Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/00829

 


2022 оны 03 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2022/00829 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, *дугаар байр, * тоот хаягт оршин суух Палам овогт Д.Э /РД:ХВ*********/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байр, * тоот хаягт оршин суух Боржигон овогт Г.Э/РД:ИЦ*****/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э

ХариуцагчГ.Э/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Г.Эад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Миний биеГ.Этай 2001 онд танилцаж, 2017 оноос уулзаж эхэлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Миний охин 2018.11.03-ны өдөр төрсөн. Охиноо төрөхөд Г.Э өөрөөрөө овоглохыг хүсээгүй учир би өөрийн нэрээр овоглосон. Охин төрсний дарааГ.Э охинтойгоо уулздаг байсан ч хамт амьдрахыг хүсээгүй учир охин миний асрамжид өсөж торниж байна. Цаашид бид хамт амьдрах боломжгүй тул охин Э.Хд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлттэй байсан бөгөөд миний хүүхэд мөн гэсэн шинжилгээний хариу гарсан тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

  3. Нэхэмжлэгчээс хавтаст ӨЭМТөвийн тодорхойлолт, хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.11.02-ны өдрийн ***** дүгээр шүүгчийн захирамж /хх-3-8/,

 

4. Шүүхийн журмаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.   /хх-19-21/ 

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д.ЭГ.Э нар нь 2001 оны танилцаж, 2018 оны 11 сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Х эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт 2018 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Э.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар авагдсан байх ба түүний нэрийг эх Эаар овоглосон байх эцэгГ.Э нь хүүхдүүдийн эцэг биш гэж маргаж, эцэг тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж, шүүх Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилсон ба 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 582 дугаар дүгнэлтэд ...хүний геномын микросателлит D3S1358, THO1D18S51...локусын аллелиарГ.Э нь охин гэх Э.Хгийн биологийн эцэг байх боломжтой, магадлал 99.99%... гэсэн байна. /хх-ийн 19-21/

 

Дээрхээс дүгнэхэдГ.Э нь 2018 оны 11 сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Хгийн эцэг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба хариуцагчГ.Э нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул охин Э.Хд хуульд заасан тэтгэлэгийг эцэгГ.Эаас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Зохигчдын хэн аль нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул охин Э.Хг эх Д.Эын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр охин Э.Хг эцэгГ.Этай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

 

3. Хуульд зааснаар тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 11 сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Хг эх Д.Эын асрамжид үлдээсүгэй.

 

2Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 11 сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Хг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэгГ.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Г.Энхбат нь охин Э.Хтай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Эд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхбатаас улсын тэмдэгтийн 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжид 41 618 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б. МӨНХЖАРГАЛ