Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 112

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Ж.Ишсүрэн,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагай, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч А.Мөнхболд, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төнхөн овогт Аюушийн Мөнхболдод холбогдох эрүүгийн 201726030006 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24а гудамжны 13а тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Шинэ тосгоны 5-94 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Төнхөн овогт Аюушийн Мөнхболд /РД: ПЙ82050677/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Мөнхболд нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгоны 5-94 тоот гэртээ өөрийн дагавар охин болох бага насны буюу 13 настай Б.Мөнгөншагайг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Мөнхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа тараад гэртээ ирээд 2 шил пиво уусан ба тэр орой Мөнгөншагай, Гүнжинлхам нарын хамт гэрт байсан. Би Мөнгөншагайг хүчирхийлээгүй. Би энэ талаар эхний тайлбартаа хэлсэн боловч мөрдөн байцаагч Дашцэрэн охин Мөнгөншагайгийн мэдүүлгээс зөрөөд байна гээд дахин мэдүүлэг авсан гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой манай аав Мөнхболд ажлаасаа согтуу ирсэн. Тухайн үед би аав Мөнхболдын өвөрт ороод хэвтэж байхад ээж ирээд хаалга нүдсэн. Тэгээд би аавын өврөөс босоод хаалга онгойлгож өгсөн гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарснаас хойш Мөнгөншагайтай 2 удаа уулзаж зөвлөгөө өгсөн. Манай байгууллага цаашид Мөнгөншагайгийн эрх ашгийг хамгаалан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болно. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч А.Мөнхболд мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-ний үдээс хойш 16 цагт ажлаа тараад Хархорин худалдааны төвийн гадна ажлынхантайгаа 0,5 л “Хараа” архи 1 шилийг хувааж уугаад дахин 0,33 л “Хараа” архи авч уучихаад 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Шинэ тосгоны 5-94 тоотод байрлах гэртээ очиход эхнэр Мөнхбаяр, дагавар охин Мөнгөншагай /13 настай/, төрсөн охин Янжинлхам /4 настай/, Гүнжинлхам /1 сар 3 сартай/, хөрш айлын Туул, хоёр хүүхдийн хамт байсан. Би бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед Туул манай эхнэр Мөнхбаярт хандаж “хотоос ах дүү нар ирэх гээд байна, гэрт идэж уух юм байхгүй санаа зовоод байна, Жагаа ахынх руугаа хүргээд өгөөч” гээд байж байхад баз хүргэн Нямбаатар өөрийн эзэмшлийн марк, дугаарыг нь мэдэхгүй автомашинтай ирэхээр нь Туулыг хоёр хүүхдийн хамт Жагаа ахын гэрт хүргэж өгөх гээд явсан. Харин би эхнэр хүүхдүүдийн хамт үлдэж баяр ёслол болох гэж байгаа юм чинь ганц пиво аваад ирье гээд 19 цаг өнгөрч байхад дэлгүүр гарч 2 литрийн савалгаатай “Нийслэл” гэх пиво аваад гэртээ ирээд ууцгаасан. Манай эхнэр Мөнхбаяр пивоноос 2 аягыг л уусан. 21 цагийн үед баз хүргэн Нямбаатар ирээд манай эхнэр Мөнхбаярыг ээжийнх рүү нь Түргэний гол руу хүргэж өгөхөөр ах, дүү нартайгаа явцгаасан. Би тухайн үед эхнэр С.Мөнхбаярыг битгий яваа, хэрэггүй гэхэд дагавар охин Мөнгөншагай “ээж та явчихаад ир” гэж хэлсэн. Тэр үед эхнэр Мөнхбаяр “би ганц удаа ээж дээрээ очоод ирье, баяр ёслол болох гэж байна” гэж хэлээд охин Янжинлхамыг дагуулж явсан. Би гэртээ дагавар охин Мөнгөншагай, төрсөн охин Гүнжинлхам нарын хамт үлдсэн. Би 22.30 минутын үед шинэ он гарахаас өмнө хэсэг унтаадахъя гээд орондоо орж хэвтсэн. Тэгсэн бага охин Гүнжинлхам уйлаад унтах гээд байхаар нь дагавар охин Мөнгөншагайг дүү чинь уйлаад байна, унтуул гэж хэлэхэд Мөнгөншагай гэрлээ унтрааж дүү Гүнжинлхамыг унтуулахаар гэрийн баруун талын орон дээр хэвтэж байгаад хэсэг хугацаа өнгөрсний дараа дагавар охин Мөнгөншагай “ааваа дүүгээ унтуулчихлаа, яахуу ааваа” гэхээр нь би “яадгийн” гэж хэлээд цаашаа хараад хэвтсэн. Мөнгөншагай өөрийнхөө дугаараасаа Мөнхбаяр руу 2 удаа залгахад утас нь холбогдохгүй байсан ба  эхийнхээ эгч Жамбалсүрэн рүү залгаж эх Мөнхбаяртай яриад “та хэзээ ирэх гэж байна” гэхэд эхнэр Мөнхбаяр “арай болоогүй байна” гэж хэлж байх шиг сонсогдсон. Ингээд дагавар охин Мөнгөншагай миний хажуугаар орой 23 цаг өнгөрч байхад орж ирээд хэвтэхээр нь би загнаад босгоход утсаа аваад эхнэр Мөнхбаяр руу болон хамаатнууд руугаа залгаад байсан. Би тухайн үед орноосоо босч ирээд үлдсэн пивоноосоо нэг аягаар уучихаад буцаад орондоо ороод унтсан байсан ба нэг мэдэхэд дагавар охин Мөнгөншагай дахин орон дотор орж хажуугаар хэвтээд намайг тэвэрч аваад бэлэг эрхтэн рүү гараа явуулаад байсан. Тэр үед миний сэрэл хөдлөөд би эргүүлээд дагавар охин Мөнгөншагайгийн бөгсийг элээд дээшээ хараад хэвтэж байхад дагавар охин Мөнгөншагай миний дээр доожоо тайлалгүй гарч ирэхэд нь би өөрийн дотоожоо тайлсан ба дагавар охин Мөнгөншагай миний бэлэг эрхтэнг салтаан завсараа оруулаад хөдөлж эхэлсэн ба удалгүй “ээж ирэх болж байгаа” гэж хэлээд миний дээрээс буугаад өөрийнхөө хувцсыг өмссөн. Тэгээд гэрээс гарснаа “ээж ирж байна” гэж хэлээд буцаад орж ирсэн. Тухайн үед эхнэр Мөнхбаяр 23.50 минутын үед орж ирээд “гэрлээ унтраачаад юу хийцгээж байгаа юм бэ” гэхэд Мөнгөншагай уйлж эхэлсэн. Тэгсэн эхнэр Мөнхбаяр “яасан бэ” гэж асуухад Мөнгөншагай “аав намайг оролдож байна” гэж хэлээд уйлсан чинь эхнэр Мөнхбаяр над руу уурлаад “чи яаж байгаа юм бэ” гээд дайраад байсан ба ах, дүү нарыгаа дуудсан. Би тухайн үед эхнэр Мөнхбаярт “чиний бодсон зүйл болоогүй” гэхэд дагавар охин Мөнгөншагай “та намайг хүчиндэх гэж оролдсон биз дээ” гэж уйлаад дайраад байсан. Тэгээд цагдаа дуудсан тийм л юм болсон. Би анх өгсөн тайлбартаа худал яриагүй, дагавар охин Мөнгөншагайг хэрэгт холбогдох байх гэж бодоод л тэгж ярьсан. Би өөрийнхөө бэлэг эрхтнийг дагавар охин Мөнгөншагайгийн бэлэг эрхтэн рүү хийгээгүй. Би түүний салтаанд бэлэг эрхтнээ хийж хөдөлсөн. Би дур тавиагүй, үрийн шингэн гаргаагүй. Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан. Би охиныгоо хэрэгт орчих байх гэж бодоод өмнө нь өгсөн тайлбартаа худал ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87-90-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед төрсөн эх С.Мөнхбаяр болон дүү нарынхаа хамт гэртээ байж байхад гаднаас хойд эцэг А.Мөнхболд согтуу орж ирсэн. Тухайн үед ээж Мөнхбаяр хоол хийж байсан ба гаднаас хөрш айлын эгч Туул хоёр хүүхэдтэйгээ орж ирээд нөхөр ажилтай байна, аавынхаа гэр рүү явдаг юм билүү, дөхүүлээд өгчих гэж яриад сууж байхад хүргэн ах Нямбаатар машинтайгаа ирэх үед Туул эгчийг дөхүүлээд өгөх гэтэл тэр эгчийн ах нь машинтайгаа ирээд авч явсан. Тэгээд Нямбаатар ах гэр рүүгээ харьлаа гээд явсан. Орой 20 цаг өнгөрч байхад эх Мөнхбаяр дүү Янжинлхамыг дагуулаад Нямбаатар ахын хамт эмээгийн гэр болох Түргэний гол руу явсан ба би гэрт дүү Гүнжинлхам болон хойд эцэг А.Мөнхболдын хамт үлдсэн. Ингээд би орой 22 цаг хүртэл зурагт үзэж байгаад дүү Гүнжинлхамыг гэрийн баруун талын орон дээр унтуулсан. Би дүүгээ унтуулчихаад зурагтаар кино үзэж байхад хойд эцэг Мөнхболд “гэрлээ унтраачих” гэхээр нь унтраасан чинь намайг “наашаа хүрээд ир” гэхээр нь очтол миний дотуур өмд, дотоож хоёрыг тайлаад өөрийнхөө хэвтэж байсан хойморын орон дээр “хэвтчих” гээд дараад хэвтүүлэхэд нь би “боль доо ааваа, ээжид хэлнэ шүү” гэхэд “хэлэхгүй юу” гээд уурласандаа миний дээр гараад дотоожоо тайлаад бэлэг эрхтнээ гаргаж миний бэлэг эрхтэн рүү ойртуулаад хийх гэж үзэхэд дүү Гүнжинлхам уйлахаар нь би босож дүүгээ тэврээд, өөрийн гар утсаараа ээж рүү ярихад “удахгүй очно” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй хойд эцэг Мөнхболд намайг “дүүгээ унтуулчихаад оронд ороод ир” гэхээр нь “үгүй” гэхэд “ална шүү” гээд сандал аваад шидэх гээд байсан. Тэгэхээр нь би айсандаа оронд ороод хэвтэхэд хойд эцэг А.Мөнхболд миний дээр гарч бэлэг эрхтнээ гаргаад миний дээрээс хөдлөхөөр нь би “хөрш айлын Туул эгч орж ирж байна” гэж айлгахад хойд эцэг болихоор нь би шууд боссон. Тэр үед эх Мөнхбаяр ирээд хашааны хаалга тогшоод байхаар нь би гүйж гараад хашааны хаалгаа онгойлгосон. Хойд эцэг Мөнхболдын бэлэг эрхтнээс ямар нэгэн шингэн зүйл гараагүй, миний биен дээр шингэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

...Миний урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Алтаншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай хойд эцэг А.Мөнхболд надтай ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орох гэж оролдож байсан зүйл байхгүй. Намайг 8 дугаар ангид сурдаг байхад нэг удаа миний нүүр рүү цохиж хөхрүүлж байсан. Намайг 10 дугаар ангид сурдаг байхад хойд эцэг А.Мөнхболд намайг оролдож, бэлгийн харьцаанд орох гээд гэрийн хаалгыг цоожлохоор нь би тойрч зугтаагаад гэрээс гараад явж байсан удаатай. Өөрөөр намайг дарж унагаагаад хувцас тайлж хүчиндэхийг завдсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Гэрч С.Жамбалсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Намайг Мөнхболдын гэрт очиход Мөнгөншагай уйлаад орон дээр хувцастайгаа сууж байсан ба “чи намайг оролдсон биз дээ” гэхэд Мөнхболд “би оролдоогүй, орон дээр хэвтэж байсан, би өөрөө цагдаа дуудсан, би гар гэж хөөсөн болохоос” гэж хэлсэн. Мөнгөншагай оролдсон гэж хэлсэн болохоос чухам юу болсон талаар асуухад дэлгэрэнгүй хэлээгүй уйлаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч С.Хундалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой он гараад удаагүй байтал Мөнгөншагайгийн ээж С.Мөнхбаяр над руу залгаад “манай охиныг хойд эцэг болох А.Мөнхболд хүчиндсэн юм шиг байна” гэхээр нь нөхөр Нямбаатар, эгч Жамбалсүрэнгийн гэр рүү нь явж Жамбалсүрэн эгчийг аваад 00.15 цагийн үед төрсөн эгч Мөнхбаярын гэрт нь очиход Мөнгөншагай бид нарт “А.Мөнхболд намайг оролдсон” гэж хэлээд уйлаад байсан. Харин Мөнхбаяр эгч “манай охиныг Мөнхболд оролдсон юм шиг байна” гэхэд Мөнхболд “би өөрөө цагдаа дуудсан. Би яасан гэж хүүхдээ оролдох билээ” гэж хэлсэн. Тухайн үед Мөнхболд бага зэргийн согтолттой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч С.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед би ээж Мядагийн гэрт очихоор эгч, дүү, дунд охин Янжинлхамыг дагуулаад явсан. Тэр үед манай нөхөр Мөнхболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлаасаа тарж ирээд гэртээ дагавар охин Мөнгөншагай, бага охин Гүнжинлхам нарын хамт үлдсэн. Намайг орой 23.40 цагийн үед гэртээ буцаж ирэхэд охин Мөнгөншагай уйлсан байдалтай байхаар нь “яасан, юу болсон бэ” гэхэд уйлаад суугаад байхаар нь Мөнхболдоос яасан талаар асуухад өөрөөс нь “асуу” гэсэн. Тэгсэн охин Мөнгөншагай уйлаад “аав намайг өөртэйгээ бэлгийн харьцаанд ор гэхээр нь орохгүй гэсэн чинь ална шүү” гээд сандал шидэх гээд байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №997 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Мөнгөншагайгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Мөнгөншагай бэлгийн бойжил бүрэн олоогүй байна.

3. Мөнгөншагай охин хальс бүрэн, урагдалгүй байна.

4. Мөнгөншагайгийн шинжилгээгээр үтрээний арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

5. Мөнгөншагай нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй, цус нь А /II/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 45-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бактериологийн шинжилгээ хийсэн №608 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Мөнгөншагай гэсэн цус ABO системээр Aв /II/ бүлгийн харъяалалтай байна.

2. Б.Мөнгөншагай бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 47-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №599 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой, гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар өмдөнд гарсан 12х1.2см, 11х1см, 1.4х1см, 1.6х1см, хар хөх дотоожинд гарсан 20х8мм хэмжээтэй уранхай эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр гарсан уранхай байна. /хх-ийн 51-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1123 шинжээчийн дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн орчуулгатай хөх өнгийн дотоожин дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 54-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №600 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай гарсан байна.

- Хар хөх дотуур өмдөнд гарсан 4х3мм, 1х1мм, 4х3мм, 5х3мм, 3х2мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан цоорхойнууд байна.

- Цайвар шаргал бүтээлгэнд гарсан 200х80мм, 120х20мм хэмжээтэй уранхайнууд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний олон удаагийн үйлчлэлээр тус тус гарсан уранхайнууд байна.

- Цайвар шаргал бүтээлгэнд гарсан 35х26мм хэмжээтэй уранхай нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан түлсэн цоорхой байна.

2. Ягаан дотоож уранхайгүй. /хх-ийн 58-59-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1122 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн бүтээлэг дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Шаргал өнгийн бүтээлэг дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжтой байна.

3. Ягаан өнгийн дотоожин дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

4. Ягаан өнгийн дотоож, хөх өнгийн дотуур ноосон өмдөн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.

Жич: Тогтоолд асуусан цус нь хүний биеийн аль хэсгээс гарсан байж болох вэ?, цусан толбо тогтоод хэдий хугацаа өнгөрсөн байж болох вэ? гэсэн асуултуудад хариулах боломжгүй. /хх-ийн 63-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №207 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчингүй байна. А.Мөнхболд нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байна. А.Мөнхболд нь болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна.

2. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт байхгүй байна.

3. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчингүй байна. А.Мөнхболдод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчингүй байна. /хх-ийн 69-70-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №245 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Мөнгөншагай нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Мөнгөншагай нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Мөнгөншагай нь асуултанд үнэн зөв хариулах /үнэн зөв мэдүүлэг өгөх/ чадвартай байна.

4. Б.Мөнгөншагайд хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал үүссэн байна.

5. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь А.Мөнхболдын үйлдлээс болж үүссэн байна.

6. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь цаашид сэтгэл зүйн хямралд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй байна.

7. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь цаашид 6 сар үргэлжлэх боломжтой бөгөөд давтан хүчирхийлэлд өртөөгүй тохиолдолд эдгэрэх боломжтой байна. /хх-ийн 139-140-р хуудас/,

Шүүгдэгч А.Мөнхболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч А.Мөнхболд нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгоны 5-94 тоотод гэртээ дагавар охин бага насны буюу 13 настай Б.Мөнгөншагайг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагайгийн ...Би дүүгээ унтуулчихаад зурагтаар кино үзэж байхад хойд эцэг Мөнхболд “гэрлээ унтраачих” гэхээр нь унтраасан чинь намайг “наашаа хүрээд ир” гэхээр нь очтол миний дотуур өмд, дотоож хоёрыг тайлаад өөрийнхөө хэвтэж байсан хойморын орон дээр “хэвтчих” гээд дараад хэвтүүлэхэд нь би “боль доо ааваа, ээжид хэлнэ шүү” гэхэд “хэлэхгүй юу” гээд уурласандаа миний дээр гараад дотоожоо тайлаад бэлэг эрхтнээ гаргаж миний бэлэг эрхтэн рүү ойртуулаад хийх гэж үзэхэд дүү Гүнжинлхам уйлахаар нь би босож дүүгээ тэврээд, өөрийн гар утсаараа ээж рүү ярихад “удахгүй очно” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй хойд эцэг Мөнхболд намайг “дүүгээ унтуулчихаад оронд ороод ир” гэхээр нь “үгүй” гэхэд “ална шүү” гээд сандал аваад шидэх гээд байсан. Тэгэхээр нь би айсандаа оронд ороод хэвтэхэд хойд эцэг А.Мөнхболд миний дээр гарч бэлэг эрхтнээ гаргаад миний дээрээс хөдлөхөөр нь би “хөрш айлын Туул эгч орж ирж байна” гэж айлгахад хойд эцэг болихоор нь би шууд боссон. Тэр үед эх Мөнхбаяр ирээд хашааны хаалга тогшоод байхаар нь би гүйж гараад хашааны хаалгаа онгойлгосон. Хойд эцэг Мөнхболдын бэлэг эрхтнээс ямар нэгэн шингэн зүйл гараагүй, миний биен дээр шингэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч С.Жамбалсүрэнгийн ...Намайг Мөнхболдын гэрт очиход Мөнгөншагай уйлаад орон дээр хувцастайгаа сууж байсан ба “чи намайг оролдсон биз дээ” гэхэд Мөнхболд “би оролдоогүй, орон дээр хэвтэж байсан, би өөрөө цагдаа дуудсан, би гар гэж хөөсөн болохоос” гэж хэлсэн. Мөнгөншагай оролдсон гэж хэлсэн болохоос чухам юу болсон талаар асуухад дэлгэрэнгүй хэлээгүй уйлаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч С.Хундалайгийн ...С.Мөнхбаяр над руу залгаад “манай охиныг хойд эцэг болох А.Мөнхболд хүчиндсэн юм шиг байна” гэхээр нь нөхөр Нямбаатар, эгч Жамбалсүрэнгийн гэр рүү нь явж Жамбалсүрэн эгчийг аваад 00.15 цагийн үед төрсөн эгч Мөнхбаярын гэрт нь очиход Мөнгөншагай бид нарт “А.Мөнхболд намайг оролдсон” гэж хэлээд уйлаад байсан. Харин Мөнхбаяр эгч “манай охиныг Мөнхболд оролдсон юм шиг байна” гэхэд Мөнхболд “би өөрөө цагдаа дуудсан. Би яасан гэж хүүхдээ оролдох билээ” гэж хэлсэн. Тухайн үед Мөнхболд бага зэргийн согтолттой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч С.Мөнхбаяр ...Намайг орой 23.40 цагийн үед гэртээ буцаж ирэхэд охин Мөнгөншагай уйлсан байдалтай байхаар нь “яасан, юу болсон бэ” гэхэд уйлаад суугаад байхаар нь Мөнхболдоос яасан талаар асуухад өөрөөс нь асуу гэсэн. Тэгсэн охин Мөнгөншагай уйлаад “аав намайг өөртэйгээ бэлгийн харьцаанд ор гэхээр нь орохгүй гэсэн чинь ална шүү” гээд сандал шидэх гээд байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №997 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Мөнгөншагайгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Мөнгөншагай бэлгийн бойжил бүрэн олоогүй байна.

3. Мөнгөншагай охин хальс бүрэн, урагдалгүй байна.

4. Мөнгөншагайгийн шинжилгээгээр үтрээний арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

5. Мөнгөншагай нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй, цус нь А /II/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 45-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бактериологийн шинжилгээ хийсэн №608 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Мөнгөншагай гэсэн цус ABO системээр Aв /II/ бүлгийн харъяалалтай байна.

2. Б.Мөнгөншагай бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 47-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №207 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчингүй байна. А.Мөнхболд нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байна. А.Мөнхболд нь болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна.

2. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт байхгүй байна.

3. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчингүй байна. А.Мөнхболдод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. А.Мөнхболд нь сэтгэцийн өвчингүй байна. /хх-ийн 69-70-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №245 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Мөнгөншагай нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Мөнгөншагай нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Мөнгөншагай нь асуултанд үнэн зөв хариулах /үнэн зөв мэдүүлэг өгөх/ чадвартай байна.

4. Б.Мөнгөншагайд хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал үүссэн байна.

5. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь А.Мөнхболдын үйлдлээс болж үүссэн байна.

6. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь цаашид сэтгэл зүйн хямралд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй байна.

7. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь цаашид 6 сар үргэлжлэх боломжтой бөгөөд давтан хүчирхийлэлд өртөөгүй тохиолдолд эдгэрэх боломжтой байна. /хх-ийн 139-140-р хуудас/,

Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ болон насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагайгийн өргөдөл /хх-ийн 99-101-р хуудас/,

Сэтгэл зүйчийн ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 171-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.Мөнхболд нь мэдүүлэхдээ “...Б.Мөнгөншагайг хүчиндээгүй. Тэрээр миний оронд өөрөө орж хэвтсэн. Би Б.Мөнгөншагайтай бэлгийн харьцаанд ороогүй” гэж мэдүүлсэн ба түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “...насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

Хэдийгээр насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт “...би өөрөө аав А.Мөнхболдын өвөрт нь орсон юм. Би ээжээс айгаад “намайг оролдсон гэж хэлсэн.” гэж мэдүүлж байгаа боловч насанд хүрээгүй хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд хойд эцэг А.Мөнхболд “....намайг “наашаа хүрээд ир” гэхээр нь очтол миний дотуур өмд, дотоож хоёрыг тайлаад өөрийнхөө хэвтэж байсан хойморын орон дээр “хэвтчих” гээд дараад хэвтүүлэхэд нь би “боль доо ааваа, ээжид хэлнэ шүү” гэхэд “хэлэхгүй юу” гээд уурласандаа миний дээр гараад дотоожоо тайлаад бэлэг эрхтнээ гаргаж миний бэлэг эрхтэн рүү ойртуулаад хийх гэж үзэхэд дүү Гүнжинлхам уйлахаар нь би босож дүүгээ тэврээд, өөрийн гар утсаараа ээж рүү ярихад “удахгүй очно” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй хойд эцэг Мөнхболд намайг “дүүгээ унтуулчихаад оронд ороод ир” гэхээр нь “үгүй” гэхэд “ална шүү” гээд сандал аваад шидэх гээд байсан. Тэгэхээр нь би айсандаа оронд ороод хэвтэхэд хойд эцэг А.Мөнхболд миний дээр гарч бэлэг эрхтнээ гаргаад миний дээрээс хөдлөхөөр нь би “хөрш айлын Туул эгч орж ирж байна” гэж айлгахад хойд эцэг болихоор нь би шууд боссон...” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан /хх-ийн 26-28-р хуудас/,

Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ болон насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагайгийн өргөдөл /хх-ийн 99-101-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №245 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Мөнгөншагай нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Мөнгөншагай нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Мөнгөншагай нь асуултанд үнэн зөв хариулах /үнэн зөв мэдүүлэг өгөх/ чадвартай байна.

4. Б.Мөнгөншагайд хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал үүссэн байна.

5. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь А.Мөнхболдын үйлдлээс болж үүссэн байна.

6. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь цаашид сэтгэл зүйн хямралд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй байна.

7. Б.Мөнгөншагайд үүссэн хүчирхийллийн дараах дарамтат хариу урвал нь цаашид 6 сар үргэлжлэх боломжтой бөгөөд давтан хүчирхийлэлд өртөөгүй тохиолдолд эдгэрэх боломжтой байна /хх-ийн 139-140-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт, гэрч С.Жамбалсүрэн, С.Хундалай нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь: Гэмт этгээдээс гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас буюу обьектив талын элемент бүрэн бүрдээгүйн улмаас хэргийн хор уршиг буюу хохирол учраагүй байдгаараа төгссөн хэргээс ялгагддаг.

Төгсөөгүй завдалтын үед гэм буруутай этгээд өөрийн үйлдлийг төгс хийж чадаагүй, түүнээс учрах хор уршгийг бий болгоогүй гэдгээ мэдэж байдгаар онцлогтой байдаг.

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагай “...дүү Гүнжинлхамыг унтуулна,  мөн “хөрш айлын Туул эгч орж ирж байна”...гэж шүүгдэгч А.Мөнхболдын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан төгсөөгүй завдалт гэж үзэх нь үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч А.Мөнхболдод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60,4-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байхаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Мөнхболд согтуурсан байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзлээ. 

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөншагай, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргал нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А.Мөнхболдыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Мөнхболдын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, нийт 136 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                           ТОГТООХ НЬ:

1. Төнхөн овогт Аюушийн Мөнхболдыг бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар Аюушийн Мөнхболдыг 5 жил 1 сарын /таван жил нэг сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч А.Мөнхболдод оногдуулсан 5 жил 1 сарын /таван жил нэг сар/ хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар А.Мөнхболдын цагдан хоригдсон 136 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Мөнхболд нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

                       

           6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мөнхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                 П.ТУЯАТ