Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

 

 

 

 

      2024         10         21                                   2024/ШЦТ/111

                                                                   

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,

нарийн бичгийн дарга М.Э,

улсын яллагч О.А,

хохирогч С.Х, Т.Г /цахим/, А.З /цахим/,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү,

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н-ын А-ьд холбогдох эрүүгийн ................  тоот хэргийг 2024 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Г аймагт төрсөн, .......настай, э, яс үндэс ..., .......... боловсролтой, .........., ............., ам бүл......., .............хамт, Д аймгийн З сум ......... дугаар баг С-ын гудамж ........ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Н-ын А /РД:................/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 04 сараас 2023 оны 08 сарын хооронд Д аймгийн З сум ... дугаар баг Т, ............ дүгээр гудамжны ..... тоотод оршин суух гэртээ байхдаа цахим хэрэгсэл ашиглаж, өрөнд орсон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Х улаас хямд бараа захиалга, худалдаа явуулна гэсэн зарыг "Л..............." "Л" гэсэн хаягаар фейсбүүк цахим орчинд байршуулж улмаар нийт 58 хохирогчоос 202 удаагийн үйлдлээр нийт 88,520,435 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ............., нөхөр Б.Э-гийн эзэмшлийн Хаан банкны ..............., эх Ш.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна... Мэдүүлэг өгөхгүй, одоо үлдсэн хохиролтойгоо санал нийлж байгаа...” гэсэн  мэдүүлэг,

 

Хохирогч С.Х мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “2022 оны 10 дугаар сарын сүүлээр фейсбүүк дээрээс "L" гэх нэртэй хаягнаас онлайн дэлгүүрээс гал тогооны ширээ сандал захиалсан. Захиалгын 186,000 төгрөг болсон бөгөөд уг барааны төлбөрийг..........гэх хаан банкны А гэх хүний данс руу шилжүүлсэн. Миний захиалсан бараа сарын дараа ирсэн тул би дахиж уг онлайн дэлгүүрээс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 5........... тоот данс руу 12 удаагийн нийт 10,000,000 /арван сая/ төгрөгний бараа захиалж шилжүүлсэн. Бараа захиалснаас хойш фейсбүүк цахим хаягаар байнга харьцаж бараа асуухаар надад бараа ирж байгаа, ачаа хил дээр гацсан гэх мэт шалтаг хэлж намайг хууран мэхэлсээр өнөөдрийг хүрсэн... Би энэ охинд удаа дараа итгэж мөнгө шилжүүлсэн байгаа. Эхний удаа ширээ, халбага захиалсан ирсэн. Дараагийн захиалгуудаа асуухаар тайлбар тавиад байсан. Дээрээс нь маш их бараа рекламдаад байсан. Би багш төслийн мэргэжилтэн. Би өөрийнхөө эргэн тойрны хүмүүстээ энэ охиныг сурталчлаад бараа захиалуулсан. Бид нар ч гэсэн амьдралын төлөө явж байхад ийм байдалд оруулж байгаад харамсаж байна. Өөрт нь боломж олгосон. Усанд хаясан чулуу мэт алга болсон. Энэ охиноос болоод найз нөхөд, ах дүү нараасаа холбоо тасарсан. Надаас тэр хүмүүс нь мөнгөө нэхээд байдаг. Давхар би залилсан юм шиг байгаад байна. Ядаж үнэнээ хэлсэн бол ойлгох байсан... 8,586,140 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12-13х/,

 

Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2021 оны 07 сард өөрийн гэртээ байхдаа "L" гэсэн фейсбүүк хуудсанд байршуулсан зарын дагуу холбогдож мөнгө бүрэн хийсэн тохиолдолд захиалга баталгаажна гэхээр нь Хаан банкны ............... тоот данс руу 65,000 төгрөгийг "хослол" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Дараа 2022 оны 10 сарын 30-ны өдөр аяга тавагны ком захиалж өөрийн данснаас 79,000 төгрөг, 2022 оны 12 сард сандал сонирхоод нөхрийн Төрийн банкны .................. тоот данснаас камен зуух, сандал захиалга Г гэсэн утгатайгаар 868,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 ширхэг сандал захиалахаар болоод өөрийн данснаас 714,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цүнх, түрийвч захиалахаар болоод өөрийн данснаас 54,700 төгрөг, 2022 оны 12 сард цайны домбо захиалахаар болоод 2 удаагийн гүйлгээгээр 299,800 төгрөгийг, манай эгч камен зуух сонирхоод миний дансаар 700,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...Би хохирлын мөнгөнөөс буцаан авалт хийсэн удаа байхгүй.... 2021 оны 07 сарын 28-ны өдөр 65,000 төгрөгөөр хөлөргөдөг хослол гээд захиалсан. Ковидын жил байсан учир саатаад ирэхгүй байна гэсээр байгаад одоо л би жигдрүүлчихлээ хэсэг хүлээчих, эсхүл оронд нь өөр зүйл ав гэдэг байсан. Ирж байгаа гэдэгт нь маш их итгэсэн. Ингээд дараа нь 2022 оны 10 сарын 03-ны өдөр 54,700 төгрөгөөр цүнх, 10 сарын 18-ны өдөр сандал ширээ захиалсан. Хятадын том хямдрал болж байна манайхаас илүү хямд газар байхгүй гээд захиалга авсан. Бас аяга тавгийн ком захиалсан. Тэгээд 12 сар болоход замдаа явж байгаа камен зуухны захиалга байна гээд 868,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь бас дахиад замдаа явж байгаа бараа гээд нэг юм захиалсан. Ер нь нийт 2,868,300 төгрөгийн бараа захиалсан боловч надад ирсэн бараа нэг ч байхгүй. Яг одоо ирж байна каргогоо төлчих гэхээр нь төлөөгүй. 2, 3 удаа би өөрийнхөө биеэр авъя гэж очсон. Шалтаг хэлээд надтай уулзаагүй... 2,868,300 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 5х/,

Хохирогч А.З мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Захиалсан барааг асуудалгүй авч ирж өгдөг юм байна гэж итгээд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн дэлгүүртээ бараа бүтээгдэхүүн авах зорилгоор ...6,800,000 төгрөгийг өөрийн данснаас Хаан банкны Н.А гэх нэртэй ............... тоот данс руу шилжүүлсэн. Захиалсан бараа маань ирээгүй өвчин, зовлон яриад байсан болохоор өгчих байх гээд удаан хүлээсэн. Захиалсан бараанаас хүлээн авсан бараа байхгүй. 2023 оны 04 сард 400,000 төгрөг миний данс руу шилжүүлж байсан үлдэгдэл 6,400,000 төгрөгөө авмаар байна... 2022 оны 11 сард 6,800,000 төгрөг А руу шилжүүлсэн... 6,400,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 110х/,

 

Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...захиалсан бараа маань 15 хоногийн дараа гар дээрээ хүлээж авсан. Тэгэнгүүт нь итгэл төрөөд урамшаад дараа дараачийн захиалгуудаа хийж эхэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тосгүй шарагчийг 13 ширхгийг 249,600 төгрөгөөр захиалсан, тухайн өдрийнхөө орой 7 ширхэг тосгүй шарагч дахиад нэмж 134,700 төгрөгөөр захиалсан. Тэгээд 11 дүгээр сарын 26-ны өдөр тосгүй шарагч 7 ширхгийг 134,700 төгрөгөөр захиалсан, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр халбага сэрээний ком 5 ширхгийг 215,000 төгрөгөөр, 12 дугаар сарын 03-ны өдөр хатаагч 10 ширхгийг 225,000 төгрөгөөр, тухайн өдрөө 15 ширхэг тосгүй шарагч 288,600 төгрөгөөр захиалсан. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг домбо 156,000 төгрөгөөр, 12 дугаар сарын 09-ний өдөр 25 ширхэг тосгүй шарагчийг 480,000 төгрөгөөр... зэрэг бараануудын захиалга хийсэн. Би 13 ширхэг зепер ком болох нийт 1,459,000 төгрөг, 5 ширхэг домбо 354,000 төгрөг, 10 ширхэг аяганы сет 75,000 төгрөг, хатаагч 10 ширхэг 225,000 төгрөгийн бараануудыг тус тус хүлээж авсан. Би хуваариа нэхэл дагуул болж байгаад 1,772,050 төгрөг авсан. Н.А-ийн данс руу нийт 6,438,450 төгрөг шилжүүлсэн одоо 1,293,500 төгрөгийг А-иас авах ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54х, 7хх-ийн 79х/,

 

Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 09 сард хувцасны шүүгээ захиалж 300 гаран мянган төгрөг А руу шилжүүлээд хувцасны шүүгээгээ авч чадаагүй жилийн дараа буюу 2023 оны 08 сард 300 гаран мянган төгрөгөө буцааж авсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 233-236, 7хх-ийн 136-137х/,

 

Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А-ийн ажиллуулдаг “L” гэх цүнх захиалга гэсэн нэртэй онлайн шопоос 90,000 төгрөгөөр 2 ширхэг цүнх захиалсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 30-ны орой над руу А чат бичээд "Та 1+1 бонусны цүнх захиалах уу би захиалга авч байна одоо ингээд хаагдах гээд байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20 ширхэг цүнхийг захиалж А-ийн Хаан банкны ........... тоот данс руу 552,850 төгрөгийг гүйлгээний утга дээр нь утасны дугаар болох ............. дугаарыг 10 цүнх гэж шилжүүлсэн. Бараа ирсэн, хүргэлтэд гарсан гэж худлаа ярьж өдөр аргацаасаар байгаад өнөөдрийг хүрлээ. Би нэг ч цүнх аваагүй... 90,000 төгрөгөө эхэлж аваад, 552,850 төгрөгийг буцааж авч тооцоогүй болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88х, 7хх-ийн 40х/,

 

Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 03 сард Л гэсэн нэртэй онлайн сайт руу орж бараа захиалсан юм. Би эмэгтэй хүний цүнхнүүд захиалсан. Би нийт нэг сая гаруй төгрөгний цүнхнүүд захиалсан. Эхний ээлжний цүнхнүүд захиалснаас хойш 2 сар гаруй хугацааны дараа ирсэн. Тэгээд сүүлд нь шилжүүлсэн 800,000 төгрөгний цүнхнүүд огт ирээгүй... эхлээд 2023 оны 07 сарын орчим 500,000 төгрөг шилжүүлээд дараа нь 2023 оны 08 сарын эхээр 300,000 төгрөгийг над руу шилжүүлсэн хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 179-180х/,

 

Хохирогч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 08 сард өөрийн Г.Ө гэх цахим хаягнаасаа бөөний групп гэсэн нэртэй чат руу орж 720,000 төгрөгний бараа худалдан авах захиалга өгсөн. Бараагаа заасан хугацаандаа авах гэсэн боловч өгөөгүй, тийм учраас А-тай утсаар холбогдох гэсэн боловч чадаагүй. 2023 оны 07 сард гэрт нь очиж ээжтэй нь уулзсан. Тэгээд олж холбоо бариад 2023 оны 08 дугаар сард хохирлоо барагдуулж авсан. Одоо бол ямар нэг мөнгөний авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 10-11х/,

 

Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк үзэж байгаад "L" гэх онлайн шопны групп дээр бөөний нүдний шилний захиалга авч байхаар нь 2 нүдний шил, 2 тэлээ, 1 гутал нийт 5 ширхэг барааны захиалга өгсөн тэгээд Н.А-ийн Хаан банкны .......... тоот данс руу нийт 206.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би дахиад 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3 хос цүнхийг 1 ширхгийг нь 69.900 төгрөгөөр нийт 5 ширхгийг 458,500 төгрөгөөр, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 89,900 төгрөгөөр 3 хос цүнхийг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шампунийг 14,000 төгрөгийг мөн Н.А-ийн данс руу шилжүүлж байсан нийтдээ 768,400 төгрөг шилжүүлсэн. Тэгээд захиалсан бараа маань ирээгүй. Тэгээд гуйлган барин 100,000 төгрөгөөр 3 удаа нийт 300,000 төгрөгийн буцаалт гэж шилжүүлж байсан. Үлдэгдэл 468,400 төгрөгийг одоо болтол аваагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-106х/,

 

Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүк үзэж байгаад Л онлайн шоп гэх хаягтай фейсбүүкт камен зуухны захиалга авна гэсэн зар хараад бас комментууд нь эднийх найдвартай хурдан ирдэг гэхээр нь итгээд админ болох Н.А гэх охинтой чаталсан. Тэгээд нөхрийнхөө Голомт банкны ........... тоот данснаас А-ийн Хаан банкны ..........гэсэн данс руу 880,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд нэлээн удаж байж хариу өгөхдөө би Эрээнд явж байна камен зуух нэгдэхээс тараагдана гэж хэлээд дахиад алга болсон. Би гомдолтой байна мөнгөө буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-126х/,

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Л онлайн шопоос камен зуух авах гэж захиалга өгсөн. Уг захиалгыг А-ийн Хаан банкны ............ тоот данс руу 880,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд он гарсан. Би А-тай чат бичиж барааг шаарддаг байсан. Би гомдолтой байна мөнгөө буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 156- 157х/,

 

 Хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк үзэж байгаад Л онлайн шопоос Монгол руу ачигдсан ирж байгаа цүнхнээс захиалга 1 багц дотроо 3 ширхэгтэй цүнхийг 89,900 төгрөгөөр захиалж уг мөнгийг А-ийн Хаан банкны ............. тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2022 оны 10 дугаар сарны 15-ны өдөр хүүхдийн малгай 12,800 төгрөгөөр, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмээд гал тогооны ширээ сандал тавиурыг 594,060 төгрөгөөр захиалсан. Бараануудаа Н.А 30-40 хоногт ирнэ гэж хэлж захиалга авсан... 696,760 төгрөгийг шилжүүлж байсан... Би гомдолтой байна мөнгөө буцааж авмаар байна" гэсэн мэдүүлэг /1хх- ийн 176-177х/,

 

 Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд: “2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк үзэж байгаад "L" гэх онлайн шопны группэд хямдралтай цүнхний захиалга гэсэн зарын дагуу 10 хос цүнх 699,000 төгрөгөөр захиалсан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 660,000 төгрөг, 50,000 төгрөгийн бараа захиалж Н.А-ийн Хаан банкны ............ тоот данс руу шилжүүлсэн. Эхний бараа буюу 660,000 төгрөгийн бараагаа авсан бөгөөд 690,000 төгрөгийн бараагаа огт аваагүй бөгөөд үүнээс 150,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн одоо 549,000 төгрөг өгөөгүй байгаа...үлдэгдэл 749,000 төгрөгийг нэхэж байгаад арай гэж А-иас авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 203-204х, 7хх-ийн 42х/,

 

Хохирогч Ү.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Л" буюу Н.А гэх хүнтэй холбогдоод ...4 удаагийн үйлдлээр нийт 903,660 төгрөгийн бараа захиалж түүний Хаан банкны .............. тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс бараа болон буцаалт огт аваагүй...903,660 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул би тухайн бараа захиалсан мөнгөө нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 227-229х/,

 

Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр "L" гэх фейсбүүкийн админ Н.А-ай холбогдож үүнээс хойш 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл бараа захиалж, нийт 6 удаагийн үйлдлээр 734,100 төгрөгийг Н.А-ийн Хаан банкны ............ тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс 51,000 төгрөгийн барааг буцааж авсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 4-5х/,

 

Хохирогч Г.И мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний хувьд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 7,434,500 төгрөгийн бараа материал захиалж, Н.А-ийн Хаан банкны ............тоот данс руу шилжүүлсэн. Тэгтэл эхний захиалсан бараа маань огт ирээгүй. 2022 оны наадмын үеэр миний захиалсан бараанаас 509,400 төгрөгийн үнэ бүхий цүнх, 315,000 үнэ бүхий нарны цамц ирэхээр нь за яах вэ бусад бараа маань ирэх юм байна гэж бодоод тайвширсан. 2022 оны 12 сар өнгөрөөд шинэ жил дөхөж байсан миний бараанууд маань мөн л ирээгүй тул мөнгөө буцааж авахаар Н.А-тай удаа дараа хандаж байж 2,000,000 төгрөгийн буцаан авалт хийсэн. 2023 он гараад 216,000 төгрөгийн үнэ бүхий трико явуулсан байсан. Тэрнээс хойш надад нэг ч бараа өгөөгүй. Нийт 7,434,500 төгрөгийн дан хувцас захиалсан бөгөөд үүнээс нь надад 1,040,400 төгрөгөнд миний захиалсан барааг буцааж өгсөн. Бэлнээр 5,994,100 төгрөгийг өгсөн ингээд миний мөнгөнөөс 7,034,100 төгрөгийг өгсөн. Одоо надад 400,000 төгрөг өгөх дутуу байгаа... А мөнгөө гүйцээж өгсөн одоо ямар нэгэн мөнгө төгрөгний тооцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 42-44х, 7хх-ийн 13-14х/,

 

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүкээр "Бүх төрлийн бараа захиалга" гэх фейсбүүк зарын дагуу Н.А гэх хүнтэй фейсбүүкээр холбогдож утлагын аппарат 39,500 төгрөгөөр 5ш, 22,700 төгрөгөөр 5ш тус тус захисан мөн пүүс хэмжигч гэх аппарат 24,000 төгрөгөөр 5ш тус тус захиалаад нийт 482,500 төгрөгийн бараа захиалсан. Хаан банкны .......... гэх тоот данс руу шилжүүлсэн. Би одоог хүртэл захиалсан бараа болон мөнгөө буцааж авч чадахгүй байна... шилжүүлсэн 482,500 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 86-87х, 7хх-ийн 99х/,

 

Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би фейсбүүкээр бэлэн хувцас захиалахаар болоод 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Э гэх хүний Хаан банкны .......... тоот данс руу 1,176,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Н.А надад худлаа хэлээд миний захиалсан бараа болон шилжүүлсэн мөнгийг маань буцааж өгөөгүй. Б.Э гэх хүн Н.А-ийн нөхөр нь юм байна лээ.1,176,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 107х/

 

 Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк үзэж байгаад Л гэх онлайн шопны групп дээр бөөний цүнхний захиалга авч байхаар нь 30-40ш цүнх захиалга өгсөн. Тэгээд би А-тай чатлаад мөнгөө Хаан банкны .............. тоот данс руу нийт 1,224,400 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би хүлээгээд миний захиалсан бараа ирээгүй. Н.А надаа буцаалт гэж 2023 оны 04 дүгээр сард 300,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 150,000 төгрөгийн нийт 650,000 төгрөгийг буцаалт гэж шилжүүлж байсан. Үлдэгдэл 574,400 төгрөгөө одоо болтол аваагүй байна...цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үед А 450,000 төгрөг өгсөн байсан., үлдэгдэл мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд би нэхэж байж бүх мөнгөө буцааж авсан одоо А бид хоёрын дунд тооцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 168-169х, 7хх-ийн 71х/,

 

Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк ухаж байгаад Л онлайн шопод "төрөл бүрийн барааны захиалга авна онлайн захиалга хийж өгнө” гэсэн зарыг хараад фейсбүүк чатаар Н.А гэх охинтой чатлаад тэгээд бараа захиалахаар болж 2022 оны 10 дугаар сарын 20-ны 731,800 төгрөгөөр гал тогооны хоолны ширээ 4 сандалтай, мөн сэтгүүлийн ширээ, 3 хос ваар, хиймэл мод, хүүхдийн хос аяга эдгээрийг бөөнд нь 731,800 төгрөгөөр захиалж Н.А-ийн Хаан банкны ........ тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 10 сарын 23-ны өдөр 88,900 төгрөгийг мөн адил дээрх шилжүүлж байсан. Дахиад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 145,200 төгрөгөөр гутал өвлийн куртик нарыг мөн адил захиалж байсан. Тэгээд баахан худлаа үнэн зураг явуулаад ингэж байна тэгж байна гээд худлаа хэлээд байсан. Захиалсан бараанаасаа гутал 91,300 төгрөгийн, аяганы сет 43,000 төгрөгийн, нийт 134,300 төгрөгийн бараагаа авсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 182-183х/,

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Л онлайн шопоос камен зуух захиалахаар Н.А-тай чатлаад Хаан банкны ............. тоот данс руу 1,388,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөн шампунь захиалахаар 40,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тосгүй шарагчийг захиалж 29,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Н.А над руу чат бичээд "таны захиалсан камен зуух ирсэн та каргоны мөнгө болох 78,650 төгрөгийг шилжүүлээрэй" гэсэн. Тэгэхээр нь би 78,650 төгрөгийг шилжүүлсэн. Бараа болон буцаалт гэсэн зүйл огт аваагүй. Нийт 1,536,550 төгрөг шилжүүлсэн нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 203-204х, 7хх-ийн 104-105х/,

 

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн гэртээ байх үедээ фейсбүүк цахим орчинд "L" гэсэн хуудаснаас "фитнесийн хослол зарна" гэсэн зарын дагуу холбогдоход 20 ширхэг хослол захиалсан. Хаан банкны ............ тоот данс руу 415,200 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дотуур хувцас бөөндөж захиалаад өөрийн данснаас 2,072,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 600 ширхэг дотуур хувцас захиалж 600,000 төгрөгийг, 2022 оны 7 дугаар сарын 24-нд 693,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Захиалах бүрд 14-21 хоногийн дараа захиалсан бараа ирнэ гэдэг байсан. Захиалсан бараанаас огт ирээгүй. Би хохирлын мөнгөнөөс буцаан авалт огт хийгээгүй...”гэсэн мэдүүлэг /3хх-ийн 35х/,

 

Хохирогч Ё.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 6 сард фейсбүүк цахим орчинд зар харж байгаад "L" гэсэн хаягнаас байршуулсан унтлагын хувцас зарна гэсэн зарын дагуу холбогдож 10 ширхэг унтлагын хувцас захиалахаар болж Хаан банкны ................. тоот данс руу 299,000 төгрөгийг, дараа нь аяга тавагны ком захиалахаар болж 74,500 төгрөгийг, дараа нь ухаалаг тоос сорогч, хогийн сав захиалахаар болж 89,900 төгрөгийг, 10 ширхэг нүдний шил захиалахаар 99,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт 4 удаагийн үйлдлээр 586,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний захиалсан бараа бүтээгдэхүүн огт ирээгүй. Би хохирлын мөнгөнөөс буцаан авсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 56х/,

 

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 9 сард гэртээ амарч байхдаа...фейсбүүк цахим орчин “Н.А” гэсэн фейсбүүк цахим хаягаар “хямд бараа бүтээгдэхүүн зарна” гэсэн зарын дагуу холбогдож 2022 оны 09 сарын 17-ны өдөр 1 ширхэг хувцасны шүүгээ захиалахаар Хаан банкны ..........тоот данс руу 134,000 төгрөгийг шилжүүлээд одоо болтол бараагаа авч чадаагүй байгаа юм. Би огт буцаан олголт аваагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 71х/,

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд “...2022 оны 10 сарын 04-ний өдөр "L" гэсэн хуудсанд байршуулсан зарын дагуу будаа агшаагч, хүүхдийн угаалгын машин, домбо зэрэг барааг захиалахаар нийт 820,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн захиалсан бараануудаас 2023 оны 02 сард будаа агшаагч, гал зуухны ком, сэрээний ком зэрэг бараанууд хүргэгдэн ирсэн. Надад нийт 387,000 төгрөгийн хохирол үлдсэнээс 2023 оны 4 сард 200,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд одоо 187,000 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байгаа...Хамгийн сүүлд 187,000 төгрөгийг А-ийн нөхрөөс аваад А бид хоёрын тооцоо дууссан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 89х, 7хх-ийн 87х/,

 

 Хохирогч А.З мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х аймгийн Б суманд байхдаа фейсбүүк цахим орчинд зар харж байгаад "L" гэх нэртэй хуудаснаас байршуулсан зар харчхаад /ямар зар байсан талаар санахгүй байна/ чатаар нь холбогдоход "мөнгөө бүрэн шилжүүлж байж захиалга баталгаажна, манайх урдаас бараа бүтээгдэхүүн захиалж авчирдаг учраас мөнгөө бүрэн гүйцэт шилжүүлж байж захиалга чинь баталгааждаг юм” гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны ................ тоот данснаас 32,500 төгрөгийг...шилжүүлсэн. Тухайн захиалсан бараа маань хүргэлтээр ирээгүй. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр чатаар нь холбогдон угаалгын машин сонирхоод худалдан авахаар болоод Хаан банкны ........ тоот данснаас 108,700 төгрөгийг ...шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр холигч аяга, шарагч, гэрэл гэх мэт зүйл захиалж Төрийн банкны ........... тоот данснаас 175,720 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аяганы ком захиалж 89,900 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлэг хийх бүрд л "хил дээр ирчихсэн байгаа, зарим бараа нь Монголд ирчихсэн байгаа, хүргэлт маань удаад байна, ачаалал ихтэй байна" гэсэн зүйл ярьдаг байсан. 2023 оны 3 дугаар сарын 11-нд надад мөнгөнийхөө оронд 10 ширхэг цүнх явуулж байсан. Би өөрийн "А.З" гэх фейсбүүк хаягнаас холбогдож захиалга өгсөн. Надтай чатаар харилцахдаа мөнгөө бүрэн шилжүүлж байж захиалга чинь баталгаажна, Хятадаас захиалж ирүүлдэг болохоор нэг сар орчим хүлээж байж ирнэ гэсэн зүйл хэлдэг байсан. Тэгээд л мөнгөө буцаагаад авъя гэхээр "бараа чинь Монголд ирчихсэн байгаа, та өөрөө ирээд авах боломжтой юу, манайх ачаалал ихтэй байгаа учраас хүргэлт хийх боломжгүй байна, хил дээр гацчихсан байна" гэх зэрэг зүйлс байнга хэлдэг. Надад нийт 406,820 төгрөгийн хохирол учирсан. Би өөрт учирсан хохирлоос 249,400 төгрөгийн үнэ бүхий цүнхийг авсан. Одоо надад 159,850 төгрөгийн хохирлын учраад байгаа" гэсэн мэдүүлэг/3хх-ийн 177х/,

 

Хохирогч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд зар харж байгаад "L" гэх нэртэй хуудаснаас байршуулсан зарын дагуу холбогдож домбо захиалахаар болж 60,000 төгрөгийг, дараа нь 14-ний өдөр бурам, хумсны ком зэрэг эд зүйлийг захиалж өөрийн данснаас 428,300 төгрөгийг, 28-ны өдөр корсет захиалж 33,500 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 27-нд хуванцар шүүгээ захиалж 79,900 төгрөгийг Хаан банкны ............ тоот дансанд шилжүүлсэн. Нийт 601,700 төгрөгийг шилжүүлсэн. Ямар ч байсан миний Хаан банкны ........... тоот дансанд 150,000 төгрөгийн буцаалт хийсэн. Одоо надад 451,700 төгрөгийн хохирол үлдсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 197х/,

 

Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд: “2022 оны 12 сард гэртээ байхдаа ...фейсбүүк цахим орчинд "L" гэх фейсбүүк цахим хаягт байршуулсан "цүнх зарна" гэсэн зарын дагуу чатаар холбогдож захиалга өгөхөөр болсон бөгөөд мөнгөө бүрэн шилжүүлж байж захиалга баталгаажин гэсэн тул 1 ширхэг цүнх захиалахаар болоод 79,900 төгрөгийг, 2023 оны 1 сард гэртээ сандал ширээ авахаар болж 986,000 төгрөгийг, дараа нь дахиад захиалга хийж 36,000 төгрөгийг нийт 4 удаагийн үйлдлээр 1,186,000 төгрөгийг Хаан банкны .......... тоот данс руу шилжүүлсэн...Би А-с нэг ч бараа аваагүй шилжүүлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөг буцааж аваагүй 2 жил гаран болж байна... би шилжүүлсэн 1,185,900 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 213х, 7хх-ийн 91х/,

 

Хохирогч О.З мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 02 сард гэртээ амарч байхдаа фейсбүүк цахим орчинд "L" гэх фейсбүүк цахим хаягт байршуулсан зарын дагуу 5 ширхэг цүнх 282,600 төгрөгөөр захиалахаар 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны ............... тоот дансанд шилжүүлсэн. Би одоог хүртэл ямар нэгэн буцаалт аваагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 243х/,

 

Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ амарч байх үед "L" гэх фейсбүүк цахим хаягнаас "бараа бүтээгдэхүүн захиалж хүргэлт хийнэ” гэсэн зарын дагуу өмнө итгээд бараа захиалаад авч байсан учир итгээд холбогдоод 10 ширхэг Манго жимсийг 52,000 төгрөгөөр авахаар болж Хаан банкны .............. тоот данс руу шилжүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дэвтэр захиалах гээд .............. тоот данс руу 26,000 төгрөгийг шилжүүлэхэд "таны мөнгө дутуу байна, би буруу бодчиход" гэхээр нь 13,800 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Ахиад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 ширхэг үүргэвч захиалаад 49,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн захиалсан эд зүйлээ авах гээд холбогдоход эхэндээ ямар нэгэн шалтаг шалтгаан тавьж байснаа сүүлдээ алга болчихсон. Одоогоор ямар ч хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 16х/,

 

Хохирогч Э.Ү мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 3 сард гэртээ амарч байхдаа фейсбүүк цахим орчинд "L” гэх нэртэй онлайн худалдааны дэлгүүрээс захиалга өгөхөд хүрч ирээд байхаар нь итгэсэн юм. Тэгээд би 2023 оны 4 сард гал тогооны хоол хийдэг тогооны цуглуулга 10 ширхэг хөнжил, 2 ширхэг хүүхдийн подволк, 10 ширхэг хүүхдийн хослол, 1 эрэгтэй хүний тэлээ зэрэг нийт 500,000 төгрөгийн захиалга хийсэн. Тухайн хүний өгсөн Хаан банкны .......... тоот данс руу шилжүүлсэн. Тухайн хүн захиалсан бараагаа өгөхгүй удаад байхаар нь чат бичихээр ямар нэгэн тайлбар тавиад байсан. Тухайн хүнд гомдол гаргана гэж хэлэхэд 2023 оны 5 сард 100,000 төгрөг дансаар шилжүүлж өгчхөөд алга болсон...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 30х/,

 

Хохирогч Г.З мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк цахим орчинд тавигдсан “цүнхний захиалга” гэх утга бүхий зарын дагуу "L" гэх фэйж рүү холбогдож цүнх захиалахаар болсон. Би 2 ширхэг цүнх захиалахаар 79,200 төгрөгийг Н овогтой А-ийн Хаан банкны ..................тоот данс руу шилжүүлсэн. Би дараа нь 3 дугаар сарын 25-ны өдөр дэр, нүдний шил, 26 ширхэг цүнх зэргийг захиалахаар мөн адил данс руу 683,000 төгрөг, мөн тэр өдрөө 10 ширхэг гутлын хайрцаг захиалахаар 28,800 төгрөг, 27 ширхэг нүдний шил захиалахаар 87,000 төгрөг, 3 дугаар сарын 29-ний өдөр 1 ширхэг шампунь захиалахаар 19,000 төгрөг, 4 дүгээр сарын 04-ний өдөр 5 ширхэг хүүхдийн хөнжил мөн данс руу 49,500 төгрөг нийт 1,970,900 төгрөгийг залилуулсан" гэсэн мэдүүлэг /4хх-ийн 49х/,

 

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Н дүүрэгт байрлах гэртээ амарч байх үедээ "L" гэх фейсбүүк цахим хаягт байршуулсан "Цүнх хямдралтай зарж байна" гэх зарын дагуу холбогдож 142,000 төгрөгөөр нэг цүнх авбал нэг үнэгүй гэхээр нь захиалахаар болж ............ гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би бараагаа авахаар хэд хэдэн удаа холбогдох үед хил дээр удаад байна, ирсэн байгаа ч карго явахгүй байна гэх мэтчилэн тайлбар тавьсаар байгаад миний цүнхийг өгөлгүй алга болчихсон” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 139х/,

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр амарч байхдаа фейсбүүкийн орчинд "L" гэх группэд байршуулсан зарын дагуу холбогдож 5 ширхэг цүнх захиалахаар өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас Н.А-ийн эзэмшлийн Хаан банкны ............ тоот данс руу 244,100 төгрөг шилжүүлж захиалсан. Дараа нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дахин холбогдож нүдний шил, түрийвч, тэлээ захиалахаар дахин 106,100 төгрөгийг шилжүүлсэн. Захиалсан бараагаа өгөхгүй удаад байхаар нь холбогдоход янз бүрийн шалтаг шалтгаан хэлж байсан. Би арай гэж 2023 оны 5 дугаар сарын 31- ний өдөр 44,840 төгрөгийн үнэ бүхий цүнхийг авсан. Одоо надад нийт 305,360 төгрөгийн авлага байгаа...350,200 төгрөгөө араас нь нэхэж байж олж авсан одоо А бид хоёрт тооцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 182-183х, 7хх-ийн 46х/,

 

Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд: “2023 оны 4 сард “Н.А” гэх хаягнаас фейсбүүк цахим орчимд байршуулсан "Урамшуулалтай захиалга хийгдэж байна" гэсэн зарын дагуу холбогдоход "нэг цүнх захиалахад нэг цүнх дагалдана" гэсэн. Би тэгээд өөрийн эзэмшлийн ............... тоот данснаас Хаан банкны ............. тоот данс руу 1,229,920 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахиж цүнх захиалахаар болоод тухайн данс руу 106,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бараг сар гаран хугацаа өнгөрөөд сүүлдээ бараагаа авмаар байна гэхэд янз бүрийн шалтаг тоочоод байсан. Хүргэлтээр ирсэн цүнхний үнийг нийт шилжүүлсэн үнээсээ хасаад 1,180,000 төгрөгийн хохирол үлдсэн...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 218х/,

 

Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд: “2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр "L"” гэх фейсбүүк цахим хаягт байршуулсан "хямдралтай худалдаа" гэсэн зарын дагуу чатаар холбогдож боломжийн үнэтэй, загварлаг цүнх захиалахаар болж өөрийн эзэмшлийн Төрийн банкны ............. тоот данснаас Хаан банкны .............. тоот данс руу 227,100 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бараг 10 гарав хоногийн дараа холбогдоход "ачаалал ихтэй байгаа болохоор бараа хүлээгдэж байгаа юм" гээд ер нь янз бүхийн шалтаг тоочоод байсан. Би хохирлын мөнгөнөөс буцааж авсан удаа байхгүй..." гэсэн мэдүүлэг /4хх-ийн 234х/,

 

Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд "L" гэх группээс Н.А гэх фейсбүүк хаягтай холбогдон бараа захиалсан. Ингэхдээ Би өөрийн Хас болон Хаан банкны данснаас 7 удаагийн үйлдлээр нийт 3,109,990 төгрөг шилжүүлж залилуулсан. Уг мөнгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 10-11х/,

 

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 4 сард гэртээ байх үедээ фейсбүүк цахим орчинд "L” гэх хаягнаас “Цүнх бөөний үнээр зарна" гэсэн зарын дагуу холбогдож мэдээлэл авахад "15 ширхэг цүнх дагалдуулж өгнө" гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд худалдан авалт хийхээр болоход мөнгөө бүрэн гүйцэт шилжүүлсэн тохиолдолд захиалга чинь баталгаажин гээд над руу иргэний үнэмлэхийн зургаа явуулсан. Тэгэхээр нь би итгээд өөрийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот данснаас Хаан банкны .............. тоот данс руу 1,900,000 төгрөг “Б.М цүнхний захиалга” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Дараа нь зуухны мах шарагч захиалахаар 338,000 төгрөгийг "Б.М шарагч" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Дахиад гутал болон эрэгтэй тэлий, түрийвч зэрэг эд зүйл захиалахаар 650,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Нийт 3 удаагийн үйлдлээр 2,946,000 төгрөгийг хийсэн. Мөнгө төгрөг буцааж авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 69х/,

 

Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 5 сард гэртээ амарч байхдаа "L" гэх фейсбүүк цахим орчинд тавигдсан зарын дагуу холбогдож цүнх худалдаж авахаар 149,000 төгрөг, гэрийн хувцас худалдаж авахаар 140,000 төгрөгийн захиалга өгөхөөр болсон. Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 149,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 140,000 төгрөгийг тухайн хүний Хаан банкны .................... тоот данс руу шилжүүлсэн боловч захиалсан барааг маань шалтаг шалтгаан хэлээд цаг хожоод хойшлуулаад байсан. Би А-иас хохирлын 289,000 төгрөгийг буцаагаад бүрэн авсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 92х, 7хх-ийн 57х/,

 

Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд "Өдөртөө гаргах ачаа" гэх нэртэй фейсбүүк группээс 910,000 төгрөгөнд нүдний шил авахаар “Ганаа Ганчимэг” гэх фейсбүүк хэрэглэгчтэй чатаар холбогдож захиалахаар болж шууд авах мөнгөөр захиалга хийсэн тул 910,000 төгрөгийг Хаан банкны Ш-гийн Г гэх хүний ................ дугаарын данс руу Н дүүргийн Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн... Гомдолтой байна мөнгөө хурдан хугацаанд олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 112-113х, 7хх-ийн 20-23х/,

 

Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэр болох С дүүргийн ............ дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж .......... тоотод байх үедээ фейсбүүк цахим орчинд “L” гэх фейсбүүк цахим хуудсан байршуулсан “Захиалгаар тавилга оруулж ирнэ” гэсэн зарын дагуу тухайн пэйжид холбогдож захиалга өгсөн. Тухайн үед Хятадаас захиалж ирүүлдэг учраас мөнгөө бүрэн шилжүүлж байж захиалга чинь баталгаажна гэсэн тул Хаан банкны .......... тоот данс руу 285,000 төгрөгийг ........... гэсэн утгаар шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захиалсан бараа чинь Эрээнд ирсэн учир каргоны мөнгөө шилжүүл гэхээр нь 50,000 төгрөгийг мөн л дээрх утгаар шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний Хаан банкны .............. тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн одоо 285,000 төгрөгөө аваагүй байгаа... гэсэн мэдүүлэг /5хх-ийн 147х/,

 

Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “Би тухайн хүнд итгээд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсад хямдрал зарлагдах гэж байгаа гэх зарын дагуу 1 ширхэг 721,000 төгрөгийн үнэ бүхий камен зуух, 1 ширхэг 907,000 төгрөгийн үнэ бүхий арай том хэмжээтэй камен зуух, 1 ширхэг 310,000 төгрөгийн үнэ бүхий багц майхан, 1 ширхэг 88,900 төгрөгийн үнэ бүхий зиптер маркийн ган сав, 1 ширхэг 99,900 төгрөгийн үнэ бүхий өөр өнгийн зиптер маркийн ган сав, 1 ширхэг 49,900 төгрөгийн үнэ бүхий зиптер маркийн жигнүүр, 1 ширхэг 47,800 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хөшиг, 1 ширхэг 14,000 төгрөгийн үнэ бүхий гацуур модны хашаа, 1 ширхэг 180,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны ширээ, 1 ширхэг 166,470 төгрөгийн үнэ бүхий ширээ, сандлын багц тус тус нийтдээ 2,584,970 төгрөгийн үнэ бүхий бараа захиалсан. Тухайн хүнтэй холбогдож өөрийн бараагаа асуух болгонд ямар нэгэн шалтаг тоочиж хойшлуулаад байсан. Би нэлээн удаан хүлээж байгаад 407,370 төгрөгийг буцааж авч чадсан. Би бараагаа захиалахдаа Н овогтой А-ийн Хаан банкны ............ тоот данс руу шилжүүлсэн ... Одоо 2,177,600 төгрөг А-иас авах ёстой...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 169х, 7хх-ийн 62-63х/,

 

Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд: “2023 оны 01 сарын үед цагаан сарын бараа болох эд зүйл авах гээд Н.А гэх хүнд 1,515,200 төгрөгөө өгч залилуулсан. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны үед А гэх хүнээс 836,400 төгрөгийг буцаан авсан. Харин үлдэгдэл мөнгөндөө бараа эд зүйл авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 187-188х/,

 

Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн цахим хаягаар G.G гэх нэртэй цахим хаяг руу холбогдож нэг бүрийн үнэ нь 109,000 төгрөгийн үнэтэй ажлын гутал 12 ширхгийг 1,400,000 төгрөгөөр захиалсан. Тэгээд миний захиалсан гуталнууд заасан хугацаандаа ирээгүй. Тэгэхээр нь би А-тай цахим хаягаар холбоо бариад асуухад янз бүрийн шалтгаанууд хэлж байсан. Тэгээд араас нь хөөцөлдсөөр байгаад 540,000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 768,000 төгрөг авах ёстой байгаа...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 220-221х, 7хх-ийн 192-193х/,

 

Хохирогч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-нд “Лоолоо” гэх онлайн дэлгүүрээс гэртээ камен зуух захиалж авахаар Н-ын А гэх эмэгтэй хүний хаан банкны ........... дугаарын дансанд 2 удаагийн гүйлгээгээр 1,680,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 45 хоногийн дотор захиалсан зуух маань ирнэ гэхээр нь хүлээгээд байсан чинь нөгөө онлайн дэлгүүрийн админ гэх А худлаа ярьж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 74-75х/,

 

Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 09 дүгээр сард Л гэсэн фейсбүүк хаяг руу орж хүүхдүүддээ хувцасны шкафыг 328,500 төгрөгөөр захиалсан. Тэгэхэд А гэх эмэгтэй таны захиалсан бараа төлбөр чинь 100 хувь төлөгдсөн тохиолдолд бараа чинь баталгаажна тийм учраас төлбөрөө төл гээд байхаар нь 2022 оны 09 сарын 24-ний өдөр 328,500 төгрөгийг А-ийн Хаан банкны ............ гэсэн данс руу нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн... нэхэж байж арай гэж 328,500 төгрөгөө хоёр хувааж А-иас авч тооцоо дууссан...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 75х/,

 

 Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нөхөр Н.Н-ын Хаан банкны ......... гэсэн данснаас 648,000 төгрөг өөрийнхөө Хаан банкны ............. гэсэн данснаас 9-р сарын 22-ны өдөр 199,000 төгрөг, 10-р сарын 20-ны өдөр 1,359,500 төгрөгийг тус тус Хаан банкны .......... дугаарын данс руу шилжүүлсэн боловч ямар ч бараа аваагүй мөнгөө залилуулсан болох нь тогтоогдсон. Ингээд нэхэж нэхэж хэрүүл хийж байгаад А гэх эмэгтэйгээс 947,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө Хаан банкны дансаар буцааж авсан үлдэгдэл 1,259,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд өгөхгүй намайг хохироож байгаа тул би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байна...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 29-30х/,

 

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 10 дугаар сард гэртээ байхдаа фейсбүүк хаяг дээрээ Л онлайн шоп гэсэн хаяг руу орж А гэх эмэгтэйтэй чатаар болон гар утсаар холбогдон ярьж байгаад камен зуух, сандал ширээ, хувцасны өлгүүр захиалж авъя гэж тохиролцоод 4 удаагийн гүйлгээгээр А-ийн Хаан банкны ............ гэсэн данс руу 986,660 төгрөгийг шилжүүлээд мөнгөө болон бараагаа авч чадахгүй залилуулсан...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 113-114х/,

 

Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "L" гэх онлайн хаяг руу орж өөрийн цахим хаягаар 486,000 төгрөгний гар цүнх захиалаад А-ийн Хаан банкны данс руу өөрийн ........... дугаарын данснаас шилжүүлэг хийсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нүдний шил 10 ширхгийг 250,000 төгрөгөөр, 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тосгүй шарагч 5 ширхгийг 150,000 төгрөгөөр, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гутлын хэв 10 ширхгийг 165,800 төгрөгөөр, сүүлд бэлэн цүнх 4 ширхгийг 122,000 төгрөгөөр тус тус нийтдээ 1,173,800 төгрөгний бараа бүтээгдэхүүн захиалсан. Тэгээд буцаад 600,000 төгрөг бэлнээр авсан учир нь миний захиалсан барааг цааш нь захиалаагүй байсан. Одоо би 8 цүнх буюу 150,000 төгрөг зөрүүнд авах ёстой.  Хохирлоо авсан гэхдээ бүрэн аваагүй миний үлдэгдэл мөнгө болох 150,000 төгрөг байгаа. 150,000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдол гээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 240-241х/,

 

Хохирогч А.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сард өөрийн цахим хаягаар "L" гэх онлайн сайт руу орж цүнх болон гал тогооны тавилга зэрэг нийт 900,000 мянган төгрөгний бараа захиалсан. Тэгээд би 360,000 төгрөгөнд цүнхнүүд авсан. Харин гал тогооны тавилга заасан хугацаанд өгөөгүй. Тийм учраас 2-3 сар гаран араас нь хөөцөлдөж байгаад гал тогооны тавилганын мөнгө болох 540,000 төгрөгөө бүрэн авсан. Одоо миний хувьд ямар нэг авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 245-246х/,

 

Хохирогч С.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн цахим хаягаар хүүхдийн шкаб Н.А гэх мессенжер хаягтай хүн рүү захиалж Хаан банкны Н.А гэх ........ тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд захиалсан бараагаа заасан хугацаандаа авах гэсэн боловч өгөхгүй хойшлуулаад байсан. Сүүлдээ өгөхгүй болохоор нь чат бичиж байгаад бараа захиалсан мөнгөө 5 хувааж авч дуусгасан. Одоо бол мөнгө төгрөг авах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 250х, 6хх-ийн 1х/,

 

Хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сар хүртэл нийт 4,500,000 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн цувуулж захиалж авсан. Бараа бүтээгдэхүүн авахдаа би өөрийн цахим хаягаараа Н.А гэх цахим хаягаар харилцаж камен зуух, гар утас, хүүхдийн хувцас, гал тогооны хэрэгсэл зэрэг бараанууд авсан. Тэгээд бараанууд нь хэлсэн хугацаандаа ирэхгүй байсан учраас би сүүлдээ цагдаад өгнө гэж хэлж уурлаж байгаад анх бараа захиалсан 4,500,000 төгрөгөө 4-5 удаа хувааж авч дуусгасан...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 5х/,

 

Хохирогч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сард өөрийн O гэсэн цахим хаягаар  "L" гэх онлайн сайт руу орж 250,000 төгрөгөөр бараа захиалсан боловч захиалсан бараа маань хугацаандаа ирээгүй. Тэгэхээр нь араас нь холбоо барьж хөөцөлдөж байгаад бараа захиалсан мөнгөө 2 хувааж авсан. Одоо бол ямар нэг мөнгө төгрөгний авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 19х/,

 

Хохирогч М.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сард өөрийн цахим хаягаар 150,000 төгрөгөөр түрүүвч "L" нэртэй онлайн сайтаас захиалсан боловч заасан хугацаанд миний захиалсан бараа ирээгүй. Тийм учраас нь хөөцөлдөж байгаад бараа захиалсан 150,000 төгрөгөө 3 хувааж буцааж авсан. Одоо бол ямар нэг мөнгө төгрөгний асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 27х/,

 

Хохирогч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сард өөрийн цахим хаягаар Н.А гэх хаяг руу холбогдож 900,000 төгрөгөөр камен зуух авах захиалга өгч мөнгөө Н.А гэх данс руу шилжүүлсэн. Тэгсэн миний захиалсан бараа заасан хугацаандаа ирээгүй. Тийм болохоор араас нь хөөцөлдөж байгаад бараа захиалсан 900,000 төгрөгөө 2 хувааж бүрэн авсан. Одоо бол мөнгө төгрөгний асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 31х/,

 

Хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Л шоп гэсэн цахим хаяганд 2022 оны 10 сарын 21-ний өдөр цахимаар холбогдсон. Тухайн үед гоо сайхны ширээний захиалга авна гэсэн байхаар нь дээрх цахим хаяг руу холбогдоод 228,000 төгрөгөөр цагаан өнгийн гоо сайхны ширээний захиалга хийсэн, мөн 80,000 төгрөгөөр зэвтэй жигнүүр, чихмэл тоглоом захиалахаар А гэх ............ дугаарын данс руу 300,000 төгрөг хийсэн... 2023 онд 6 удаа хуваагаад мөнгөө эргүүлэн авсан... нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 17х/,

 

Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 12 сарын 20-ны үед гэртээ хүүхдээ хараад байж байхдаа Лоло гэх онлайн хаяг руу орж камен зуух авахаар болж А-ийн хаан банкны ............ тоот дансанд өөрийн ............. дугаарын данснаас 880,000 гаран төгрөгийг шилжүүлж бараагаа захиалаад 12 сарын 29-30-ны хооронд захиалсан бараагаа авахаар болсон. Гэтэл миний захиалсан барааг заасан хугацаандаа өгөөгүй... 880,000 төгрөгөө 2 хувааж авсан. Үлдэгдэл 180,000 төгрөгөнд 4 ширхэг гар цүнх авч тооцоо дууссан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 225-226х/,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... Манай эхнэр .... оны .... дүгээр сарын 03-ны өдөр Г аймгийн Ч суманд айлын .... дахь хүүхэд болж төрсөн. Төрөөд эцэг эхийн гар дээр өсөөд ... настай байхдаа О улсын С хотод очоод тэндээ цэцэрлэгээр хүмүүжээд ... настай байхдаа М-д ирээд О сургуульд орж суралцаж ... дугаар ангиасаа Б дүүргийн ............ дүгээр сургуульд орж суралцаад 2017 онд 12 дугаар анги төгссөн. Тэгээд Их сургуульд орж суралцаад төгсөөгүй гарсан. Би эхнэртэйгээ 2019 оны 11 сард анх танилцаж үерхээд 2020 оноос хамт амьдраад 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дундаасаа хүүтэй болоод гэрлэлтээ батлуулсан. Манай эхнэр Н.А бол зан аашны хувьд хүнд тусархаг архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаг, аливаа зүйлд тууштай эмэгтэй байгаа юм. Манай эхнэрийн аав нь 2002 онд өвчний улмаас нас барсан, харин ээж нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Төрсөн ах, эгч хоёр нь бол тусдаа гарсан учраас тусдаа амьдарцгаадаг. Би эхнэрийгээ хэрэгт шалгагдаж байгаа талаар сүүлд эхнэрийг цагдаагаас дуудахад нь анх мэдсэн..." гэсэн мэдүүлэг /4хх-ийн 176-177х/,

 

Н-ын А-ийн Хаан банкны ................... дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх-ийн 117-118х/,

 

Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Н-ын А-ийн................... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 120-138х/,

 

Шүүгдэгч Н.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 149х/,

 

Шүүгдэгч Н.А-ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 160-162х/ болон бусад хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь 2022 оны 04 сараас 2023 оны 08 сарын хооронд "L" "Л" гэсэн хаягаар фейсбүүк цахим орчинд байршуулж Х улсаас хямд бараа захиалга, худалдаа явуулна гэсэн зар тавьж улмаар нэр бүхий 58 хохирогчоос 202 удаагийн үйлдлээр нийт 88,520,435 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ..........., нөхөр Б.Э-гийн эзэмшлийн Хаан банкны ........, эх Ш.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Б.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Т.Г-д 2,861,300 төгрөгийн, Э.Б-д 3,780,200 төгрөгийн, Ё.Ц-д 562,400 төгрөгийн, Э.Э-д 134,000 төгрөгийн, Ш.Б-т 820,000 төгрөгийн А.З-т 6,800,000 төгрөгийн, А.З-д 406,820 төгрөгийн, Ц.Х-д 601,700 төгрөгийн, Г.У-т 1,185,900 төгрөгийн, О.З 282,600 төгрөгийн, Э.М-д 140,800 төгрөгийн, Э.Ү-д 440,900 төгрөгийн, Г.З-д 1,970,900 төгрөгийн, Б.Т-т 142,000 төгрөгийн, Б.А-д 350,200 төгрөгийн, Ж.О-т 1,335,920 төгрөгийн, Д.У-д 227,100 төгрөгийн, О.Г-д 3,109,990 төгрөгийн, Б.М-д 2,946,000 төгрөгийн, Ц.О-т 289,000 төгрөгийн, А.Н-д 910,000 төгрөгийн, Г.Н-д 335,000 төгрөгийн, А.Н-т 2,584,970 төгрөгийн, Т.М-д 1,515,200 төгрөгийн, У.Т-т 300,000 төгрөгийн, Г.Д-д 805,200 төгрөгийн, Д.Л-д 1,308,000 төгрөгийн, Л.Г-д 880,000 төгрөгийн, Т.Д-д 300,000 төгрөгийн, Т.Н-д 300,000 төгрөгийн, Б.Ц-д 1,065,600 төгрөгийн, А.З-д 889,700 төгрөгийн, С.И-т 599,280 төгрөгийн, Н.Б-д 4,409,590 төгрөгийн, Г.Ө-д 246,300 төгрөгийн, М.З-д 3,500,000 төгрөгийн, Х.О-д 244,300 төгрөгийн, М.Ц-д 150,000 төгрөгийн, Х.Э-д 920,000 төгрөгийн, С.Х-т 8,586,140 төгрөгийн, Ц.М-д 6,438,450 төгрөгийн, М.Д-д 642,850 төгрөгийн, Б.П-д 768,400 төгрөгийн, Ц.Ц-д 880,000 төгрөгийн, Б.Б-т 880,000 төгрөгийн, С.Т-д 696,760 төгрөгийн, Г.А-т 699,000 төгрөгийн, Ү.Э-д 903,660 төгрөгийн, Ц.Ц-д 734,100 төгрөгийн, Г.И-д 7,434,500 төгрөгийн, Г.Т-д 482,500 төгрөгийн, Н.Э-т 1,176,125 төгрөгийн, А.А-д 1,224,400 төгрөгийн, Х.М-д 965,990 төгрөгийн, Г.Б-д 1,536,550 төгрөгийн, Р.Э-д 1,680,000 төгрөгийн, Д.С-д 2,206,500 төгрөгийн, Д.А-т 986,660 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгүүд, Н.А-ийн Хаан банкны .... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр, Н.А-ийн ......... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахай сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж  төөрөгдүүлэх, итгэл эвдэх, худал амлах аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Н.А "L" "Л" гэсэн хаягаар фейсбүүк цахим орчинд байршуулж Х улсаас хямд бараа захиалга, худалдаа явуулна гэсэн зар тавьсны дагуу хохирогч нар бараа захиалдаг, уг захиалсан барааг нь өгч итгэлийг нь олж авч дахин бараа захихад нь ачаа бараа хил гааль дээр саатсан мэтээр худал хэлдэг, эсвэл бараа чинь ирсэн каргоны мөнгөө явуулаарай гэж өөрт нь захиалсан бараа бүтээгдэхүүн нь байхгүй байхад байгаа мэтээр хуурч 202 удаагийн үйлдлээр 58 хүнээс нийт 88,520,435 төгрөгийг өөрийн болон, нөхөр, ээжийнхээ дансаар  шилжүүлэн авч өртэй байсан хүмүүсийнхээ өрөнд өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан прокуророос шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.А-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч нарыг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас түүний гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

 

Шүүгдэгч Н.А-иас хохирогч Т.Г 2,861,300 төгрөгийг, Э.Б 3,780,200 төгрөгийг, Ё.Ц 562,400 төгрөгийг, А.З 6,400,000 төгрөгийг,  Г.У 1,185,900 төгрөгийг, Г.З 1,697,100 төгрөгийг, Ж.О 1,180,000 төгрөгийг, О.Г 3,109,990 төгрөгийг, Б.М 2,946,000 төгрөгийг, А.Н 910,000 төгрөгийг, А.Н 2,177,600 төгрөгийг, Д.Л 768,000 төгрөгийг, С.Х 8,586,140 төгрөгийг, Ц.М 1,293,500 төгрөгийг, Ц.Ц 880,000 төгрөгийг, Б.Б 880,000 төгрөгийг, С.Т 696,760 төгрөгийг, Ү.Э 903,660 төгрөгийг, Ц.Ц 683,100 төгрөгийг, Г.Т  482,500 төгрөгийг, Н.Э 1,176,125 төгрөгийг, Х.М 208,990 төгрөгийг, Г.Б 1,536,550 төгрөгийг, Д.С 1,259,500 төгрөгийг, Д.А 986,660 төгрөгийг, Р.Э 1,680,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Шүүгдэгч Н.Анударь нь хохирлын талаар маргаагүй.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Н.А-иас 2,861,300 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-д, 3,780,200 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, 562,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Ц-д, 6,400,000 төгрөгийг гаргуулж А.З-т, 1,185,900 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-т, 1,697,100 төгрөгийг гаргуулж хохирогч Г.З-д, 1,180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-т, 3,109,990 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-д, 2,946,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 910,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д, 2,177,600 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-т, 768,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-т, 8,586,140 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т, 1,293,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д, 880,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц-д, 880,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 696,760 төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-д, 903,660 төгрөгийг гаргуулж хохирогч Ү.Э-д, 683,100 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц-д, 482,500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-д, 1,176,125 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-т, 208,990 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М-д, 1,536,550 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д, 1,259,500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-д, 986,660 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-т, 1,680,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Э-д тус тус олгохоор  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.А-ийг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч А-ийн хувийн байдлыг харгалзан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогч нар эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт гаргаагүй.

 

   Шүүхээс шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т  заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал болон түүний хувийн байдал болох бага насны хүүхэдтэй, жирэмсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Н-ын А /РД: ......./-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н-ын А-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ьд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.А-иас 2,861,300 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-д, 3,780,200 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, 562,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Ц-д, 6,400,000 төгрөгийг гаргуулж А.З-т, 1,185,900 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-т, 1,697,100 төгрөгийг гаргуулж хохирогч Г.З-д, 1,180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-т, 3,109,990 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-д, 2,946,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 910,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д, 2,177,600 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-т, 768,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-т, 8,586,140 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т, 1,293,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д, 880,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц-д, 880,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 696,760 төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-, 903,660 төгрөгийг гаргуулж хохирогч Ү.Э-д, 683,100 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц-д, 482,500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-д, 1,176,125 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-т, 208,990 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М-д, 1,536,550 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д, 1,259,500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-д, 986,660 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-т, 1,680,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Э-д нарт тус тус олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-ьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.Н