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас ********** ХХК-ийг ялагчаар шалгаруулсны дараа ********** ХХК-ийн төрийн банкны ********** тоот дансанд шилжүүлсэн 56.000.000 төгрөгөөс 50.250.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт ********** ХХК-нд 46.000.000 төгрөгийг шилжүүлж, “********** ” ХХК-нд буюу 1.000.000 төгрөгийн давуу байдал бий болгосон, үлдэгдэл 4.250.000 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны ********** тоот дансаар 500.000 төгрөг, өөрийн эхнэр **********н хаан банкны ********** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.750.000 төгрөгийг шилжүүлсэн авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нар нь нийтийн албан тушаалтан буюу ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** ийн нөлөөнд автаж, түүний “тендерт оролцуулсан автомашиныг шалгаруулах” хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, ********** ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан, ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “********** ” ХХК-ийн нэр дээр тендерийн материал бүрдүүлэн тендерт дахин оролцуулахад нь үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас “********** ” ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** , *********** , ********** , ********** , ********** , ********** нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар буюу шүүх хуралдаанд өгсөн
Гэрч ********** гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2022 оны наадмаас өмнө хурлын дарга ********** той хамт явж машин үзсэн. Тэр үед үз гэсэн машинуудыг нь үзсэн. Тэгээд ********** улсын дугаартай машиныг сүүлд нь авахаар тогтоод эргэж очиж авсан” гэсэн мэдүүлэг,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чулуунтогоогийн “...Сумын ИТХ-н 2022 оны санхүүгийн тайланд 2023 оны 02 дугаар сард Төрийн аудитын газраас аудит хийсэн..., ...үүнээс харахад төрийн байгууллагад 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөн харагдаж байна. Иймд уг 11.000.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 23-25 дугаар хуудас), “...Одоогоор манай байгууллагын худалдаж авсан тээврийн хэрсэлийн ашиглалт хэвийн байна. Төсөвлөсөн мөнгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан. 56,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл авахаар төсөвлөсөн байсан. Үүнээс “Баянжинчид” ХХК-д 56,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бодит байдал дээр тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр авсан байсан. Үлдсэн 11,000,000 төгрөгнөөс 5,600,000 төгрөгийг Баянжинчид ХХК нь татварт улсад төлсөн байсан. Хуулийн дагуу татвар төлөх ёстой. Төлсөн татвар нь эргээд улсын төсөвийг бүрдүүлж байгаа. Мөнгөн дүгнээр тооцож үзэх юм бол 5,400,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Хохиролд 4,250,000 төгрөг төлөгдсөн. Зөрүү мөнгө 1,150,000 төгрөг төлөөгүй байгаа” /6хх-ийн 93-95 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэцогтийн "...Би ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан. Би тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар Үнэгүй.mn сайтад байршуулсан. Намайг байхгүй байхад миний машиныг хүмүүс ирж үзсэн байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэг хүн ирээд миний ********** машиныг авъя гэсэн. Миний машиныг сумын Засаг даргын тамгын газар худалдан авч байгаа гэж тухайн хүн хэлж байсан. Би гэхдээ аль сумын Засаг даргын тамгын газар авч байгаа гэдгийг асуугаагүй юм байна. Би 45.000.000 төгрөгөөр зарсан. Миний хаан банкны 5360303156 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ********** гэх хүн 45.000.000 төгрөг шилжүүлсэн. Машин надаас худалдан авсан хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Би шилжүүлж авсан хүний нэрийг санахгүй байна. Миний машиныг нэр дээрээ шилжүүлж авч байгаа хүн нь цааш нь сумын тамгын газарт тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх юм байна гэж ойлгосон. Надтай бол ********** сумын ИТХ-н дарга болон Засаг даргын тамгын газрын дарга нар холбогдож байгаагүй. Харин миний тээврийн хэрэгслийг сумын Засаг даргын тамгын газар авч байгаа гэж надаас тээврийн хэрэгсэл шилжүүлж авч байгаа хүн бол хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-н 34-35 дугаар хуудас/, гэрч Ц.Шийлэгбатын "...Би “********** ” ХХК-ийн захирал гэж явдаг. Хот хоорондын тээвэр хийдэг компани байгаа. “********** ” ХХК-ний захирал ********** гэх ...манай сумаас зарласан тендерт оролцоод өгөөч манай компани орон нутгийн компани болохоор болохгүй байх гэж байсан. Ингээд би зөвшөөрч тендерт оролцсон. Урд өмнө тендерт оролцож үзээгүй. Манай эхнэр ********** сум руу өгөх материалыг бэлдсэн. Би ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ********** сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөөгүй. ********** ХХК-ний захирал нь машин бэлэн байгаа бид нар нийлүүлчихнэ гэж надад хэлж байсан. ...Манай компани НӨАТ-г суутгаж авсан. Үлдсэн мөнгийг “********** ” ХХК-ний захирлын хэлсэн данс руу шилжүүлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-н 38-38 дугаар хуудас/, гэрч **********н "...Манай дүү ********** нь миний данс руу мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн учраас уг мөнгө миний дансанд орсон. Би ямар учиртай мөнгө вэ гэдгийг нь мэдэхгүй. Би ********** ийг шилжүүл гэж өгсөн данс руу интернэт банк ашиглаж гүйлгээг хийсэн. Би нэг төгрөг ч аваагүй. 36.650.000 төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн. ********** нь манай хүргэн байгаа юм. Оюунцэцэгийн ********** гэж манай төрсөн эгчийн хүүхэд байгаа. Эрдэнэцэцэгтэй ********** нь гэр бүл болсон..." гэсэн мэдүүлэг /2хх-н 42-43 дугаар/, гэрч **********н "...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** гэж хүн утсаар яриад Иргэдийн төлөөлөгчдийн хурал тендер зарлаад машин худалдаж авч байгаа юм. Би энд наадмын бэлтгэл гээд завгүй байна та очоод машиныг авчихаач гэж хэлээд гар утасны дугаар өгсөн. Би маргааш өдөр тухайн машины эзэнтэй утсаар холбогдоод ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж авсан. Үүнээс өмнө ирээд өөрсдөө тээврийн хэрэгслийг үзэж харсан гэж байсан. Намайг тээврийн хэрэгслийг ********** сумын Засаг даргын тамгын газар нэр дээр аваарай гэж хэлээд миний фейсбүүк хаягаар бичиг баримтын зураг ирүүлж байсан. Би тээврийн хэрэгслийг ********** сумын Засаг даргын тамгын газар дээр авна гэж хэлээд фейсбүүкээр ирүүлсэн баримт бичгийг авто тээврийн үндэсний төвийн ажилтанд үзүүлэхэд шилжүүлэх боломжгүй шат дамжлага нь буруу байна гэж хэлсэн. Ингээд ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** нь уг тээврийн хэрэгслийг зарагдах гээд байгаа учраас хурдан авах хэрэгтэй байна та өөрийнхөө нэр дээр авчих дараа нь шилжүүлж авна гэж хэлсэн. Гэхдээ одоо болтол тээврийн хэрэгсэл миний нэр байгаа шилжүүлж авахгүй л байна. Тээврийн хэрэгсэл нь бол ********** суманд байгаа. ********** сумын 2022 оны наадам болохоос 3 хоногийг өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** ирээд надаас машинаа аваад явсан. ...төлбөр тооцоог нь өөрсдөө хийсэн байх..." гэсэн мэдүүлэг /2хх-н 46-47 дугаар хуудас/, гэрч **********н "...Өвөрхангай аймгийн ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэх хүний миний ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ирж үзэж байгаагүй. Харин 88002632 дугаартай гар утаснаас орон нутгаас холбогдож байна хүн явуулж тээврийн хэрэгслийг чинь үзнэ гэж байсан. Мөн намайг тээврийн хэрэгслийн зургаа явуулаач гэж байсан. “Буянт хурд” ХХК-ний тендерийн материал дээрх тээврийн хэрэгслийн зургууд нь миний гар утсаар авч явуулж байсан зургууд мөн байна. ...Би тухайн үед Архангай аймаг явах гэж байсан ингээд замдаа тээврийн хэрэгслээ үзүүлж болох юм гэж хэлж байсан. Гэхдээ тухайн хүн нь миний тээврийн хэрэгслийг ирж үзээгүй. ...Миний ******** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэг гэмтэл байгаагүй. Би өөрөө ашиглаж хэрэглэж байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-н 50-51-р хуудас/, гэрч **********н "...Би 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ********** сумын төвд "********** " ХХК-аараа 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байна. ...Тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** нь надад 2022 оны 6 дугаар сарын 25-ны орчимд "...манайх авто машин авахаар 2 тендер зарласан чинь хүн оролцохгүй байна, танай компаниар тендерт оролцъё, машин тэргээ бүгдийг нь авчихсан, та машин худалдаж байгаа хүний энэ данс руу 45,000,000 төгрөгийг шилжүүлээд өгчих бусад нь болсон, тэгээд би тань руу удахгүй мөнгийг нь шилжүүлнэ" гэхээр нь би зөвшөөрч ********** ийн хэлсэн Хаан банкны /дансны дугаар, эзэмшигчийг нь санахгүй байна. Данс руу 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэр үедээ ********** т "би тендерт оролцож мэдэхгүй" гэдгээ хэлэхэд тэрээр "ах санаа зоволтгүй ээ, бүх юмыг нь бэлдсэн байгаа" гэж хэлсэн, Тиймээс би өөрөө энэ тендерт оролцоогүй, манай компаниас бичиг баримтыг тэр үед нь бүрдүүлж авсан л байх, би одоо ямар ямар бичиг баримтыг ********** т бүрдүүлж өгсөн гэдгээ санахгүй байна. Тэгсэн 7 хоногийн дараа ********** нь "ахаа танай компанийг тендерт шалгаруулсангүй ээ, бүтэхээ больчихлоо, таны мөнгийг удахгүй өгнө" гэж хэлсэн. Гэтэл ********** нөгөө 45,000,000 төгрөгөө өгөхгүй нэлээн удсан. Би бараа материалаа татах гээд нэхсээр байгаад арай гэж 2022 оны 9, 10 дугаар сард мөнгөө цувуулж авч дуусгасан. ********** нь надад мөнгө өгөхдөө нэг удаа 20,000,000 төгрөг, бусдыг нь увуулж цувуулж өгсөөр 10 дугаар cap гэхэд өр дууссан. ...********** энэ мөнгөө манай эхнэрийн ********** тоот данс руу л хийсэн байх ёстой. ...********** надаас авсан мөнгөө удаачихлаа гээд энэ 1,000,000 төгрөгийг хүү болгон нэмж өгсөн..." гэсэн мэдүүлэг /2хх-н 55-57-р хуудас/, гэрч **********н “...********** надад ********** гэх хүнээс мөнгө зээлээд юм авчихсан. ********** нь дэлгүүрийн бараа материал татах гээд мөнгө нэхээд байна гэсэн. Ингээд би ********** гэх хүнд мөнгө шилжүүлж байсан. ********** гэх хүнд хэдэн төгрөг өгсөн гэдгээ одоо яг санахгүй байна. Байнга хүмүүст мөнгө шилжүүлдэг болохоор санахгүй байна. **********д өгсөн мөнгийг “Баянжинчид” ХХК-аас надад буцааж өгсөн. Энэ гүйлгээ дээрх асуудалтай адил **********д өгсөн мөнгийг Баянжинчид ХХК болон ********** нар өгсөн юм аа. Ямар ч хүү алданги, шан харамж аваагүй. Цэвэр зээлсэн мөнгөө л буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /3хх-н 242-244-р хуудас/, гэрч **********н “...Би тээврийн хэрэгслийг хэний эзэмшилд очсон бэ? гэж асуухад Засаг даргын тамгын газрын мэдэлд авсан гэж хэлж байсан. Хэмнэлтийн тухай хуулиар сумын ИТХ-н дарга автомашингүй байхаар заасан байсан...” гэх мэдүүлэг /3хх-н 247-248 дугаар хуудас/, гэрч **********н “...Р.********** гэх хүнийг танина. Миний хамаатны эгч байгаа юм. Р.********** мөнгө шилжүүлэх гэсэн юм гээд миний дансыг авсан. Ингээд би дансаа өгсөн. Миний дансанд мөнгө орсон. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар би мэдэхгүй. Энэ мөнгийг 2 хүний данс руу шилжүүлсэн. Би хувьдаа хэрэглээгүй. Батзориг болон нөхөр ********** ийн данс руу мөнгийг хуваагаад шилжүүлсэн. Манай нөхөр мөнгийг шилжүүлчих гэсэн учраас би шилжүүлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /4хх-н 1-2 дугаар хуудас/, гэрч **********н “...Би Хаан банкны ********** тоот харилцах данстай. ...Энэ мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** над руу мөнгө шилжүүлсэн. Манайхаас мөнгө аваад буцаагаад өгсөн. Манайхаас авсан мөнгөний талаар манай нөхөр ********** сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг /4хх-н 5-6 дугаар хуудас/, гэрч **********н “...Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримтын дагуу тендерийн баримт бичгийг боловсруулдаг. Санхүүгийн талаарх мэдээлэл борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн нотлох мэдээллүүд, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалд өр төлбөргүй лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариуцагчаар татагдаж байгаагүй талаарх лавлагаа, санхүүгийн тайлан, харилцагч банкнуудаас өр төлбөргүй лавлагаа зэрэг баримтыг тендерийн баримт бичгийн хамт ирүүлэхийг шаардаж байгаа..., Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагуудыг шаардана. ...Тендерт оролцогч аж ахуйн нэгжийн материал нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нийцээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно...” гэх мэдүүлэг /4хх-н 39-40 дүгээр хуудас/, гэрч **********н “...Би ********** тоот харилцах данстай. Уг данс миний эзэмшилд байдаг боловч дэлгүүрийн орлого авдаг данс байгаа юм..., ...********** бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Манай дэлгүүрээс хүнс, бараа авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /4хх-н 43-44 дүгээр хуудас/, гэрч ********** гийн “...Яг тэр машиныг авна гэж бол тооцоолж очоогүй хэд хэдэн тээврийн хэрэгсэл үзсэн. ********** дарга үзэх автомашинаас өөрөө олж байсан. Үнэлгээний хорооны дарга гишүүд бол намайг машин үзээд ир гэж хэлж байгаагүй. Харин Иргэдийн хурлын дарга ********** машин үзээд ирье гэж хэлсэн. Бодвол цаагуураа хоорондоо ярилцсан байх гэж бодож байна. Би ойлгохдоо хурлын дарга ********** тамгын газрын даргатай хоорондоо ярилцаад намайг явуулсан гэж ойлгосон. Би явахдаа тамгын газрын даргад хэлж мэдэгдээд чөлөө зөвшөөрөл аваагүй. ...Да хүрээ захаар явж машин болон үнийн судалгаа хийсэн. Авах машин нь он заасан байсан, мөн мөнгөндөө таарах үнэ, ханштай тээврийн хэрэгсэл судалж явсан. ...Би яг үнэлгээний хуралд оролцож байгаагүй. Харин тамгын дарга *********** , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********** нарт саарал Hilux дажгүй машин гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-н 51-52, 6хх-н 112-114-р хуудас/, ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендерийн материалд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тухайн тендерийн материалын хуулбар /1хх-н 08-164, 4хх-н 55-185 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай актын хуулбар /2хх-н 26 дугаар хуудас/, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаартай “...********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа хувийн хэргийн хуулбарыг 2023.05.03-ны байдлаар гаргав” гэсэн лавлагаа, хавсралт /2хх-н 123-135 дугаар хуудас/, ********** ХХК-ийн төрийн банкны ********** дугаартай дансны хуулга, **********н Хаан банкны 5751217582 тоот дансны хуулга, **********н Хаан банкны 5543078393 тоот дансны хуулга, **********н Хаан банкны ********** тоот дансны хуулга, ********** ийн хаан банкны ********** , 5543168277 тоот дансны хуулга, **********н Хаан банкны ********** тоот дансны хуулга, ********** ийн Хаан банкны 5751217582 тоот дансны хуулга болон тухайн дансны хуулгуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, 2хх-н 137-179 дугаар хуудас/, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344Ш/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /6хх-н 134-141-р хуудас/, ********** сумын тендерийн үнэлгээний хорооны хурлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэлүүд /4хх-н 151-152, 181-182-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдлыг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилж ба хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зориг, үйл ажиллагаагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектуудын үйл ажиллагааны нэгдэлийг хэлнэ.
Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ, Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно хэмээн тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч ********** ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг ...гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан ...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол... ял шийтгэнэ” гэж тус тус заасантай,
Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , ********** , нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, …үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, ...урвуулан ашиглаж, ...бусдад давуу байдал бий болгосон гэж заасантай тус тус нийцэж байна гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж шүүх дүгнэв..
Шүүгдэгч ********** ийн өмгөөлөгч Б.Батсайхан нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох...” Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарын өмгөөлөгч Б.Энхтуяа нь “...Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарын холбогдсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдлаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасаныг тус тус хүлээн авах боломжгүй байна. Учир нь
Шүүгдэгч ********** нь ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7. Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчин, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга Н.*********** , үнэлгээний хорооны гишүүд Г.********** , ********** , Б.********** , Д.********** нарын шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөн, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газарт "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарахаас өмнө өөрөө 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрч **********с 45.000.000 төгрөгөөр худалдан авсан, ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “********** ” ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж, үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас ********** ХХК-ийг ялагчаар шалгаруулсны дараа ********** ХХК-ийн төрийн банкны ********** тоот дансанд шилжүүлсэн 56.000.000 төгрөгөөс 50.250.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт ********** ХХК-нд 46.000.000 төгрөгийг шилжүүлж, “********** ” ХХК-нд буюу 1.000.000 төгрөгийн давуу байдал бий болгосон, үлдэгдэл 4.250.000 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны ********** тоот дансаар 500.000 төгрөг, өөрийн эхнэр **********н хаан банкны ********** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.750.000 төгрөгийг шилжүүлсэн авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нар нь ********** той үйлдлээрээ нэгдэн ********** ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан, ********** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “********** ” ХХК-ийн нэр дээр тендерийн материал бүрдүүлэн тендерт дахин оролцуулахад нь үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас “********** ” ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогсон бөгөөд өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтаар няцаагдаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэн тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг олсон, эсхүл өөр хүн хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь энэ гэмт хэргийн нийтлэг шинж болно. Энэ нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ********** т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Шүүгдэгч ********** овгийн **********н ********** ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ********** овгийн *********н *********** , *********** овгийн **********н ********** , ********** ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгодог. Тухайн ********** улсын дугаартай hilux маркийн автомашиныг 56,000,000 төгрөгөөр худалдан авч байгууллагын хөрөнгөд бүртгэн үйл ажиллагаандаа хэвийн ашиглаж байгаа болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** нь тухайн ********** улсын дугаартай hilux маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд түүнийг 56,000,000 төгрөгөөс хасаж бодитоор өөртөө авч ашигласан, 4,250,000 төгрөг, “********** ” ХХК-нд илүү шилжүүлсэн 1,000,000 төгрөг, “Баянжинчид” ХХК-ны НӨАТ-д төлсөн гэх 5,750,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ. ********** нь 4,250,000 төгрөг улсад төлсөн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** нь иргэний хариуцагч “********** ” ХХК-нд 1,000,000 төгрөгний давуу байдал бий болгосон байх тул “********** ” ХХК-наас 1,000,000 төгрөгийг, “Баянжинчид” ХХК нь 5,750,000 төгрөгийг өөртөө авч ашиглаагүй, ямар нэгэн ашиг олоогүй нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн байх тул 5,750,000 төгрөгийг шүүгдэгч ********** оос гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,750,000 төгрөгийг шүүгдэгч ********** оос, Иргэний хариуцагч “********** ” ХХК-аас 1,000,000 төгрөг гаргуулж тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа байдал, гэмт хэргийн үйлдэл, оролцоо, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж ...шүүгдэгч ********** т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хорих ялын хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолох саналтай байна. Шүүгдэгч **********, *********, *********, *********, ************ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5,750,000 төгрөгийг шүүгдэгч ********** оос, “********** ” ХХК-наас 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** ийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ********** ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нөхцөл шаардлагыг хангаж байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-д заасан 2017 онд шинэчилсэн найруулгад, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн санкцын хувьд одоо үйлчилж байгаа хуулиас арай хөнгөн буюу сонгох санкцууд байгаа. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хасаж, 5,400 нэгжээс 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа. Энэ нь одоо үйлчилж байгаа хуулиас ялгаатай нь юу вэ гэвэл торгуулийн ялын 2017 оны хуульд суусан байсан. Харин 2022 оны хуульд торгуулийн ял байхгүй. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх учиртай учраас ********** т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 5,400 нэгжээр торгох ялыг өмгөөлөгчийн хувьд санал болгож байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарын хувьд тухайн хэргийн оролцоо болон гэм хор, хохирол зэрэг зүйлүүдийг харгалзаж, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогджээ гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...3 ялын санкцыг сонгож хэрэглэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл торгуулийн ял, хорих ял, зорчих эрх хязгаарлах ялын аль нэгийг тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдалд тохируулж ял шийтгэлд халдаах нь зүйтэй. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь эрх зүйн байдалд нь тохирох ял шийтгэл гэж үзэж байгаа. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр торгох ял оногдуулах боломжтой учраас дээрх торгох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэснийг
2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан.
Шүүгдэгч ********** , Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нар нь Эрүүгийн хуульд дээрх өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч **********, *********, *********, *********, ************ , ********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********н ********** ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** овгийн *********н *********** , *********** овгийн **********н ********** , ********** ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** т оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг,
шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус бүр нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********, *********, *********, *********, ************ , ********** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасах, шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тус тус ял оногдуулсан үеэс тоолохоор,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********** , Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,750,000 төгрөгийг шүүгдэгч ********** оос, Иргэний хариуцагч “********** ” ХХК-аас 1,000,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********** , Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ********** нь 4,250,000 төгрөг улсын орлогод төлсөн, шүүгдэгч Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********** , Н.*********** , Д.********** , Б.********** , Г.********** , Ц.********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овгийн **********н ********** ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ********** овгийн *********н *********** , *********** овгийн **********н ********** , ********** ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********н ********** ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** овгийн *********н *********** , *********** овгийн **********н ********** , ********** ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** , ********** овгийн **********н ********** нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** т оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч ********** , ********** , ********** , ********** , ********** нарт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** , *********** , ********** , ********** , ********** , ********** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасах, шүүгдэгч *********** , ********** , ********** , ********** , ********** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********** , *********** , ********** , ********** , ********** .********** нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ********** , *********** , ********** , ********** , ********* ,********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ********** нь 4,250,000 төгрөг улсын орлогод төлсөн, шүүгдэгч *********** , ********** , ********** , ********** , ********** нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,750,000 төгрөгийг шүүгдэгч ********** оос, Иргэний хариуцагч “********** ” ХХК-аас 1,000,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** , *********** , ********** , ********** , ********** , ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** , *********** , ********* , ********* , ********* , ********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР