Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Г” ХХК-д 1*******А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ш.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, Г.Э, Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Б би Дархан-Уул аймгийн Шарын гол сум, С******* баг, Х******* нэртэй газарт гэр бүл, үр хүүхдийн хамтаар 1982 оноос, одоо маргаж байгаа газарт 1993 оноос хойш амьдарч, ногоо тарьж, мал маллаж ирсэн билээ.

Газрын тухай хууль анх 1994 онд батлагдсанаар иргэд газраа эзэмших ёстой рэдгийг мэдэж эхэлсэн бөгөөд би ч амьдарч байгаа газраа баталгаажуулж, гэр орон сууц барих, хүнсний ногоо тарих, мал маллах зориулалтаар газраа эзэмших хүсэлтийн минь дагуу Шарын гол сумын Засаг дарга нь 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн : 05 дугаар захирамжаар 1750 метр квадрат газрыг эзэмшүүлж, 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ШГи-125 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэний газар эзэмших гэрээ байгуулсан болно.

Иргэний газар эзэмших гэрээний 7 дахь заалтаар “гэрээний хугацаа дуусахад гэрээг шинээр хийхээр тохиролцоог тэмдэглэж өгсөн болно.

Гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоос өмнө би газар эзэмших эрхээ сунгуулахаар Шарын гол сумын Засаг даргад хандсан бөгөөд тус Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “өвөлжөөний” зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Газрын даамал нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бичих өгөхгүй хүлээлгэж байсан.

Одоо уг газар дээр манай 3 өрөө бүхий бетон цутгамал суурьтай 1 өвлийн орон сууц, өвөлжөө, ногооны талбай, амбаар гэж нэрлэгддэг цагаан идээ хийх, зун унтаж амрах зориулалттай 3 хэсэг банзан сууц зэрэг байдаг.

Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай гэр бүлийн амьдарч байгаа газрын ойролцоо “Г” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэж тайлбарлан алт олборлож эхэлсэн бөгөөд биднийг эсэргүүцэхэд хүч хэрэглэн үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тус компанийн үйл ажиллагаанаас маш их тоосжилт үүсч, “Г” ХХК алт олборлохоор ухсан шороогоороо Хавчуугийн голын урсгалыг хааж шороо асгаснаар урсажбайсан голын ус татарч мал бэлчээрлэх газаргүй болсон юм.

Иймд миний зүгээс гомдол гаргасны дагуу тус компанийн уурхайн дарга н.Ц******* гэгч “манайд ирж манай үйл ажиллагаанаас болж хөгшин настай та хохирч байгаа, өвчин туссан гэж байгаа бол бид таны хохирлын нөхөн олговор болгож 15,000,000 төгрөг өгье. Бид энэ жаахан газрыг маш хурдан хугацаанд ухаж дуусгаад л явна. Та хэл ам битгий хийгээч" гэж гуйж, өдгөө 80 хүрсэн настан би уг тайлбарт нь итгэж, жижигхэн хэсэг газрыг ухаж дуусгаад явах юм байна гэж ойлгон хүлээж байсан юм.

Гэтэл “Г” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээрээ “өөрийн тусгай зөвшөөрлийн талбай дээр^хөгшин намайг амьдарч байгаа тул албадан нүүлгүүлэх, намайг сайн дураараа нүүнэ гэж худал хэлж авсан гэх тайлбартайгаар өгсөн 15,000,000 төгрөгийг гаргуулж авах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Энэхүү иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр налал гардуулснаао иргэн Д.Б би ‘Т*******" ХХК-ийн 2007 онд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбай нь миний 1998 оноос эзэмшиж ирсэн амьдарч байгаа газар болон малын бэлчээр, өвөлжөөний газартай давхцсан болохыг ойлгож, тус компанид тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актын улмаас эрхээ зөрчигдсөн болохыг олж мэдээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн Д.Б миний газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, мөн зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасны дагуу үүссэн хууль ёсны эрх юм.

Өөрөөр хэлбэл, Д.Б миний гэр бүлийн 1998 оноос хойш хуулийн дагуу эзэмшиж ирсэн газар тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь миний хууль ёсны эзэмшиж байгаа газартай давхцуулан, малын бэлчээр, усан сан бүхий газартай иргэдийн сууршлын бүсэд “Г” ХХК-д ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч миний газар эзэмших эрх, цаашлаад иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гээд 6.2.1-т “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасныг зөрчсөн байна.

Ингэхдээ “Г” ХХК-ийн 2007 онд авсан гэх 1*******А тусгай зөвшөөрөлд “О*******” нэртэй газар заасан байгаа бөгөөд манай нутагт ийм нэртэй газар байхгүй тул гус компани өөр газарт авсан тусгай зөвшөөрлөөрөө манай нутагт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл энэ нутагт тус компани хайгуулын ажил явуулаагүй датлаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан болж хууль бус гэдэг нь харагдаж байна.

Ингэхдээ анхнаасаа Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүхэлд нь зөрчин усан сан бүхий газарт тусгай зөвшөөрөл олгосон болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын А/83 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн талбайгаас усан сан бүхий онцгой хамгаалалтын 50 метр бүсийг хасаж, 38.33 га болгож шийдвэрлэсэн шийдвэрээр нотлогдох юм.

Иргэний суурьшлын бүс, малын бэлчээр газарт ашигт малтмал ашиглахаар (газар олгож байгаа нь төрийн байгууллагын албан тушаалтнуудын хууль сахин биелүүлдэггүй, бодлын уялдаагүй, ард иргэддээ үйлчлэх үндсэн ажлаа ойлгодоггүй, цаашилбал бусад эргэлзээтэй, иргэн хүн хардахуйц хууль бус ажиллагаа гэж үзэж байна.

Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас “Г” ХХК-ийн эзэд дураар авирлаж, иргэнийг хуулийн ’ байгууллагаар далайлган дарамталж хөөн явуулах гэж байгаа гэдэг нь тус компанийн иргэний хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс харагдаж байна.

Иймд төрийн байгууллагын албан тушаалтны хууль бус ажиллагааг таслан зогсоож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Ашигт малтмал, газрын тосны газрын шдастрын хэлтсийн даргын “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Дархан Уул аймгийн Шарын гол сумын нутаг О******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг "Г" ХХК-нд 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгожээ.

Г” ХХК-аас тухайн талбай дээрээ 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасны дагуу АМГТХЭГ-ын ГУУКА /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын М\/-1******* дугаартай тусгай зөвшөөрөл олгож мөн даргын 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр шинэчлэн бүртгэсэн байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Дархан Уул аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсний дагуу Дархан Уул аймгийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр “дэмжиж” байна гэсэн хариуг ирүүлжээ. 2003 онд хайгуулын, 2006 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан давхцал байхгүй.

Г” ХХК-аас Дархан Уул аймгийн Шарын гол сумын нутаг О******* нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж байсан тул ашигт малтмалын ашиглалтын М\/-1******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Г” ХХК-нд 1******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь 1994 онд “Гүн жалга” ББХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4-р сарын 12-ны өдөр Ашигт малтмал ашиглах үндсэн, Ашигт малтмалын хайгуул хийх туслах үйл ажиллагаа эрхлэхээр “Г” ХХК нэртэйгээр шинэчлэгдсэн.

2000-11-21-нд 3626Х өргөдлийн бүртгэлийн дугаартай Х\/-000******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, 2003-4-22-нд 7467Х өргөдлийн бүртгэлийн дугаартай Х\/-000******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу авч байсан.

Х\/-000******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь бүхлээрээ М\/-0005648 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл рүү, Х\/-000******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2006-9-25-нд бүхлээрээ М\/-01******* тоот ашиглалтын тусгай эөвшөөрөл рүү шилжиж бүртгэгдсэн.

Засгийн газрын 2010 оны 264, 299 болон 2011 оны 174 дүгээр тогтоолд заасан хилийн заагт орсноор МХЕГ-ын улсын байцаагчийн 2011-08-18 өдрийн 01/15 тоот актаар олборлох үйл ажиллагааг зогсоосон.

2015 оны 120 дугээр тогтоолоор батлагдсан журмын дагуу 5-н талт гэрээ байгуулан онцгой хамгаалалтын бүсэд шав тэмдэг суулган тэмдэгжүүлж акт үйлдэн БОАЖЯ-д хүргүүлснийг БОАЖЯ-ны 2017.10.23-ны 068/6397 дугаартай албан тоотоор хүлээн авсан. Үүний дагуу АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 694 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт орсон боловч тус иргэн манай тусгай зөвшөөрлийн талбайд газар эзэмшсэн хэвээр байна.

Нийтийн эрх зүйн маргаан буюу Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан эрх зүйн акт нь хууль тогтоомжийг зөрчсөн үү гэдэгтэй холбоотой байгаа тул асуудлыг энэ хүрээнд тайлбарлаж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Гэм хор, байр, орон сууц, эрүүл мэндтэй холбоотой асуудалд Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нөхөн олговрын зардлыг гаргадаг. Энэ үндсэн дээр 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Энэ нь ямар үндэслэлээр гарсан бэ гэвэл тухайн үед Шарын гол суманд 1 өрөө байр 10 сая төгрөгийн үнэтэй байсан.

Компанийн бүх үйл ажиллагаа болон онцгой хамгаалалтын бүсэд шав тэмдэг суулгах ажилд саад учруулан суулгасан тэмдэгийг сугалан авч эрх бүхий байгууллагын ажилчид руу дайран сүрдүүлж, хянапт тавьж байсан улсын байцаагч нарыг хэл үгээр доромжлох зэрэг зохисгүй үйлдлүүд гарган хуулийн дагуу хийж байгаа гэдэг тайлбарыг маань эс тоож өдийг хүрсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Тус нэхэмжпэлийг гаргасан иргэн нь манай талбайг чөлөөлөхгүй гэсэн хугацаа хожсон арга хэрэглэж байна. Иймд энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б тус шүүхэд хандаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас “Г” ХХК-д 1*******А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, /шүүх хуралдааны явцад “Г” ХХК-д холбогдох хэсгийг гэж тодруулсан болно/ түүний үндэслэлээ “...Шарын гол сумын Засаг даргын 1998 оны 05 дугаар захирамжаар 1750 м2 газар эзэмших эрхтэй болсон...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай газрын ойролцоо “Г” ХХК нь алт олборлож эхэлсэн...нь эзэмшил газар болон малын бэлчээрийн газартай давхацсан, энэ тухай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Г” ХХК-иас гаргасан албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг шүүхээс гардуулах үед мэдсэн..., “Г” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын санал болон тус компанид газар ашиглах эрх олгосон шийдвэрийг шүүх хүчингүй болгосон... ” гэж тайлбарласныг хариуцагч “...Г ХХК-д хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр хууль зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээд “...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой биш...” гэж тус тус эс зөвшөөрч маргаж байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг О******* нэртэй 49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Г” ХХК-д 2003 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон, уг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр  N17915А дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын О******* нэртэй 49 га уурхайн эдэлбэрийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр саналыг үндэслэн Г компанид олгож, улмаар тус албаны даргын 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн, уг шийдвэрийн дагуу 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1*******А тоот тусгай зөвшөөрөл олгогдсон, нэхэмжлэгч компани нь дээрхи тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг төлснөөр хүчинтэй хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2020 оны 9 дүгээр сарын 25 хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдов. 

Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ШШ2019/0026 дугаар шийдвэрээр Д.Баас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаар бүхий, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгохыг дэмжсэн саналыг болон 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаар “Талбайн хэмжээ өөрчилж газар олгох тухай” захирамж /Г ХХК-д уурхайн эдэлбэрийн зориулалтаар газар олгосон/-ийг тус тус хүчингүй болгож  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамж /А/83 дугаар захирамжаар хүчингүй болгосон/-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрхи шийдвэрээс үзвэл ”Г” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх хүрээнд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын албанаас явуулсан “Санал авах” бичгийн хариуд Дархан-Уул аймгийн Засаг даргаас “дэмжсэн” санал өгснийг шүүх хүчингүй болгохдоо “...сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал аваагүйгээс иргэн Н.Б*******ын газартай давхцуулан...”Г” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн...” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Г” ХХК-д 1*******А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 01 дүгээр дэмжсэн саналыг шүүх хүчингүй болгосон..., “Г” ХХК-ийн ашиглалт явуулж байгаа газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхацсан болохыг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлж байх боловч эдгээр нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагааг явуулна”, 19.3-д ...тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол...энэ талаар тухайн аймаг, нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх...19.6-д аймаг нийслэлийн засаг дарга...дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...мэдэгдэнэ” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна:”, 26.2.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол хүсэлт гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх”, 26.2.2-т “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх”, 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж тус тус заажээ.

Тухайн тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаар бүхий, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгохыг дэмжсэн саналыг шүүх хүчингүй болгосон хэдий ч уг шүүхийн шийдвэрийг үндэслэн “Г” ХХК-д 1*******А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь “Г” ХХК-иас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, “Г” ХХК нь хайгуулын талбайн хилийн дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай нийцсэн, үндэслэл бүхий шийдвэрүүд байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “... захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд,  “Г” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон болон тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн шийдвэрүүд нь “хууль бус байх”, “түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” байх хуульд заасан урьдчилсан нөхцлүүд хангагдахгүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зохих журмын дагуу газраа эзэмшиж байгаа, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Г” ХХК-д уурхайн эдэлбэрийн зориулалтаар газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нөхцөл арилсан, хариуцагч захиргааны байгууллагад тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг шалгаж тогтоох чиг үүрэг олгогдоогүй байх тул тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...тоосжилт дуу чимээ ихтэй, малын бэлчээр сүйтгэсэн,  эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөл үзүүлсэн” гэж тайлбарлаж байх боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгч иргэний журмаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргаж байх боловч иргэн Д.Баас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “Г” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч танилцаад 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/3977 дугаар албан бичгээр хариу өгсөн, уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Ашигт малтмалын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2, 26.3.2-т заасныг баримтлан иргэн Д.Б аас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаас “Г” ХХК-д 1*******А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.Д