Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 43

 

Б.Д, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Э, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд


                        Прокурор                                                          Б.Б

                        Хохирогч                                                         Г.Н

                        Хохирогчийн өмгөөлөгч                                 Э.М

                        Яллагдагч нарын

                                             өмгөөлөгч                                 Ц.Б, С.П

                        Яллагдагч                                                       Б.Д, Н.С

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар  сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.С, Б.Д нарт холбогдох 1812000530139 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 17-09 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Б.Д

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 37-11 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овгийн Н.С

Яллагдагч Б.Д, Н.Снар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн албан өрөөнд хохирогч Г.Нг хэрэг хүлээлгэх зорилгоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.С, Б.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамжаар: Яллагдагч Б.Д, Н.Снарт холбогдох 1812000530139 тоот хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 116 дугаар хуудсанд Н.Ст 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-ийн “Сэргээн засах, физик эмчилгээний тасаг”-ийн хүлээн авахад 11 цаг 25 минутаас 11 цаг 38 минутад хэргийн материал танилцуулав, Н.Снь баруун гар гэмтэлтэй тул гарын үсэг зурах боломжгүй, иймд мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив гэсэн байх боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Н.Схэргийн материалтай танилцаагүй талаар мэдүүлсэн, мөн яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б, яллагдагч Н.Сын өмгөөлөгч С.П нарт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэргийн материалыг танилцуулаагүй, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот яллагдагч Б.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нарт гардуулсан, танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэсэн заалт, 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэсэн заалт, 6 дахь хэсэгт заасан ”Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараах зүйлийг тусгана: 6.1.мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол, 6.2.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт, 6.3.шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт” гэсэн заалт, 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

            Мөн яллагдагч Н.С, Б.Д нарыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн албан өрөөнд иргэн Г.Нг хэрэг хүлээлгэх зорилгоор бие мах бодид нь халдаж, эрүү шүүлт тулгасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, ямар эрүүгийн хэргийг яаж хүлээлгэх зорилгоор дээрх гэмт хэрэг үйлдсэнийг шалгах шаардлагатай байна. Хэдийгээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой боловч хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг бүрэн шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоох” гэсэн ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэв.

            Иймд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг арилгуулах, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 515 тоот захирамжид заасан ажиллагааг бүрэн хийлгэх зэрэг яллагдагч Н.С, Б.Д нарт холбогдох 1812000530139 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

            Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно гээд  

Яллагдагч Н.С, Б.Д нарт холбогдох 1812000530139 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.С, Б.Д нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хураагдсан 5 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, Захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бгийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/824 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Б.Д, Н.Снар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн албан өрөөнд иргэн Г.Нг хэрэг хүлээлгэх зорилгоор бие мах бодид нь халдаж, эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Д, Н.Снарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Д, Н.Снарт холбогдох хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

1. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллагдагч Н.Ст хэргийн материал танилцуулсан боловч баруун гар гэмтэлтэй тул гарын үсэг зурах боломжгүй, иймд мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив гэсэн байх боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Н.Схэргийн материалтай танилцаагүй талаар мэдүүлсэн, мөн яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б, яллагдагч Н.Сын өмгөөлөгч С.П нарт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэргийн материалыг танилцуулаагүй, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот яллагдагч Б.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нарт гардуулсан, танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэсэн заалт, 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэсэн заалт, 6 дахь хэсэгт заасан ”Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараах зүйлийг тусгана: 6.1.мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол, 6.2.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт, 6.3.шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт” гэсэн заалт, 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

2. Мөн яллагдагч Н.С, Б.Д нарыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн албан өрөөнд иргэн Г.Нг хэрэг хүлээлгэх зорилгоор бие мах бодид нь халдаж, эрүү шүүлт тулгасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, ямар эрүүгийн хэргийг яаж хүлээлгэх зорилгоор дээрх гэмт хэрэг үйлдсэнийг шалгах шаардлагатай байна. Хэдийгээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой боловч хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг бүрэн шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоох” гэсэн ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

            1. Яллагдагч Н.Ст хэргийн материал танилцуулаагүй болон 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй зөрчлүүдийн тухайд:

            - Эрүүгийн 1812000530139 тоот хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 116 дугаар хуудсанд: “... Н.Ст 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэргээн засах, физик эмчилгээний тасгийн хүлээн авахад 11 цаг 25 минутаас 11 цаг 38 минутад хэргийн материал танилцуулав. Н.Снь баруун гар гэмтэлтэй тул гарын үсэг зурах боломжгүй. Иймд мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан байх ба уг тэмдэглэлд хэргийн материал танилцуулсан газар, цаг хугацааг тодорхой заасны зэрэгцээ яллагдагч Н.Сыг гарын үсэг зурах боломжгүй байсан шалтгааны талаар тодорхой тусгажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогч хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд тусгах санал, хүсэлтүүд нь зөвхөн тухайн оролцогч гаргасан тохиолдолд тэмдэглэлд тусгагдах ба мөрдөгч дээрх байдлаар тэмдэглэл үйлдсэнийг хуулийн уг заалтыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

            - Мөн захирамжид “... Яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б, яллагдагч Н.Сын өмгөөлөгч С.П нарт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хэргийн материалыг танилцуулаагүй ...” гэж заасан ба энд дурдагдаж байгаа материалууд нь хэрэгт оролцогч нараас гаргасан гомдол, хүсэлт болон тэдгээрийг шийдвэрлэсэн прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудаснууд байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан ба хэргийг прокурорын хяналтад шилжсэний дараа оролцогч нараас гаргасан гомдол, хүсэлт түүнийг шийдвэрлэсэн материалыг бусад оролцогч нарт танилцуулахаар хуульчлаагүй юм. Иймд захирамжид дурдаж буй материалыг яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б, яллагдагч Н.Сын өмгөөлөгч С.П нарт танилцуулаагүй нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

            2. Эрүүдэн шүүх гэдгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсны зэрэгцээ Монгол Улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдсэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон байдлаас тус тус дүгнэвэл гэмт хэргийн талаарх гомдолд албан ёсоор бүртгэгдэж, хуульд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тодорхой эрүүгийн хэргийг хүлээлгэх, тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан тайлбар, мэдүүлэг авах зорилготой байхыг шаардахгүй юм.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.С, Б.Д нарыг хохирогч Г.Нд тодорхой гэмт хэргийн талаарх гомдол, эсхүл эрүүгийн ямар хэргийг хүлээлгэх зорилгоор түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг хийсэн хэдий ч тодорхой ямар эрүүгийн хэрэг, эсхүл гэмт хэргийн талаарх гомдолд холбогдуулан эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон.

            Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болжээ.

            Иймд Н.С, Б.Д нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/824  дугаартай шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичээгүй. Харин шүүгчийн захирамжид дурдсан хэд хэдэн асуудал нь хуульд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй байсан тул тухайн асуудлуудыг засаж, зөвтгүүлэхгүй бол болохгүй гэсэн үндэслэлээр эсэргүүцлээ бичсэн.

Нэгдүгээрт: Хэргийн материал танилцуулах тал дээр оролцогч нарт ийм ийм зүйлийг танилцуулах ёстой гэж шүүхээс буцаасан нь үндэслэлгүй болсон. Яагаад гэхээр оролцогч нарын зүгээс ямар нэгэн хүсэлт буюу урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах болон холбогдох асуудлаа шалгуулахаар хүсэлт гаргаагүй. Өнөөдрийн хувьд хэргийн материал танилцуулсан эсэх тал дээр эргэлзээтэй байдал үүсэж байна. Хэрэгт авагдсан мөрдөгчийн тэмдэглэлээс харахад тухайн үед мөрдөгч Н.Стай уулзаад хэргийн материал танилцуулсан байна. Гэхдээ тухайн үед Н.Снь гарын үсэг зурах боломжгүй байсан талаарх нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас прокурор н.Цогтбаярын зүгээс хэргийн материалыг яллагдагчид танилцуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн байх гэж бодож байна. Хэргийг шалгах эрхтэй субъект нь өөрөө холбогдох тэмдэглэлийг хийж, гарын үсгээ зурсан байгаа тул үүнийг худлаа гэж үзэж хэргийг буцаах боломжгүй юм.

Хоёрдугаарт: Прокурорын газарт хэргийг шилжүүлснээс хойш оролцогч нараас гаргасан хүсэлт болон хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрт гаргасан гомдол, гомдлын хариу шийдвэрийг заавал танилцуулсан баримт үйлдэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зүйл байхгүй. Ц.Б өмгөөлөгчийн зүгээс дээрх зохицуулалт хуульд тусгагдсан гэж байгаа боловч миний зүгээс байхгүй гэж бодож байна. Харин Ц.Б өмгөөлөгчийн хэлээд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулах ёстой бөгөөд үүнийг танилцуулаагүй нь алдаа байсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад, яллах дүгнэлт үйлдсэнээс хойш мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлтийг бусад оролцогч нарт танилцуулах шаардлагагүй бөгөөд танилцуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Тухайн хүсэлт гаргасан оролцогч нар нь хариу шийдвэрийг аваад аймгийн ерөнхий прокурор болон улсын ерөнхий прокурорт гомдлоо гаргаад явсан байдаг. Тэгэхээр энэ асуудлыг нөхөж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

Гуравдугаарт: Шүүгчийн захирамжид ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар шалгаагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн үндэслэлийг зааж буцаасан. Н.С, Б.Д нарт холбогдох хэрэг дээр нотолбол зохих ажиллагаануудыг хийсэн байгаа. Яллагдагч нар нь хохирогчоос мэдээлэл авах зорилгоор эрүүдэн шүүсэн болох нь тэдний болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт тусгагдсан байдаг.

Ийм учраас дээрд дурдсан асуудлуудыг тусгасан шүүгчийн захирамжийн гурван заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Харин бусад асуудал болох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулж, гомдол, хүсэлт гаргах эрхийг нь хангуулахаар мөрдөн байцаалтын шатанд буцаах шийдвэрийг бол хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Г.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 824 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу хэргийг прокурорт буцааж өгнө үү  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд яллагдагч нар нь хохирогчид тодорхой ямар гэмт хэргийг хүлээлгэх зорилгоор ямар ажиллагаа явуулж, ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Тийм учраас дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хангах боломжгүй юм гэсэн саналтай байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч Г.Нгийн зүгээс Н.С, Б.Д нарыг өөрийг нь зодоогүй, харин өөрийг нь тийм хүн зодсон талаар нэр зааж мэдүүлэг өгдөг. Энэ байдлыг хүртэл нэмж шалгуулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд дээр нэмээд хохирогч Г.Нгийн гаргасан хүсэлтийг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс яагаад удаа дараа хэргийг буцаагаад өгөөч, миний хүсэлтүүдийг шийдээд өгөөч гэсэн саналыг гаргаж байна вэ гэхээр яллагдагч нар нь Г.Нг мэдүүлэг авах гээд зодоод байгаа юм уу, эсхүл ял хүлээлгэх гэж зодоод байгаа юм уу гэдэг нь хэрэг дотроос тодорхой харагддаггүй. Г.Нгийн яриад байгаа хивсний хэрэг байдаг ч юм уу, эсхүл байдаггүй ч юм уу гэдэг нь тодорхой бус байдаг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих ажиллагаанууд бүрэн хийгдээгүй байна. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гомдол, хүсэлтүүдийг эргэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Бгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Д, Н.Снарыг бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн албан өрөөнд хохирогч Г.Нг хэрэг хүлээлгэх зорилгоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамжаар: Яллагдагч Б.Д, Н.Снарт холбогдох 1812000530139 тоот хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 116 дугаар хуудсанд Н.Ст 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-ийн “Сэргээн засах, физик эмчилгээний тасаг”-ийн хүлээн авахад 11 цаг 25 минутаас 11 цаг 38 минутад хэргийн материал танилцуулав, Н.Снь баруун гар гэмтэлтэй тул гарын үсэг зурах боломжгүй, иймд мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив гэсэн байх боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Н.Схэргийн материалтай танилцаагүй талаар мэдүүлсэн, мөн яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б, яллагдагч Н.Сын өмгөөлөгч С.П нарт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэргийн материалыг танилцуулаагүй, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот яллагдагч Б.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нарт гардуулсан, танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэсэн заалт, 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэсэн заалт, 6 дахь хэсэгт заасан ”Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараах зүйлийг тусгана: 6.1.мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол, 6.2.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт, 6.3.шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт” гэсэн заалт, 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн, яллагдагч Н.С, Б.Д нарыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн албан өрөөнд иргэн Г.Нг хэрэг хүлээлгэх зорилгоор бие мах бодид нь халдаж, эрүү шүүлт тулгасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, ямар эрүүгийн хэргийг яаж хүлээлгэх зорилгоор дээрх гэмт хэрэг үйлдсэнийг шалгах шаардлагатай байна. Хэдийгээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой боловч хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг бүрэн шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоох” гэсэн ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэн  яллагдагч Н.С, Б.Д нарт холбогдох 1812000530139 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, давж заалдах шатны шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь өөрийн хадам аавд зодуулсан талаар удаа дараа мэдүүлж буйг анхаарах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хохирогч нь хуульд зааснаар худал мэдүүлэг өгөх эрхгүй тул түүний мэдүүлгийг үнэлж дүгнэх боломжтой юм.

Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

                             ШҮҮГЧИД                                      Д.Э

                                                                                    В.Ц