Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00984

 

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 102/ШШ2022/00984 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах *** ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** хаягт оршин байрлах ***нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 2 орц бүхий 13 давхар байрны барилгыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 20,187,210 төгрөгөөр үнэлж ***-ний өдрийн *** дугаар мэдэгдлээр мэдэгдсэн.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаар шийдвэрээр *** ХХК-аас 15,867,167,678 төгрөгийг гаргуулж *** ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ***-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, *** ХХК-нд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг барагдуулаагүй тул түүний өмчлөлийн *** тоот орон сууцыг *** дүгээр тогтоолоор битүүмжилж, дахин шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ***-ний өдөр *** дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинжээчээр *** ХХК-ийг томилсон үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 20,187,210,000 төгрөгөөр үнэлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу ***-ний өдрийн ***, *** дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ны ***-ний өдрийн *** дугаартай үнэлгээний мэдэгдэл, *** ХХК-ийн дүрэм, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ны өдрийн *** дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ***ны ***-ны өдрийн*** дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, *** ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ***-ний өдрийн *** дугаартай магадлал зэрэг баримтуудыг, хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ***-ний өдрийн *** дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, ***-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, ***ны ***-ны өдрийн*** дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, *** ХХК дахь эрх хүлээн авагчийн ***-ний өдрийн *** дугаартай үнэлгээ тогтоолгох санал хүргүүлэх тухай албан бичиг, *** ХХК-аас гаргасан үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн ***-ний өдрийн тэмдэглэл, ***ны ***-ний өдрийн*** дугаартай үнэлгээний мэдэгдэл, ***ны ***-ны өдрийн *** дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, ***-ний өдрийн тэмдэглэл, ***-ний өдрийн *** дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, *** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Н.***ийг асууж, нэхэмжлэгчийн хүсэлтээр зарын цахим хуудаст үзлэг хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжилсэн 15,827,519,903.4 төгрөгийг хариуцагч *** ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар, төлбөрийн хуваарийн хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох *** тоотод байрлах 652,76 м.кв талбайтай, ***, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, *** тоот хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, *** улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, *** тоот хаягт байрлалтай 22 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, *** улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** тоотод байрлалтай 320 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, *** улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4.2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ***-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар *** шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

4.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох *** тоотод байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** дугаартай тогтоолоор битүүмжилж, 2***-ний өдрийн *** дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийг харилцан тохиролцоогүй байна.

 

5. Талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул *** нь ***-ний өдрийн *** дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний *** ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

6. *** нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр *** ХХК-ийг томилсон, шинжээч дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 20,187,210,000 төгрөг болохыг тогтоосон байна.

7. Шинжээч *** ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 73/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж, үндэслэлээ нотлохоор зарын цахим хуудаст үзлэг хийж бэхжүүлсэн бөгөөд уг баримтаар харьцуулсан үл хөдлөх хөрөнгүүд бүрэн ашиглалтад орсон үл хөдлөх эд хөрөнгө байх тул тухайн үнэлгээний объекттой ижил төстэй гэж үзэхэд учир дутагдалтай байхаас гадна хөрөнгийн үнэлгээ хийгдсэн цаг хугацааны үнийг тодорхойлох баримт биш байна.

9. Хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг 613 м.кв /1 давхар/ үйлчилгээний, 5935.47 м.кв /2-12 давхар/ орон сууцны гэж зориулалтаар нь ялгамжтай тодорхойлсон /хэргийн 61 тал/ байх боловч шинжээч үнэлгээ хийсэн үл хөдлөх эд хөрөнгө нь нэг гэрчилгээтэй нөхцөлд түүний зориулалтыг бүрэн тодорхойлох боломжгүй гэх үндэслэлээр тухайн цаг хугацаанд байгаа байдлаар нь ижил үнэлгээ тогтоосон явдлыг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ***нд холбогдох улсын бүртгэлийн *** дугаартай *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ