Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  тус  шүүхийн  шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч  М.Үүрийнтуяа

Хохирогч Ч.Ихбаяр

Шүүгдэгч С.Цэрэн-Очирын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүмбаатарын Цэрэн-Очирт холбогдох эрүүгийн 201719000108 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн. 21 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, эгч дүү нарын хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-5 тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зуут овгийн Сүмбаатарын Цэрэн-Очир РД /ЗА:95120316/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч С.Цэрэн-Очир нь Төв аймгийн  Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-4,5 тоотод оршин суух Ч.Ихбаярын гэрт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж 380 000 төгрөгийг бэлнээр,  2016 оны 04 дүгээр сард 8 ш мөнгөн аяга, хормойн боолт, зэрэг эд зүйл, 2016 оны 07 дугаар сард мотоциклын рам, аккумлятор, будаг зэрэг эд зүйлс, 2016 оны 08 дугаар сард монетон ээмэг, мөнгөн ээмэг зэрэг нийт 8 206 000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг 4 удаагийн үйлдлээр, тус сумын 4 дүгээр багийн Б2-5 тоотод оршин суух Д.Төгсжаргалын гэрт хууль бусаар 2016 он 12 дугаар сард нэвтрэн орж 180 000 төгрөгийн үнэ бүхий 1ш мөнгөн аяга, 2016 оны 01 дүгээр сард 720 000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж 1ш, 4 дүгээр багийн Б7-2 тоотод оршин суух Г.Лэгцэгийн гэрт хууль бусаар 2016 оны 08 дугаар сард нэвтрэн орж 390 000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж 1ш, 4 дүгээр багийн Б0-8 тоотод оршин суух А.Нарантуяагийн гэрт 2016 оны 05 дугаар сард нэвтрэн орж 160 000 төгрөгийн үнэ бүхий 2 ш мөнгөн аяга зэргийг нийт 8 удаагийн үйлдлээр хулгайлж бусдад нийт 9 656 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Цэрэн-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 30-нд Ихбаярынхаас бэлэн 380 000 төгрөгийг аваад үрсэн. Дараа нь наадмын өмнөхөн Ихбаярын зуны байшингийн салхивчаар орж нэг ширхэг мөнгөн аяга, хормойн боолт, монетон ээмэг бөгж, хашаанаас нь хятад мотоциклийн рамм, будаг зэргийг авсан. 2016 оны 01 дүгээр сард Басбишийнхээс нэг мөнгөн аяга, монетон бөгж авсан. Аймгийн ломбарданд нэг эртний мөнгөн аяга тавьсан. Авсан зүйлүүдээ Төв аймгийн болон хотын ломбарданд тавьсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

  Шүүгдэгч С.Цэрэн-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны 12 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд аавын найз Баярсайхан гэх айлд ээж аав хоёр шинэ жил тэмдэглээд сууж байхад нь хашаанд байрлах гэрт хаалгаар нь орж Баярсайхан ахын түрийвч, түүний эхнэр Ихбаяр нарын цүнхнээс бэлнээр 100 гаруй мянган төгрөг авсан. Тэр мөнгөө зарж үрээд дуусгасан. Тэр үед Баярсайхан ахын гэрт хүнгүй, хаалга нь цоожгүй байсан. Дараа нь 2016 оны 04 дүгээр сард Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-3 тоотод байрлах аавын найз Баярсайханы хүү болох Энхболд гэх айлд очоод эзэнгүй байхаар нь цонхны хаалт төмрийг нь гараараа тэлж томсгоод онгорхой байсан салхивчаар нь ороод том өрөөнийх нь тавиур дээр байсан том жижиг шинэ цагийн 7 ш мөнгөн аяга, хуучин цагийн 1 ш мөнгөн аяга нийт 8 ш мөнгөн аяга хулгайлан торонд хийж аваад буцаад салхивчаар гарсан. Маргааш нь авсан аягануудаа бүгдийг нь хот оруулж Дүнжингарав экспогийн хойд талд байрлах ломбарданд бүгдийг нь өөрийнхөө бичиг баримтаар 200 000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 4 дүгээр багийн сургуулийн арын хашаанд байрлах Болдоо гэх айлыг үүнийдүү Энхээтэй нүүлгэж байхдаа 2 ш жижиг мөнгөн аягыг нь аваад Сүхбаатар аймгийн Жавхлант шарга наадамд явж байхдаа Хэнтий аймгийн төвийн нэгэн нэрийг нь мэдэхгүй ломбарданд 60 000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2016 оны зун наадмын өмнө  сар өдрөө санахгүй байна. Шөнийн 02 цагт Баярсайхан ахын хашаанд байрлах зуных нь байшинд цонхных нь салхивчаар онгорхой байхаар нь ороод дээр үеийн мөнгөн жижиг аяга 1ш, хормойн мөнгөн боолт 1ш, монетон ээмэг 1 хос, монетон гинж 1ш, хятад мотоциклынх нь шалдан рам, хашаанд нь байсан гражных нь цоожийг эвдэн орж мотоциклын аккумлятор 1ш, мотоциклын гинж, 18 литр ногоон өнгийн будаг зэргийг хулгайлж аваад маргааш нь хот орж Дүнжингарав экспогийн зүүн талд байрлах ломбарданд ээмэг гинжийг нь 320 000 төгрөгөөр тавиад Төв аймагт эргэж ирээд хормойн мөнгөн боолт, жижиг мөнгөн аяга зэргийг Цээл гэх ломбарданд  нийт 115 000 төгрөгөөр тавьсан. Бусад эд зүйлийг нь өөрийнхөө улсын дугааргүй, хятад мотоциклд сэлбэг болгоод дуусгасан.  Дараа нь 2016 оны өвөл өдрийг нь санахгүй байна. Зуунмод сумын 4 дүгээр багийн Басбиш гэдэг ахын морь малыг нь усалж туслаж байгаад гэрээс нь 1 ш мөнгөн аяга авсан. Тухайн үед  гэрт нь хүн байхгүй гэр нь онгорхой байсан. Тэгээд авсан мөнгөн аягаа Зуунмод сумын урд таксины зогсоолын буудал дээр байрлах нэрийг нь мэдэхгүй ломбарданд 40 000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сард монетон бөгж ширхэгийг мөн гэрээс нь аваад Төв аймгийн Цээл ломбарданд 220 000 төгрөгөөр тавьсан. Дараа нь Лэгцэг ахынхаас шууд 1 ш монетон бөгжийг Лэгцэг ахыг байхгүй хойгуур нь охин Хишгээ эгчийг дэлгүүр орчхоод иртэл манайд байж бай гээд гараад явах хойгуур нь урд таксины буудал дээр байдаг ломбарданд 200 000 төгрөгөөр зарсан. 2017 оны 01 дүгээр сарын эхээр 4 дүгээр багийн Б4-2 тоотод оршин суух Лэгцэг гэх ахынд орж гэрээс нь монетон гинж 1ш, хос ээмэг 1 ширхэгийг аваад Зуунмод сумын Цээл ломбарданд тавиад маргааш нь баригдаад ломбарднаас буцааж авч өгч байсан. Би Баярсайхан гэх айлаас 2 удаа, Лэгцэг гэх айлаас 2 удаа, Болдоо гэх айлаас 1 удаа, Энхболд гэх айлаас 1 удаа тус тус хулгай хийж нийтдээ том жижиг нийлсэн 12 ш мөнгөн аяга, 2 ш бөгж, 2 хос  нийт 4 ш ээмэг, монетон гинж 2 ш, хормойн боолт 1ш, 18 л будаг, мотоциклын гинж, рам, аккумлятор зэрэг эд зүйлүүд авсан. Тэгээд авсан эд зүйлүүдээ Төв аймгийн 2 ломбарданд, хотын 2 ломбарданд, Хэнтий аймгийн 1 ломбарданд тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуудас/

Хохирогч Ч.Ихбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Цэрэн-Очир манай гэрт орж ирсэн. Тэр өдөр манайхаас 380 000 төгрөг авсан байсан. Дараа нь 8 ширхэг мөнгөн аяга, хормойн боолт авсан. Энэ 8 аяга  дотор нэг эртний аяга байсан. 2016 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай гэр хүнгүй байхад монетон ээмэг бөгж, мөнгөн ээмэг, 1 ширхэг эртний мөнгөн аяга, амбаараас мотоциклийн аккумлятор, 18 кг будаг авсан байсан. Алдсан аяганаас 6 аягаа буцааж авсан. Цэрэн-Очир манайхаас нийт 4 удаа хулгай хийсэн. Би Цэрэн-Очироос 4 сая төгрөг бэлнээр авсан. Үлдэгдэл 3 506 000 төгрөг аваагүй байгаа. Цэрэн-Очир надад төлнө гэдгээ илэрхийлж нотариатаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаандаа надад төлбөрөө төлчихвөл шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

Хохирогч Ч.Ихбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-4 тоотод байрлах хашаандаа нөхөр бид хоёр шинэ жил тэмдэглээд сууж байсан. Манай хашаанд өвлийн байшингаас гадна бас нэг монгол гэр байдаг юм. Хэрэг гарах өдөр бид хоёр байшиндаа идээ будаагаа засаад монгол гэрээ цоожгүй орхиод байшиндаа байж байхад хажуу айлын Сүмбаатарын хүүхэд Цэрэн-Очир нь 23 цагийн үед гаднаас орж ирээд 10 орчим минут болоод гараад явсан. Бид шинэ он гаргачихаад монгол гэртээ ортол гудсан завсар байсан 80 000 төгрөг, цүнхнээс 300 000 төгрөг алга болсон байсан ч цагдаад мэдэгдээгүй.  Дараа нь 2016 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. 4 дүгээр багийн Б6-3 тоотод байрлах өвлийн байшингийн цонхных нь хаалт төмрийг салгаад порчигийг нь онгойлгож ороод 8 мөнгөн аяга, хормойн мөнгөн боолт 1ш зэрэг эд зүйл алга болсон байсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сард өдрөө санахгүй байна. 4 дүгээр багийн Б6-3 тоотод байрлах хашаанаас мотоциклын рам, цоожтой гражны цоожийг эвдээд дотроос нь мотоциклын аккумлятор болон гинж, 18 литрийн ногоон будаг зэрэг эд зүйл алга болсон байсан. 2016 оны 08 дугаар сарын 6-нд шилжих шөнө манай 4 дүгээр багийн Б6-4 тоотод байрлах өвлийн байшингийн гал тогооны порчигоор нь ороод гал тогооны шүүгээний дээд талын шүүгээнд байсан монетон 1 хос ээмэг, монетон бөгж, мөнгөн ээмэг 1 хос, зуны амбаарын арын цонхыг онгойлгоод дотроос нь дээр үеийн мөнгөн тагшин аяга алга болсон байсан. С.Цэрэн-Очир 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 000 000 төгрөгийн хохиролыг барагдуулсан. Одоо үлдэгдэл хохирол төлөгдөөгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/

 

Хохирогч Д.Төгсжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг, Б2-5 тоотод байрлах гэрийнхээ авдрыг уудалж үзэхэд хөх өнгийн шигтгээтэй мөнгөн аяга 1ш байхгүй байсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сард авдраа уудалж үзэхэд цүнхэнд байсан 2 морины зурагтай монетон эрэгтэй хүний бөгж байхгүй байсан. Би алга болсон мөнгөн аяга, монетон бөгжөө хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авдрандаа хийж байсан юм. Би манай нөхөр Басбишийн морь малд нь туслалцаад орж гараад явдаг байсан Цэрэн-Очирыг авсан байх сэжиглэж байна. Алдагдсан мөнгөн аягаа 290 000 төгрөгөөр, 9,6 граммтай гар хийцийн монетон бөгжөө 720 000 төгрөгөөр үнэлж байна. ...Хохиролоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

Хохирогч Г.Лэгцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07, 08 дугаар сарын үед байх орны гудсанд хөөрөгний даалин дотор байсан 6,5 граммын жинтэй монетон бөгж 1 ш алга болсон. Би бөгжөө 790 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үнээрээ үнэлж байна. Хохиролоо барагдуулж авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

Хохирогч А.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04, 05 сарын үед байх өдрөө санахгүй байна. Хайрхан нэртэй мөнгөн аяга, архины жижиг мөнгөн аяга зэрэг нийт 2 ш мөнгөн аяга хулгайд алдагдсан. Том мөнгөн аягаа 100 000 төгрөгөөр, жижиг мөнгөн аягаа 60 000 төгрөгөөр үнэлнэ. Би хохиролд 160 000 төгрөг хүлээн авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Энхзолбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: Барьцаат зээлийн гэрээний архивт байгаа баримт бичгийн хувиас харахад 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүмбаатар овогтой Цэрэн-Очир гэх хүн манай ломбарданд 200 000 төгрөгөөр 7 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавиад худалдаж чадахгүй авахгүй байсаар гэрээ дууссан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.Цэрэн-Очир гэдэг хүн барьцаанд тавьсан 7 ширхэг мөнгөн аягаа алдагдал хүүгээ төлөөд буцааж авсан. Ломбарданд ямар нэгэн хохирол учраагүй учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

Гэрч Э.Солонготуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай ломбардаар олон хүн үйлчлүүлдэг. Архивт хадгалагдсан баримт бичгээс харахад 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбаатар овогтой Цэрэн-Очир гэдэг хүн 6,0 граммын монетон бөгжийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 70 000 төгрөгөөр мөнгөн аяга, 78 граммын жинтэй хормойн мөнгөн боолтыг 50 000 төгрөгөөр тус тус тавьж гэрээний хугацаанд эргэж аваагүй учраас ломбард гэрээний дагуу эдгээр зүйлүүдийг зарж ломбардыг хохиролгүй болгосон гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

Гэрч Я.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Архивын баримт бичгээс харахад Сүмбаатар овогтой Цэрэн-Очир гэх хүн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 6,4 граммын жинтэй монетон бөгж 1 ширхэгийг 265 000 төгрөгөөр тавьсан байна. Энэ хүн гэрээний хугацаанд эд зүйлээ буцааж аваагүйгээс барьцааны эд зүйлийг худалдаж ломбардыг хохиролгүй болгосон гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/

 Хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-12 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 37 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39 хуудас/

Хан үнэлэмж / хх-ийн 43-44 хуудас/

Хан үнэлэмж ХХК-ний эд зүйлийн үнэлгээ/ хх-ийн 52-53 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 59 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61 хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-77 хуудас/

С.Цэрэн-Очирын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 хуудас/

С.Цэрэн-Очирын хохирогч Ч.Ихбаярт хохиролд 4 000 000 төгрөг төлсөн тухай  гүйлгээний баримт /хх-ийн 82 хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгч С.Цэрэн-Очир нь Төв аймгийн  Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-4  тоотод оршин суух Ч.Ихбаярын гэрт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж 380 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 04 дүгээр сард Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-3 тоотод орших Ч.Ихбаярын өвлийн байшингийн цонхоор орж 8 ш мөнгөн аяга, хормойн мөнгөн боолт 1 ш зэрэг эд зүйл, 2016 оны 07 дугаар сарын орчимд Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-3 тоотод орших Ч.Ихбаярын зуны байшинд нэвтрэн орж мотоциклын рам, аккумлятор, 18 литрийн будаг зэрэг эд зүйлс, 2016 оны 08 дугаар сард Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-4 тоотод орших Ч.Ихбаярын өвлийн байшингийн порчигоор орж дээр үеийн мөнгөн аяга 1ш, монетон ээмэг, мөнгөн ээмэг зэрэг нийт 8 206 000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг  4 удаагийн үйлдлээр, мөн Цэрэн-Очир нь тус сумын 4 дүгээр багийн Б2-5 тоотод оршин суух Д.Төгсжаргалын гэрт хууль бусаар 2016 он 12 дугаар сард нэвтрэн орж 180 000 төгрөгийн үнэ бүхий 1ш мөнгөн аяга, 2016 оны 01 дүгээр сард 720 000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж 1ш, Зуунмод сумын 4 дүгээр багийн Б7-2 тоотод оршин суух Г.Лэгцэгийн гэрт хууль бусаар 2016 оны 08 дугаар сард нэвтрэн орж 390 000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж 1ш, Зуунмод сумын 4 дүгээр багийн Б0-8 тоотод оршин суух А.Нарантуяагийн гэрт 2016 оны 05 дугаар сард нэвтрэн орж 160 000 төгрөгийн үнэ бүхий 2 ш мөнгөн аяга зэргийг нийт 8 удаагийн  давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад нийт 9 656 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах  гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн

хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.Ихбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... Бид шинэ он гаргачихаад монгол гэртээ ортол гудсан завсар байсан 80 000 төгрөг, цүнхнээс 300 000 төгрөг алга болсон байсан ч цагдаад мэдэгдээгүй. Дараа нь 2016 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. 4 дүгээр багийн Б6-3 тоотод байрлах өвлийн байшингийн цонхных нь хаалт төмрийг салгаад порчигийг нь онгойлгож ороод 8 мөнгөн аяга, хормойн мөнгөн боолт 1ш зэрэг эд зүйл алга болсон байсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сард өдрөө санахгүй байна. 4 дүгээр багийн Б6-3 тоотод байрлах хашаанаас мотоциклын рам, цоожтой гражны цоожийг эвдээд дотроос нь мотоциклын аккумлятор болон гинж, 18 литрийн ногоон будаг зэрэг эд зүйл алга болсон байсан.  2016 оны 08 дугаар сарын 6-нд шилжих шөнө манай 4 дүгээр багийн Б6-4 тоотод байрлах өвлийн байшингийн гал тогооны порчигоор нь ороод гал тогооны шүүгээний дээд талын шүүгээнд байсан монетон 1 хос ээмэг, монетон бөгж, мөнгөн ээмэг 1 хос, зуны амбаарын арын цонхыг онгойлгоод дотроос нь дээр үеийн мөнгөн тагш аяга алга болсон гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, хохирогч Д.Төгсжаргалын ...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрийнхээ авдрыг уудалж үзэхэд хөх өнгийн шигтгээтэй мөнгөн аяга 1ш байхгүй байсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сард 2 морины зурагтай монетон эрэгтэй хүний бөгж байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, хохирогч Г.Лэгцэгийн... 2016 оны 07, 08 дугаар сарын үед байх орны гудсанд хөөрөгний даалин дотор байсан 6,5 граммын жинтэй монетон бөгж 1 ш алга болсон гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, хохирогч А.Нарантуяагийн... 2016 оны 04, 05 сарын үед байх өдрөө санахгүй байна. Хайрхан нэртэй мөнгөн аяга, архины жижиг мөнгөн аяга зэрэг нийт 2 ш мөнгөн аяга хулгайд алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Энхзолбоогийн ... 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүмбаатар овогтой Цэрэн-Очир гэх хүн манай ломбарданд 200 000 төгрөгөөр 7 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавиад худалдаж чадахгүй авахгүй байсаар гэрээ дууссан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.Цэрэн-Очир гэдэг хүн барьцаанд тавьсан 7 ширхэг мөнгөн аягаа алдагдал хүүгээ төлөөд буцааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/, гэрч Э.Солонготуяагийн... 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбаатар овогтой Цэрэн-Очир гэдэг хүн 6,0 граммын монетон бөгжийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 70 000 төгрөгөөр мөнгөн аяга, 78 граммын жинтэй хормойн мөнгөн боолтыг 50 000 төгрөгөөр тус тус тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/, гэрч Я.Батбилэгийн... Сүмбаатар овогтой Цэрэн-Очир гэх хүн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 6,4 граммын жинтэй монетон бөгж 1 ширхэгийг 265 000 төгрөгөөр тавьсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-77 хуудас/, шүүгдэгч С.Цэрэн-Очирын мөрдөн байцаалтанд болон  шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Яллах дүгнэлтэнд  шүүгдэгч С.Цэрэн-Очирыг бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас  9 656 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний  хохирол учруулсан   байна гэж  шүүх үзэв.

 Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Цэрэн-Очирыг давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч  бусдын эд  хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна.

 

Шүүгдэгч С.Цэрэн-Очирт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хэргийн улмаас  учруулсан хохирлын  зарим  хэсгийг хохирогч нарт  төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч С.Цэрэн-Очир нь хохирогч Д.Төгсжаргалд учруулсан 900 000 төгрөгийн, хохирогч Г.Лэгцэгт учруулсан 390 000 төгрөгийн, хохирогч А.Нарантуяад учруулсан 160 000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан болох нь хэргийн материалд авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Харин С.Цэрэн-Очир нь хохирогч Ч.Ихбаярт нийт 8 206 000 төгрөгийн хохирол учруулснаас 4 000 000 сая төгрөгийг бэлнээр төлж,  нийт 700 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг мөнгөн аягыг  нь буцаан  өгч одоо үлдэгдэл 3 506 000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс уг хохиролыг гаргуулж хохирогч Ч.Ихбаярт олгож, хэрэгт С.Цэрэн-Очирын эзэмшлийн Meiling маркийн 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгч 1ш, 200 000 төгрөгийн үнэ бүхий угаалгын машин 1ш, 30 000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 21 инчийн зурагтыг битүүмжилж Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-5 тоотод байрлах иргэн А.Наранчимэгт хариуцуулан өгсөн битүүмжлэлийг хохирол барагдуулах   зорилгоор хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

     1.  Шүүгдэгч Зуут овгийн Сүмбаатарын Цэрэн-Очирыг давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр С.Цэрэн-Очирыг 06 /зургаа/сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар С.Цэрэн-Очирт оногдуулсан 06/зургаа/сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

            4.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэн-Очироос 3 506 000 /гурван сая, таван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн Б6-4 тоотод оршин суух  хохирогч Чулуундоржийн Ихбаярт РД/НЮ:61062866/ олгосугай.

 

           6.  Шүүгдэгч С.Цэрэн-Очирын эзэмшлийн Meiling маркийн 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгч 1ш, 200 000 төгрөгийн үнэ бүхий угаалгын машин 1ш, 30 000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 21 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж  гүйцэтгэх баримт бичгийн хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

             7.  Шүүгдэгч С.Цэрэн-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цэрэн-Очирт урд  авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9.  Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Цэрэн-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА