Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2022/00352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 155/2022/00089/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалжтус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хайч багт оршин суухрегистрийн дугаар РХЧ Т Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороо 1308 тоотод оршин суух, регистрийн дугаар РИ78120419, Шарнууд Даваагийн Батдорж,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багт оршин суух, регистрийн дугаар РХ   , А Б.У, 

Нэхэмжлэлийн шаардлага:  2016 оны шүдлэн байдасны 5 жилийн үр төлүүдийн үнэ болох 7,400,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Буурал зоотой хээр гүүний үнэ болох 1,000,000 төгрөг, түүний үр төл хязаалан байдасны үнэ 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагч: Д.Б,

Хариуцагч: Б.У,

Хариуцагч Д.Бийн өмгөөлөгч: Б.М,

Гэрч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Б, Б.Унарт холбогдуулан 2016 оны шүдлэн байдасны 5 жилийн үр төлүүдийн үнэ 7,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд хариуцагч Д.Боос 2016 оны шүдлэн байдасны үр төл болох соёолонгийн үнэ 2,000,000 төгрөгийг, хариуцагч Б.Уаас 2016 оны шүдлэн байдасны үр төл болох шүдлэн, даага, унаганы үнэ 3,600,000 төгрөг, хариуцагч нараас нийт 2016 оны шүдлэн байдасны үр төл болох 5,600,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Т.Бд холбогдуулан Буурал зоотой хээр гүүний үнэ болох 1,000,000 төгрөг, түүний үр төл хязаалан байдасны үнэ 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргалаа.

Нэхэмжлэгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би 2016 онд Ж үсгэн тамгатайг буурал зоотой шүдлэн байдсаа алдчихаад таньж мэддэг хүн болгоноос асууж сурч байсан. Хариуцагч Б.Уаас мөн л асууж байсан боловч үзээгүй, хараагүй гэж байсан. Гэтэл 2021 оны 11 сард түүний адуунаас миний алдсан дээрх буурал зоотой гүү буюу миний хурдан цоохор азарганы төл олдсон. Д.Б нь зориудаар миний гүүг ашиг олох зорилгоор хулгайлж, Б.Ут худалдсан нэр зүүж, гүүг төллүүлсэн. Би 2016 онд алдсан байдсаа 2021 онд бүдүүн гүү болсон хойно нь олж авсан. Миний гүү жил болгон төлөө алддаггүй бөгөөд 2017 онд хязааландаа унагалсан гэж үзэхэд 2017 оны унага нь соёолон2018 оны төл нь хязаалан2019 оны төл нь шүдлэн2020 оны төл нь даага, 2021 оны төл унага байгаа. Би хязаалангаа 1,800,000 төгрөгөөр, шүдлэнгээ 1,500,000 төгрөгөөр, даагаа 1,200,000 төгрөгөөр, унагаа 900,000 төгрөгөөр үнэлж байгаа. Хариуцагч нар хуйвалдаж хулгай хийсэн гэж үзэж байгаа учир Д.Боос соёолонгийн үнэ 2,000,000 төгрөг, Б.Ушүдлэн, даага, унаганы үнэ 3,600,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойллоо.

Хариуцагч Д.Б нь би 2015 онд өөрийн хээр даагаа алдсан бөгөөд энэ даага маань 2016 онд Ж үсгэн тамгатай болоод ижил сүрэгтээ ирсэн. Миний унаган гүү учраас Т.Бд 2016 оны шүдлэн байдасны үр төл гэх соёолонгийн үнэ 2,000,000 төгрөгийг төлөхгүй гэж,

Хариуцагч Б.Унь би Д.Боос шүдлэн байдас авч байсан. Байдас жил бүр төллөж байгаагүй. Би Д.Боос худалдан авч байсан учраас Т.Бд 2016 оны шүдлэн байдасны үр төл гэх шүдлэн, даага, унаганы үнэ 3,600,000 төгрөгийг төлөхгүй гэж маргав.

Хариуцагч Д.Б сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 онд алдсан даага маань 2016 онд Ж үсгэн тамга дарагдаад ижил сүрэгтээ ирсэн. Би энэ даагаа Б.Ут 2016 оны намар худалдсан боловч 2021 оны 11 сард Т.Б нь миний 2016 онд алдсан гүү байна гэж хэл ам хийн Б.Уын адуунаас гүү, түүний үр төл болох хязаалан байдсыг аваад явсан байсан. Би Б.У хохиролгүй болгохын тулд түүнд гүүний үнэ 1,000,000 төгрөг, хязаалангийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг төлсөн тул энэ мөнгөө Т.Баас гаргуулна гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Б, Б.Унар нь хуйвалдан хулгай хийж, миний 2016 онд алдсан байдасны үр төлийг авч ашиглаж байсан нь Прокурорын тогтоол, гэрч Б.Он мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

Хариуцагч Б.УД.Б надад зарсан миний хууль ёсны дагуу худалдан авсан буурал зоотой гүүг Т.Б, Д.Б нар нь манай адуунаас хүчний байгууллагын ажилчдыг ашиглан цагдаа нар дагуулж ирэн ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр хүч хэрэглэн авсан. Энэ гүүний үнийг Т.Батдорж төлнө гэж байгаа. Харин энэ гүүнээс гарсан хязаалан байдсыг дахин авна гэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэргүйгээр ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй байна. Хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлав.

Хариуцагч Д.Б уг асуудлын зөв буруу хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй байтал хүний эд хөрөнгөөс дур зоргоороо мал эд хөрөнгийг нь авч явсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.Уын адуунаас зөвшөөрөлгүй авч явсан буурал зоотой хээр гүүний үнэ болох 1.000.000 төгрөг, түүний үр төл болох хязаалан байдасны үнэ болох 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг Т.Баас гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Энэ адуу одоо Жонжоогийн адуунд байгаа гэх тайлбар бүхий гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч Д.Б, Б.Унар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хариу тайлбарыг гаргаж, нотлох баримт өгөөгүй.

Шүүх нэхэмжлэгч Т.Бын хүсэлтээр гэрч Б.Бямбадорж, Б.Ганболд, Б.О нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Ганболд, Г.Бямбадорж, Б.О нарын мэдүүлэг зэргээр буурал зоотой гүү, түүний үр төл хязаалан байдас зэрэг нь Б.Уын адуунд байсан ба түүнийг нэхэмжлэгч Т.Б өөрийн эзэмшилд авсан үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Б, Б.Унар нь миний 2016 оны шүдлэн байдсыг хулгайлж авсан ба байдас жил бүр төллөсөн учир хариуцагч Д.Боос соёолонгийн үнэ 2,000,000 төгрөгийг, хариуцагч Б.Уаас шүдлэн, даага, унаганы үнэ 3,600,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж, хариуцагч Д.Б нь миний 2015 онд алдсан даага 2016 онд Ж үсгэн тамгатай болон адуун сүрэгтээ ирсэн, хариуцагч Б.УД.Боос байдас худалдаж авсан байдас Ж үсгэн тамгатай байсан гэж мэдээгүй гэж тус тус маргасан,

Хариуцагч Д.Б нь гүүний үнэ 1,000,000 төгрөг, хязаалангийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ут төлсөн учир нэхэмжлэгч Т.Баас энэ мөнгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Б.Уаас 2016 онд байдас худалдан авч түүнд 2022 онд худалдсан байдасны төлбөрийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Д.Б, Б.Унар нь энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүхэд гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, хариуцагч Д.Б, Б.Унарын тайлбар зэргээр нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,350 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 -д тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бид холбогдох 2016 оны шүдлэн байдасны үр төл болох соёолонгийн үнэ 2,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Ут холбогдох 2016 оны шүдлэн байдасны үр төл болох даага, унаганы үнэ 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Д.Бийн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Батжаргалд холбогдох буурал зоотой хээр гүү, түүний үр төл хязаалан байдасны үнэ 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,350 төгрөг, хариуцагч Д.Бийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА