Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/01556

 

2022 оны 04 сарын 27 өдөр                        Дугаар 102/ШШ2022/01556                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С. аймгийн.. Б... сум, ... баг, ... байр ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., А. овогтой М.ын Т...,

Хариуцагч: Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... байрны .... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ., Моондой овогтой Б...н Э.,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 255 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг  үссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г., 

          Хариуцагч Б.Э.,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Х. нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Нэхэмжлэгч нь Б.Э.гт холбогдуулан 255 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

М.Т. нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Э..тэй 170 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Өөрийн Худалдаа хөгжлийн банкны 499284654 данснаас 130 000 000 төгрөг, 40 000 000 төгрөгийг Б.Энхцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 428004082 дугаар данс руу тус тус шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт заасан хугацаа дуусгавар болох үед зээлдэгч нь зээлийн гэрээгээ сунгах хүсэлт гарган 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр хугацаа сунгасан. Тус зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар 170 000 000 төгрөгний 0.5%-ийн хоногийн алданги нь 85 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн №02 дугаартай хугацаа сунгах зээлийн гэрээ хийснээс хойш 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр хүртэл 600 хоног өнгөрсөн.  Гэрээний хугацааны хүүг зээлдэгч төлсөн, харин зээлээ төлөөгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 170 000 000 төгрөгний 50 хувь нь 85 000 000 төгрөг бөгөөд нийт 255 000 000 төгрөг болно. Иймд хариуцагчаас 255 000 000 төгрөг гаргуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Э... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Т...өөс зээл аваагүй бөгөөд түүний эгч н.О..ээр дамжуулан Мөнгөнсувд гэдэг хүнээс 170 000. 00 төгрөгийг зээлсэн. Зээл авахаар уулзтал н.М... нь миний таньдаг хүн байсан. Түүнээс хойш зээлээ цаг хугацаанд нь төлөөд явж байсан ч цаг үеийн байдал буюу цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан миний төлөвлөж байснаар болоогүй тул одоо ийм байдалд хүрээд байна. Энэ хугацаанд мөнгө зээлүүлсэн хүн болох н.М. нь уг мөнгийг М.Т...ийн эгч н.О.гээс шаардаж эхэлсэн. Тэр тухай надад удаа дараа хэлсэн. Би Мөнгөнсувдын ээжтэй яриад М.Т...ийн эгчээр дамжуулахгүйгээр шууд надтай харьцаарай гэж хэлсэн. М...ын ээж надтай адил бизнес эрхэлдэг тул нөхцөл байдлыг ойлгож, хил нээгдэх үед зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөх талаараа хэлүүлж ойлголцсон. Энэ талаар ярилцаж ойлголцсон гэж бодсон гэв.

3.Нэхэмжлэгчээс 2019 оны 07-р сарын 23-ны өдрийн  “Зээлийн гэрээ” /хх 6-7/, 2019 оны 07-р сарын 23-ны өдрийн “Баталгаат ипотекийн гэрээ” /хх 8-9/, 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хх 10/, 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн “Баталгаат ипотекийн гэрээ” /хх 12-13/, ХХБ-ны дотоод шилжүүлгийн баримт /хх 14/, Б.Э...ийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 15-16/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 17-18/, Б.Э...ийн хүсэлт /хх 19/, зээл хүсэгчийн анкет, хүсэлт /хх 20-22/  зэрэг баримтуудыг гаргажээ.

                                      ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

М.Т... нь Б.Э....тэй 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 170 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэх,  баталгаат ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн, Б.Э...ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ..... дугаар байрны ... тоот 4 өрөө сууц, Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жаланц хутагт Дамдинбазарын гудамж . ду..гаар байрны .... тоот 4 өрөө сууцыг тус тус /хх 6-11, 15-16/ барьцаалжээ.

Талууд зээлийн гэрээг 2020 оны 3-р сарын 2-ны өдөр сунгасан /хх 10-13/ байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр байна.

Зээлдүүлэгч нь 170 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн /хх 14/, зээлдэгч гэрээний болон гэрээг сунгасан хугацааны зээлийн хүүг төлсөн талаар талууд маргаагүй.

Талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирчээ.

Хариуцагч нь үндсэн зээл 170 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 85 000 000 төгрөг нийт 255 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Энэ төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэлээ.

Хариуцагч “Т...өөс зээл аваагүй, М....аас зээлсэн, түүнтэй ярилцаж тохиролцсон” гэх боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Харин М.Т....өөс мөнгө зээлсэн гэдгээ 2021 оны 2-р сарын 24-ний өдөр түүнд гаргасан хүсэлтээр /хх 14/ нотолжээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 432 950 төгрөг төлсөн /хх 4/, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж, хариуцагч Б.Э.ээс 1 432 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.ийн Э.ээс 255 000 000 /хоёр зуун тавин таван сая/ төгрөг гаргуулж М.ын Т.д олгосугай.

2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Э.... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн, Б.Э.ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ...дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот 4 өрөө сууц, Ү-2205... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж .... дугаар байрны ... тоот 4 өрөө сууцыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 432 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Э..ээс 1 432 950 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж М.Түвшинтөрд олгосугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА