| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0053/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/234 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/234
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. Индра
Улсын яллагч Ч.Батзориг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Тамир
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ, Б.О
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Оргил
Шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* овогт Б******* Г*******т холбогдох эрүүгийн 2331000770188 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С******* аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ С*** аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, одоо цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт У******* хот С******* дүүрэг **-р хороо, **-р байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д******* овогт Б******* Г******* / РД: *******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 ил тод байх, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх. 35.1.7 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албан нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж,
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 1******* тоот дансанд хүлээн авч, Тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Н*** ХХК-ийн Хаан банкны 5 дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, Сэлэнгэ аймгийн С******* суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Цагдаагийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г******* мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 ажиллах байснаас нэмэлтээр нэг цэг нэмж нийт 5 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 1******* тоот дансанд хүлээн авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн С******* суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт зарцуулсан. Энэ 30.000.000 төгрөгийг байгууллага буюу Б.Г******* нь хувьд завшсан буюу төсвийг буруу хэрэглэж хохирол хор уршиг учруулсан зүйл огт байхгүй. Дээрх 70.000.000 төгрөгийг хуулийн дагуу зарцуулалт хийгдсэн. Харин аймгийн Засаг даргын захирамжийг тухайн үед нь хэрэгжүүлээгүй хугацаа алдаж шилжүүлсэн байдаг. Дээрх 70 сая төгрөгийг нэмэлт дансанд шилжүүлж зарцуулсан байдаг. 2023 оны 2 дугаар зүйлийн 23-ны аудит шалгалтаар ямар ч зөрчил гаргаагүй байдаг. Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 30.000.000 төгрөгийг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхэд дээрх мөнгөний зарцуулал, баримтыг гаргаж өгсөн болно гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б... Б.Отой санал нэг байна. Дээрх 70 сая төгрөгийг нэмэлт дансанд хүлээн авсан гэдэг ба бүх зарцуулалт хуулийн дагуу явагдсан. Цагдаагийн газрын өрөө тасалгаа орчинд засвар хийгдэж, баримтыг хавсаргасан байгаа тул 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг цагдаагийн байгууллага хариуцах ёсгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т “...Анх 2022 оны 04 дүгээр сарын үед манай Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн нь надад хандаж аймгийн Засаг даргын 2022 оны 03 сарын 29-ний өдрийн А/99 тоот захирамж гарсан байна, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд аймгийн хэд хэдэн сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг ажиллуулах юм байна, энэ захирамжийн хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт 4 пост байгуулж, цагдаагийн алба хаагчид ажиллах юм байна, тэдний байр, хоол, бензин шатахуунтай холбоотой зардал манайхаас гарах юм байна...’’ гэж хэлсэн юм. Тухайн үед манай сумын тамгын газарт аймаг руу явуулах мөнгө байгаагүй учир сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд буюу Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/107 тоот захирамж гаргаж, төсвийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан юм. Өөрөөр хэлбэл сумын Байгаль хамгаалах зардлыг 70,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Сумын сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлаас мөнгө авсан нь: Төрийн үйлчилгээний байгууллагын байр ашиглалттай холбоотой ажиллаж байсан ажилчдын цалинг орон нутгаас олгохоо больж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгаас биш Улсын төсвөөс олгодог болсон юм. Энэ хүрээнд 2022 оны 06-12 сар хүртэл зарцуулахаар төлөвлөсөн байсан зардлуудаа бууруулж, байгаль хамгаалах зардалдаа оруулж өгсөн юм. Улмаар аймгийн цагдаагийн газраас А гэх хүн над руу утсаар ярьж мөнгө санхүүжилт нэхэж байсан ба 2022 оны 07 сарын 27-ны өдөр сумын Засаг даргын А/145 тоот захирамжаар суманд 4 хяналтын цэг ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл аймгийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О гэх хүний гарын үсэгтэй 2022.07.28-ны өдрийн 44/1-4046 тоот албан бичиг манай тамгын газарт ирсэн ба уг албан бичгээр аймгийн цагдаагийн газарт олгох ёстой 105 сая төгрөгийн урьдчилгаа 70 сая төгрөгийг шилжүүлнэ үү гэсэн байсан юм. Манай суманд тийм 105 сая төгрөг байхгүй, угаасаа 70 сая төгрөгийн санхүүжилт олгохоор байсан тул 2022 оны 07 сарын 29-ний өдөр манай Ерөө сумын Засаг даргын тамгын газрын 1 тоот төрийн сангийн данснаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэмэлт санхүүжилтийн 1******* тоот данс руу 70,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Энэ 70,000,000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар нь Ерөө сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 27-ны өдрийн А/145 тоот захирамжийн 1-р хавсралтад заагдсан Ялбаг, Өлөнт, 35-н ам, Улаан гүүр зэрэг 4 байршилд Байгуулсан хяналтын постын үйл ажиллагаанд зарцуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ёстой юм. Би дээрх 70 сая төгрөгийн зарцуулалтын тайланг аймгийн цагдаагийн газраас гаргуулан авах зорилгоор тухайн үед манай суманд ирсэн А гэх цагдаад тайлангаа тухай бүрд нь өгөөрэй гэж хэлсэн юм. Гэтэл А нь надад хандаж. Цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаа нууцлалын зэрэгтэй байдаг, иймд шаардлагатай бол аудит хийгдсэний дараа тайлан өгөх байх...” гэж хэлсэн юм. Ингээд аймгийн цагдаагийн газар 70 сая төгрөгийнхөө зарцуулалтын А тайланг гаргаж ирүүлээгүй учир 2022 оны 12 дугаар сард би аймгийн цагдаагийн А гэх хүнтэй холбоо барих гэсэн боловч 9900-тэй утас нь холбогдохгүй байсан юм. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тайлангаа авч чадаагүй учир манай сум орон нутгийн төсвөөсөө гаргасан дээрх 70 сая төгрөгийн тайланг одоо хүртэл хааж чадаагүй байна. Дээрх 70 сая төгрөг бол орон нутгийн төсвөөс гарсан мөнгө. Бид манай сумын тамгын газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу өөрийн сумын төсвөө хэмнэж дээрх 70 сая төгрөгийг аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн юм. Манай Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 5/1-г эзэлдэг, мөн ой мод хуш модны самар, алт зэрэг байгалийн баялаг ихтэй учир байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг, зөрчил их гардаг юм. Нэг байгаль хамгаалагчид ногдох газар 4 нутгийн хэмжээгээр хувааж үзвэл манай суманд 19 байгаль хамгаалагч ажиллах ёстой, гэтэл орон тоогоороо 5 байгаль хамгаалагч ажиллаж байна. Иймд манай сумын байгаль хамгаалагч нар бүх газар нутагтаа хүрч ажиллах боломжгүй учир цагдаагийн газартай хамтарч, цагдаагийн алба хаагч нар хяналтын постод ажиллах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх асуудал байсан учир манай сум төвийн хуваарьтаа өөрчлөлт оруулж 70 сая төгрөг шийдэж өгсөн. Энэ 70 сая төгрөгөөс 22,392,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, жилийн эцэст сангийн яамнаас 17,608,000 төгрөгийг нь татаж төвлөрүүлсэн юм байна. Тэгэхээр байгууллагын ажилчдын засвар хийхэд зарцуулсан 30,900,000 төгрөгийг буцаан гаргуулж манай сумын орон нутгийн төсвөөс гаргасан мөнгийг буцаан төлүүлэх, орон нутгийн төсвийг хохиролгүй болгох нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28-р хуудас/,
Шүүгдэгч Б.Г*******ийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Анх 2022 оны 01 дүгээр сард Цагдаагийн газрын даргаар томилогдох үед манай газрын хэдэн паар хагарсан, ажиллах нөхцөл муу байсан ба 2022 оны 05 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай газрыг үзэж шалгаад шугамын асуудал муу байна, аюулгүй байдал алдагдах магадлалтай байна гэх утгатай дүгнэлт гаргаан юм. Энэ асуудлыг би дээд газар болох Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд 2022 оны 04, 05, 06 дугаар сард 3-4 удаа бичгээр хүргүүлж нөхцөл байдлаа танилцуулсан юм. Мөн аймгийн Засаг дарга Лхагвадоржид байгаа нөхцөл байдлыг хэлж 2022 оны 04 дүгээр сард аймгийн дарга өөрийн биеэр манай газар дээр ирж нөхцөл байдалтай танилцсан юм. Тэгээд бүгд л танилцсан боловч алба хаагчийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах талаар тодорхой зүйл шийдэж өгөөгүй, тэгээд өөрөө байгууллагынхаа дотор засал хийхээр шийдвэр гаргаж /гэхдээ цагдаагийн газрын удирдлагын түвшинд аман байдлаар л ярьж шийдсэн, хурлын тэмдэглэл байхгүй/ Эхний ээлжид цагдаагийн газрын 2 болон 3 давхарт байх коридорын шалыг сольж, нийтийн эзэмшлийн талбайн паар халаалт солихоор ярьсан ба засвар хийхдээ ажиллах хүчний зардал мөнгө байхгүй учир цагдаагийн газрынхаа алба хаагч нараар хийлгэхээр болсон юм. Энэ засварын ажил 2022 оны 08 дугаар сард эхэлсэн, 2022 оны батлагдсан төсөв дээр байгууллагын урсгал зардалд сард 2.500.000 төгрөг зарцуулахаар батлагдсан байсан, үүнээс өөрөөр засвар хийхтэй холбоотой төсөв батлагдаагүй байсан. Ингээд засвар хийхийн тулд барилгын материалын Сэлэнгэ детан нэртэй дэлгүүрээс 8.000.000 төгрөгийн үнэ бүхий пилтаг зээлээр авч, энэ талаар зээлийн гэрээ байгуулсан. Мөн Таван хан уул ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 16.000.000 төгрөгийн үнэ бүхий өнгөт хавтан авсан, Бугант нандин ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 1 бүр нь 400.000 төгрөгийн үнэтэй 41 ширхэг модон хаалгыг нийт 16.400.000 төгрөгөөр авсан юм. Ингээд 40.400.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал зээлээр авсан, бусад жижиг сажиг зүйлд 27 сая орчим төгрөгийн зардал гарсан, энэ зардлыг манай цагдаагийн газрын төсвөөс гаргасан байгаа. 2022 оны 1 дүгээр сард Экологийн цагдаагийн албанаас Ерөө сумын нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллах алба хаагч нарыг постод ажиллуулахтай холбоотойгоор шаардагдах ажлын зардалд 105 сая төгрөг гаргуулахаар судалгаа бүхий 1 хүснэгтийн мэдээллийг манай цагдаагийн газарт ирүүлсэн юм. Тэгээд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Цогбаатар хурандаа бид хоёр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би дөнгөж ажилд томилогдож ирээд байхдаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Лхагвадоржтой уулзаж уламжилсан юм. Гэтэл Лхагвадорж дарга энэ асуудлыг аймгаас шийдэх боломжгүй, Ерөө сумаас шийдүүлж болох байх гэж хэлсэн юм. Үүний дараа 2022 оны 02 дугаар сард би Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар болон Ерөө сумын Засаг даргын тамгын газарт хандаж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллах алба хаагч нарыг постод ажиллуулахтай холбоотой зардлыг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ерөө сумын нутаг дэвсгэрт 4 пост гарч, пост болгон дээр 2 алба хаагч, нийт 8 алба хаагч 14 хоног ажиллах байдлаар ажилласан учир нийт 17 удаа ээлж солиход давхардсан тоогоор 136 алба хаагч ажилласан. Энэ хугацаанд дээрх 70.000.000 төгрөгөөс 23.000.000 орчим төгрөгийн алба хаагч нарын хоол хүнс, бензин шатахуун зэрэгт зарцуулсан юм.
Ингээд 47.000.000 төгрөг үлдсэн учир 2022 оны 10 дугаар сард би өөрөө бие дааж шийдвэр гаргаад 30.900.000 төгрөгийг бэлнээр гаргуулж аваад тэр мөнгийг өрөөнийхөө ширээн дээр оруулж тавиад зөвлөлийн гишүүд болох мөрдөн тасгийн дарга хошууч Б, Зөрчлийн тасгийн дарга дэд хурандаа Г, ШУТ-ийн дарга дэд хурандаа Г, Захиргаа удирдлагын тасгийн дарга Ганбат, А сум дахь хэсгийн дарга дэд хурандаа А нарыг дуудаж өрөөндөө хуралдаад “...за энэ мөнгөөр байгууллагад засвар хийнэ, та нар өрөө болгонд 500.000 төгрөг ав, тэгээд өрөө болгондоо засвар хийе..” гэж шийдсэн юм. Захиргаа удирдлагын тасаг 7 өрөөтэй учир 3.500.000 төгрөг, Мөрдөн байцаах тасаг 5 өрөөтэй учир 2.500.000 төгрөг, эрүүгийн тасаг 8 өрөөтэй учир 4.000.000 төгрөг, ШУТ 4 өрөөтэй учир 2.000.000 төгрөг, Замын тасаг 3 өрөөтэй учир 1:500.000 төгрөг, зөрчлийн тасаг 1 өрөөтэй учир 500.000 төгрөгийг тус тус авсан байв. Би өөрөө шийдвэр гаргаж нийт 15.500.000 төгрөгийг дээрх тасгийн дарга нарт гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн юм. Ингээд тасаг тус бүр өрөө болгондоо засвар үйлчилгээ хийлгэсэн байгаа. Үүнээс үлдсэн мөнгөөр нь хурлын заалны сандал авах үүдний иргэдийн хүлээн авах хэсгийн сандал зэргийг солихоор шийдэж, би өөрөө бас л зөвлөлийн гишүүдээ цуглуулж байгаад хуралдаж, нөгөө мөнгөө гаргаж тавиад “...за энэ мөнгөөр байгууллагын хурлын заалны 110 ширхэг сандал, үүдний 2 сандал зэргийг солино, газрын хэмжээнд 150 гаруй алба хаагчидтай байтлаа хурлын заал нь 38 ширхэг сандалтай, алба хаагч нар хурал хийхээр шалан дээр сууж байна...” гэж хэлээд бэлэн 15.400.000 төгрөгийг А сумын хэсгийн дарга Аэд өгөөд “...чи маргааш У******* хот руу яваад өнгө үзэмж, чанар сайтай 150 ширхэг сандал худалдаж аваад ир...” гэж хэлсэн юм. Тэгээд А дэд хурандаа мөнгийг авч яваад ийм хямд сандал алга, 150 ширхэг сандал авах боломжгүй байна гэж ярьж байгаад 110 билүү 112 ширхэг сандал авч ирсэн. А нь сандал авсан талаарх баримтаа бүгдийг нь авч ирээд нягтлан бодогчид өгсөн байгаа. Ямар ч байсан би өөрөө шийдвэр гаргаад энэ мөнгийг зориулалтаар бусаар зарцуулсан. Нэг өдөр хэн нэгэн ирээд надаас ял асуухыг мэдэж байсан учир надад нууж хаагаад байх зүйл байхгүй. Оны эцэст 17.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гээд төсвөөс татчихсан байгаа. Зүгээр л гарын үсэг зуруулсан баримт байгаа. Би хэлсэн үгээ сайн санаж байна. Тухайн үед би нягтлан Н хандаж “...наад мөнгөө хүлээлгэж өгөөд, гарын үсгийг нь сайн зуруулж аваарай...” гэж хэлж байсан. төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгааг би мэдэж байсан. Манай нягтлан Наранжаргал намайг тэгж болохгүй гэж хэлсэн. Тэглээ гээд тушаалын дагуу л ажиллаж байгаа шүү дээ. Яах ч арга байхгүй. Алба хаагч нараа шалан дээр суулгаад байлтай биш гэж бодоод ийм зүйл хийсэн. Постод ажилласан алба хаагч тус бүрийн данс руу томилолтын мөнгө орсон болон сандал авсан, засвар хийсэн талаарх баримтууд байгаа. Манай газрын шүүхийн ахлах Бат-Эрдэнэ, жижүүрийн мөрдөгч Цогбадрах, эргүүлийн цагдаа Бат-Амгалан гэсэн 3 алба хаагчид голлож засварын ажлыг хийсэн. Бусад нийт алба хаагч нар тусалж дэмжээд засвар 500.000 төгрөг авсан. Өрөө болгон шалаа сольж, парктайн шал тавьсан. Зарим өрөө ханандаа имүс хийсэн байсан... ” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Б.С 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Ерөө сумын ИТХ нь 2021 оны 12 дугаар сард хуралдаж 2022 оны төсөв мөнгийг батлахдаа дээрх үйл ажиллагаатай холбоотой төсөв мөнгө баталсан эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 4 дүгээр сард ИТХ хуралдаж төсвийн тодотгол хийсэн ба энэ үед сумын байгаль орчны зардал дээр тодорхой хэмжээний төгрөгийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас хэрэгжүүлэх, Ерөө сумын нутаг дэвсгэрт байгуулсан 4 пост дээр үүрэг гүйцэтгэж, Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ажиллах цагдаагийн алба хаагч нарын томилолт буюу хоол хүнс, бензин шатахуунд зарцуулахаар баталж өгсөн юм. Ингээд төсвийн тодотгол батлагдсаны дараа уг төсвийн 70,000,000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх үүднээс 2022 оны 7 дугаар сард би өөрөө захирамж гаргаж, манай сумын төрийн сангийн данснаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын данс руу 70,000,000 төгрөг шилжүүлсэн юм... Цагдаагийн газар дээрх 70,000,000 төгрөгийг яг л манай Ерөө суманд байгуулсан 4 пост дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын хоол хүнс, бензин шатахууны зардалд зарцуулах ёстой. Цагдаагийн байгууллагаас Ерөө суманд ажиллах 4 постод ажиллах алба хаагч нарын томилолтын зардалд 70,000,000 төгрөг шийдвэрлэж өгсөн учраас уг мөнгийг түүнээс өөр зүйлд зарцуулж болохгүй, байгууллагын дотоод үйл ажиллагаа болон засвар үйлчилгээнд тус мөнгийг ашиглаж болохгүй, зориулалтын дагуу л зарцуулах ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Т 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би урд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгөхдөө баримт материалаа харж байгаад болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Одоо баримт мэдээлэл байхгүй учраас дахин дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх боломжгүй байна. Миний урд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй, тодорхой дэлгэрэнгүй үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Ерөө сумын Засаг даргын Тамгын газар 30.900.000 хохирол учирсан гэж үзэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 155-158-р хуудас/,
Цагдаагийн газрын төрийн сангийн 1******* тоот данснаас Ник ХХК-ийн 5 тоот данс руу 30,000,000 төгрөг “Шатахууны мөнгөн талон” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт, төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 64-66-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 30,900,000 төгрөгийн үнэ бүхий “Шатахууны мөнгөн талон”-ны орлогын баримт /1-р хх-ийн 67-68-р хуудас/,
Гэрч Б.Н 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ник ХХК-ийн Хаан банкны харилцах дансанд 30,000,000 төгрөг шатахууны мөнгөн талоны төлбөр шилжүүлсэн. 30,000,000 төгрөгийн талоныг нярав Д.Мөнх-Оюун НИК ХХК-аас аваад 900,000 төгрөгийг урамшууллын талон дагалдуулж ирүүлсэн. Ерөө суманд ажиллаж байгаа алба хаагч нарын шатахууны зардал манай байгууллагын төсвийн шатахууны зардлаас гарсан байсан учраас Цагдаагийн газрын дарга зөвлөлийн гишүүдийг цуглуулж Ерөө сумаас өгсөн мөнгөнөөс шатахууны зардлыг мөнгийг хурлын зааланд сандал худалдаж авах, алба хаагч нарын өрөөний засварт зориулахаар ярилцаж шийдвэр гаргаад Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Г******* 30,900,000 төгрөгийн талоныг бүгдийг нь авсан. Тэгээд удалгүй / хэд хоногийн дараа гэдгийг санахгүй байна./30,900,000 төгрөгийн талоныг бэлэн мөнгө болгож авч ирээд/ хаана яаж бэлэн мөнгө болгосныг би мэдэхгүй/ тасгийн дарга нарыг зөвлөлийн гишүүдийн өрөөнд цуглуулж гаднаас тортой мөнгө барьж орж ирээд шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Гд 4 өрөөний 2,000,000 төгрөг, Эрүүгийн цагдаагийн тасгийн А сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Аэд 8 өрөөний 4,000,000 төгрөг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Н 3 өрөөний 1,500,000 төгрөг Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Г 7 өрөөний 3,500,000 төгрөг, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Бд 5 өрөөний 2.500.000 төгрөг, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч н.Б 3 өрөөний 1,500,000 төгрөг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Гт 1 өрөөний 500,000 төгрөг, Цагдаагийн газрын даргын өрөө болон туслахын өрөөний засварт бичиг хэргийн ажилтан, цагдаагийн дэд ахлах Х.Г 1,020,000 төгрөг нийт 16,520,000 төгрөгийг тасгийн дарга нарт алба хаагч нарын өрөөний засварт зориул гэж өгсөн...А сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Аэд үлдэгдэл 14.380.000 төгрөгийг өгч Цагдаагийн газрын хурлын зааланд 110 ширхэг сандал 13.500.000 төгрөгөөр, үүдний хүлээлгийн сандал ширээний комыг 1,180,000 төгрөгөөр худалдан авхуулахаар У******* хот руу явуулж худалдан авхуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-60-р хуудас/,
Гэрч Б.Н 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...30,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ник ХХК-ийн Хаан банкны 5 дугаартай дансанд шатахууны мөнгө талон авахаар шилжүүлсэн. Ник ХХК-аас 30,000,000 төгрөгийн шатахуун худалдаж авсны урамшуулал болгож 900,000 төгрөгийн шатахууны талон дагалдуулж нийт 30.900.000 төгрөгийн шатахууны талон өгсөн. Уг 30,900,000 төгрөгийн Шатахууны талоныг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн түлш шатах тосох материалын дансанд орлогоор хүлээн авсан. Үүний дараа 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөртөө Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Г*******т 30.900.000 төгрөгийн шатахууны талоныг өгсөн. Б.Г******* дарга 30,900,000 төгрөгийн шатахууны талоныг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бэлэн мөнгө болгож авч ирсэн. Бэлэн мөнгө болгож ирсэн өдөрт нь тасгийн дарга нарт тарааж өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 62-63-р хуудас/,
- Гэрч Б.Н 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Ерөө сумын засаг даргын Тамгын газраас 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагын нэмэлт санхүүжилтийн 1******* дугаарын төрийн сангийн харилцах дансанд шилжиж орж ирсэн юмаа. Тэгээд 2022 оны 8 дугаар сард тус 70.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийн НИК ХХК руу шатахууны мөнгөн талон худалдан авахаар шилжүүлсэн ба урамшууллын 900.000 төгрөг нэмэгдэж нийт 30.900.000 төгрөгийн шатахууны талон худалдан авсан юм. Тэгээд 30.900.000 төгрөгийн цагдаагийн газрын дарга Б.Г******* бэлэн мөнгө болгон авч ирсэн. Тухайн мөнгөний зарцуулалтын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ мэдүүлж, энэ талаар баримтыг гаргаж өгсөн байгаа. Гэхдээ хурлын заалны 110 ширхэг сандал, хүлээлгийн комын орлогод авсан баримтыг өмнө нь өгөөгүй байсан одоо гаргаж өгөх боломжтой. Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 06 дугаар сард зөвшөөрөл авч байгууллагын үндсэн хөрөнгийн тавилга эд хогшлын дансанд бүртгэсэн байгаа. Тэрнээс өмнө үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй байсан учир мөнгөний эх үүсвэр нь Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилолтын зардал, хоол, шатахууны зардалд зарцуулах ёстой мөнгө байсан учраас бүртгэлд аваагүй байсан юм. Г******* даргын мэдүүлэгтээ хэлсэн 23.000.000 төгрөг нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нарын томилолтын зардалд нийт 22.392.000 төгрөгийн алба хаагчдын өөрсдийн өгсөн Хаан банкны харилцах данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнд бол шатахууны зардал гэж шилжүүлээгүй. Тэгэхээр дээр мэдүүлсэн НИК ХХК-аас худалдан авсан 30.900.000 төгрөг нь Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нарын томилолтын зардалд зарцуулаагүй байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулсан мөнгө байгаа юм. Би НИК ХХК-аас 30.900.000 төгрөгийн талон авч ирэн тэгээд түүнийг газрын дарга Г******* авсан тэгээд бэлэн мөнгө болгон авч ирсэн хаана, хэзээ, хэрхэн бэлэн мөнгө болгосон талаар би мэдэхгүй. Тасгийн дарга нар болон албан хаагчдын өрөөнд хийсэн засварын ажлын тайлан нь нэгтгэсэн байдлаар файлаар байгаа. Харин худалдан авалт хийсэн санхүүгийн баримт нь өөрсдөд нь байгаа. Хавтаст хэрэгт албажуулж авч өгөх боломжтой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141-142-р хуудас/,
Цагдаагийн газрын төрийн сангийн 1******* тоот данснаас Ник ХХК-ийн 5 тоот данс руу 30,000,000 төгрөг “Шатахууны мөнгөн талон” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт, төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 64-66-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 30,900,000 төгрөгийн үнэ бүхий “Шатахууны мөнгөн талон”-ны орлогын баримт /1-р хх-ийн 67-68-р хуудас/,
Гэрч Н.Г 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Дээрх 70,000,000 төгрөгөөс тасгийн дарга нарт албан хаагч нарын өрөөний засварт мөнгө өгснийг мэдэж байна. Гэхдээ мөнгөн дүнг нь мэдэхгүй байна. Би 7 өрөөний 3,500,000 төгрөг авсан. Мөн дэд хурандаа Б.А У******* хот руу сандалд явсныг мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгөөр сандал худалдан авсан эсэхийг мэдэхгүй. Сандал худалдаж аваад ирэхэд нь хүлээн авч хурлын зааланд сандал байрлуулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71-74-р хуудас/,
Гэрч Б.Аийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би мөнгө авах үедээ ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй, газрын дарга хэлээгүй, Сүүлд сонсоход Ерөө сумаас байгаль хамгаалах зардал буюу постод ажилласан алба хаагч нарт зориулагдсан мөнгө байсан гэж сонссон...Надад өгсөн мөнгө нь 14,380,0000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөөр дээрх мэдүүлэгт дурдсан 110 ширхэг сандал, сандал ширээний ком авсан. Би сандал болон сандал ширээний ком У******* хотоос худалдаж авахдаа газрын даргатай утсаар холбогдож зураг мэдээллийг үзүүлж үнийн судалгааны талаар танилцуулж байгаад авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-80-р хуудас/,
Гэрч П.Б 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аймгийн цагдаагийн газрын дарга нь өөрөө тухайн Цагдаагийн газрынхаа төсвийн шууд захирагч болж байгаа юм. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор санхүүгийн 1 дүгээр гарын үсэг зурах эрхтэй. Тэгэхээр Ерөө сумын Засаг даргын тамгын газраас аймгийн Цагдаагийн газрын дансанд 70 сая төгрөг шилжин орсон цагаас хойш уг 70 сая төгрөгийг захиран зарцуулах эрх нь цагдаагийн газрын даргын бүрэн эрх болж байгаа юм. Энэ 70 сая төгрөг чинь өөрөө Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас гарч байгаа. Тэгэхээр тэр 70 сая төгрөгийг байгаль орчныг нөхөн сэргээх хамгаалахтай холбоотой буюу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналтын постод ажиллахад зарцуулах ёстой юм. Тэгэхээр цагдаагийн газрын дарга Г******* нь 30,900,000 төгрөгөөр байгууллагын засвар үйлчилгээ хийж байгаа үйлдлийг зориулалтын бус гэж үзнэ, яагаад гэвэл байгаль хамгаалахтай холбоотой зардал учир өөр ямар нэгэн зүйл/ барилга засвар, машин засвар/ гэх мэт зүйлд зарцуулж болохгүй...Энэ 70 сая төгрөг бол төсвийн хөрөнгө мөн. 70 сая төгрөгийг тухайн сумын төсвөөс гаргаж байгаа, сумын Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэж байгаа, сумын үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө мөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө шүү дээ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 82-83-р хуудас/,
Гэрч Б.Бын 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2,500,000 төгрөг би хүлээн авсан. Огноог нь нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед цагдаагийн газрын зөвлөлийн өрөөнд тасгийн дарга нарыг дуудаж газрын дарга Г******* уулзалт хийсэн юм. Тэр үед Г******* дарга ширээн дээрээ бэлэн боодолтой мөнгө гаргаад тавьчихсан байсан. Ямар учиртай хэдэн төгрөг хаанаас гаргаж ирсэн болохыг би мэдэхгүй байна. Г******* дарга өөрөө тасгийн дарга нарт хандаж “энэ мөнгөөр тасаг тус бүр өрөөнүүддээ засвар хийнэ, тасаг бүр өрөөнийхөө тоогоор 500,000 төгрөг авч, өрөөнүүддээ засвар хий” гэж хэлээд мөнгийг тасгийн дарга нарт тарааж өгөх үүргийг нягтлан Н өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 85-86-р хуудас/,
Гэрч Э.Э 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус цагдаагийн газар дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар томилогдож ирэхэд Цагдаагийн газрын нийтийн зорчих хэсэг буюу коридор, заал давхар хоорондын шат зэрэг газарт засварын ажил хийгдсэн байсан. алба хаагч нарын болон бүх өрөөний хаалга солигдоогүй байсан. Намайг ирснээс хойш ахлах мөрдөгч, дарга нараас хаалганы өнгийг сонгуулж хаалгануудыг сольсон. Би ирээд удаагүй байсан учир ямар хөрөнгө мөнгөөр хийгдэж байсныг мэдэхгүй. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 2022 онд засвар үйлчилгээний төсөвт хэдэн төгрөг тавигдсан, үүнээс хэдэн төгрөгийг хэрхэн яаж зарцуулсныг би мэдэхгүй. Миний мэдэж байгаа зүйл гэвэл томилогдсоноос хойш буюу 2023 оны төсөвт Цагдаагийн газрын гадна пасадны засварын төсөвт 350.000.000 төгрөг тавиулсныг мэдэж байгаа. Манай тасгийн 8 өрөөний засварт 4.000.000 төгрөг өгөхөөс 6 өрөөний 3.000.000 төгрөгийг эхлээд нярваас авсан. 3.000.000 төгрөгийг аваад тасгийн алба хаагч нарыг цуглуулж хуралдаад хамгийн муу өрөө буюу 2 эрүүгийн ахлах мөрдөгчийн өрөөнд засвар хийе, үлдсэн мөнгөөр нь бусад алба хаагч нарын өрөөг бага багаар засахаар болсон юм. Ингээд сүүлийн 1.000.000 төгрөгийг 7 хоногийн дараа өгсөн. Ингээд 4.000.000 төгрөгийг өөртөө байлгаж байгаад эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Өсөхбаярын өрөөнд явган хана, тааз, хана, гэрэл, шалыг өнгөлж засвар хийсэн. Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Э.Б өрөөнд явган хана, хана, тааз гэрэл, шалыг өнгөлж засвар хийсэн. Мөн бүх алба хаагч нарын өрөөнд 1.600.000 төгрөгөөр хөшиг авсан. Ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг зарцуулсан, мөн алба хаагч нарын өрөөний шатсан гэрэл сольсон. Энэ засварын ажилтай холбоотой баримтууд байгаа тул мэдүүлгийн тэмдэглэлд хавсаргуулахаар хуулбар хувийг гаргаж өгье...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 08-12 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын байр өрөө, тасалгаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 13-20 дугаар хуудас/,
Хохирогчоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрыг тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол / 1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Ерөө сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын чиг ажиллуулах тухай мэдээлэл хүргүүлэх албан бичиг /1 дүгээр хх-ийн 42-52 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/99 дугаартай “хяналтын цэг ажиллуулах тухай” захирамж /1-р хх-ийн 44-45-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/107 дугаартай “Ерөө сумын 2022 оны төсвийн сар, улирлын хуваарь батлах тухай” захирамжийн хуулбар /1-р хх-ийн 46-48-р хуудас/,
Гэрч Э.Э гаргуулан авсан засвар хийсэн талаарх хүснэгтэлсэн 4.000.000 төгрөгийн тооцоолол/1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,
Гэрч Э.Э гаргуулан авсан засвар хийсэн талаарх 188.500 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 92-р хуудас/,
Гэрч Э.Э гаргуулан авсан засвар хийсэн талаарх 24.800 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 93-р хуудас/,
Гэрч Э.Э гаргуулан авсан засвар хийсэн талаарх 247.400 төгрөгийн баримт /1-р хх-ийн 94-р хуудас/,
Гэрч Э.Э гаргуулан авсан засвар хийсэн талаарх 26.500 төгрөгийн баримт /1-р хх-ийн 95-р хуудас/,
Гэрч Э.Э гаргуулан авсан засвар хийсэн талаарх 391.700 төгрөгийн баримт /1-р хх-ийн 96-р хуудас/,
Гэрч Э.Э гаргуулан авсан засвар хийсэн талаарх 45.000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 97-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Авлигатай тэмцэх газарт урсгал засвар холбоотой баримт материалыг хүргүүлсэн тухай албан тоот /1- хх-ийн 98-р хуудас/,
Баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 99-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Түр хяналтын цэг /пост/ байгуулж, алба хаагчдыг ажиллуулах тухай” даргын тушаалын хуулбар /1-р хх-ийн 100-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15/70 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох зорилгоор хяналтын 4 постыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллуулах, үүрэг гүйцэтгэх алба хаагч нарын томилолт, шатахууны зардлыг шийдвэрлэн хамтран ажиллах албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 101-р хуудас/,
-Сэлэнгэ аймгийн нутагт 2022 онд хяналтын постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 105.182.280 төгрөгийг зардлын тооцоо гэх хүснэгтэн мэдээлэл /1-р хх-ийн 102-р хуудас/,
-Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 44/1-4046 дугаартай “70,000,000 төгрөгийг манай байгууллагын нэмэлт санхүүжилтийн 1******* дугаарын дансанд шилжүүлж хамтран ажиллахыг хүсье” гэх албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 103-р хуудас/,
-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “хяналтын цэг ажиллуулах тухай” захирамжийн хуулбар /1-р хх-ийн 104-р хуудас/,
-Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар Буган нандин ХХК-тай модон хаалга нийлүүлэх тухай 16.400.000 төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээ /1-р хх-ийн 105-112-р хуудас/,
-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Таван-Хан Уул ХХК-тай өнгөт хавтан нийлүүлэх тухай 16.000.000 төгрөгийн бараа материал нийлүүлэх тухай гэрээ /1-р хх-ийн 113-119-р хуудас/,
-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Сэлэнгэ титан ХХК-тай плита нийлүүлэх 8.000.000 төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээ /1-р хх-ийн 120-127-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас шалны пелтан хавтангийн талаар хийсэн үнийн судалгаа /1р хх-ийн 128-р хуудас/,
-23-16 хүлээлгийн ком гэх зарлагын баримт /1р хх-ийн 129-р хуудас/,
-4 хос сандал гэх 13.200.000 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 129-р хуудас/,
-Сандлын тооцоо гэх гараар бичсэн 15.500.000 төгрөгийн жагсаалт /1-р хх-ийн 130-р хуудас/,
- 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2.388.000 төгрөгийн албан томилолтын зардлын төлбөрийн хүсэлт, зардлын тооцоо албан томилолтын хуулбарууд /1-р хх-ийн 131-137-р хуудас/,
- 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7.368.000 төгрөгийн албан томилолтын зардлын төлбөрийн хүсэлт, зардлын тооцоо, албан томилолт, хийсэн ажлын тайлангийн хуулбарууд /1-р хх-ийн 138-163-р хуудас/,
- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1.344.000 төгрөгийн албан томилолтын зардлын төлбөрийн хүсэлт, зардлын тооцоо, албан томилолт, хийсэн ажлын тайлангийн хуулбарууд /1-р хх-ийн 164-168-р хуудас/,
- 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2.316.000 төгрөгийн албан томилолтын зардлын төлбөрийн хүсэлт, зардлын тооцоо, албан томилолт, хийсэн ажлын тайлангийн хуулбарууд /1-р хх-ийн 169-180-р хуудас/,
- 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2.256.000 төгрөгийн албан томилолтын зардлын төлбөрийн хүсэлт, зардлын тооцоо, албан томилолт, хийсэн ажлын тайлангийн хуулбарууд /1-р хх-ийн 181-188-р хуудас/,
- 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5.376.000 төгрөгийн албан томилолтын зардлын төлбөрийн хүсэлт, зардлын тооцоо, албан томилолт, хийсэн ажлын тайлангийн хуулбарууд /1-р хх-ийн 189-206-р хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 31/01/01 дугаартай дүгнэлт /1р хх-ийн 207-209-р хуудас/,
- Мэргэжлийн хяналтын газрын 2022оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18-07-021/244 дугаартай “Барилга байгууламжийн тухай” улсын байцаагчийн дүгнэлт /1р хх-ийн 210-211-р хуудас/
- Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18-07-021/213 дугаартай “Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай” улсын байцаагчийн дүгнэлт /1-р хх-ийн 212-213-р хуудас/,
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 214-р хуудас/,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1р хх-ийн 216-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Г*******тай хамаарал бүхийн этгээдүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 217-221/
- Шүүгдэгч Б.Г*******ийн нэр дээрх авто тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 222-224-р хуудас/
-Шүүгдэгч Б.Г******* болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа /1-р хх-ийн 225-226-р хуудас/,
- Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4/425 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 27-28-р хуудас/,
-Улсын ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорын газарт “Хэргийн харьяалал”-ыг өөрчлөн тогтоосон тухай 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/2767 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 29-р хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2331000770188 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 45-51-р хуудас/,
-Шүүгдэгч Б.Г*******ийн 2021, 2022 оны хувийн ашиг ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг “мэдүүлгийн бүрдүүлэлтийн систем”-ээс хуулбарлан авсан тухай баримтууд /2-р хх-ийн 62-70-р хуудас/,
-Шүүгдэгч Б.Г*******ийн өмчлөлийн С******* аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Дөрвөлж хотхон 12 айлын Б байрны 2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-1213001797 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын зөвшөөрөл /2-р хх-ийн 71-74-р хуудас/,
-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримтууд /2-р хх-ийн 79-84-р хуудас/,
-Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн санал /2-р хх-ийн 85-90-р хуудас/,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлээс хавтаст хэрэгт нотлох баримтаар үнэлүүлэх тухай хүсэлт, нотлох баримтаар өгсөн прокурорын шаардлага, засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэрэл зургийн үзүүлэлт, илтгэх хуудас, өрөө тасалгаанд засвар хийсэн тухай танилцуулга зэрэг нотлох баримтууд /2-р хх-ийн 107-125-р хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын өрөөнд засвар хийсэн тухай илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 111-124-р хуудас/,
- Гэрч Б.Наранжаргалаас гаргаж өгсөн нотлох баримтын жагсаалт /2-р хх-ийн 143-р хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 23.143.485 төгрөгөөр эд хогшил авсан тухай орлогын баримт /2-р хх-ийн 144-р хуудас/,
- Засвар хийсэн тухай илтгэх хуудас /2-р хх-ийн 145-146р хуудас/,
- Засвар үйлчилгээ материал худалдан авсан 2.014.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 147-р хуудас/,
- Засвар үйлчилгээний материал Парктайн шал 5.085.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 148-р хуудас/,
- Засвар үйлчилгээний барилгын материалын худалдан авалтын зарлагын баримт /2-р хх-ийн 149-р хуудас/,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганбатаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөө сумын Засаг даргын тамгын газарт учирсан хохирлыг Цагдаагийн газар төлөх үү, урд ажиллаж байсан цагдаагийн газрын дарга төлөх үү гэдгийг шүүхийн байгууллага шийдэх байх. Учирсан гэх 30.900.000 төгрөгийг Цагдаагийн газрын тасгуудын өрөөний засварын мөнгө байсныг сүүлд мэдсэн. Тухайн үед манай тасаг газрын даргаас 2.500.000 төгрөг авч байсан. Манай тасаг 2.500.000 төгрөгөөр өрөөний засвараа хийсэн. Түүнээс хэргийн талаар тодорхой мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 164-168-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Т дахин 2023 оны 11 дүгээр сарын 08-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдаж, 2022^оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хуулийн 22 дугаар зүйлд сумын чиг үүргийг заасан ба 22.1.17-д сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир спортын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийг ашиглалт, засвар үйлчилгээг орон нутгаас хариуцна гэж заасан байгаа. Үүний дагуу дээрх байгууллагуудын бүх ажилчдын цалинг Орон нутгийн төсвөөс олгож байсан юм. Гэтэл Монгол улсын их хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дээрх хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, үйлчилгээ гэсэн заалтыг хассан юм, үүний дагуу төрийн үйлчилгээний байгууллага буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг Ерөө сум болон Бугант тосгоны 8 байгууллагын үйлчилгээний ажилчид болох цэвэрлэгч, жижүүр, галч зэрэг ажилчдын цалинг орон нутгийн төсвөөс олгож байсныг болиулж, харьяа байгууллага тус бүрээсээ цалингаа авах болсон юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай “Монгол Улсын 2022 оны төвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 5.4-т бүх шатны төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэж ажиллах талаар заасан байгаа. Үүний дагуу манай сумын Засаг даргын тамгын газар нь 2022 онд тавилга, эд хөгшил худалдаж авах, урсгал засварын зардлаа бууруулсан байгаа. Эдгээр заалтуудыг үндэслэн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар төвийн төвлөрүүлэн захирагч буюу сумын Засаг дарга тухайн жилийн төсөвтөө зохицуулалт хийсэн байгаа.
Ингэж төсвийн зохицуулалт хийхдээ дараах байдлаар 70 сая төгрөгийг бүрдүүлсэн. Үүнд:
1. Засаг даргын тамгын газрын урсгал засвараас 15,000,000 төгрөг, тавилга эд хогшлын зардлаас 6,827,400 төгрөг нийт 21,827,400 төгрөг,
2. Сургуулийн гэрээт ажилчдын цалингийн данснаас 30,950,300 төгрөг, Тэтгэврийн даатгалаас 2,476,000 төгрөг,
Тэтгэмжийн даатгалаас 309,500 төгрөг,
Ажилгүйдлээс 247,600 төгрөг,
Үйлдвэрлэлийн ослын даатгалаас 61,900 төгрөг,
Эрүүл мэндийн даатгалаас 619,000 төгрөг,
Бага үнэтэй түргэн элэгдэх зардлаас 1,123,500 төгрөг,
Нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлаас 450,000 төгрөг,
Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл 450,000 төгрөг ингээд сургуулиас нийт 36,687,800 төгрөг,
Гэрээт ажилчдын цалин 9,473,900 төгрөг,
Тэтгэврийн даатгал 757,900 төгрөг,
Тэтгэмжийн даатгал 94,700 төгрөг,
Ажилгүйдэл 75,800 төгрөг,
Үйлдвэрлэлийн осол 18,900 төгрөг,
Эрүүл мэндийн даатгалаас 189,000 төгрөг нийт 10,610,700 төгрөг,
4.Бугант сургуулийн гэрээт ажилчдын цалин 874,100 төгрөг, ингээд нийт 70,000,000 төгрөг бүрдсэн байна.
Дээрх сургууль, цэцэрлэг, тамгын газар зэргээс хасагдсан зардал нь Ерөө
сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны 41 дугаар тогтоолоор сумын
2022 оны төсвийг батлах үед тогтоолын 3 дахь хэсгийн 3.2.4-т “Тусгай 1,474,729,300 төгрөгөөр батлагдсан байгаа, ингэж батлагдсан төсөвт сумын сумын ИТХ-ын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор тодотгол хийсэн, ингэж тодотгол хийхдээ 3 дахь хэсгийн 3.2.4-т “Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын зардал” 1,474,729,300 төгрөг байсныг 1,303,648,900 болгож, 171,080,400 төгрөгөөр бууруулсан байгаа. Энэ буурж орсон 171,080,400 төгрөгийг Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд зохицуулалт хийж, дээрх 70,000,000 төгрөгийг бүрдүүлж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 215-216-р хуудас/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулан авсан “2022 оны Ерөө сумын төсөв батлах тухай” Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, баримтууд /2-р хх-ийн 217-250-р хуудас, 3-р хх-ийн 01-29-р хуудас/,
Гэрч Б.С дахин 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...За намайг захирамж гарахаас өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөө сумын нутаг дэвсгэрт 4 байршилд хяналтын пост байгуулагдаж, цагдаагийн байгууллагын алба хаагчид байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан юм. Пост байгуулахаас өмнө буюу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллага болон аймгийн Засаг даргын зүгээс хяналтын пост гаргаж ажиллуулах, үүний зардал мөнгийг Ерөө сумаас шийдвэрлэх талаарх албан бичиг, хүсэлт захирамжийн манай суманд ирүүлсэн байсан юм. Манай сумын зүгээс 04 сарын 01-ний өдрөөс өмнө зардлыг шийдвэрлэж өгөх боломжгүй, төсөв мөнгө байхгүй байсан юм. Тэгээд зардлыг шийдвэрлэхийн тулд сумын ИТХ-р хэлэлцүүлж, төсвийн тодотгол хийсний дараа би эрх хэмжээнийхээ хүрээнд төсвийн зохицуулалт хийж, дээрх 70 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм. Угаасаа цагдаагийн байгууллагын алба хаагчид томилолтын зардлаа нэхэмжилж байна. төсөв мөнгийг яаралтай шийдвэрлэж өгөөч гэх хүсэлтийг манай суманд тавьж байсан. нэгэнт манай суманд 4 сарын 01-ний өдрөөс хойш хяналтын пост ажиллаж байгаа. Үүнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нарын томилолтын зардал олгогдоогүй байгааг би мэдсэн учраас сүүлд 7 дугаар сарын 27-ны өдөр захирамж гаргахдаа 4 сарын 01-ний өдрөөс хойших хугацааны зардлыг хамааруулан шийдвэрлэсэн юм. Тэгэхээр манай сумаас захирамж гаргаж 07 дугаар сард 70 сая төгрөгийн санхүүжилтийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд гарсан зардлыг цагдаагийн байгууллага өөрөө дотооддоо зохицуулалт хийгээд явж байсан байх ямар ч байсан манай сумаас санхүүжилт авсан хойно өмнөх хугацаанд постод ажилласан алба хаагч нарын томилолтыг нөхөж олгосон байх ёстой, энэ талаарх асуудлыг цагдаагийн байгууллага нь мэдэх байх...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 30-32-р хуудас/,
Гэрч Б.Наранжаргалаас дахин 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөө сумын засаг дарга тамгын газраас манай цагдаагийн газрын төрийн сангийн нэмэлт санхүүжилт 1******* дугаартай дансанд шилжин орж, түүнээс зарцуулалт хийгээд 17.602.000 төгрөг үлдсэн байсныг 2022 оны төсвийн жил дуусахад Сангийн яам руу татагдсан байгаа, улмаар 2023 оны 02 дугаар сард буцаад манай цагдаагийн газрын нэмэлт санхүүжилтийн дээрх дансанд шилжин орж ирсэн байгаа, энэ мөнгийг одоо хүртэл зарцуулаагүй байна. Дээрх 70 сая төгрөгийг зарцуулалтын тайланг гаргаагүй байгаа, дээрх 17.602.000 төгрөгийг хэрхэх талаар шийдвэр гарч, гүйцэтгэл дууссаны дараа зарцуулалтын тайлан гаргахаар байна. Хяналтын пост бол 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гарсан. Анх 4 сарын 01-ний өдөрт Ерөө сумын нутаг дэвсгэр Өлөнт, Бугант, 35-ын ам, Улаан гүүр гэх 4 байршилд хяналтын пост байгуулж, албан хаагчид үүрэг гүйцэтгэж эхэлсэн байгаа. 2022.04.01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрийн хооронд дээрх 4 постод үүрэг гүйцэтгэх алба хаагчид ээлж хүлээлцэх үед болон хяналт шалгалтаар ажиллахтай нь холбоотой гарсан шатах, тослох материалын зардал нь манай цагдаагийн газрын шатах тослох материалын данснаас гарч байсан юм. Энэ хугацаанд манай цагдаагийн газраас нийт 24 удаагийн замын хуудсаар 6.758.420 төгрөгийн зардал гаргаж зарцуулсан байна. Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас санхүүжилт орж ирэхээс өмнө буюу 04 сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 3.478.420 төгрөгийн шатах тослох материалын зардал гарсан байна. Энэ мөнгө нь 6.758.420 төгрөгтөө орж байгаа. Ер нь бол Ерөө сумын засаг даргын Тамгын газраас 70 сая төгрөгийн санхүүжилт орж ирэхээс өмнөх хугацааны зардал нь манай цагдаагийн газраас гарч байсан. цагдаагийн газрын данснаас дээрх зардал гаргаад байгаа учир нь 4 сарын 01-ний өдрөөс эхлэн хяналтын цэг ажиллуулж эхэлсэн байхад Ерөө сумын Засаг даргын тамгын газраас санхүүжилтийг шийдвэрлэж өгөхгүй байсан. Тэгэхээр яах ч арга байхгүй, манай цагдаагийн газар өөрийн зардлаас алба хаагч нарын шатахууны зардлыг гаргаж байсан, харин алба хаагч нарын томилолтын зардал болох хоол хүнсний мөнгийг нь тухай бүрт нь өгөөгүй, алба хаагч нарын томилолтын хуудсыг авч байгаад сүүлд нь Ерөө сумын засаг даргын тамгын газраас 70 сая төгрөгийн санхүүжилт орж ирэх үед алба хаагч нарын томилолтын зардлыг нөхөн олгосон байгаа. Энэ талаарх баримтуудыг хуулбарлаж хавтаст хэрэгт тусгуулсан байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-34-р хуудас/,
- Шатахуун шаардах баримтууд /3-р хх-ийн 34-61-р хуудас/,
- Гэрч Т.Г 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 62-63-р хуудас/,
- Гэрч Т.М 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 65-66-р хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Мөнхтүвшингээс баримт бичиг гаргуулан авсан тухай баримтууд /3-р хх-ийн 67-70-р хуудас/,
- Гэрч Ц.М 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гаргуулан авсан баримтууд /3-р хх-ийн 73-82-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1539 дугаартай тушаалаар Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т “...Анх 2022 оны 04 дүгээр сарын үед манай Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн нь надад хандаж аймгийн Засаг даргын 2022 оны 03 сарын 29-ний өдрийн А/99 тоот захирамж гарсан байна, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд аймгийн хэд хэдэн сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг ажиллуулах юм байна, энэ захирамжийн хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт 4 пост байгуулж, цагдаагийн алба хаагчид ажиллах юм байна, тэдний байр, хоол, бензин шатахуунтай холбоотой зардал манайхаас гарах юм байна...’’ гэж хэлсэн юм. Тухайн үед манай сумын тамгын газарт аймаг руу явуулах мөнгө байгаагүй учир сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд буюу Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/107 тоот захирамж гаргаж, төсвийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан юм. Өөрөөр хэлбэл сумын Байгаль хамгаалах зардлыг 70,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Сумын сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлаас мөнгө авсан нь: Төрийн үйлчилгээний байгууллагын байр ашиглалттай холбоотой ажиллаж байсан ажилчдын цалинг орон нутгаас олгохоо больж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгаас биш Улсын төсвөөс олгодог болсон юм. Энэ хүрээнд 2022 оны 06-12 сар хүртэл зарцуулахаар төлөвлөсөн байсан зардлуудаа бууруулж, байгаль хамгаалах зардалдаа оруулж өгсөн юм. Улмаар аймгийн цагдаагийн газраас А гэх хүн над руу утсаар ярьж мөнгө санхүүжилт нэхэж байсан ба 2022 оны 07 сарын 27-ны өдөр сумын Засаг даргын А/145 тоот захирамжаар суманд 4 хяналтын цэг ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл аймгийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О гэх хүний гарын үсэгтэй 2022.07.28-ны өдрийн 44/1-4046 тоот албан бичиг манай тамгын газарт ирсэн ба уг албан бичгээр аймгийн цагдаагийн газарт олгох ёстой 105 сая төгрөгийн урьдчилгаа 70 сая төгрөгийг шилжүүлнэ үү гэсэн байсан юм. Манай суманд тийм 105 сая төгрөг байхгүй, угаасаа 70 сая төгрөгийн санхүүжилт олгохоор байсан тул 2022 оны 07 сарын 29-ний өдөр манай Ерөө сумын Засаг даргын тамгын газрын 1 тоот төрийн сангийн данснаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэмэлт санхүүжилтийн 1******* тоот данс руу 70,000,000 төгрөг шилжүүлсэн юм. ... Би дээрх 70 сая төгрөгийн зарцуулалтын тайланг аймгийн цагдаагийн газраас гаргуулан авах зорилгоор тухайн үед манай суманд ирсэн А гэх цагдаад тайлангаа тухай бүрд нь өгөөрэй гэж хэлсэн юм. Гэтэл А нь надад хандаж. Цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаа нууцлалын зэрэгтэй байдаг, иймд шаардлагатай бол аудит хийгдсэний дараа тайлан өгөх байх...” гэж хэлсэн юм. Ингээд аймгийн цагдаагийн газар 70 сая төгрөгийнхөө зарцуулалтын А тайланг гаргаж ирүүлээгүй учир 2022 оны 12 дугаар сард би аймгийн цагдаагийн А гэх хүнтэй холбоо барих гэсэн боловч 9900-тэй утас нь холбогдохгүй байсан юм. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тайлангаа авч чадаагүй учир манай сум орон нутгийн төсвөөсөө гаргасан дээрх 70 сая төгрөгийн тайланг одоо хүртэл хааж чадаагүй байна. Дээрх 70 сая төгрөг бол орон нутгийн төсвөөс гарсан мөнгө. Бид манай сумын тамгын газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу өөрийн сумын төсвөө хэмнэж дээрх 70 сая төгрөгийг аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн юм. Манай Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 5/1-г эзэлдэг, мөн ой мод хуш модны самар, алт зэрэг байгалийн баялаг ихтэй учир байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг, зөрчил их гардаг юм. Нэг байгаль хамгаалагчид ногдох газар 4 нутгийн хэмжээгээр хувааж үзвэл манай суманд 19 байгаль хамгаалагч ажиллах ёстой, гэтэл орон тоогоороо 5 байгаль хамгаалагч ажиллаж байна. Иймд манай сумын байгаль хамгаалагч нар бүх газар нутагтаа хүрч ажиллах боломжгүй учир цагдаагийн газартай хамтарч, цагдаагийн алба хаагч нар хяналтын постод ажиллах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх асуудал байсан учир манай сум төвийн хуваарьтаа өөрчлөлт оруулж 70 сая төгрөг шийдэж өгсөн. Энэ 70 сая төгрөгөөс 22,392,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, жилийн эцэст сангийн яамнаас 17,608,000 төгрөгийг нь татаж төвлөрүүлсэн юм байна. Тэгэхээр байгууллагын ажилчдын засвар хийхэд зарцуулсан 30,900,000 төгрөгийг буцаан гаргуулж манай сумын орон нутгийн төсвөөс гаргасан мөнгийг буцаан төлүүлэх, орон нутгийн төсвийг хохиролгүй болгох нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28-р хуудас/,
Гэрч П.Б 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аймгийн цагдаагийн газрын дарга нь өөрөө тухайн Цагдаагийн газрынхаа төсвийн шууд захирагч болж байгаа юм. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор санхүүгийн 1 дүгээр гарын үсэг зурах эрхтэй. Тэгэхээр Ерөө сумын Засаг даргын тамгын газраас аймгийн Цагдаагийн газрын дансанд 70 сая төгрөг шилжин орсон цагаас хойш уг 70 сая төгрөгийг захиран зарцуулах эрх нь цагдаагийн газрын даргын бүрэн эрх болж байгаа юм. Энэ 70 сая төгрөг чинь өөрөө Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас гарч байгаа. Тэгэхээр тэр 70 сая төгрөгийг байгаль орчныг нөхөн сэргээх хамгаалахтай холбоотой буюу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналтын постод ажиллахад зарцуулах ёстой юм. Тэгэхээр цагдаагийн газрын дарга Г******* нь 30,900,000 төгрөгөөр байгууллагын засвар үйлчилгээ хийж байгаа үйлдлийг зориулалтын бус гэж үзнэ, яагаад гэвэл байгаль хамгаалахтай холбоотой зардал учир өөр ямар нэгэн зүйл/ барилга засвар, машин засвар/ гэх мэт зүйлд зарцуулж болохгүй...Энэ 70 сая төгрөг бол төсвийн хөрөнгө мөн. 70 сая төгрөгийг тухайн сумын төсвөөс гаргаж байгаа, сумын Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэж байгаа, сумын үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө мөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө шүү дээ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 82-83-р хуудас/,
Гэрч Б.С 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Ерөө сумын ИТХ нь 2021 оны 12 дугаар сард хуралдаж 2022 оны төсөв мөнгийг батлахдаа дээрх үйл ажиллагаатай холбоотой төсөв мөнгө баталсан эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 4 дүгээр сард ИТХ хуралдаж төсвийн тодотгол хийсэн ба энэ үед сумын байгаль орчны зардал дээр тодорхой хэмжээний төгрөгийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас хэрэгжүүлэх, Ерөө сумын нутаг дэвсгэрт байгуулсан 4 пост дээр үүрэг гүйцэтгэж, Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ажиллах цагдаагийн алба хаагч нарын томилолт буюу хоол хүнс, бензин шатахуунд зарцуулахаар баталж өгсөн юм. Ингээд төсвийн тодотгол батлагдсаны дараа уг төсвийн 70,000,000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх үүднээс 2022 оны 7 дугаар сард би өөрөө захирамж гаргаж, манай сумын төрийн сангийн данснаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын данс руу 70,000,000 төгрөг шилжүүлсэн юм... Цагдаагийн газар дээрх 70,000,000 төгрөгийг яг л манай Ерөө суманд байгуулсан 4 пост дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын хоол хүнс, бензин шатахууны зардалд зарцуулах ёстой. Цагдаагийн байгууллагаас Ерөө суманд ажиллах 4 постод ажиллах алба хаагч нарын томилолтын зардалд 70,000,000 төгрөг шийдвэрлэж өгсөн учраас уг мөнгийг түүнээс өөр зүйлд зарцуулж болохгүй, байгууллагын дотоод үйл ажиллагаа болон засвар үйлчилгээнд тус мөнгийг ашиглаж болохгүй, зориулалтын дагуу л зарцуулах ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Б.Н 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: мэдүүлэг/1-р хх-ийн 62-63-р хуудас/,
Гэрч Б.Н 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: мэдүүлэг /2-р хх-ийн 141-142-р хуудас/,
Гэрч Н.Г 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Дээрх 70,000,000 төгрөгөөс тасгийн дарга нарт албан хаагч нарын өрөөний засварт мөнгө өгснийг мэдэж байна. Гэхдээ мөнгөн дүнг нь мэдэхгүй байна. Би 7 өрөөний 3,500,000 төгрөг авсан. Мөн дэд хурандаа Б.А У******* хот руу сандалд явсныг мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгөөр сандал худалдан авсан эсэхийг мэдэхгүй. Сандал худалдаж аваад ирэхэд нь хүлээн авч хурлын зааланд сандал байрлуулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71-74-р хуудас/,
Гэрч Б.Аийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би мөнгө авах үедээ ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй, газрын дарга хэлээгүй, Сүүлд сонсоход Ерөө сумаас байгаль хамгаалах зардал буюу постод ажилласан алба хаагч нарт зориулагдсан мөнгө байсан гэж сонссон...Надад өгсөн мөнгө нь 14,380,0000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөөр дээрх мэдүүлэгт дурдсан 110 ширхэг сандал, сандал ширээний ком авсан. Би сандал болон сандал ширээний ком У******* хотоос худалдаж авахдаа газрын даргатай утсаар холбогдож зураг мэдээллийг үзүүлж үнийн судалгааны талаар танилцуулж байгаад авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-80-р хуудас/,
Гэрч Б.Бын 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2,500,000 төгрөг би хүлээн авсан. Огноог нь нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед цагдаагийн газрын зөвлөлийн өрөөнд тасгийн дарга нарыг дуудаж газрын дарга Г******* уулзалт хийсэн юм. Тэр үед Г******* дарга ширээн дээрээ бэлэн боодолтой мөнгө гаргаад тавьчихсан байсан. Ямар учиртай хэдэн төгрөг хаанаас гаргаж ирсэн болохыг би мэдэхгүй байна. Г******* дарга өөрөө тасгийн дарга нарт хандаж “энэ мөнгөөр тасаг тус бүр өрөөнүүддээ засвар хийнэ, тасаг бүр өрөөнийхөө тоогоор 500,000 төгрөг авч, өрөөнүүддээ засвар хий” гэж хэлээд мөнгийг тасгийн дарга нарт тарааж өгөх үүргийг нягтлан Н өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 85-86-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 08-12 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын байр өрөө, тасалгаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 13-20 дугаар хуудас/,
Хохирогчоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрыг тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол / 1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Ерөө сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын чиг ажиллуулах тухай мэдээлэл хүргүүлэх албан бичиг /1 дүгээр хх-ийн 42-52 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/99 дугаартай “хяналтын цэг ажиллуулах тухай” захирамж /1-р хх-ийн 44-45-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/107 дугаартай “Ерөө сумын 2022 оны төсвийн сар, улирлын хуваарь батлах тухай” захирамжийн хуулбар /1-р хх-ийн 46-48-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Түр хяналтын цэг /пост/ байгуулж, алба хаагчдыг ажиллуулах тухай” даргын тушаалын хуулбар /1-р хх-ийн 100-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15/70 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох зорилгоор хяналтын 4 постыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллуулах, үүрэг гүйцэтгэх алба хаагч нарын томилолт, шатахууны зардлыг шийдвэрлэн хамтран ажиллах албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 101-р хуудас/,
-Сэлэнгэ аймгийн нутагт 2022 онд хяналтын постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 105.182.280 төгрөгийг зардлын тооцоо гэх хүснэгтэн мэдээлэл /1-р хх-ийн 102-р хуудас/,
-Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 44/1-4046 дугаартай “70,000,000 төгрөгийг манай байгууллагын нэмэлт санхүүжилтийн 1******* дугаарын дансанд шилжүүлж хамтран ажиллахыг хүсье” гэх албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 103-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.
Тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ник ХХК-ийн Хаан банкны 5 дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан,
2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, Сэлэнгэ аймгийн С******* суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Цагдаагийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол 900.000 төгрөг хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1-д заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг санхүүгийн баримтууд, албан тоот болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзсэн.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар ...“төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг,
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35."төсвийн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг, 16 дугаар зүйлийн 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж,
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж: “хуульд заасан төсвөөс гадуур зардал гаргахыг” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Г******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1539 дугаартай тушаалаар Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан нь төсвийн шууд захирагч буюу байгууллагын даргад,
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-д зааснаар “нийтийн албан тушаалтан”-д тус тус хамаарч байна гэж үзсэн.
Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 ил тод байх,
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,
Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт ... албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн бөгөөд шүүгдэгч Б.Г******* нь нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин, эрхээ мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 1******* тоот дансанд хүлээн авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн С******* суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт зарцуулснаар байгууллагад ямар ч хохирол учраагүй. Энэ гэмт хэрэг шунахай сэдэл, хууль бус үйлдлээр завшсан байхыг шаарддаг. Улсын дээд шүүхийн тогтоолуудад тодорхой дурдаж заасан байдаг. Б.Г*******т холбогдох хэргийг хэтэрхий нэг талыг барьж шалган, яллаж буруутгаж байна. Хохирол хор уршиг учраагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасан ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухай этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан заасан тул Б.Г*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс ... Дээрх 70 сая төгрөгийг нэмэлт дансанд шилжүүлж бүх зарцуулалтыг хуулийн дагуу баримттай зарцуулсан байдаг. 2023 оны 2 дугаар зүйлийн 23-ны аудит шалгалтаар ямар ч зөрчил гаргаагүй байдаг. Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 30.000.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд өнөөдөр ажил үүргээ биелүүлж явсан энэ хүнийг яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгч Б.Г******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 1******* тоот дансанд хүлээн авч дээрх 70 сая төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах атал төсвөөс 30,000,000 төгрөгийг гаргаж 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ник ХХК-ийн Хаан банкны 5 дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авч Сэлэнгэ аймгийн С******* суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт зарцуулсан болох нь
гэрчүүдийн мэдүүлэг,санхүүгийн баримт, засвар хийсэн өрөө тасалгааны зураг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т... Дээрх 70 сая төгрөг бол орон нутгийн төсвөөс гарсан мөнгө. Бид манай сумын тамгын газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу өөрийн сумын төсвөө хэмнэж дээрх 70 сая төгрөгийг аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн юм. Манай Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 5/1-г эзэлдэг, мөн ой мод хуш модны самар, алт зэрэг байгалийн баялаг ихтэй учир байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг, зөрчил их гардаг юм. Нэг байгаль хамгаалагчид ногдох газар 4 нутгийн хэмжээгээр хувааж үзвэл манай суманд 19 байгаль хамгаалагч ажиллах ёстой, гэтэл орон тоогоороо 5 байгаль хамгаалагч ажиллаж байна. Иймд манай сумын байгаль хамгаалагч нар бүх газар нутагтаа хүрч ажиллах боломжгүй учир цагдаагийн газартай хамтарч, цагдаагийн алба хаагч нар хяналтын постод ажиллах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх асуудал байсан учир манай сум төвийн хуваарьтаа өөрчлөлт оруулж 70 сая төгрөг шийдэж өгсөн. Энэ 70 сая төгрөгөөс 22,392,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, жилийн эцэст сангийн яамнаас 17,608,000 төгрөгийг нь татаж төвлөрүүлсэн юм байна. Тэгэхээр байгууллагын ажилчдын засвар хийхэд зарцуулсан 30,900,000 төгрөгийг буцаан гаргуулж манай сумын орон нутгийн төсвөөс гаргасан мөнгийг буцаан төлүүлэх, орон нутгийн төсвийг хохиролгүй болгох нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, шүүгдэгч Б.Г*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан ...хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах дүгнэлтийг хүлээж аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь 30,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ник ХХК-ийн Хаан банкны 5 дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авч, Сэлэнгэ аймгийн С******* суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Цагдаагийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч зарцуулсан тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын Тамгын газарт 30,000,000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 900,000 төгрөгийг улсын орлогот тус тус иргэний хариуцагч болох Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас гаргуулж олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэрэг байдлыг ял шийтгэл оногдуулахдаа тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Г*******ийн үйлдлийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 / таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч анхааруулж,
Шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх,
Шүүгдэгч Б.Г*******ийн өмчлөлийн С******* аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Дөрвөлж хотхон 12 айлын Б байрны 2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-1213001797 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д******* овогт Б******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б******* Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******ийн торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1,2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын Тамгын газарт 30,000,000 төгрөгийн хохирлыг, гэмт хэрэг үйлдэж олсон 900,000 төгрөгийг улсын орлогод тус тус иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас гаргуулж олгосугай.
8.Шүүгдэгч Б.Г*******ийн өмчлөлийн С******* аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Дөрвөлж хотхон 12 айлын Б байрны 2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-1213001797 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч Б.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ