Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 41

 

 

Г.******* нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Г.*******, шүүгдэгч У. түүний өмгөөлөгч Н.Очирбат, С.Нарангэрэл, шүүгдэгч Б. түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч О. түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолтой Г.******* нарт холбогдох эрүүгийн 1936000000198 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч У., О., Б. тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч О.ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Г.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            1.Монгол улсын иргэн, Увс аймгийн ******* суманд 1964 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ******* *******/ дугаарын регистртэй нь

            2. Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн ******* суманд 2000 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ******* ******* ******* // регистртэй

            3.Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн суманд 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, опероторч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* /

            4.Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн суманд 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төлбөр тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний 1423 дугаартай шийтгэх тогтоолоор 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ******* // регистртэй,

            Шүүгдэгч Гүчингийн ******* нь Б., О., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон, иргэн улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэгт,

            Гүчингийн ******* нь Б., О., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явах үедээ иргэн Д.Сурмаажавын биед нь бэлэн байсан 630,000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.Сурмаажавын эзэмшлийн тоот хаан банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний 17 цаг 10 минутад 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутад 2,000,000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5,630,000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.ийг хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2.Шүүгдэгч нь Г.*******, О., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон, иргэн улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэгт,

            Шүүгдэгч нь Г.*******, О., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явах үедээ иргэн Д.Сурмаажавын биед нь бэлэн байсан 630,000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.Сурмаажавын эзэмшлийн тоот хаан банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний 17 цаг 10 минутад 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутад 2,000,000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5,630,000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт,

            Шүүгдэгч ******* нь Г.*******, Б., О. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон, иргэн улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэгт,

            Шүүгдэгч ******* нь Г.*******, Б., О. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явах үедээ иргэн Д.Сурмаажавын биед нь бэлэн байсан 630,000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.Сурмаажавын эзэмшлийн тоот хаан банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний 17 цаг 10 минутад 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутад 2,000,000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5,630,000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт,

            4. Өсвөр насны шүүгдэгч нь Г.*******, Б., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон, иргэн улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэгт,

Өсвөр насны шүүгдэгч нь Г.*******, Б., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явах үедээ иргэн Д.Сурмаажавын биед нь бэлэн байсан 630,000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.Сурмаажавын эзэмшлийн тоот хаан банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний 17 цаг 10 минутад 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутад 2,000,000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5,630,000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч ******* ******* Гүчингийн Баттулгыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* ******* ******* ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* ******* ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* ийг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч ******* ******* Гүчингийн Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5/таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч ******* ******* ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5/таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч ******* ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5/таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5/таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 8/найман/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч У.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5/таван/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6/зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5/таван/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6/зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч О.өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5/таван/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6/зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, У., Б., О. нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Баттулгын цагдан хоригдсон 171 хоног, шүүгдэгч У.ын цагдан хоригдсон 198 хоног, шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 198 хоног, шүүгдэгч О.ийн цагдан хоригдсон 198 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У., Б., О. нараас тус бүр 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.*******ас хохиролд төлсөн 927,290 төгрөгийг тус тус хохирогч Д.Сурмаажавд олгож, нэхэмжлэлээс 26,440,641 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У., О., Б. тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч У., О., Б. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1-д заасан хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг маргадаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу уг гэмт хэргийг үйлдээгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн У., О., Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч О. түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баттулгын үйлдлийг зөрж гүйцэтгэсэн үйлдэл байгаа юм биш биз. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хууль зөрчиж байна гэж үзэж байна.

 О. нь гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан. 18 насанд хүрээгүй шүүгдэгчийг насанд хүрсэн мэтээр ял оногдуулсан учир эрх зүйн байдал нь дордсон гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч У.ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг мөрдөн байцаалтанд буцаах саналгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.ын өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч болон хохирогчийн мэдүүлгээр хэн нь зэвсэг хэрэглэсэн талаар мөн оролцогч бүрийн оролцоог хангалттай нотлон тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Д.Сурмаажавын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохиролд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.******* давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн харьяалал тогтоогоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Нэг үйлдлээр хоёр өөр хулгай, дээрэм хоёр өөр шинж чанартай өөр зүйл ангийн гэмт хэрэг үйлдсэн байхад тусгаарлан шалгахгүй байгаад гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэгт зөв дүгнэлт хийж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Прокуророос шүүгдэгч нарыг яллахдаа зохион байгуулалттай бүлэг гэж журамлаж татаагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэн гүйцэтгэсэн буюу гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн гэж журамлан ялласан байдаг. Шүүгдэгч нарын санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн нь харагдаж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Баттулгын тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор тусгасан нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгохоор заасан мөн зүйлийн 3-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан энэ хуулийн зүйл заалтад нийцүүлэн шүүгдэгч Г.Баттулгын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах  шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх  ажиллагаа шийтгэх тогтоолыг бүхэлд  нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1.Шүүгдэгч Г.******* нь Б., О., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь  түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг О. нь улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоож, улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг,Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг хүлж хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн Б.,О.,У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд   эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.Сурмаажавд бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан,мөн түүнчлэн түүний эзэмшлийн ХААН банкны тоот дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 17 цаг 12 минутад 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Мөн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ  арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.ийг хуран мэхлэж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2.Шүүгдэгч Б. нь Г.*******, У., О. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед  Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь  түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг О. улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоож, улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж,Ховд аймгаас Увс аймаг,Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг хүлж хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн Г.*******,О.,У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд   эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.Сурмаажавд бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан,мөн түүнчлэн түүний эзэмшлийн ХААН банкны тоот дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 17 цаг 12 минутад 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

3.Шүүгдэгч У. нь Г.*******, Б., О. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед  Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь  түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг О. улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоож, улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг хүлж хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн Г.*******, Б., О. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд   эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.Сурмаажавд бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан,мөн түүнчлэн түүний эзэмшлийн ХААН банкны тоот дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 17 цаг 12 минутад 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

4. Шүүгдэгч О. нь  У., Г.*******, Б.,  нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед  Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь  түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг О. улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоож, улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж,Ховд аймгаас Увс аймаг,Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг хүлж хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн Г.*******, Б., У. нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.Сурмаажавд бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан,мөн түүнчлэн түүний эзэмшлийн ХААН банкны тоот дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 17 цаг 12 минутад 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Сурмаажав, гэрч Л.Ганэрдэнэ, Г.Бат-Очир,Б.Сайнсор, Г.Байгалмаа, С.Баянмөнх, Ө.Сэргэлэнбаатар, Ө.Сэнгэдорж, Ш.Дуламсүрэн, Г.Батхуяг, С.Ойдов, Г.Батсайхан, Т.Болд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг  хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн,түүний сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол,хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлогджээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах өмгөөлөх талуудын чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судлагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж,  шүүгдэгч Г.*******,  Б., У., О. нарыг бүлэглэн хохирогчийг дээрэмдэхээр санаа зорилгоор нэгдэн уг зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд хохирогчид хүч хэрэглэж авч явснаар хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,улмаар зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл болох хутга, автерк зэргийг хэрэглэж хохирогчийг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулан довтолсон үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Баттулгыг арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.ийг хуран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Шүүгдэгч Б., У., О. нарын өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч О.ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын “шүүгдэгч Г.******* нь хохирогч Д.Сурмаажаваас бэлэн 630,000 төгрөг, виза картнаас нь 2,000,000 төгрөг авсан дээрмийн гэмт хэрэгт шүүгдэгч Б., У., О. нар нь оролцоогүй тул дээрмийн гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх агуулгатай гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл: хохирогч анх 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед өөрсдийнхөө эзэмшиж явсан саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хохирогчид хутга үзүүлж суухгүй бол хохь чинь шүү гэж айлган сүрдүүлж, хөл гарнаас барьж хүч хэрэглэж, хулгайлахад Б., У., О. нар нь оролцсон бөгөөд Увс аймаг явах замд болон Увс аймагт очоод Г.*******, О. нарыг АТМ явах үед Б., У. нар нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх, утсаар ярих боломжтой байхад гэмт үйлдлээ үргэлжүүлэхээс татгалзсан ямар үйлдэл хийгээгүй байх тул дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдсэн байна шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн шүүгдэгч О. нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сартай байсан боловч шүүхийн шатанд насанд хүрсэн тул шүүх Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хэрэглэхгүйгээр ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд О.ийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын гомдол үндэслэлгүй байна.

У.ын өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын “шүүгдэгч нар нь хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэрэглэсэн харин хохирогчийг Увс аймаг авч явах замдаа 630,000 авах үед болон Увс аймагт очсоны дараа түүний виза картнаас 2,000,000 төгрөг, 3.000.000 төгрөг  авах үедээ хутга хэрэглээгүй байх тул зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх хүндрүүлэх шинжийг зөвшөөрөхгүй байна” гэх гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл:

 Шүүгдэгч нар нь хохирогч анх 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн Ховд аймгийн төвөөс хүч хэрэглэн хулгайлан авч явахдаа хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх үед шүүгдэгч Г.******* нь  хүрэн иштэй хутга үзүүлж, хохь чинь шүү гэж айлган сүрдүүлсэн байдаг бөгөөд энэ үеэс хохирогч нь “шүүгдэгч нарыг  хутгатай явж байгаа” гэсэн ойлголтыг авсан байх тул Увс аймаг явах замдаа 630,000 төгрөг авах үед, мөн Увс аймагт очсоны дараа виза картыг нь авч нууц дугаарыг нь хэлүүлэх үедээ дахин хутга гаргаж ирээгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Мөн шүүгдэгч Г.******* “...авто машины үнэ 3,0 сая төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч,хохирлыг 100% барагдуулсан байхад Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлийг хамруулан хэрэглээгүйд  гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгохоор хуульчилсан   бөгөөд ингэхдээ мөн зүйлийн 1-д зааснаар хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан. Хэрэв дээрх тээврийн хэрэгсэл, хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн эсхүл бусдын өмчлөлийнх бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар хуульчилсны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч  Г.*******ас тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

             Түүнчлэн шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд  тайлбарлаж хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.Иймээс анхан шатны шүүхийг шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс буруутгах  боломжгүй юм.

Хохирогчийн өмгөөлөгч нь Ж.Энхжаргал хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн гаргуулахыг хүсч гомдол гаргажээ. Шүүх хохирогчоос ирүүлсэн баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж хохирогчийн нэхэмжилсэн хохирлын зарим хэсгийг шүүгдэгч нараас гаргуулж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б., У., О. нар болон тэдний өмгөөлөгч Н.Очирбат, О.ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Г.*******, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч У. нь хохирогч Д.Сурмаажавд 150,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг түүний өмгөөлөгч С.Нарангэрэл ирүүлсэн тул шүүгдэгч У. нь бусдад төлөх төлбөргүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 26  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Б., У., О. нар болон тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат, О.ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Г.*******  нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Г.Баттулгын анхан  шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 171 хоног, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 87 хоног нийт  258 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч Б., У., О. нарын анхан  шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 198 хоног, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 87 хоног нийт цагдан хоригдсон 285 хоногийг тус бүр эдлэх ялд нь оруулан  тооцсугай.

            3. Шүүгдэгч У. нь хохирогч Д.Сурмаажавд 150000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.

4.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                   

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ДАМБА

                                               ШҮҮГЧИД                                              М.НЯМБАЯР

                                                                                                              Н.ТУЯА