Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.О

Хариуцагч: Нийслэлийн нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд Х.О намайг эгүүлэн томилохгүй байгаа Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хүсэлт гаргасан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нийт 12 703 116 төгрөгийг хариуцагчаас гаргуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Х.О би Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хүүхэд асрах эхийн чөлөөг Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн 2 жилийн хугацаатай авсан юм. Энэ талаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/66 дугаар тушаал байдаг юм.

Миний охин 2 нас хүрч, хүүхэд асрах чөлөөтэй хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Х.О би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газарт Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилдаа эргэж орох тухай асуудлаар хүсэлт гаргасан боловч хариу өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжпэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/Ш32018/7584 тоот захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгапзсан.

Иймд би Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Төрийн апбаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1390 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод иргэн Х.О намайг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахыг даалгасан.

Х.О би Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилдаа эргэж орох тухай хүсэлтээ гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газар хуулийн хугацаанд миний гаргасан гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй тул уг асуудлаар 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт гомдол гаргасан бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/315 тоот Х.О ы хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу судалж, шийдвэрлэнэ үү гэсэн албан тоотыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З  хүргүүлсэн байдаг юм.

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1390 тоот шаардлагыг үндэслэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/3029 тоот албан бичгээр Х.О танд өмнөх ажилын байртай дүйцэх албан тушаалын ажлын байрыг санал болгож байна гэсэн татгапзсан хариу ирүүлсэн, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Уг шийдвэрийг эргэн харж хуульд нийцүүлж өгөх талаар дахин гомдол гаргасан юм. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 1-ний 1/536 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга томилж, чөлөөлдөг болсон тул Х.О миний гаргасан гомдлыг шийдвэрлүүхэээр Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхэд хүргүүлсэн гэж хариу ирүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтын дагуу жирэмсний  болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байтал иргэн намайг хүүхэд асрах эхийн чөлөөтэй байх хугацаанд миний ажиллаж байсан ажил албан тушаалд иргэн Б.Ууган-Эрдэнийг томилж, Төрийн албаны тухай хуулиар баталгаажсан төрийн жинхэнэ албан хаагч  миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаад гомдолтой байна.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлд 2019 оны 3 дугаар сарын 4-ны өдөр дахин гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 354 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.З  Х.О намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилохыг хоёр дахь удаа даалгаж шийдвэрлэсэн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 1-ний 1/536 дугаар албан тоотыг үндэслэн Нийслэлийн нийгмийн даатгалын газраас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/65 тоот хариу мэдэгдэх хуудсаар татгалзсан хариу ирүүлсэн тул уг шийдвэрийг эс зөвшөөрч тус байгууллагын харьяалах дээд шатны байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дахин гомдол гаргахад Нийгмийн даатгалын ерөнхий газар миний гомдпыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй тул энэ талаар Төрийн албаны зөвлөлд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хуульд заасан хугацаанд шийдвэрлэж бичгээр хариу өгөөгүй. Иймд би биеэр очиж уулзахад манайх энэ асуудлыг шийдвэрлэсэн, дахиж бичгээр хариу өгөхгүй одоо шүүхэд хандах хэрэгтэй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би зохих журмын дагуу хууль, хяналтын байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 01/65 тоот хариугаар мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож, Х.О намайг БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж өгөхийг хүсьө.” гэжээ.

            Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Засгмйн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжэзний тухай 4 дугээр тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/17 дугаар тушаал. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоол болон бусад эрх зүйн баримт бичгүүдээр Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг бүтэц орон тоог өөрчлөн баталж удирдах албан тушаалтнуудын ажпын байрыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолд заасныг дагуу нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвпөлийн Нэр дэвшүүлэх тухай" 2018 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны Б/17 тоот тушаалаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар Б.У томипсон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт орсноор дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын удирдлагыг томилох чөлөөлөх хууль ёсны эрхийг Нийспэлийн нийгмийн даатгалын газарт олгосон. Гэвч хууль хүчин төгөпдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө дүүргийн нийгмийн

даатгапын хэлггсийн даргыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилж

чөлөөлдөг байсан бөгөөд дээрх Б.У томилсон захиргааны актыг

хүчингүй болгох буюу ажлаас чөлөөлөх хууль ёсны эрх тус газарт биш уг актыг

гаргасан байгууллага өөрөө чөлөөлөх эрхтэй тул Х.Оыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилох боломжгүй байгааг хүлээн авна уу.

Х.О нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2018 оны оны 09

дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилсэн байна.

Х.О нь Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыналбан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны Б/66 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг 2 жилийн хугацаатай олгосон. Улмаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилд орох хүсэлтээ 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод гаргасан байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг томилох эрх Нийгмийн даатгапын ерөнхий газрын даргад байсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тус газар дангаар хариуцах үндэслэлгүй юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байрыг хадгапах үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газар хүлээх байтал эзгүй байгаа апбан хаагчийн ажпын байрыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулан Б.Ууган-Эрдэнийг томилсон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох буюу, ажлаас чөлөөлөх хууль ёсны эрх тус газарт биш уг актыг гаргасан байгууллага өөрөө хариуцахаар Захиргааны ерөнхий хуулинд заасан байна. Х.Оы ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож тооцооллыг хүргүүлэх болно." гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийспэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 1/65 тоот хариугаар мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгох Х.Оыг Баянгол дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 354 тоот албан бичигтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Ууган-Эрдэнэ миний хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон. Ингэснээр гомдол гаргагч иргэн Х.Оы талаар мэдсэн. Б.Ууган-Эрдэнэ миний бие 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сапбар зөвлөлийн 22 дугаар тогтоолоор Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн /тухайн үеийн нэршлээр/ даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруултад орж тэнцсэнг минь баталж, төрийн жинхэнэ албаны удирдах ажигггны нөөцөд бүртгэсэн. Мөн зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З  Б.У миний биеийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлггсийн даргын албан тушаалд томилуулахаар дэвшүүлсэн. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан шаардлага, ял шийтгэлтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн байдлын талаар магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт зэргийг холбогдох байгууллагуудаас нь албан ёсоор авч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажилд томилсон.

Миний бие улсад нийт 22 жил ажилнаас, Нийгмийн даатгалын байгууллагад 15 жил, удирдах албан тушаалд 10 жил ажилласан төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагч юм.  Иргэн Х.О нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдохдоо Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тоггоохюор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг зөрчиж нээлтгэй сонгон шалгаруулалтад орж. томилогдоогүй байдаг. Миний ойлгож байгаагаар Төсвийн шууд захирагчийн сул ажлын байранд Нээлттэй сонгон шалгаруулалтаар /тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийх томилогдох иргэнийг сонгох ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын байгууллагаас холбогдох албан бичгийг удаа дараа Х,О  өгсөн байдаг. Иргэн Х.О нь дээрх байгуулагуудын холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн өгсөн албан бичгийг зөвшөөрөхгүй Захиргааны шүүхэд гомдол гаргаж Төрийн албаны хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжоор хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагч миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх гэж байгааг эс зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Х.Оы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.О тус шүүхэд хандаж “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд Х.О намайг эгүүлэн томилохгүй байгаа Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Г.Б н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хүсэлт гаргасан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нийт 12 703 116 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад ажилдаа эргэж орох хүсэлт гаргаж байхад ажилд авахгүй байгаа нь хууль бус,...” гэж тодорхойлсныг хариуцагч “...ажилд орох хүсэлтээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан, ажилд томилох эрх нь хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө тус газарт хадгалагдаж байсан, уг ажлын байранд сонгон шалгаруулалт явуулснаар Б.Ууган-Эрдэнийг томилсон тул уг актыг гаргасан байгууллага нь хариуцах ёстой...” гэж, гуравдагч этгээд “...сонгон шалгаруулалтанд орж хууль ёсоор энэ албан тушаалд томилогдсон тул миний эрх ашгийг хамгаалж өгнө үү...”  гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон түүнд холбогдох тушаалуудаас үзвэл нэхэмжлэгч Х.Оыг ажилд томилох тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/211 дүгээр тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад мөн даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/488 дугаар тушаалаар тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар жинхлэн томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/66  дугаар бүхий Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Х.Од 2016 оны 9 дүгээр арын 05-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатай хүүхдээ асрах эхийн чөлөө олгосон үйл баримтууд тогтоогдов.

Түүнчлэн  нэхэмжлэгчийг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, эрүүл мэндийн даатгалын хэлтэс болж тусгаарлагдан зохин байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Х.О нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2018 оны 9 дүгээр арын 05-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан байх ба түүний хариуд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/3029 тоот албан бичгээр “Өргөдлийн хариуг хүргүүлсэн”, нэхэмжлэгч нь Төрийн албан зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус хандсанаар Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1390 тоот албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 354 тоот тус тус албан бичгүүдээр “Х.Оыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох тухай мэдэгдлийг” 2 удаа өгсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002/ 11 дүгээр зүйлийн 6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална” 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга нь нэхэмжлэгч Х.Оы эрхэлж байсан ажил, албан тушаалыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийг ажилдаа орох хүсэлт гаргасан тохиолдолд тухайн өдрөөс нь эхлэн уг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой.

Гэтэл хариуцагч Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх нь “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрчлөлт орохоос өмнө дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг томилох эрх нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад байсан...” гэх үндэслэлээр түүнийг ажилд нь үргэжлүүлэн ажиллуулахаас татгалзсан нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн, хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагч “...ажлын байрыг хэвээр хадгалах үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газар хүлээх байтал нээлттэй сонгон шалгаруулалт явуулж Б.Ууган-Эрдэнийг томилсон...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байгаад ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргасан нэхэмжлэгчийн тухайд энэ асуудал нь хамааралгүй буюу захиргааны байгууллагын өөрийнх нь дотоод асуудал гэж үзэхээр байна

Гуравдагч этгээдийн хувьд Нийгмийн даатгалын байгууллагын захиалгыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс зарласан нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч уг албан тушаалд ажилласан нь түүний буруу биш бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж зааснаар адил төрлийн ажлаар хангагдах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Х.Оыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгч Х.Оыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, түүнийг ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг хүсэлт гаргасан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нийт 12 703 116 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны туай хуулийн /2002 он/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан Х.Оыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Г.Б  Х.Оыг ажилд нь үргэлжүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Оыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, түүнийг ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг хүсэлт гаргасан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нийт 12 703 116 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д