| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0098/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/247 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******ын ******д холбогдох 2326003960081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, 25 настай, регистрийн дугаар ******, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багийн ******тоотод оршин суух хаягтай,
урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялд тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 40 хоногийн хугацаагаар тогтоосон,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ****** овгийн ******ын ******.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 1а тоотод байрлах хохирогч ******ын хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрт нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 820,000 төгрөг төлсөн.Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед хувийн ажлаар гэрээ цоожлоод Улаанбаатар хот руу яваад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 09 цагт гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол гэрт доторх эд зүйлсийг сандраасан байдалтай, тоононы гялгарыг урсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Манай гэрээс миний өмсдөг хувцас алга болсон. Миний цэнхэр өнгийн өвлийн куртик, шаргал өнгийн энгэртэй цахилгаантай цамц, хар өнгийн элгэн материалтай доод хэсгээрээ гал асаж буй мэт шар зурагтай малгайтай цамц, хүрэн өнгийн түрийтэй үдээстэй арьсан гутал, хар өнгийн даавуун өмд, хөх өнгийн эрээн жинсэн өмд, эрэгтэй шаргал өнгийн бор судалтай ноосон цамц, энгэр хэсэгтээ машины зураг болон шар өнгийн бичиглэлтэй хар саарал өнгийн футболка, энгэр хэсэгтээ 1 халаастай шоон судалтай, шаргал өнгийн даавуун цамц, энгэр хэсэгтээ шаргал хээ, хүний дүрс, цагаан бичиглэлт бүхий хар өнгийн фудболк, шаргал өнгийн хээ бүхий хар эрээн богино өмд зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн 5 ханатай монгол гэрийн тоононы гялгарыг урагдсан. Гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ авч хохиролгүй болмоор байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-18 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-28 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 37-41 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч ******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 44-45 хуудас),
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2-5/633 дугаартай албан бичиг (хх-ийн 66 хуудас),
Хохирол төлсөн баримт, хохирогчийн хүсэлт, шүүхийн мэдэгдэх хуудас (хх-ийн 75,138-139, 151 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч Б.Сн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97, 112-113 хуудас) зэрэг авагдсан байна.
2.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 6-1а тоотод байрлах хохирогч ******ын монгол гэрт нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 820,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас шүүгдэгч Б.Сг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 820,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй гэсэн учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгч Б.С нь хохирогч ******ын монгол гэрт нэвтрэн орж ноосон цамц 1 ширхэг, даавуун цамц 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг богино өмд 1 ширхэг, фудболка 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, уг хэргийг үйлдсэндээ харамсан гэмшиж байгаа. Эдгээр эд зүйлс нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар 820,000 төгрөгөөр тогтоогдож шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч нь прокуророос сонсгосон хэргийн зүйлчлэлийг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр тогтоолгохгүй гэсэн болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 1а тоотод оршин суух хохирогч ******ын монгол гэрийн тооноор нэвтрэн орж, түүний өвлийн куртка 1 ширхэг, цамц 4 ширхэг, арьсан гутал 1 ширхэг, өмд 2 ширхэг, футболка 2 ширхэг, богино өмд 1 ширхэг хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 820,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт цугларсан:
Хохирогч ******ын “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед хувийн ажлаар гэрээ цоожлоод Улаанбаатар хот руу яваад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 09 цагт гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол гэрт доторх эд зүйлсийг сандраасан байдалтай, тоононы гялгарыг урсан байсан. Манай гэрээс миний өмсдөг хувцас алга болсон. Миний цэнхэр өнгийн өвлийн куртик, шаргал өнгийн энгэртэй цахилгаантай цамц, хар өнгийн илгэн материалтай доод хэсгээрээ гал асаж буй мэт шар зурагтай малгайтай цамц, хүрэн өнгийн түрийтэй үдээстэй арьсан гутал, хар өнгийн даавуун өмд, хөх өнгийн эрээн жинсэн өмд, эрэгтэй шаргал өнгийн бор судалтай ноосон цамц, энгэр хэсэгтээ машины зураг болон шар өнгийн бичиглэлтэй хар саарал өнгийн футболка, энгэр хэсэгтээ 1 халаастай шоон судалтай, шаргал өнгийн даавуун цамц, энгэр хэсэгтээ шаргал хээ, хүний дүрс, цагаан бичиглэлт бүхий хар өнгийн футболка, шаргал өнгийн хээ бүхий хар эрээн богино өмд зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн 5 ханатай монгол гэрийн тоононы гялгар урагдсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 хуудас),
Шүүгдэгч Б.Сн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын дундуур байхаа, он сарыг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багт байх нэг эзэнгүй айл байсан. Би хашааг нь даваад орох үед цоожтой нэг гэр байсан. Хаалга нь цоожтой байхаар нь гэрийн тооноор нь орсон. Гэрт зүүн талын орон дээр ил хувцаснууд байсан. Тэр хувцаснуудыг аваад шууд гараад 4-р хороонд байх гэр лүүгээ авч явсан. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа цагдаад баригдаж хувцсаа хураалгасан. Би ганцаараа явж байсан. ...Гадуур өмсдөг куртка, өмд, цамц, футболка зэрэг эд зүйл авсан. Хагас хувцсыг нь цагдаа хурааж авсан, үлдсэн хувцсыг хаясан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 108-109 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 18, 92 хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн 6-1а тоот хашаанд болсон байв. ...Уг монгол гэрийн хаалгыг саарал өнгийн цоожоор цоожилсон байх тул хохирогч ******аар цоожийг онгойлгуулж гэрт орж үзлэгийг явуулав. Орны дээд хэсэгт эд зүйл тарааж хаясан байх ба улаан өнгийн чемодан дотор байсан хувцсыг тараасан байв. Хойд хэсэгт авдар байх ба авдрын тагийг онгойлгож дотор байсан зүйлсийг онгичиж гаргасан, зүүн талын орон дээр эд зүйл тарааж орхисон байв. Стенк онгойлгож шургуулганд байсан эд зүйлийг гарган хаясан байв. Зуухны хойд хэсэгт цэнхэр өнгийн хуванцар сандал байх ба уг сандлаас 9 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав. Мөн гэрийн зүүн талын баганаас 6 ширхэг гарын мөр бэхжүүлж авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Сгаас хөх өнгийн эрэгтэй жинсэн өмд 1 ширхэг, эрэгтэй шаргал өнгийн бор судалтай ноосон цамц 1 ширхэг, энгэр хэсэгтээ машины зураг болон шар өнгийн бичиглэлтэй хар саарал өнгийн футболка 1 ширхэг, энгэр хэсэгтээ 1 халаастай шоон судалтай шаргал өнгийн даавуун цамц 1 ширхэг, энгэр хэсэгтээ шаргал хээ, хүн дүрс бүхий бичиглэл бүхий хар өнгийн футболк 1 ширхэг, шаргал өнгийн хээ бүхий хар эрээн богино өмд 1 ширхэг зэргийг үзлэг хийж хураан авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-18 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 82 дугаартай криминалистикийн шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 4, 5, 6, 7, 10, 14 гэж дугаарласан гарын хээний мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 8, 9, 11, 12, 13, 15 гэж дугаарласан гарын хээний мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх 1, 3, 4, 5, 6, 7, 10, 14 гэж дугаарласан гарын хээний мөрүүдийг Гарын хээний нэгдсэн санд 2023-024-ӨВХ дугаараар бүртгэж оруулав.
3. Гарын хээний нэгдсэн санд 2023-024-ӨВХ дугаараар бүртгэж оруулсан гарын хээний мөрийг мөр-мөр, мөр-дардас гэсэн төрлөөр хайлт хийж үзэхэд 3, 4, 6 гэж дугаарласан гарын хээний мөрүүд нь MN009410004217 дугаараар бүртгэгдсэн хулгайн хэргийн хохирогч ******ын баруун гарын ядам, зүүн гарын ядам, баруун гарын алганы дардаснуудтай тохирч байна. Харин 10 гэж дугаарласан гарын хээний мөр нь МN004910007291, МN004910008505 дугаараар 2 удаа бүртгэгдсэн ****** овогтой ******н зүүн гарын алганы дардастай ерөнхий шинж тэмдэг болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт зэрэг шинжүүдээрээ тохирч байна.
4. Гарын хээний нэгдсэн санд 2023-024-ӨВХ дугаараар бүртгэж оруулсан 1, 5, 7, 14 дугаартай мөрүүдийг мөр-мөр, мөр-дардас гэсэн төрлөөр хайлт хийж үзэхэд тохирох мөр, дардас илрэхгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-28 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/24 дугаартай “Эрэгтэй хүний куртка 1 ширхэг, эрэгтэй хүний цамц 1 ширхэг, эрэгтэй хүний цамц 1 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 ширхэг, эрэгтэй хүний өмд 1 ширхэг, эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний ноосон цамц 1 ширхэг, эрэгтэй хүний футболка 1 ширхэг, эрэгтэй хүний даавуун цамц 1 ширхэг, эрэгтэй хүний футболка 1 ширхэг, эрэгтэй хүний богино өмд 1 ширхэг, 5 ханатай гэрийн тоононы гялгар эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 820,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 37-41 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч ******аар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Энд 1-8 хүртэл дугаарласан хувцас бүгд манай гэрээс алдагдсан хувцас байна. Би өөрийн өмсөж хэрэглэж байсан хувцас болохоор ерөнхий байдлаар нь бүгдийг нь сайн таньж байна. Харин хүрэн өнгийн богино түрийтэй үдээстэй арьсан гутал, цэнхэр өнгийн өвлийн куртка, шаргал өнгийн энгэртэй цахилгаантай цамц, хар илгэн материалтай малгайтай цамц, хар өнгийн даавуун өмд зэрэг эд зүйл байхгүй байна.” гэсэн тэмдэглэл (хх-ийн 44-45 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.С нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.С нь хохирогч ******д хохиролд 820,000 төгрөгийг төлсөн, хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ******ын “Хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн хүсэлт (хх-ийн 75 хуудас),
Хохирогч ******ын Хаан банкны дансанд 820,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-ийн 138-139 хуудас) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас нийгэмд учирсан хор аюул, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 196 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 2 сар 29 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулах 2 жилийн хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн хорирх ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ноосон цамц 1 ширхэг, даавуун цамц 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг богино өмд 1 ширхэг, футболка 2 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулах асуудал нь шүүхийн бүрэн эрхийн асуудал учраас тусгайлан гаргах саналгүй байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтад хамаарч байгаа учраас шүүгдэгч Б.Сд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 196 хоногийг түүний эдлэх ялд тооцуулах, мөн өмнө үйлдлээс эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэж нийт 1 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Сг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.С нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 4 сар 2 хоногийн хорих ялыг эдэлсэн, 31 хоног цагдан хоригдсон болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ялын тооцооны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Сд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр сар хорин долоо хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг нэг жил хоёр сар хорин долоо хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан нэг жил хоёр сар хорин долоо хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.С нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 195 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ЦХШЗ/05, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЦХШЗ/09, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/330, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/334,2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЦХШЗ/30, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/742 дугаартай шүүгчийн захирамжууд, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баривчлах, цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадалсан тэмдэглэл (хх-ийн 92-95,132-135,148-149,166-169, 233-239, 247-248 хуудас) зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сн цагдан хоригдсон 195 (нэг зуун ерэн тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шаргал өнгийн бор судалтай ноосон цамц 1 ширхэг, энгэртээ халаастай шоон судалтай даавуун цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар эрээн богино өмд 1 ширхэг, энгэртээ машины зурагтай хар саарал өнгийн фудволка 1 ширхэг, энгэртээ шаргал хээ, хүний дүрстэй хар өнгийн футболка 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих òàñëàí сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн ******ын ******г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ын ******г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр сар хорин долоо хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг жил хоёр сар хорин долоо хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан нэг жил хоёр сар хорин долоо хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сн цагдан хоригдсон 195 (нэг зуун ерэн тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.С нь хохирогч ******д 820,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шаргал өнгийн бор судалтай ноосон цамц 1 ширхэг, энгэртээ халаастай шоон судалтай даавуун цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар эрээн богино өмд 1 ширхэг, энгэртээ машины зурагтай хар саарал өнгийн фудволка 1 ширхэг, энгэртээ шаргал хээ, хүний дүрстэй хар өнгийн футболка 1 ширхэг зэргийг устгасугай.
8.Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèйäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.5, 36.10 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð øèéòãýõ òîãòîîë нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Б.Сд àâñàí цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих òàñëàí сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ