Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/00801

 

2022 оны 03 сарын 09 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00801                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С. аймгийн С. сум, ... дугаар баг, өөрийн байр, Г. банк ХХК-ний Сэлэнгэ салбар,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн ард Аюушийн ... дугаар гудамж, ... тоот хаягт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... хэсэг, Задгайгийн ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр .., Б.. овогтой Л.ийн Л.,

Хариуцагч: Баянгол дүүргийн . ..дугаар хороо, Зүүн ард Аюушийн ... дугаар гудамж, ... тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Хувьсгалчдын гудамж, ... байр, . тоотод оршин суух, Э... эмнэлэгт асрагч ажилтай, регистр  .., Ц.овогтой Ц.ын Н.,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21 674 337 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А.,

Хариуцагч Ц.Н., Л.Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов. 

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ц.Н., Л.Л. нарт холбогдуулан 21 674 337 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Ц.Н., Л.Л. нар нь .2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Голомт банктай ЗГ4325104428 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг жилийн 21,6%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед Ц.Н...нь С.. аймгийн Ерөө суманд уурхайд ажилладаг байсан бөгөөд цалингийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 9 дугээр сард дууссан. Зээлийн гэрээний хугацаанд нийт 1 670 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээл 640 000 төгрөг, зээлийн хүүнд 1 024 000 төгрөгийн төлсөн. Нэхэмжилж байгаа дүнг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 11 355 810 төгрөг, зээлийн хүү 9 741 562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 574 962 төгрөг нийт 21 677 337 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нар нь анх зээл авахдаа Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суудаг байсан боловч хаягтаа оршин суухаа больж олдохоо больсон бөгөөд Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж Баянгол дүүрэгт оршин суудгийг тогтоосон. Иймд зээлдэгч нараас 21 674 337.78 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ц.Н... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 9 дүгээр сард 12 000 000 төгрөгийг хашаа байшин авах зорилгоор зээлсэн, тухайн үед жирэмсэн байсан, жирэмсний амралттай байж байгаад ажилдаа орох гэтэл дахин жирэмсэн болж хүүхэдтэй болсон. Одоогоор хувийн эмнэлэгт саяхан ажилд орсон. Одоогоор 5 хүүхэдтэй түрээсийн байранд байгаа. Зээлээс 1 670 000 төгрөг төлсөн. Сард нийгмийн даатгалаа төлөөд 300 000 төгрөг авдаг, хүүхдийн мөнгө 500 000 төгрөг ордог. Цалингаасаа сар сард төлөх боломжтой гэв.

3.Хариуцагч Л.Л... тайлбартаа: Зээлийн хүүг хасуулах хүсэлтэй байна гэв.

4.Нэхэмжлэгч Голомт банкны 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн ЗГ4325104428 тоот “Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 7-9/, Ц.Нандинцэцэгийн зээлийн дансны хуулга /хх 12-13/, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны  08-р сарын 10-ны өдрийн 42/1-3310 тоот албан бичиг /хх 14/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 04-р сарын 30-ны өдрийн 330 дугаар шийдвэр /хх 15-17/ зэрэг баримтуудыг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Г. банкны Сэлэнэг салбар нь Ц.Н.., Л.Л.. нартай 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ЗГ4325104428 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг жилийн 21,6%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирчээ.  Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 9 дугээр сарын 6-ны өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 6 020 190 төгрөг нийт 19 020 190 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 640 000 төгрөг, зээлийн хүүнд 1 024 000 төгрөг нийт 1 670 000 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

Талууд гэрээний 2.9 дэх хэсэгт зааснаар зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувиас хэтрээгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон, зээлийн үлдэгдэл 11 355 810 төгрөг, зээлийн хүү 9 741 562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 574 962 төгрөг нийт 21 677 337 төгрөгийг зээлдэгч нар төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Ц.Н... нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, хариуцагч Л.Л.. зээлийн хүүг багасгах саналтай гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, зээл төлөх хугацааг хойшлуулах, хүү багасгах талаар зээлдүүлэгчид хүсэлт гаргаж байгаагүй, зээлдэгч оршин суух хаягаа өөрчилсөн, ажлаасаа гарсан талаарх мэдээллийг зээлдүүлэгчид мэдэгдээгүй, түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж оршин суух газрын хаягийг тогтоосон нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны  08-р сарын 10-ны өдрийн 42/1-3310 тоот албан бичиг /хх 14/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 04-р сарын 30-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр /хх 15-17/ тогтоогджээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 266 321 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 266 321 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 266 321 төгрөг гаргуулж Г. банканд олгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц..ын Н.., Лу...ийн Л.. нараас 21 674 337 /хорин нэгэн сая зургаан зуун далан дөрвөн мянга гурван зуун гучин долоо/ төгрөг гаргуулж Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.  

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 321 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Л..., Ц.Н. нараас 266 321 /хоёр з..уун жаран зургаан мянга гурван зуун хорин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

                     

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА