| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/04267/И |
| Дугаар | 183/ШШ2022/00573 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2022/00573
| 2022 оны 0* сарын 07 өдөр | Дугаар 18*/ШШ2022/0057* | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дүгээр хороо, * дугаар хороолол, **** плаза, ***тоот хаягт байрлах ФК ББСБ ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, * 5 дугаар гудамж, *тоот хаягт оршин суух, Боржигон овогт С.С /РД:УШ******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * *дүгээр гудамж, * тоот хаягт оршин суух Боржигон овогт С.Х /РД:ЧС**/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25 12* 170 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б*,
хариуцагч С.Сийн төлөөлөгч Б.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ФК ББСБ ХХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 12* 170 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
С.С, С.Х нартай 2019.10.21-ний өдрийн ЗГ19/*85 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 5 хувийн хүүтэй *0 сарын хугацаатай, 15 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлд 2019.10.21-ний өдрийн БГ19/*85 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр нэгж талбарын 1868425574*811 дугаартай Багахангай дүүрэг, * дугаар хороо, * хөндий * дүгээр хэсэг, * дугаар гудамж, *оот хаягт байршилтай 500 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш 2019.10.21-ний өдөр үндсэн зээлээс 1 444 714.*6 төгрөг, хүүнээс 4 400 092.*4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55 19*.*0 төгрөг, нийт 5 900 000 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж зээлээ төлөхгүй байгаа төдийгүй зээлдэгчид үүссэн хувийн нөхцөл байдал холбогдох шалтгаануудын улмаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иймд хариуцагч С.С, С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1* 555 285.64 төгрөг, үндсэн хүү 11 *7*647.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188 2*6.5*төгрөг, нийт 25 12* 170 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.Сийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар гэмтэл согог судлалын үндэсний төвд хамт ажилладаг бөгөөд хариуцагч С.Х нь нэхэмжлэгч компанид өөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаалж зээл авсан зээлтэй байгаа тул наад нэмж зээл олгохгүй байна, миний өмчлөлийн Багахангай дүүрэгт байрлах газрын барьцаанд тавиад зээл аваад өг би хамтран зээлдэгчээр ороод зээлээ төлөөд дуусгана гэж гуйсан. Ингээд хариуцагч нар 2019.10.21-ний өдөр нэхэмжлэгч компаниас 14 560 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, *0 сарын хугацаатай үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуүлахаар С.Хы өмчлөлийн 500 мкв талбайтай газрыг барьцаалж, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэрээ тус тус байгуулсан. 2019.10.21-ний өдөр зээлийн гэрээний 14 560 000 төгрөгийг хариуцагч С.Х өөрийн эзэмшлийн 5166176560 тоот данс руу * 560 000 төгрөг, 5075*78988 тоот данс руу 11 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан байна. С.Хы ярьсан хэлснээ биелүүлэхгүй зээлийн төлөлтөө хийж гүйцэтгэхгүй байсан учир С.С нь Гэмтэл согог үндэсний төвийн захиргаанд ФК ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний талаар өргөдөл гаргахад С.Х нь 2021.07 сараас 2021.8.15-ны өдрийн дотор зээлийг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Иймд зээлийг хариуцагч С.Х нь захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг С.Хаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
*. Хариуцагч С.Х хариу тайлбар ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгч талаас 2021.09.17-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.10.21-ний өдрийн ЗГ19/*85 дугаар зээлийн гэрээ, 2019.10.21-ний өдрийн БГ 19/*85 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, С.Хы үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчийн анкет, С.Хы оршин суугаа хаягийн тодорхойлолт, С.Сийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.С, С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 25 12* 170 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
С.С, С.Х нартай 2019.10.21-ний өдрийн ЗГ19/*85 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 5 хувийн хүүтэй *0 сарын хугацаатай, 15 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж зээлээ төлөхгүй байна. гэжээ.
*. Хариуцагч С.Сийн төлөөлөгч Б.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Хариуцагч С.Х нь нэхэмжлэгч компанид өөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаалж зээл авсан зээлтэй байгаа тул наад нэмж зээл олгохгүй байна, миний өмчлөлийн Багахангай дүүрэгт байрлах газрын барьцаанд тавиад зээл аваад өг би хамтран зээлдэгчээр ороод зээлээ төлөөд дуусгана гэж гуйсан. 2019.10.21-ний өдөр зээлийн гэрээний 14 560 000 төгрөгийг хариуцагч С.Х өөрийн эзэмшлийн 5166176560 тоот данс руу * 560 000 төгрөг, 5075*78988 тоот данс руу 11 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан байна. С.Хы ярьсан хэлснээ биелүүлэхгүй зээлийн төлөлтөө хийж гүйцэтгэхгүй хариуцагч С.Х хариуцна зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Талуудын хооронд 201*оны 10 сарын 21-ний өдөр ЗГ19/*85 дугаартай зээлийн гэрээ, 201*оны 10 сарын 21-ний өдөр БГ19/*85 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ФК ББСБ ХХК нь 15 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээний зориулалтаар, сарын 5 хувийн хүүтэй, *0 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 5-6/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон С.Хы өмчлөлийн Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Хангайн хөндий 1 дүгээр хэсэг, 46 дугаар гудамж, 150*тоот хаягт байршилтай 500 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан гэрээг байгуулжээ. /хх-ийн 7-8/
ФК ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.Сийн Хаан банкны 50***99115 тоот данс руу 201*оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 565 000 төгрөг, 201*оны 10 сарын 22-ны өдөр 275 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-11/
Дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Хариуцагч С.Х шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 72.*-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.*-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. заасантай нийцэж байна.
Хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 5 900 000 төгрөг төлсөн байх ба хариуцагч нар нь 2021 оны 0*сарын 20-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 16/
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд зээл авсан асуудлаар маргаангүй байна.
ФК ББСБ ХХК нь 2015.07.29-ний өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4/
Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 45* дугаар зүйлийн 45*.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Харин талуудын хооронд байгуулагдсан БГ19/*85 тоот барьцааны гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдсан хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх ба энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ... мөн хуулийн 156.*-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэснээр дээрх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй байна.
7. Хариуцагч С.Сийн төлөөлөгч Б.Д С.С нь уг зээлийг С.Хы гуйлтаар түүнд авч өгсөн бөгөөд түүний хэлснээр уг зээлийг түүний данс болон Ш.Мягмарсүрэнгийн дансруу шилжүүлсэн, мөн хавтаст хэргийн *4-р талд байгаа Сэргэлэн овогтой Хишигсайхан миний бие 2021.7 сараас 8 сарын 15-ны дотор энэхүү зээлийг төлж барагдуулж өгнө. гэсэн бичгээр тогтоогдох тул С.Сээс төлбөр гаргуулна гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээг зээлдэгч С.С, хамтран зээлдэгч С.Х нар байгуулсан байх ба талууд гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс дээрх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45* дугаар зүйлийн 45*.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С, С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 25 12* 170 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ФК ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.* дахь хэсэгт заасныг баримтлан С.Хы өмчлөлийн Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Хангайн хөндий 1 дүгээр хэсэг, 46 дугаар гудамж, 150*тоот хаягт байршилтай 500 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч ФК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *5* 766 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.С, С.Х нараас улсын тэмдэгтийн хураамжинд *5* 766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФК ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ