Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00529

 

2022 оны 02 сарын 16 өдөр                          Дугаар 102/ШШ2022/00529                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, регистр .., У. овогт Д.ийн М.,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байр, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба,

            Нэхэмжлэлийн шаардлага: 1.”Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 2021.11.08-ны өдрийн 11/01 дугаар тогтоол хүчингүй болгох,

            2.Баянгол дүүргийн ...-р хороо, ..-р бичил хороолол, ...-р байрны ... тоот 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг даалгах.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т., Г.Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

           

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь ”Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 2021.11.08-ны өдрийн 11/01 дугаар тогтоол хүчингүй болгох, Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ...-р байрны ... тоот 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг даалгах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

-Төлбөр төлөгч Б.М...ын өмчлөлийн Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ...-р байрны ... тоот 3 өрөө орон сууцыг 2019 онд дуудлага худалдаагаар оруулахаар 84 280 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэж 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн 11/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гарсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ...төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ...орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ... гэснийг зөрчсөн. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 153.825.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Одоогийн зах зээлийн ханш 30 хувиар өссөн байна. 

-Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр тооцоо барагдуулах албанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тул дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр Б.ийн А., Д.ийн М... нараас 95.074.246 төгрөг гаргуулж Капитал банканд олгож, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...-р хороо, ....-р бичил хороолол, ...-р байрны ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.А..., Д.М... нар нь сайн дураар төлбөрийг төлөөгүй тул 3 өрөө сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр ч нар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Д.М... нь үнэлгээтэй холбогдуулж 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8-р сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02325 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 09-ний өдрийн 2108 дугаар магадлалаар үнэлгээг хэвээр үлдээж, Д.М...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09-р сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/000994 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7, 63.4-д заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс 2021 оны 11-р сарын 10-ны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/3719 тоот албан бичиг /хх 5/, 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх 6/, 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн “Хүсэлтийн хариу өгөх тухай” 3/3718 тоот албан бичиг /хх 7/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 8-12/, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11-р сарын 15-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол шийдвэрлэсэн тухай” тогтоол /хх 15/, 2022 оны 01-р сарын 17-ны өдрийн ХААН үнэлгээ ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 71-90/,

 

Хариуцагчаас 2018 оны 02-р сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 415 дугаар шийдвэр /хх 24-26/, 2018 оны 04-р сарын 11-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 891 дүгээр магадлал /хх 27-29/, 2018 оны 09-р сарын 27-ны өдрийн Улсын дээд шүүхийн 1275 дугаар тогтоол /хх 30-31/, 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн Гүйцэтгэх хуудас /хх 32/, 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол /хх 33/,  Хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг /хх 34/, 2019 оны 11-р сарын 18-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 11/28 дугаар тогтоол /хх 35/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл /хх 36/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 37/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл /хх 38/, 2019 оны 02-р сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 39-40/, 2020 оны 01-р сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 41/, 2020 оны 02-р сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 566 дугаар шийдвэр /хх 42-43/, 2020 оны 05-р сарын 08-ны Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1020 дугаар магадлал /хх 44-46/, 2021 оны 09-р сарын 09-ний өдрийн Улсын дээд шүүхийн 994 дүгээр тогтоол /хх 47-49/, 2020 оны 10-р сарын 09-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2108 дугаар магадлал /хх 61-63/, 2020 оны 08-р сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2325 дугаар шийдвэр /хх 64-66/ зэрэг баримтуудыг гаргажээ.

                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

           

2.Нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

- Төлбөр төлөгч Б.М...ын өмчлөлийн Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ...-р байрны ... тоот 3 өрөө орон сууцыг 2019 онд дуудлага худалдаагаар оруулахаар 84 280 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэж 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн 11/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гарсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ...төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ...орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ... гэснийг зөрчсөн. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 153.825.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Одоогийн зах зээлийн ханш 30 хувиар өссөн байна. 

-Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр тооцоо барагдуулах албанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...

- Төлбөр төлөгч Б.А..., Д.М... нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр Капитал банканд 95.074.246 төгрөг төлөх, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ...-р байрны ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

-Төлөгч, төлбөр авагч  нар үнэлгээг харилцан тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8-р сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02325 дугаар шийдвэрээр Д.М....ын нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 09-ний өдрийн 2108 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09-р сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/000994 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, Д.М...ын гомдлыг хангахгүй орхисон.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7, 63.4-д заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэжээ. 

 

4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр Б...ийн А., Д...ийн М... нараас 95.074.246 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...-р хороо, ...р бичил хороолол, ...-р байрны 24 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 11-ний өдрийн 891 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 09-р сарын 27-ны өдрийн 1275 дугаар тогтоол гарч, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 30-31/

Төлбөр төлөгч Б.А..., Д.М... нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, төлбөр төлөгч, төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон, шинжээч барьцааны зүйлийг 84 280 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч Д.Мөнх-Од нь үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8-р сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02325 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 09-ний өдрийн 2108 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09-р сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/000994 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд шүүхийн шийдвэрээр нэгэнт /хх 47-66/ тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр газар нь төлбөр төлөгч Б.М...ын өмчлөлийн Баянгол дүүргийн 1...-р хороо, ....-р бичил хороолол, ...-р байрны ... тоот 3 өрөө орон сууцыг 84 280 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн 11/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч барьцааны зүйлийг ХААН үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэж, 2022 оны 01-р сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар /хх 71-90/ тус сууцыг 153.825.000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан байх ба  төлбөр төлөгч  Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр тооцоо барагдуулах албанд “дахин үнэлгээ хийлгэх, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох” гомдол гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11-р сарын 15-ны өдрийн 11/01 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Нөгөө талаас, төлбөр төлөгч “дахин үнэлгээ хийлгэх” гомдол гаргахдаа анхны үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон талаарх баримт гаргаагүй, 2022 оны 1-р сарын 17-ны өдрийн ХААН үнэлгээ ХХК-ний үнэлгээг үндэслэн дахин үнэлгээ хийлгэхийг даалгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн 11/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гаргахдаа энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, зах зээлийн ханш 30 хувиар өссөн гэх үндэслэл тухайн үед тогтоогдоогүй байжээ.  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7, 63.4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

 

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.5 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Б.М...ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р бичил хороолол, ...-р байрны .... тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 11/01 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Б.М...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА