| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2020/0000/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2020-10-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 51
Ч.д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.д холбогдох эрүүгийн 2036000000*******8 *******тай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга А.Золзаяа, прокурор Т.Өсөхболд нар оролцов.
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дуут суманд *******96 оны 10 ******* сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* , урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн *******тай, овогт нь 2020 оны 07 ******* сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох ын биеийн зүүн суганы доод хэсэгт аяганы хагархайгаар зүсэж, хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх : “Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ч.д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.д оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 /арван тав/ хоногийн хугацаанд төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тэмдэглэж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгчид прокурорын саналын дагуу яллагдагчтай тохиролцсон хэмжээгээр торгох ялыг оногдуулсан боловч шүүгдэгч Ч.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчинтөгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байна. Хуулийн заалтаас үзэхэд ялтан торгох ялыг төлж барагдуулах доод хугацаа нь 90 хоног байх боломжтой юм. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 /арван тав/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тусгасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Ч.ыг 2020 оны 07 ******* сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ч.тай маргалдаж улмаар түүний биеийн зүүн суганы доод хэсэгт аяганы хагархайгаар зүсэж, хэвлийн зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 ******* сарын 08-ны өдрийн 560 ******* дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалтай нотлогдож тогтоогдсон гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ч.ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байх боловч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Ч.д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн 5/140 тоот Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 8 дахь хэсэгт: “Яллагдагч Ч.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавь нэгжээр буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Харин яллагдагч Ч.д албадлагын арга хэмжээ хэрэглэх саналгүй болно” гэснийг яллагдагч Ч. хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байх бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгосон ял буюу таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулан, нэмж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор Эрүүгийн хуулиар зохицуулсан байх боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх зөвхөн прокурорын гаргасан саналын хүрээнд ял, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны агуулгад нийцнэ.
Гэтэл шүүхээс Ч.д торгох ял оногдуулж, прокурорын саналд тусгагдаагүй эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.
Энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ч.д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт : “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болно” гэж заасан ба энэ нь шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулсан тохиолдолд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон зохицуулалт бус, харин шүүх ялтны цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцлийг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож болохыг зохицуулсан байна. Ийнхүү шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1-д заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ялтан сайн дураар биелүүлэх 90 хоногоос дээш хугацаанд байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасан 90 хоногийн хугацаанаас богино хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ял биелүүлэхийг үүрэг болгож шийтгэх тогтоолд заах нь хуульд нийцэхгүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногийн дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасан агуулгад нийцээгүй, улмаар ялтны хуульд заасан 90 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ч.ын цалин хөлс болон бусад хөрөнгө, орлогыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна шүүгдэгч нь шүүхээс оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс түүнд оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын 6 дахь заалтад “ шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.д тайлбарласугай” гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, 6 дахь заалтад “...шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.д тайлбарласугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр оролцогчид Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Л.АЛТАН