| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0812/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/867 |
| Огноо | 2024-11-04 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/867
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***-ыг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 15 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 15 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** урьд цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3.293.400 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, *****, түүний хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
6. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан тамхи 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, саарал өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, тээврийн хэрэгслийн суудлын бүрээс, ариун цэврийн цаас, хар өнгийн Самсунг S-8 маркийн гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч ***** эзэмшлийн ***** улсын дугаартай, ***** арлын дугаартай “*****” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ