Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/882

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч *******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******-*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000001347 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн******* *******анд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн******* *******ын ******* Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн******* ******* ******* баг оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:РД/, ******* овогт *******ын *******-*******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******-******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудалд ресейпшн гийн эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******-******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-******* мэдүүлэхдээ “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405000001347 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудлын өрөөг цохиод гарах цаг чинь болчихсон байна гэхэд ганц ганц пиво уугаад гарлаа гээд нэг эрэгтэй хэлсэн. Тэгээд буудлын цагаан хэрэглэлийн угаагч тэй хамт хаалгыг нь тогшиход онгорхой байхаар нь орсон. Тэгээд нэг махлагдуу өндөр залуу буудлын хувцасны шүүгээн дээр суучихсан байхаар нь наад чинь эвдэрнэ шүү дээ буу гэж хэлээд гарах цаг чинь болчихлоо өрөөгөө хүлээж авъя гэж хэлэхэд орон дээр сууж байсан хоёр залуугийн туранхай өндөр бор *******-******* гэх залуу нь жингэрүүд минь мөнгөө өгчихсөн байхад танай буудалд яаж ч байсан яадаг юм гээд над руу дайрахад шкафны хажууд байсан эрэгтэй дундуур орж салгасан. Тэгээд би цаашаа *******-******* гэх залуу явчихаар нь газраас даавуу авах гээд тонгойгоод босоод ирсэн чинь зүүн талын гаран тус газар *******-******* жижиг ягаан ундаатай саваар шидэж зүүн шуун тус газар цохисон. Тэгээд дахиад цохих гээд дайрахаар нь манай ресейпшн орж ирээд болиоч ээ гэхэд *******-******* цохих гэж байгаад больсон. Тэгээд би буудлын өрөөнөөс гараад цагдаад дуудлага өгсөн чинь уг 3 залуугийн хоёр нь зугтаагаад явчихсан махлагдуу эрэгтэй нь баарны тооцоо хийгээд явсан. Тэгээд гийн хамт гэмтлийн эмнэлэг орж зургаа авхуулж эмчид үзүүлсэн. Миний биед *******-******* гэх туранхай ногоон куртиктэй эрэгтэй жижиг ундаатай саваар зүүн гар орчимд 1 удаа цохисон. Хамт байсан хоёр эрэгтэй нь намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би зүүн гараа гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зургийг нь авхуулахад мөр, гарын шуу зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж эмч хэлсэн. Миний гар халуу дүүгээд янгинаад байгаа. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.гийн гэрчээр өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын од 3 залуу орчихсон байсан. Тэгээд өрөөний хүмүүсийн гарах цаг нь болчихсон манай буудлын ресейпшн нь эхэлж ын хаалгыг тогшоод гарах цаг чинь болчихсон байна гэхэд сунгана гэж өрөөний хүмүүсээс хэлэхээр нь манай буудал сунгахгүй өрөөндөө ариутгал хийнэ гэж хэлсэн чинь ганц ганц пиво уучхаад гарна гэж хэлсэн. Тэгээд гарахгүй удаад байхаар нь ресейпшн бид хоёр хаалгыг нь тогшиход онгорхой байсан. Тэгтэл өндөр туранхай бор залуу нь буудлын муу гичийнүүд ингэдэг байхгүй юу гэж доромжлоод байхаар нь миний дүү яагаад зүгээр ажлаа хийж байгаа хүнийг доромжлоод байгаа юм бэ ингэж болохгүй шүү гэж хэлсэн чинь намайг чам шиг авгайд хамаа байхгүй гэж туранхай өндөр залуу хэлсэн. Тэр туранхай өндөр залуугийн хажууд байсан хоёр эрэгтэй юм ярихгүй байсан. Тэгээд хоёр ортой өрөөний цаад өрөөнөөс туранхай өндөр бор залуу г цохих гээд гараа далайхаар нь нэг намхан махлагдуу залуу хориод цааш нь оруулсан. Тэгээд тэр өндөр туранхай эрэгтэй ресейпшн г зүгээр зогсож байхад 0.5 литрийн жижиг ягаан ундаатай саваар зүүн гарын шуун тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд ресейпшн нь чи намайг цохичихлоо гэж хэлэхэд би чамайг цохиогүй гээд дайраад байсан. Тэгээд тэр туранхай өндөр бор эрэгтэй дахиад г цохих гээд дайрахаар нь ресейпшн юу болж байна болиоч гээд уг хүн цохих гэж байгаад больсон. Тэгээд буудлын өрөөнөөс гараад цагдаа дуудаад тэр 2 эрэгтэй зугтаагаад яваад өгсөн. Махлагдуу эрэгтэй нь үлдээд өрөөнийхөө мини баарны тооцоог хийгээд явсан. Тэгээд би г дагуулаад гэмтлийн эмнэлэгт 15:00 цагийн үед орж зургийг нь авхуулаад сойлт авч сойж Баянгол дүүргийн цагдаагийн газрын гадаа ирсэн...Нөгөө 2 нь зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.ын гэрчээр өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 12:30 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо “” зочид буудлын өрөөнд орсон 3 эрэгтэй өрөөгөө хүлээлгэж өгөхгүй манай ресейпшн тай маргалдаад өрөөн дотор ресейпшн , хоёр цагаан хэрэглэл авах гээд байж байсан. Би өрөөний хажууд текний хажууд ажлаа хийгээд явж байсан. Тэгээд өрөөнөөс тас хийсэн дуу чимээ надад сонсогдсон. Тэгээд буудлын ресейпшн нь намайг цохичихлоо гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд буудлын ресейпшн тай өрөөнд орсон эрэгтэй өөрт чинь гар хүрч болохгүй шүү дээ бид нар ажлаа хийж байгаа эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэж д текний хажууд ярьж байсан. Тэгээд буудлын угаагч эгч г гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн “№1 01:22 минутын үед цагаан өнгийн текний зүүн талд өрөө бор хаалгатай байх бөгөөд цэнхэр өмдтэй хар цагаан цоохор өнгийн цамцтай эмэгтэй онгорхой хаалгаар орж байна. №2 02:02 минутын үед хар өнгийн шорттой хар өнгийн фудволктой гэх эмэгтэй өрөөнөөс гарч байна. 02:06 цагийн үед дээгүүрээ цээж нүцгэн хар өнгийн өмдтэй цагаан пүүзтэй эрэгтэй гарч байна. Хар өнгийн богино фудволктой хар өнгийн өмдтэй гэх эмэгтэй гар утсаараа хаалганы хажууд цагдаад дуудаж байна. №3 Хажуугаар нь цээж нүцгэн хар өнгийн өмдтэй цагаан пүүзтэй эрэгтэй буцаж өрөө рүүгээ орсон. 04:04 цагийн үед хар цамцтай хар өмдтэй эрэгтэй хаалга хааж байна. №1 хар өнгийн богино фудволктой хар өнгийн өмдтэй гэх эмэгтэй зүүн гараа гаргаад тэкний хажууд зогсож байгаа цэнхэр өнгийн сорочиктой туранхай эрэгтэйд харуулаад байна. өрөөнөөс саравчтай малгайтай цэнхэр өнгийн цамцтай цэнхэр өнгийн өмдтэй махлагдуу эрэгтэй гарч ирээд тай яриад байна. №2 хажуугаар нь *******-******* гэх эрэгтэй 00:15 минутын үед хар ногоон өнгийн бомбортой цэнхэр өнгийн жинсен өмдтэй цагаан пүүзтэй баруун гартаа тамхи бариад тэкний урд тамхи татаж байна. Буцаад өрөө рүүгээ тамхиа татаад орж байна. 1:05 минутын үед *******-******* гэх эрэгтэй дахин өрөөнөөс тамхитай гараад тэкний хажууд татаад буцаж өрөө рүүгээ ороод хаалгаа хааж байна. №3 01:58 минутын үед хар өнгийн богино фудволктой хар өнгийн өмдтэй гэх эмэгтэй тэкний ард хар өнгийн шорттой хар өнгийн фудволктой гэх эмэгтэйтэй уулзаж байна. 02:58 минутын үед тэкнээс өнгөрөөд хойшоо яваад өгсөн. 03:30 цагийн үед гэх эмэгтэй цагаан өнгийн богино фудволктой тэкний хажууд зогсоод 04:14 минутын үед тэк өнгөрөөд баруун тийш яваад өгсөн.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46-49 дэх тал)

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11449 дугаартай “гийн биед зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-*******н яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх нэртэй зочид буудалд гурван найзын хамт очсон. Буудлын өрөөнд ороод би найзуудын хамт амарсан. Тэгээд өглөө босоод бид хэд бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байхад өдөр 12 цаг болоход буудлын ресейпшн эмэгтэй бид нарт гарах шаардлага тавьсан. Тэр эмэгтэй бид нарыг буудлаас гарах цаг боллоо гэж хэлээд орон дээр байсан хувцсыг авч газарт шидээд байхаар нь би уурлаад өөрийн ууж байсан ундаагаа тухайн эмэгтэй рүү шидэхэд мөрөн дээр нь онох шиг болсон. Тэгээд тэр эмэгтэй цагдаа дуудна гэж хэлэхээр нь би буудлын зохион байгуулагчтай нь уулзаад бид нартай зүй бусаар харьцлаа гэж хэлэхэд зохион байгуулагч нь бид нарыг гараад яв гэж хэлсэн. Тэгээд бид нар буудлаас гараад явсан...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гийн биед учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******-******* 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа согтуугаар “...өрөө хүлээлгэж өг...” гэж хэлсэн буудлын ажилтан тай маргаан үүсгэж,  улмаар *******-******* нь руу савтай ундаа шидэж зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд нь цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гийн хохирогчоор өгсөн: “...зүүн талын гаран тус газар *******-******* жижиг ягаан ундаатай саваар шидэж зүүн шуун тус газар цохисон. Тэгээд дахиад цохих гээд дайрахаар нь манай ресейпшн орж ирээд болиоч ээ гэхэд *******-******* цохих гэж байгаад больсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал), Л.гийн гэрчээр өгсөн: “...Тэгээд тэр өндөр туранхай эрэгтэй ресейпшн г зүгээр зогсож байхад 0.5 литрийн жижиг ягаан ундаатай саваар зүүн гарын шуун тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд ресейпшн нь чи намайг цохичихлоо гэж хэлэхэд би чамайг цохиогүй гээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал), Ж.ын гэрчээр өгсөн: “...Тэгээд буудлын ресейпшн тай өрөөнд орсон эрэгтэй өөрт чинь гар хүрч болохгүй шүү дээ бид нар ажлаа хийж байгаа эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэж д текний хажууд ярьж байсан. Тэгээд буудлын угаагч эгч г гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46-49 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11449 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-*******н яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гийн биед учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 36 дахь тал) дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч нь хохирогчийн зүүн гаран тус газарт ундааны сав шидсэн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******-******* нь хохирогч тай маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч нь шүүх хуралдаанд “оролцож амжихгүй” гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байх ба хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хохирогчийн яаралтай тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 124.762 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь (хавтаст хэргийн 62, 66 дахь тал)-д авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нь сэтгэцэд учирсан хор уршиг, хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-*******г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ хүлээн гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч *******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******-******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******-*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт шүүгдэгч *******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ