Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00818

 

2022 оны 03 сарын 10 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00818                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Т. хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ., Б.. овогтой Л.ын Р., 

            Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар хороолол, .... дугаар байрны ... тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ..-р хороолол, . тоотод оршин суух, регистр ..., И... овогтой Т.ийн У...,

            Хариуцагч: Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гаалийн . дугаар.. байрны .то..отод оршин суух, регистр ...., Б... овогтой С.ийн Эн.,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Т... хотхон, . ...дугаар байрны ... тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Р...,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж..,

Шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Т.У..., С.Э... нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Т... хотхон, . ..дугаар байрны ... тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.Үүнд:

2018 онд хүргэн ах Б.С... нь Т.У..аас байр худалдаж авсан. Тэгээд зарах байр байна гэсэн тул ахаараа дамжуулж танилцсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.У...тай амаар тохирч Толгойт хотхоны 33 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцыг 51 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэр өдрөө 24 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд байрандаа орсон, үлдэх 27 000 000 төгрөгийг сар болгон хувааж төлөхөөр тохиролцож, 2018 оны 10 дугаар сарын 22-нд зээлийн гэрээ хийсэн. Сар бүр 1 125 000 төгрөг өгөхөөр болж 2019 оны 1 дүгээр сар гэхэд байрны бичиг баримт гаргаж өгнө гэж тохиролцсон. Гэтэл 2019 оны 1 дүгээр сар болоход гэрчилгээ гараагүй, утсаар ярихад У... гэрчилгээгээ банк бус санхүүгийн байгууллагат тавьсан, мөнгөө 50 хувьд хүргээд төлчих гэрчилгээг шилжүүлье гэсэн. Түүнээс хойш 1, 2 сар мөнгөө төлж байсан, дахин залгахад гэрчилгээгээ авч чадахгүй байна, 70 хувьд хүрч байж гэрчилгээг өгье гэсэн. Нийт 37 100 000 төгрөг өгсөн байгаа, сүүлдээ бид гэрчилгээг авч байж мөнгийг өгнө гэсэн. Т.У.... сүүлдээ утсаа авахаа больсон, боломж олгочих гэдэг.Үлдэгдэл мөнгө өгнө, биднийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч С.Э...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж... хариу тайлбартаа: С.Э... нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоотод байршилтай 43.6 м.кв 2 өрөө Ү-2201.... дугаартай орон сууцыг бусдад худалдах, арилжих гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэлийг Т.У...т 3 жилийн хугацаатай өгсөн. Тус байранд хэн амьдардаг талаар мэдэхгүй, Т.У... байрны төлбөр тооцоог мэдэж байгаа. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар Л.Р..., Т.У... нар 2018 оны 10 дугаар 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь орон сууцны талаар маргаан үүсгэж байгаа. Л.Р...ын гаргасан нэхэмжлэл надтай холбоогүй гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бусдад шилжүүлэх талаар хэлцлийг бичгээр байгуулна, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Миний нэр дээр өмчлөгдсөн үл хөдлөх хөрөнгийг Т.У... захиран зарцуулах эрхтэй боловч тухайн байр нь барьцаанд бүртгэлтэй байгаа учраас Л.Р...ын нэр дээр шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэжээ.

3.Хариуцагч Т.У....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж... хариу тайлбартаа: Л.Р...тай тохиролцон 24 000 000 төгрөг өгч, авсан нь үнэн. Баримтаар 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 2 350 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 250 000, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2 950 000 төгрөг, 2 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 22-ны өдөр 2 525 000 төгрөг нийт 12 525 000 төгрөг авсан. Өмнө авсан 24 000 000 төгрөгтэй нийт 36 575 000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ орон сууц “М....” ХЗХ-д 2018 оны 7 дугаар сарын 23-нд барьцаанд тавьсан, энэ талаар Р...тай гэрээ хийхдээ хэлж байсан. Т.У... нь хууль мэдэхгүйгээс болж Л.Р...тай зээлийн гэрээ хийсэн, энэ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд мөнгө зээлүүлээгүй. Тухайн үедээ 51 000 000 төгрөгөөр өгнө гэсэн боловч зах зээлийн үнэ ханш нэмэгдсэн, эдийн засгийн уналт удаан хугацаагаар үргэлжилж тэр үнээрээ өгөхөд хүндрэлтэй байна гэсэн гэв.

            4.Нэхэмжлэгчээс 2018 оны 10-р сарын 22-ны өдрийн “Иргэд хоорондын зээлийн гэрээ” /хх 5/, 2018 оны 10-р сарын 22-ны өдрийн “Хэлцэл” /хх 6/, Иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 12-р сарын 18-ны өдрийн “Итгэмжлэл” /хх 7/, 2022 оны 01-р сарын 24-ний өдрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8-9/,

Хариуцагчаас: С.Э...ийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 27/ зэрэг баримтуудыг гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            Л.Р.. нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.У...аас Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Толгойт хотхоны 33 дугаар байрны 27 тоот 43.6 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 51 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, 24 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч “мөнгө хүлээлцсэн тухай” хэлцэл /хх 6/ хийжээ. Энэ талаар талууд маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 2 350 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 250 000, 2018 оны 12-р сарын 22-ны өдөр 3000 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2 950 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2 525 000 төгрөг нийт 15 575 000 төгрөгийг ХААН банкны данснаасаа шилжүүлсэн /хх 8-9/ байх ба бэлнээр өгсөн 24 000 000 төгрөг нийт 39 575 000 төгрөгийг Т.У.т шилжүүлжээ...

Харин 2018 оны 12-0 –р сарын 22-ны өдөр Т.У..., Л.Р... нар нь “Зээлийн гэрээ” байгуулж, Т.У... нь 27 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлүүлэх, зээлдэгч нь хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр бичгээр тохирсон /хх 5/ байх ба энэ гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, ийм гэрээ хийх хүсэл зориг байгаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. 

            Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2,  110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бичиг баримтад өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх, хэрэв хэлцлийг талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол итгэмжлэлийг хавсаргах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчдлөх эрх дуусгавар болно.

            Дээрх орон сууцны өмчлөгчөөр С.Э... бүртгэгдсэн нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 27/, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, 2018 оны 7-р сарын 23-ны өдөр Монос дэлгэрэх хадгаламж, зээлийн хоршооны барьцааны гэрээ бүртгэгдсэн байна.

            Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт тухайн орон сууцанд амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар өмчлөгчтэй нь худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй, нөгөө талаас, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С.Э..аас Т.У...т олгосон итгэмжлэлийн үндсэн дээр /хх 7/ төлөөлөгчтэй хэлцэл хийж өмчлөх эрхийг шилжүүлэн авах байжээ. Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2201.... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Толгойт хотхоны . ..дугаар байрны ... тоот 43.6 м.кв талбай бүхий 2 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Л.Р...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 зааснаар нэхэмжлэгч Л.Р...аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                    

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА.