Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/250

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

 Улсын яллагч Б.Мандалмаа,

 Шүүгдэгч А.Ю нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ын *****д холбогдох 2426003550261 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд **** оны *** дугаар сарын **-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, регистрийн дугаар *****, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн ****** сумын *** дүгээр багийн ***** дүгээр гудамжны **** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй ***** овгийн *****ын *****.

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

          Шүүгдэгч А.Ю нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 49-5 тоотод хохирогч *****, ***** нартай маргалдаж, улмаар хохирогч *****ын зүүн гарын бугалга, цээж, зүүн гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, цээж, зүүн гуя хэсэгт нь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Хохирогч *****ын зүүн мөр рүү нь нэг удаа хутгалж “зүүн мөр хэсэгт нь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ю шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би өглөө 06 цагийн үед *****ынд очсон. Тэгээд *****ын гэрт 0.5 литртэй 1 шил архи уусан. ***** эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь хөөгөөд байхаар нь манай гэрт очъё гээд манайд очсон. Тэгээд манайд ирээд манай 2 найз тасраад ойчсон. Бид хэд ахиж 1 шил архи уусан. Тэгээд нөгөө хоёр над руу жоохон дайраад байсан. Тэгээд ахиж нэг шил архинд явсан. Тэгээд ирээд над руу нэлээд уурлаад барилцаж аваад намайг цохих гээд байхаар нь гэр рүү ороод айлгах зорилготой хутга авч гараад тийм зүйл болсон. Хохирогч *****т 2,500,000 төгрөг, 1 идэшний үхэр өгсөн. ***** хохирол нэхэмжлээгүй. Эрүүл мэндийн даатгалын санд 277,290 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

Хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өглөө амарч байхад 07 цагийн үед ***** найзтайгаа хамт ирсэн. ***** хүн рүү яриад 0.5 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи авчруулсан. Тэгээд *****, *****, *****гийн 2 найзтай нь хамт хувааж уусан. Тэгээд ***** манай гэр лүү явъя гээд бид нар бөөнөөрөө явсан. *****гийн гэрт 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи хувааж уусан. Тэгээд ***** нь 2 найз руугаа янз бүрийн юм яриад байхаар нь ***** бид 2 боль гэж хэлсэн. Тэгээд учраа олох гээд гэрээс нь гарсан чинь ***** над руу дайраад гэр лүүгээ буцаж гүйж ороод хутга авч гарч ирснээ намайг 3 хэсэг газар хутгаараа зүсчхээд хашаа даваад гүйгээд явсан. Намайг ***** хутгалсан. Тухайн үйл явдал болоход *****, *****, Батбаатар бид 4 байсан. ...Миний цээж, зүүн гарын булчин, зүүн гуянд хутгалсан. ...Эмчилгээний зардал өгчихвөл гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 хуудас),

 

Хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Арвайхээр сумын 6 дугаар баг 45-02 тоот өөрийн гэртээ амарч байгаад өглөө 10 цагийн орчимд найз *****гийн гэрт очсон. Тэндээ *****, *****, түүний найз гээд нэг залуу бид нар 0.75 литрийн 3 шил архи хувааж уусан. Тэгээд би нэлээн согтоод унтаад өгсөн. Тэгээд би сэрээд гартал хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэнд байсан хүмүүсийг салгаад *****ыг аваад хашаанаас гарах гэж байтал ***** над дээр гэнэт гүйж ирээд зүүн мөрөн дээр алгадах шиг болоод цааш гүйгээд явсан тэгтэл миний зүүн мөрнөөс цус гарсан. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. ...***** нь нэлээд согтуу байсан. Би сэтгэл санааны хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 хуудас),

 

          Гэрч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өглөө *****гийн найз *****ын гэрт очсон. Тэгээд *****ын гэрт бид нар 0.5 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи уусан. Тэгээд ***** манайх руу явъя гээд *****, *****, *****, Ариунбаатар бид нар *****гийн гэрт нь очсон. *****гийн гэрт 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи уусан. Тухайн архийг уучхаад Ариунбаатар явсан. Тэгээд гэрийнхээ гадаа ***** нь *****, ***** нартай маргалдаад гэр лүүгээ орж хутга авч гарч ирээд *****ыг хутгалчихсан. Тэгээд ***** шургааг бариад дайрахаар нь би шургаагийг нь авсан чинь *****ыг хутгаар зүсчхээд хашаа даваад зугтаасан. ***** нь *****ын зүүн гарын булчинд нь хутгалчихсан мөн *****ын цээж, зүүн гаранд нь хутгалж байхыг нь харсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 хуудас),

            Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*****нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, эмийн эмчилгээ 208,880 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өөр амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөг, 2024 оны 08 дугаар 10-ны өдөр эмнэлэгт амбулатори хяналтын үзлэг 25,470 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөгийн хөнгөлөлт эдэлж нийт 285,290 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэхүү мөнгөн дүнг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 68 хуудас),

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн  шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 606, 614 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хх-ийн 14-15, 20-21 хуудас)  зэрэг болно.

            Хэрэгт шүүгдэгч А.Югийн хувийн байдлыг тодорхойлсон “...Иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаартай тодорхойлолт, малчны тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46, 49-55 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч А.Юг үргэлжилсэн үйлдлээр 2 хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай саналтай байна. Шүүгдэгч А.Ю нь хохирогч *****т 2,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 277,290 төгрөг тус тус  төлсөн. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болно.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч А.Юд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ю нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 49 дүгээр гудамжны 5 тоотод байх гэртээ хохирогч *****, ***** нартай архи ууж, согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,  хохирогч *****ын зүүн гарын бугалга, цээж, зүүн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, цээж, зүүн гуя хэсэгт нь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Хохирогч *****ын зүүн мөр рүү нь хутгалж “зүүн мөр хэсэгт нь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгч А.Югийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би өглөө 06 цагийн үед *****ынд очсон. Тэгээд *****ын гэрт 0.5 литртэй 1 шил архи уусан. ***** эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь хөөгөөд байхаар нь манай гэрт очъё гээд манайд очсон. Тэгээд манайд ирээд манай 2 найз тасраад ойчсон. Бид хэд ахиж 1 шил архи уусан. Тэгээд нөгөө хоёр над руу жоохон дайраад байсан. Тэгээд ахиж нэг шил архинд явсан. Тэгээд ирээд над руу нэлээд уурлаад барилцаж аваад намайг цохих гээд байхаар нь гэр рүү ороод айлгах зорилготой хутга авч гараад тийм зүйл болсон.” гэсэн мэдүүлэг,

            Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

           Хохирогч *****ын “...Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өглөө амарч байхад 07 цагийн үед ***** найзтайгаа хамт ирсэн. ***** хүн рүү яриад 0.5 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи авчруулсан. Тэгээд *****, *****, *****гийн 2 найзтай нь хамт хувааж уусан. Тэгээд ***** манай гэр лүү явъя гээд бид нар бөөнөөрөө явсан. *****гийн гэрт 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи хувааж уусан. Тэгээд ***** нь 2 найз руугаа янз бүрийн юм яриад байхаар нь ***** бид 2 боль гэж хэлсэн. Тэгээд учраа олох гээд гэрээс нь гарсан чинь ***** над руу дайраад гэр лүүгээ буцаж гүйж ороод хутга авч гарч ирснээ намайг 3 хэсэг газар хутгаараа зүсчхээд хашаа даваад гүйгээд явсан. ...Миний цээж, зүүн гарын булчин, зүүн гуянд хутгалсан. ...Эмчилгээний зардал өгчихвөл гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 хуудас),

          Хохирогч *****ын “...Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Арвайхээр сумын 6 дугаар баг 45-02 тоот өөрийн гэртээ амарч байгаад өглөө 10 цагийн орчимд найз *****гийн гэрт очсон. Тэндээ *****, *****, түүний найз гээд нэг залуу бид нар 0.75 литрийн 3 шил архи хувааж уусан. Тэгээд би нэлээн согтоод унтаад өгсөн. Тэгээд би сэрээд гартал хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэнд байсан хүмүүсийг салгаад *****ыг аваад хашаанаас гарах гэж байтал ***** над дээр гэнэт гүйж ирээд зүүн мөрөн дээр алгадах шиг болоод цааш гүйгээд явсан. Тэгтэл миний зүүн мөрнөөс цус гарсан. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. ...***** нь нэлээд согтуу байсан. Би сэтгэл санааны хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 хуудас),

            Гэрч *****ын "...Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өглөө *****гийн найз *****ын гэрт очсон. Тэгээд *****ын гэрт бид нар 0.5 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи уусан. Тэгээд ***** манайх руу явъя гээд *****, *****, *****, Ариунбаатар бид нар *****гийн гэрт нь очсон. *****гийн гэрт 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи уусан. Тухайн архийг уучхаад Ариунбаатар явсан. Тэгээд гэрийнхээ гадаа ***** нь *****, ***** нартай маргалдаад гэр лүүгээ орж хутга авч гарч ирээд *****ыг хутгалчихсан. Тэгээд ***** шургааг бариад дайрахаар нь би шургаагийг нь авсан чинь *****ыг хутгаар зүсчхээд хашаа даваад зугтаасан. ***** нь *****ын зүүн гарын булчинд нь хутгалчихсан, мөн *****ын цээж, зүүн гаранд нь хутгалж байхыг нь харсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 хуудас),

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 606 дугаартай “...1. Үзүүлэгч *****ын биед зүүн гарын бугалга, цээж, зүүн гуя хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өнгө тогтоц шинж байдлаараа шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь өнгө шинж байдлаараа шинэ гэмтлүүд байх боломжтой.

           2.3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 14-15 хуудас),

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 614 дугаартай “...1.Үзүүлэгч *****ын биед зүүн мөр хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өнгө, шинж, тогтоц байдлаараа шинэ гэмтэл байх боломжтой.

           2.3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 20-21 хуудас),

            Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “хар цагаан өнгийн бариултай, 19 см урттай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсэг нь 8см урттай, ажлын хэсгийн өргөн 2 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.Югийн үйлдсэн хохирогч *****, ***** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч А.Ю нь хохирогч *****, ***** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул  Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч А.Юд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгох нь зүйтэй байна.

 

          Иймд шүүгдэгч А.Юг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

         Шүүгдэгч А.Юд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна гэж үзлээ.        

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Шүүгдэгч А.Ю нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *****т 2,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 277,290 төгрөг тус тус төлсөн, хохирогч *****, ***** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан болох нь Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *****т 2,000,000 төрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч *****ын “хохиролд 2,500,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт, хохирогч *****ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт зэргээр,

 

            Хохирогч ***** нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 277,290 төгрөгийг тусламж үйлчилгээ авсан бөгөөд тус зардлыг шүүгдэгч А.Ю нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын санд 277,290 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

        

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч А.Юд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           Шүүгдэгч А.Ю нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч А.Юд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Шүүгдэгч А.Юд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****г нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Юд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

          Шүүгдэгч А.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар, цагаан өнгийн бариултай, 19 см урттай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн өргөн нь 2 см, ажлын хэсэг 8 см хэмжээтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Юд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч А.Юд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэг болгосугай.

 

2.Шүүгдэгч ***** овгийн *****ын *****г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****г нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй торгох ялаар шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Юд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *****т 2,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 277,290 төгрөг тус тус төлсөн,  хохирогч *****, ***** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Юд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар, цагаан өнгийн бариултай, 19 см урттай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн өргөн нь 2 см, ажлын хэсэг 8 см хэмжээтэй хутга 1 ширхгийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Юд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ