Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/761

 

 

 

 

 

 

 

 

   2024          10           31                                    2024/ШЦТ/761

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв, улсын яллагч Б.Эрхэмбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*********, шүүгдэгч Б.*********-*********, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн ******* овогт *********ын *********-*********т холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****** оны ** дугаар сарын **-ний өдөр ***аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, Дээд боловсролтой, компьютерын сүлжээ мэргэжилтэй, ***** инженер ажилтай, Ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, **** овогт *********ын *********-********* (РД: ****).

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.*********-********* нь 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ***** дүүргийн **** хороо,  “***** байрны **** тоот гэртээ насанд хүрээгүй хохирогч А.*********г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

          Шүүгдэгч Б.*********-*********: “...***.тв гэдэг 17 наснаас дээш хүмүүс бүртгүүлдэг өөр орны улсын хүмүүстэй гадаад хэлээр ярилцах хэлний апплейкшин ашиглаж байхдаа *********той анх танилцсан. Тухайн хүнийг 17 насанд хүрсэн гэж буруу бодсон байсны улмаас алдаа гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Насанд хүрээгүй хохирогч А.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би танил Б.*********-*********той бэлгийн харилцаанд нийт 9-10 удаа орж байсан. Хамгийн анх 2023 оны 04 дүгээр сард анх Б.*********-*********ын гэрт буюу **** дүүргийн **** хороо, **** тоотод намайг гэртээ дуудсаны дагуу би 2023 оны 04 дүгээр сарын дундуур очиход ****дугаар байрны *** давхарт *** тоот хар өнгийн төмөр хаалгатай, хаалга дээрээ *** гэх дугаартай хаалга байсан. Тухайн үед Б.*********-*********ын гэрт хүн байгаагүй бөгөөд Б.*********-********* гэртээ ганцаараа байсан. Ер нь бол Б.*********-*********той бэлгийн харьцаанд орохдоо дандаа гэрт нь очиж бэлгийн харьцаанд ордог байсан...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 23 дахь тал) гэсэн,

 

Гэрч А.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн төрсөн гэр болох *** дүүргийн *** хороо **** гэртээ ирсэн. Тэгтэл манай ээж ********* дүү чинь сургуульдаа 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш яваагүй байна. Чи дүүгээ нэг анхаараач гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ найз нөхөдтэйгөө уулзаад хичээлдээ явахгүй байгаа юм байна гэж бодоод түүнийг юу хийгээд яваад байгааг нь мэдэх санаатай түүнийг өглөө хичээлдээ явах үед нь түүний цүнхэнд байршил тогтоогч хийсэн байсан. Тэгээд би хараад байж байтал манай дүү өглөө гэрээсээ гараад хичээлдээ явахгүй *** дүүргийн *** хороонд ирсэн. Тэгээд би **** дүүргийн *** хороонд ирээд дүүгээ хайгаад олохгүй байхаар нь би тухайн газрын ойр орчмын дэлгүүрээр дүүгийнхээ зургийг үзүүлээд хүүхдийг харсан уу гэж асуухад өмнөх 7 хоногт 2-3 удаа харсан гэх надад хэлсэн. Тэгээд би дүү рүүгээ залгаад чи хаана байна гэж асуухад манай дүү А.********* би хичээл дээрээ байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан сая чамайг манай найз **** дүүргийн **** хороонд харсан байна, тэгэхээр нь би чамайг авахаар хүрээд ирлээ гэж хэлтэл манай дүүгийн утасны цаанаас нь нэг эрэгтэй хүний дуу хэн бэ гэж цаанаас нь асуугаад байсан. Тэгээд би дүүдээ уурлаад цаана чинь юун эрэгтэй хүн дуугараад байгаа юм бэ гэж асуухад манай дүү гар утсаа тасалсан. Тэгээд би дүү рүүгээ 7-8 удаа залгаж байж манай дүү гарч ирсэн. Би энэ байдлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан...” (хавтас хэргийн 28 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №11567 дугаартай: “...А.*********гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. А.*********гийн охин хальс хуучин урагдалтай байна. Урагдал гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. А.*********гийн үтрээнээс авсан арчдас наалдаснаас эр бэлгийн эс илрээгүй байна. А.********* нь бэлгийн замын халдварт дох, тэмбүү% заг хүйтэн, трихомониаз, хламид өвчин илрээгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 Гэрчээр Б.*********-********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...анх 2024 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна. **** тв нэртэй апплейкейшинээр видео хэлбэрээр залгаж байгаад анх *********той таарч байсан. Уг апплейкшин нь санамсаргүй байдлаар хүмүүсийг хооронд нь тааруулж яриулдаг апплейкшин байгаа. Тухайн үеэс эхлэн нэг нэгнийхээ фейсбүүк, инстаграмм хаягуудыг мэдэлцэж харилцаа үүсгэж чаталж эхэлсэн. Тэгж байгаад бие биедээ татагдаж эхэлсэн. Анх чаталж эхэлснээс хойш 2-3 хоногийн дараа ********* над руу танай гэр хаан байдаг юм бэ уулзъя гэсэн санал тавихаар нь би зөвшөөрч манай гэр рүү ********* такси барьж ирсэн. Харин би гэрээсээ гарч түүнийг таксинаас тосож авахад том биетэй надаас өндөр охин байсан. Ингээд бид хоёр манай гэр болох **** дүүргийн **** хороо *** тоот гэрт орж кино үзсэн. Кино үзэж байх явцад ********* миний гараас бариад надтай үнсэлцсэн ба тэгээд бид хоёр том өрөөнөөс унтлагын өрөө рүү орж орон дээр бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед бид хоёр хэн хэн нь хүссэн байсан болохоор өөр өөрсдийнхөө хувцсыг тайлсан. Ингээд манай гэрт удаагүй байж байгаад гэртээ харилаа гэж хэлээд явсан ба харин би түүнийг зам гаргаж өгч унаанд суулгасан. Тухайн үед би *********д автобусныхаа картыг өгч явуулсан. Түүнээс хойш надад байнга уулзах санал тавьж залгадаг болсон бөгөөд миний хувьд уулзахаас зайлсхийсэн, бас миний автобусны картыг үүдэнд үлдээгээд явсан байсан. Учир нь надад уулзах сонирхол тухайн үед байгаагүй. Мөн би ажил ихтэй байсан. Түүний над руу чат бичихгүй шууд залгах, утсаа авахгүй байхад хүртэл байн байн залгаад байхад нь хүртэл эвгүй бүдүүлэг санагдсан. Тэгээд байн байна залгаад байхаар нь би түүнийг мессенжерээр блок хийсэн. Тэгтэл над руу ******** гэх хүнээс чат ирээд байхаар нь хартал ********* байсан. 2023 оны 07 дугаар сараас хэсэг холбоогүй байсан. Гэхдээ хааяа нэг чат бичдэг байсан санагдаж байна. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би түүний блокыг гаргасан. Гэтэл ********* над руу сүүлийн удаа уулзъя гээд чат бичсээр байгаад уулзахаар болж манай гэрт өөрөө такси бариад орж ирсэн. тухайн өдөр гар утасныхаа дэлгэцийг хагалуулсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад дахин манай гэрт бэлгийн харьцаанд орчхоод байж байтал гар утсанд нь дуудлага ирсэн бөгөөд ах намайг дагаад байгаа юм байна гэж хэлээд гараад явсан. Тэр өдөр ах нь уурлаад хаалга балбаад байхаар нь хэрүүл маргаанаас зайлсхийж хаалгаа тайлж өгөөгүй. Миний хувьд тухайн үед *********г 16 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. ********* том биетэй байсан бөгөөд түүнээс насыг нь асуух бас иргэний үнэмлэхийг нь шалгах эвгүй байсан. Бэлгийн харилцаанд орох үед ********* найз залуугаасаа салсан гэхдээ одоо ч уулзаж бэлгийн харилцаанд ордог гэж хэлж байсан...

Би түүнтэй 2 удаа бэлгийн харилцаанд орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

Яллагдагчаар Б.*********-********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний хувьд 2 удаагийн гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй өгсөн. Уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон асуудалдаа гэмшиж байгаа, түүнд хүч хэрэглэсэн ямар нэгэн үйлдэл байхгүй. Иймд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал)

 

Эд зүйл баримт мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 85-89 дэх тал),

 

Нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 90 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 61-73 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.*********-*********т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.*********-********* нь 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд **** дүүргийн **** хороо,  “**** байрны *** тоот гэртээ насанд хүрээгүй хохирогч А.*********г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч А.********* болон шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч А.*********, гэрч Б.*********-*********ын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11567 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, нас тоолсон тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг гэдэг нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдрын зөв хөгжилд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь халдлагад өртөгч /хохирогч/-ийн бэлгийн бойжилт, бие бялдрын зөв хөгжил, нийгмийн ёс суртахуунд хохирол учирсан байхыг шаардахгүй, бэлгийн харьцаанд орсноор төгсдөг гэмт хэрэг.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.*********-********* нь 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд **** дүүргийн ****,  “**** байрны *** тоот гэртээ насанд хүрээгүй хохирогч А.*********г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*********-*********ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*********-********* болон түүний өмгөөлөгчийн зүгээс нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.*********-********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.*********-********* нь гэм буруу дээрээ маргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байгаа бол нөхөн төлнө гэж илэрхийлж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд мөн хуулийн зүйл заалтад зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэргийн үйл баримтын хувьд миний үйлчлүүлэгч анхнаасаа үйлдсэн гэмт хэрэг дээр маргаагүй. Энэ гэмт хэрэг нь сонгох санкцитай гэмт хэрэг. Амьдралаа авч явах гэж байгаа залуу хүн байгаа. Өөрийн үйлдэлдээ гэмшиж дахин ийм асуудал гаргахгүй гэж байгаа. Тиймээс 800.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбаруудыг тус тус гаргасан.

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал, прокурорын санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.*********-*********ыг “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.*********-********* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож шийдвэрлэх нь үндэслэл бүхий байна.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхийн шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн төлбөрийг нэхэмжилсэн боловч насанд хүрээгүй хохирогч А.*********гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шалган тогтоосон баримт байхгүй. Мөн эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ авсан төлбөрийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Иймд хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт *********ын *********-***г Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********-***г 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*********-*** торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.*********-** оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*********-*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ