| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0000Э |
| Дугаар | 2024/ШЦТ/770 |
| Огноо | 2024-11-04 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/770
2024 11 04 2024/ШЦТ/770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
иргэдийн төлөөлөгч Л.*********,
улсын яллагч З.Бат-Амгалан,
шүүгдэгч Б.*********-*********, түүний өмгөөлөгч М.Бат********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ********* овогт *********ын *********-*********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэрэг ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*********-********* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө **** дүүргийн **** хороо, **** байрны *** тоотод 8 настай, эрэгтэй Л.*********-*********ийг унтаж байхад нь бэлэг эрхтнээ ам руу нь оруулж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.*********-*********: “...тухайн өдөр 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би ****** компанид ажилд орсон. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа яваад орой буух гэж байхад ажлын хүмүүс өнөөдөр цалин буусан өнөөдөр хэдүүлээ хоолонд оръё гэсэн. Би өмнө архи дарс хэрэглэдэггүй байсан болохоор явах дургүй байсан боловч шинээр ажилд орсон болохоор хамт явсан. Ажлын газрын 2 ээлжийн хүмүүсийн хамт ********* ойролцоо хоолонд орсон. Тэндээсээ оройн ээлжийн хүмүүс ажил руугаа яваад манай ээлжийн хүмүүс орой 7 цагийн үед караоке орсон. Тэнд 3-4 цаг дуулсан. Би архи уугаагүй 3 шил пиво уусан. Тэндээсээ гараад харих гэж байхад ажлын газрын ********* гэх ах маргааш өглөө ажилтай юм чинь манай гэрт очоод хоночих өглөө ажилдаа ойр гэхээр нь тэгье гээд зургуулаа хонохоор явсан. Замаараа би CU орж гоймон ундаа зэрэг зүйл худалдаж авсан. Манай ажлын ах нэг шил архи авсан. Тэнд очоод 2 хүн нь унтаад 4 хүн архи хувааж уусан. Би архинаас нь айлд ирсэн юм чинь гайгүй байх гээд 2 балгасан. Тэгээд миний дотор муухайраад бие муу байхаар нь тамхи татах гээд гарсан. Өмнө тэр айлд ирж байгаагүй болохоор тэр айлыг мэдэхгүй, айл андуурч орсон. Газар ор зассан байхаар нь манай ажлын хүмүүс унтсан юм байлгүй гэж бодоод ямар хүн байгааг нь хараагүй өмд цамц хоёроо тайлаад унтсан. Би өөр юу ч хийгээгүй. Би эхнэр, 1 ой 5 сартай хүүхдийн хамт амьдардаг. Өглөө нэг эмэгтэй хүн намайг нуруу руу өшиглөж сэрээхээр нь би босоод харахад нэг эмэгтэй, 3 жоохон хүүхэд байсан. Тэгээд айл андуурч орсон гэдгээ мэдсэн. Тухайн эмэгтэй учир зүггүй алгаад байсан. Би айлд хоносон гээд дотуур хувцсаа өөрөө харсан. Тэгтэл тухайн хүн намайг дотуур хувцсаа тайлсан байсан гэж ингэж гүжирдэж байгаа нь надад таалагдахгүй байна. Тэндээсээ цагдаагийн газарт очсон. Цагдаагийн газарт очоод өдөржин сууж байгаад орой нь байцаалт авсан. Байцаалт авсны дараа нь надаас өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү гэж асуусан. Тэрний дараа шүүх шинжилгээний газар аваачиж шинжилгээ авсан. Хамт явж байсан ********* гэх байцаагч шинжилгээ авч байсан эмчтэй яриад тантай утсаар ярья гэнээ гээд утсаар ярьсан. Юу нь талаар ярьсан болохыг нь мэдэхгүй. Эмч нь нэг шинжилгээг нь өөрөө авсан. Арчдас болон ДНК шинжилгээг мөрдөгчид өгсөн. Энэ хэргийг би хийгээгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч Л.*********-*********э мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ ********* дүү, ********* эгчтэйгээ гурвуулаа амарч байсан. Ээж *********, эгч ********* нар ээлжийн ажилдаа явчихсан байсан. Бид 3 гэртээ хоносон. Тэгээд унтаж байхад хаалга дугараад гутлын чимээ сонсогдоод байсан. Дараа нь унтаж байхад хөнжил, бүс дугараад хөнжлөөс татаад байхаар нь би хэн бэ гэж асуусан чинь аав нь байна аа гэж юм ярьж байсан ба намайг үнсэх гээд дайраад байхаар нь би нүүр рүү гараараа мангасдаж цаашаа түлхсэн. Зарим зүйлийг нь санахгүй байна. Тэгээд би айгаад танихгүй хүн орсон байна гэж бодоод цаашаа хөнжлөө ороогоод нуугдаад өгсөн. Дараа нь миний хөнжлөөс татаад дараа нь гараас татаад байсан. Харанхуйд харахад дээгүүрээ хувцасгүй, дотуур хувцсаа тайлаад боожгойгоо гаргаж ирээд миний хоёр гарыг дараад миний ам руу боожгойгоо хийгээд байсан. Ойролцоогоор 30 секундээс 1 минут болсон. тэгээд дараа нь нүүрэн дээр нэг шингэн юм наалдуулаад наагаад байсан. Би айгаад аниа, агаа хоёулаа очсон. Тэгээд удалгүй манай аниа ********* гаднаас орж ирээд тэр эрэгтэйг хараад цагдаа руу дуудлага өгөөд өшиглөж босгоод 4-5 удаа алгадаж сэрээсэн....” (хавтас хэргийн 15-16 дахь тал) гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн орчимд миний дүү ********* над руу утсаар эгчээ гэрт согтуу шалдан нүцгэн хүн унтаж байна гээд уйлаад ярьсан. Энэ хэд хаалга цоожлоогүй унтсан юм шиг байна гэхээр нь би цагдаа дуудсан юм уу гээд асуусан чинь дуудсан та хурдан ирээрэй гэхээр нь би өрийн ажлаасаа таксинд суугаад өөрийн амьдарч байгаа *** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****д хотхоны ****байрны *** тоот гэртээ ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Би юу болсон талаар асуусан чинь дүү нар маань уурлаад *********үүшийг унтаж байхад нь татаж чангаагаад байсан. Та хэн бэ гээд асуусан чинь аав нь байна гэж хэлээд үнсэх гээд байсан гэж дүү нар маань надад хэлсэн. Би хүүтэйгээ уулзаад ярилцсан чинь намайг унтаж байсан чинь энэ ах миний хоёр гарыг зэрэгцүүлж шалтай хавсарч бариад миний дээр гараад нүцгэн ямар ч хувцасгүй бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний ам руу хийгээд хөдлөөд байсан би түлхэх гэсэн чинь дийлэхгүй байсан. тэгээд нэг шингэн цагаан зүйлийг миний нүүрэн дээр тавьсан гэж надад хэлээд хүү маань маш их байсан байдалтай уйлаад байсан. Би тухайн хүнээс чи хэн бэ яагаад манай гэрт ороод ирсэн юм бэ гээд асуусан чинь би алтай хотхонд архи уугаад танай гэрт ирсэн хаалга чинь онгорхой байсан гээд хээв нэг зогсож байсан. Тэгээд цагдаа нар нэмж ирээд үзлэг хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 19-20 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Л.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өчигдөр өөрийн 2 дүү болох *********үүш, ********* хоёртой цуг гэртээ байсан. Ээж болон 2 эгч хоёр маань ээлжийн ажилдаа яваад өгсөн. Тэгээд би өдөр гадаа тоглож байгаад гэртээ орж ирээд хоолоо хийж идээд 2 дүүтэйгээ байж байгаад 23 цаг өнгөрөөд амрах гээд ороо засаад орондоо ороод унтсан. Унтаж байсан чинь *********үүш “та хэн бэ” гэж орилоод байхаар нь би сэрээд хартал нэг танихгүй эрэгтэй хүн *********үүшийн дээр хэвтэж байсан. Би айсандаа болоод юу ч хийж чадаагүй, цагдаа дуудах гэсэн гар салганаад тэр хүнээс маш их айсан. Тэр эрэгтэй согтуу байсан ба удалгүй манай газраар зассан орны доод талд унтаад өгсөн. Унтаж байгаад нэлээн хэдэн цагийн дараа манай эгч ********* орж ирээд тэр хүнийг сэрээгээд цагдаагийн байгууллага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 24-25 дахь тал),
Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт **** чиглэл дээр цагдаа жолооч дэд ахлагч *********ийн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад ******-аас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 70 минутад ******* дүүргийн ****** хороо нутаг дэвсгэрт байрлах *****хотхоны ***байрны *** орцны *** тоотод гэрт танихгүй хүн орж ирээд унтаад байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад өөрийнхөө нэрийг хэлж чадахгүй 30 орчим насны эрэгтэй хүн тухайн тоотын зочны өрөөнд зогсож байсан.
Би юу болсон талаар асуусан чинь би ажлынхаа хүнтэй архи ууж байгаад согтоод тоотоо андуураад энэ айл руу орсон байна гэж хэлсэн. Дуудлага өгсөн хүнтэй уулзаад юу болсон талаар асуусан чинь би хоногийн ээлжийн ажил хийдэг өглөө гэртээ ирсэн чинь танихгүй энэ залуу шалдан нүцгэн дотуур өмдөө тайлсан байдалтай хэвтэж байхаар нь би бос гээд өшиглөсөн чинь уг хүн хөнжлөө нөмрөөд хувцсаа өмссөн гэж хэлсэн гээд яриад зогсож байсан. *********-*********э гэх 8 настай хүүгийн ээж болох ********* гэх эмэгтэй орж ирээд юун хүн манай гэр орсон байгаа юм бэ гэж асууж байсан. Би тухайн үед юу болсон талаар асуусан чинь 11 настай ********* гэх охин шөнө үүрээр хэдэн цагийг нь сайн санахгүй байна. Энэ ах гэрт орж ирээд дүү *********-*********ийн хажуугаар орж хэвтээд аав нь байна гэж хэлээд амыг нь дараад дүүгийн ам руу боожгойгоо хийгээд байсан гэдэг зүйлийг яриад зогсож байсан чинь жижүүрийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 31-32 дахь тал),
Гэрч М.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугар сарын 05-аас 06-нд шилжих шөнө би **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт зайсан *** чиглэл дээр хэсгийн байцаагч *********гийн хамтаар үүрэг гүйцэтгээд буух гэж байсан чинь ***-аас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 40 минутад *** дүүргийн ****угаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хотхоны *** байрны *** орц ** тоотод гэрт танихгүй хүн орж ирээд унтаж байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад үл таних эрэгтэй хүн танихгүй айл руу орж 8 настай бага насны хүүхдийг унтаж байхад нь бэлэг эрхтнээ амруу нь хийсэн гээд эгч нь гээд 11 настай охин уйлаад айсан байдалтай яриад байсан. Удалгүй бага насны хүүхдийн ээж нь гэх эмэгтэй орж ирээд юу болсон бэ, гээд уйлаад орилоод байсан. 8 настай хүү болохоор хөнжилдөө хэвтээд огт гарч ирэхгүй байсан. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.********* Зайсан 10-т танилцуулаад жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 35-36 дахь тал),
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3688 дугаартай “...Б.*********-*********ийн өмсөж байсан гэх хөх өнгийн дотоож ээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Хөх өнгийн дотоож дээрх эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хөх өнгийн дотоож дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 187-188 дахь тал),
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 789 дугаартай: “...Л.*********-*********э /РД:*******/-д гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд стресст үзүүлэх айдас түгшилтийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт (хавтаст хэргийн 195-196 дахь тал)
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 662 дугаар “...Б.*********-********* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...Б.*********-********* нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна...эмнэлгийн ч*********тай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...Б.*********-********* нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 175-176 дахь тал),
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 678 дугаар “...Л.*********-*********э нь айдсын хариу урвалтай байна...Л.*********-*********ийн дээрх хариу урвал нь хэрэг үйлдэгдсэнээс хойш үүссэн байх боломжтой...Л.*********-*********э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна...Л.*********-*********ийн уг хариу урвал нь хэзээ эдгэрэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно... гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 182-183 дахь тал),
Яллагдагчаар Б.*********-********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим **** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза нэртэй газрын Корей булл нэртэй хоолны газарт ****-ийн зайрмагийн үйлдвэрийн ажлынхантайгаа хоол идээд орой 22 цагийн орчимд гараад бид нар тухайн хоол идсэн газрын хажуу талын нэрийн санахгүй байна. Караокед ороод архи согтууруулах ундаа хэрэглээд дуулж сууж байгаад шөнө 02-03 цагийн орчимд гараад дуудлагын жолооч дуудаад хамт ажилладаг *********ийн гэрт нь очихоор болоод гэр нь болох Хан-Уул дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах ***хотхоны байранд очоод хэддүгээр байр, тоот дугаар давхрыг санахгүй байна. Ингээд *********ийн ахын гэрт нь *********зориг ********* нар байсан. Мөн нэрийг нь санахгүй сүүлд ажилд орсон 2 залуу байсан. Бид зургаа 1 шил архи уугаад сууж байгаад би ганцаараа тамхи татах гээд гарсан. Би хаана тамхи татсан талаар санахгүй байна. Буцаад тухайн байрны хаалгыг олохгүй байж байгаад айл андуурч ороод тухайн айлын зочны өрөөний газар унтсан. Өглөө танихгүй нэг охин намайг өшиглөөд сэрээсэн. Би сэрээд харсан бага насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүүхдүүд байсан. Удалгүй цагдаа дуудаад намайг аваад явсан. Миний санаж байгаа зүйл гэхийн энэ зүйл өөр юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86 дахь тал),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-104 дэх тал),
Гэрч П.*********зоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө очиж хоносон Хан-Уул дүүргийн ***** хороо **** хотхоны **** тоот нь лифтнээс буугаад баруун эргэж нэлээд яваад коридорын буланд ертөнцийн зүгээр зүүн тал руугаа харсан хаалгатай харин **** дүүргийн **** хороо *** хотхоны **** тоот нь лифтнээс буугаад зүүн тал руугаа эргээд байсан. Яаг ********* ахын гэрийн эсрэг талын жигүүрт ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалгатай айл байсан. *********-*********ийг цагдаад холбогдсон талаар мэдээд андуурч орсон айлын нь Хан-Уул дүүргийн **** хороо **** хотхоны **** тоот болохыг мэдсэн.
...бид хоёр хамтдаа **** ХХК-д ажилладаг байсан. 2023 оны хавар хамтдаа **** ХХК-ийн **** үйлдвэрт хамт ажиллаж байсан. *********-********* нь дуу цөөтэй даруухан залуу байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),
Насанд хүрээгүй гэрч Х.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр юу болсон талаар сайн санаж байна. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай эгч нар болох *********, ********* нар шөнийн ээлжийн ажилтай байсан тул орой гэрээсээ гарч явцгаасан бөгөөд би өөрийн дүү нар болох *********, *********-*********э нарын хамтаар гэртээ үлдэж 2 дүүтэйгээ газраар ор засаад шөнийн 00 цагийн орчим болж байхад унтсан бөгөөд өглөө үүр цайгаад гадаа бага зэргийн гэгээ орчихсон цонхоор гэрэл орж ирчихсэн байсан цаг бол үүрийн 04 цаг орчим болж байхад би бие засах гээд босоход *********, *********-*********э бид гурвын хөлд нэг танихгүй эрэгтэй хүн бүх хувцсаа тайлаад зөвхөн дотуур хувцастай үлдсэн. Дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд би та хэн бэ босооч яваач гэж хэлэхэд ********* босож ирээд энэ юу ах вэ гэж хэлэхэд тухайн хүн хариулахгүй босож ирээд *********-*********ийг тэвэрч аваад дээр нь гараад хоёр гарыг нь бариад автал *********-*********э хоёроо туслаарай гэж хэлэхэд тухайн танихгүй шалдан ах *********-*********ийг дээрээ гаргаж хэвтүүлээд өөрөө дотуур хувцсаа тайлаад *********-*********ийн нүүрэн хэсэгт өөрийн боожгойгоо нялаад нүүр хэсэгт нь боожгойгоо хүргээд байгаа харагдсан нүүрийг нь боожгойндоо хүргээд наачихсан байсан харагдсан нүүрэнд нь наагаад гараараа толгой дээр нь дараад байсан. Тэгээд ойролцоогоор 2-3 минут тэр үйл явдал үргэлжлээд тэр ах болиод *********-*********ийн гараас аймар чанга бариад *********-*********этэй хамт унтчихсан бөгөөд *********-*********э тэр ахын гар руу цохисоор байгаад гарыг нь тавиулаад бид хоёр дээр хүрээд ирсэн. Тухайн үед ********* бид хоёр айгаад болсон зүйлсийг хараад нөгөө талын булангаас хараад сууж байсан. Ингээд *********, *********-*********э бид гурав айгаад уйлаад сууж байтал удалгүй ********* эгч 07 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд тэр ахыг босгоод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал),
Гэрч Э.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай төрсөн эгч Б.********* эмэгтэй говь комплекс эмэгтэй дүшинд 24 цаг ажиллаад 48 цаг амардаг ажил хийдэг. Харин би тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл ******** урд талын СU дэлгүүрт хонож ажиллах байсан тул гэрээсээ 22 цаг өнгөрч байхад ажил руугаа гэртээ дүү нар болох *********, *********, *********-*********э нарыг үлдээгээд гарч явсан.
Ингээд би 2024 оны 06 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө ажлаа хийчхээд өглөө 07 цаг болж байхад ажил тарж өөрийн амьдардаг гэр болох Хан-Уул дүүргийн **** хотхоны **** тоотод 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд манай гэрт нэг танихгүй архи үнэртүүлсэн эрэгтэй хүн ямар ч хувцасгүй унтаж байсан бөгөөд тухайн үед гэрт үлдэж хоцорсон манай дүү нар буланд суугаад уйлж байсан. Тэгэхээр нь би манай гэрт нүцгэн унтаж байсан эрэгтэйг сэрээгээд чи яасан юм бэ, хэн бэ гэж асуухад тухайн эрэгтэй хүн босож ирээд би яагаачгүй гээд байхаар нь би дүү нараасаа асуутал ********* надад энэ эрэгтэй хүн манай гэрт 04 цагийн үед орж ирээд аав нь байна гэж хэлээд хувцсаа тайлаад *********-*********ийн нүүр рүү бэлэг эрхтнээ хүргэж аманд нь бэлэг эрхтнээ хийсэн гэж хэлэхээр нь би цагдаа дуудаад эгч ********* руу мөн адил залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дэх тал),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал)
- Яллагдагч Б.*********-*********ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 47-51, 143-148 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.*********-*********д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.*********-********* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө ***** дүүргийн ***** хороо, **** хотхоны **** байрны ****тоотод 8 настай, эрэгтэй Л.*********-*********ийг унтаж байхад нь бэлэг эрхтнээ ам руу нь оруулж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насан хүрээгүй хохирогч Л.*********-*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Л.*********, Х.********* нарын мэдүүлэг, гэрч Х.*********, Б.*********, М.*********, Э.********* нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3688 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 187-188 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 789 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 195-196 дахь тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 58 дахь тал),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 194-196 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Оролцогч нар гэм буруугийн хуралдаанд гаргасан дүгнэлт:
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.*********-*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нэгдүгээр зэрэглэл гэж гарсан тул түүнийг шүүгдэгчээс гаргуулах...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Бат*********: Миний үйлчлүүлэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авсан. Насанд хүрээгүй хохирогч Л.*********-*********ийн мэдүүлэг эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байгаа. Гурван гэрчээс мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгчөөр Х.********* гэдэг хүн явсан. Энэ хүн хүүхдүүдийн үгнүүдийг зааж өгсөн юм шиг мэдүүлсэн. Тиймээс эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тул гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү...”гэж тус тус мэтгэлцсэн.
Шүүгдэгч Б.*********-********* нь мөрдөн шалгах ажиллагаа болон өнөөдрийн шүүх хуралдаанд “...гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх ба энэхүү эрхээ эдлэх хэмжээ хязгаартай байна.
Ингэснээр Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй.
Гэм буруугийн хуралдаанд гаргасан өмгөөлөгч М.Бат********* гэм буруутай гэж үзэхгүй байна, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан...гэх санал, дүгнэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болно.
Гэмт этгээд хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүний /эр, эм аль ч хүйсийн/ бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр түүний эсэргүүцэл зоригийг няцааж, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл хийж бэлгийн харилцаанд орох, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснийг хүчиндэх гэмт хэрэгт тооцох бөгөөд уг гэмт хэргийн объект нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал байх ба хохирогч насанд хүрээгүй бага настай байдал нь /14 нас хүртэлх/ тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд тодорхойлж хуульчилсан.
Түүнчлэн мөн зүйл, хэсгийн тайлбарт “бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж, “хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан:, бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч Б.*********-********* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн **** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод *** настай, эрэгтэй Л.*********-*********ийг унтаж байхад нь бэлэг эрхтнээ ам руу нь оруулж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хэргийн насанд хүрээгүй хохирогч Л.*********-*********э нь 2024 оны 06 сарын 05-аас 6-нд шилжих шөнө гэмт халдлагад анх өртсөн ба 8 нас гарантаа байсан нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар (хавтаст хэргийн 17 дахь тал), тогтоогдсон бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.*********-********* болон насанд хүрээгүй хохирогч, түүний төрсөн эх нарын хооронд өр авлага, өс хонзон зэрэг хувийн болоод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгчийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх сэжиг бүхий үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Б.*********-*********ийг “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.*********-*********ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.*********-********* нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал) тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба шүүхээс ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.*********-********* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ч*********, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон шүүгдэгчийн гэм буруу дээрээ маргаж, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж ч*********ыг ухамсарлаагүй, прокурорын санал дүгнэлтийг шүүх харгалзан шүүгдэгч Б.*********-********* нь 2024 оны 06 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө **** дүүргийн **** хороо, *** хотхоны *** байрны ***тоотод 8 настай, эрэгтэй Л.*********-*********ийг унтаж байхад нь бэлэг эрхтнээ ам руу нь оруулж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж ч*********, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж ч*********, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.*********-*********ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*********-********* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон байна. Тус яллагдагчаар цагдан хоригдсон нийт 158 (зуун тавин найм) хоногийг (хавтаст хэргийн 72, 129, 136, 141, 220 дахь тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан тул мөрдөн шалгах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 789 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Л.*********-*********ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон нь хавтаст хэргийн 194-196 дахь талд авагджээ.
Тухайн гэмт хэрэг хэргийн гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг арван гурав дахин нэмэгдүүлэн тооцож /660.000х4.99=3.293.400/ нийт 3.293.400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогч нь шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч нь цаашид сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********-*********ийг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********-*********д оногдуулсан 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********-*********ийн цагдан хоригдсон 158 (зуун тавин найм) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.*********-*********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ