Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01415

 

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 00-р  гудамж, 000 тоотод оршин суух хаягтай, Т овогтой Н Б /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: С  дүүрэг,   дугаар хороо, 0 гудамж өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,

 

            Гуравдагч этгээд: С дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Ш оффисын 0 давхар, 000 тоотод байрлах, “Г ББСБ” ХХК /РД:000000/,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0/00 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-О,

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Э нар оролцов.                                                              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Ц.Б-О, Н.Б нараас 000,000,000 төгрөгийг гаргуулж, “Г ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Жын гудамж, 00 тоот хаягт байрлах 000 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М-О трейд ” ХХК-аар үнэлгээг тогтоолгосон. “М-О трейд ” ХХК нь барьцаа эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Жын гудамж, 00 тоот хаягт байрлах 000 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг 000,000,000 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг НШШГГ-т 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр хүргүүлсэн байдаг.

Дээрх үнэлгээг тогтоосноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасан нөхцөл үүссэн.

1. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байна.

2. Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 100,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчлөлт орсон байна.

 Төлбөр төлөгч бид үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа сайтуудаас үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд өөрчлөлт орсон эх сурвалжийг хавсаргав.

Үүнээс гадна Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн 6% хувийн зээл, Арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бизнесийн зээл, Төрөөс хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлтэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр эрэлт их болж, үнэ өсөж байна.              Ийнхүү Монгол улсад үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшинд бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж төлбөр төлөгч Н.Б миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгох, Ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Эрдэнэбаярын 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдрийн 0/00 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Түүнчлэн тус шүүхэд 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг даалгуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг  тухай хүсэлт нь ач холбогдолгүй болсон тул уг хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүр хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай захирамжаар Н.Б Ц.Б-О нараас 000,000,000 төгрөгийг гаргуулж “Г ББСБ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэх захирамж гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүсгэсэн.

Шүүхийн шийдвэрт Б дүүргийн 7 дугаар хороо, 3-р хороолол, Д хутагт Жын гудамж, 00 тоот хаягт байрлах 000 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тус шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэх ажиллагаа хийж, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000000000000 тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Хураах ажиллагааг явуулахаар талуудаас үнийн санал авахад Н.Б гийн өгсөн үнэлгээ нь зах зээлийн бодит ханш биш байна гэсэн төлбөр авагчийн хүсэлтийн дагуу “М-О трейд ” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгөд  үнэлгээ хийлгэхэд 000,000,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн, төлбөр төлөгч Н.Б нь үнэлгээтэй холбоотой гомдлыг тус шүүхэд удаа дараа гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хамтран хариуцагч Ц.Б-О нь дахин үнэлгээнд гомдол гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  түдгэлзүүлж, тус шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гомдлыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Б дүүргийн 7 дугаар хороо, 3-р хороолол, Д хутагт Жын гудамж 00 тоот хаягт байрлах 000 метр квадрат талбайтай хөрөнгийг “М-О трейд ” ХХК-ийн үнэлгээг хуулийн дагуу явагдсан гэсэн  3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас тус үнэлгээгээр цаашид ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 000,000,000 төгрөгийн 70 хувиар тооцож 000,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Анхны албадан дуудлага худалдаагаар уг эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дахь хэсэгт заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан, уг дуудлага худалдааг 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь болох 000,000,000 төгрөгөөр оруулж, 000,000,000 төгрөгөөр ялагч тодорсон.

Нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хөрөнгө хураах, битүүмжлэх дуудлага худалдаа явуулах, дуудлага худалдааны үнэлгээ хийлгэх, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн талаар ямар нэгэн маргаангүй гэж ойлголоо. Зөвхөн үнэ ханшны өөрчлөлтөөс шалтгаалж үнэлгээ өөрчлөгдсөн гэдэг нэхэмжлэлийн шаардлага гарсан. Нэхэмжлэгч Н.Б болон Ц.Б-О нар удаа дараа үнэлгээтэй холбоотой гомдлыг холбогдох албан тушаалтнуудад тус тус гаргахад үндэслэлгүй гэж үзсэн. Одоо дахин үнэлгээ тогтоолгох, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 3 дахь удаа гаргаж байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцсон бол тухай асуудлыг худалдан борлуулах, уг хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэсэн бол тухайн асуудлаар эд хөрөнгө худалдан борлуулах ажиллагаатай холбоотой шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Гомдол гаргах эрхээ өөрөө алдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-7/, итгэмжлэл /хх-8/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09/259 тоот албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-10/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-11/, unegui.mn сайтад байршсан зар /хх-12-28/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

            4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-35/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-36/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх хуудас /хх-37/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000/ШЗ0000/00000 дүгээр захирамж /хх-38-39/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00000000 дугаар тогтоол /хх-40/, 2019 оны 12 дугар сарын 17-ны өдрийн 00000000/00 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-41-42/,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0/00000 тоот албан бичиг /хх-43/, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0000 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-45/, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00000000/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол хх-46-47/,   2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/169 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт /хх-49/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 42/Ш тоот тайлан хүлээлцсэн баримт /хх-50/, “М-О трейд ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 42/Ш дугаар албан бичиг/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаар шийдвэр /хх-52-54/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэр /хх-55-58/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаар магадлал /хх-59-51/, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 001/ШХТ0000/00000 дугаар тогтоол /хх-62/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 0-000/000 дугаар анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл /хх-63/,  2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/9 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-64/, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-65/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн №000 (0000) дугаар Өнөөдөр сонин /хх-66/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 0/0 дугаар тогтоол /хх-67/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдрийн 0-000/0000 хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл /хх-68/, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-69-72/, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №00 (00000) Монголын мэдээ сонин /хх-73/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

            6. Гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт /хх-32/, итгэмжлэл /хх-33/, хариу тайлбар /хх-77/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

       

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0/00 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.Хэрэгт талуудаас өгсөн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй.  Үүнд:

            2.1 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32019/07814 дугаартай захирамжаар Ц.Б-О, Н.Б нар нь  000,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Г ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар,  төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Ж-ын гудамж 00 тоотод байршилтай, 000000000 тоот гэрчилгээтэй, 000 м.кв тадбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, шийдвэрлэсэн байна.

 

2.2.Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00/ШЗ0000/00000 дугаартай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Н нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

2.2. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/169 дугаартай тогтоолоор “М-О трейд ” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

2.3 Шинжээч “М-О трейд ” ХХК нь үнэлгээг хийж, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д хутагт Ж-ын гудамж 00 тоотод байршилтай, 000000000 тоот гэрчилгээтэй, 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 0000 оны 00 дүгээр сарын 00-ний байдлаар 000,000,000 төгрөгөөр үнэлжээ.

2.4 Хариуцагч байгууллага нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, “М-О трейд ” ХХК-ийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 000,000,000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, 2022 оны 01 дүгээр 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч, худалдан борлогдоогүй байна.

2.5 Улмаар хариуцагч байгууллага нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3 дугаартай тогтоол гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, дээрх орон сууцны үнэлгээг “М-О трейд ” ХХК-ийн үнэлсэн үнэлгээний 50 хувь буюу 000,000,000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага  худалдааг 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр зохион байгуулахад уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулагдсан байна.

 

3. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Ж-ын гудамж 00 тоотод байршилтай, 000000000 тоот гэрчилгээтэй, 000 м.кв тадбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... үнэлгээ хийгдсэнээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн, ...”М-О трейд ” ХХК нь энэхүү үйл хөдлөх эд хөрөнгийг үнэлснээс хойш тухайн үйл хөдлөх хөрөнгийн үнэ 100,000,000 төгрөгөөр нэмэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг бий болгож байна гэж, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0/00 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, түүнчлэн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай болсон гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх байдлаар тайлбар, татгалзлаа гарган, мэтгэлцэж байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн  гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч  анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоож болно гэжээ.

Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд дахин үнэлгээ хийхээр зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь өөрийнх нь өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Ж-ын гудамж 00 тоотод байршилтай, 000000000 тоот гэрчилгээтэй, 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд “М-О трейд ” ХХК үнэлгээ тогтоосноос хойш хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийн үнэ 000,000,000 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзэн, энэхүү үндэслэлээ нотлохоор unegui.mn сайтад тавигдсан цахим зарыг хуулбарлан хэрэгт нотлох баримтаар өгсөн байх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна цахим баримтыг хуульд заасан журмаар бэхжүүлэн авах талаар хүсэлтийг гаргаагүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч талын өгсөн дээрх баримтыг үндэслэн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Ж-ын гудамж 00 тоотод байршилтай, 000000000 тоот гэрчилгээтэй, 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “М-О трейд ” ХХК үнэлгээ тогтоосноос хойш 100,000,000 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Ж-ын гудамж 00 тоотод байршилтай, 000000000 тоот гэрчилгээтэй, 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0/00 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, түүнчлэн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай болсон гэх агуулгаар тайлбарласан.

            Шүүх улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д хутагт Ж-ын гудамж 00 тоотод байршилтай, 000000000 тоот гэрчилгээтэй, 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоох шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь  0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0/00 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Б гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

                                                                                                                               

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б гийн хариуцагч НШШГГ-т  холбогдуулан гаргасан барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0/00 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчиНШШГГ-тэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА