| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0188/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/350 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/350
2024 10 28 2024/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
-улсын яллагч Л.Солонго,
-хохирогч ***** түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
-шүүгдэгч ***** түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Бааран овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23340052***** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ******** суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ****** сумын Ерөнхий боловсролын сургуульд “Хөгжмийн багш” ажилтай, ам бүл **, нөхөр ** хүүхдийн хамт, ********** гэх газар оршин суух хайгтай, ***** аймгийн ***** сумын ** дугаар байранд түр оршин суух хаяг хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,
ДР****** дугаарын регистртэй, ****** овогт ******** гэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед ***** аймгийн ***** сумын **** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй амралтын газарт амарч байхдаа хамт ажилладаг ******* тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг үсдэж, зодолдох явцдаа түүний баруун хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны доод 1/3 ташуу далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед ***** аймгийн ****** сумын ***** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй амралтын газарт амарч байхдаа хамт ажилладаг С.Болортунгалагтай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг үсдэж, зодолдох явцдаа түүний баруун хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны доод 1/3 ташуу далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хохирогч ******* мэдүүлэхдээ: “Би хүнийг гүтгээд байх ямарч шаардлага байхгүй. Эцэг, эх маань ингэж өсгөөгүй, би болсон бодит зүйлийг ярьсан. Би болсон бүх зүйлийг ярьсан учраас хууль, шүүх үнэн зөвөөр тогтоох байх гэж бодож байна” гэж тус тус мэдүүлэв.
Дээрх мэдүүлгүүд болон улсын яллагч, өмгөөлөгч нарын шинжлэн судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** “...Би өмнө нь ****** гэх таарамжгүй харилцаатай байсан ажилдаа сэтгэлгүй ханддагаас болоод маргалддаг байсан. Үүнээс болоод би ажлаас гарах хүсэлтэй байгаагаа сургалтын менежертэй ажиллаж байх хугацаандаа хэлж байсан. Би эмчилгээтэй холбоотой 908,350 төгрөгийн баримт хэрэгт гарган өгнө. Мөн хагалгаанд ороход хагалгааны зардал 1,486,000 төгрөг болсон үүнээс эрүүл мэндийн даатгалаараа 1,186,000 төгрөгийг төлсөн баримтыг гарган өгнө. ******* гэх хүн хэрэг болсноос хойш нэг ч удаа надтай холбогдоогүй, ямар нэгэн гэмшсэн шинжгүй, уучлал гуйгаагүйд гомдолтой байна. Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хөлийн хугарлаас болж ажил хөдөлмөрийн чадваргүй, ажил орлогогүй болсон. Тийм учраас 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэлх ажлын цалинг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-11 тал/,
-Хэрэгт хөндлөнгийн байрнаас үйл баримтыг харсан буюу **** амралтын газарт харуулаар ажилладаг гэрч ****** “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***** амралтын газрын баруун талын байранд **** аймгийн ***** сумын багш нар, харин зүүн талын байранд ***** аймгийн ****** сумын сургуулийн багш нар ирж амраад 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үдээс хойш явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-31-33 тал/,
-***** сумын ****** цогцолбор цэцэрлэгт туслах багш ажилтай гэрч Ш.Н-ны “2023 оны 10 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө багш нарын баяр тэмдэглээд ***** аймгийн ****** сумын Ерөнхий боловсролын сургууль багш нар болон цэцэрлэгийн хамт олонтойгоо Төв аймгийн Борнуур сумын ***** дүгээр багт байрлах ***** нэртэй амралтын газарт амарч байсан ...шөнийн 23 цагийн үед л байсан. Би одоогоор цагийг нь сайн санахгүй байна. 3 эмэгтэй хүн хоорондоо маргалдаж байгаад, 2 эмэгтэй нь хоорондоо үсдэлцээд нэг эмэгтэй нь нөгөө эмэгтэйгийнхээ хөл рүү нь хавсарч унагаад дээрээс нь дарсан чинь амралтын байрнаас хүмүүс гарч ирээд салгасан чинь газарт унасан эмэгтэй нь босохгүй орилж чарлаад хэвтээд байсан чинь цаад байрнаас нь хүмүүс гарч ирээд тухайн эмэгтэйг дамжлаад өргөөд оруулсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
-Хохирогчийн ээж ***** “... Би ***** аймгийн ***** суманд нөхөр * хүүхдийн хамт амьдардаг. Манай том охин ****** Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуульд Хөгжмийн багшаар 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орсон. Манай охин 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр багш нарын баяр болж ***** аймгийн ***** сум руу манай охины ажлын хамт олон баяраа тэмдэглэнэ гэхээр нь би охин ****** хамт олонтойгоо яваад ир гээд явуулсан чинь манай охин ***** миний гар утас руу шөнө 02 цагийн үед залгаж “ээжээ ***** багш над руу цүнхээ шидээд, намайг үснээс зулгааж газарт унагаад миний хөлийг хугалчхаад намайг харанхуй өрөөнд оруулаад намайг гаднаас түгжсэн, та миний амийг авраач гээч уйлаад байхаар нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
-Хохирогч ****** нь гэмтэл авсны дараа ээж ****** залгаж хүнд зодуулж гэмтэл авсан талаар хэлж, гэмт хэргийн гомдол мэдээллийг ***** гаргасныг Төв аймгийн Цагдаагийн газрын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндорж 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 цаг 05 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэж, Г-3355 дугаартай гомдолд бүртгэгдсэн байна./1хх-4 тал/,
-Улмаар хохирогч ****** нь Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хотын ГССҮТ-ийн насанд хүрэгчдийн мэс заслын тасагт ирж 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 08 цаг 24 минутад “15910 дугаартай өвчтөний түүх” нээлгэж эмчилгээ хийлгэсэн байх ба өөрийн авсан гэмтлээ “2023 оны 10 дугаар сарын 7-нд бусдад зодуулсан” гэж хэлж тэмдэглүүлж, эмчилгээ хийлгэжээ. /1хх-88-92 тал/,
-Хохирогч ****** биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128** дугаартай дүгнэлтэд: “***** биед баруун шаант, тахилзуур ясны доод 1/3 ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн Хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-40-41 тал/
Дээрх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Н.Энхцолмонгийн “...Би тухайн өдөр 128** дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан юм. Тухайн өвчтөн нь Гэмтэл согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан юм. Тухайн хөлд нэг удаагийн мохоо зүйлийн хүч үйлчилсэн байна гэсэн үг. ****** хөлд үүссэн гэмтэл нь өөрөө унаснаас болж үүсэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-50-51 тал/, болон
Гэрч ***** “Намайг 00 орчхоод ирэхэд амрах байрны үүдэнд *****, ***** нар хоорондоо үснээсээ зулгаалцсан байж байхад нь ***** багш ****** салгасан чинь ***** нөхөр ***** аваад амарч байсан өрөөндөө оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
гэрч ***** “...бүгд амрах өрөөнд ороод байж байтал гадаа хүмүүс *****, ****** хоёр зодолдоод байна гэхээр нь би гарсан чинь санаа зоволтгүй салгаад оруулчихсан гэхээр нь буцаад өрөөндөө орсон чинь удаагүй ******хөл гэмтчихлээ гээд байхаар нь би гарсан чинь 12 хүний ортой өрөөнд ****** өргөөд оруулчихсан байсан...****** өөрөө гар утсаа гаргаж ирээд ээжтэйгээ ярьж тусламж дуудаж, намайг харанхуй өрөөнд хорьсон гээд орилж чарлаад байсан...” гэсэн мэдүүлэг/хх-21 тал/,
гэрч ****** ..хэвтэж байсан чинь ****** гаднаас багш нар өргөж оруулж ирсэн чинь ****** миний хөл хугарчихсан байна, эмч дуудаад өг гээд байсан. Тэгээд манай сургуулийн эмч ***** орж ирээд ****** хөлийг гэмтэлтэй байх шиг байна анхан шатны тусламж үзүүлмээр байна гээд чиг тавьж боож өгсөн” /хх-ийн 17 тал/,
гэрч ****** “...Жонон амралтад амарсан ...би очоод ****** хөл хэсгээс нь өөрөө өргөөд цээж хэсгээс нь *****, ***** нар өргөөд өрөөнд нь оруулаад орон дээр хэвтүүлээд гутлыг нь тайлаад үзлэг хийсэн чинь баруун хөлийн шилбэ хэсэгт бага зэрэг товойсон байсан. Тэгээд би уян боолтоор боочхоод, дахиж боолтоо шинэчилж боох гэсэн чинь чи юу ч мэдэхгүй байна, шалгалтад уналаа эндээс гар, зайл эмчээ гэх зэргээр доромжлоод орилж, чарлаад биедээ ойртуулахгүй байсан. Тэгэхээр нь би ар гэртэйгээ холбоо барь миний гар утас сүлжээ барихгүй байна гэж хэлсэн чинь би өөрөө дуудчихна ***** гөлөгнүүдээ гээд чарлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19 тал/
гэрч ***** “.. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагт ирсэн. Бид нар баярын үйл ажиллагаандаа ороод байж байсан чинь ***** над дээр ирээд намайг архи уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уухгүй гээд явуулсан чинь ***** нь ***** багшийн нөхөр ***** цамцанд гаpaa хийгээд хүзүүдэж үнсээд байхаар нь би Болортунгалагт “чи боль ингэж болохгүй” гэж эгчийн хувиар зөвлөгөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-23 тал/,
гэрч ***** “...*****, ***** хоёр хоорондоо үсдэлцээд орилолдоод байхаар нь эргэж очоод тэр хоёрын үсийг нь тавиулах гээд хуруунуудыг нь тавиулах гээд оролдож байсан чинь байрнаас ***** багш гарч ирэхээр нь багш нарыг дуудаарай энэ хоёрыг салгаж чадахгүй байна. Хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн чинь ***** багш буцаж ороод байранд байсан багш нарыг дуудаад нэлээн хэдэн багш гарч ирсэн яг хэдэн багш байсныг санахгүй байна. Дараа нь ***** хөл хугарсан гэж хүнээс сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-25 тал/
гэрч ******“...Би ****** ****** хөл рүү цохиж байхыг хараагүй. Намайг ***** өрөөнд өргөж оруулах гээд өргөсөн чинь ***** нь ***** миний үснээс зулгааж байгаад хөл рүү хавсарч өшиглөж миний хөлийг хугалсан гээд орилж чарлаад байсан. Намайг хөлийг нь боох даавуу авах уу гэсэн чинь “чи муу үйлчлэгч” яах гэж багш нарын баярт явж байгаа юм, гээд орилж чарлаад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,
гэрч ***** “...***** аймгийн ***** сумын ***** дүгээр багт байрлах *****” нэртэй амралтын газрын амрах өрөөнд байж байсан чинь гадаа *****, ***** нар хоорондоо зодолдоод байна гэхээр нь гараад очтол ***** газарт хэвтэж байсан. Намайг очсон чинь 2-3 хүн ***** хажууд зогсож байсан. ***** миний хөл хугарчихлаа гээд орилж чарлаад хэвтэж байсан. Тэгээд би эмч ***** болон өөр хоёр хүний хамт ***** өргөж өрөөнд оруулж өгчхөөд гараад явсан. ***** газарт унасан хөл хугарчихлаа гээд орилж байсан” гэсэн мэдүүлэг /хх- 29 тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.
Мөрдөгч дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 70/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 72/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73/, иргэний авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 74 тал/, үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 75 тал/ зэрэг баримтууд авагдсан байна,
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***** холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,
Хохирогч ***** биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12816 дугаартай дүгнэлтээр: ***** биед учирсан “баруун шаант, тахилзуур ясны доод 1/3 ташуу далд хугарал” бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч ***** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***** биед хүндэвтэр хохирол учирсан нь шалтгаант холбоотой бөгөөд,
Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,
Шүүгдэгч ***** “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
1.5 Хохирол, хор уршиг
Шүүгдэгч ***** нь гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Болортунгалагийн эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны доод 1/3 ташуу далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч ***** хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар нийт 3.673.350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч ***** нь хохирогч *****2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг хохиролд төлснийг хасч үлдэх 2,173,350 төгрөгийг шүүгдэгч ***** гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. /шүүх хуралдааны явцад/ /хх-80-85, 220/
Хохирогч ***** цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжлэх эсэх талаар хүсэлт гаргаагүй тул хэлэлцэхгүй орхиж,
Хохирогчийн эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1,186,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор тус тус хянан шийдвэрлэлээ. /хх-ийн 85 тал, Гэмтэл согог судлалын үндэсний төв гэх баримт/
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагч Л.Солонгоос: “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Уг хэрэгт тусгайлан бие дааж нэхэмжлэл гаргасан иргэний нэхэмжлэгч байхгүй, шүүгдэгч баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс “Торгуулийн ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, мөн хохирол төлөгдөх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү ” гэсэн ялын дүгнэлт, саналыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 70/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 72/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73/, иргэний авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 74 тал/, үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 75 тал/ зэрэг нотлох баримтуудаар эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг тодорхойлов.
Шүүх улсын яллагчийн болон өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***** оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээ, хохирогчид хохирол төлөх боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, шүүгдэгч ***** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***** сануулсугай.
5. Шүүгдэгч ***** оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ШШГЕГ-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь хохирогч ***** төлснийг хасч үлдэх 2,173,350 төгрөгийг шүүгдэгч ***** гаргуулж, хохирогчид олгож, хохирогч ***** цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлснийг дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***** 1,186,000 /нэг сая нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн 23340052***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, шүүгдэгч ***** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох тул шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ