Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Ганбулган,

Хохирогч Я.Сүндэрмаа

Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шийрэвдоржийн Чойжжанцанд холбогдох эрүүгийн 201719000072 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг, “Тайжийн бууц” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Дэлгэрхангай овгийн Шийрэвдоржийн Чойжжанцан РД /НФ:70102914/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Чойжжанцан нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт өөрийн гэртээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэр Я.Сүндэрмаатай “эргүү хар малаа гэж хоолойныхоо чангаар хашгирч намайг болон хавь ойрын хүмүүсийг доромжиллоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хамарлуу цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Чойжжанцан шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед манай хүргэн Ганпүрэв, түүний эхнэр Түмэндэмбэрэл, эгч Оюунгэрэл нарын хамтаар үхрийн баас

арилгахаар гараад намайг тугалын хашаанаас тугалаа гаргаад байж байтал манай эхнэр Сүндэрмаа надруу Эргүү хар малаа гэж хоолойныхоо хамаг чадлаар надруу хашгирч дайраад зогсохгүй Ганпүрэвийн гэр бүлийнхнийг ч гэсэн өдийд үхрийн баас арилгах гэж гардаг юмуу эргүү хар малууд чинь гээд бид бүгдийг доромжлоод хашгираад байхаар нь миний уур хүрээд Сүндэрмаагийн хамарлуу нэг удаа алгадсан юм. Тэгээд Сүндэрмаагийн хамраас цус гараад бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр харааж гэрт орж эд зүйл хувцас хунар ялгаж шидээд Ганпүрэвийг тэмбүүтэй хар юм гэж хүртэл доромжилж орилоод байсан. Ер нь Сүндэрмаа ямар ч шалтгаангүй уурлаж уцаарладаг ба харилцааны ямар ч соёлгүй, юм асуухаар өөдөөс хэдэрлэдэг гээд одоо би үйлдсэн хэрэгтээ буруугаа хүлээн гэмшиж эхнэр Сүндэрмаатай эвлэрч  эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү   гэв.

Хохирогч Я.Сүндэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт: Бид хоёр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Нөхөр надаас уучлалт гуйж цаашдаа дахин асуудал гаргахгүй гэдгээ илэрхийлсэн учраас би түүнийг уучилсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Я.Сүндэрмаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед  намайг гэрийнхээ  цасыг шүүрдэж байгаад нөхөр Чойжжанцанд тугалын нэмнээ янзалж гаргахгүй яасан юм бэ? гээд өөрөө нэмнээг нь засаж янзалсан. Тэгтэл Чойжжанцан хүрч ирээд арчаагүй эхнэр чи өөрөө янзал гээд гараа зангидаж байгаад миний хамарлуу цохисон. Тэгэхээр нь би хамгаалах гэтэл намайг яагаад миний гар хуруунд хүрээд байгаа юм бэ гэж хэлсэн. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байхад Чойжжанцан намайг 4-5 удаа цохисон. Намайг гэртээ ороод цусаа угааж байхад Чойжжанцангийн ах дүү нар нь намайг ажилгүй банзал авгай гэж хүртэл хэлж байсан. Ганпүрэв гэрт орж ирээд чи миний бие муутай эхнэрийг загналаа гээд сандал авч шидээд намайг 2-3 удаа өшиглөж зодоод байж байхад Чойжжанцан орж ирээд салгасан. Би айсандаа гэрээс гарч зугатаад зам дагаж явж байгаад Эрдэнэсант сумын төврүү мотоциклоор хүргүүлж тэндээсээ хот орж 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэг орж хамраа янзлуулан хамрандаа чихээс хийлгэн 4 өдөр толгойгоо бариулж эмчилгээ хийлгэсэн. Чойжжанцан намайг удаа дараа зодож дарамталдаг. Түүнд зодуулснаас болж гаргасан зардлаа нэхэмжилнэ  гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

 

Гэрч Ш.Оюунгэрэлийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Хэрэг гарах тэр өдөр  өглөө 09 цагийн орчимд гэрийнхээ гадаа үхрийн баас арилгаад зогсож байтал Сүндэрмаа Чойжжанцанг эргүү малаа гэж дуудан аймаар уурлаж загнаад гэрт орсон. Сүндэрмаа Чойжжанцанг эргүү мангараар нь дуудан загнаад байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

 

Гэрч Д.Отгондаваагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед  Сүндэрмаа эгч  ганцаар ирээд эгчийгээ Эрдэнэсантын төв хүргээд өгөөч гэхээр нь би мотоциклоор хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/

Гэрч Б.Хатанбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09  цагийн үед  Сүндэрмаа эгч  Чойжжанцан ахыг тугалын нэмнээ янзлахгүй яасан юм бэ гэхэд Чойжжанцан ах чи өөрөө янзлахгүй яасан юм бэ гээд маргалдсан. Тэгээд Сүндэрмаа эгч гэртээ орсон. Би яваад 15 цагийн үед Чойжжанцан ахынд ирэхэд Сүндэрмаа эгч байхгүй, Чойжжанцан ах сумын төв орлоо гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/

 

Гэрч Б.Ганпүрэвийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед гэрийнхээ гадаа үхрийн баас арилгаад байж байтал Сүндэрмаа эгч Чойжжанцан ахыг тугалын нэмнээ янзлаад уяхгүй яасан эргүү вэ гэхэд Чойжжанцан ах чи яахаараа намайг эргүү мангараар нь дуудаж байдаг юм бэ? Сүндэрмаа эгчийн хацар тус газар нь нэг удаа алгадсан. Сүндэрмаа эгч эргүүлээд цохисон. Би тэр хоёрыг очиж салгатал Сүндэрмаа эгч гэрлүүгээ орсон. Намайг гэрийнх нь гадаа байж байхад Сүндэрмаа намайг тэмбүүтэй шоронгийн хадаас гээд байхаар нь би гэрт ороод Сүндэрмааг зодох гэтэл Чойжжанцан салгасан. Намайг гэрээс гараад зогсож байтал Сүндэрмаа хүүхдээ хөтлөөд хувцсаа барьчихсан гараад ирэхээр нь Чойжжанцан ах араас нь очиж хүүхдээ авчирсан гэх мэдүүлэг х/х-ийн 19 хуудас /

Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 тоот:

-Я.Сүндэрмаагийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Я.Сүндэрмаагийн биед учирсан хамар ясны хугарал, тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 21 хуудас/

Шинжээч Э.Эрхэмбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Я.Сүндэрмаагийн биед учирсан хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх  мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.Чойжжанцангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/ зэрэг болно

 

Ш.Чойжжанцан нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт өөрийн гэртээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэр Я.Сүндэрмаатай “эргүү хар малаа гэж хоолойныхоо чангаар хашгирч намайг болон хавь ойрын хүмүүсийг доромжиллоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хамарлуу цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Чойжжанцангийн хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас Ш.Чойжжанцанд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Я.Сүндэрмаа нь шүүгдэгч Ш.Чойжжанцангаас 1 142 700  төгрөгийг эмчилгээний зардал болон бусад зардалд нэхэмжилсэн ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би өөрийн нөхөр Ш.Чойжжанцантай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байх бөгөөд хохирогч Я.Сүндэрмаа нь шүүгдэгч Ш.Чойжжанцантай сайн дурын үндсэн дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Шүүгдэгч Ш.Чойжжанцан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Чойжжанцангийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Ш.Чойжжанцанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Ш.Чойжжанцан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

       Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дэлгэрхангай овгийн Шийрэвдоржийн Чойжжанцанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ш.Чойжжанцанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр

зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ш.Чойжжанцан нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Чойжжанцанд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Ш.Чойжжанцанд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА