Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01521

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

   Дугаар  102/ШШ2022/01521           

       Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:

нэхэмжлэлтэй,

 

            хариуцагч: нарт холбогдох,

 

            зээлийн гэрээний үүрэгт нийт ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Т.*******

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Э.*******, М.******* нарт холбогдуулан, анх нэхэмжлэхдээ зээлийн гэрээний үүрэг ******* ******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хэргийн 1 дүгээр тал/

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 79 ******* ******* төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 175 ******* ******* төгрөг болгосон. /хэргийн 65, 68 дугаар тал/

 

3. 2022 оны 04 сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1******* ******* төгрөгөөр багасгаж нийт ******* ******* ******* төгрөг нэхэмжилсэн болно.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд ...2019 оны 10 сарын 18-ны өдөр 40,*******,******* төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хүү нь 24,*******,******* төгрөг, 2 саяын үлдэгдэлтэй, үндсэн 40,*******,******* үлдэгдэл хүү 2,*******,*******, алданги 21,*******,******* төгрөг нийт 63,*******,******* төгрөг байна. 2 дахь гэрээ нь 50,*******,******* төгрөгийг 2020 оны 04 сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 сарын 18-ны өдөр хүртэлх 6 сарын хүү төлсөн, жилийн хүү 30,*******,******* үүний 15,*******,******* төгрөг төлсөн, 1*******0 ******* төлөгдөөгүй, алданги 32 ******* ******* төгрөг, нийт үлдэгдэл 97,*******,******* төгрөг байна. 3 дахь 2020 оны 06 сарын 27- ны өдөр 10,*******,******* төгрөгийг нийт үлдэгдэл 15,*******,******* төгрөг болсон. Нийт хүү 17.*******.******* төгрөг, алданги 58 ******* ******* төгрөг, үндсэн зээл 100 ******* ******* төгрөг нийт 175.*******.******* төгрөг болсон. 2 дахь зээлийн гэрээн дээр 1******* ******* төгрөг илүү төлснийг хасаж тооцон нийт ******* ******* ******* төгрөгийг Э.*******, М.******* нараас нэхэмжилж байна... гэв.

 

5. Хариуцагч Э.*******, М.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...зээлийн гэрээн дээр ямар нэг маргаан байхгүй. Эхний зээлийн гэрээн дээр үндсэн зээл 40,*******,******* төгрөг, хүү  24,*******,******* төгрөг үүний 22,*******,******* төгрөгийг төлсөн. Манай маргаад байгаа зүйл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэсэн заалт байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч тал хүүгээс анз тоолоод байна. Бид эхний зээлийн гэрээн дээр 82,*******,******* төгрөгийн үлдэгдэл, хоёр дахь гэрээн дээр үлдэгдэл 85,*******,******* төгрөг, гурав дах гэрээн дээр хариуцагч ******* зээлсэн үлдэгдэл 15,*******,******* төгрөг нийт 162,*******,******* төгрөг болоод байгаа 162,*******,******* төгрөг зөвшөөрөөд үлдэгдэл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг  багасгаж өгнө үү гэж хүсэж байгаа. Учир нь хариуцагч нар зээл аваад хугацаандаа төлөөд явж байсан боловч ******* нялх хүүхэдтэй болсон улмаар цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа зогсоод өөрийн гэсэн эд хөрөнгөгүй гурван нялх хүүхэдтэй боломжгүй байгаа тул хүүгээс багасгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна... гэв.

 

6. Нэхэмжлэгч Т.*******ын шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-3 дугаар

2020.03.17-ны өдрийн Зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-5 дугаар тал/

Н.Хүрэлсүхийн Хаан банкны дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 6-7 дугаар тал/

2019.10.18-ны өдрийн Зээлийн гэрээ /хэргийн 8 дугаар тал/

Э.*******ын Хаан банкны дансны хуулга /хэргийн 9 дүгээр тал/

Т.*******ын Хас банкны төлбөрийн баримт /хэргийн 10 дугаар тал/

2020.06.27-ны өдрийн Зээлийн гэрээ /хэргийн 11-12 дугаар тал/

Э.*******ын тайлбар, зураг /хэргийн 13-21 дүгээр тал/

М.Бадралын баталгаа /хэргийн 22-23 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 32 дугаар тал/

 

7. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 25 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 30 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 67 дугаар тал/

Э.*******ын Хаан банкны дансны хуулга /хэргийн 71-82 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт ******* ******* ******* төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар хүүгээс анз тооцохгүй, мөн хүүгийн хэмжээ хэт хохиролтойгоор тогтоогдсон, цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа зогссон зэргийг харгалзан хүүг багасгаж өгнө үү... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Э.******* 2019 оны 10 сарын 18-ны өдөр 40 ******* ******* төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай, 2020 оны 03 сарын 17-ны өдөр 50 ******* ******* төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй,  нэг жилийн хугацаатай, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 10 ******* ******* төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй хоёр сарын хугацаатай тус тус  хариуцагч Т.*******, М.******* нарт зээлдүүлсэн нь зохигч талуудын тайлбар, зээлийн гэрээ, бизнесийн үйл ажиллагааны зарцуулалт тайлан, баталгаа баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4-23 дугаар тал/  

 

6. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.3 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрх гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

9. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч мөнгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч буюу хариуцагч нар шилжүүлэн авсан мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

10. Гэрээний дагуу нэхэмжлэгч зээлдэгч нарын өмчлөлд 40 ******* ******* төгрөг, 50 ******* ******* төгрөг, 10 ******* ******* төгрөгийг тус тус шилжүүлснийг хариуцагч нар хүлээн авсан нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн баримт, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,төлбөрийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна./хэргийн 6-7, 9-10 дугаар тал/

 

11. Зээлдэгч нар шилжүүлэн авсан мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд тохирсон хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

12. 3 удаагийн зээлийн гэрээний дагуу нийт 100 ******* ******* төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан, үндсэн зээл болон 1 ба 2 дахь зээлийн гэрээний хүү бүрэн төлөгдөөгүй байгаа талаар талууд маргаагүй, харин зээлийн гэрээний үүрэгт буцаан төлөх зээлийн хэмжээний талаар маргаж байна.

 

13. Тодруулбал; Нэхэмжлэгч тал

 

1/. 2019 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хувьд;

40 ******* ******* х 5%хүү = 2******* ******* төгрөг сарын хүү, 12 сарын хүү 24 ******* ******* төгрөг нийт 64 ******* ******* төгрөг төлөхөөс 1 сарын хүү 2******* ******* төгрөг төлөгдөөгүй. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 40 ******* ******* + 2******* ******* төлөгдөөгүй үлдсэн 1 сарын хүү = 42 ******* ******* төгрөг. Гэрээний 4-т тохиролцсон 0,5 хувийн алданги 42 ******* ******* х 0,5% алданги = 2100 ******* төгрөг, нийт 40 ******* ******* /үндсэн зээл/ + 2******* ******* /хүү/ + 21 ******* ******* /алданги/ = 63 ******* ******* төгрөг нэхэмжилсэн.

 

2/ 2020 оны 03 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

50 ******* ******* х 5%хүү = 2******* ******* төгрөг 1 сарын хүү, 12 сарын хүү 30 ******* ******* төгрөг нийт 80 ******* ******* төгрөг төлөхөөс хариуцагч 6 сарын хүү 15 ******* ******* төгрөг, үндсэн зээл 50 ******* ******* төгрөг төлөөгүй. Энэ 6 сарын хүүгийн төлөгдөөгүй 1*******0 ******* төгрөгөөс хариуцагчийн илүү төлсөн гэх 1******* ******* төгрөг хасаж тооцон хүү 14******* ******* төгрөг болгосон нэхэмжлэгч. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 50 ******* ******* + 14******* ******* төгрөг = 64******* ******* төгрөг. Гэрээний 3.7-д тохиролцсон 0,5 хувийн алданги 64 ******* ******* х 0,5% алданги = 3200 ******* төгрөг, нийт 50 ******* ******* /үндсэн зээл/ + 14******* ******* /хүү/ + 32 ******* ******* /алданги/ = 96 ******* ******* төгрөг нэхэмжилсэн.

 

3/ 2020 оны 06 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

10 ******* ******* х 5% = ******* ******* төгрөг 1 сарын хүү, 2 сарын хүүнд 1******* ******* төгрөг нийт 11******* ******* төгрөг төлөхөөс хүү 1******* ******* төгрөг төлсөн. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 10 ******* ******* төгрөг төлөгдөөгүй. Гэрээний 3.7-д тохиролцсон 0,5 хувийн алданги 10 ******* ******* х 0,5% алданги = *******0 ******* төгрөг, нийт 10 ******* ******* /үндсэн зээл/ + 5 ******* ******* /алданги/ = 15 ******* ******* төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт нийт ******* ******* ******* төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

14. Хариуцагч дээрх 3 гэрээний үндсэн зээл 100 ******* ******* төгрөг төлөөгүй, эхний зээлийн гэрээний хүүнд 2******* ******* төгрөг, 2 дахь зээлийн гэрээний хүүнд 14 ******* ******* төгрөг төлөөгүй дутуу байгаа талаар тус тус маргаагүй, харин хүүгээс анз тооцохгүй гэх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222. 6-д заасны дагуу  

 

1/. 2019 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хувьд;

40 ******* ******* + 2******* ******* /төлөгдөөгүй 1 сарын хүү/ = 42 ******* ******* төгрөг төлөгдөөгүй. 40 ******* ******* төгрөгөөс алданги 20 ******* ******* төгрөг тооцож, нийт 40 ******* *******/үндсэн зээл/ + 2 ******* *******/хүү/ + 20 ******* *******/алданги/ = 62 ******* ******* төгрөг,

 

2/ 2020 оны 03 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

50 ******* ******* + 14 ******* ******* /төлөгдөөгүй 6 сарын хүү 1*******0 *******-төгрөгөөс 1******* ******* төгрөг илүү төлснийг хасаж тооцсон төлөгдөөгүй хүү/  =  64 ******* ******* төгрөг төлөөгүй. Үндсэн зээл 50 ******* ******* төгрөгөөс алданги тооцож 25 ******* ******* төгрөг төлөх ёстой нийт 50 ******* ******* /үндсэн зээл/ + 14 ******* ******* /хүү/  + 25 ******* ******* /алданги/ = 89 ******* ******* төгрөг,

 

3/ 2020 оны 06 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

10 ******* *******/үндсэн зээл/ + *******0 *******/алданги/ = 1******* ******* төгрөг тус тус төлнө, нийт 166 ******* ******* төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

15. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ хариуцагч ...хүүгийн хэмжээ хэт хохиролтойгоор тогтоогдсон, цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа зогссон... гэж тайлбарласан.

 

16. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд хүсэл зориг хэрэгцээ шаардлагаа харилцан илэрхийлж гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний утга агуулга ойлгомжтой тодорхой ба нэг талдаа тэгш бус нөхцөл тулган хэт өндөр хэмжээгээр хүү тогтоосон үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн хэт өндөр хэмжээгээр хүү тогтоосон гэх үйл баримт үгүйсгэгдэнэ.

 

17. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.6-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, хүүгээс анз тооцохгүй гэжээ.

 

18. Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээний хариуцлага буюу алданги нэхэмжилсэн тул хариуцагчийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүгээс анз тооцохгүй гэх тайлбар нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж буй тайлбар үндэслэлгүй.

 

19. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт ******* ******* ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

20. Зээлийн гэрээний үүрэг төлбөрийн хэмжээг дараах байдлаар тооцов. Үүнд:

 

1/. 2019 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хувьд;

40 ******* ******* /төлөгдөөгүй үндсэн зээл/ + 2******* ******* /хүү/ + 21 ******* ******* /алданги/ = 63 ******* ******* төгрөг,

 

2/ 2020 оны 03 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

50 ******* ******* /төлөгдөөгүй үндсэн зээл/ + 14******* ******* /хүү/ + 32 ******* ******* /алданги/ = 96 ******* ******* төгрөг,

 

3/ 2020 оны 06 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

10 ******* ******* /төлөгдөөгүй үндсэн зээл/ + 5 ******* ******* /алданги/ = 15 ******* ******* төгрөг, нийт 63 ******* ******* + 96 ******* ******* + 15 ******* ******* =  ******* ******* ******* төгрөг.

 

21. Хариуцагч эхний гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 429 хоног, 2 дах гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 279 хоног, 3 дах гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 116 хоног хэтрүүлсэн буруутай тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.7, 4-т зааснаар тус тус нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож гэрээний хариуцлага, алданги шаардах эрхтэй.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 342 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1 027 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

23. 2022 оны 01 сарын 05-ны өдрийн *******2 тоот нэхэмжлэгч М.*******, Э.******* нараас Б.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 25 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Э.*******, М.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт ******* ******* ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 1 342 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1 027 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 102/ШЗ2022/03332 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ