| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/00459/И |
| Дугаар | 102/ШШ2022/01312 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2022/01312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ХХК-д холбогдох,
гэм хорын хохирол ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******
Хариуцагчийн өмгөөлөгч А. нар оролцож,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б. хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... анх 2020 оны 05 сарын *******4-ний өдөр, мөн 2020 оны 09 сарын 22,24 гэсэн өдрүүдэд ******* ******* ХХК-ийн Зурагт салбарт байрлах Сайн ломбардад өөрийн ******* ширхэг монетэн бөгж, 2 ширхэг монетэн ээмгээ тус тус барьцаалан зээлдүүлэх гэрээг бичгээр байгуулсан байдаг. Тэр өдрөөс эд зүйлийн сунгалтыг хугацаанд нь хийгээд явж байсан. 2020 оны 04 сард барьцаалан зээлдүүлэх газарт очиж барьцаалсан эд зүйлээ авах гэтэл урдаас нь манай ломбардад хулгай орсон гэсэн хариу тайлбар өгсөн байдаг. Тэр өдрөөс хойш одоог хүртэл эд зүйлээ авч чадаагүй. Хариуцагчийн гаргасан тайлбарт бол *******2 сард хулгай орсон байдаг боловч 04 сар хүртэл нэхэмжлэгч мэдээгүй сунгалтаа хийгээд явж байсан. Энэ талаар Эрүүгийн хуулийн 286 дугаар зүйлд зааснаар барьцаалан зээлдүүлэх гэрээг байгуулсан гэж үзээд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн хадгалах үүргээ биелүүлээгүй учраас манай тал хохирол болох *******,*******,******* төгрөгийг нэхэмжилж байгаа. *******,*******,******* төгрөг болохыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлье гэсэн боловч талуудын хүсэлт байхгүй байсан учраас зах зээлийн үнэлгээ буюу Мөнгөн завъяад ******* грамм Солонгос монет, ******* грамм Турк монетны зарагдаж буй зах зээлийн ханшаар тооцсон байгаа... гэв
3. Хариуцагч ******* ******* ******* ХХК хариу тайлбартаа: ... ******* ******* ******* ХХК нь Д.*******тай 2020 оны 05 сарын *******4-ний өдөр, 2020 оны 09 сарын 2*******,24-ний өдрүүдэд барьцаат зээлийн гэрээ байгуулаад зээл олгосон бөгөөд барьцаанд монетэн ээмэг 2 ширхэг, монетэн бөгж ******* ширхэг тус тус барьцаат зээлийн гэрээ байгуулсан. 2020 оны *******2 сарын *******7-ны өдөр Сайн ломбардыг Мөнх- болон нар хүч түрэмгийлэн дээрэмдсэн. Дээрх этгээдүүд нь *******500 гаруй зээлдэгч нарын барьцаанд тавьсан эд хөрөнгийг дээрэмдсэн. Үүнд нэхэмжлэгчийн барьцааны зүйл багтсан болно. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд бол Мөнх-, нар бөгөөд хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.******* дахь хэсэгт эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. Мөн 8.5.2-т зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүнийг учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүх уг хэргийг хамт хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь шүүгдэгч Мөнх-, нарт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаж хохирогчоор оролцож дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс хохирлоо биет болон биет бус байдлаар авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.*******.*******-д зааснаар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Тус хохирогч нь нэхэмжлэгч Д.******* юм. ******* ******* ******* ХХК-ийн зүгээс дээрмийн халдлага болсон даруйд дуудлага өгч гомдол гаргасан. Гомдлын дагуу Мөнх-, нарыг баривчилж, Эрүүгийн хуулийн *******7.3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ял сонсгож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөнх-, нарт Эрүүгийн хуулийн *******7.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа явагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.*******.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа мөн хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.*******-д 65.*******.*******,65.*******.3-65.*******.8,65.*******.*******0-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Учир нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хэмжээг тогтоох шүүгдэгч тус бүрээр ямар хэмжээгээр гаргуулахаар хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэснээр хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулах боломжтой юм. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.*******ын өмнө хүлээсэн үүргээ зөрчөөгүй байтал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал ******* ******* ХХК нь Бамбай секьюрити ХХК-тай гэрээ байгуулан ажилладаг. Монгол улсын стандартчлалын стандартыг *******00 хувь хангаж тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг газар юм. Биднээс шалтгаалахгүй дээрх гэмт хэрэг гарч зээлдэгч нарын эд хөрөнгийг дээрэмдэн авсан. Гэмт этгээдүүдийн учруулсан хохирлыг ******* ******* ХХК барагдуулах тохиолдолд шударга ёс, ял шийтгэл, гарцаагүй байх зарчимд тус тус нийцэхгүй шүүгдэгч нарын гаргасан үйлдлийг хөхүүлэн дэмжсэн үйлдэл болно. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т барьцаалан зээлдэх газар нь дээрх хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн *******-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
Барьцаат зээлийн гэрээнүүд /хэргийн 5-7 дугаар тал/
Их засаг ОУИС тодорхойлолт /хэргийн 29 дүгээр тал/ баримтууд
6. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн
******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 9 дүгээр тал/
Итгэмжлэл /хэргийн *******0 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн *******4-*******6 дугаар тал/
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202*******.09.20-ны өдрийн 202*******/ШЗ/*******9************** дугаар захирамж /хэргийн 28-29 дүгээр тал/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.07-ны өдрийн 33 дугаар захирамж /хэргийн 30-3******* дүгээр тал/
202*******.08.23-ны өдрийн 607 дугаар Яллах дүгнэлт /хэргийн 32-53 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлэхгүй, өдийг хүртэл хохирлыг минь барагдуулаагүй. Өөрийн эд зүйлийн хохирлын үнэлгээг зах зээлийн ханшаар буюу *******гр Солонгос монет *******70,******* төгрөг, *******гр Турк монет *******60.******* төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд монетон ээмэг 4,5гр /Солонгос/, монетон ээмэг/жижиг/ 2,4гр /Турк/, монетон бөгж 3,4гр/Солонгос/. Солонгос монет -7,9гр буюу *******.343.******* төгрөг, Турк монет- 2,4 буюу 384.******* төгрөг нийт *******.*******.******* төгрөгөөр үнэлж байгаа болно... гэж тайлбарласныг
3. хариуцагч эс зөвшөөрч ...эд хөрөнгийн хохиролд *******,*******,******* төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч *******,*******,******* төгрөгийн бодит хохирол учирсан болохоо нотлоогүй байна... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 05 сарын *******4-ны өдөр 4.5гр хэмжээтэй ******* хос монетон ээмгийг барьцаалан *******00 ******* төгрөгийг ******* сарын 5 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай, 2020 оны 09 сарын 2*******-ны өдөр 585 сорьцтой, 2.4гр ******* хос монетон ээмгийг барьцаалан *******70 ******* төгрөгийг ******* сарын 5 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай, 2020 оны 09 сарын 24-ны өдөр 3.4гр хэмжээтэй *******ш монетон бөгжийг барьцаалан 229 ******* төгрөгийг тус тус зээлсэн нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-7, *******4-*******6 дугаар тал/
6. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.*******, 286.2, 286.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцаалан зээлдэх журмаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
7. Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******, 43 дугаар зүйлийн 43.2.*******-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
8. Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
9. Энэхүү гэрээний дагуу хариуцагч гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч гэрээний үүргийг хангуулахаар хөдлөх хөрөнгөө барьцаанд бариулсан, мөн талууд харилцан тохирч нэхэмжлэгч хүүг нь төлж гэрээний хугацааг 202******* оны 04 сарын 03-ны өдөр хүртэл сунгажээ.
*******0. Гэрээний хугацааг сунгасан хугацаанд буюу 2020 оны *******2 сарын *******7-ны өдөр хариуцагчийн орон байранд гэмт хэрэг үйлдэгдэж *******588 зээлдэгч нарын барьцаанд бариулсан эд хөрөнгийг дээрэмдсэн нь хариуцагчийн тайлбар, шүүгчийн захирамж, яллах дүгнэлт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн *******4-*******6, 28-53 дугаар тал/
**************. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
*******2. Нэхэмжлэгч гэрээний дагуу барьцаанд бариулсан эд зүйлээ одоо хүртэл авч чадахгүй хохирч байгаа, хариуцагч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т заасан барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс дээрх барьцаанд бариулсан 3 ш эд хөрөнгийн үнэ ******* ******* ******* төгрөгийн хохирлыг шаардсан байна.
*******3. Иргэний хуулийн *******57 дугаар зүйлийн *******57.2.*******, 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар хариуцагч өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах бодит нөхцөл байдал бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх, гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.
*******4. Хариуцагч барьцааны зүйл устах аюул учирсан буюу гэмт хэрэг гарсан талаар нэхэмжлэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь ...2020 оны 04 сард барьцаалан зээлдүүлэх газарт очиж барьцаалсан эд зүйлээ авах гэтэл урдаас нь манай ломбардад хулгай орсон гэсэн хариу тайлбар өгсөн байдаг... гэх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.
*******5. Иймд хариуцагч дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.*******, 229 дүгээр зүйлийн 229.*******-д зааснаар өөрт учирсан хохирол зардлаа шаардах эрхтэй үүссэн гэж үзнэ.
*******6. Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан бодит хохирол төлбөрийг зах зээлийн ханшаар буюу *******гр Солонгос монет *******70,******* төгрөг, *******гр Турк монет *******60.******* төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд монетон ээмэг 4,5гр /Солонгос/, монетон ээмэг/жижиг/2,4гр /Турк/, монетон бөгж 3,4гр/Солонгос/. Солонгос монет -7,9гр буюу *******,343,******* төгрөг, Турк монет- 2,4 буюу 384,******* төгрөг нийт *******,*******,******* төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 2 дугаар тал/
*******7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлүүлэх эрхтэй.
*******8. Нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл өөрийн эд хөрөнгөд бодитоор учирсан хохирлын үнэлгээг зах зээлийн ханшаар нийт ******* ******* ******* төгрөг гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт ямар нэг баримт сэлт хүсэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлоогүй, хариуцагчийн ...*******,*******,******* төгрөгийн бодит хохирол учирсан болохоо нотлоогүй... гэх тайлбар татгалзал үндэслэлтэй.
*******9. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.*******, 286 дугаар зүйлийн 286.*******-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас хохирол ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 582 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
2*******. 2022 оны 0******* сарын *******7-ны өдрийн дугаар 0036 Д.*******аас Ш.*******д олгосон итгэмжлэл, 2022 оны 02 сарын 07-ны өдрийн дугаар 22/*******-055 ******* ******* ******* ХХК-аас Ч.*******д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, *******0 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.*******, 286 дугаар зүйлийн 286.*******-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан хохирол ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 582 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирол төлбөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ