| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0260/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/806 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Энрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/806
2024 10 10 2024/ШЦТ/806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Г.Энэрэл,
хохирогч Х.О, түүний өмгөөлөгч О.Билгүүн,
иргэний хариуцагч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, түүний өмгөөлөгч М.Цэндпүрэв,
иргэний хариуцагч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,
иргэний хариуцагч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, Ч.Алтангадас,
шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг, Ж.Нарантуяа,
шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг,
шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-н Б, Б овогт Рн Э, Б овогт Х-н С, Б овогт Р-н Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын ****-ны өдөр ** аймгийн **** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй,“****”-ийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** ** дугаар байр ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н Б /регистрийн дугаар ***/,
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, “*** ***”-ийн дарга ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Р-н Э /регистрийн дугаар **/,
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл **, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бор хайрхан овогт Х-н С / регистрийн дугаар ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Б суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 5, охин, хүргэн, зээ нарын хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-н Ц /регистрийн дугаар ***/.
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч *** дарга Э.Б, *** инженер Р.Э, нэгдүгээр **** Х.С, авто *** О.Ц нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “****-д хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.Х-н эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Э-н Б, Б овогт О-н Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгасугай.
2. Б овогт Р-н Э, *** овогт Х-н Сувдаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт С “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасаж, 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд бүсчлэлийг түүний оршин суух газрын нутаг дэвсгэр буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э, Х.С нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, О.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Р.Э, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “****”-аас 10.304.804 /арван сая гурван зуун дөрвөн мянга найман зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.О-д олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.О ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Р.Э, Х.С, иргэний хариуцагч “****”-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өмгөөллийн хөлстэй холбоотой нэхэмжлэл 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.210.000 /хоёр сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг шүүгдэгч Р.Энх-Амгалан, Х.Сувдаа, иргэний хариуцагч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-аас гаргуулж, зохих байгууллагад олгосугай.
12. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1398 дугаартай “****” ХХК, “****” ХХК, “Тунамал алт” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан захирамжийг хүчингүй болгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
14. Шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.Сувдаа, О.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ